| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/04895/И |
| Дугаар | 183/ШШ2024/00618 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/00618
| 2024 оны 02 сарын 02 өдөр | Дугаар 183/ШШ2024/00618 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Гэрээний үүрэгт 5 689 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,
хариуцагч *********,
нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч************* ХХК хариуцагч *********т холбогдуулан Гэрээний үүрэгт 5 739 400 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 50 000 төгрөгөөр багасгаж, нийт 5 689 400 төгрөг гаргуулахаар шаардсан.
а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:************* ХХК манай компани нь ****гутлын салоны үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн ********* гэх хүнтэй Хамтран ажиллах №****дугаартай гэрээг байгуулан хамтран ажилладаг байсан. Бид хамтран ажиллах гэрээгээр гутал засварт, үйлчилгээнээс олсон орлогын ашгаас гэрээний 1.1 дэх хэсэгт зааснаар ашгийн 20 хувийг ******, 80 хувийг ****гутлын салон авахаар тохиролцож хамтран ажилладаг байсан. Бидний зүгээс гэрээг тухайн онд нь сунгалт хийж ажилладаг байсан ба 2021 оны 1 дүгээр сараас эхлэн 2022 оны 02 дугаар сарын 28 өдрийг хүртэлх тооцоо нийлсэн актаар төлөлт 8 сарын хоцрогдолтойгоор ********* нь ****гутлын салонд 80 хувийн төлбөр болох 5 739 400 төгрөгийг төлж барагдуулахгүй байсаар өнөөдрийг хүрж байна. Манай************* ХХК-ийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөлтийн талаар мэдэгдлийг *********т илгээсэн ба 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28 өдрийн тооцоо нийлсэн актаар ********* нь тус нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн байдаг ба төлбөрийг төлж барагдуулахгүй байх тул *********аас 5 739 400 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 50 000 төгрөгийг төлсөн тул 5 689 400 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ хүн утсаа ерөөсөө авдаггүй, худлаа ярьдаг тул эвлэрэх боломжгүй гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид ** жил хамтарч ажилласан. Сүүлийн тооцоог өгөөгүй. Тэр бол миний буруу. Миний тооцоогоор 3 280 000 төгрөг байна. Би одоогоор ажилгүй байгаа зээлээ хардаг. Зун 6 дугаар сараас миний орчуулагчийн ажил эхэлдэг. Тэгээд өгөх боломжтой тул хугацаа тохирч эвлэрэх саналтай байна гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,************* ХХК-ийн дүрэм, тооцоо нийлсэн акт, 2016.12.01-ний өдрийн хамтран ажиллах гэрээ, гэрээний хавсралт, 2020, 2021, 2022 оны тооцоо нийлсэн акт,************* ХХК-ийн 2022.10.25-ны өдрийн******* дугаар мэдэгдэл зэргийн ирүүлсэн байна. /хх-ийн 3-13/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Бидний зүгээс гэрээг тухайн онд нь сунгалт хийж ажилладаг байсан ба 2021 оны 1 дүгээр сараас эхлэн 2022 оны 02 дугаар сарын 28 өдрийг хүртэлх тооцоо нийлсэн актаар төлөлт 8 сарын хоцрогдолтойгоор ********* нь ****гутлын салонд 80 хувийн төлбөр болох 5 739 400 төгрөгийг төлж барагдуулахгүй байсаар өнөөдрийг хүрж байна. ********* нь мөн 50 000 төгрөгийг өгсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 50 000 төгрөгөөр татгалзаж байна. Иймд *********аас 5 689 400 төгрөгийг гаргуулж бидэнд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү. гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч ********* тайлбартаа Сүүлийн тооцоог өгөөгүй. Миний тооцоогоор 3 280 000 төгрөг төлөхөөр байгаа, энэ хэмжээнд зөвшөөрч байна. гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
а. Талуудын хооронд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр******* дугаар хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гутал хүлээн авагч нь үйлчлүүлэгчээс гутал хүлээн авахдаа тухайн гутлыг сайтар шалгаж авах, тухайн салбарт орж буй орлогыг 100 хувь өдөр бүр тушааж, тухайн салбарын хүлээн авсан орлогыг үйлчилгээнд оруулан өгч 20 хувийг иргэн, 80 хувийг компани авч байхаар харилцан тохиролцож, гэрээг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.
б. Талууд дээрх гэрээг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 1 жилийн хугацаатайгаар, 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатайгаар, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаагаар тус тус сунгасан гэрээ хэрэгт авагдсан байна. /хх-ийн 8/
Талууд дээрх гэрээ байгуулагдсан, цуцлагдсан асуудлаар мараагүй ба гэрээ дуусгавар болсон байх ба энэ талаар тооцоо нийлж баталгаажуулсан болох нь тогтоогдож байна.
5. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т ...Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 359.2-т Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заажээ.
Дээрх гэрээний дагуу хариуцагч ********* нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд************* ХХК-ийн ****гутлын салонд ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч ********* нь ажлаасаа гарахдаа буюу нэхэмжлэгч************* ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ба тус актад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны үлдэгдэл төлбөр 5 739 400 төгрөг гэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 6/
6. Хариуцагч ********* 5 739 400 төгрөгийн үлдэгдэл байхгүй, 3 280 000 төгрөгийг төлөх тооцоо байгаа гэж маргасан боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, энэ талаараа нотлоогүй ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийг татгалзлаа баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.
Шүүх талуудад дээрх үндэслэлээр эвлэрэх хугацаа олгож, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч ********* нь тооцоо нийлээгүй, түүнчлэн хэрэгт баримтууд гаргаж өгөөгүй байх тул хариуцагч *********аас 5 689 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч************* ХХК-д олгохоор шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********аас 5 689 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч************* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 106 781 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамжид 105 980 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч************* ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