Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2021/ДШМ/939

 

 

 

 

 

 

     2021          11             3                                        2021/ДШМ/939

 

 

Д.Эд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Нямбаяр

хохирогч С.Бөмгөөлөгч О.Анхбаяр,

хохирогч Н.Гөмгөөлөгч Ч.Атарболд,

иргэний хариуцагч Ө.Нямбаяр, түүний өмгөөлөгч Ц.Оргил,

иргэний хариуцагч Ө.Сарантуяа, Ш.Батсайхан нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

иргэний хариуцагч Ш.Батсайханы өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Батболор даргалж, шүүгч Д.Доржсүрэн, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, иргэний хариуцагч Ө.Сарантуяа, Ш.Батсайхан нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, иргэний хариуцагч Ш.Батсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын хамтран гаргасан, иргэний хариуцагч Ө.Нямбаярын өмгөөлөгч Ц.Оргил нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Эд холбогдох эрүүгийн 1711015270351 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

Боржигон овгийн Д.Э, 1956 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт ............. тоотод оршин суух бүртгэлтэй боловч .......... тоотод түр оршин суух,

Улаанбаатар хотын шүүхийн 1989 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 157 дугаар зүйлийн 3, 82 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 6 жил хорих ял шийтгүүлж, үлдсэн 3 жил 8 сар 23 хоногийн хорих ялыг 1991 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Ардын Их Хурлын төлөөлөгчдийн 29 дүгээр зарлигаар тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 184 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 2, 225 дугаар зүйлийн 2, 138 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар нийт 5 жил хорих ялаар шийтгүүлсэн,

 Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 526 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 29 хоногийн ял дээр нэмж нийт 4 жил 9 сар 29 хоног хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 304 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 3 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 50.000 төгрөг хурааж 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 384 дугаартай шүүгчийн захирамжаар 1 жил 6 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

1. Шүүгдэгч Д.Э нь бусдыг хуурч, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатын газарт үл хөдлөх хөрөнгийн хуурамч бичиг баримт ашиглан байраа бусдад түрээслэх нэрээр хохирогчтой мөнгө зээлэх зээлийн гэрээг батлуулж өөрийнхөө 5006802967 дугаарын дансаар

-2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн А.Дөлгөөнөөс 11.000.000 төгрөг,

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Л.Ариунаагаас 15.000.000 төгрөг,

-2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Одонцэцэгээс 10.000.000 төгрөг буюу нийт 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд байр түрээслэх нэрээр үл хөдлөх хөрөнгийн хуурамч бичиг баримт ашиглан, нотариатаар мөнгө зээлэх гэрээг батлуулж иргэн Д.Үүрцайхаас Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээл гудамжны Хаан банкны салбараас өөрийн 5006802967 дугаарын дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Лонг Лонг” ХХК-аас иргэн С.Бэзэмшлийн 83-39 УБМ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн машиныг гэрээ байгуулан түрээслэн авч, улмаар Авто тээврийн үндэсний төвд хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн өгч өөрийн нэр дээр шилжүүлэн авч тухайн тээврийн хэрэгслийг иргэн Ш.Батсайханд 60.000.000 төгрөгөөр худалдаж, иргэн С.Баасандоржид 115.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

4. 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 66-1 тоот байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж түрээсэлнэ гэж хуурч иргэн Ш.Батцэнгэлээс 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, мөн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгөө авах зорилгоор мөнгө зээлэх гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 10.000.000 төгрөгийг залилсан,

5. 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрам плаза” төвд байрлах нотариатын газарт иргэн Б.Туул болон түүний хүү О.Одсүрэн нарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч, мөнгө зээлэх гэрээг батлуулж өөрийн 5006802967 тоот дансаар 4.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ний өдөр онгоцны билетийн мөнгө гэж 2.520.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч нийт 6.520.000 төгрөгийг залилсан,

6. 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт төв”-ийн 3 давхарт байрлах нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулж иргэн А.Зулаагийн нөхрийн дүү А.Даваагомбо, иргэн Б.Батсоронзон нарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч өөрийнхөө 5006802967 тоот дансаар 4.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны хажуу талын нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулан А.Зулаагийн төрсөн дүү болох А.Катюшаг “Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч өөрийнхөө дансаар 2.000.000 төгрөгийг нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

7. 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэн Г.Ганцэцэгийг“Солонгос улс руу явуулах хүн олж бай, Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчимд уулзаад 10.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургуулийн замын хажууд уулзаж 10.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Ард кинотеатрын Хаан банкны үүдэнд уулзаж 15.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,

8. 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ойролцоо иргэн Ч.Соёл-Эрдэнээс “Солонгос улс руу явуулж өгнө” гэж өөрийнхөө 5006802967 дугаарын дансаар 4.000.000 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр онгоцны тийзний мөнгө гэж өөрийнхөө дансаар 2.528.000 төгрөг нийт 6.528.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

9. 2018 оны 2 дугаар сарын02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ойролцоо иргэн Б.Ганчимэгийг “Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч өөрийн эзэмшлийн 5006802967 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

10. 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” дугаар байрны хажууд байрлах нотариатын газарт мөнгө зээлэх гэрээ батлуулж иргэн Г.Цэрэнбалын хүү Ц.Мөнхтогтохыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч өөрийн 5006802967 тоот дансаар 2.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр онгоцны билетын мөнгө гэж 1.264.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч нийт 3.264.000 төгрөгийг залилсан,

11. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Май Таун” хотхоны 108 дугаар байрны 122 тоотод байх иргэн Б.Бүтэх-Үйлсийн өмчлөлийн орон сууцыг түрээслэн сууж байхдаа хуурч улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан өөрийн өмчлөлийн орон сууц гэж иргэн Г.Жавхланд итгүүлэн орон сууцаа түрээслэх нэрээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн Старс төвийн 4 давхарт байх нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулж нийт 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

12. 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Б.Батцэцэгээс Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, цагдаагийн гудамж 46 байрны 20 тоотод байрлах бусдын өмчлөлийн байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “10.000.000 төгрөг зээлж зээлийн хүүнд нь байрандаа суулгана” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5006802967 дугаартай өөрийнхөө дансаар 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

13. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “ач хүүг хагалгаанд оруулах эмчилгээний зардал хэрэгтэй байна” гэж иргэн А.Бархүүгээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 13.000.000 төгрөг зээлж, хүүнд нь иргэн А.Энх-Одоос түрээсэлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 35 дугаар байрны 2 дугаар орцны 36 тоот байрын өөрийнхөө байр мэтээр ойлгуулан тухайн зээлсэн мөнгийг Капитал банкны 2099006685 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

14. 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 26 хэсгийн 378 тоотод байрлах мах хадгалах зориулалт бүхий агуулахын хашаанд иргэн Ө.Сарангэрэлийн Н.Гантүлхүүрээс “зараад мөнгийг нь өгнө” гэж хэлээд авсан гэх 5.2 тонн махыг худалдан аваад мөнгийг нь үдээс хойш удаахгүй шилжүүлнэ гэж хэлээд махны мөнгийг өгөлгүй залилж хохирогч Н.Гантүлхүүрт 31.016.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                          

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Д.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Боржигон овогт Д.Эг 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Д.Эгийн эдлэх 10 /арав/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Эгийн цагдан хоригдсон 688 /зургаан зуун наян найм/ хоногийг түүний биечлэн эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож, Д.Эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт Ө.Нямбаярын эзэмшлийн “JTMCV05J504103388” арлын дугаартай Хар өнгийн Ланд крузер-200 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай Эд хөрөнгө битүүмжпэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэгтэй сиди 5 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Эд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээнд хураагдсан 500.000 төгрөг прокурорын байгууллагын тусгай дансанд хадгалагдаж байгааг хохиролд тооцуулахаар хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар дагуу шүүгдэгч Д.Эгаас нийт 249.328.300 /хоёр зуун дөчин есөн сая гурван зуун хорин найман мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Дөлгөөнд 11.000.000 төгрөг, Л.Ариунаад 15.000.000 төгрөг, Б.Одонцэцэгт 10.000.000 төгрөг, Б.Ганчимэгт 2.000.000 төгрөг, Д.Үүрцайхад 15.000.000 төгрөг, Ш.Батцэнгэлд 10.000.000 төгрөг, Б.Туулд 6.520.000 төгрөг, А.Зулаад 6.000.000 төгрөг, Г.Ганцэцэгт 35.000.000 төгрөг, Ч.Соёл-Эрдэнэд 6.528.000 төгрөг, Г.Цэрэнбалд 3.264.000 төгрөг, Г.Жавхлан 15.000.000 төгрөг, Б.Батцэцэгт 10.000.000 төгрөг, А.Бархүүд 13.000.000 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Ө.Сарантуяад 31.016.300 төгрөг, Иргэний нэхэмжлэгч Ш.Батсайханд 60.000.000 төгрөгийг, иргэний хариуцагч Ө.Сарантуяагаас нийт 31.016.300 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Гантүлхүүрт, иргэний хариуцагч Ө.Нямбаяраас 83-39 УБМ улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн автомашиныг гаргуулж, хохирогч С.Баасандоржид тус тус олгож, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний биечлэн эдлэх хорих ялыг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн хийсэн гэмт хэргээ үнэн зөвөөр нь ярьж өөрийн гэм буруугаа прокурор болон мөрдөн шалгах ажиллагааны үеэр ч мөн анхан шатны шүүх дээр ч хүлээж байсан. Одоо ч хүлээж маш ихээр гэмшиж байна. Би 65 настай, биеийн байдал муу, зүрхний ховдол томорсон, зүрхний шигдээстэй, 5 удаа ...... хагалгаанд орсон. Цөсний чулууны төлөвлөгөөт хагалгаанд орох ёстой байсан. Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, артерын даралт ихэсдэг. Би хохирол төлбөрөө барагдуулах хүсэлтэй байгаа. Энэ бүгдийг маань харгалзан үзэж надад оноосон 10 жилийн хорих ялыг маань багасгаж өгч, надад их бага хэмжээгээр хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах бололцоог олгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд ...Одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар ойлголт хуульчлагдаагүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ гэж дүгнэсэн. Иймд Д.Эгийн эрүүл мэндийн байдал одоо 65 настай өндөр настай байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 10 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү.

            Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч дангаараа үйлдээгүй, хохирогч нарын хохирлыг барагдуулах шаардлагатай тул хамтран үйлдсэн хүмүүсийг олж тогтоолгох хүсэлт гаргасныг шүүхээс хүлээж аваагүйд гомдолтой байна. Д.Э нь компьютер, гар утас ажиллуулж сайн мэдэхгүй, “Ирина ирина” фейсбүүк хэний хаяг болох, хуурамчаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хэн үйлдсэн, Эгийн охин болж хэн утсаар ярьсан болохыг шалгаагүй. Хохирогч Д.Үүрцайхын /2хх 40-41/ мэдүүлэгт Баянмонгол хороололд байр түрээслэнэ гэхэд 3 хүн байсан 2 залуухан эрэгтэй, эмэгтэй хүн Этай ирсэн байсан. Гэрч Б.Батсүрэнгийн мэдүүлэгт /2хх 47-48/ Э орж ирэхдээ нэг том биетэй 35-40 насны орчим насны эрэгтэй хүнтэй ирсэн гэснийг гүйцэд шалгаагүй, таниулах ажиллагаа хийгээгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Батсайхан мэдүүлэхдээ автомашин худалдаж авахад Этай цуг Батцэнгэл, Энхжаргал нар ирж уулзаж байсан. Тэд нарыг харвал танина. Автомашины гэрчилгээг авчирч өгөхөд Батцэнгэл өгсөн гэдэг. Иймд Д.Э ялангуяа Сарантуяагаас авсан мах, хохирогч С.БЛанд-200 маркийн автомашиныг ганцаараа авсан гэхэд эргэлзээтэй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Д.Э мэдүүлэхдээ орон сууцны түрээсийн гэрээ байгуулж авсан мөнгийг орон сууцны өмчлөгч эзэмшигчид тодорхой мөнгө өгсөн, түрээсийн хугацаанд амьдарсан эсэхийг шалгаагүй. Хэрэв амьдраагүй бол хохирогч нарт мөнгийг нь буцаан гаргуулах хүсэлт тавьсныг шүүхээс хүлээн аваагүй. Тухайлбал:

            Хохирогч Ариунаагийн 15 сая төгрөгнөөс гэрч Ганбилэгт 3.000.000 төгрөг өгсөн.

            Хохирогч А.Дөлгөөний 11 сая төгрөгнөөс гэрч Нямдаваад 4.200.000 төгрөг өгсөн.

            Хохирогч Одонцэцэгийн 10 сая төгрөгнөөс гэрч Д.Болормаад 2.250.000 төгрөг өгсөн гэх мэт. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар Д.Этай хамтран үйлдсэн гэх хүмүүсийг дахин тогтоож шалгуулах хүсэлтэй байгаа тул шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Ө.Сарантуяа, Ш.Батсайхан нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс автомашиныг зах зээлийн үнэлгээнээс хол зөрүүтэй байсан гэж хавтас хэрэгт авагдсан үнэлгээний дүгнэлтийг үндэслэж тооцсон. Гэтэл тухайн цаг хугацаанд яаралтай буюу хүний амь настай холбоотойгоор нэг автомашиныг хямдаар худалдан борлуулах гэсэн итгэл үнэмшлийг төрүүлсэн нөхцөл байдлыг шүүхээс харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй байна. Хэрвээ дээрх автомашины эзэмшлийн асуудлыг иргэний хариуцагч өөрөө өөрчилсөн, өөрчилсөнтэй холбогдуулан санаачилга гаргасан бол мэдэх боломжтой байсан гэх дүгнэлтийг өгөх үндэслэлтэй. Гэтэл эрх бүхий байгууллага шилжилт хөдөлгөөн хийгээд эзэмшигчийг өөрчилсөн, тухайн эрх бүхий байгууллага нь хууль бусаар хийсэн хуурамч тамга тэмдэг бүхий нотариатын үйлдэл бүхий худалдах худалдан авах гэрээг бүртгэж шилжилт хөдөлгөөнийг бүртгэсэн байтал энэхүү шилжилт хөдөлгөөнийг үндэслэн гэрээ байгуулж мөнгөө шилжүүлснийг хууль бус болохыг мэдэх боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Зөвхөн хямд өртгөөр авсан нь хууль бус гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хөдлөх байтугай үл хөдлөх эд хөрөнгөө нэн яаралтай ялангуяа амь нас эрүүл мэндтэй холбоотой нөхцөлд зах зээлээс хямд ханшаар худалдах тохиолдолд хүний амьдралд маш олон тохиолдох бөгөөд өөр нэг тансаг зэрэглэлийн автомашин унаж гоё сайхан хувцасласан хоёр гурваараа хүүгийн минь амь нас дээсэн дөрөөн дээр байна хэмээн ярьж итгүүлж байгаа байдлыг хэн ч харсан энэ худлаа гэж бодох үзэх боломжгүй. Өөр хоорондоо өөрсдийн өгөө авааны асуудлаар автомашиныг шилжүүлсэн нь энэ хэрэг маргаантай ямар ч холбоогүй байтал үндэслэлгүйгээр иргэний хариуцагчаар татаж залилан мэхлэгчийг өр төлбөрөөс чөлөөлсөнтэй адилтгах шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан “...шударга эзэмшигч...” гэдэгт мөн зүйл, хэсэгт заасан этгээдээс гадна өөрийн эзэмшлийг хууль ёсны гэж ойлгож, эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан хууль бус эзэмшигчийг хамааруулан ойлгодог бөгөөд манай үйлчлүүлэгч эзэмшлээ хууль бус болохыг мэдээгүй мэдэх боломжгүй шударга эзэмшигч болохыг тогтоож иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү.  Иргэний хариуцагч Ө.Сарантуяагийн хувьд махыг хүлээн авсан гэж байдаг. Гэтэл Ө.Сарантуяа нь махыг тоолж хүлээн авсан зүйлгүй байдаг. Махаа хариуцаж байгаа хохирогчийн хамтран ажиллагч Гансүх, Энхтайван нар нь өөрсдөө махыг авч явж махаа хүлээж авсан байдаг. Ө.Сарантуяа зөвхөн падаан бичээд өгөөч гэсэн нөхцөл байдал байдаг. Падаан дээр гарын үсэг зурж бичсэн үйлдэл байгаа болохоос махыг хүлээн авсан баримт хавтас хэрэгт байхгүй. Мөрдөн байцаалтьн шатанд иргэний хариуцагч Ө.Сарантуяаг хохирогчоор тооцон мэдүүлэг авна гэж дуудаж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр өмгөөлөгч надтай хамт очин хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгч мөн хохирогчоор тогтоосон тогтоол танилцуулан улмаар хэргийн материалтай танилцуулсан бөгөөд шүүхэд ирсэн хэргийн материалд зөвхөн хохирогчоор хэргийн материалтай танилцуулсан баримтыг хавсарган хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчоор авсан мэдүүлэг зэргийг хавсаргаагүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Иймд иргэний хариуцагч байх үндэслэлгүй талаар гаргасан хүсэлт саналыг хүлээн авч хохирогчоор тогтоож байгаа мэтээр хохирогчоор тогтоосон тогтоол, хохирогчоор авсан мэдүүлэг зэргийг санаатайгаар устгаж зөвхөн хэргийн материалтай танилцсан баримтыг хийсэн нь иргэний хариуцагчаар хэргийн материал танилцуулахад гаргах санал хүсэлтийг хүлээн авахгүйн тулд хуурч мэхэлсэн гэж үзэж байна. Ө.Сарантуяа нь иргэний хариуцагч байх үндэслэлгүй байна. Ө.Сарантуяа нь барсан. Өнөөдөр Ө.Сарантуяа нь энэ хорвоод байхгүй болсон. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс тухайн үед байсан прокурортой найз нөхдийн харилцаатай байх боломжтой учраас шүүгдэгч Д.Э нь хохирол төлбөрийг барагдуулж чадахгүй юм байна. Хохирол төлбөрийг гаргах боломжтой хүнээс гаргана гэсэн уйвайгүй үйлдлийг хийсэн гэдгийг шүүхээс анхаарч үзмээр байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

иргэний хариуцагч Ш.Батсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ Батсайхан нь шүүгдэгч Д.Эг танихгүй бөгөөд Д.Эгийн өөрт нь худалдсан 83-39 УБМ улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн автомашиныг хууль бус, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж тухайн үед мэдээгүй. Д.Э нь Батсайханд машинаа зарахдаа манай хүүхэд элэгний хагалгаанд орохоор болсон тул яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэж уулзаж машиныг худалдсан байдаг. Батсайханы хувьд тухайн машиныг худалдаж аваад 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Ө.Нямбаяр гэх хүнд бэлнээр 60.000.0000 төгрөгт худалдаж худалдах худалдан авах гэрээ хийж шилжүүлэн өгсөн байдаг. Энэ тохиолдолд Батсайханаас түхайн машины худалдаж авсан Ө.Нямбаяр нь тухайн автомашиныг хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан хууль ёсны өмчлөгч юм. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогддог. Үүнд, гэрчээр Батсайханы өгсөн: “...Да хүрээ дээр машин зардаг Сэкү гэх залуу над руу залгаад Тоёота Ланд крузер 200 байна та сонирхох уу гэж асуусан. Тэгтэл Сэкү нэг үл таних залуутай хамт над дээр ирсэн. Тэгээд одоо машины эзэн ирж байгаа тэгээд машинаа үзнэ гэж хэлсэн. Машинаа нэг үл таних 60 гаран насны эмэгтэй ирээд манай хүүхэд элэгний хагалгаанд орж байгаа маш яаралтай мөнгөний хэрэг байгаа учраас машинаа зарна гэсэн. Тэгээд машиныг 83-89 гэсэн улсын дугаартай хар өнгийн Тоёота Ланд крузер 200 автомашиныг асааж үзээд авахаар болсон. Тэгээд машины нэрийг шилжүүлэх гэтэл тухайн эмэгтэйгийн нэр дээр байгаагүй. Тухайн эмэгтэйгээс асуутал тэр эмэгтэй манай хүүхдийн машин байгаа юм. Манай хүүхэд элэгний хагалгаанд орж байгаа би машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авч ирээд таны нэр дээр шилжүүлж өгье гэсэн. Тэгээд машиныг 60.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Маргааш нь тухайн эмэгтэй машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ирэхээр нь би үлдсэн мөнгийг нь өгөөд машиныг өөрийнхөө нэр дээр “Нисдэг машин” гэх авто тээврийн газар тэр эмэгтэйгээс өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн машиныг залилан мэхэлж авсан гэдгийг мэдээгүй. Хэрэв ямар нэгэн асуудалтай машин гэдгийг нь мэдсэн бол худалдаж авахгүй байсан. Тухайн машин тухайн хүний нэр дээр байсан учраас би машиныг худалдаж авсан. ...”/4хх-4х/

Гэрч Сэргэлэнгийн өгсөн “...Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Батцэнгэл гэх манай найзын ах над руу утсаар яриад нэг Тоёота Ланд крузер 200 хүн зарах гээд байна, чи энэ машиныг авах уу цаашаа яриад өгөх хүн байна уу гэж асуухаар нь би Батсайхан гэж хүн рүү ярьсан. Тэгээд Батцэнгэл гэх хүн машины эзэн гэх эмэгтэйн хамт Батсайхантай уулзуулсан. Тэгээд бид бүгдээрээ хамт машиныг үзсэн. Тухайн үед Батсайхан ах өөрийнхөө картыг надад өгөөд миний картнаас мөнгө аваад өгчих гэхээр нь би Батсайхан ахын картнаас 30.000.000 төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлүүлээд өөрийнхөө данснаас тухайн эмэгтэйд 30.000.000 төгрөгийг бэлнээр авч өгсөн. Учир нь тухайн үед Батсайхан ах ажилтай байсан...” /4хх-11/,

“Гэрчээр Ө.Нямбаярын өгсөн: “...Би Батсайхан гэх Да хүрээ дээр машин зардаг хүнээс 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Тоёота Ланд крузер 200 маркийн хар өнгийн машиныг худалдаж авсан. Тэгээд тэр машиныг би өөрөө унаж байтал цагдаагаас эрэн сурвалжлалт зарлаад хайгаад байгаа бөгөөд одоо машин миний хувийн грашд байгаа. Батсайхан гэх хүнд би энэ талаар хэлтэл надаас авсан 60.000.000 төгрөгийг буцааж өгөөд машиныг авна гэсэн боловч өнөөг хүртэл машиныг надаас аваагүй байгаа. Энэ машиныг худалдаж авахдаа би буруу гарын эд зүйл гэдгийг мэдээгүй. Батсайханаас хууль ёсны дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ...” /4хх-15х/,

Ш.Батсайхан Нямбаяр нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн №1131 дугаартай Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээгээр нотлогддог. /4хх-12х/, мөн Нямбаярын хувьд тухайн машиныг Батсайханаас худалдаж авах үед тээврийн хэрэгсэл нь Батсайханы нэр дээр байсан тул тухайн худалдаж авсан машиныг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж мэдээгүй, мэдэх боломжгүй байсан юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлнө...” гэж хуульчилсан. Энэ тохиолдолд 99-18 УБО /83-39 УБМ/ улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 маркийн автомашины хууль ёсны шударга эзэмшигч нь хууль ёсны дагуу хэлцлийн үндсэн дээр худалдаж авсан Ө.Нямбаяр юм. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хуулийн зохицуулалтыг харгалзан үзэлгүй Батсайхан, Нямбаяр нарыг тухайн автомашины зах зээлийн үнэлгээг мэдэх боломжтой байсан мэтээр дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ө.Нямбаярын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр авто машин худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр худалдаж авсан автомашиныг түүнд үлдээж, харин шүүгдэгч Д.Эгаас автомашины хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон 115.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Баасандоржид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаарай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл, 39.7 дугаар зүйлд тус тус заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “...иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ Ө.Нямбаярт 99-18 УБО улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 автомашины олгож, шүүгдэгч Д.Эгаас 115.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Баасандоржид олгож, шүүгдэгч Д.Эгаас иргэний нэхэмжпэгч Батсайханд 60.000.000 төгрөгийг олгосугай гэснийг хэрэгсэхгүй болгож...” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Ө.Нямбаярын өмгөөлөгч Ц.Оргил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Тоёота Ланд крузер 200 автомашиныг Д.Эгаас Ш.Батсайханд, Ш.Батсайханаас Ө.Нямбаяр руу шилжүүлж, одоо энэ машин Ө.Нямбаярын нэр дээр бүртгэлтэй байна. Ө.Нямбаяр уг машиныг 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Ш.Батсайханд бүрэн хүлээлгэж өгсөн байгаа зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Шийтгэх тогтоолын 32 дугаар хуудсанд хохирлын талаар тодорхойлохдоо С.Баасандоржид учирсан хохирлыг буюу Тоёота Ланд крузер 200 автомашиныг хариуцвал зохих хууль ёсны хүнийг иргэний хариуцагч Ө.Нямбаяр гэж тогтоожээ. Энэхүү  Тоёота Ланд крузер 200 машиныг Ө.Нямбаярын зүгээс шүүхийн шийдвэрийн дагуу нэрийг нь шилжүүлж өгөхөд огт татгалзах зүйлгүй юм. Харин шүүхийн шийдвэрт уг машиныг зөвхөн Ө.Нямбаяраас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус гэж үзэхээр байна. Бодит байдал дээр Батсайхан нь уг машиныг хүлээж аваад одоо хаана байгаа нь тодорхойгүй, сураг ажиггүй, Ө.Нямбаяраас авсан мөнгөө хэрхэн эргүүлж төлөх нь эргэлзээтэй байгаа. Хэрэв Батсайхан нь уг машиныг хохирогчид биет байдлаар нь хүлээлгэж өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн дагуу дан ганц Ө.Нямбаяраас машины үнэ 115.000.000 төгрөгийг гаргуулахаар байгаа. Энэ тохиолдолд Ш.Батсайхан машиныг хүлээлгэж өгөхгүйгээр өөртөө завшиж, Ө.Нямбаяр машины үнийг төлж хохирч болох алдаатай шийдвэр болжээ. Мөн энэ хэргийн шүүх хуралдааныг явуулахдаа Ө.Нямбаярт хурлын тов мэдэгдээгүй, шүүх хуралдаанд оролцоогүйн улмаас Ө.Нямбаяр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан Иргэний хариуцагчийн эрхээ эдэлж, хамгаалж чадаагүй байна. Иймд миний үйлчлүүлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолд иргэний хариуцагч Ө.Нямбаяраас Тоёота Ланд крузер 200 маркийн автомашины эзэмших эрхийг хохирогч С.Баасандоржид шилжүүлэн өгөхийг даалгах, Иргэний хариуцагч Ш.Батсайханаас уг Тоёота Ланд крузер 20 маркийн автомашиныг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгөхийг тус тус даалгаж, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Иргэний хариуцагч Ө.Нямбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаан болоход надад мэдэгдээгүй. 115.000.000 төгрөг гаргуулах болсонг би сүүлд нь мэдсэн. Шүүх хуралдаан болоод дууссаны дараа шүүгчийн туслах над руу утастаж “...хэрэв шүүх хуралдааны тов мэдэгдсэн үү гэж асуувал хэлсэн гэж хэлээрэй. Тантай холбоо барьж чадсангүй. ...” гэж надад хэлсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд би оролцох ёстой байсан. Ө.Нямбаяраас автомашиныг гаргуулж хохирогч С.Баасандоржид олгуулахаар заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй байна. ...” гэв.

Хохирогч С.Бөмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар хэлэхэд шүүхээс шүүгдэгч Д.Эгийн хамтран гэмт хэрэг үйлдсэн асуудлыг шалгуулахаар прокурорт удаа дараа буцааж байсан. Мэдүүлгийг нь газар дээр нь шалгуулах, таньж олуулах ажиллагаануудыг хийсэн. Гэвч шүүгдэгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж баталж чадаагүй. Таньж олуулах ажиллагааныхаа үеэр хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнээ таниагүй байдаг. Иймд хамтран гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг шалгаагүй, нотлох гэж оролдоогүй гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хариуцагч Ө.Сарантуяа, Ш.Батсайхан нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхамын зүгээс Ш.Батсайхан нь хууртагдаж автомашин худалдаж авсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Гэтэл Ш.Батсайхан нь 20 жил орчим автомашин ченж хийсэн хүн байдаг. Автомашины зах зээлийн үнэлгээнээс хоёр дахин багаар Ланд 200 автомашиныг 60.000.000 төгрөгөөр худалдаж авсан байгаа. Зах зээлийн үнэлгээнээс хэт бага байгаа нь ойлгомжтой байна. Хууль бус тээврийн хэрэгсэл гэдгийг нягталж шалгах боломжтой байсан. Гэтэл худалдаж авснаараа шударга эзэмшигч гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогч Н.Гөмгөөлөгч Ч.Атарболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Д.Э болон түүний өмгөөлөгчийн зүгээс 2 өөр гомдлын байр суурийг илэрхийлсэн байна. Миний зүгээс хохирогч Н.Гөмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэс эхэлж оролцсон. Хохирогч Н.Гзүгээс иргэний хариуцагч Ө.Сарантуяа, шүүгдэгч Д.Э нартай холбогдох хэрэг 4 дүгээр хавтас хэрэгт байгаа. Өмгөөлөгч Ч.Пүрэвням та ёс зүйтэй байх хэрэгтэй. Би яагаад прокурор Энхбаатар, шүүгч Батболор нарт нөлөөлж, анхан шатны шүүхийн шийдвэрийг танил талаараа гаргуулчихдаг юм. Та өмгөөлөгч байж ийм юм ярьж болохгүй шүү. Иргэний хариуцагч Ө.Сарантуяа гэх хүнийг хохирогчоор тогтоосон үйл баримт хавтас хэрэгт байхгүй. Анхнаасаа энэ хэргийн үндсэн хохирогч нь Н.Гантүлхүүр явж байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагчаар татуулахаар Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаж байсан. Яллагдагчаар татах үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасны дагуу иргэний хариуцагчаар татах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны үед прокурорын зүгээс гэмт хэргийн хохирлыг шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байсан. Анхан шатны шүүхээс иргэний хариуцагч Ө.Сарантуяагаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Тухайн махыг хохирогч Н.Гантүлхүүрээс иргэний хариуцагч Ө.Сарантуяа хүлээн авч махны үнэ нь дээр 300 төгрөг нэмж зарсан асуудал байдаг. Нийт 310 хонины гулз махыг хохирогч Н.Гзүгээс Ө.Сарантуяад “...чи яваад зараад ир. ...” гэсэн зүйл огт байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Ням-Очир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эгийн хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэгт хамтран оролцсон хүмүүсийг шалгуулахаар гомдолдоо дурдсан байсан. Энэ хэрэг 2017 онд үйлдэгдсэн. Үүнээс хойш хэд хэдэн удаа шүүхээс хэргийг буцаасан. Хэргийг шалгаж эцэслэн шийдвэрлэсэн хэрэг байгаа. Шалгаж тогтоогдоогүй зүйлийг дахин шалгуулахаар буцаах үндэслэлгүй байна. Иргэний хариуцагч Ө.Сарантуяагийн өмгөөлөгчийн зүгээс ялгаатай ойлголт байгааг ойлгох нь зүйтэй. Итгэмжлэл хийгээд түүнийг цааш дамжуулан зарсан тохиолдолд шударга эзэмшигчээр болж явдаг. Шүүгдэгч хуурамч бичиг баримт үйлдэж цааш явуулсан. Үүний дагуу бичиг баримтууд хуурамчаар явж байгаа учраас автомашиныг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Хохирогчоор тогтоогдсон нотлох баримт хавтас хэргээс алга болсон гэж гомдолдоо дурдсан. Үүнийг тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг гэж үзэж шалгуулах эрхтэй нь нээлттэй гэж үзэж байна. Иргэний хариуцагч Ш.Батсайханы өмгөөлөгч О.Баярбаясгалангын гаргасан давж заалдах гомдол байгаа. Уг гомдолд Ө.Нямбаяр, Ш.Батсайхан хоёр хоорондоо тохиролцсон. Бүх асуудал шийдвэрлэгдсэн гэж үзэж байгаа боловч иргэний хариуцагч Ш.Батсайханы өмгөөлөгч О.Баярбаясгалангын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Өмгөөлөгч О.Анхбаяр, Атарболд нараас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байгаа учраас үүнд хэлэх тайлбаргүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

