Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2026/ШЦТ/54

 

 

 

 

 

 

 

 

2026           01           26                                     2026/ШЦТ/54

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан

Улсын яллагч Н.Амгалан,

Шинжээч ****,

Гэрч ****, ****, ****, **** (цахимаар),

****(цахимаар),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****,

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****,

Шүүгдэгч ****, **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****овогт ****ийн ****, **** овогт ****н **** нарт холбогдох эрүүгийн 2439000560410 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч ****, **** нар нь “****" ХХК- ийн Хэнтий аймаг дахь салбарын худалдааны төлөөлөгч, борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугааp сарын 31-ний өдрийн хооронд байгууллагын итгэмжлэн хариуцуулсан бараа, бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад худалдан борлуулахдаа тухайн бараа, материалын төлбөрийг компанид бүрэн хэмжээгээр шилжүүлэлгүй бүлэглэн хувьдаа завшсаны улмаас “****" ХХК-нд их хэмжээний буюу 86,704,619 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

           Шүүгдэгч ****: “...Миний бие 2019 оны 3 сард “****” компанид Улаанбаатар хотын **** дүүргийн зүүн бүсийг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Хамгийн анх ажилд ороод шууд 1 сарын дотор сарын шилдэг ажилтан болоод тэрнээсээ урам зориг аваад цаашдаа энэ байгууллагад ажиллах болсон. Түүний үндсэн дээр 2019 онд 3 удаа сарын болон улирлын шилдэг ажилтан болсон. 2020 оны 11 сард Хэнтий аймагт **** компанийн  салбарыг хариуцаж худалдааны төлөөлөгчөөр ажиллахаар томилогдож ирсэн. Тухайн үед компаниас боломж олгоод байрны түрээсийг 6 сарын хугацаанд 50 хувь нэмэгдүүлж өгөх дэмжлэг туслалцаа үзүүлээд манайх гэр бүлээрээ Хэнтий аймагт шилжиж ирээд **** компанийн Хэнтий аймгийн салбарт 0 цэгээс эхэлж өөрийн биеэр цаашаа удирдан залж явсан. **** групп маань Хэнтий аймагт зөвхөн **** компани биш **** гээд ундаа усны борлуулагч компанитай. Тухайн компаниасаа дэлгүүрүүдийн дата мэдээллээ аваад гэхдээ би өөрийн биеэр дэлгүүр, цайны газруудаасаа бүх мэдээллүүдээ авч хүмүүстэй уулзаж цэгүүдийнхээ тодорхой мэдээллүүдийг бүртгээд үйл ажиллагаагаа 2021 оноос явуулж эхэлсэн байгаа. Энэ явцад тухайн нэг дэлгүүр маань аймагт 2 **** компани байгааг мэдэхгүй хуучин ус, ундааны борлуулалтын компанийн данс руу гүйлгээгээ хийгээд би тэндээс нь гүйлгээгээ салгаж авах хэд хэдэн тохиолдлууд гараад мөн тэдний тооцооноос манай компанийн данс руу орж ирсэн байсан тохиолдлууд байгаад байгаа байхгүй юу. Тийм учраас тэрийг тулд өөрийнхөө дансанд хуримтлуулж авах үйлдэл маань тэндээс эхэлсэн. Тэгээд би өөрийнхөө дансанд хуримтлуулж аваад цаашаа компани руу тухайн өдрийнхөө, сарынхаа тайлангийн дагуу төлбөр тооцоонуудаа шилжүүлэг хийж төлбөр тооцоогоо төлдөг байсан. Тэгээд 2021 оны эхний 3 сарын дундаж үзүүлэлтээр 21 аймгийн бүх салбаруудынхаа өсөлттэй салбар болж улирлын шилдэг худалдааны төлөөлөгч шагналыг эхний улиралдаа хүртэж байсан. Мөн цаашлаад 2021 оноос хойш хэд хэдэн удаа сарын болон улирлын шилдэг ажилтан гэдэг шагналыг авч байсан. Хөдөлмөрийн хүндэт яамны жуух бичгээр шагнагдаж байсан. Би өөрөө энэ ажилдаа мэрийгээд хичээж ажиллаж байсан. Салбарын үйл ажиллагаа маань өргөжихийн хэрээр хүн хүчний дутагдал үүсэж би байгууллагадаа эхнэр ****г агуулах хариуцсан борлуулагчаар ажиллуулах  санал тавиад 2023 оны 5 сарын 25-ны өдрөөс эхэлж **** компанид борлуулагчаар ажиллуулж эхэлсэн. Энэ үйл явдал маань миний бодлоор 2023 оны 7 дугаар сарын 1-ээс энэ өр төлбөрийн асуудал эхэлсэн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр тухайн үед байгууллага маань урд нь борлуулалтын алба байж байгаад тусдаа орон нутгийн борлуулалтын компани болж өргөжсөн. Тийм учраас байгууллагын данс дээрээс нь бидний ашиглаж байсан борлуулалтын программ нь солигдож бас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Налайх, Сайншанд гэх мэтийн бүс нутгуудыг хариуцсан тооцооны нягтлан маань солигдсон. **** гэдэг нягтлан байж байгаад **** гэдэг нягтлан2023 оны 7 дугаар сарын 1-нээс ажлаа хүлээж авсан. Тухайн үед **** бөгөөд **** компанийн орон нутаг, хотын борлуулалтын 2 компанид шинэ программ нэвтэрсэн. Тэр нь зөвхөн бид нарт хүндрэлтэй байгаагүй, орон нутаг, Улаанбаатар гэлтгүй бүх хүмүүст хүндрэлтэй байгаад бид нар 9, 10 сар хүртэл тэр программ дээрээ жигдэрч чадаагүй. Тэр программын орлого зарлаг яаж хийгдэж байгаа нь, дэлгүүрийн тооцоог яаж хааж байгааг ерөнхийдөө мэдэхэд асуудалтай байсан. Тухайн үед маш асуудалтай байгаад компани өөрсдөө ч гэсэн борлуулалтын программ нийлүүлсэн компанитай зөвшилцөөд сургалт аваад цаг тухай бүрд нь шийдэхийг оролдож хичээгээд байсан боловч 9, 10 сар хүртэл тэр программ нь жигдэрч өгөхгүй байсан. Тиймийн тулд бид нарын гаргаж өгч байсан тайлан тооцоо маань 1-2 биш 3-4 сараар хойшлоод нягтлангууд нь тооцоогоо сайн гаргаж өгч чадахгүй болоод дээрээс нь манайх шинэ нягтлантай байсан болохоор төлбөр тооцоогоо 100 хувь хааж байна уу гэдгийг нь мэдэхгүй байсан. Тэр зүйл маань бүүр 11, 12 сард компанийн тооцооны нягтлангууд шалгалтаар ирэх ч юм уу эсвэл **** бид 2 компани дээр очоод тооцоогоо тулгахад тэр хүний алдаа аймар их гарсан. Жишээлбэл Хэнтий аймгийн **** дэлгүүрийн кодыг бичиж байж би авлагагүй өргүй. Гэтэл минийхийг хаагаагүй Өмнөговь аймгийн **** гэдэг дэлгүүрийн тооцоог хаачихаар би өглөгтэй өртэй болоод тэр хүн илүүдэл болчхож байгаа гэх жишээний тийм асуудал үүсэж байсан. Миний хувьд бол энэ салбараа удирдаад үйл ажиллагааг нь анхнаас нь эхлээд явж байсны үндсэн дээр өөрийнхөө дансанд төвлөрүүлж авсан болохоор нэгт дэлгүүрүүд маань **** гээд ус, ундааны компани руу андуурч хийсэн гүйлгээг, хоёрт манай компанийн данс руу шилжүүлсэн ч гэсэн тараг сүү гээд хийчихээр **** компанид орон нутгийн борлуулалтын нэг л данс байдаг болохоор хаанаас хэн хийснийг бүгдээрээ мэдэхээ больчихож байгаа байхгүй юу.  Энийг хэн хийснийг өөрсдөөсөө, нягтлангаасаа асууна эсвэл тэр өдөр хийсэн байж болох бүх дэлгүүрүүдээс асуух нь хүндрэлтэй болно. Дээрээс нь бид нарт компаниас борлуулалтын төлөвлөгөө сар болгон өгдөг. Тэгэхээр энэ төлөвлөгөөндөө хүрэх дээрээс нь авлага цуглуулалтын цалин гэж байдаг. Энэ нь үндсэн цалин дээр нэмэлтээр бодогддог. Тэр нь болохоор ****, ****, түгээлтийн жолооч  **** зэрэгт харилцан адилгүйгээр авлага цуглуулалтын цалин гэж тусдаа ордог. Тэр цалинг авахын тулд өмнөх сарынхаа борлуулалтаасаа буюу зээлээр авсан бүх дэлгүүрүүдээсээ тооцоогоо тэглэдэггүй юмаа гэхэд тэг аравны хэдэн хувь гэж авлагын цалин боддог шүү тэрнээс давуулж эсвэл доошоо оруулж болохгүй гээд авлагын цалингаа авахын тулд нөгөө өрөө өгөхгүй байгаа дэлгүүрүүдийн тооцоог бид 2 хамаатан садан, найз нөхдөөсөө гуйж аваад нөхөж хийгээд дараа нь тэр дэлгүүрүүдээсээ буцааж авах тохиолдлууд ч зөндөө байгаа. Тийм болохоор яагаад хувийн дансаараа тооцоо, гүйлгээгээ авсан бэ гэдэг шалтгаан маань тухайн дэлгүүрүүдийг буруу гүйлгээ хийх вий, бас яг араас чинь хийлээ гэсэн мөртөө хийгээгүй газрууд байдаг тийм болохоор тэрийг нь аль болох хялбар замаар байгууллагын тооцоог тэглэх, оруулах үүднээс өөрийнхөө дансаар авч байсан нь 2021 оноос хойш үргэлжилж байсан үйл явц маань байгаа юм. Тухайн өр авлага үүссэн хугацаа маань 7 сарын 01-ээс гэж үзэж байгаа. Яагаад гэхээр 6 сарын 27-нд манай үндсэн компани өөрчлөгдөж данс, программ, нягтлан өөрчлөгдсөнөөс хойш болсон үйл явц гэж үзэж байгаа. Энэ бүх төлбөр тооцоог би өөрийн дансанд аваад **** ийм ийм компаниудаас мөнгө орж ирсэн. **** компанийн данс руу хийгээрэй гээд би ****гийн данс руу хийдэг байсан. Тэр тооцоо тайлангаа **** хийдэг байсан. Ямарваа нэгэн өр төлбөр алдаа дутагдал гарсан бол зөвхөн миний алдаа дутагдал гарна уу гэхээс ****гийн алдаа дутагдал гэж байхгүй гэдгээ энүүгээрээ хэлэх гэсэн юм аа. Ерөнхийдөө энэ өр дутагдлыг бид 2 хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь энэ их мөнгөн дүн яагаад үүссэнийг нь мэдэхгүй, мэдээгүй. Дээрээс нь хэрэглэсэн завшсан байх юм бол бид 2-т идэж уусан, хэрэглэсэн, авсан барьсан юм маань үлдэх л байх гэдэг утгаараа үнэн мөнийг шалгуулахаар өдий хүртэл яваад байгаа маань энэ...” гэв.

 

            Шүүгдэгч **** “...Анх би 2021 оны 5 сарын 26-нд **** компанид ажилд орсон. Тэр хугацаанд агуулахаа хариуцаж жолоочтойгоо хамт дэлгүүрүүдээр бараа түгээлтээр явдаг байсан. Дэлгүүрүүдээс өгсөн төлбөрийг дансаар өгснийг нь данс гэж өөрсдөөр нь бичүүлээд, бэлэн мөнгөөр өгснийг нь бэлнээр гээд өдөр тутмынхаа тайланд оруулаад компани руу бэлэн мөнгөө тушаадаг байсан. Сар болгоны 25-нд агуулахаа тоолоод тайлангаа нягтлан руугаа явуулдаг. Тэгээд 26-ны өдрөөс нь шинэ зээл гарч дэлгүүрүүдэд өгдөг байсан. Тэгээд дараа сарынхаа 25-нд буцаагаад дэлгүүрүүдээсээ өр авлагаа аваад жолоочтойгоо явдаг байсан...” гэв.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****: “...**** бол 2019 онд анх “**** Милк” трейд гэдэг компанид орж ирсэн. Түрүүний хэлсэнчлэн зүүн бүсийг хариуцаж явж байгаад орон нутгийн салбар нээгдэхэд наашаа ирж ажилласан. Мөн дараа нь хүн хүч хүрэлцэхгүй байна гэдэг байдлаар эхнэрийгээ авчиръя гэсэн. Тэгэхэд нь компаниас тусламж дэмжлэг болгоод тухайн үед амьдрах орон сууц, тодорхой хэмжээний мөнгийг нь шийдэж өгөөд сар болгон урамшуулал өгөөд явж байсан. Гэтэл энэ 2 хүн маань ажлаа маш сайн хийж яваад 2023 оны 1 сараас эхлээд 12 сар хүртэл бидний тооцоолсноор 118 сая төгрөгийн хохирол компанид учруулчхаад байгаа. Бараа бүтээгдэхүүнээ авчхаад эргээд төлбөрийг нь төлдөггүй, барагдуулдаггүй. Тэгээд түрүүн хэлж мэдүүлсэнчлэн айлууд дээр авлага байгаа гэдэг би өөрөө хүртэл томилолтоор ирсэн л дээ. Очоод уулзъя гэхээр ****, **** 2 хэрэггүй ээ, миний нэрийг бодооч бид бас энд цаашид амьдарна шүү дээ гэдэг. Мөнгө нь яачих ваа, хаашаа орчихоо вэ үнэнээ хэлчих л дээ бид нар адилхан хамтарч ажиллаж байгаа хүмүүс  одоо ч гэсэн итгэхэд бэлэн байна юу болсон юм бэ байрны урьдчилгаа хийчихсэн юм уу яасан юм гээд асуухаар таг дуугүй байдаг. Тэр айлууд чинь очъё гэхээр намайг бодолдоо би өөрөө гарын үсэг зурчихъя бидний амьдралыг бодооч ээ гэсэн юм ярьдаг. Тэгээд компанид бидний тооцоогоор 118 сая төгрөг, шинжээчийн дүгнэлтээр 86.704.618 төгрөгийн хохирол учирчхаад байгаа. Энэ мөнгийг гаргуулах саналтай байна...” гэв.

 

            Шинжээч ****: “...Энэ дүгнэлт бол өмнөх 2024 онд гарсан дүгнэлтийн дутагдал дээр нэмэгдээд 20ш тооцоо нийлсэн акт ирсэн. Энэ актыг судлахад 2 талын гарын үсэг байхгүй, огноо байхгүй актууд ирсэн. Тэр актад үндэслэж гаргасан... Борлуулалтын баримт, дансны хуулга, анхан шатны баримтууд дээр үндэслэж гаргасан...” гэв.

 

Гэрч ****: “...Бид нар Улаанбаатар хотоос салбарууд руу бараа материалаа явуулаад тухайн салбарууд дээр байгаа манай ажилчид тоо ёсоор нь тоолж албан ёсны баримтуудаа үйлдэж хүлээж аваад тэрийгээ харилцагч нарт түгээдэг. Тухайн зарим саруудад харилцагч дээр зарагдаагүй гэдэг байдлаар мөнгө үлдээд явдаг байсан. Тэр үед манай ажилтан энд ирээд ээлжит ажлаа хийгээд явсан чинь барааны зөрүү гарсан байна гэхээр наад зөрүүгээ ол гээд энэ 2-ыг дуудаад надад тайлбарлахдаа багахан зөрүү гарсан байна гэхээр нь багахан юм бол асуудал байхгүй. Та 2 надтай зөвшилцөөд хэзээ мөнгөө төлөх юм гэсэн. Харин харилцагч дээр бараагаараа байгаа мөнгөө авч чадаагүй гэсэн. Тэгээд би энэ 2-ыг буцаж очоод мөнгөнүүдээ оруул гээд явуулсан. Явсныхаа дараа 2 хоногийн дараа захирлаа энэ мөнгө харилцагч нарт байхгүй идчихсэн гэж хэлсэн. Би тэгээд хуулийн зөвлөх, борлуулалтын албаны дарга, хариуцсан нягтлан нарыг шууд томилж явуулсан. Ямар учиртай юм байна очоод үз гээд явуулсан. Очиж үзээд агуулах байгаа бараагаа тоолоод дараа нь харилцагч нар дээр очиж тооцоо нийлье гэхээр тооцоо нийлсэн акт үйлдье гэхээр тэгэх шаардлага байхгүй ээ тэр мөнгийг бид нар авчихсан гэсэн. Би дараа ямар учиртай юу болчхов гээд ирсэн. Тухайн үед агуулахад манайхаас өөр бараа байсан. Ямар учиртай бараа юм бэ гэхээр хүний бараа гэсэн. Би ойлгохдоо манай мөнгөөр бараа авчихсан гэж ойлгосон. Тэгээд би наадуулаа аваад яв манайд хамаагүй гээд тэр бараануудыг нь өөрсөд нь гаргаж өгөөд тэр өдөр нь агуулахыг нь цоожилж өөрийнхөө бараануудыг дараагийн хүндээ шилжүүлж өгөх зорилгоор аваад үлдсэн. Энэ процесс явагдсаны дараа ээж нь ч ирсэн. Дараа нь өөрсдөө ч ирсэн. Надад энэ хүмүүсийн гараар бичсэн өргөдөл нь байгаа. Тэр дээрээ ингээд өрөнд орчихлоо энэ мөнгийг төлөхөд аягүй хүнд байна. Ядаж манай эхнэрийг ажилд аваач гэсэн өргөдөл байсан. ****ын хувьд Хэнтий аймагт Арабуудтай нийлж шонхор барьдаг. Энэнийхээ мөнгийг орохоор танд өгье гэж хэлсэн байхгүй юу. Тэрнээс өмнө би энэ 2-т юу болчихоо вэ та 2 надад үнэнээ хэлээч ээ гэхээр юу ч хэлэхгүй байгаад байсан. Өмнө нь бид нар энгийн харилцаатай байсан. Би энэ 2-г би дэмжээд анх **** ажилд орчхоод манай эхнэрийг ажилд авчаач гэхээр нь эхнэрийг нь сүүлд ажилд авсан. Тэгээд итгэл хүлээлгээд явж байхад мөнгө идчихсэн. Юунаас болоод мөнгө идчихэв ээ яах уу ийх үү гэсэн энэ 2 надтай ямар ч нээлттэй харилцаа хийгээгүй. Огт танихгүй хүн шиг болчихсон. Тэгээд би өөрсдөө үнэнээ хэлэхгүй юм бол хуулийн зөвлөхдөө ном журмаар нь явъя гээд хэлсэн. Тэр мөнгө харилцагч дээр байгаа юм уу гэхээр байхгүй, харилцагч нараар явъя гэхээр явуулахгүй ийм байдалд хүрсэн. Тэгээд бид нар албан ёсоор харилцагч нартай уулзсан. Ганц нэг авлага байсан. Дараа нь манай нягтлангууд тооцоо нийлсэн акт үйлдсэн байгаа. Энэ 2-ын авсан мөнгө бол харилцагч дээр бараа өгөөд төлбөрөө өөрсдийнхөө дансаар аваад тэрэндээ будилсан юм уу яасан юм. Анх бол жоохон мөнгөний зөрүү гарчихлаа гэсэн юм. Би бол ажилчдаа 5, 6 сая төгрөг дээр бол цувуулаад төлчих асуудал байхгүй. Хүний амьдрал юм чинь гэдэг. Очоод 2 хоногийн дараа энэ мөнгө байхгүй идчихсэн гээд тэгээд ийм асуудал үүссэн...” гэв.

