| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/03737/И |
| Дугаар | 183/ШШ2024/00718 |
| Огноо | 2024-02-14 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2024/00718
| 2024 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2024/00718 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:
Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******,
хариуцагчийн төлөөлөгч******,
гуравдагч этгээдүүдийн төлөөлөгч*******,
нарийн бичгийн дарга Ю.Р нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ****** хариуцагч *********д холбогдуулан Өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ****** овогтой **********миний бие миний өвөө ******** овогтой ******** ********** орон сууцыг хувьчилж авахдаа *********, охин **********, хүү ************, ач хүү ****** овогтой ******** , ач хүү ****** овогтой ******, зээ охин ****** овогтой **********буюу миний бие нийт 7 хүний өмчлөгчөөр бүртгүүлсэн. Өвөө ******** 2002 онд, эмээ ******** 1999 онд, ээж нь 2000 онд нас барж, дээрх орон сууцанд Г.******** Г.****** ****** миний бие болон ********** гээд 4 хүний нэр дээр үлдсэн. Улмаар ********** нь 2009 онд нас барж **********ын нас барснаас 8 жилийн дараа буюу 2017 оны 10 сард түүний төрсөн дүү ************ нь өв хүлээн авах тухай хүсэлтийг хууль бусаар гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч өөрийн нэрийг оруулснаар тус байрны өмчлөгч дээр нэмж оруулсан байдаг. Түүнчлэн өвлөх эрхийн гэрчилгээ авахдаа миний бичиг баримт болон миний хоёр ахын бичиг баримтыг ашигласан байх бөгөөд бидний хэн ч ************ эгчид хэн ч бичиг баримтаа өгөөгүй. Бидний бичиг баримтыг нотариатаар батлуулах үед бид хамт байлцаагүй төдийгүй миний ах Г.****** 2012 оноос өдийг хүртэл ********** улсад байдаг. ********ах хөдөөд орон нутагт ажилладаг. Өөрөөр хэлбэл бидний хэн ч ************ эгчид баримт бичиг өгөх нотариат биечлэн байлцах боломжгүй байсан. ************ эгч нь өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулахдаа хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 7 жилийн дараа хүсэлт гаргаж бидний бичиг баримтыг хууль бусаар олж авч ашигласан бөгөөд нотариатийн зүгээс хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү. Уг гэрчилгээг хүчингүйд тооцсоноор миний өмчлөх эрх сэргээгдэх юм гэв.
2. Хариуцагийн төлөөлөгч****** шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуульд заасан нөхцөл шаардлагыг хангахгүй байна. Учир нь нас барагч ************ бол 2017 онд нотариатын байгууллагад хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгож, өв хүлээн авах хүсэлтийг анх гаргасан байдаг. Нотариатын зүгээс хууль ёсны өвлөгч мөн биш эсэхийг тодорхой баримтад үндэслээд тогтоодог эдгээр баримтуудыг цуглуулаад хавтаст хэрэгт өгсөн байдаг. ************ нь нас барагч **********ын хууль ёсны өвлөгч нь мөн байсан. Иргэний хуульд зааснаар нас барагчийн төрсөн эцэг эх, эхнэр хүүхэд байхгүй тохиолдолд дараах этгээд нь хууль ёсны өвлөгч байдаг. Мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2, 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж заасан байдаг. Тэгэхээр нас барагчийн төрсөн дүү болох ************ нь хууль ёсны өвлөгч нь мөн. Нас барагчийг нас барах хүртэл хугацаанд нь түүнтэй хамт амьдарсан хууль ёсны өвлөгч 1 жилээс дээш хугацаанд хамт амьдарсан. 3 сарын дотор өв авахаас татгалзаагүй бол түүнийг өв хүлээж авсанд тооцох буюу өвлөгч гэж тооцно. Энэ хуулийн зохицуулалтын дагуу Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын 2017 оны тодорхойлолтоор нас барах хүртлээ дүү ************ нь нас барагч **********тай хамт амьдарч байсан гэдэг нь баримтаар тогтоогддог. Ингээд хууль ёсны өвлөгч нь ************ нь мөн гэсэн үйл баримтууд байдаг. Нэхэмжлэгчийн гаргаад байгаад нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах байсан. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа 3 этгээд нь өвлөгч бол биш шаардах эрхтэй субъект биш. Өөрөөр хэлбэл үеэл дүү нар буюу төрсөн эгчийнх нь хүүхдүүд байдаг. Иргэний үнэмлэхийг бид нар биечлэн байгаагүй байхад иргэний үнэмлэхийг нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ бичихдээ ашигласан байна гэж ярьж байна. Тухайн 3 хүн нь иргэний үнэмлэхээ өөрсдөө биечлэн авчирч нотариатаар гэрчлүүлэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл энэ байрны өмчлөгч нь нийт 4 хүн байдаг. Нас барагчийн 3 өмчлөгч нь нэхэмжлэл гаргаж байгаа субъект байдаг. Энэ 3 хүн нь иргэний үнэмлэх нь байгаад өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой зүйл огт байхгүй учраас энэ 3 биечлэн байлцуулах шаардлагагүй. Бусад өвлөгчийн мэдээллийг өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэхэд өвлөх эрхийн гэрчилгээний ард зайлшгүй хавсаргаж өгдөг. Үүний дагуу ************ тухайн 3 өмчлөгчийн иргэний үнэмлэхийг авчирч өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж авахдаа ард нь хавсаргаж тамгалуулж авч явсан. Энэ нь ямар нэгэн хууль ёсны эрх ашиг хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн төлөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүрэгт хянагдаж байгаа ****** нарын нэхэмжлэлтэй шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Орон сууцны хууль ёсны өмчлөгч нь 4 иргэн байдаг бөгөөд эдгээрийн нэг өмчлөгч нь гуравдагч этгээд нарын төрсөн ээж болох ************ юм. Гуравдагч этгээд нар нь доорх орон сууцанд төрсөн цагаасаа эхлэн ээж болон нагац ах **********ын хамт дөрвүүлээ амьдардаг байсан бөгөөд нагац ах ********** нь 2009 онд нас барж,түүний хөрөнгийн оногдох хэсгийг ээж ************ нь хүлээн авч хууль ёсны нэг өмчлөгч болсон байдаг. ************ нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барж, хариуцагч нар нь ээжийнхээ хууль ёсны өвлөгч болохын хувьд өв хүлээн авах хүсэлтээ 2023 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр Нийслэлийн нотариатчид гаргаж хуульд заасан 1 жилийн хугацааг өнгөрөөхийг хүлээж байна. Тиймд хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.
4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2017.10.26-ны өдрийн 12 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, ************ийн 2017.10.10-ны өдрийн өв хүлээн авах тухай хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 1998.02.05-ны өдрийн******* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.25-ны өдрийн******* дугаар захирамж, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа тгзэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 3-12, 49, 87/
5. Хариуцагчаас 2017.10.26-ны өдрийн 12 дугаар өвлөх эрхийн гэрчилгээний хуулбар, өв хүлээн авах тухай хүсэлт, иргэний үнэмлэхний хуулбар, **********ын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нас барсны бүртгэлийн лавлагаа, ************ийн оршин суух хаягийн тодорхойлолт, ***** дүүргийн**** дүгээр хорооны 2017.10.11-ний өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ш.********ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, ********гийн нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэргийг ирүүлсэн. /хх-ийн 22-33/
6. Гуравдагч этгээд нараас үл хөдлөх эд хөрөнгийн газарт гаргасан өргөдөл, 2023.01.20-ны өдрийн өв хүлээн авах тухай хүсэлт, ******* дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын 2017.10.11-ний өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ***** дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, ************ийн нас барсны бүртгэл, 2023.03.02-ны өдрийн оршин суугаа газрын тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 64-73/
7. Шүүх талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.01.19-ний өдрийн******* дугаар албан бичиг, нас барсныг бүртгэх анкет, оршин суух хаягийн хуудас, хүн амын бүртгэлийн баримт, Монголын нотариатчдын танхимын 2024.01.18-ны өдрийн 58 дугаар албан бичиг, ******ын 2023.11.21-ний өдрийн Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч хүргүүлсэн хүсэлт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.07.07-ны өдрийн *********** дугаар захирамж, 2023.09.25-ны өдрийн******* дугаар захирамж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024.02.06-ны өдрийн******* дугаар албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 96-105, 111-114/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...********** нь 2009 онд нас барж **********ын нас барснаас 8 жилийн дараа буюу 2017 оны 10 сард түүний төрсөн дүү ************ нь өв хүлээн авах тухай хүсэлтийг хууль бусаар гаргаж, өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч өөрийн нэрийг оруулснаар тус байрны өмчлөгч дээр нэмж оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл бидний хэн ч ************ эгчид баримт бичиг өгөх, нотариатын газар биечлэн байлцах боломжгүй байсан. ************ эгч нь өвлөх эрхийн гэрчилгээг гаргуулахдаа хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 7 жилийн дараа хүсэлт гаргаж бидний бичиг баримтыг хууль бусаар олж авч ашигласан бөгөөд нотариатийн зүгээс хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...нас барагч ************ бол 2017 онд нотариатын байгууллагад хууль ёсны өвлөгч болохоо тогтоолгож, өв хүлээн авах хүсэлтийг анх гаргасан. Нас барагчийн төрсөн дүү болох ************ нь хууль ёсны өвлөгч нь мөн. Нас барагчийг нас барах хүртэл хугацаанд нь түүнтэй хамт амьдарсан хууль ёсны өвлөгч 1 жилээс дээш хугацаанд хамт амьдарсан 3 сарын дотор өв авахаас татгалзаагүй бол түүнийг өв хүлээж авсанд тооцох буюу өвлөгч гэж тооцно. Энэ хуулийн зохицуулалтын дагуу **** дүүргийн ** дүгээр хорооны засаг даргын 2017 оны тодорхойлолтоор нас барах хүртлээ дүү ************ нь нас барагч **********тай хамт амьдарч байсан гэдэг нь баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгчийн гаргаад байгаад нэхэмжлэлийн шаардлага нь зөвхөн өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах байсан. Нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа 3 этгээд нь өвлөгч бол биш шаардах эрхтэй субъект биш. Өөрөөр хэлбэл үеэл дүү нар буюу төрсөн эгчийнх нь хүүхдүүд. Тухайн 3 хүн нь иргэний үнэмлэхээ өөрсдөө биечлэн авчирч нотариатаар гэрчлүүлэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл энэ байрны өмчлөгч нь нийт 4 хүн байдаг. Нас барагчийн 3 өмчлөгч нь нэхэмжлэл гаргаж байгаа субъект байдаг. Энэ 3 хүн нь иргэний үнэмлэх нь байгаад өвлөх эрхийн гэрчилгээтэй холбоотой зүйл огт байхгүй учраас энэ 3 биечлэн байлцуулах шаардлагагүй. Бусад өвлөгчийн мэдээллийг өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлэхэд өвлөх эрхийн гэрчилгээний ард зайлшгүй хавсаргаж өгдөг. Үүний дагуу ************ тухайн 3 өмчлөгчийн иргэний үнэмлэхийг авчирч өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж авахдаа ард нь хавсаргаж тамгалуулж авч явсан. Энэ нь ямар нэгэн хууль ёсны эрх ашиг хууль зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж маргасан.
4. Гуравдагч этгээдийн төлөөлөгч******* татгалзлын үндэслэлээ ...Орон сууцны хууль ёсны өмчлөгч нь 4 иргэн байдаг бөгөөд эдгээрийн нэг өмчлөгч нь гуравдагч этгээд нарын төрсөн ээж болох ************ юм. Гуравдагч этгээд нар нь доорх орон сууцанд төрсөн цагаасаа эхлэн ээж болон нагац ах **********ын хамт дөрвүүлээ амьдардаг байсан бөгөөд нагац ах ********** нь 2009 онд нас барж,түүний хөрөнгийн оногдох хэсгийг ээж ************ нь хүлээн авч хууль ёсны нэг өмчлөгч болсон байдаг. ************ нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өвчний улмаас нас барж, хариуцагч нар нь ээжийнхээ хууль ёсны өвлөгч болохын хувьд өв хүлээн авах хүсэлтээ 2023 оны 1 дүгээр сарын 21-ны өдөр гаргасан байгаа гэв.
5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1 **** дүүргийн **-р хороо, ** дүгээр хороолол **-р байр, ***тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр **********, Г.******** Г.******, ****** нар 2015 оны 10 сарын 12-ны өдөр бүртгэгдэж, өмчлөх эрхтэй этгээдүүд болсон байх ба уг байранд нэхэмжлэгч ****** нь 1991 оноос 2009 оны хооронд амьдарч байсан талаар тайлбар гаргасан байна.
5.2 Харин ********** нь 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан болох нь 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн **** дугаар нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх ба талийгаач ********** нь ***дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ** байр, ** тоотод бүртгэлтэй, мөн уг хаягт дүү ************, авга дүү *****, *********нарын хамт амьдарч байсан нь хавтаст хэрэгт авагдсан *** дүүргийн ** дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 29/
5.3 Мөн талийгаач ********** нь 1981 оноос хойш 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд *** дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, *** байр, *** тоотод дүү ************, авга дүү *****, *********нартай хаягт амьдарч байсан нь хэрэгт авагдсан баримт талуудын тайлбар, мөн тухай хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....нь 2009 онд нас барж **********ын нас барснаас 8 жилийн дараа буюу 2017 оны 10 сард түүний төрсөн дүү ************ нь өв хүлээн авах тухай хүсэлтийг хууль бусаар гаргуулж, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 7 жилийн дараа хүсэлт гаргаж бидний бичиг баримтыг хууль бусаар олж авч ашигласан бөгөөд нотариатийн зүгээс хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 12 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэж тайлбарлаж байгаа нь дараах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрсөн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвчлөгч бөгөөд эдгээр хүмүүс нь хуульд зааснаар өвлөх эрхтэй этгээдүүд юм.
6.1 Талийгаач ********** нь нас барах хүртэлх хугацаанд буюу 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд гэрлэж байгаагүй, төрсөн болон үрчилж авсан хүүхэдгүй байх ба аав Ш.******** нь 2002.10.13-нд, ******** нь 1999.05.14-нд, ах ****** нь 2014 онд, ах******* нь 1976 онд, эгч ********* нь 2000 онд нас барсан байх тул өвлөгч ************ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж зааснаар өв хүлээн авагч гэж үзэх үндэслэлтэй.
Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2-т зааснаар хууль ёсны өвлөгчийн өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг үндэслэн өв нээгдсэн газрын нотариат хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгох боломжтой байна.
6.2 Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3, 528.4-т зааснаар өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж зааснаар талийгаач **********ыг нас барах үед түүнтэй хамт амьдарч байсан ************ийг уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр байх ба өв хүлээн авах хүсэлтээ 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн нотариатад гаргасан байна.
7. Талийгаач ********** нь 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нас барсан тул Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар энэ өдрөөс түүний өв нээгдсэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 528.3-т зааснаар өв хүлээн авагч ****** нь талийгаач **********ыг нас барснаас хойш буюу өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргаагүй тул түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзэхээр байна.
8. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 522 дугаар зүйлийн 522.1-т Иргэн нь хуульд зааснаар өвлөх эрхтэй буюу эрхгүй нэг буюу хэд хэдэн иргэн, түүнчлэн төр буюу хуулийн этгээдэд өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь үзэмжээрээ хуваарилан гэрээсэлж болно гэж зааснаар талийгаач ********** нь 2004 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр ******* дүүргийн ** дүгээр хороогоор дамжуулан үл хөдлөх эд хөрөнгийн газарт өргөдөл гаргаж гэрээслэл үлдээсэн гэж үзэхээр байна.
Тус өргөдөлд ******** овогтой миний бие нь төрсөн дүү Цолмонгэрэл болон түүний хүүхдүүдтэй хамт төрсөн аав ********ын ********ийн нэр дээрх тус хорооны ** дүгээр байр, ** орц, ** тоотод амьдарч байгаа болно. 2002 оны 10 дугаар сарын 12-нд төрсөн аав маань нас барсан тул түүний нэр дээрх тус орон сууцыг төрсөн дүү ********ийн ************* нэр дээр шилжүүлэн өвлүүлж өгөхийг хүсч байна гэжээ.
Иймд нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 26, 43 дугаар зүйл, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасан журмын дагуу хийх хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд нотариатч ********* нь энэ үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй.
9. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч ******ын нотариатын үйлдэл хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******ын хариуцагч *********д холбогдох Өвлөх эрхийн гэрчилгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