1. Шүүгдэгч Д.Э нь бусдыг хуурч, бичиг баримт ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатын газарт үл хөдлөх хөрөнгийн хуурамч бичиг баримт ашиглан байраа бусдад түрээслэх нэрээр хохирогчтой мөнгө зээлэх зээлийн гэрээг батлуулж өөрийнхөө 5006802967 дугаарын дансаар

-2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн А.Дөлгөөнөөс 11.000.000 төгрөг,

-2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Л.Ариунаагаас 15.000.000 төгрөг,

-2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Одонцэцэгээс 10.000.000 төгрөг буюу нийт 36.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

2017 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн С.Алтанзагасаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, түүнээс гаргасан баримт /1хх 7-18/

хохирогч Л.Ариунаагийн “...байр түрээслэн амьдрахаар болоод фэйсбүүк дээр “мөнгө зээлүүлж байр түрээслэн сууна” гэсэн зарыг 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тавьсан. Тэр өдөр над руу 99328453 гэсэн дугаараас залгаад “зарын дагуу ярьж байна, мөнгө зээлэх юм уу, надад байр байна" гэхээр нь би ажилтай байна дараа ярина гээд салгасан. Тэгээд маргааш нь над руу ахиж залгаад бид хоёр уулзахаар болоод Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 418-90 тоотод уулзахаар болсон. Тэр газар очиход 60 орчим насны Э гэж эмэгтэй ганцаараа байсан тэгээд уг тоотод байрлах байрыг "энэ миний байр байгаа юм хүүхдээ АНУ-руу явуулах гэж байгаа учраас байраа түрээслэх гэж байна. Надад мөнгө хэрэгтэй байна” гэсэн. Тэр эмэгтэй “15.000.000 төгрөг хэрэгтэй байна. Энэ мөнгийг чамаас зээлээд хүүд нь 2 жилийн хугацаатай байраа түрээсэлнэ” гэсэн учраас би зөвшөөрөөд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар очиж "зээлийн гэрээ" мөн “орон сууц хөлслөх гэрээ" батлуулсан. Нотариатын газар бичиг баримтыг нь бүрдүүлээд л баталж өгсөн учраас би найдвартай гэж бодсон. Ингээд гэрээ хийсний дараа АТМ дээрээс 15.000.000 төгрөгийг Эгийн Хаан банкны 5006802967 тоот дансанд шилжүүлсэн. Э надад байрны 2 түлхүүр өгсөн учраас би 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр байранд нүүж орсон. ...”/1хх 20-23/,

хохирогч А.Дөлгөөний “...түрээсийн байранд оръё, гэж шийдээд 2017 оны 11 дүгээр сарын дундуур “Зар мэдээ.мн" сайтад "мөнгө зээлж хүүд нь байранд сууна" гэсэн зар байршуулсан. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр миний дугаар луу хүн залгаад “зуучлалын компани байна, байр түрээсэлнэ гэсэн юм уу. Олимп хотхонд 2 өрөө байр байна үзэх бол гэрийн эзний дугаарыг нь өгье гээд надад 99328453” гэж дугаар өгсөн. Би тухайн тэр дугаараар холбогдож Олимп хотхоны 421-50 тоотод байрлах байрыг очиж үзсэн. Тэр байранд Э гээд 60 орчим насны эмэгтэй хүн ганцаараа байсан. Тэр эмэгтэй надад хэлэхдээ "11.000.000 төгрөг хэрэгтэй байгаа, зуучлалын компаниар зуучлуулмааргүй байна. Энэ байр миний нэр дээр байдаг миний байр байгаа юм, зуучлалын компани 1.000.000 төгрөг авна гэсэн учраас гэрээгээ шууд хийе” гэсэн. Би настай хүн байсан учраас итгэсэн. Бичиг баримт бүрэн асуудалгүй нотариатын газраар гэрээгээ хийж болно гээд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Э гэгч Монтел худалдааны төвийн 2 давхарт байрлах нотариатын газар хүрээд ир гэхээр нь нь очиход Э эгч ирчихсэн гэрээ хийх гээд бэлтгүүлж байсан. Нотариатын газраар баталгаажуулаад 11.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулж, зээлсэн мөнгөний хүүд нь 1 жил байранд сууна гэж орон сууц түрээсийн гэрээ давхар байгуулсан. ...” /1хх 24-26/,

                   хохирогч Б.Одонцэцэгийн “...зар мэдээ сайтад “10.000.000 төгрөг зээлүүлж хүүд нь 2 өрөө байранд сууна” гэсэн зар тавьсан байсан. 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр "Зар мэдээ.мн" сайт дээр зар хайж байхад 95133357 гэсэн дугаартай мөнгө зээлж байранд суулгана, тавилгатай, хотын төвд гэсэн зар байхаар нь би утасны дугаар луу нь залгаад асуухад эмэгтэй хүн байсан. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Ногоон Урлан 73 дугаар хотхоны 2-44 тоотод бүрэн тавилгатай 3 өрөө байр байгаа энэ байрыг 15.000.000 төгрөг зээлээд хүүд нь суулгана гэхээр нь би надад 15.000.000 төгрөг байхгүй гэж хэлээд тасалсан. Ингээд маргааш өдөр нь би ажил дээр байж байхад 95133357 дугаараас над руу залгаад “би Австрали явах гэж байгаа хүүхдүүд дээрээ очих гэж байгаа юм хүүхдүүдээс асуусан тийм их мөнгөөр яах вэ гэж байна. Тэгэхээр нь би чам руу залгаж байгаа юм. Чамд ядаж 12.000.000 төгрөг байхгүй юм уу. Тогтвортой, томоотой айлд хөлслүүлмээр байна” гэж байсан. Тэгээд орой байрыг нь үзэхээр болсон тухайн өдөр цайны цагаараа нөхрийн хамт байрыг очиж үзэхэд Э гэх эмэгтэй хүлээгээд зогсож байсан. Байранд байнга хүн амьдардаггүй шинжтэй, ...нөхөр бид хоёр байрны байршил нь таалагдсан учраас тэр байранд орохоор болсон. 2017 оны 12 дугаар сарын  6-ны өдөр Э гэж хүн байн байн залгаад “маргааш явах болохоор яараад байна” гээд намайг яаруулаад байсан. Би 16 цагийн үед ...Монтел худалдааны төвийн хажууд байрлах нотариатын газар зээлийн гэрээ, хөлсний гэрээ гэж 2 гэрээ баталгаажуулсны дараа Эгийн 5006802967 дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...”/1хх 27-30/,

                   гэрч Ч.Мөнх-Эрдэнийн “...2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр манай Одонцэцэг нөгөө эмэгтэйтэй гэрээгээ хийхээр боллоо гэж байсан. Тэгээд Одонцэцэг Д.Э гэж хүнтэй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монтел худалдааны төвийг хажууд байдаг нотариатын газар очиж 10.000.000 төгрөгөө зээлүүлээд “Зээлийн гэрээ” гэж хоёр гэрээ байгуулсан юм билээ. Түүний дараа Э гэж хүний Хаан Банкны 2006802967 тоот дансанд найз Амаржаргалын 2063068562 тоот данснаас 10.000.000 төгрөгөө шилжүүлж өгсөн. Тухайн өдөр нотариатчаас хөлслөн амьдрах байрны ордерын хуулбараас нэг хувилж авъя гэхэд энэ наад дээр байж байгаа гээд өгөөгүй гэсэн тийм учраас маргааш өдөр нь буюу 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр нотариатын газар очиж туслахаас нь ордерын хуулбар авсны дараа манай эхнэр лүү нотариатын эмэгтэй араас нь залгаад “бичиг баримтын тамга “ хуурамч байна хурдан хүрээд ир гэж дуудсан. Эхнэр бид хоёр нотариатын газар очиход тамга тэмдэг нь хуурамч байна цагдаагийн газар гомдол гаргая гээд бид нар энд ирсэн. ...” /1хх 31-32/,

                   гэрч С.Алтанзаяагийн “...хэсэг хугацааны дараа түрүүний эмэгтэй Төрийн банкны барьцаанд байгаа тухай тодорхойлолт, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээний банкны тамгатай хуулбар, өөрийн цахим үнэмлэхийн зурагтай лавлагаа зэрэг бичиг баримт барьчихсан Дөлгөөн гэж эмэгтэйтэй хамт ирж "зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ” байгуулсан. Гэрээний 11.000.000 төгрөг зээлж орон сууцандаа үнэ төлбөргүй суулгахаар байгуулсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Д.Э нь Худалдаа хөгжлийн банкны Занабазар дахь салбарын тодорхойлолт. Банкны тамгатай орон сууцны гэрчилгээний хуулбартай ирж Ариунаатай зээлийн гэрээ, орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Гэрээнд 15.000.000 төгрөг зээлж орон сууцандаа үнэ төлбөргүй суулгахаар байгуулсан. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Д.Э банкны тамгатай орон сууцны гэрчилгээний хуулбартай иргэн Одонцэцэгийг дагуулан ирж 10.000.000 төгрөгийг зээлж орон сууцандаа үнэ төлбөргүй суулгах гэрээ байгуулсан. Банкны барьцаанд байгаа орон сууцны гэрчилгээ эх хувиараа байх боломжгүй учраас хуулбар дээр нь заавал банкны тамга дарсан байхыг шаарддаг тэр үед Д.Э нь зээлийн баримт бичиг, цахим үнэмлэхээ гээгдүүлсэн гэсэн тул ТҮЦ машинаас лавлагаа авах боломжгүй гэхээр нь банкнаас тодорхойлолт авч ирэхийг шаардсан. Энэ шаардлагын дагуу банкны тодорхойлолт, орон сууцны гэрчилгээний хуулбар дээр банкны тамга дарагдсан, мөн Д.Эгийн цахим үнэмлэхийн зурагтай лавлагаа байсан. Дээр нь миний хуучин танил Мэндээ нь Д.Э гэдэг гээд сайн таньж байсан. Цахим үнэмлэх дэх, гэрчилгээний хуулбар дээрх тодорхойлолт дээр нэр нь Д.Э гэж байсан учраас би гэрээнүүдийг баталгаажуулж өгсөн. Эгийн авч ирсэн банкны тодорхойлолтыг уншиж үзэхэд сэжиг төрүүлэхээр үг хэллэгтэй байсан учир 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны Занабазар дахь салбар дээр өөрийн биеэр очиж тодорхойлолтын талаар тодруулж асуухад манай банкнаас ийм тодорхойлолт хийж өгөөгүй хуурамч байна гэсэн учраас цагдаад өргөдөл өгсөн юм. ...”  /1хх 35-36/,

                   гэрч Ж.Нямдаваагийн “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс манай аавын нэр дээр байдаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхон 421-50 тоотод байрлах байрыг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Э гээд хүнтэй уулзаад би аавын байрыг 6 сарын хугацаатай, 1 сарын 600.000 төгрөгийн төлбөртэй түрээслүүлэхээр болоод барьцаа 600.000 төгрөг, 6 сарын түрээсийн төлбөр 3.600.000 төгрөг, нийтдээ 4.200.000 төгрөгийг авахаар болж “орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулсан. Түрээсийн мөнгийг эхлээд 2.400.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд үлдсэн мөнгийг гадаадаас хүүхэд шилжүүлнэ, улс хоорондын шилжүүлэг учраас удаад байна гээд хэд хоногийн дараа надад 1.200.000 төгрөг өгсөн. Дараа нь 600.000 төгрөг өгсөн. ...” /1хх 42-43/,

                   гэрч Ч.Ганбилэгийн “...Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 418-90 тоотод байрлах орон сууц нь миний эзэмшлийн орон сууц бөгөөд би 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн орон сууцаа түрээслэх гэж шуурхай зар, интернетэд зар тавьсан юм. Гэтэл зуучлалын газраас над руу яриад танай байрыг түрээслэх хүн олсон гэхээр нь би өөрийн байран дээр ирэхэд Капитал зуучлалын хүн гээд 2 залуу, Э гээд хүний хамт байж байсан. Тэр Э гэж эмэгтэй “би өөрийн байрыг зарсан, хүүхдүүдээ АНУ-руу гаргах гээд байраа зарчихсан чинь би байргүй болчихлоо хүүхдүүд байрны түрээсийн мөнгийг өгнө” гэж надад итгүүлсэн тэгэхээр нь би тэр эгчид өөрийн дээрх хаяг дээр байрлах 2 өрөө байрыг тавилгын хамт түрээслүүлэхээр болоод би 3 сараар нь мөнгийг нь авна, 1 сар нь 1.000.000 төгрөг гэхэд миний мөнгө хүрэхгүй байна одоо 2 сарын мөнгийг барьцааны мөнгөтэй өгье гээд надад 3.000.000 төгрөг өгсөн. Тэгээд “орон сууц хөлслүүлэх гэрээ “ хийсэн капитал зуучлалын газар гэрээ хийж өгөөд манайх зуучийн хөлс болох 600.0000 төгрөгийг нь авдаг гээд надаас 600.000 төгрөг авсан баримт бичиг өгсөн. Ингээд надад 2.400.000 төгрөг үлдсэн. ...” /1хх 51-52/,

                   гэрч Д.Болормаагийн “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Ногоон Урлан хороолол 2-4 тоотод байрлах орон сууц нь миний эзэмшлийн орон сууц бөгөөд би 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр миний дугаар луу Д.Э гэж хүн залгаад зарын дагуу ярьж байна байрыг чинь хөлсөлж сууя гээд бид хоёр миний дээрх байран дээр уулзсан. Д.Э гэж хүн нь ганцаараа ирээд байр үзчихээд би байраа 1 сарын 750.0000 төгрөгөөр түрээслүүлэхээр болсон. Ингээд орон сууц түрээслэх гэрээ байгуулсан тэгээд бэлнээр 1.600.000 төгрөгийг Д.Э нь надад өгөөд би гэрээний ард мөнгө хүлээж авсан гэж бичсэн. Тэгээд 1, 2 хоногийн дараа миний дүү Ганбатын Энхцэцэгийн Хаан банкны 5003797765 тоот данс руу 650.000 төгрөгийг шилжүүлсэн. Д.Э гэж эмэгтэй “би байр захиалсан байгаа ашиглалтад ороогүй, 1 жил орчим болоод ашиглалтад орох болохоор тэр болтол танай байранд амьдарна” гэж хэлсэн. Миний хувьд настай хүн охидуудтайгаа амьдарна гэсэн болохоор итгээд мөн байранд цэвэр амьдрах байх гэж бодож байсан. Би Э гэж хүнээс нийт 2.250.000 төгрөг түрээсийн төлбөрт авсан. 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл түрээсийн төлбөрөө төлсөн байгаа. ...” /1хх 59-60/ гэсэн мэдүүлгүүд,

“Хаан банк” ХХК-иас ирүүлсэн Д.Эгийн 5006802967 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 148-150/,

                   2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/318 дугаартай “...УС56011729 дугаартай Боржигин овгийн Доржпалам овогтой Э нь Баянзүрх дүүрэг 26-р хороо, Баянмонгол хороолол 418 дугаар байрны 90 тоот хаягт байрлах 80.27 мкв 2 өрөө ...манай банкны барьцаанд бүртгэлтэй байна.” гэсэн тодорхойлолт /1хх 157/,

            “Худалдаа хөгжлийн банк”-иас ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарык 24-ний өдрийн 5/404 дугаартай “...Д.Эд гаргаж өгсөн гэх 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11/318 тоот тодорхойлолтод тусгагдсан дараах мэдээлэл нь ташаа байна. Үүнд, зээлийн хэлтсийн газрын дарга Д.Энхбаатар гэх албан тушаалтан байхгүй. Тодорхойлолтын дугаар №11/318 Занабазар салбарыг төлөөлдөггүй” гэсэн албан бичиг /1хх 155/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 1097 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “худалдаа хөгжлийн банкны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/318 дугаартай тодорхойлолт” гэх баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилж буй доорх баримтын зүүн дээд хэсэгт “TDB TRADE & DEVELOPMENT BANK” гэсэн цэнхэр өнгийн бичвэр, “Реасе Avenue 19, Ulaanbaatar 14210, Mongolia Теl: /976-11/... гэсэн хар өнгийн бичвэр зэргийг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн. Баримтын дунд хэсэгт “Тодорхойлолт УС56011729 регистрийн дугаартай Боржигин овгийн Доржпалам овогтой Э нь Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 418 дугаар байрны 90 тоот хаягт байрлах 80.27 мкв ...зээлийн хэлтсийн дарга Д.Энхбаатар” гэсэн хар өнгийн бичвэрийг ердийн лазер принтерээр хэвлэсэн. баримтын дунд хэсэгт дан хүрээтэй, “Худалдаа хөгжпийн банк” ХХК 2696644 УХН0510 ...гэсэн бичвэртэй улаан өнгийн тэмдгийн дардас нь улаан өнгийн будагч бодистой бар ашиглан дарсан. ...” /1хх 158-159/ гэсэн дүгнэлт,

2. 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороололд байр түрээслэх нэрээр үл хөдлөх хөрөнгийн хуурамч бичиг баримт ашиглан, нотариатаар мөнгө зээлэх гэрээг батлуулж иргэн Д.Үүрцайхаас Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээл гудамжны Хаан банкны салбараас өөрийн 5006802967 дугаарын дансаар 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

                   хохирогч Д.Үүрцайхын “...Би ганцаараа амьдрах зорилгоор байр түрээслэх зар интернет-д тавьсан. Тухайн зарын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр над руу үл таних өөрийгөө Э гэх эмэгтэй утсаар холбогдон Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд байр түрээслүүлнэ гэж хэлсэн. Тэрний дагуу би тэр оройдоо байрыг нь очиж үзсэн. Тэгэхэд байранд гурван хүн байсан бөгөөд нөгөө эмэгтэй, нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 залуухан хүн байсан. Тэгээд би байрыг үзээд сэтгэлд нийцсэн. Тэгээд маргааш нь тэр хүн над руу өөрөө утсаар залгаад “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооллын тэнд байх Хамильтон төвийн дотор байх нотариатч дээр ирсэн байна, миний дүү хүрээд ир гэрээгээ хийе” гэсэн. Тэгээд би очиход тэр эмэгтэй байрны гэрчилгээний хуулбарыг барьчихсан хүлээж байсан. Бид хоёр байр түрээслэх гэрээ хийх гэхэд жинхэнэ эх хувиараа гэрчилгээ нь байхгүй байсан бөгөөд хуулбар нь байна гэж гаргаж ирсэн. Тэгээд мөнгө зээлэх гэрээг нотариатч баталж өгөөд хуулбартай болохоор байрны түрээсийн гэрээг хийж өгөөгүй болохоор зээлийг гэрээ хийсэн. Бэлдэж ирсэн байрны түрээсийн гэрээг байгуулсан. Тэр байрны түрээсийн гэрээг хэн нэгэн баталгаажуулаагүй. Тэгээд би гараад мөнгөө аваад наашаагаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Баянцээлийн гудамжинд ирж Баянцээлийн хаан банкнаас 15.000.000 төгрөг Эгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд гэрээ хийхдээ түлхүүрээ авсан байсан болохоор тухайн байранд очиж амьдарч эхэлсэн. Тэгсэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр байрны жинхэнэ эзэн гэж нэг эрэгтэй хүн ирээд хаалганд “байрны эзэн байна залгаарай 99102626” гэж бичсэн бичиг хавчуулсан байсан. Тэгээд тэр дугаар луу залгахад Э эгчээс өөр хүн аваад тэгээд залилуулсан болохоо мэдсэн. ...”/2хх 40-41/,

                   гэрч Б.Батсүрэнгийн “...Миний бие Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 42 дугаар байрны 47 тоотод байх 2 өрөө 87.79 м квадрат хэмжээтэй байрыг эзэмшдэг бөгөөд тавилгатай нь түрээслэх болоод манай нөхөр зар тавьсан. Уг зарын дагуу манай нөхөртэй Э гэх эмэгтэй холбогдоод өөр хүмүүс манай байрыг үзэж байхад Э гэх эмэгтэй орж ирээд “ би танай гадаа явж байгаад ороод ирлээ байр үзье” гэсэн. Тэгээд байрыг үзэхэд 2017 оны 11 дүгээр сарын 8-ны орой 20 цаг болж байсан бөгөөд орж ирэхдээ нэг үл таних том биетэй эрэгтэй 35-40 орчим хүнтэй явж  байсан. Тэгээд Э нь манай байрыг үзээд ер нь бол цэвэрхэн сайхан байр байна би шууд орчихъё, эхлээд хүүхдүүдээсээ асуугаадахъя” гээд тэр хамт байсан эрэгтэйгээ гаргаад хэсэг байж байгаад утсаар залгаад “түрээсэлье, өөр хүнд битгий түрээслээрэй, би түрээсэлнэ” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь өглөө манай нөхөртэй уулзаад байр түрээсэлсэн гэсэн би сайн мэдэхгүй. ...” /2хх 47-48/,

                   гэрч Хишигбаатарын “...би байрны түрээсийн гэрээ хийхдээ эхлээд 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байраа Э гэх хүнд үзүүлээд улмаар дараа өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өглөө би Этай утсаар ярьж байгаад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Их дэлгүүрийн чанх урд талд уулзаад надад Э бэлэн 1.000.000 төгрөг өгөөд надаас байрны түлхүүр авсан ба маргаашаас байранд орж амьдарна гэхээр нь 2017оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс гэж гэрээ хийсэн. Тэгээд гэрээний нэг хувь хуулбарыг Эд өгсөн. Тэгээд маргааш нь үлдэгдэл мөнгөө өгөхөөр тохиролцсон. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын дундаас эхлээд манай эхнэрээс Юнивишн-ээс залгаад Юнивишн төлөгдөөгүй байна гэсэн. Тэгээд би Эгийн 98112779 дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан. За тэгэхээр нь нөхөр нь өвчинтэй байсан гэхээр нь тоогоогүй юм. Тэгээд ерөөсөө болохгүй байхаар нь гэртээ очиж үзэхэд хүнгүй байсан. Тэгээд хаалган дээрээ байрны хүн байна залгаарай гэж бичиж үлдээгээд явсан бөгөөд тэгээд орой нь Үүрцайх гэж охин залгаад асуудал гарсан болохыг мэдсэн. ...”  /2хх 49-50/,

                   Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн газраас ирүүлсэн 2018 оны 2 дугаар сарын 21- ний өдрийн 8/223 дугаартай: “Улсын бүртгэлийн Ү-2204068052 дугаартай Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Нарны замын /13311/ гудамжинд 402- 47 тоот орон сууц нь иргэн Б.Батсүрэнгийн өмчлөлд бүртгэлтэй байна. ...” гэсэн албан бичиг /2хх 67/,

3. 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Лонг Лонг” ХХК-аас иргэн С.Бэзэмшлийн 83-39 УБМ улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн машиныг гэрээ байгуулан түрээслэн авч, улмаар Авто тээврийн үндэсний төвд хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн өгч өөрийн нэр дээр шилжүүлэн авч тухайн тээврийн хэрэгслийг иргэн Батсайханд 60.000.000 төгрөгөөр худалдаж, иргэн С.Баасандоржид 115.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

хохирогч С.Б“...Би өөрийн эзэмшлийн 83-39 УБМ улсын дугаартай Ланд 200 маркийн хар өнгийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 120.000.000 төгрөгөөр худалдаж авсан машиныг өөрийн найз Батжанцангийн “Лонг энд Лонг” ХХК-д 2018 оны 10 дугаар сарын сүүлээс эхлүүлээд түрээсэлсэн байсан. Тэгтэл манай найз Батжанцан нь 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ дуудаад, манай машиныг залилаад хуурамч бичиг баримт бүрдүүлээд өөр гэрчилгээг нь солиод өөр хүнд зарсан байна гэсэн. Иймд би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /Зхх 246-247/,

                   гэрч Н.Батжамцангийн “...Манай найз Баасандорж Ланд 200 маркийн машинтай ба би тухайн машиныг өөрийн Лонг энд Лонг ХХК-ийн нэр дээр бусдад түрээслүүлж Баасандоржтой хамтран ажилладаг байсан. Миний хувьд Э гэх хүнтэй нэг удаа утсаар ярьсан ба машиныг Э нь Золбаяр гэх хүнээс хүлээж авсан. Тухайн үед хэдэн хүн ирж хэдийг авсан талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн ажиллагаанд би оролцоогүй. Э гэх хүн 2 машиныг 10 хугацаатай авна гэж ярьсан ба нэг машин нь 1 хоноод буцаагаад өгсөн ба нөгөө машиныг 1, 2 хоногоор мөнгийг нь төлөөд явж байсан. Тэгээд ЖИ ПИ ЭС-р хараад байж байтал машин Да хүрээ рүү явсан тэгэхээр нь ЖИ ПИ ЭС-р хариуцсан залууг явуултал манай машиныг дугаарыг нь солиод Да хүрээ дээр зарна гээд байж байсан. Тэгээд манай машины 83-39 УБМ улсын дугаарыг өөрчилж, 99-18 УБО улсын дугаар тавьчихсан зарна гээд байж байсан. Тэгээд манай жолооч Да хүрээ рүү явж байхад манай машин Дүнжингарав руу явсан. Тэгээд араас нь дагаад явж байтал тухайн жолооч дагаж байгааг нь мэдээд зугтаасан. Тэгээд зугтааж явж байгаад Дүнжингаравын явган хүний замаар давхиад манай 2 ажилтан урдуур нь орж зогсоосон. Тэгээд уулзвар дээр зогсож байтал 2 замын цагдаа ирсэн байсан. Тэгээд би явж очсон. Тэгээд би машин түрээсэлсэн гэрээгээ харуулан ЖИ ПИ ЭС- ээ харуулсан тэгтэл манай машиныг жолоодон явсан хүн цонхоо нээхгүй, хаалгаа түгжчихсэн байсан. Тэгээд цагдаа машин барьж явсан хүнд цонхоо, хаалгаа онгойлго хэмээн үүрэг өгсөн боловч онгойлгоогүй. Тэгээд удалгүй байж байтал тэр хүний аав нь гэж хүн 6, 7 залуу дагуулж ирээд та нар хэн юм гээд дайрсан. Тэгээд би машинаа авах гэсэн юмаа гэж хэлсэн чинь наад машин чинь миний нэр дээр байгаа гэж хэлсэн тэгсэн чинь цагдаа нар та нар энд зам хаагаад байж болохгүй Дүнжингаравын хашаа руу орж учраа ол гэж хэлсэн. Тэгээд бид нар хашаа руу орох гээд явж байтал манай машиныг унаж байсан залуу шууд улаан гэрлээр ороод зугтаасан. Тэгээд бид нар Дүнжингаравын хашаанд ороод тухайн хүний аав Батсайхан гэх хүнтэй маргалдсан. Тэгтэл Батсайхан би Э гэх хүнийг танина манай дүүгийн эгч нь байгаа юм над дээр машин авч ирээд мөнгө зээлсэн юм . Тэгэхээр би та яагаад Баасандорж гэх хүний нэр дээр байгаа машиныг авсан юм бэ гэсэн чинь “ Би юу авахаа чамаар заалгахгүй” гэсэн тэгэхээр нь би гар утсан дээрээ бичлэг хийгээд цагдаад хандана, та машиныг ямар нэгэн газар байрлуулж тавь гэсэн. Тэгтэл Батсайхан би юу хийхээ чамаар заалгахгүй би 30 жил машин зарж байна наад 200-г чинь анх оруулж ирсэн хүнийг би мэднэ гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш манай машин Баянхошуунд хөдлөхгүй байгаа. ...”  /Зхх 248/,

                   гэрч Д.Золбаярын “...2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр манай захирал над руу утсаар яриад 94253648 дугаарын утаснаас залгах байх машин авна гэсэн гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 94253642 дугаараас Э гэх хүн залгаад 2 машин авъя нисэхээс хүн тосох гэж байна гэж хэлсэн. Тэгээд намайг Инконто тауны гадаа уулзаж машинаа 13 цагт авна гэсэн боловч 15 цагт Э гэх хүн манай жолооч нар гээд Алтангэрэл, Бадарч гэх 2 залуутай ирж авсан. Э нь машинаа авахдаа мөнгөнүүдийг 2 хоногоор авна гээд 2 дуусахаар мөнгийг нь өгнө гэсэн. Тэгээд 1 хоноод 00-40 УБГ дугаартай машиныг надад буцааж харин 83-39 УБМ улсын дугаартай машины хугацааг сунгасан. ...” /Зхх 249/,

                   гэрч Т.Марияшийн “...2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан Автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг харлаа. Уг гэрээ нь миний хийсэн гэрээ биш байна. Гэрээг харахад нэгдүгээрт миний гарын үсэг биш байна. Хоёрдугаарт 2017 оны 1 дүгээр сараас эхлээд би нотариатчидын танхимаас өгсөн гэрээний загвар дээр компьютер дээр шивж хийдэг болсон бөгөөд энэ хуулбар гэрээ нь бланк гараар бөглөж үйлдсэн байна. 3 дугаарт манай гэрээний маягт “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ” гэсэн маягт байдаг, мөн он, сар, өдөр, цаг, минуттайгаа байгаа юм, 4 дүгээрт гэрээний дугаарыг гэрээний бүртгэлийн дугаарыг үндсэн дараалсан дугаар өгдөг боловч энэ хуулбар гэрээн дээр дугааргүй байна, 5 дугаарт үйлдсэн газар дээр би Улаанбаатар, эсхүл Баянгол дүүрэг гэж тавьдаг боловч энэ гэрээн дээр сутай гэж тавьсан байна, 6 дугаарт тамга, тэмдгийн дарагдсан байдлыг харахад тамга тэмдгээс өөр, тод, шинэ юм шиг байна. Тэгэхээр миний баталсан гэрээ огт биш хуурамч болох нь илэрхий байна. Мөн бүртгэлийн дэвтрээ үзэхэд 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 135-146 тоот гэрээ хүртэл 12 гэрээ баталгаажуулсан гэрээ дотор Ланд-200 маркийн автомашин худалдах, худалдан авах гэрээ огт бүртгэлгүй байна. ...” /5хх 14/,

                   иргэний хариуцагч Ш.Батсайханы "...Да хүрээн дээр машин зардаг Сэкү /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ над руу утсаар яриад Ланд 200 байна та сонирхох уу гэж асуусан. Тэр үед би машин хайж байсан учраас чи өөрөө дагуулаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд машиныг үл таних 60 Орчим насны эмэгтэй манай хүүхэд элэгний хагалгаанд орох гэж байгаа яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм гэсэн. Тэгээд машины эзэн ирж байгаа тэгээд машинаа үзнэ гэж хэлсэн. Тэгээд машиныг 83-39 УБМ дугаартай дизель хар өнгийн 200 авахаар болсон. Тэгээд машины нэрийг шилжүүлэх гэтэл тухайн эмэгтэйн нэр дээр байгаагүй тэгээд асуутал манай хүүхэд байгаа юм элэгний хагалгаанд орж байгаа би машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцсон. Тэгээд маргааш нь тухайн эмэгтэй машиныг нэрийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ирэхэд нь би үлдэгдэл 30 саяыг нь өгөөд нисдэг машин гэх газар тэр эмэгтэйгээс өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. ...” /4хх 3-4/,

            иргэний хариуцагч Ө.Нямбаярын “...Би Да хүрээ дээр 10 гаран жил машин зарж байгаа. Тэгээд Батсайхан гэх Да хүрээ дээр машин зардаг хүнээс 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Ланд 200 маркийн хар өнгийн машиныг худалдаж авсан. Тухайн машиныг би унаж байсан. Гэтэл цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж хайж байсан. Одоо машин миний хувийн грашинд байгаа. Батсайхан гэх хүнд би энэ талаар хэлтэл надаас авсан 60.000.000 төгрөгийг буцааж өгөөд машиныг авна гэсэн боловч өнөөг хүртэл машиныг надаас аваагүй байгаа. Миний хувьд худалдаж авахдаа буруу гарын эд зүйл гэдгийг мэдээгүй. Батсайханаас хууль ёсны дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ...” /4хх 15/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч С.Сэлэнгээгийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлт /6хх 39-41/,

            Ш.Батсайхан, Ө.Нямбаяр нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ /4хх 12/

                   Тээврийн хэрэгслийн “9918УБО улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 автомашин нь Ө.Нямбаярын өмчлөлд байна” гэсэн лавлагаа /4хх 33/

                   “Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №ЧД1-19- 34 дугаартай “Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг 115.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 148-151/,

2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Автомашин түрээслэх гэрээ /Зхх 231-245/,

                   4. 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо Их тойруу 66-1 тоот байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж түрээсэлнэ гэж хуурч иргэн Ш.Батцэнгэлээс 8.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, мөн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үлдэгдэл мөнгөө авах зорилгоор мөнгө зээлэх гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг бэлнээр авч, нийт 10.000.000 төгрөгийг залилсан болох нь:

                   хохирогч Ш.Батцэнгэлийн “...Би 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Д.Э гэгч эмэгтэй 2 жилийн Хугацаатай 10.000.000 төгрөг зээлүүлэхээр гэрээ байгуулж зээлийн хүүд нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо их тойруу 66-1 тоот байранд 2 жил үнэгүй суухаар тохиролцсон. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 9-ний орой Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Их тойруу 66-1 тоот байрандаа байж байхад 2 үл таних хүн орж ирээд, энэ байрыг би 3 сарын хугацаатай настайвтар эмэгтэй хүнд түрээсэлсэн юм, удахгүй байрны түрээсийн хугацаа дуусаж байгаа болохоор байраа үзэх гэж ирж байна гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...” /Зхх 85-88/,

                   хохирогч Ш.Батцэнгэлээс “2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Д.Эд 10.000.000 төгрөг зээлүүлсэн” зээлийн гэрээ /Зхх 112/

            Д.Эгийн хуурамчаар үйлдсэн гэх байрны гэрчилгээ, Төрийн банкны тодорхойлолт зэрэг баримтууд /Зхх 114-115/,

5. 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ундрам плаза” төвд байрлах нотариатын газарт иргэн Б.Туул болон түүний хүү О.Одсүрэн нарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч, мөнгө зээлэх гэрээг батлуулж өөрийн 5006802967 тоот дансаар 4.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ний өдөр онгоцны билетийн мөнгө гэж 2.520.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч нийт 6.520.000 төгрөгийг авсан болох нь:

                   хохирогч Б.Туулын “...Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр фэйсбүүкийн Солонгос дахь Монголчууд гэсэн хуудсан дээрээс Солонгос улсын виз татгалзаж байсан ч болно, найдвартай гаргаж өгнө 88721551 гэсэн дугаартай зарын дагуу холбогдож ярилцаад “манай найз Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг Энхчимэг гэдэг хүн бий нөхөртэйгөө хамт ажилладаг, виз хэдэн хүнд найдвартай гаргаж өгнө” гэсэн. Би өөрөө визэнд орох гэж байгаа, тэр виз гаргадаг хүний ээж нь гэж настай хүн байгаа, тэр хүнтэй холбогдоод мөнгө, бичиг баримтаа өг гэж хэлсэн. 99329549 гэсэн дугаар луу залгаарай. Одоо яг охин руугаа явж байгаа” гэж хэлсэн. ...Э би өөрөө хил хамт гарна, нэг хүний төлбөр 4.000.000 төгрөг энэ мөнгөнд ирэх, очих тийзний мөнгө багтана. Урьдчилгаа нэг хүний 2.000.000 төгрөг авна. Солонгосоос урилга ирэхээр үлдэгдэл мөнгөө авна” гэж хэлсэн. Би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 10 цагийн орчимд намайг яриарай гэж Э хэлсэн би тэр цагт нь ярьсан. Этай 12 цагийн орчимд Сансарын КFC гэх газар уулзаад Ундрам плазагийн нотариат орж мөнгөө 5006802967 гэх данс руу 5019263770 гэх данснаас нэг хүний 2.000.000 төгрөгөөр тооцож 4.000.000 төгрөг шилжүүлэн өгч авалцан зээлийн гэрээ хийсэн. Ингэхдээ өөрийн хүү О.Одсүрэн нарын гадаад паспортыг виз гаргуулахаар өгсөн. 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр над руу залгаад виз чинь бүтсэн билетээ нэгдсэн журмаар захиална 21-ний өдөр уулзъя, ирэхдээ үлдэгдэл мөнгөө авчраарай гэж хэлсэн. 2 дураар сарын 21-ны өдөр холбогдохгүй байхаар нь ээжээс нь асуухад “өөрөө холбогдоно” гэж хэлсэн. Энэ маягаараа уулзалгүй холбоо бариагүй. ...” /2хх 118-119/,

            хохирогч Б.Туулаас 8.000.000 төгрөгийг Д.Эд зээлүүлсэн талаарх зээлийн гэрээний хуулбар /2хх 120/,

6. 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хэт төв”-ийн 3 давхарт байрлах нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулж иргэн А.Зулаагийн нөхрийн дүү А.Даваагомбо, иргэн Б.Батсоронзон нарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч өөрийнхөө 5006802967 тоот дансаар 4.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны хажуу талын нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулан А.Зулаагийн төрсөн дүү болох А.Катюшаг “Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч өөрийнхөө дансаар 2.000.000 төгрөгийг нийт 6.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

                   хохирогч А.Зулаагийн “...би 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 10 цагийн орчимд виз гаргадаг хүний ээж болох Этай Сансарын KFC гэх газар уулзаад Баянцээлийн нотариат орж мөнгөө өгч авалцан, гэрээ хийсэн. Ингэхдээ би А.Даваагомбо буюу нөхрийн төрсөн дүүгийн өмнөөс 2.000.000 төгрөгөгч виз гаргуулахаар болсон. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мөн Этай холбогдож Катюша буюу өөрийн төрсөн дүүгийн өмнөөс 2.000.000 төгрөг виз гаргуулахаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 13 дугаар хорооллын Хаан банкны нотариат дахин тохирсон. Гэрээ хийснээс хойш Э гэгч өөрийн охинтойгоо ярьж зарим зүйлийг асуугаарай 88175383 дугаарыг өгч яриулах болсон. Энэ явдлаас хойш дахин холбогдоогүй, хэлсэн хугацаа өнгөрсөн. Дахин холбоо барилгүй зугтсан учир мөнгөө залилуулж байгаагаа мэдсэн. ...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх зүйл байна. Учир нь би 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Д.Э гэж эмэгтэй Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах их тойруу 64, Хэт төвийн 3 давхарт байрлах нотариатын газарт орж зээлийн гэрээ байгуулаад түүний хаан банкны дугаарын 2006802967 данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэр үед Баярмаагийн Батсоронзон, Алтангэрэлийн Даваагомбо нарын гадаад паспортыг хамт өгсөн юм. Мөн дараа нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хаан банкны хажуу талын нотариатын газарт орж мөн Д.Эгын хаан банкны данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлээд, тухайн үед Арслангийн Катюша, Ваанчиггаравын Гантулга нарын гадаад паспортыг хамт өгсөн юм. Тухайн үед би өөрийн 5015059043 дугаарын данснаасаа хийсэн юм. Би Б.Батсоронзон, А.Даваагомбо, А.Катюша, В.Гантулга нарын гадаад паспортыг өгсөн. Уг хүмүүс нь Д.Этай огт уулзаагүй, уг хүний талаар огт мэдэхгүй. Би Б.Батсоронзонгоос 2.000.000 төгрөгийг авсан, харин бусад 2 хүний мөнгийг бол би өөрөө гаргасан юм. Харин В.Гантулга бол мөнгө өгөөгүй, зүгээр л гадаад паспортыг нь өгсөн юм...Би Эгийн 5006802967 тоот дансанд 4.000.000 төгрөг нэг удаа, 2.000.000 төгрөгөөр нэг удаа нийт 6.000.000 төгрөгийг Солонгос улсын виз гаргуулахаар шилжүүлэн өгч залилуулсан. Энэ мөнгөнөөс нэг ч төгрөг буцааж аваагүй болохоор 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. ...” /2хх 173-174, 175-176, 177/,

хохирогч А.Зулаагаас 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Д.Эд 2.000.000 төгрөг зээлүүлсэн талаарх зээлийн гэрээ, мөн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөгийг Д.Эд зээлүүлсэн талаарх зээлийн гэрээ /2хх 181-182/,

7. 2018 оны 2 дугаарсарын 1-ний өдөр иргэн Г.Ганцэцэгийг“Солонгос улс руу явуулах хүн олж бай, Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөхийн өргөөний орчимд уулзаад 10.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүрэгт байрлах 5 дугаар сургуулийн замын хажууд уулзаж 10.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Ард кинотеатрын Хаан банкны үүдэнд уулзаж 15.000.000 төгрөг нийт 35.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан болох нь:

хохирогч Г.Ганцэцэгийн “...Би нөхөр Батсүхийн хамт Солонгос улруу явж ажиллах сонирхолтой байсан боловч хэрхэн яаж визэнд орж виз гаргуулан авах ямар материал бүрдүүлж өгөх талаарх мэдэхгүй байсан. Ингээд байж байхад 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Фэйсбүүк дээр юм үзэж байхад “Ирина ирина” гэсэн нэртэй фэйсбүүк хаяг дээр “ Солонгос улс руу сургалтад хамруулж виз гаргаж өгнө” гэсэн зар байсан. 99329549 гэсэн дугаар луу залган асуутал манай охин “Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг юм” Яг найдвартай 22 хүнийг гаргах гэж байгаа юм, байрны зээлтэй болохоор жилд 1-2 удаа ингэж виз гаргах боломж олддог юм эгч нь энэнээс цааш мэдэхгүй байна. Миний охинтой 17:40 цагаас хойш ажлыг тарахаар залгаад асуу ажилтай үед нь залгавал элчин нь хатуу чанга учир утсаа авдаггүй юм гэж хэлээд 88131998 гэсэн дугаарыг өгсөн. Тэгэхээр нь би хүлээж байгаад 17:40 цагаас хойш залгахад мөн нэг эмэгтэй хүн утас авсан ба би “виз гаргадаг гэхээр чинь ээжээс чинь чиний дугаарыг аваад залгаж байна, хэр найдвартай вэ” гэж асуухад би өөрөө элчинд ажилладаг нөхөр маань бас хамт ажилладаг юм. Олон улсын хүмүүнлэгийн буюу жижиг дунд үйлдвэрлэлийн сургалт болох гэж байгаа юм тийм болохоор виз ямар ч асуудалгүй гарна, та хэдүүлээ байгаа юм бэ гэж асуухаар нь би нөхрийн хамт хоёулаа байна бид 2 мөнгө муутай байгаа юм гэхэд одоо 4,5 хүн дутуу байна 22 хүн болгох ёстой юм бараг хүмүүс нь гүйцэж байна, та 2-3 хүн олоод өг. Тэгвэл та хоёрт хөнгөлөлт үзүүлье гэж хэлсэн. Ингээд 2018 оны 2 дугаар сарын өглөө гэхэд би нөхрийн хамт Улаанбаатар хотод ирээд 08 цаг өнгөрч байх үед 88131998 дугаар луу залгатал утсаа авахгүй байснаа 09 цаг өнгөрч байхад өөрөө над руу залгаснаа та мөнгө төгрөг олсон юм уу, хүнээ олсон юм уу урилганы ирэх хугацаа шахагдаад байна би өөрөө элчинд ажилладаг болохоор өөрөө хүн хайж болохгүй байна хэрвээ баригдах юм бол ажилгүй болно гэж хэлээд би орой уулзана амжихгүй бол манай ээжтэй уулзаарай би хөгшин настай ээжийгээ урдаа барьж луйвар хийхгүй та надад итгээрэй орой уулзахаасаа өмнө материал мөнгө бүрдүүлээрэй гэж хэлсэн. Үүний дараа би урьд нь хамт визэнд бүртгүүлж байсан 30 гаран хүнээс хэдэн хүмүүс рүү залгаж виз гаргуулан явах боломжтой юм байна мөнгө өгөөд элчингийн хүнтэй утсаар яриад уулзахаар боллоо та нар явах уу гэж асуухад тухайн өдөр буюу 2018 оны 2 дугаар  сарын 1-ний өдөр Хүрэлбаатарын Мөнгөндолгион нөхөр Даваанямын Батзориг хүргэн Бямбасүрэнгийн Болдбаатар нарыг явуулна гэж хэлээд уг 2 хүний гадаад паспорт цээж зураг оршин суугаа хаягийн тодорхойлолт 7.000.000 төгрөгийн хамт надад бэлнээр өгсөн, тэгэхээр нь би Мөнгөндолгионтой хамт нотариатын газар ороод “Зээлийн гэрээ” байгуулсан. Мөн Доржсүрэнгийн Батбаяраас гадаад паспорт бусад материалтай нь хамт 4.000.000 төгрөгийг бэлнээр нь авч мөн “Зээлийн гэрээ байгуулсан. Ингээд 99329549 дугаар луу залгаж ярихад Зүүн 4 зам буюу 13 дугаар хорооллын Хаан банкинд дээр уулзъя гэхээр нь явсаар байгаад 16:50 минутын нөхрийн хамт машинтай очоод хүлээж байтал ирчихлээ гэж хэлэхээр нь байгаа газраа хэлээд уулзтал настай эмэгтэй байсан ба өөрийгөө насаараа эмч хийсэн гээд иргэний үнэмлэхээ гаргаж үзүүлэхэд Д.Э 1956 оны эмэгтэй байсан. Тэгээд Миний охин Элчинд ажилладаг нөхөр нь яг виз дардаг хүний хажууд суудаг, гайгүй хүнтэй суусан юм байгаа юм чи битгий санаа зовоорой 8 хувийн зээлтэй оны эхэнд ганц сургалт явдаг юм тэрийг нь далимдуулж хэдэн виз гаргаж хэдэн төгрөг олдог юм гэж хэлээд хамт нотариатын газар орж гэрээ хийхээр гарсан ба ойр орчим байдаг 2-3 нотариатын газар ороход бүгд хаасан байсан ба тэгээд надад Д.Э нь цахим үнэмлэхээ үлдээгээд цаасан дээр мөнгө хүлээж авлаа гэж бичиж өгөөд надаас бэлнээр 10.000.000 төгрөг тоолж аваад гадаад паспорт бичиг баримтыг аваад зарим нэг бичиг баримт дутуу байсан болохоор маргааш уулзаж нотариатаар гэрээ байгуулахаар тохиролцоод салсан. Тэгээд маргааш нь 88191998 дугаараас охин нь гэж хүн яриад миний явуулах хүмүүсийн хэдэн хүн нь Солонгос гараад харлаж байсан болохоор болохгүй болчихлоо танд танд ахиад хэдэн хүн олоод өгөх боломж байна уу хэдэн хүн олоод өгвөл нөхрийг чинь үнэгүй визэнд оруулаад өгье 10 хүн дунд ганц нэг хүн үнэгүй явуулчихдаг тохиолдол байдаг юм гэхээр нь би “хүмүүсээс асуухад визэнд ороод явах байсан, тэгээд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Шаравдоржийн Отгончимэг нь 10.500.000 төгрөгөөр гэрээ хийж өөрөө болон Дэмиддоржийн Хатанбаатар, Далхаагийн Отгонцэцэг, нарын хамт визэнд орно гэж гадаад Паспортуудыг өгсөн.Цэдэндамбын Цэцэгханд 4.000.000 төгрөг, гадаад паспорт Баяртогтохын Наранчимэг 4.000.000 төгрөг, гадаад паспорт зэргийн өгч гэрээ байгуулсан. Би мөнгөнүүдийг бичиг баримттай нь аваад Д.Этай уулзах гэсэн чинь орой 19 цаг болчихлоо маргааш уулзаж нэг мөр гэрээгээ байгуулъя гэхэд яаралтай урилга авахын тулд хурдлах хэрэгтэй байна гэхээр нь Д.Этай 5 дугаар сургуулийн орчим нөхрийн хамт уулзаад Д.Эд ахиад бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн чинь эгчийнхээ цахим үнэмлэхийг өгчих, би зурагтай лавлагаа аваад ирлээ энэ дээр бичээд өгье гэж хэлээд иргэний цахим үнэмлэхийн ард талд 20.000.000 төгрөгийг авсан талаар бичиг хийж өгөөд үнэмлэхээ авсан. Ингээд 2018 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Д.Эгийн охин гэх эмэгтэй холбогдоод дутуу материалаа үлдэгдэл мөнгөтэйгөө өгье гэхэд маргааш бүх мөнгөө цуглуулаад материалтайгаа өгчих гэхээр нь 2 дугаар сарын 4-ний өдөр Жаргалсайханы Сарантуяагаас 4.000.000 төгрөг, Лхамсүрэнгийн Чулуунцэцэгээс 4.000.000 тус тус авсан. Харин Чулуунцэцэг, Сарантуяагийн гадаад паспорт захиалаад гараагүй байсан. Мөн мөнгө өгөөгүй байсан. Цэндийн Мядагмаагийн гадаад паспорт нь гараагүй байсан. Надад анхны өдрөөс эхлэн 37.500.000 төгрөг цугларсан байсан ба эхний 2 өдөр Д.Эд 10.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 20.000.000 төгрөг өгч үлдэгдэл 17.500.000 төгрөг байснаас 2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Д.Этай Ардын Хаан банкны үүдэн дээр уулзаж бэлнээр 15.000.000 төгрөг өгөөд авлаа гэж бичсэн боловч гарын үсэг зуруулахаа мартсан байсан. Тэгээд удаад байхаар нь 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод орж ирээд утас нь холбогдохгүй болохоор нь иргэний үнэмлэхийн хаягаар нь очиход олдохгүй байсан ба хаягийн ойролцоо байх дэлгүүрийн хүнээс очиж асуухад энэ тэр дэлгүүрийн хүн “Энэ хүнийг хүмүүс их хайж ирдэг энэ хүн луйварчин юм шиг байгаа юм гэхээр нь Хан-Уул дүүргийн цагдаа дээр очиж шүүлгэхэд Д.Э залилангийн хэргээр шалгагдаж байгаа хүн юм байна гэхээр нь би цагдаад өргөдөл гарган мөнгө авсан хүмүүстээ залилуулсан байна гэдгээ хэлсэн. Хамгийн түрүүнд өөрийн найз Наранчимэгт залилуулсан гэдгээ хэлээд үлдэгдэл 2.500.000 төгрөг дээр өөрөөсөө мөнгө нэмж өгөөд мөнгийг нь төлсөн. Хатанбаатарын Отгонцэцэг, Отгончимэг, Батбаяр, Цэцэгханд нартай ярьж тохиролцон манай нөхөр Володиягийн Батсүхийн төрсөн дүү В. Батбаяр нь хашаа байшингаа бид хоёрын уг хашаа байшинг 19.000.000 төгрөгөөр бодож Хатанбаатарын нэр дээр шилжүүлэн өгч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байсан 180502213 дугаартай хэрэгт хавсаргуулж уг хэрэг хаагдсан байгаа. Мөн энэ хэрэгт Сарантуяагийн мөнгийг бэлнээр нь тоолд өгч баримтжуулж энэ хэрэгт хавсаргасан. Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байсан Мөнгөндолгионы 7.000.000 төгрөгийг, Чулуунцэцэгийн 4.000.000 төгрөг зэргийг тус тус бэлнээр нь өгч барагдуулсан байгаа... Миний хувьд дээрх хүмүүсээс хураан авсан мөнгөнүүдийг би бүрэн төлж барагдуулж хохирол гомдолгүй болгосон болохоор надад 35.000.000 төгрөгийн хохирол учирсан. Би энэ мөнгийг Эгаас нэхэмжилж байна. ...” /6хх 10-12/,

гэрч В.Батсүхийн “...Тэгээд яг хэдэд хүнээс мөнгө хураасныг нь мэдэхгүй байна манай эхнэр л утсаар яриад байсан. Тэгээд хүмүүс олоод өгвөл та хоёрыг хөнгөлөлттэй үнээр визэнд оруулж Солонгос гаргаж өгнө гэж байна гээд хүмүүстэй холбогдоод мөнгийг нь хурааж аваад гэрээ хийгээд Эд хүргэж өгч байсан. Ингээд хүмүүсийн гадаад паспорт бид хоёрын гадаад паспорт эргэж ирээгүй Э утсаа салгаад сураггүй алга болсон. Тэгээд Ганцэцэг бид хоёр Эгийн лавлагааны хаягаар нь очиж үзэхэд байхгүй байсан учраас ойр орчимд байх дэлгүүрээс нь очиж асуухад дэлгүүрийн хүн “энэ хүнийг хүмүүс асууж их ирдэг” гэхээр Яармагийн цагдаагийн газар очиж асуухад наад хүн чинь Залилангийн хэргээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар дээр шалгагдаж байсан юм байна та нар цагдаагийн байгууллагад ханд гэхээр нь бид хоёр Баянзүрх дүүргийн цагдаагийн газар хандсан. ...” /6хх 12/,

            Д.Эгаас хохирогч Г.Ганцэцэгээс нийт 35.000.000 төгрөгийг бэлэн авсан талаар бичгээр гаргасан баримт /2хх 139/,

                   Хохирогч Г.Ганцэцэгээс гаргаж өгсөн “иргэн Ц.Цэцэгхандаас 4.000.000 төгрөг, Ж.Саруултуяагаас 4.000.000 төгрөг, Ш.Отгончимэгээс 10.500.000 төгрөг, Л.Чулуунцэцэгээс 4.000.000 төгрөг, Е.Наранчимэгээс 4.000.000 төгрөг, Х.Мөнгөндолгионоос 7.000.000 төгрөг, Д.Батбаяраас 4.000.000 төгрөг төгрөгийн гэрээ хийж нийт 37.500.000 төгрөгийг авсан” талаарх зээлийн гэрээний баримтууд /2хх 145-151/,

                   Хэрэг бүртгэлийн 181100641 дугаартай хэргийг хаасан тухай прокурорын тогтоол /6хх 66/,

                   Хэрэг бүртгэлтийн 180501213 дугаартай хэргийн хаасан тухай прокурорын тогтоол /6хх 27/,

8. 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ойролцоо иргэн Ч.Соёл- Эрдэнээс “Солонгос улс руу явуулж өгнө” гэж өөрийнхөө 5006802967 дугаарын дансаар 4.000.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр онгоцны тийзний мөнгө гэж өөрийнхөө дансаар 2.528.000 төгрөг нийт 6.528.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

                   хохирогч Ч.Соёл-Эрдэнийн “...2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр 17:28 минутын үед Завхан аймгийн Улиастай сумын нутагт өөрийн ажил болох 1-р цэцэрлэг дээр байхад Фэйсбүүк дээр “Солонгос улруу бичиг баримт шаардахгүйгээр, маш түргэн хугацаанд гаргана” гэсэн зарын дагуу зар дээр байсан 88721551 дугаартай дугаар луу залгахад виз гаргаж өгөх гэж байгаа хүний хүүхдийнх нь найз байна та ээж рүү залга. Утас 99329549 гэдэг дугаар байгаа юм. Мөн би ч гэсэн бас гарах гэж байгаа юм гэж хэлсэн. Тэрний дагуу надад өгсөн Мобикомын 99329549 дугаарын дагуу залган холбогдоход өөрийгөө утасны цаанаас Э гэж Танилцуулсан эмэгтэй, охин нь Солонгосын Элчинд ажилладаг, мөн дотроо ажилладаг том албан тушаалтай хүнтэй хамтран энэ ажлыг хийж байгаа юм. Солонгос улсад болох гэж байгаа олон улсын сургалтын дагуу виз гаргах гэж байгаа учир татгалзана гэж байхгүй ээ найдвартай гэж хэлсэн юм. ...Харин бүртгэл дуусах гээд байгаа учир өнөөдрийн дотор бүртгэлийн 4.000.000 төгрөгийг манай ээжтэй утсаар яриад шилжүүлээрэй гэсэн юм. Тэрнийх нь дагуу би өөрийн нөхөр Найданд Хаан банкны дансыг нь өгөөд тухайн эмэгтэй ээж Эгаас авсан хаан банкны 5006802967 дугаартай Д.Эгийн данс руу 4.000.000 төгрөгийг нөхрөөрөө шилжүүлсэн. ...дахин Хаан банкны 5006802967 данс руу 2,528,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд тухайн эмэгтэй 2 дугаар сарын 14-ний өдөр та явна гэж байгаад тэр нь сунгагдаад 2 дугаар сарын 24-ний өдөр.болсон юм. Тэгээд 2 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөрт виз чинь гарсан 28-нд ниснэ гэж мессеж үлдээсэн байсан. Тэгтэл 25-ны өдрөөс эхлэн бидэнд байгаа Э гэгчийн дугаар болох 99319549 болон охин гэх 88191998 болон 88175383 найзынх нь дугаар 88721551 гэх дугаарууд холбогдохоо больсон. ...” /Зхх 55-58/,

                   Хохирогч Ч.Соёл-Эрдэнээс Д.Эгийн 5006802967 дугаарын данс руу нийт 6.528.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх түүний Хаан банкны дансны хуулга /Зхх 59-60/,

9. 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны ойролцоо иргэн Б.Ганчимэгийг “Солонгос улс руу явуулж өгнө” гэж хуурч өөрийн эзэмшлийн 5006802967 тоот дансаар 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

                   хохирогч Б.Ганчимэгийн “...2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 12-13 цаг орчимд би дугаараар нь ярихад нэг эмэгтэй байсан тэр надад “би гадаад хэргийн яаманд ажилладаг юмаа Солонгос улс руу олон тооны хүн гаргаж явуулах боломжтой юмаа. Тэгээд хүн хайж байгаа юм, хүнээ бүртгээд бараг л дуусаж байгаа. Гэхдээ таныг оруулж болох байх. Та манай ээжтэй уулзаад мөнгөө, гадаад паспортын хамт өгчих” гэсэн. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 13-р хорооллын ХААН банкинд 16-17 цагийн үед Д.Э гэдэг хүнтэй уулзсан. Э гэдэг хүн нь миний утсаар ярьсан хүний ээж нь гэж өөрийгөө танилцуулсан. Би ямар бичиг баримт бүрдүүлэх талаар асуухад надад “4 хувь цээж зураг гадаад паспорт хэрэгтэй” гэж хэлсэн. Би цээж зураг авхуулсан байсан болохоор шууд бичиг баримтаа өгсөн. Харин мөнгөө Норовсамбуугийн 5140075004 гэсэн данснаас 2.000.000 төгрөгийг Э гэдэг хүний 5006802967 дугаартай дансанд тэр дороо шилжүүлсэн. Миний урилгыг ирсэн, харин хэвлэлт их байгаа болохоор хэсэг хугацаанд хүлээнэ гэж хэлсэн. Тэрнээс хойш надаас зугтаад байгаа. ...” /2хх 16-17/,

            хохирогч Б.Ганчимэгээс 2.000.000 төгрөгийг Норовсамбуугийн 5140075004 гэсэн данснаас Д.Эгийн 5006802967 дугаарын данс руу шилжүүлсэн талаарх банкны шилжүүлгийн баримт /2хх 22/,

10. 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби-72” дугаар байрны хажууд байрлах нотариатын газарт мөнгө зээлэх гэрээ батлуулж иргэн Г.Цэрэнбалын хүү Ц.Мөнхтогтохыг Солонгос улс руу явуулж өгнө гэж хуурч өөрийн 5006802967 тоот дансаар 2.000.000 төгрөг, мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр онгоцны билетын мөнгө гэж 1.264.000 төгрөгийг өөрийнхөө дансаар шилжүүлэн авч нийт 3.264.000 төгрөгийг залилсан болох нь:

                   хохирогч Г.Цэрэнбалын “...би уг хүнтэй 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр утсаар яриад холбогдож уулзсан юм. Уг 99329549 дугаарын утас руу нь залгахад “нэг настай эмэгтэй аваад одоо нэг хүн дутуу байгаа, миний охин, хүргэн хоёр Солонгосын элчинд ажилладаг. Хурлаар 20 хүн аваад гарах гэж байгаа. Тэрний нэг нь дутуу гэж хэлсэн. Улмаар би уг настай эмэгтэйтэй утсаар ярьж байгаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “жоби-72”-ын хажуу талд байрладаг нотариатын газрын үүдэнд уулзаад хамт орж гэрээ хийгээд бэлэн 2.000.000 төгрөгийг уг хүний 5006802967 дугаарын данс руу өөрийнхөө 5024303434 дугаарын данснаасаа шилжүүлсэн юм. Уг шилжүүлсэн цаг нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 18 цаг 46 минут байсан болно. Мөн 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 8813-тай дугаараас Солонгосын элчинд ажиллах гэх охин залгаад “урилга чинь ирчихлээ, виз гарсан” гэсэн үг, билетнийхээ мөнгийг шилжүүл гэж хэлсэн юм. Уг өдрийнхөө 18 цаг 56 минутад интернет банкаар Д.Эгийн 5006202967 дугаарын данс руу 1.264.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэрнээс хойш худлаа мессеж л бичээд л байна. Би худлаа ярьж байна гэж бодож байна. ...” /2хх 92-93/,

                   Г.Цэрэнбалаас 2.000.000 төгрөгийг Д.Эд зээлүүлсэн талаарх нотариатаар баталгаажуулсан зээлийн гэрээний хуулбар /2хх 97/,

11. 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Май Таун” хотхоны 108 дугаар байрны 122 тоотод байх иргэн Б.Бүтэх-Үйлсийн өмчлөлийн орон сууцыг түрээслэн сууж байхдаа хуурч улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан өөрийн өмчлөлийн орон сууц гэж иргэн Г.Жавхланд итгүүлэн орон сууцаа түрээслэх нэрээр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД андууд төвийн Старс төвийн 4 давхарт байх нотариатын газарт мөнгө зээлэх гэрээг батлуулж нийт 15.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

                   хохирогч Г.Жавхлангийн “...Би 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр өөрийн фэйсбүүкийн “Javhlan Ganbat гэх хаягаас 15.000.000-20.000.000 зээлж хүүд нь байранд сууна гэсэн зар тавьсан. Тэгтэл 99207567 дугаараас хаягаас Май таун хотхон 108 байр эзэн нь 88449555 гэсэн мессеж ирсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр манай эхнэр Баттуул 88449555 гэсэн дугаар луу холбогдоод ярихад нөгөөдөр хүрээд ир гээд 18 цагийн үед очиж түрээслэх гэж байгаа байраа очиж үзэхэд Э гэх хүнтэй уулзсан байсан... 2018 оны дугаар сарын 30-ны өдөр Эгийн 88464627 гэсэн дугаар луу залгаж холбогдоод ТБД андууд Стар Цент дээр очиж уулзан нотариат дээр гэрээ хийгээд тэндээс түрээслэх гэж буй байрандаа очиход надад түлхүүрийг нь өгөөд цоожны голыг нь солиорой өмнө түрээсэлж байсан эрэгтэй согтуу ирээд байдаг юм гэсэн. Тэгээд би тэндээс гараад та надад дансныхаа дугаарыг өгчих би хийчихье гээд Төрийн банкны 103800489370 гэсэн дансны дугаар өгсөн. Тэгээд би тэр данс руу өөрийн 120000475559 гэсэн данснаас 15.000.000 төгрөг шилжүүлсэн. ...Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр нотариатын Ганболор гэх хүн хийсэн байхаар нь тэр хүнийг дуудаж уулзахад миний тамга тэмдгийг ашиглан хийсэн байна гээд Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргаад өгсөн байгаа гэж хэлсэн. ...” /Зхх 184-185/,

                   гэрч Г.Баттуулын “...Би өөрийн нөхөр Жавхлангийн хамт 2018 оны 3 дугаар сарын 27-ны орой фэйсбүүк дээр мөнгө зээлдүүлэн хүүд нь байранд нь сууна гэсэн зар тавьсан. 3 дугаар сарын 29-ний өдрөө 88464627 гэсэн дугаараас нэг эмэгтэй хүн яриад red fox гэсэн зуучлалын компаниас ярьж байна 10 дугаар хороолол “Май таун” гэх хотхонд 2 өрөө байр сонирхох уу гэхээр нь манай нөхөр сонирхъё гэж хэлээд ямар нөхцөлтэй юм бэ гэсэн чинь 15.000.000 төгрөг нэг жилийн хугацаатай зээлээд тэгээд хүүд нь суулгана гэж хэлсэн. Тэгж ярьсных нь дараа манай нөхөр очиж үзье хаягаа өгчих гэхэд 99207567 дугаараас эзэн нь Май таун хотхоны 108 дугаар байр эзэн нь 88449555 гэсэн мессеж бичиж явуулсан байсан. Тэгээд манай нөхөр энэ утасны дугаарыг надад өгөхөөр нь би ажил ойрхон учраас орой 17 цагийн орчим залгаад ярихад настай эмэгтэй хүний хоолой шиг санагдсан. Тэгээд би уг байранд очоод 108 дугаар байрны 5давхарт 122 тоотод очиход энэ утасны эзэн нь гэмээр настай эмэгтэй байсан. ...Манай нөхөр уг Старс төв дээр нотариат дээр очиход өөрийгөө Д.Э гэх эмэгтэй сууж байсан гэсэн. Тэгээд Э гэх эмэгтэй энэ нотариат нь банкны зээлэн дээр байгаа байранд гэрээ хийхгүй гээд байна эгч нь яараад байна. Эгч нь одоо мөнгө зээлэх зээлийн гэрээ хийчихье эгч нь зээлээ дараад ордероо авахдаа жинхэнэ гэрээгээ хийе гээд гуйгаад байсан. Тэгээд өөрийгөө би насаараа нэгдүгээр эмнэлэгт насаараа эрүү нүүрний их эмч хийсэн нөхөр маань нас барчихсан. Том хүү маань Оюутолгойд ажилладаг. Бага хүү маань өргөмөл гэсэн ба өөрийн 2 бага насны хүүхэд хардаг нэг зээ маань суумгай өвчтэй тэр хүүхдээ эмчлүүлэх гээд мөнгөний хэрэг гараад'байна гэсэн. Тэгээд зээлийн гэрээ хийж 15.000.000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай гэж зээлүүлсэн...Уг гэрээ хийхийн өмнө Худалдаа хөгжпийн банкны тодорхойлолт, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг нотариатаар батлуулсан хуулбарын өгсөн байсан... Би байранд нүүж ирээд наадах эгч чинь худлаа юм биш үү гэж хэлэхэд манай нөхөр өөр нотариатын газар очиход наадах нотариатын тамга чинь хуурамч байна гэж хэлсэн. ...” /Зхх 131-132/,

                   Хохирогч Г.Жавхлангаас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Д.Эд 15.000.000 төгрөг зээлүүлсэн гэх зээлийн гэрээ /Зхх 135/,

                   Д.Эгийн хуурамчаар үйлдсэн гэх байрны гэрчилгээ, Төрийн банкны тодорхойлолт зэрэг баримтууд /Зхх 136-137/,

                   Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 7/3215 дугаартай: “...Г.Жавхлангийн түрээслүүлсэн гэх Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүсийн 108 дугаар байрны 122 тоот хаягт байрлах байр нь иргэн Э.Цацралын өмчлөлийн байр мөн” гэсэн албан тоот/Зхх 143/,

                   Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. /Зхх 212-214/,

                   Г.Жавхлангаас гаргаж өгсөн гэх ярианы бичлэг бүхий дискэнд Баянгол дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, ахмад Б.Баттуяа үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх 186-188/,

                   Бичлэг бүхий 2 ширхэг СД эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /Зхх 211/,

12. 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр иргэн Б.Батцэцэгээс Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол, цагдаагийн гудамж 46 байрны 20 тоотод байрлах бусдын өмчлөлийн байрыг өөрийн өмчлөлийн байр мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж “10.000.000 төгрөг зээлж зээлийн хүүнд нь байрандаа суулгана” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5006802967 дугаартай өөрийнхөө дансаар 10.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь:

                   хохирогч Б.Батцэцэгийн “...Би 2018 оны 3 дугаар сарын сүүлээр фэйсбүүк хаяг дээр “мөнгө зээлдүүлж хүүд нь байранд сууна” гэсэн зар тавьсан. Тэгтэл 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 88464627 дугаараас өөрийгөө “зуучлалын газрын хүн байна. Зуун айлд мөнгө зээлүүлж хүүд нь байранд суух байр байна" гээд манай нөхөр Э гэх хүний 88152088 гэсэн дугаарыг өгсөн юм. Тэгээд манай нөхөр тэр Э гэх хүнтэй утсаар холбогдсон. Тэгтэл тэр Э гэх хүн “би одос завгүй байна, хэд хоногоос байраа үзүүлнэ” гэсэн. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өглөө Э гэх хүн манай нөхөрт байраа үзүүлээд, манай нөхөр надад ороход зүгээр байр байна гэж утсаар хэлээд “чи Э гэх хүнтэй гэрээгээ хийчихээрээ” гээд ажилдаа явсан. Тэгээд би Э гэх хүн над руу ярихаар нь би манай ажилд ойрхон байдаг Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд байрлах Сэлбэ плазагийн 2 давхарт байрлах нотариатын газарт Этай уулзсан. Тэгээд надад Э бичиг баримтаа үзүүлээд бид хоёр нотариатад бичгээ өгчихөөд байж байтал Э “миний бие өвдөөд байна. Миний дүү эмийн сан ороод ир” гээд намайг явуулсан. Тэгээд би эм аваад ороод ирэхэд гэрээг бичиж байсан. Тэгээд гэрээг хийж дуусаад би шууд интернет банкаар мөнгөө Эгийн данс руу шилжүүлсэн. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр тухайн байрыг хуучин түрээслэж байсан гэх хоёр хүн ирсэн. Тэгээд тэр хоёр хүн өөрсдийн эд зүйлсээ аваад явсан. Тэгээд би тэр хоёр хүнээс байрны эзний дугаарыг аваад тэр дугаар луу залгатал энэ байр миний байр, Д.Э гэх хүн надаас наад байрыг чинь түрээслэсэн гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр байрны эзэн гэх Батзориг гэх хүн байрны гэрчилгээ болон бусад материалыг бид хоёрт үзүүлсэн. ...” /7хх 85/,           

                   гэрч Б.Батзоригийн “...Э гэх хүн надтай холбогдоод байрыг чинь түрээслэнэ гэсэн. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр манай байрыг үзээд ...орохоор болоод эхний 3 сарын төлбөрийг шууд төлнө гээд урьдчилгаа 1.500.000 төгрөг над руу шилжүүлсэн. Тэгээд маргааш нь над руу ярьж уулзаад надтай гэрээ хийгээд надаас байрны түлхүүрийг аваад үлдэгдэл 300.000 төгрөгийг оройдоо шилжүүлнэ гэж хэлээд тэгээд маргаашнаас нь гар утас нь холбогдохгүй болсон. Тэгээд 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл Э руу утсаар ярьсан боловч утас нь холбогдохгүй байсан. ...Тэгж байтал манай эхнэр лүү үл таних эрэгтэй хүн залгасан...Тэгтэл тэр хүмүүс надад бид нар Э гэх хүнд 10.000.000 төгрөг зээлээд хүүд нь энэ байранд орсон. Э гэх хүн энэ байрыг өөрийнх нь байр гээд бичиг баримт үзүүлсэн гэхээр нь би тэр хүнд Э нь манай байрыг 3 сараар түрээслэсэн хүн гэж хэлсэн. ...” /7хх 87/,

гэрч Ө.Өнөрлхамын “...Би эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын улсын ахлах бүртгэгчээр ажилладаг. Манай улсын бүртгэлийн газар нь хэвлэлийн компанитай гэрээ байгуулан үнэт цаасыг тусгай дугаарын дарааллаар албан хэрэгцээндээ ашигладаг. Өөр бусад хэвлэлийн компани болон дурын хүмүүс тус гэрчилгээг хийдэг эсэхийг мэдэхгүй. Гэхдээ хийх боломжтой байх гэж бодож байна. Тус гэрчилгээг энгийн хүний нүдээр хараад хуурамч эсэхийг мэдэх боломжгүй, хараад ялгахад төвөгтэй учраас эх бэлтгэх хийдэг газарт компьютер ашиглан хийх магадлалтай байх гэж бодож байна. ...” /8хх 162-163/,

            Д.Э нь хохирогч Б.Батцэцэгээс байр түрээслэх нэрээр 10.000.000 төгрөг зээлсэн талаарх 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар /7хх 72/,

            Д.Э нь хохирогч Б.Батцэцэгтэй байгуулсан 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн гэрээний хуулбар /7хх 73/,

                   Д.Эгийн хуурамчаар үйлдсэн гэх Худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт. Үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээ /7хх 76-77/,

            Д.Э нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 46- 20 тоот байрыг хөлслөх талаар иргэн Б.Батзоригтой 2018 оны 4 дүгээр сарын 2- ны өдөр байгуулсан гэрээний хуулбар. Уг байр нь Б.Батзоригийн өмчлөл болохыг тодорхойлсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /7хх 79-82/,

                   13. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “ач хүүг хагалгаанд оруулах эмчилгээний зардал хэрэгтэй байна” гэж иргэн А.Бархүүгээс 2018 оны 11 дүгээр сарын 21 -ний өдөр 13.000.000 төгрөг зээлж, хүүнд нь иргэн А.Энх-Одоос түрээсэлсэн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны 35 дугаар байрны 2 дугаар орцны 36 тоот байрын өөрийнхөө байр мэтээр ойлгуулан тухайн зээлсэн мөнгийг Капитал банкны 2099006685 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:

                   хохирогч А.Бархүүгийн “...2018 оны 10 дугаар сард түрээсээр байр хайж фэйсбүүкийн “мөнгө зээлдүүлж байранд суулгана” гэх группд байр хайж байгаа зар тавьсан. 2018 оны 11 дүгээр сард 88218858 гэх дугаараас миний гар утас руу нэг эмэгтэй хүн байр хайж байна уу, Их дэлгүүрийн ар талд 2 өрөө байр байгаа15 сая төгрөг зээлээд мөнгөнийхөө хүүд манай байранд байж болно гэж ярьсан. Тэр эмэгтэй манай ажил орой тарна, ажиллаа тараад байраа үзүүлье гэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны орой 18 цаг 30 минутад Их дэлгүүрийн ард байрлах 35 дугаар байрны 2 дугаар орц, 36 тоотыг очиж үзсэн. Тэр үед надтай яриад байсан эмэгтэй ирээгүй, манай ээж очиж байр үзүүлнэ гэж надад хэлсэн. Э гэх эмгэн ирж байр үзүүлсэн. Э надад 13 сая төгрөг зээлэхэд болно. Манай ач хүү Энэтхэг улсад нүдний хагалгаанд орж байгаа юм. Тэрэнд эмчилгээний мөнгө хэрэг болоод байгаа гэж ярьж байсан. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Э залуучуудын холбооны 1 давхарт байрлах нотариатад очиж 17 сарын хугацаатай мөнгө зээлдүүлсэн гэрээ хийсэн. Би гэрээ хийсний дараа 5 сая төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороонд байрлах Капитал банкны 2099006685 тоот данс руу шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр  сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүрэгт байрлах Е март дэлгүүрийн 3 давхарт байрлах Капитал банкинд очиж 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 23-нд би байрандаа нүүж орсон. 2019 оны 2 дугаар сард байрны жинхэнэ эзэн ирж уулзаад залилуулснаа мэдсэн. ...” /7хх 13-14/,

                   гэрч Ж.Билэгтийн “...Миний нэр дээр 1000 орчим дугаар байгаа. 2011 оноос хойш Юнителийн дугаар худалдаж эхэлсэн...” /7хх 17/,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат 35 байр 36 тоот хаягт байрлах орон сууц нь иргэн А.Энх-Одын эзэмшлийн орон сууц мөн болохыг тодорхойлсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар. /7хх 20/,

            Хохирогч Бархүүгээс Д.Эд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 4.973.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаарх Капитал банкны орлогын мэдүүлэг/7хх 22/,,

            Иргэн А.Энх-Одын байрыг Д.Э нь түрээслэсэн талаарх түрээсийн гэрээний хуулбар /7хх 23-27/,

            Д.Э нь хохирогч Бархүүтэй 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөнгө зээлэх гэрээ байгуулсан талаарх зээлийн гэрээний хуулбар /7хх 31/,

14. 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 26 хэсгийн 378 тоотод байрлах мах хадгалах зориулалт бүхий агуулахын хашаанд иргэн Ө.Сарантуяа нь Н.Гантүлхүүрт “зараад мөнгийг нь өгнө” гэж хэлээд авсан гэх 5.2 тонн махыг худалдан аваад мөнгийг нь үдээс хойш удаахгүй шилжүүлнэ гэж хэлээд махны мөнгийг өгөлгүй залилж хохирогч Н.Гантүлхүүрт 31.016.300 төгрөгийн хохирол учруулан залилсан болох нь:

хохирогч Д.Гантүлхүүрийн “...Манай хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг Сарантуяа гэх хүнийг арваад жилийн өмнөөс таньдаг хүн байгаа юм. Тэр надаас өмнө нь бага хэмжээний мах зээлээр аваад зарсныхаа дараа мөнгийг нь өгдөг байсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 30 ширхэг хонины гулууз мах зээлээр аваад 4 дүгээр сарын 8-ны өдөр тус махны мөнгийг бүрэн төлсөн. Дараа нь надад дахиад мах орж ирэх үү гэж асуухаар нь би 5 тонн хонины гулууз мах орж ирнэ гэж хэлсэн чи би авна шүү шахаандаа өгнө өөр хүн битгий өгөөрэй гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өглөө 09 цагт 2 ачааны машин дээр ачсан 5 тонн 257 кг би шахаандаа өгнө очоод тэр хүндээ өгчхөөд мөнгийг нь бэлэн аваад ирнэ гээд байхаар нь Гансүх, Энхтайван гээд хоёр мах ачсан залуугаа Сарантуяаг дагаад явуулсан. Үүний дараа Сарантуяа руу 99685828 дугаараас залгаад мөнгөө хийгээрэй яасан бэ гэсэн чинь махаа буулгаад хийчихнэ битгий санаа зовоорой гэсэн. Дахин 14 цагийн үед утсаар холбогдоход 15 цагийн үед хаан банкны чинь данс руу хийчихнэ битгий санаа зов гээд байсан. Тухайн үед хэлсэн цагт нь махны мөнгө орохгүй байсан болохоор би 17 цагийн үед залгаж асуутал өнөөдөр амжсангүй маргааш 11 цагт хийе гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр утсаар холбогдсон чинь Сарантуяа миний махны мөнгийг хүмүүс хийхгүй байна, мах буулгасан газар луугаа явж байна, мөнгөө өгөхгүй бол махаа ачаад ирнэ гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа миний махыг авсан хүмүүс бүх махыг ачаад аваад явсан байна, би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах гээд явж байна гэж хариулсан. ...” /4хх 74-75/

                   иргэний хариуцагч Ө.Сарантуяагийн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Манай нөхөр болох Д.Батсайханы утас 99173222 гэсэн дугаар луу өөрийгөө Э гэж танилцуулаад 20 тонн үхэр, 20 тонн хонины мах авмаар байна хятад улс руу гаргах гэж байгаа юм гэхээр нь манай нөхөр би мэдэхгүй байна манай эхнэртэй ярь гээд надад утсаа өгөхөөр нь би тэр хүнийг өөрийн биеэр ирж уулз гээд тасалсан. Хэсэг хугацааны дараа Э гэх эмэгтэй Хүчит шонхор зах дээр ирж уулзаад 4 дүгээр сарын 9-ний өдөр Шувуунд байдаг махны үйлдвэрт мах авмаар байна тэр үйлдвэрийг мэднэ биз дээ гэхээр нь би мэднэ гээд мах зарахаар тохиролцсон. Э 4 дүгээр сарын 9-ний өдөр 09 цагт 80175000 гэсэн дугаараас залгаад мах чинь бэлэн байгаа биз дээ гэхээр би бэлэн байгаа гэж хэлсэн. Тус өдөр 13 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шувууны эцсийн дулааны аргаар боловсруулах үйлдвэрт 5 тонн хонины мах ачаад очиход тэр үйлдвэрийн манаач гэх Чука гэдэг нэртэй өвгөн байсан. Би 5-10 минут хүлээж байтал Э, Цэвээнравдан хоёр ирээд үйлдвэрийн хаалга онгойлгохоор нь үйлдвэр лүү ороод үйлдвэрийн боловсруулах хэсэгт нь махаа буулгасан. Махаа буулгаж дуусаад Э надаас махны падан бичүүлж аваад 80920990 гэсэн дугаар луу залгаж яриад миний хаан банкны дансны дугаар мөнгөний тоо зэргийг хэлээд энэ данс руу мөнгөө хийгээрэй гэж миний хажууд хэлсэн. Э тэр хүнтэй ярьж дуусаад надад мөнгийг өдрийн 15 цагт Голомт банкны данснаас хийхээр боллоо гэхээр нь би итгээд махаа үлдээгээд итгээд эмээлт рүү явсан. 15 цагт Э руу залгаж мөнгө чинь юу болсон бэ мөнгө чинь орохгүй байна гэхэд нарийн бичиг маань над руу залгасан миний тамга тэмдэг хэрэгтэй болоод байна, би хот руу Голомт банк орохоор явж байна гэсэн. Би маргааш өглөө нь 11 цагт мөнгө орохгүй болохоор нь дахиж асуухад нарийн бичиг гэх хүүхэн аваад Э захирал эмнэлэгт дусал хийлгэж байгаа жаахан байж байгаад дахиад асуу гэхээр нь сэжигтэй санагдаад мах буулгасан газар луугаа очиход миний буулгасан махыг 4 дүгээр сарын 9-ний өдөр 19-21 цагийн хооронд цагаан цэнхэр өнгийн 2 портер машинд ачаад явсан гэж тус үйлдвэрийн хажууд байрлах айлын залуу хэлсэн. Тэгээд би залилуулсан гэдгээ мэдээд цагдаад хандсан. ...”/4хх 76-77/,

                   гэрч С.Энхжаргалын “...Өчигдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр гэртээ амарч байтал 16 цагийн орчим Мандаа гэдэг хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг хүн залгаад мах ачмаар байна шувууны эцэст хүрээд ир гэж хэлсэн. Хүн бүхэн л ийм байдлаар залгаж дууддаг болохоор би хашаанаас машинаа гаргаад өөрөө жолоодон ганцаараа шувууны эцэс орчим очиход Мандаа, Энхээ 2 намайг хүлээж байсан. Улмаар шувууны эцсийн засмал дуусаад ертөнцийн зүгээр баруун тийш явж нэгэн хашаанд байх нэгэн зоорийг тулган зогсоосон. Мандаа, Энхээ 2 хэлэхдээ “Энэ зоориноос хонины мах ачна гэжхэлсэн. Би ч итгэсэн. Мөн хашаанд байсан 2-3 хүн махыг ачиж өгсөн. Би хажуу талаас нь тоолоход 232 ширхэг хонины хөлдүү гулууз мах ачсан. Намайг хөдлөх үед Мандаа,Энхээ 2 тэндээ үлдэж би шууд Мандаагийн хэлсэн Дэнжийн мянгын хашаанд очиж машинаа тавьж гэртээ амарсан. Ингээд өнөөдөр өглөө буюу 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 07 цагт очиж мах ачсан машинаа аваад хүчит шонхор зах дээр орж улмаар Мандаа, Энхээ хоёр бүх махыг зарсан. Махыг ерөнхийдөө 15 цаг гэхэд зарж дуусгасан. ...”/4хх 80-81/,

                   гэрч Г.Цэвээнравдангийн “...Би Э гэх хүнийг танихгүй. Би махны үйлдвэрээ зарна гэж нэг жилийн өмнө үнэгүй.мн дээр тавьсан байсан. Тэр зарын дагуу 80175000 гэсэн дугаараас над руу холбогдож үйлдвэрийн чинь түрээсэлмээр байна гэхээр нь би уулзаад үйлдвэрээ үзүүлсэн чинь болно гээд одоо надад мөнгө орж ирээгүй байна жаахан хүлээж байгаарай мөнгө орж ирэхээр хоёулаа гэрээгээ байгуулъя гэсэн. 2019 оны 4 дүгээр сарын үед намайг үйлдвэрийн хашаан дээр ирэхэд мах ачсан портертой хүмүүс махаа буулгах гээд бэлдэж байсан.Тэр үед манай үйлдвэрийг түрээсэлнэ гээд байсан хүн байж байсан. Тэгээд тэндээс хот руу явсан. 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Э гэдэг хүн рүү гэрээгээ байгуулах талаар асуух гээд залгатал утсаа авахгүй байсан. ..Тэр эмэгтэй 55-60 насны буурал толгойтой цайвар шар царайтай 150 см орчим өндөртэй хүн байсан. ...” /4хх 82-83/

                   гэрч Б.Гансүхийн “...Ө.Сарантуяа гэх хүнийг сайн танина бид нар Хүчит шонхор зах дээр махны ченж хийдэг хүмүүс байгаа юм. 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр өглөө намайг шонхор зах дээр байхад Сарантуяа миний машин дээр байсан 310 ширхэг гулуузыг хараад наад махыг чинь худалдаж авъя гэхээр нь би түүнд амар гэрээгээр үнийн дүнг тохироод 1 кг-6300 төгрөгөөр бодоод нийт 33.119.000 төгрөг болж байна гээд зарсан. Тэгээд Сарантуяа машин хөлслөхөөр үнэтэй тусах гээд байна махнуудаа Хан-Уул дүүрэг Шувууны эцэст байх махны үйлдвэрт хүргээд өгөөч гэхээр би зөвшөөрөөд тус газар луу явсан. Уг газар 11 цагийн үед очиход Сарантуяагаас мах худалдаж авна гэсэн гэх 60 орчим насны эмэгтэй байсан. Сарантуяа тэр хүнтэй махны мөнгийгтохирсон миний махны мөнгийг өдөр 15 цагт өөрийнхөө ашгийг тооцож аваад данс руу хийнэ гэхээр нь би 310 ширхэг гулууз махаа буулгасан. Буулгаж дуусахад өдрийн 14 цаг болж байсан ба Сарантуяа надтай хамт эмээлт рүү явах гээд байхаар нь хүлээж байгаад нэг мөсөн мөнгөө аваад яв гэхэд 15 цаг гэхэд мөнгөө найдвартай хийнэ гээд хамт ирсэн. Энхтайваны машинд суугаад эмээлт рүү явсан. Эмээлт очиход 14 цаг 20 минутад Энхтайван, Сарантуяа 2 буцаад харь гэж хэлэхэд тэр 2 хамтдаа яваад өгсөн. ...Хан- Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МММ ХХК-ийн махны зооринд хадгалж байсан Наран-Очир гэдэг хүнээс 1кг-г нь 6000 төгрөгөөр бодож нийт 31.542.000 төгрөгөөр 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр худалдан авсан. ...” /4хх 84-85/,

                   гэрч Х.Намуунцэцэгийн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр манай найз Энхбаяр утсаар надад Дондог ярьсан хөлдүү хонины мах шувуун Фабрикт байна авах уу гээд байна гэж надад хэлэхээр нь би хоёулаа очиж үзье гээд найз Энхбаяртай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шувуун фабрик байрлах махны үйлдвэрийн зооринд очсон. Би хэдийг очиход манай найзтай ярьсан. 50 орчим насны намхан шар царайтай эмэгтэй хүн байсан. Тухайн үед 15 цаг болж байсан. Би зооринд байсан махыг үзээд 1 кг-г нь 5200 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод ачиж авах машинаа дуудсан. Тэгээд бид нар тэндээс нийт 312 ширхэг хонины хөлдүү гулууз мах ачсан. Тэр мах 5 тонн 258 кг мах болж байсан.Махыг ачиж дуусгаад махны төлбөр хийхээр Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн Хаан банкны салбар дээр 21 цагийн үед ирээд Хаан банкны АТМ-с өөрийн хаан банкны данс болох 5017074536 гэсэн данснаас нийт 5 удаа 10.000.000 төгрөгийн зарлага Э гэдэг хүнд бэлнээр тоолуулж өгсөн. Үүнээс өмнө нь 18 цаг 40 минутад өөрийн охин Баярмаатай утсаар ярин охины Хаан банкны данс болох 5920153830 дугаартай данснаас төрийн банкны 103800489374 гэх дугаартай дансанд 8.000.000 шилжүүлсэн. Үлдсэн мөнгө 8.840.000 төгрөгийг манай найз Энхбаяр нисэхийн Хаан банкны АТМ-с өөрийн данснаасаа 5.000.000 нэг удаа 3.840.000 төгрөгийг нэг удаа гаргаж Эд өгсөн. ...” /4хх 88-89/,

                   гэрч С.Энхбаярын “...2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр миний танил Налайх дүүрэгт малын бой хийдэг Дашдондог гэдэг хүн над руу 99108982 гэсэн дугаартай утсаар өдрийн 13 цагийн үед залгаад та хөлдүү мах авч байгаа юм уу гэхээр би ямар мах юм бэ үзэж байж болно гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа 80320990 гэсэн дугаараас залгаад та хөлдүү мах авна гэсэн хүн мөн үү гэхээр нь би мөн гэсэн чинь тэгвэл мах ачих машин хилтэйгээ ирээрэй гээд хаягаа зааж өгсөн. Тухайн зааж өгсөн хаяг нь Хан-Уул дүүрэгт байрлах шувуун Фабрикт байрлах махны үйлдвэрийн зоорийг зааж өгсөн. Энэ тухай Намуунцэцэгт хэлээд тухайн хаягаар такси бариад очсон. Бид хоёрыг очиход Э гэх богино түрийтэй хар гуталтай жижиг гар цүнх барьсан настай эмэгтэй байсан. Тэгээд махныхаа үнийг тохиролцоод яриад тэгээд хонины хөлдүү 312 ширхэг гулууз мах нийтдээ 6 тонн 258 кг-ийг нэг хилийг нь 5.200 төгрөгөөр бодоод 27.340.000 төгрөгөөр худалдан авсан. Махаа ачиж дуусгаад 21 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн Нисэхийн хаан Банкны АТМ-с өөрийн 5017004909 гэх дугаартай данснаас эхлээд 5.000.000 төгрөг дараа нь 3.840.000 төгрөг тус тус гарган Э гэх эмэгтэйд бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /4хх 90-91/,

                   “Дамно” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн №ЧД1-19-34 дугаартай “...5257 кг махыг 31.016.300 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 148-151/,

            Иргэний хариуцагч Ө.Сарантуяагаас хонины 5257 килограмм махыг 6500 төгрөгөөр тооцож, 34.170.000 төгрөгөөр 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Д.Эд хүлээлгэн өгсөн талаар зарлагын баримт /4хх 124/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Э нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Эгийн үйлдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, түүний биечлэн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

            Шүүгдэгч Д.Э “...10 жилийн хорих ялыг маань багасгаж, хохирогч нарын хохирлыг төлж барагдуулах бололцоог олгож өгнө үү. ...” гэсэн,

            Шүүгдэгч Д.Эгийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн,

Иргэний хариуцагч Ө.Сарантуяа, Ш.Батсайхан нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам “...хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж  өгнө үү. ...” гэсэн,  

иргэний хариуцагч Ш.Батсайханы өмгөөлөгч О.Баярбаясгалан “...шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “...иргэний нэхэмжлэгч /хариуцагч/ Ө.Нямбаярт 99-18 УБО улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 автомашиныг олгож, шүүгдэгч Д.Эгаас 115.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Баасандоржид олгож, шүүгдэгч Д.Эгаас иргэний нэхэмжпэгч Батсайханд 60.000.000 төгрөгийг олгохоор заасан заалтыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,  

иргэний хариуцагч Ө.Нямбаярын өмгөөлөгч Ц.Оргил “...иргэний хариуцагч Ө.Нямбаяраас Тоёота Ланд крузер 200 маркийн автомашины эзэмших эрхийг хохирогч С.Баасандоржид шилжүүлэн өгөхийг даалгах, Иргэний хариуцагч Ш.Батсайханаас уг Тоёота Ланд крузер 200 загварын автомашиныг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгөхийг тус тус даалгаж, тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч С.Б“...манай найз Батжанцан нь 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр намайг гэртээ дуудаад, миний машиныг залилаад хуурамч бичиг баримт бүрдүүлээд гэрчилгээг нь солиод өөр хүнд зарсан байна гэсэн. ...” /Зхх 246-247/,

гэрч Н.Батжамцангийн “...манай машины 83-39 УБМ улсын дугаарыг өөрчилж                 99-18 УБО улсын дугаар тавьчихсан зарна гээд байж байсан. Батсайхан “би Э гэх хүнийг танина манай дүүгийн эгч нь байгаа юм”  гэж над дээр машин авч ирээд мөнгө зээлсэн юм. Тэгэхээр нь би та яагаад Баасандорж гэх хүний нэр дээр байгаа машиныг авсан юм бэ гэсэн чинь “Би юу авахаа чамаар заалгахгүй” гэхээр нь би гар утсан дээрээ бичлэг хийгээд цагдаад хандана, та машиныг ямар нэгэн газар байрлуулж тавь гэсэн. Тэрнээс хойш манай машин Баянхошуунд хөдлөхгүй байгаа. ...” /Зхх 248/,

гэрч Д.Золбаярын “...Э нь машинаа авахдаа мөнгөнүүдийг 2 хоногоор авна гээд 2 хоног нь дуусахаар мөнгийг нь өгнө гэсэн. Тэгээд 1 хоноод 00-40 УБГ дугаартай машиныг надад буцааж харин 83-39УБМ улсын дугаартай машины хугацааг сунгасан. ...” /Зхх 249/,

                   иргэний хариуцагч Ш.Батсайханы "... 83-39 УБМ дугаартай дизель хар өнгийн 200 авахаар болсон. Тэгээд машины нэрийг шилжүүлэх гэтэл тухайн эмэгтэйн нэр дээр байгаагүй тэгээд асуутал манай хүүхэд байгаа юм элэгний хагалгаанд орж байгаа би машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцсон. Тэгээд маргааш нь тухайн эмэгтэй машины нэрийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд ирэхэд нь би үлдэгдэл 30.000.000 төгрөгийг нь өгөөд нисдэг машин гэх газар тэр эмэгтэйгээс өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. ...” /4хх 3-4/, иргэний хариуцагч Ө.Нямбаярын “...Батсайхан гэх Да хүрээ дээр машин зардаг хүнээс 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Ланд 200 загварын хар өнгийн машиныг худалдаж авсан. Батсайхан гэх хүнд би энэ талаар хэлтэл надаас авсан 60.000.000 төгрөгийг буцааж өгөөд машиныг авна гэсэн боловч өнөөг хүртэл машиныг надаас аваагүй байгаа. Батсайханаас хууль ёсны дагуу өөрийн нэр дээр шилжүүлж авсан. ...” /4хх 15/ гэх мэдүүлгүүд,

                   Ш.Батсайхан, Ө.Нямбаяр нарын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан Тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах гэрээ /4хх 12/, Ө.Нямбаяраас 2020 оны 5 дугаар сарын 3-ны өдөр өөрийн зарсан автомашин болох Тоёота Ланд крузер 200 загварын 99-18 УБО машиныг Ш.Батсайхан нь  буцааж авсан гэсэн тодорхойлт /9хх 244/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд 83-39 УБМ улсын дугаартай Ланд крузер 200 автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг Д.Э хуурамчаар үйлдэн өөрийнхөө нэр дээр шилжүүлэн Ш.Батсайханд худалдсан. Ш.Батсайхан нь Ө.Нямбаярт худалдаж Ө.Нямбаяр нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээг авсан байгаа хэдий ч Ш.Батсайхан нь түүнд 60.000.000 төгрөгийг буцаан өгч тээврийн хэрэгслийг авсан болох нь тогтоогдож байна. Иймээс Ш.Батсайханаас машиныг хүлээлгэн өгөхийг даалгаж, Ө.Нямбаяраас эзэмших эрхийг шилжүүүлэхийг даалгах нь зүйтэй байх тул энэ талаар гаргасан иргэний хариуцагч Ө.Нямбаярын өмгөөлөгч Ц.Оргилын гомдлыг үндэслэлтэй гэж үзэв.

                   Иймд иргэний хариуцагч Ө.Нямбаярын өмгөөлөгч Ц.Оргилын  гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, иргэний хариуцагч Ш.Батсайхан, Ө.Сарантуяа нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, иргэний хариуцагч Ш.Батсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Д.Э нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл нийт 156 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

8 дахь заалтын “...иргэний хариуцагч Ө.Нямбаяраас 83-39 УБМ улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 загварын машиныг гаргуулж, хохирогч С.Баасандоржид олгосугай. ...” гэснийг, “...иргэний хариуцагч Ө.Нямбаяраас 83-39 УБМ улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 загварын машины эзэмших эрхийг хохирогч С.Баасандоржид шилжүүлэхийг даалгаж, иргэний хариуцагч Ш.Батсайханаас 83-39 УБМ улсын дугаартай Тоёота Ланд крузер 200 загварын машиныг биет байдлаар хохирогч С.Баасандоржид хүлээлгэн өгөхийг  даалгасугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, иргэний хариуцагч Ө.Сарантуяа, Ш.Батсайхан нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам, иргэний хариуцагч Ш.Батсайхан, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э нь 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл нийт 156 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ,

                               ШҮҮГЧ                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

           

                               ШҮҮГЧ                                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                    ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