 

Гэрч ****: “...Хамгийн анх намар буюу тухайн үед орон нутгийн уулзалт болж байсан. 2023 оны 9 сард би ирсэн. Ирээд би санхүүгийн мэргэжлийн хүн биш учраас контейнерт байгаа барааг нь нүдээрээ тоолъё гээд манай салбарын түгээгч жолооч, ****, **** нартай бид 4 тооллого хийсэн. Тэр тооллогоо нягтлан руу явуулаад нягталж үзээд тухайн үед 800 гаран мянган төгрөгийн зөрүү гараад манай 2 өөрсдөө зөвшөөрч байна гээд цалингаасаа төлье гэсэн. Анхны тооллого ингэж явсан. Би өөрөө борлуулалтын хүн болохоор дэлгүүрүүдээр явж бараа материалаа яаж байршуулсан байна гэсэн өөрийнхөө ажлыг хийсэн. Ингэж ирээд анх дутагдал үүссэн байна гэдгийг мэдсэн... Энийг миний харж байгаа өнцгөөс ойлгохгүй л байна л даа. Тухайн үед контейнераас буюу **** компаниас хөдөлсөн бараа энд буугаад хүлээж авчихсан байгаа. Бараа дутаагүй. Харин манай эцсийн хэрэглэгч буюу дэлгүүрүүдэд бараа хүлээлгэж өгчхөөд эргээд мөнгө орж ирээгүй гэсэн асуудал яриад байгаа байхгүй юу. Тэрнээс агуулахын бараа 80-90 сая төгрөгөөр дутаад зөрчихлөө гэдэг асуудал ерөөсөө байгаагүй. Улаанбаатар хотоос гараад энд ирсэн үү ирсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энд ирээд дэлгүүрийн эзнээс мөнгө аваагүй асуудал байгаа. Тэрнээс бид 4 9 сард тоолоод контейнерт байгаа бараа материалын зөрүү 800 гаран мянган төгрөг гарсан. Энэ 2 маань цалингаасаа 2 хуваагаад төлье гэсэн. Гэтэл 12 сард үнийн дүн нь өссөн чинь тухайн айл дээр бараа оччихсон гэсэн падаантай тэр айлаасаа буцаад мөнгө нь байхгүй байгаа ийм л асуудал байгаа...” гэв.

 

Гэрч ****: “...Яг процессыг нь яривал манай борлуулалтын менежер **** хэвийн 1 удаагийн томилолтоор энд ирээд энэ асуудлыг мэдсэн байгаа юм. Буцаад очиход бид нар томилолтын тайлан гэж авдаг. Тэр дээрээ мөнгө төгрөгийн асуудал харагдаж байна. Тэгэхээр санхүүтэй яваад мөнгө төгрөгтэй холбоотой ямар асуудал байна гээд ахиад нэг явуулсан. Явж ирээд энэхүү мөнгөн дүнтэй зөрүү гаргаж ирсэн. Харилцагч нарт бараа материал нийлүүлээд дундаас нь мөнгө төгрөг авсан асуудал үүссэн...” гэв.

 

Гэрч ****: “...Наадах чинь бол бараа материалын дутагдал биш харилцагчаас төлбөрөө өөрсдийнхөө данс руу авчхаад компанийн данс руу шилжүүлээгүй. Нийт 65 харилцагчийн мөнгө байгаа... Уг нь харилцагч шууд компанийн данс руу шилжүүлэх ёстой. ****, **** нарын хувьд өөрсдийнхөө данс руу мөнгө авч байсан. Тэгээд 10 хэдэн сая төгрөг шилжүүлээд энэ мөнгө нь энэ энэ харилцагчийнх гэж чатаар дэлгэрэнгүй мэдээлдэг. Харилцагч өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлэх нь аягүй ховор байсан. Өөрсдөө хувийнхаа дансаар аваад компанийн данс руу шилжүүлж байсан. Гүйлгээний утга дээр нь Хэнтий авлага цуглуулга гээд шилжүүлдэг...” гэв.

 

Гэрч ****: “...Би яг тооцоо тооллого хийдэг хүн нь биш. Падаан дээр нь ямар данс бичиж ирсэн байна. Тэр рүү нь шилжүүлдэг. Хааяа амралтын өдрөөр бэлэн авч болох уу гэхээр нь бэлэн өгчихдөг тохиолдол байдаг гэсэн. Гэхдээ би яг бэлэн авч байсан үгүйг нь би сайн мэдэхгүй байна. Би зүгээр компаниа төлөөлж цагдаа дээр мэдүүлэг л өгсөн хүн... Падаан дээр нь бичигдсэн данс руу нь л шилжүүлдэг байсан. Заримдаа худалдааны төлөөлөгч, нягтлан няравынх нь данс бичигдсэн падаан ирдэг байхгүй юу. Бичсэн дансанд нь л шилжүүлдэг байсан...” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2439000560410 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч .****, **** нар нь “****" ХХК- ийн Хэнтий аймаг дахь салбарын худалдааны төлөөлөгч, борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугааp сарын 31-ний өдрийн хооронд байгууллагын итгэмжлэн хариуцуулсан бараа, бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад худалдан борлуулахдаа тухайн бараа, материалын төлбөрийг компанид бүрэн хэмжээгээр шилжүүлэлгүй бүлэглэн хувьдаа завшсаны улмаас “****" ХХК-нд их хэмжээний буюу 86,704,619 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 25),

“****” ХХК-ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 27),

****ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 130-133, 2-р хх-ийн 40-118),

****гийн Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (1-р хх-ийн 141-147, 188-191),

****гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 148-151, 153-154, 160-186, 240-250, 2-р хх-ийн 1-38),

Хөдөлмөрийн гэрээ (1-р хх-ийн 193-197, 199-203),

“****” ХХК-ийн захирлын тушаалууд (2-р хх-ийн 120-123),

Санхүүгийн баримтууд (1-р хх-ийн 205-236),

Орлого зарлагын баримтууд (2-р хх-ийн 138-141),

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****ийн “...Манай компанид анх 2019 онд худалдааны төлөөлөгчөөр анх **** нь ороод дараа нь 2022 онд эхнэр **** нь борлуулагчаар ажилд орсон. ****г орж ирэхээс өмнө **** нь тооцооны зөрүү гаргадаг байсан тооцооны зөрүү гарчихаар өөрөө буцаад тэр тооцоогоо нөхчихдөг байсан. Ингээд **** нь орж ирснээс хойш зөрүү мөнгө гарахаа больж эхэлсэн. Ингээд 2023 оны 07 дугаар эхлээд бараа борлуулсан мөнгө их хэмжээгээр дутаж эхлээд ****тай тулгалт хийж эхэлсэн. ****т тухайн үед хэлэхэд тэр дэлгүүр өгөөгүй гэж хэлэхээр нь манай компани өгөөгүй гэсэн дэлгүүр лүү ярихад хэдэн сарын хэдэнд ****ын данс руу шилжүүлсэн гэдэг юм ярьдаг. Ингээд ****тай “Энэ дэлгүүр мөнгө тооцоогоо бүрэн барагдуулж дууссан байна” гэхэд “Тийм байна. Миний дансанд байна” гэж хэлдэг мөртлөө өөрийн дансанд орж ирсэн мөнгийг компанид шилжүүлдэггүй хувьдаа завшаад байгаа асуудал байна. Ингээд 2023 оны 10 дугаар сарын 26-аас 01 дүгээр сарын 09-ний хооронд нягтлан бодогч Ч.**** нь Хэнтий аймгийн салбар тооцоо хийхэд 21,382,490 төгрөгийг компани шилжүүлээгүй хохирол учирсан байсныг анхан шатны тооцооны үлдэгдлийн баталгаагаар тулгаж өөрийн дансанд орсон гэснийг хүлээн зөвшөөрч ****, **** нар нь гарын үсэг зурсан. Дараа дахин мөнгө тооцооны өр авлага гарч эхэлсэн. Ингээд мөнгөн дүн нь өсөөд байхаар нь өөрсдөө нягтлан нь алдаа дутагдал гаргаж байна гэсэн юм ярьдаг. Ингээд **** болон **** **** нарын хооронд үл ойлголцол эхэлж Улаанбаатар хот руу ерөнхий нягтланд шалгуулахаар хотод 2-3 хоногийн хугацаанд ажиллуулж тооцоо нийлүүлээд дахин өр авлагын асуудал гарч ирэхэд ****, **** нар нь тэр өр авлагуудыг Хэнтий аймагт харилцагч нар дээр байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь ****, **** нарыг он дуусахаас өмнө өр авлагыг авч дуусгаарай гэж хэлсэн. Гэтэл дуусгах ёстой байсан ер авлага дээр дахин өр авлага нэмэгдсэн байсан. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 05-аас 07-ны хооронд 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймагт салбарт ирж тооллого хийж ажиллахад нийт 86,704,618,68 төгрөгийн бодит хохирол учирсан байгаа нь тогтоогдоод байна. Ингээд нийт 112,684,343 мянган төгрөгийн бодит хохирол учраад байна. Мөн энэ бодит хохирол дээр нэмээд томилолтын 5,327,000 төгрөг нэхэмжилж байгаа юм. Нийт 118,011,345 төгрөг байгаа юм. Манай байгууллагын зүгээс удаа дараа төлбөрөө барагдуулах талаар боломж бололцоо 3-4 удаа олгосон. Тэгтэл өөрсдийнх нь дансанд орсон гэсэн мөртлөө тэр мөнгөө одоо байхгүй гэж хэлдэг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 33-35),

 

Гэрч ****ын “...**** гэдэг хүн нь 2019 онд Улаанбаатар хотод худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад Хэнтий аймгийн салбар нь 2020 онд анх байгуулахад нь Хэнтий шилжиж ирсэн. Тэгээд өөрийн эхнэр ****г 2022 онд борлуулагчаар ажилд оруулсан. Анх бол тооцоог алдаагүй урьд өмнө ийм зүйл гаргаж байгаагүй ээ. Сүүлийн 2 сарын дотор гэнэт мөнгө дутааж яасан гэхээр мэдэхгүй гэж хариулдаг болсон. Ингээд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 09-ний хооронд компаниас 5 хүний бүрэлдэхүүнтэй баг Хэнтий аймаг руу ирүүлж тооцоонд тулгалт хийж эцсийн байдлаар хохирлыг тогтоосон. Ингээд үзэхэд дэлгүүрүүдтэй үлдсэн тооцоог хийгээд тулгалт хийхэд энэ хоёр хүн нь 118,011,345 төгрөгийн тооцоог компанитай тооцоо хийхгүйгээр өөрсдийн дансанд авсан байгаа юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 40-41),

 

Гэрч ****ийн “...**** нь анх 2019 он байна уу 2018 онд худалдааны төлөөлөгчөөр Улаанбаатар хотод орж байсан. Ингээд Хэнтий аймагт салбар нээгдэхэд **** худалдааны төлөөлөгчөөр ирж байсан. Дараа нь удалгүй эхнэр нь яг хэдэн онд орсныг нь мэдэхгүй байна. Хэнтий аймгийн салбарыг энэ 2 хүн хариуцаж байдаг байсан. Ингээд би 2023 оны 10 дугаар сард би Зүүн аймгуудаар томилолттой ажиллаж байхад бараа материалын тооллогын зөрүү гарч байсан. Ингээд би зүүн бүсийн тооцооны нягтлан ****д хэлээд шалгаад өгөөч гэтэл **** тухайн үед наашаа зөрөөд ирсэн. Тэгээд **** өөрөө ирж нийлж тулгалт хийхэд 20 гаран сая төгрөгийн авлага үүссэн байсан. Дараа нь тооцооны нягтлан **** бид хоёр 12 дугаар байх ирээд дахин тулгалт хийхэд 60 гаран харилцагчийн 80 гаран буюу 90-ээд саяын авлага гарч ирсэн. Тэгээд тухайн үед би дэлгүүрээс шинэ цоож лац аваад Хэнтийд байдаг бараа материалын агуулахыг түгжээд Улаанбаатар хот руу ****, **** нарыг явуулсан. Тэгээд очиход нь тооцооны нягтлан хүлээж аваад өөрсдийг нь суулгаж байлцуулж байгаад эхнээс нь бүх өр авлага бараа материалыг бүгдийг шүүсэн. Тэгэхэд **** бид хоёрын гаргаж ирсэн 80 гаран буюу 90-ээд сая төгрөг хэвээр байсан. Ингээд өөрсдөө 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар бүх төлбөр авлага барагдуулна 7 хоногийн хугацаа өгөөч гээд Хэнтий рүүгээ буцаад явсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 4, 5-нд энэ мөнгийг үрсэн хэрэглэсэн гэдгийг захирал ****д хэлсэн байсан. Тэгээд хуульч Төмөрчөдөр тооцооны нягтлан ****, **** албаны дарга Мөнх-Эрдэнэ бүсийн менежер миний бие 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд зохих журмын дагуу хуулиар шийдүүлнэ гээд цагдаагийн байгууллагат өргөдөл гаргасан байх. Өмнө жилүүдэд **** дээр ийм асуудал гардаггүй байсан. 2023 онд иймэрхүү асуудал гарч ирэх болсон. Мөнгө төгрөгийн асуудлыг би мэдэхгүй. Харин сарын борлуулалтыг би өөрөө хариуцдаг байсан... 65 харилцагчийн 90 гаран сая төгрөг дутахад энэ харилцагч руу очъё явъя гэхэд ****, **** нар нь “Яваад хэрэггүй ээ. Бид хоёрыг болон байгууллагаа бодооч бид хоёр өөрсдөө хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрт боломж олгооч ээ. Дансаа шүүгээд үзье” гэсэн юм яриад харилцагч нар луу явуулаагүй. Тооцооны нягтлан **** нь өөрөө хэдэн харилцагч руу ярьсан. Тэгсэн манайх төлбөр тооцооны асуудал байхгүй гэж хэлсэн. Тэгээд **** нь тухайн үед миний дансанд мөнгө нь орсон гэж хэлсэн. Яагаад байгууллага руу тушаахгүй байгаа юм бэ” гэхэд дуугарахгүй байгаад байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 55-57),

 

Гэрч ****ийн “...Би энэ хүмүүсийг яг хэдэн онд орсон гэдгийг мэдэхгүй байна. Харин олон жил ажилласан гэр бүлээрээ Хэнтий аймагт шилжиж ирсэн гэдгийг мэднэ. Бүс хариуцсан менежерүүд улиралд 1 удаа өөрийн салбаруудаар томилолттой ажилладаг юм. Тэгээд анх 2023 оны 10 дугаар сар байх бүсийн менежер **** нь анх томилолттой Хэнтийн салбарт ирэхэд авлагын асуудалтай юм шиг байна санхүүгийн зөрчилтэй юм шиг байна гээд ****, **** нар нь дараа нь 11 сард ирж ажилласан тэгэхэд бас авлага болон санхүүгийн зөрчил мөнгөн дүн нь улам өссөн. Тэгээд Хэнтийн салбарыг лацдаад борлуулалтыг зогсоогоод Улаанбаатар хот руу ****, **** нарыг дуудсан. Тэгээд компани санхүүгийн ажилчдыг бүгдийг хамруулаад санхүүгийн зөрчлийг эцсийн байдлаар мөнгөн дүнгээ хэд болж байгааг харсан. Тэгээд 12 дугаар сард эцсийн мөнгөн дүн 86 сая төгрөг гарсан. Тэгээд ****, **** нарт танилцуулаад ийм мөнгөн дүн гарсан байна гэхэд өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 05-аас 08-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг руу шүүхэд болон цагдаагийн байгууллагад хандах зорилгоор 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн. Ингээд шүүх болон цагдаагийн байгууллагад мэдэгдэхээс өмнө ****, **** нартай болон ээжтэй нь уулзсан. “Мөнгөө яаж ямар график гаргаад богино хугацаагаар төлөх арга бодох уу?” гэж өөрсдөөс нь асуусан. Тэгэхэд зөвшөөрөхгүй өөрсдөө дахиж тооцоог харна гээд байхаар нь хандах газар нь хандсан. Тэгээд бид нар 65 харилцагч руу очиж мөнгөө шилжүүлсэн үү бараа байгаа эсэх болон төлбөр мөнгөө асуух гээд очъё гэхээр **** нь “Би авчихсан юм аа. Над дээр биччих ээ” гээд бид нарыг очуулаагүй ээ. Би мөнгө төгрөгийн асуудлыг нарийн сайн мэдэхгүй ээ манай компани нь тусдаа санхүүгийн албатай учир тэрийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 60-61),

 

Гэрч ****ын “...Би 2023 оны хагас жилээр агуулгын бараа материалын тооллого хийгээд үлдээсэн тэр хугацаанд **** дээр 51,260 төгрөг, **** 893,400 төгрөг 1 харилцагчийн авлага үлдсэн байсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа ороход авлага шахахад энэ 2 хүн дээр 80 гаран сая төгрөгийн авлага гарсан гэж хэлсэн. 2023 оны 11 дүгээр сард **** буюу хуучин нягтлан Хэнтий аймгийн салбарт ирээд үзэхэд эхлээд 20 гаран сая төгрөг дутсан гэж байсан. Харин 12 сард борлуулалтын менежер **** болон **** нар нь ирээд харилцагчийн авлагаас 80 гаран сая төгрөг дутсан гээд ажлыг нь түдгэлзүүлж агуулахыг нь лацдаж орхисон гэж сонссон. Эхлээд 20 гаран сая төгрөг дутахдаа хүлээн зөвшөөрч байсан гэсэн. Харин дараа нь 80 гаран сая төгрөг дутахад төлнө гэсэн байр суурьтай байсан гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 64-66),

 

Гэрч ****ийн “...Миний мэдэхээр **** нь манай байгууллагад нийтдээ хэдий хэмжээний бараа материал тооцоо хийсэнг нь би сайн мэдэхгүй. Анх **** нь манай “Болор” нэртэй дэлгүүрт бараа материал хүргэж ирдэг байсан. Харин сүүлд нь түүний эхнэр **** гэх эмэгтэй манай дэлгүүр барааг хүргэж ирдэг болсон. ****, Н.**** нар нь бараа хүргэж ирээд бидэнд баримт өгөөд түүн дээрээ өөрсдөө гарын үсэг зураад мөнгийг нь бэлнээр авч явдаг байсан. Хааяа нэг хүүхдүүдийг түр хугацаанд дэлгүүрт суух үед нь ****, **** гэх дансанд хийнэ үү? гэж мессеж бичээд **** **** гэсэн дансанд барааны тооцоогоо нэхэмжилж авдаг байсан. Тухайн үед нь би тэдний тооцоог сайн анзаарч байгаагүй баримт авчирч өгөөд тэгээд л бэлнээр нь барааныхаа тооцоог авдаг байсан. Дансаар нь хийе гэхээр дандаа **** гэсэн дансныхаа дугаарыг өгдөг ба компанийнх нь дансанд хийе гэхлээр цаадах компанийнх нь нягтлан олж хүлээн авахад хэцүү байдаг. Яагаад гэвэл өөр олон аймгуудтай харьдаг болохоор андуурагдах магадлалтай л гэж хэлдэг байсан. Өөрөөр мэдэх зүйл алга...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 69-70),

 

Гэрч ****гийн “...Би тухайн үед авсан бараа материалынхаа тооцоог бүрэн төлж барагдуулсан байсан ямар нэгэн өр авлага байгаагүй. Ихэнхдээ ****ын дансанд л мөнгийг нь дор дор нь шилжүүлдэг байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 158-159),

 

Гэрч ****гийн “...Манай дэлгүүр нь 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар "**** дистрбюшн" ХХК-нд 3.452.350 төгрөгийн өр авлагын асуудал байгаагүй. Учир нь би дор бүр нь бэлэн мөнгөөр тооцоог нь ****. ****д өгсөн байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 162-163),

 

Гэрч ****гийн “...манай дэлгүүрийн хувьд сар болгоны 25-ны өдөр авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо ****ын Хаан банкны данс руу нь хийж, сар, сардаа авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо бүрэн хийгээд явдаг байсан, “****” компанийн зүгээс сар болгон төлбөр тооцоогоо хийгээрэй гэсэн утга бүхий мессежийг мөн над руу явуулдаг байсан. “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нар нь захиалсан бараа бүтээгдэхүүнийг маань манай дэлгүүрт авчирч өгөхдөө зарлагын падаан баримтаа мөн авчирч өгдөг байсан... манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 171-172),

 

Гэрч ****ийн “...манай дэлгүүрийн хувьд сар болгоны 25-ны өдөр авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо “****” компанийн дансанд хийдэг байсан. Яах вэ заримдаа хааяа нэг **** нь бэлнээр төлбөрөө аваад явдаг байсан. Манай дэлгүүрийн хувьд сар, сардаа авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо бүрэн хийгээд явдаг байсан. “****” компанийн зүгээс сар болгон төлбөр тооцоогоо хийгээрэй гэсэн утга бүхий мессежийг манайх руу явуулдаг байсан шиг санагдаж байна. Яг тодорхой бол бас сайн санахгүй байна. “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нар нь захиалсан бараа бүтээгдэхүүнийг маань манай дэлгүүрт авчирч өгөхдөө зарлагын падаан баримтаа мөн авчирч өгдөг байсан... манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 174-175),

 

Гэрч ****ийн “...манай дэлгүүрийн хувьд сар болгоны 25-ны өдөр авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо “****” компанийн ажилтных нь надад өгсөн дансанд нь хийдэг байсан. Би уг дансыг компанийн данс, хувь хүний данс байсан эсэхийг нь бол сайн хэлж мэдэхгүй байна. Манай дэлгүүрийн хувьд сар, сардаа авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо бүрэн хийгээд явдаг байсан. “****” ХХК-ны зүгээс захиалсан бараа бүтээгдэхүүнийг маань манай дэлгүүрт авчирч өгөхдөө яг хэн гэдэг хүн авчирч өгдөг байсныг нь бол хэлж мэдэхгүй байна. Зарлагын падаан баримттайгаа хамт компанийнхаа дансыг өгөөд явдаг байсан учир уг дансанд нь манайх төлбөр тооцоогоо сар, сард нь төлөөд явдаг байсан... манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 177-178),

 

Гэрч ****гийн “...“****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нар нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд манай дэлгүүрээс компанийнхаа бараа бүтээгдэхүүндээ захиалга авч, уг захиалгынхаа дагуу манай дэлгүүрт тараг, сүү, зайрмаг зэрэг бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байсан. Манай дэлгүүрийн хувьд сар болгоны 25-ны өдрийн дотор авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо **** гэх хүний Хаан банкны дансанд нь хийдэг байсан. Манай дэлгүүрийн хувьд сар, сардаа авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо бүрэн хийгээд явдаг байсан. “****” компанийн зүгээс сар болгон төлбөр тооцоогоо хийгээрэй гэсэн утга бүхий мессежийг над руу явуулдаг байсан. “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нар нь захиалсан бараа бүтээгдэхүүнийг маань манай дэлгүүрт авчирч өгөхдөө зарлагын падаан баримтаа мөн авчирч өгдөг байсан. Уг зарлагын падаан баримтынх нь дагуу манай дэлгүүр сар болгоны 25-ны өдрийн дотор авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгаад, маргааш, нөгөөдрөөс нь бараа бүтээгдэхүүнийг нь зээлээр авч, дараа сарын 25-ны өдрийн дотор тухай бүр нь төлбөр тооцоогоо хийж дуусгадаг юм... манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 180-181),

 

Гэрч ****гийн “...“****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нар нь захиалсан бараа бүтээгдэхүүнийг маань манай дэлгүүрт авчирч өгөхдөө зарлагын падаан баримтаа хэвлэж өгдөг байсан бөгөөд уг падаан баримтынх нь дагуу манайх төлбөр тооцоогоо тухай бүр нь төлөөд явдаг байсан... манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 183-184),

 

Гэрч ****ийн “...“****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нар нь захиалсан бараа бүтээгдэхүүнийг маань манай лангуун дээр авчирч өгөхдөө зарлагын падаан баримтаа мөн авчирч өгдөг байсан. Уг зарлагын падаан баримтынх нь дагуу би сар болгоны 20-доор авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо бүрэн хийж дуусгаад, маргааш, нөгөөдрөөс нь бараа бүтээгдэхүүнийг нь зээлээр авч, дараа сарын 20-доор тухай бүр нь төлбөр тооцоогоо хийж дуусгадаг байсан юм... миний хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 186-187),

 

Гэрч ****гийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй..” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 189-190),

 

Гэрч ****ийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 192-193),

 

Гэрч ****ын “...манай дэлгүүрийн хувьд жижиг дэлгүүр учир бараа бүтээгдэхүүнийг бага хэмжээгээр авдаг байсан бөгөөд ерөнхийдөө багцаагаар 10 хоноод л бага хэмжээгээр бараа бүтээгдэхүүн авчихаад уг өдөртөө шууд авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо **** гэх залууд бэлнээр өгөөд явдаг байсан. Манай дэлгүүрийн хувьд тухай бүр нь авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо бүрэн хийгээд явдаг байсан. “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нар нь захиалсан бараа бүтээгдэхүүнийг маань манай дэлгүүрт авчирч өгөхдөө зарлагын падаан баримтаа мөн авчирч өгдөг байсан. Уг зарлагын падаан баримтынх нь дагуу би авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо **** гэх залууд тухай бүр нь бэлнээр өгөөд явдаг байсан... манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй. ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 195-196),

 

Гэрч ****ийн “...манай ресторан, зоогийн газрын хувьд уг компанийн сүүг нь бага хэмжээгээр авдаг байсан бөгөөд ерөнхийдөө багцаагаар 7 хоноод л бага хэмжээгээр сүүг нь авчихаад уг өдөртөө юм уу, маргааш, нөгөөдрөөс нь авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо **** гэх залуугийн данс руу нь шилжүүлдэг байсан. Манай ресторан, зоогийн газрын хувьд тухай бүр нь авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо бүрэн хийгээд явдаг байсан... “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нар нь захиалсан бараа бүтээгдэхүүнийг маань манай ресторан, зоогийн газарт авчирч өгөхдөө зарлагын падаан баримтаа мөн авчирч өгдөг байсан. Уг зарлагын падаан баримтынх нь дагуу би авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо **** гэх залуугийн данс руу нь тухай бүр шилжүүлдэг байсан... манай ресторан, зоогийн газрын хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 198-199),

 

Гэрч ****ын “...манай буфетын хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 201-202),

 

Гэрч ****гийн “...Манай дэлгүүр жижигхэн учир сүү, тараг их хэмжээгээр авдаггүй. Авбал 1, 1 хайрцаг гэж авдаг байсан. Би тооцоогоо хийхдээ бэлэн мөнгө байвал бэлэн мөнгөөр эсвэл дансаар гүйлгээ хийдэг. Манай дэлгүүрийн хувьд “****” ХХК-д ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 205-206),

 

Гэрч ****гийн “...Би сардаа нэг л удаа бараа татдаг зарим сард бараа татахгүй тохиолдол байдаг. Тухайн үед би тооцоогоо “**** ХХК”-ны дансаар хийдэг байсан санагдаж байна. Зарим үед Улаанбаатар хотоос өөрсдөө бараагаа татдаг байсан... Өр авлагын тооцоо байхгүй цаг тухайд нь хийдэг байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 209-210),

 

Гэрч ****ын “...Манайх сар бүр бараа аваад тооцоогоо сард нь багтаагаад хийж явдаг байсан. Дансаар хийдэг байдаг... Өр авлагын тооцоо байхгүй цаг тухайд нь хийдэг байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 213-214),

 

Гэрч ****ийн “...манай ресторан, дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 216-217),

 

Гэрч ****н “...****, **** нарыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн хооронд ажиллаж байх үед нь манай дэлгүүр нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас дандаа өөрсдөө очиж сүү, тараг, зайрмагаа авдаг байсан. Тухайн үед агуулах дээр нь очиж хэр их хэмжээний бараа авахаа хэлж захиалаад падан дээр бичүүлээд шууд мөнгөн төлбөрийг нь интернэт банкаар ****ийн **** гэсэн Хаан банкны **** дугаарын данс руу шилжүүлэн өгдөг байсан. Манай дэлгүүр “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нараас ганц ч удаа өр зээлээр бараа материал авдаггүй байсан бөгөөд төлбөрийн өргүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 220-221),

 

Гэрч ****ийн “...“****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нарыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31- ний өдрийн хооронд ажиллаж байх үед нь манай дэлгүүр нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас дандаа өөрсдөө очиж сүү, тараг, зайрмагаа авдаг байсан. Тухайн үед агуулах дээр нь очиж хэр их хэмжээний бараа авахаа хэлж захиалаад падан дээр бичүүлээд шууд мөнгөн төлбөрийг нь интернэт банкаар ****ийн **** гэсэн Хаан банкны **** дугаарын данс руу шилжүүлэн өгдөг байсан. Зарим үед төлбөрөө картаар хийдэг байсан бөгөөд шууд байгууллагынх нь данс руу мөнгө ордог байсан. Манай дэлгүүр “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нараас ганц ч удаа өр зээлээр бараа материал авдаггүй байсан бөгөөд төлбөрийн өргүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 224-225),

 

Гэрч ****гийн “...“****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нарыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажиллаж байх үед нь манай дэлгүүр нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас дандаа өөрсдөө очиж сүү, тараг, зайрмагаа авдаг байсан. Тухайн үед Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг ****гийн хажууд байх агуулах дээр нь очиж хэр их хэмжээний бараа авахаа хэлж захиалаад падан дээр бичүүлээд шууд мөнгөн төлбөрийг нь интернэт банкаар ****ийн **** гэсэн данс руу шилжүүлэн өгдөг байсан. Манай дэлгүүр “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нараас ганц ч удаа өр зээлээр бараа материал авдаггүй байсан бөгөөд төлбөрийн өр манай байгууллага дээр байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 228-229),

 

Гэрч ****ийн “...“****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нарыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажиллаж байх үед нь манай дэлгүүр нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас дандаа өөрсдөө очиж сүү, тараг, зайрмагаа авдаг байсан. Тухайн үед Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг ****гийн хажууд байх агуулах дээр нь очиж хэр их хэмжээний бараа авахаа хэлж захиалаад падан дээр бичүүлээд шууд мөнгөн төлбөрийг нь интернэт банкаар ****ийн **** гэсэн данс руу шилжүүлэн өгдөг байсан. Манай дэлгүүр “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нараас ганц ч удаа өр зээлээр бараа материал авдаггүй байсан бөгөөд төлбөрийн өр манай байгууллага дээр байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 232-233),

 

Гэрч ****ийн “...“****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нарыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд ажиллаж байх үед нь манай дэлгүүр нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг учраас дандаа өөрсдөө очиж сүү, тараг, зайрмагаа авдаг байсан. Тухайн үед Хэнтий аймгийн **** суманд **** болон ****гийн хажууд байх үед нь агуулах дээр нь очиж хэр их хэмжээний бараа авахаа хэлж захиалаад падан дээр бичүүлээд шууд мөнгөн төлбөрийг нь интернэт банкаар ****ийн **** гэсэн данс руу шилжүүлэн өгдөг байсан. Манай дэлгүүр “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нараас ганц ч удаа өр зээлээр бараа материал авдаггүй байсан бөгөөд төлбөрийн өр манай байгууллага дээр байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 236-237),

 

Гэрч ****ийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 239-240),

 

