| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0103/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/110 |
| Огноо | 2026-02-28 |
| Зүйл хэсэг | 12.5.1., |
| Улсын яллагч | Н.М |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2026/ШЦТ/110
2026 02 28 2026/ШЦТ/110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0103/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Н.М,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********** ********** холбогдох 2639000050054 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр баг ********ын 5-10 тоотод орших өөрийн гэртээ насанд хүрээгүй буюу 15 нас 02 сар 13 хоногтой байсан Ж.********г 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд орсон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой 21 цагийн орчимд Хэнтий аймгийн ******** сумын 4 дүгээр баг ********ын 5-10 тоотод орших өөрийн гэртээ насанд хүрээгүй буюу 15 нас 02 сар 13 хоногтой байсан Ж.********г 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй гэдгийг мэдэх боломжтой байсан атлаа бэлгийн харьцаанд орсон болох нь:
1.Насанд хүрээгүй хохирогч Ж.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 4 сарын 01-ний өдөр ******* гэрт байж байгаад орой 19 цагийн үед ********г ********* гэрт дуудаад би ********гийн гэр болох ******** сумын 4 дүгээр баг **** 5-10 тоотод очсон. ******** намайг өөрийнхөө тээврийн хэрэгслээр ирж авсан. ********гийн гэрт нь очиход хамт ажилладаг гэх 2 хүн байсан. Нэгийг нь ******* гэдэг, нөгөө хүнийг нь би танихгүй. Тэгээд орой 21 цаг байх гэж бодож байна. ***** болон танихгүй залуутай хамт гараад явчихсан тэр үед ******** бид хоёр хоёулаа үлдсэн. Тэгтэл ******** надаас бэлгийн харилцаанд орох уу гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд бэлгийн харилцаанд 1 удаа орсон асуудал байгаа. Тэгээд бид хоёр бэлгийн харилцаанд орж дууссаны дараа 1 цаг гарны дараа гаднаас ********, нөгөө танихгүй залуутай хамт орж ирээд унтацгаасан. ******** нь надтай хүчээр бэлгийн харилцаанд орсон асуудал байхгүй. Бид хоёр ярилцаж би зөвшөөрч орсон. Би ********тай анх 2024 оны зун танилцаж нэг нэгнийгээ мэддэг байсан. Би 2024 онд 14 настай байсан. Тухайн үед танилцахдаа өөрийнхөө насыг хэлж байсан. ******** намайг одоо 15 настай гэдгийг мэднэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/,
2.Гэрч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өмнө М агрод ажилладаг байсан. Ингээд 2025 оны 04 дүгээр сарын 01-ний орой ажлаасаа тараад ажилчдын шуудангаар Хэнтий аймгийн төвд 19 цагийн үед орж ирээд тухайн үед хамт ажилладаг байсан бас нутгийн ах ******** бид хоёр хамт ирсэн. Би ******** ахын гэрт нь хааяа ирдэг байсан. Тухайн өдөр ******** ахтай цуг явж байсан болохоор ******** ахын гэр болох ******** сумын 4 дүгээр баг ********ын 5-10 тоотод очсон. Ахынд очоод гал түлээд хоол унд хийж идчихээд байж байтал ******** ах гарчихаад ирье гээд гараад явсан. Буцаад 1 цаг орчмын дараа ирэхдээ нэг танихгүй охин авчирсан. Тэгээд тэр охинтой нь би танилцтал өөрийгөө ******** гэсэн. Тэгээд ******** бид гурав байж байтал гаднаас ******** ах орж ирсэн. Би ******** ахыг орж ирэхээр нь эмээгийндээ ажилтай байсан болохоор ***** ахтай хамт гараад явсан. Тухайн үед ******** ахынд ******** тэр хоёр үлдсэн. Би ойролцоогоор 2-3 цаг орчим болсон байх гэж бодож байна. Намайг ******** ахын гэрт орой ороход орон дээр тэр хоёр ороо засчихсан хувцасгүй хэвтэж байсан. ******** ах бол хэлээгүй ээ би тэр хоёрыг хараад л бэлгийн харилцаанд орсон байна л гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,
3.Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.*************гийн 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ... Ж.******** нь 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 15 нас 02 сар 13 хоногтой байна гэх тэмдэглэл /хх-ийн 46-р хуудас/,
4.2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.********* “...Ж.********гийн бэлэг эрхтэнд гэмтэл тогтоогдсонгүй. Ж. ********гийн охин хальс хуучин урагдалтай байна. Урагдал үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Ж.********гийн охин хальсанд гэмтэл учруулахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой. Ж.********гийн биед гэмтэл тогтоогдсонгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Тус гэмт хэргүүдийн ялгаатай байдлыг авч үзвэл. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэргийн шинжийг хуульчилсан буюу хүний бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг хуулиар хамгаалсан. Ийнхүү хуульчлахдаа объектив талын шинжийг хүний бэлгийн эрх, эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийснээр бүрдэл төгсөх гэмт хэрэг юм. Субъектив талын шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ. Сэдэлт нь ямар ч байж болох бөгөөд зорилго нь ихэвчлэн бэлгийн дур хүслээ хангах гэсэн зорилготой байдаг.
Шүүгдэгч Б.********гийн насанд хүрээгүй хохирогч Ж.********тай 15 нас 02 сар 13 хоногтой байхад нь бэлгийн харьцаанд орсон үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн халдашгүй байдал, мөн хүүхдийн эрхэд халджээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хохирогчийн бэлгийн халдашгүй байдал, эрүүл мэнд байхаас гадна 16 насанд хүрээгүй хүний сэтгэл зүй, бэлгийн болоод сэтгэхүйн хэвийн бойжилт байдаг.
Шүүгдэгч Б.******** нь хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.********г насанд хүрээгүй хохирогч Э.********г арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Б.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-р хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******** шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******** “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохиролоо төлж барагдулсан...” гэх хүсэлт /хх-ийн 84 дүгээр хуудаст/ хэрэгт нотлох баримтаар авагдсан байх тул шүүгдэгч Б.********г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.******** цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ****** овгийн ********* ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч Б.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********д оногдуулсан 1,100 (нэг мянга нэг зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.********д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.********д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хэнтий аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Б.******** цагдан хоригдоогүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР