Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 133/ШШ2024/00074

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: *** банк-ны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй

хариуцагч: Говь-Алтай аймаг, Есөнбулаг сумын *** баг, 0 тоотод оршин суух, Б овгийн Б-ийн М-дхолбогдох,

үндсэн зээлийн төлбөр 7,684,597.57 төгрөг, хүүгийн төлбөр 844,131.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,617.77 төгрөг, нийт 8,562,328.58 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 17ы өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: үндсэн зээлийн төлбөр 7,684,597.57 төгрөг, хүүгийн төлбөр 844,131.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,617.77 төгрөг, нийт 8,562,328.58 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Зээлдэгч Б.М нь Говь-Алтай салбарын Төв тооцооны төвөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ЗГ202146175684 дутаартай Зээлийн гэрээ, БГ202146175684 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 10,250,000 /Арван сая, хоёр зуун тавин мянган/ төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Уг зээлийн үлдэгдэл дээр нэмж дараах зээлийг авсан. 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ202247805392 дугаартай Зээлийн гэрээ, БГ202247805392 дугаартай Барьцааны гэрээ байгуулан 6,100,000 /Зургаан сая нэг зуун мянган/ төгрөгийг 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай авсан. Нийт авсан зээлийн дүн 16,350,000 /Арван зургаан сая гурван зуун тавин мянган/ төгрөг болно. ЗГ202247805392 дугаартай Зээлийн гэрээнд 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний дугаар /ЗГ202247805392-01/. Зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 8,665,420.43 /Найман сая, зургаан зуун жаран таван мянга, дөрвөн зуун хорин төгрөг, дөчин гурван мөнгө/, зээлийн хүүгийн төлбөрт 3,088,959.83 /Гурван сая, наян найман мянга, есөн зуун тавин есөн төгрөг, наян гурван мөнгө/ нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 692.77 / Зургаан зуун ерэн хоёр төгрөг, далан долоон мөнгө/, нийт 11,755,073.03 / Арван нэгэн сая, долоон зуун тавин тавин мянга, далан гурван төгрөг, гурван мөнгө / төлбөрийг хийсэн байна. Банк зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь дахь хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч Б.М-гээс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: үндсэн зээлийн төлбөр 7,684,597.57 төгрөг, хүүгийн төлбөр 844,131.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,617.77 төгрөг, нийт 8,562,328.58 төгрөг гэв.

3.1. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №ЗГ/202146175684 дугаар зээлийн гэрээ,

-2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн №БГХ202146175684 дугаар барьцааны гэрээ,

-2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ202247805392 зээлийн гэрээ,

-2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №БГХ202247805392 дугаар барьцааны гэрээ,

-2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ202247805392-01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ,

-Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь,

-Хариуцагч Б.М-ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Б-н М-ийн зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга.

3.2. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан тайлбар нотлох баримт: Байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч *** банк ХК нь Б.М-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 7,684,597.57 төгрөг, хүүгийн төлбөр 844,131.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33,617.77 төгрөг, нийт 8,562,328.58 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Нэхэмжлэгч **** банк ХК нь 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зээлдэгч Б.Мтэй 10,250,000 төгрөгийг Цалингийн зээл зориулалтаар, Бизнесийн зээл зориулалтаар, 30 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож, №ЗГ/202146175684 дугаартай зээлийн гэрээг, уг зээлийн барьцаанд гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хугацааны цалинг барьцаалж, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр №БГХ202146175684 дугаар барьцааны гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн 6,276,302.53 төгрөгийн үлдэгдэл дээр 6,100,000 төгрөгийн зээлийг нэмж нийт 12,376,302.53 төгрөгийг Цалингийн зээл зориулалтаар, Бизнесийн зээл зориулалтаар, 30 сарын хугацаатай, жилийн 14.4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож,  №ЗГ202247805392 зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн барьцаанд гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хугацааны цалинг барьцаалж, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №БГХ202247805392 дугаар барьцааны гэрээ тус тус байгуулжээ.

 

Уг гэрээгээр зээлдэгч нь 2022 оны 05 дугар сарын 22-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүр зээл, хүүгийн төлбөрт 497,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээл, хүүгийн төлбөрт 448,875.94 төгрөгийг төлж дуусгах үүрэг хүлээжээ.

 

Улмаар 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ЗГ202247805392-01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

 

4.1. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

 Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний 2.1.6-д “Нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20 хувь байна” гэж заасан байх тул зээлдэгч нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, 452 дугаар зүйлд зааснаар хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

4.2. Нэхэмжлэгч **** банк ХК нь Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн зээл хүүгийн төлбөрийг гаргуулахаар шаарджээ.

Зээлийн гэрээний 6.1.1-д Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй,

6.1.9. Зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон, дампуурсан, татан буугдсан бол Банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардана гэж заажээ.

5. Хариуцагч Б.М нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч **** банк ХК нь: 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ202247805392 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 1. үндсэн зээлийн үлдэгдэл 7,684,597.57 төгрөг, 2. Зээлийн хүүгийн төлбөр 844,131.23 төгрөг, 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33,617.77 төгрөг, Нийт 8,562,328.58 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

6.1. Хариуцагч Б.М нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан байх бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор хариу тайлбараа ирүүлэхээр шүүхээс хугацаа олгосон байна.

Хариуцагч Б.М нь уг хугацаанд болон шүүх хуралдааныг хэлэлцүүлэх хүртэл хугацаанд хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна. Мөн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байна.

6.2. Хариуцагчийн хариу тайлбар гаргах хугацааг хуульд 14 хоног гэж тодорхойлсон нь түүнд шахалт дарамтгүйгээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа хэрэг бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй бол шүүх түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнтэй адил гэж үзэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй юм.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 72.3-т хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, шүүх хуралдаанд оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт ирүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

7. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Мгээс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ202247805392 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 1. үндсэн зээлийн үлдэгдэл 7,684,597.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 844,131.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33,617.77 төгрөг, нийт 8,562,328.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** банк ХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-ээс 151,947 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** банк ХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овгийн Б-н М-ээс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №ЗГ202247805392 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 1. үндсэн зээлийн үлдэгдэл 7,684,597.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 844,131.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 33,617.77 төгрөг, нийт 8,562,328.58 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **** банк ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч **** банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгээс 151,947 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч **** банк ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Н.ОЮУНБИЛЭГ