Гэрч ****ийн “...манай цайны газрын хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 242-243),

 

Гэрч ****гийн “...“****” ХХК нь захиалсан бараа бүтээгдэхүүнийг маань манай лангуун дээр авчирч өгөхдөө зарлагын падаан баримтаа мөн авчирч өгдөг байсан. Уг зарлагын падаан баримтынх нь дагуу би уг өдөртөө шууд авсан бараа, бүтээгдэхүүний төлбөр тооцоогоо **** гэх залууд бэлнээр өгөөд явдаг байсан... миний хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 245-246),

 

Гэрч ****гийн “...Тухайн үед буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “****” ХХК-д ажиллаж байсан ****, **** нар нь надаас компанийнхаа тараг, сүү, зайрмаг зэрэг бараа бүтээгдэхүүндээ захиалга авч, уг захиалгынхаа дагуу манай 8 нэрийн хүнсний дэлгүүрт тараг, сүү, зайрмаг нийлүүлдэг байсан. Манай дэлгүүрийн хувьд “****” ХХК-аас худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог цаг тухайд нь **** гэх хүний Хаан банкны дансанд бүрэн шилжүүлээд явдаг байсан... Надад “****” ХХК-д ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 249-250),

 

Гэрч ****ийн “...Тухайн үед буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “****” ХХК-д ажиллаж байсан ****тай утсаар холбогдож хааяа өөрөө очиж тараг, сүү, зайрмаг зэрэг бараа бүтээгдэхүүндээ захиалга авч, уг захиалгынхаа дагуу манай 8 нэрийн хүнсний дэлгүүрт тараг, сүү, зайрмаг нийлүүлдэг байсан. Манай дэлгүүрийн хувьд “****” ХХК-аас худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог цаг тухайд нь **** гэх хүний "Хаан банкны" дансанд бүрэн шилжүүлээд төлбөр тооцоогоо хийгээд явдаг байсан... Надад “****” ХХК-д ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 3-4),

 

Гэрч ****ын “...Тухайн үед буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “****” ХХК-д ажиллаж байсан ****тай утсаар холбогдож дэлгүүртээ тараг, сүү зэрэг бараа бүтээгдэхүүндээ захиалга авч, уг захиалгынхаа дагуу манай 8 нэрийн хүнсний дэлгүүртээ тараг, сүү худалдан авч ирдэг байсан. Манай дэлгүүрийн хувьд “****” ХХК-аас худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ төлбөр тооцоог сар бүрийн 25-ны өдөр **** гэдэг хүний явуулсан дансанд бүрэн шилжүүлээд төлбөр тооцоогоо хийдэг байсан... Надад “****” ХХК-д ямар нэгэн өр, авлагын асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 7-8),

 

Гэрч ****ийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 10-11),

 

Гэрч ****ийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 13-14),

 

Гэрч ****гийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 16-17),

 

Гэрч Б.****цэцэгийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 19-20),

 

Гэрч ****ийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 22-23),

 

Гэрч ****ын “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 25-26),

 

Гэрч ****гийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 28-29),

 

Гэрч ****гийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 31-32),

 

Гэрч ****ийн “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 34-35),

 

Гэрч ****ын “...манай дэлгүүрийн хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 37-38),

 

Гэрч ****ын “...манай рестораны хувьд 2023 оны жилийн эцсийн байдлаар “****” компанид ямар нэгэн өр авлагын тооцоотой байгаагүй...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 40-41),

 

 

Шинжээч ****ийн “...Хэнтий аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолын дагуу асуултад хариулж дүгнэлт гаргасан. Хувиараа харилцагчаас авч буй борлуулалтын орлогыг “****” ХХК-ийн дансанд тушаагдсан эсэхийг тулган шалгаж зөрүү авлагыг тогтоосон. Хэнтий аймагт харилцагчид борлуулсан борлуулалтын авлагаас өөрийн данснаас компани харилцах дансанд тушаасан сар бүр нягтлантайгаа тооцоо нийлж харилцагч бүрийн тооцоог нийлдэг байсан. Тэгээд энэ 2 борлуулагчтай хамаатай борлуулалтын авлагын 65 харилцагчийн 86,704,619 төгрөгийн авлагыг тооцоо нийлж баталгаажуулаагүй байгаа нь тус салбарын түгээгч, борлуулагч нар нь хариуцахаар гарсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 92-94),

 

Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай" 2439000560410 дугаартай тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлт болон аудитын дүгнэлтэд тусгагдаагүй данс, тооцоо, мөн программыг шинэчлэлт, нягтлангийн буруутай үйл ажиллагаа, орлогын картаар шилжүүлгийн гүйлгээ орсон эсэх, Хэнтий аймгийн **** салбарын данс тооцоо зэргийг дахин нягтлах шаардлагатай, нэхэмжилсэн харилцагч нараас тооцоо орсон эсэхийг, компаниас ирүүлсэн бараа бүтээгдэхүүний, орлогын падан зэргийг шалгуулах хүсэлтэй байх тул дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 115-116),

 

Шүүгдэгч ****гийн яллагдагчаар өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн "Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай" 2439000560410 дугаартай тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлт болон аудитын дүгнэлтэд тусгагдаагүй данс, тооцоо, мөн программыг шинэчлэлт, нягтлангийн буруутай үйл ажиллагаа, орлогын картаар шилжүүлгийн гүйлгээ орсон эсэх, Хэнтий аймгийн **** салбарын данс тооцоо зэргийг дахин нягтлах шаардлагатай, нэхэмжилсэн харилцагч нараас тооцоо орсон эсэхийг, компаниас ирүүлсэн бараа бүтээгдэхүүний, орлогын падан, зэргийг шалгуулах хүсэлтэй байх тул дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 119-120),

 

“Дабль Аксиом аудит” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2024/04 дугаартай “...Тус салбарын борлуулагч ****, **** нар нь бараа, бүтээгдэхүүний дутагдал гаргаагүй боловч Хэнтий аймгийн салбарын харилцагчид борлуулсан бараа, бүтээгдэхүүний авлагыг дутуу хаалгаж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 65 харилцагчийн 86,704,619 төгрөгийн авлагын үлдэгдлийг тооцоо нийлж баталгаажуулаагүйгээс, 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр харилцагчдын авлага дансны үлдэгдлийг, ****аас авлага үүсгэн бүртгэсэн нь харилцагч тус бүрийн дэлгэрэнгүй гүйлгээг, анхан шатны нотлох баримтруу тулган шалгахад, харилцагчаас авах борлуулалтын авлагын үлдэгдлийг салбарын борлуулагч **** хариуцахаар байна..” гэх дүгнэлт (1-р хх-ийн 78-87),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай “..."****" ХХК-ийн Хэнтий салбарын борлуулагчаар ажиллаж байсан ****, **** нар нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж баталгаажуулаагүй байх тул 90,569,859.00 төгрөгийн тооцоог хариуцахаар байна.

...2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх авлагын үлдэгдэлтэй 65 харилцагчийн авлагын үлдэгдлийг мөрдөн байцаалтаар баталгаажуулах шаардлагатай байна. Мөрдөн байцаалтаар тогтоогдсон харилцагч байгууллагатай тооцоо нийлж баталгаажуулсан үлдэгдэл нь ****, **** нарын хариуцах дээрх тооцооноос хасагдаж тооцогдохоор байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 101-105),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын  шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ040125/118 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн баримтаар "****" ХХК- ийн Хэнтий аймаг дахь салбарын 65 харилцагч байгууллагын 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацааны тооцоог анхан шатны баримтаар шалгахад 20,609,230.00 төгрөгийн эхний үлдэгдэлтэй, 394,364,449.00 төгрөгийн борлуулалт хийж, үүнээс 742,980.00 төгрөгийн барааг агуулах руу буцааж, 327,526,080.00 төгрөгийг "****” ХХК-ийн Хаан банкны харилцах 5038118695 тоот дансанд тушааж, харилцагч байгууллагуудтай 86,704,619.00 төгрөгийн тооцоо нийлсэн баримтыг ирүүлээгүй байна.

Шинжилгээнд нэмэлтээр "****” ХХК-ийн нийт 20 ширхэг тооцооны үлдэгдлийн баталгааг ирүүлснээс 65 харилцагч байгууллагуудтай хамааралтай 14 ширхэг 18,455,960.00 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа байна. Тухайн "****" ХХК-ийн 14 ширхэг 18,455,960.00 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа нь тооцоо нийлсэн он сар өдөр байхгүй төлөгч байгууллагуудын нэрийн өмнөөс "****" гэсэн гарын үсэг зурсан нь "Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5-т "Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно", 20.2.6-д "эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх, үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баталгаажуулах ажлыг зохион байгуулах" гэсэн заалтуудыг хангахгүй байна.

Иймд "****" ХХК-ийн Хэнтий салбарын борлуулагчаар ажиллаж байсан ****, **** нар нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр харилцагч байгууллагуудтай тооцоо нийлж баталгаажуулсан гэх баримт нь шинжилгээнд тэнцэхгүй байх тул 86,704,619.00 төгрөгийн тооцоог хариуцахаар байна...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 75-104) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Н.Амгалан: “...Хэрэгт авагдсан баримт болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч ****ийн ****, ****н **** нарын **** компанийн Хэнтий аймаг дахь салбарт худалдааны төлөөлөгч болон борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд байгууллагын итгэмжлэн хариуцуулсан бараа бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад худалдан борлуулахдаа тухайн бараа бүтээгдэхүүний төлбөрийг компанид бүрэн хэмжээгээр шилжүүлэлгүй бүлэглэн хувьдаа завшсаны улмаас **** компанид их хэмжээний буюу 86.704.619 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдох тогтоогдсон гэж үзэж байгаа учраас тэдгээрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дох хэсгийн 2.2-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан 86.704.619 төгрөгийг шүүгдэгч ****, **** нараас гаргуулж хохирогч хуулийн этгээдэд олгуулах саналтай байна. Үндэслэлийн тухайд бол өнөөдөр шинжээчийг дүгнэлтээ хэрхэн гаргасан талаар болон зарим гэрчүүдээс асуухад энэ дээр бид нарын болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуугаад байгаа асуултад хариултаа авчихсан гэж ойлгож байгаа. Юу вэ гэхээр би түрүүн шинжээчээс асуусан Дабл аксиом аудитын компанийн шинжээчийн дүгнэлт болон сүүлд асуусан шүүх шинжилгээний байгууллагын шинжээчээс ч асуусан  тухайн байгууллагад бол бараа материалын дутагдал байхгүй ээ. Өмгөөлөгчийн мэтгэлцээд байгаа асуулт дээр шинжээч өөрөө хариулсан шүү дээ. **** компанийн дансанд үзлэг хийж шинжээчийн дүгнэлтээ гаргасан. **** компанийн дансанд ****, **** 2-оос хэдэн төгрөг орж ирсэн юм бэ, хэдэн төгрөг орж ирээгүй юм бэ гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоочихсон байхгүй юу. Шинжээч ч өөрөө хариулсан. Хэрэгт авагдсан байгаа 2 шинжээчийн дүгнэлтэд хүртэл байгаа. Энэ шинжээчийн дүгнэлтийг **** компанийн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацааны дансны хуулганд үзлэг хийлээ. Үзлэг хийхэд шүүгдэгч нараас тэдэн төгрөг орж ирж, төдөн төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг  шилжүүлсэн байна. Гэхдээ яригдаад 86.704.619 төгрөгийн дутагдал гараад байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр өмгөөлөгчийн яриад байгаа дансны хуулга дээр шинжээч нар чинь үзлэг хийчихсэн байхгүй юу. **** компанийн дансанд л гол үзлэг хийх ажиллагаа байхгүй юу. Тэр дээр л шүүгдэгч нар хэдэн төгрөг шилжүүлэх байснаа хэдийг шилжүүлж эс үйлдэхүй үйлдсэн нь гараад ирж байгаа байхгүй юу. Гэхдээ ганцхан шинжээчийн дүгнэлт биш л дээ. Бид нар ганцхан шинжээчийн дүгнэлт дээр үндэслэхгүй. Бусад гэрч нарын мэдүүлэг байна. Энийг нотлохын тулд би гэрч нараас бүгдээс нь асуусан. Гэрчүүд болохоор сайн ажилтан байсан гэдэг мэдүүлэг өгөөд байгаа. Өндөр дүнтэй бараа материал дутаад байгаа бол бид нар харилцагч нараар чинь яваад өгөхгүй байгаа мөнгийг чинь аваад өгье гэж  худалдаа хариуцсан менежер нь хэлсэн. Тэгтэл энэ хүмүүс нь юу гэсэн бэ гэхээр очих хэрэггүй гэж байгаа байхгүй юу.Энэ үйлдэл чинь юуг харуулаад байна вэ гэхээр өөрсдөө захиран зарцуулчихсан болохоор тэр хүмүүстэй уулзуулахгүй дургүй байгаа байхгүй юу. Энэ нь бас давхар юугаар нотлогдоод байна вэ гэхээр шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа. Тийм учраас ****, ****  нар нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, хохирол учруулсан байна гэж миний зүгээс гэм буруутайд тооцуулж 86.704.619 төгрөгийг шүүгдэгч тус бүрээр хувь тэнцүүлэн 50, 50 хувиар гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль төлөөлөгч ****: “...Улсын яллагч ч хэлж байна. Мань 2 өөрсдөө ч хэллээ. Асуудал бол 2023 оны дундаас эхэлсэн гэж ярьж байна. Тэрнээс хойш зөндөө л уулзалт хийлээ. Зөндөө боломж олголоо. Сая ч гэсэн таны асуултад 18 сая төгрөгийг нь урьдчилгаандаа өгчихлөө гээд хэлж л байна. Өөрөөр хэлбэл завшаад байгаа байхгүй юу. Өнөөдрийг хүртэл сохор зоос ч хялайлгаагүй. За миний буруу шүү, ийм юм болчихсон шүү, ядаж энийг нь эхлээд авч байгаач гээгүй. Өнөөдөр ажил хөдөлмөр эрхэлж байгааг нь өмгөөлөгч нь хэлж байна. Орлого олж байгаа юм байна. Яалт ч үгүй өвдөөд орлого олохгүй хэвтэж байгаа бол яая гэхсэн. Гэтэл орлого олоод амьдраад аж төрөөд яваад байж байж 500дахгүй мөнгө хийгээгүй байгаа нь өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талдаа нөгөө амаараа болохоор би авчихсан гэснээ гэхдээ гэм буруугүй шүү гээд өөрсдийнх нь мэдүүлгээр л ярьж байна. Өнөөдрийг хүртэл компанид 86 сая төгрөгийн хохирол учруулчхаад  ямар ч гэмшсэн байдалгүй.  Шүүх, хуулийн байгууллагуудыг үл хүндэтгээд чирэгдэл учруулаад жишим ч үгүй зогсож байдаг. Өмгөөлөгч сольдог, өмгөөлөгч нар зөндөө байсан өмнө 2 ч өмгөөлөгч байсан. Бүгдтэй нь би уулзаж л байсан. Асуудал байгаа юм уу ярь л даа гэхээр таг. Тэгж тэгж явж байгаад тартагтаа тулаад ирэхээр өмгөөлөгч оруулж ирээд нөгөө өмгөөлөгч нь бараг эрхээр нь хангаагүй, тэр нь буруу энэ нь буруу гэдэг юм яриад л өмнө нь энэ хүмүүст чинь эрхийг нь хангуулахаар боломж олгочихсон байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл бидэнд хохирол учруулаад байгаад л байна. Магадгүй бид иргэний журмаар цаашид 86 сая төгрөгт учирсан гэм хорыг гаргуулаад явж болно. Өнөөдөр бол 86 сая төгрөгийн асуудлыг тавьж байгаа...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ****: “...Сая улсын яллагч хэлж байна л даа. Гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт 2-оор л ****, **** нарыг буруутай гэж үзэж байна. Энэ үгүйсгэлээ хэлэхийн өмнө ахиад хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл маань хууль тогтоомжийн тайлбараараа завших, ашиглах гэмт хэргийн хувьд хохирогчийн эд хөрөнгө бусдын хууль бус эзэмшилд очсоноороо тухайн гэмт хэрэг нөхцөл үүснэ гэсэн байгаа. Бараа материал дутаагүй ээ, очих ёстой эзэд дээрээ оччихсон энэ дээр асуудал байхгүй. Та нарын гол авсан юм бол мөнгө гээд байгаа. Тэгвэл 1-т  шинжээчийн дүгнэлтэд энэ 2 хүн хариуцагч нараас яг хэдэн төгрөгийг дансаараа авсан юм бэ гэдэг нь шинжээчийн дүгнэлт дээр байхгүй. 2-т шинжээчээс сая асуулт асуулаа. Хавтаст хэрэгт байгаа баримтыг тулгуурлаад 7 сард 20 ширхэг 400 граммтай таргийг нийлүүлсэн байна гэхээр 7 сард ийм таргийн борлуулалт хийгдээгүй байна гэж хэлж байна. Хавтаст хэрэгт байгаа материалыг үгүйсгээд хэлж байна шүү. Тэгэхээр чинь бид нар шинжээчийн дүгнэлтэд чинь яаж итгэх юм бэ. Дээрээс нь ****, ****  нарын зүгээс ямар ч баримт гаргаж өгөөгүй. Зөвхөн хохирогч талаас шинжээч болон мөрдөгч нар баримтаа бүрдүүлж өгөөд энэ шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Түүнээс гадна хэрэгт анхан шатны баримтууд нь байхгүй байгаа болохоор би шинжээчийн дүгнэлтээр нарийн юм хэлэх гэхээр дутаад байна. Дараа нь болохоор гэрч нарын мэдүүлэг байгаа. Бид нар төлбөр мөнгө байхгүй бүгдийг нь төлсөн гэж байгаа. Төлсөн гэдгийг нотлох эрх бүхий субъект нь мэдээж улсын яллагч та. Энийг нотлох гол баримт чинь болохоор тэр хүмүүс ямар дансаар харилцаж байсан гэдгийг гэрчийн мэдүүлгээр асуух байсан. 2-т тэр данснаас хэдэн төгрөг 2023 оны байдлаар орсон байна гэдэг тэрийгээ нягтлаад энэ шинжээчийн дүгнэлтээр гаргаж өгөөд байгаа бараа материалын дүнтэй таарч байгаа байвал өнөөдөр энд ямар ч маргаан үүсэхгүй байсан. Гэрчүүдээс өгөөд байгаа буюу түрүүний миний яриад байгаа Түмэн богц компани бол би зөвхөн компанийн данс руу төлбөрөө хийдэг байсан гээд хэлтэл нөгөө ****, **** нар дээр төлбөр бодогдчихсон. Энэ чинь та нарын гаргаад байгаа асуудал дээр логикийн алдаа гаргаад байгаа. Дээрээс нь бэлнээр хүмүүс өгсөн гээд байгаа. Данс бол нотлогдчихно. Нэмэлт ажиллагаа хийгээд асуудалгүй нотлогдоно. Тэгвэл гэрч нар бэлэн мөнгө өгсөн гэдгийг та нар яаж нотлоод байгаа юм бэ. Бэлэн мөнгөний баримт үйлддэг гээд нягтлан түрүүн гэрчийн мэдүүлэг дээрээ хэлсэн боловч тийм баримт огт үйлдэгдээгүй энэ хүмүүс бэлэн өгсөн эсэх, өр авлагаа бүрэн барагдуулсан юм уу гэдэг нь товчхондоо тодорхойгүй байгаад байна. Харин сая улсын яллагч хэллээ. Энэ 2 хүн чинь өөрсдөө битгий оч оо гээд байгаа нь буруугаа хүлээгээд байгаа юм биш үү бараг буруутай юм биш үү гэж байна. Энэ 2 хүний үйлдлээр та бүхэн маань энэ хэргийг дэнсэлж болохгүй. Энэ 2 хүн чинь бусдын дарамтад орсон байж болно. Бид нарыг энийг чинь мэдэхгүй шүү дээ. Дээрээс нь шинжээчийн дүгнэлт бол алдаатай байгаад байна. Өөрөөр хэлэх юм бол энэ компанийн албан ёсны нягтлан буюу Хэнтий салбарыг хариуцаж байсан нягтлан, хууль ёсны төлөөлөгч, гүйцэтгэх захирал бүгдийнх нь мэдүүлсэн мэдүүлгээр 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш буюу 7 сарын эхээр эхэлсэн өр авлагын асуудал байна гээд байхад яагаад энэ шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний хооронд буюу бүтэн жилээр нь авч хянаад байгаа юм бэ.Энэ чинь өөрөө  энэ хүмүүсийн эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдлыг үүсгээд байна. Хамгийн сүүлд нь нэг зүйлийг тодруулаад хэлье. Энэ хүмүүс дутагдал үүсгээд байна. Яг энэ гаргаад дутагдлыг нь хөдөлшгүй баримтаар гаргаж өгөх ёстой байхгүй юу. Энэ барааг өгсөн юм байна энийг авчихсан юм байна гэдэг таамаглал төдий баримтаар энэ хүмүүсийг яллаж болохгүй. Ялангуяа гэр бүлийн 2 хүн ард нь 2 хүүхэд нь хүлээж байхад ингэж хандаж болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлэх юм бол бараа материалын дутагдал байгаад байгаа юм бол та нар иргэний хуулиараа яв л даа. Энэ хүмүүсийг хувьдаа завшсан гэдгээ нотолж чадахгүй байгаа юм бол хувьдаа завшсан гэдгийг нь дансны хуулгаар гаргаж ирээд зөрүү төлбөрийг нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага Хөдөлмөрийн тухай хуулиар яригдаад байгаа юм бол тэрийг нь тусдаа зохицуулсан Иргэний хууль гэж тусдаа эрхзүйн салбар байгаа л даа.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т хэрэв нотлогдохгүй байгаа бол шүүгдэгч, яллагдагч нарт ашигтай байдлаар нотлох баримтуудыг үнэлнэ гэж заасан байгаа. Гэмт хэргийн үндсэн шинж бол хор уршиг, хохирол, үйлдэл энэ бүгд нотлогдох ёстой шүү дээ. Гэтэл дансаараа яг аваад байгаа тэр үйлдлийг нотлоогүй байж та нар энэ хүмүүсийг 80 хэдэн сая төгрөгийг авчихсан гэдэг чинь таамаглал төдий баримтаар энэ хүмүүсийг яллах гээд байна гэдэг асуудал яригдаад байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол авсан үгүй нь тодорхойгүй байгаад байна. Зүгээр авсан гэж таамаглаад байна. Энэ дээр анхаарлаа хандуулаач ээ. Яах вэ дансаар нь шүүгээд бодит хохирол нь гараад ирэг л дээ. Хохирлын хэмжээ чинь энэ 2 хүний эрхзүйн байдалд маш чухал байгаа байхгүй юу. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дох хэсгийн 2.2 дох заалт чинь би түрүүн хэлсэн гэмт хэргийн хохирол хэмжээ нь 50.000 нэгж буюу 50.000.000 төгрөгөөс дээш гарчихаар ноцтой хэмжээний хохирол болоод энэ хүмүүсийн эрх зүйн байдал дордоод байна. Гэтэл үнэн хэрэгтээ яг  86 сая төгрөгийн асуудал яригдах юм уу үгүй юм уу гэдэг нь 1-т шинжээчийн дүгнэлт чинь өмнө нь миний хэлсэн шалтгаануудаар үгүйсгэгдээд байна. 2-т гэрч нарын мэдүүлгийг өгсөн гээд хэлчхэж хэн ч чадна шүү дээ. Энийг давхар дансны хуулга чинь нотлох ёстой. Тэгэхээр энэ хавтаст хэргийн хүрээнд бол миний 2 үйлчлүүлэгчийг өнөөдөр 87 сая төгрөг хувьдаа завшсан гэдгийг бүрэн нотлох нөхцөл байдал үүсэхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тэгэхээр би бол хуульч хүний хувьд шударгаар л хэлнэ. Би өөрөө тоог нь бодоод гаргаж ирсэн. 17 сая төгрөгийн зөрүү бодоод гаргаж ирсэн. Тэгвэл тэр 17 сая төгрөгөөр нь энэ хүмүүсийн хийсэн үйлдэлд нь  тохирсон ялын бодлогоор, хийсэн үйлдэлдээ тохирсон зүйлчлэлээр явахыг хүснэ. Гэтэл өнөөдөр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч тал руу хэтэрхий чиглэсэн баримтуудыг өгсөн байна. Энэ нь өөрөө мэтгэлцэх зарчим, тэнцвэртэй байдал, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байдал нь үнэхээр харагдахгүй байна. Тэгэхээр эцэст нь юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг гэм буруугүй гэхээс илүү нэмэлт ажиллагаа зайлшгүй хийлгэх шаардлагатай. Тэгж байж үнэн мөн нь тодорхой болно гэсэн байр суурьтай байна. Яг одоо хавтаст хэргээр энэ хүмүүст ял оноох гэж байгаа бол хангалтгүй гэдэг дүгнэлтийг гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч **** “...Уг компанидаа ажилласнаас хойш бид нарын ахуй амьдрал маань дээшилсэн, ур зориг дээшилсэн, өр төлбөр гарсан хугацаанд юу болсныг мэдэхгүй байгаа ч гэсэн. Ажлын хариуцлага алдсан байх вий, тэр хариуцлага манай эхнэрээс биш надаас гарсан байх үндэслэлтэй болов уу гэж бодож байна. Тэгээд 2 хүүхдийг маань бодолцоод энэ хэргийг үнэн зөвөөр шийдэхийг хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч **** “...Энэ асуудал гарснаас хойш хэдхэн хоногийн өмнөөс ажил хийж эхэлсэн. Саяхан ээжийгээ алдаад унаж босоод бие жаахан өвдөж байгаа ч гэсэн ажил төрөл хийгээд 2 хүүхдээ хоосон хонуулчихгүй гээд явж байна даа. Ажлын хариуцлага алдсан юм байлгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл хууль зүйн ойлголтоор “Завших” гэдэгт өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгөх, эсхүл өөртөө авч завшсан идэвхтэй үйлдлийг,       

“итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгоно.             

Шүүгдэгч **** нь “**** ХХК-д худалдааны төлөөлөгчөөр, шүүгдэгч **** нь “**** ХХК-д борлуулагчаар буюу хөдөлмөрийн гэрээгээр ажил, үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч ****, **** нарыг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгч ****, **** нар нь Хөрөнгө завших гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдэхдээ “**** ХХК-д 50,000,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан их хэмжээний хохиролд хамаарч байх тул хөрөнгө завших гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.            

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаас үзвэл ****, **** нар нь “****" ХХК- ийн Хэнтий аймаг дахь салбарын худалдааны төлөөлөгч, борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугааp сарын 31-ний өдрийн хооронд байгууллагын итгэмжлэн хариуцуулсан бараа, бүтээгдэхүүнийг харилцагч байгууллагуудад худалдан борлуулахдаа тухайн бараа, материалын төлбөрийг компанид бүрэн хэмжээгээр шилжүүлэлгүй бүлэглэн хувьдаа завшсаны улмаас “****" ХХК-нд их хэмжээний буюу 86,704,619 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэв.         

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч ****, **** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.     

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж шунахай сэдэлтээр, бусдын эд хөрөнгийг завшиж хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч ****, **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул шүүх шүүгдэгч нарыг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч **** нь санхүүгийн үндсэн баримтад үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргаагүй хэмээн тайлбарлах боловч хэрэгт хууль сануулж дүгнэлт гаргасан 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан тул уг дүгнэлтийг үнэ зөв гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан ба шүүгдэгч ****, **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг санаатай нэгдэж үйлдсэн байх тул шүүх шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна. 

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ****, **** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.      

 

            Хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч ****, **** нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “****” ХХК-д 86,704,619 төгрөгийн хохирол учирсан байна.

 

Шүүгдэгч ****, **** нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж заасны дагуу хүсэлт гаргаж хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 4 өдрийн хугацаагаар завсарлуулсан боловч “****” ХХК-д учирсан хохирлыг төлөөгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нарын гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 86,704,619 (наян зургаан сая долоон зуун дөрвөн мянга зургаан зуун арван ес) төгрөгийг гаргуулж, **** ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүхээс шүүгдэгч ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Ингэхдээ шүүгдэгч ****, **** нарт эрүүгийн хариуцлагыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь ****, **** нарын тухайд бол нэг бүлийн хүмүүс, бага насны хүүхэдтэй зэргийг нь харгалзаад ялгаатай санал гаргаж байна. Иймээс шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жил 1 сар хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дох заалтад зааснаар 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч ****т оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна. Шүүгдэгч ****д оногдуулахаар санал гаргасан 20.000.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нараас гарах хохирлыг шүүхээс тогтоосон. Ийм саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Гэм буруугийн хурал дээр шүүгдэгч нарыг гэм буруутай гэж үзсэн холбогдуулан улсын яллагч эрүүгийн хариуцлага оногдуулах саналаа гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс мэдээж хэрэг шүүгдэгч нарын хувийн байдлаас шалтгаалж ялгамжтай эрүүгийн хариуцлага оногдуулахад санал нэгдэж байна. Гэсэн хэдий боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих болон торгох гэсэн 2 санкцын төрөлтэй байдаг. ****т оногдуулж байгаа хорих ялыг шүүх бүрэлдэхүүний зүгээс түүний 2 хүүхэдтэй болон ажил хөдөлмөр эрхэлж байгаа хувийн байдлыг харгалзаад бууруулж өгөх, ****д оногдуулсан 20 сая төгрөгөөр торгох ялыг хохирол төлбөрийн хэмжээнээс хамаарч  торгуулийн хэмжээг нь бууруулж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж өгөөч гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

 

Шүүх шүүгдэгч ****, **** нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч ****, **** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ****ийн ****т 2 жилийн хугацаагаар хорих ял, ****н ****д 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****, **** нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ****овогт ****ийн ****, **** овогт ****н **** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний буюу 86,704,619 төгрөгийн хохирол учруулж бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч ****ийн ****т 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, ****н ****д 15,000 (арван таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 (арван таван сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****, **** нарын гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 86,704,619 (наян зургаан сая долоон зуун дөрвөн мянга зургаан зуун арван ес) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ****аас 43,352,309 (дөчин гурван сая гурван зуун тавин хоёр мянга гурван зуун ес) төгрөгийг, шүүгдэгч ****гээс 43,352,309 (дөчин гурван сая гурван зуун тавин хоёр мянга гурван зуун ес) төгрөгийг тус тус гаргуулж, **** ХХК-д олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****, **** нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРАНЗАЯА