Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/74

 

 

 

 

 

 

 

 

 2026           02          05                                          2026/ШЦТ/74

 

 

                               

             

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, Ерөнхий шүүгч А.Мөнхсайхан, шүүгч А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баярсайхан

Иргэдийн төлөөлөгч ****

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ****

Шүүгдэгч ****, **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн **** нарт холбогдох эрүүгийн 2539000000048 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч **** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг ****ийн 24-10 тоот**** согтуурсан үедээ ****ийг уусан архиндаа согтуурхаж хэвлийн тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг, Ус цаг уур орчны шинжилгээний газрын баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хохирогч ****ыг “Архийг маань бүгдийг нь уучихлаа” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн түүний хамтран амьдрагч ****ын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****гийн ойролцоогоос олсон хохирогч ****ий гээгдэл эд хөрөнгө болох iphone-11 pro маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ****т худалдан борлуулсан,

Мөн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг ****ийн 1-4 тоот**** байх өөрийн гэртээ ****ыг духан дундуур 1 удаа цохилоо гэх шалтгааны улмаас шаргал өнгийн бариултай хутгаар цээжин тус газар буюу баруун далны дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч **** нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****гийн ойролцоогоос хохирогч ****ий гээгдэл эд хөрөнгө болох iphone-11 pro маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

Т****ОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч **** нь мэдүүлэхдээ: “....Бид хэд **** дээрээс хоолныхоо юмыг олж ирээд ****, ****ноо эгч 2-ыг манайд очиж аяга хоол идье гээд бид 4 хүүхэдтэйгээ 5 лаа цуг явсан. Нөхөр болохоор хань нь гараад м**** хагалаад ирье, би болохоор тэнд төмсөө арилгаад сууж байсан юм. ****ноо эгч **** ах руу орж аяга хоол идчихээд явъя гэсэн чинь **** ах болохоор энэ айл руу орж яах гээд байгаа юм бэ бөөн юм болно гээд. ****ноо эгч машинаасаа буух гэсэн чинь **** ах ****ноо эгчийг машин дотроо цохи**** байсан. ****ноо эгч манайд оро**** х****эж байсан чинь **** ах гаднаас хаалга уяатай байсан болохоор уяаг нь тайлсан чинь **** ах орж ирээд миний толгой цохисон. Тэгэхээр нь **** ах намайг цохисных нь дараа би Ганаад очо**** **** ах намайг цохи**** байна шүү дээ гэж төмс арилгаж байсан хутгаараа нуруу, далан дундуур нь дүрээд хаячихсан юм. Тэгээд төд удалгүй **** ах гарч ирээд цагдаа авчраад **** ахыг эмнэлэг рүү авч явсан. ****ноо эгч бид 3-ыг эрүүлжүүлэх рүү авч явсан. ****ийнд ээж бид 3 байдаг байсан юм. Хоол идээд 2-3 юм татаад байж байсан чинь **** ах танай хойд айлд чинь байна ****оо гарлаа гээд орж ирээд хаалгыг нь балбаад байсан юм. Хаалгаа онгойлгож өгсөн юм. Чи яахаараа миний утасны мөнгийг өгөхгүй байгаа юм гээд ****ийг цохи**** байсан юм. Та ****оо болиоч наад хүн чинь бие муутай шүү дээ гээд би намайг хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ муу ялтан минь гэсэн. Тэгсэн чинь **** зүгээр зүгээр цаашаа сууж бай гэж надад хэлсэн. Цаана байсан архийг гаргаж өгөх гэж байсан. **** болохоор чи яах гэж энд суусан юм бэ зүгээр зүгээр гэсэн. Тэгэхээр нь би болиоч ээ л гэсэн. Тэгээд архийг нь уучхаад гарахдаа надтай маргалдах гээд байсан юм. Тэгсэн чинь мэдэхгүй л кармад байсан хутгаа аваад мэдэхгүй дүрээд хаясан. ****ын хувьд халуун усны хажуу талын сагсан дотор бид нар архи ууж байсан юм. Тэгээд Ганаа өөрөө намайг хэл амаар доромжло**** гичий янхан, шоронгийн хадаас, шорондоо хатаж үхвэл таарна гээд байхаар нь архины шилийг нь толгойн дээр хагалаад хаясан. Тэгсэн чинь төд удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан. Гар утасны хувьд Би Цэнхэрээс ирээд удаагүй байсан. Тэгсэн чинь Ганаа ****гийн хажуу талын сургуулийн хашаан дотор гэр рүүгээ явж байсан чинь утас дуугарч байсан. Очо**** харсан чинь утас унжсан байсан юм. ****маа эгчээс асуутал сургуулийн манаач хийдэг хөл муутай хүнтэй айл байдаг тэднийх авч магадгүй гэхээр нь тэр айл руу очо**** утас зарна гэхээр нь би зараад өгье гээд ****маа эгч хэлсэн. Тэгсэн чинь энэ чинь к****той юм байна шүү дээ гэхээр нь би к****ыг нь мэдэхгүй гээд 40.000 төгрөгөөр зарсан. Хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэв.

 

Шүүгдэгч **** нь мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2539000000048 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг ****ийн 24-10 тоот**** согтуурсан үедээ ****ийг уусан архиндаа согтуурхаж хэвлийн тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг, Ус цаг уур орчны шинжилгээний газрын баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хохирогч ****ыг “Архийг маань бүгдийг нь уучихлаа” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн түүний хамтран амьдрагч ****ын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****гийн ойролцоогоос олсон хохирогч ****ий гээгдэл эд хөрөнгө болох iphone-11 pro маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ****т худалдан борлуулсан, мөн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг ****ийн 1-4 тоот**** байх өөрийн гэртээ ****ыг духан дундуур 1 удаа цохилоо гэх шалтгааны улмаас шаргал өнгийн бариултай хутгаар цээжин тус газар буюу баруун далны дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч **** нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****гийн ойролцоогоос хохирогч ****ий гээгдэл эд хөрөнгө болох iphone-11 pro маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

-Шүүгдэгч **** нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 16 цагийн үед согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг ****ийн 1-4 тоот**** байх өөрийн гэртээ ****ыг духан дундуур 1 удаа цохилоо гэх шалтгааны улмаас шаргал өнгийн бариултай хутгаар цээжин тус газар буюу баруун далны дээд хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэргийн тухайд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 2-4, 5-6),

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 7-8, 9-11),

Хохирогч ****ын “...Би эхнэр ********ийн хамтаар 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” худалдааны төв дээр явж байсан чинь ****, **** нар тааралдаад манайх руу очиж хоол унд хийж идье гэсэн. Тэгээд ****, **** нартай эхнэрийнхээ хамтаар такси бариад ****ын Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг ****ийн 1-4 тоот**** байх гэр лүү нь явсан. Харин явж байх замдаа дэлгүүр дээр зогсо**** хэрчсэн гурил, архи зэрэг зүйлс аваад ****ын гэрт очиж архи уусан. Тухайн үед ****ын гэрт бид 4 архиа хуваагаад ууж байсан чинь **** м**** хагалах гээд гараад явсан. Харин би гэрийнх нь баруун талын буйдан дээр нь суугаад эхнэр ********ийг унтаад өгөхөөр нь сэрээх гээд байж байсан чинь миний ард нуруу хэсгээс **** нь хутгалчих шиг болохоор нь би эргээд харсан чинь **** гэрт орж ирээд ****гийн гараас шар бариултай хутга булааж авч байгаа харагдахаар нь би гэрээс нь гарч зугтаад цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 21-22),

Гэрч ****ын “...Манай гэрт очо**** 16 цагийн орчимд архиа бид 4 хувааж уугаад би заазуураар мах хэрчиж байгаад гаднаа гараад м**** хагалаад байж байсан чинь **** гарч ирээд хэлэхдээ “Намайг ******** 2 удаа толгойгоороо мөргөчихлөө” гэж хэлээд гэр лүүгээ буцаад орсон. Тухайн үед би ****гийн ардаас гэр лүү орсон чинь **** гал тогооны шүүгээний хажуу талд байсан цагаан өнгийн торон дотроос эвхдэг шар бариултай хутга ухаж гаргаж ирээд ********ыг гэрийн баруун талд байдаг цагаан өнгийн хар оруулгатай буйдан дээр цаашаа хараад сууж байхад нь ард дал хэсэгт нь дүрчихсэн. Тэгсэн чинь ******** гэрээс гарч гүйгээд цагдаа дуудлаа гээд гараад явахаар нь би ****г “Яаж байгаа юм бэ?” гээд хутгыг нь булааж аваад аяга, тавгийн м****он шүүгээний ард талаар шидчихсэн. Тэгсэн чинь удалгүй ******** буцаж гэрт орж ирээд цагдаа дуудчихсан гээд “****оо эмнэлэг явахгүй бол бие өвдөөд байна” гээд буцаад гэрээс гараад явчихсан. Тэгээд удалгүй цагдаагийн байгууллагаас цагдаа нар ирээд ********, **** бид нарыг эрүүлжүүлэх рүү авч явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 25-26),

Гэрч Б.********ийн “...****, **** нар “Манай гэр лүү явъя хоол хийж идье” гэхээр нь нөхөр бид 2 зөвшөөрөөд ****, **** нарын хамтаар такси бариад явж байсан чинь замдаа зогсо**** дэлгүүр оро**** “Монгол стандарт” нэртэй архи худалдан аваад **** сумын 1 дүгээр баг ****ийн 1-4 тоот**** очиж бид 4 тухайн архийг хувааж уусан. Би архи сайн даадаггүй болохоор нэлээн согто**** нойр хүрээд гэрийнх нь баруун талынх нь буйдан дээр х****эж байгаад тасарчихсан. Харин маргааш өглөө нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өглөө нэг мэдсэн чинь Цагдаагийн эрүүлжүүлэх байранд ирээд хоночихсон байсан. Тэгэхээр нь би эрүүлжүүлэхээс гараад нөхөр ******** руугаа утсаар залгаж уурлаад “Намайг эрүүлжүүлэхэд чи хонуулсан байна” гээд уурласан чинь ******** “Би эмнэлэгт х****эж байна. Намайг **** даланд хутгалаад би эмнэлэгт сэхээнд х****эж байна” гээд уурласан. Тэгж л би манай нөхөр ********ыг **** хутгалаад гэмтээснийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 29-30),

Шүүгдэгч ****гийн сэжигтнээр өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр ****ын хамтаар “****” худалдааны төвд явж байгаад ******** эгч, ******** нартай тааралдсан. Тухайн үед манай гэрт очо**** хоол унд идэхээр боло**** ********, ********, **** нарын хамтаар такси бариад явж байхдаа дэлгүүр дээр зогсо**** “Монгол стандарт” нэртэй архи, 4 хэрчсэн гурил худалдан аваад гэрт очсон. Тухайн үед манай гэрт архи ууж байгаад **** м**** хагалахаар гэрээс гарсан. Тэгсэн чинь удалгүй ******** гэрээс гараад явсан. Харин ******** баруун талын буйдан дээр унтаж байсан. Тэгэхээр нь би хаалгаа дотор талаас нь уячихсан байсан чинь хаалга тогшо**** байхаар нь нөхөр ****ыгоо байна гэж б****о**** хаалгаа тайлсан чинь ******** шууд миний духан дундуур 1 удаа цохисон. Тэгэхээр нь би “Яаж байгаа юм” гэсэн чинь “Авгайгаа авъя” гээд над руу агсрахаар нь би гэрээс гараад гэрийн хойно м**** хагалж байсан ******** очо**** хэлсэн чинь тоохгүй болохоор нь гэртээ оро**** м****он шүүгээний хажууд байсан цагаан өнгийн хуванцар торон хайрцаг дотроос шаргал өнгийн бариултай эвхдэг хутгыг аваад гэрийн баруун талын буйдан дээр цааш хараад сууж байсан ********ын ар дал хэсэгт нь хатгачихсан. Тэгсэн чинь ******** гэрээс гараад явсан. Харин **** хэзээ орж ирсэн гэдгийг нь мэдэхгүй надаас хутга булааж аваад м****он шүүгээний доогуур араар нуучихсан. Тэгсэн чинь удалгүй ******** ах орж ирээд гараад явсан чинь цагдаа нар оро**** ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 33-34),

Шүүгдэгч ****гийн яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ********ыг намайг цохихоор нь уурандаа хутгалчихсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 62),

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 85 дугаартай “...1.2.****ын биед цээжний хөндий дэх хий, цусан хураа /400 мл/, цээжний ар хэсэгт шарх, хүзүү, цээжний урд хэсэгт хий хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 6.Дээрх гэмтлүүд нь нийтдээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-д зааснаар хохирлын хүнд зэрэг, цээжний ар хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 42-45),

 

-Шүүгдэгч **** нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****гийн ойролцоогоос хохирогч ****ий гээгдэл эд хөрөнгө болох iphone-11 pro маркийн гар утсыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, 750.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч **** нь хамтран амьдрагч ****ын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****гийн ойролцоогоос олсон хохирогч ****ий гээгдэл эд хөрөнгө болох iphone-11 pro маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ****т худалдан борлуулсан хэргийн тухайд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 68),

****ий Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1-р хх-ийн 69),

            Эд зүйлийн хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 107-108),

            Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 109),

Хохирогч ****ий “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 22 цагийн үед арван жилийн ангийнхаа хэсэг найзуудтай **** сумын 1 дүгээр багт байдаг “****” караоке руу орж нэг цаг дуулах гээд очсон. Очих**** тус газар хаах дөхөөд хүн авахгүй гэхээр бид нар **** сумын 5 дугаар багаар явж байгаад ****гийн хүнсний дэлгүүрээс ундаа авч уугаад машинтай хөдлөөд “****” сургуулийн хажууд явж байгаад гар утсаа байхгүй мэдээд буцаж дэлгүүрийн орчимд очо**** өөрийнхөө **** дугаар руу залгахад дуудаж байгаад унтарсан бололтой байсан. Энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч гар утасны ID хаяг, ІMЕІ к****ыг мэдэхгүй болохоор тухайн үед хандаагүй юм. Тэрнээс хойш хоёр гурван хоногийн дараа утасны холбогдох мэдээллийг олж аваад байршлыг шалгаж үзэхэд мэдээлэл илрээгүй. Харин гурав, дөрвөн хоногийн өмнө мэдээллийг шалгахад ****ийн 8 дугаар эгнээнд байршил заасан болохоор энэ асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 75-76),

Иргэний нэхэмжлэгч ****ын “...2025 оны 01 дүгээр сарын 20-21-ний өдөр зүс таних **** 4 дүгээр баг “****” хотхоны зүүн талын хашаанд амьдардаг Уянгын гэрт очсон. Очо**** сууж байхад гаднаас ****ээр архи ууж явдаг ****ын **** гэх эмэгтэй согтуу орж ирээд сууж байгаад надад хандаж “Хямд гар утас зарна шүү” гэхээр би “Хэдээр зарах вэ?” гэж асуухад барьж явсан жижиг цүнхнээсээ IPhone маркийн гар утас гаргаж ирээд 40,000 төгрөгөөр зарна гэж надад хэлсэн. Би гар утсыг нь сонирхож үзээд “Яаж асаах вэ? Нууц үг нэхээд байна” гэхэд **** “Би нууц үгийг нь мартсан. Гар утас засвар дээр очо**** тайлуулдаг шүү”гэхээр би итгээд байсан 40,000 төгрөгөө бэлнээр өгсөн. Тэгээд гэртээ очиж охиндоо харуулахад “Iphone утас ашиглах боломжгүй байдаг. Таныг хуурсан” гэж надад хэлсэн. Гар утсыг ашиглаж болохгүй мэдээд гар утас зарсан **** гэгчийг хайсан боловч олоогүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 80-82),

Хөрөнгийн үнэлгээний “Б****ит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШД-47 дугаартай “...iphone 11 pro маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 750,000 /долоон зуун тавин мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 98-100),

Шүүгдэгч ****гийн сэжигтнээр өгсөн “...Хоног өдрийн сайн санахгүй байна. Миний хамтран амьдрагч ****ийн **** төрсөн эгч Нараатай уулзана гээд явсан. Бид хоёр уулзалгүй хоёр хоног болсон юм. Хоёр хоногийн дараа “****” худалдааны төв дээр явж байхад **** таараад надад утас ****д явж байгаад олсон гээд хар өнгийн нимгэн, ардаа хазсан алимны зурагтай утас харуулсан. Тэгээд **** хоёр хоногийн дараа тухайн гар утсыг зарж хоол хүнсний юм авъя гээд надад утсыг өгсөн. Бид хоёр “****” дээр очо**** байж байхад зүс таних ****ноо эгч таараад хоёулаа айл руу очъё гэхээр нь ****ыг үлдээгээд цуг дагаж явсан. ****ноо эгч бид хоёрын очсон айл нь аймгийн С****он хорооллын зүүн талд баригдаж байгаа байрны хашаанд байдаг нэг айл байсан. Тэр айл руу орох**** хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй байсан. ****ноо эгчид би утас зарна гэж хэлж байсан болохоор тэр хүмүүст намайг утас зарах гэж байгаа талаар хэлэхэд тэр айлд байсан махлаг эмэгтэй гар утсыг чинь үзье гэхээр би 40,000 төгрөгт зарна гээд үзүүлэхэд гар утас таалагдсан бололтой зарна гэсэн 40,000 төгрөгийг бэлнээр өгсөн болохоор ****ноо эгч бид хоёр тэр айлаас гарсан. Гар утас зарсан 40.000 төгрөгөөр хоол хүнсний зүйл аваад харьсан гэж санаж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 85-87),

Шүүгдэгч ****ын сэжигтнээр өгсөн “...Хоног өдрийн санахгүй байна. Төрсөн эгч Сундуйсүрэнгийн Наранмижидтэй уулзахаар **** сумын 5 дугаар багт байх **** руу оройн 22 цагийн үед ганцаараа явсан. Очо**** эгчтэй уулзчихаад тэдний гэрээс гарч явахад ****гийн хамгийн зүүн талаас хоёр дахь байшингийн хойд талд газар гар утасны гэрэл асаалттай байсныг хараад тус газар очих**** гар утас байсан. Гар утсыг оло**** кармадаа хийгээд **** сумын 1 дүгээр баг **** 01-04 тоот**** очо**** унтраасан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа гэрт хоол хүнсний эд зүйл хэрэгтэй байсан болохоор хамтран амьдрагч ****д гар утас олсон талаараа хэлж “****” худалдааны төв рүү очиж тус гар утсыг зарахаар очсон. Хэсэг хугацааны дараа **** гар утсыг зарсан гээд 40,000 төгрөг харуулж бид хоёр тус мөнгөөр хоол хүнсний эд зүйл аваад харьсан гэж санаж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 90-92),

Шүүгдэгч ****гийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг дээр нэмж хэлж яриад байх зүйл байхгүй би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 117),

Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар баг ****гийн хажууд явж байхдаа 1 ширхэг гар утас оло**** ****д өгч заруулж хоол хүнсний зүйл авсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 126),

 

-Шүүгдэгч **** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг ****ийн 24-10 тоот**** согтуурсан үедээ ****ийг уусан архиндаа согтуурхаж хэвлийн тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн тухайд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 189),

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 190-193, 194-196),

Хохирогч ****ийн “...2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ****гийн хамт 0.5 литрийн “Стандарт” нэртэй 1 шил архи хувааж уусан юм. Харин **** гэртээ ирэхдээ гадуур архи уусан байсан юм. Тэгээд орой 20 цагийн орчимд манай гэрийн хаалгыг нэг хүн нүдээд байхаар нь тайлж өгтөл зүс таних **** гэх залуу орж ирсэн. Тэгээд шууд агсам тавиад намайг ална энэ тэр гээд надаас архи нэхээд байхаар нь би 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи байсан тэрийгээ гаргаж өгсөн юм. Тэгээд удалгүй дахиад манай хамтран амьдрагч ****тай маргалдаад ноцолдо**** байхаар нь боль барь гээд хэлсэн чинь миний үгэнд орохгүй байсан. Тухайн үед **** ****тай маргалдаж байхдаа хутга гаргаж ирэхээр нь би ****д “Наадах чинь хутгатай байна. Боль” гэж хэлээд тэгээд удахгүй муудалцахаа боли**** **** манайхаас гараад явчихсан юм. Тэрний дараа **** гэр орны хамаг юм эвдэх гээд гэрт агсраад байхаар нь би ****г тайвшруулах гээд дээр нь дараад сууж байтал гэнэт өмсөж байсан ногоон өнгөтэй куртикнийхээ хармаанаас эвхдэг хутга гаргаж ирээд миний зүүн талын бөөр хэсэг рүү нэг удаа хутгалсан юм. Тэгээд би ****д “Чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд гэрээс гарч гүйгээд баруун талынхаа айлд орж цагдаа дуудуулсан...." гэх мэдүүлэг (1-р хх-ийн 201-202),

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ХЭН0725/147 дугаартай “...1.****ийн биед хэвлийд хатгагдсан шарх, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Хэвлийд шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, цээжинд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй. 4.Хэвлийд шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цээжинд зулгаралт гэмтэл нь тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 226-228),

Шүүгдэгч ****гийн яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчимд **** сумын 2 дугаар баг ****ийн 24-10 тоот**** байх хамтран амьдрагч ****ийн гэрт манай ээж бид гурав хоол хийж идээд унтаж амрах гэж байтал гэрийн хаалга нэг хүн тогшсон юм. Тэгээд **** хаалга тайлж өгсөн чинь **** гээд нэг танил хүн нь орж ирээд ****ийг “Чи миний утасны тал мөнгийг өгөөч пизда минь” гэх мэтээр хэлээд тэр хоёр маргалдсан юм. Тэгээд би тэр хоёрыг маргалдахаа боль гээд болиулаад тэгээд ****, **** бид гэрт байсан нэг шил архийг хамт хувааж ууж байтал **** намайг “Чи хэзээ байтлаа ийм гоё банштай ногоотой шөл иддэг байсан юм” гэх мэтээр хэлээд намайг доромжло**** байхаар нь би уурлаад бид хоёр бас хоорондоо маргалдсан чинь **** ****г гэрээсээ гаргаад явуулсан юм. Тэгээд би тухайн үед нэлээн уур хүрээд байсан учраас тайвширч чадахгүй ****ийг гаднаас орж ирэхээр нь “Чи ****г явууллаа” гээд уурлаад дотор талын цамцны кармад байсан эвхдэг шар хутгаар ****ийг айлгах гэж байгаад санаандгүй хатгачихсан юм аа. Тэгээд **** гэрээс гарч яваад цагдаагийн байгууллагад хандсан юм. Тэрнээс өөр ямар нэгэн асуудал болоогүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 239-240),

 

-Шүүгдэгч **** нь 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг, Ус цаг уур орчны шинжилгээний газрын баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд хохирогч ****ыг “Архийг маань бүгдийг нь уучихлаа” гэх шалтгаанаар түүний толгойн тус газар архины шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн тухайд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (2-р хх-ийн 2),

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 3-5, 6-7),

Хохирогч ****ын “...Би 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчим өөрийн хамтран амьдрагч ****тай Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар багийн нутагт буюу Байгал орчны газрын баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд байдаг хуучин цагаан өнгийн байшингийн урд талд 500 граммын “Стандарт” гэх архийг хувааж уусан. Ууж дууссаны дараа гэнэт архийг маань бүгдийг нь уучихлаа **** гэж над руу уурлаад ууж дууссан архины шилээр миний толгой руу нэг удаа цохисон. Тэгээд би ухаан алдаад эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 14-15),

Гэрч ****ын “...Миний бие 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр **** сумын 4 дүгээр сургуулиас **** сумын 1 дүгээр баг руу гэртээ харих гэж явах замд **** сумын 2 дугаар багт буюу Байгаль орчин аялал жуулчлалын газрын баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны дотор явж байхад тус хашааны зүүн талд байдаг хуучин цагаан барилгын урд талд танихгүй эрэгтэй хүн /****/ нь толгой, нүүр хэсэг нь цус болчихсон ойр орчимд нь их хэмжээний цус болчихсон байдалтай байхыг нь хараад танай байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 22-23),

Шүүгдэгч ****гийн сэжигтнээр өгсөн “...**** бид хоёр ****ээс явж байсан юм. Тэгээд замдаа шинэ дэлгүүрээс жижиг архи аваад түүнийгээ Байгаль орчны газрын баруун талд байдаг цэцэрлэгт хүрээлэнгийн хашаан дотор байдаг хуучин цагаан байшингийн гадаа /108-ын тэнчээ байдаг бензин колонкийн баруун талын тийм нурсан байшингийн тэнчээ/ хоёулаа авсан архиа хувааж ууж дуусаад сууж байсан чинь Ганаа /****/ хэл амаар доромжло**** байхаар нь жижигхэн шил байхаар нь би газраас аваад Ганаагийн баруун хажуу талаас 1 удаа хатгачихсан юм. Дээд талынх нь оёдол нь бол урьд нь байсан оёдол, нөгөө нэг мотоцикл дээрээс ойчсон оёдол. Тарийг би бол учруулаагүй. Харин до**** талынх нь нэг оёдлыг нь би тэр шилээр хатгахдаа учруулсан. Харин түүний дараа бидний хажуугаар явж байсан хүн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 26-28),

Шүүгдэгч ****гийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 43-44),

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ХЭН0725/182 дугаартай “...1.****ын биед духны баруун дээд болон баруун дунд хэсэгт шарх, баруун, зүүн хацар, баруун чих, духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт. зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Духны баруун дээд хэсэгт шарх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас 4-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Духны баруун дээд болон баруун дунд хэсэгт шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 31-32) болон шүүгдэгчийн хувийн байдлыг т****орхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж т****руулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Н.Амгалан: “...Хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжлэн судалсан нотлох баримт, эд мөрийн баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн **** сум 2 дугаар баг ****ийн 24-10 тоот**** согтуурсан үедээ хохирогч ****ийг хэвлийн тус газар нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан мөн 2025 оны 03 дугаар сарын 14-ны өдөр согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр багийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын баруун талын хашаан дотор хохирогч ****ыг хэл амаар доромжилсон гэдэг шалтгаанаар архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан мөн түүний хамтран амьдрагч **** нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймаг **** сумын 5 дугаар баг **** гэх газрын ойролцоогоос хохирогч ****ий Iphone 11 pro max маркийн гар утсыг гэмт хэргийн улмаас олсон гэдгийг нь мэдсээр байж авсан мөн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 16 цагийн орчим согтуурсан үедээ Хэнтий аймгийн **** сумын 1 дүгээр баг ****ийн 1-04 тоот өөрийн гэртээ хохирогч ********ыг духан дундуур нь нэг удаа цохисон гэдэг шалтгааны улмаас шаргал өнгийн бариултай хутгаар цээжин тус газар буюу баруун гарын дээд хэсэгт нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тус тус нотлогдон тогтоогдож байгаа тул түүний хохирогч ****, **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн 2 хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах ****ын олсон гар утсыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг нь мэдсээр байж авсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хүний эд зүйлийг авч ашигласан буюу мөнгө угаасан  гэм буруутайд тооцуулах мөн ********ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Мөн Шүүгдэгч ****ийн ****ын тухайд 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хэнтий аймаг **** сумын 5 дугаар баг **** гэх газрын ойролцоогоос хохирогч ****ий Iphone 11 pro маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Хохирлын тухайд хохирогч ****, **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч ****, **** нарын зүгээс эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй. Мөн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хэлэлцүүлгийн шатанд ****ын зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй мөн хохирогч **** нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа учраас шүүгдэгч **** нь хохирогч ****, **** нарт хохирол төлбөргүй гэж үзэхээр байна. Мөн хохирогч ******** хохирол төлбөртэй холбоотой баримт гаргаж ирүүлээгүй байгаа тул хохирогч ********ын цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлгэх саналтай байна. ****ын тухайд хохирогч ****д 750.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд тухайн Iphone 11 pro маркийн гар утсыг хохирогч ****д буцаан хүлээлгэн өгсөн баримтыг хэрэгт хавсаргасан байгаа учраас **** нь бусдад төлөх төлбөргүй байна. Иргэний нэхэмжлэгч Лхагважав нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 40.000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн боловч шүүх хуралдааны тов мэдэгдэхэд энэ зардлаа нэхэмжлэхгүй гэж мэдэгдсэн юм байна. Тиймээс шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Энэхүү шүүх хуралдаанд өмгөөлөгч миний зүгээс гэм буруугийн хувьд маргаагүй. Улсын яллагчтай санал нэг байна. Тиймээс миний үйлчлүүлэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцож өгнө үү...” гэх дүгнэлтийг,

 

Иргэдийн төлөөлөгч ****: “...Гэм буруутай гэж үзэж байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч ****, **** нар нь маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ****, **** болон түүний өмгөөлөгч **** нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ****, **** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж, мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч ****гийн холбогдсон хохирогч ****ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч **** нь хохирогч ****той үл ялих зүйлээр шалтаглан хутгалах сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба зэвсэг буюу хутга хэрэглэн хүнд хохирол учруулсан бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

            Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хутга хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсэн атлаа хүсэж хийсэн, хохирогч ****ын эрүүл мэндэд цээжний хөндий дэх хий, цусан хураа /400 мл/, цээжний ар хэсэгт шарх, хүзүү, цээжний урд хэсэгт хий хуралт бүхий хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч ****гийн холбогдсон хохирогч ****, **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүнд****эр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махб******** түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хө****, зан үйлийн т****орхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махб******** хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл т****руулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл б****ол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

Тухайлбал, шүүгдэгч **** нь хохирогч ****ийн биед хэвлийд хатгагдсан шарх бүхий хөнгөн гэмтэл, хохирогч ****ын биед духны баруун дээд болон баруун дунд хэсэгт шарх бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.

Тэрээр хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн з****ож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч ****гийн холбогдсон мөнгө угаах гэмт хэрэг нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “мөнгө угаах” гэж гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний б****ит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгоно” гэж мөнгө угаах үйлдлийн шинжийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан бол” гэж мөнгө угаах гэмт хэргийн шинжийг тус тус т****орхойлсон байна.

Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг зориуд санаатай авч ашигласан, өөрийн эзэмшилд оруулсан байхыг мөнгө угаасан гэж ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор заасан, гээгдэл эд хөрөнгийг ашигласнаараа, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг юм.

Шүүгдэгч **** нь  шүүгдэгч ****оос Iphone 11 pro маркийн гар утсыг олсон буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэнийг мэдсээр байж түүнийг авсан үйлдэл нь тухайн гар утсыг гэмт хэрэг үйлдэж олсон гэдгийг мэдсэн гэж үзэх үндэслэл болно.

 

            Иймд шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан” гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч ****ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг нь хаяж, үрэгдүүлсэн болон орхиж, үлдээсэн эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

Т****руулбал, шүүгдэгч **** нь бусдын өмчлөл, эзэмшилд буюу ****ий өмчлөлийн гар утас гэдгийг мэдсээр байж, хууль бусаар өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авч завшсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас ****д 750,000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан тул энэ хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн, материаллаг шинжтэй гэмт хэрэг байна.

Тэрээр Iphone 11 pro маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч ****д учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэдийн төлөөлөгч гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчд**** уншиж танилцуулахдаа “...Шүүгдэгч **** нь гэм буруутай гэж үзэж байна...” гэв.

 

Иргэдийн төлөөлөгчийн бичгээр гаргасан ...шүүгдэгчийг гэм буруутай... санал нь хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагчийн шинжлэн судлуулсан нотлох баримтууд, түүний дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ****гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч ****, **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч ****ын эд хөрөнгөд 40,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч **** нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа хүсэлт гаргаж шүүхэд ирүүлсэн, хохирогч **** нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” талаараа шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн, хохирогч **** нь “гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч **** нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, 40,000 төгрөгөө нэхэмжлэхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч ****ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ****ий эд хөрөнгөд 750,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч **** нь Iphone 11 pro маркийн гар утсаа буцаан биет байдлаар хүлээн авсан болох нь эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 109)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Иймд шүүгдэгч ****, **** нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Тиймээс шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Харин шүүгдэгч ****гийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн бол хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж заасан байгаа. Шүүгдэгч ****гийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн байгаа тул хүндрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзэж байна. Шүүгдэгч ****гийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөн түүний  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт мөн 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөн түүний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дох хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт 9 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан болон 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулахаар санал гаргаж буй 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дох хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар санал гаргасан 9 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгээд нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Мөн шүүгдэгч ****д оногдуулахаар санал гаргасан нийт 10 жилийн хорих ялыг тухайн гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн мөн түүний хувийн байдал, уг гэмт хэргийг удаа дараагийн үйлдлээр үйлдсэн, хохирогчийн амь насанд аюултай аргаар үйлдсэн зэрэг байдлыг харгалзан үзээд хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Мөн шүүгдэгч ****гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцуулах саналтай байна. Мөн шүүгдэгч ****ын цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 11см, бариул хэсэг нь 11 см, нийт 22 см урттай хутга 1ш, шаргал өнгийн ажлын хэсэг нь 8 см, бариул хэсэг нь 10 см урттай хутга 1 ширхэг нийт 2ш хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэдгийг тусгуулах саналтай байна...” гэх ялын дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд бол гэм буруугийн хувьд маргаагүй. Улсын яллагчийн зүгээс нийтдээ 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байгаа юм байна. Өмгөөлөгчийн зүгээс бусдад төлөх төлбөргүй байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт нь 5 жилийн хорих ял оногдуулж өгнө үү. Бусад зүйл ангиуд дээр бол улсын яллагчтай санал нэг байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэх тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч ****, **** нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч ****, **** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч нь шүүх хуралдаанд “...Шүүгдэгч ****гийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг 2 ба түүнээс дээш удаа үйлдсэн байгаа тул хүндрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзэж байна...” гэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ****г урьд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байх тул улсын яллагчийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцуулах саналыг хүлээн авах боломжгүй юм. Харин шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д заасныг журамлан шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, дээрх оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн цагдан хоригдсон 14 хоногийг, шүүгдэгч ****ын цагдан хоригдсон 1 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэв.

  

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 10 см, бариул хэсэг нь 12 см, нийт урт нь 22 см урттай шар бариултай хутга 1 ширхэг, шаргал өнгийн бариултай ажлын хэсэг 8 см, бариул хэсэг нь 10 см урттай хутгыг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ****, **** нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэдгээрээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10., 36.12., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Шүүгдэгч ****ын ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял,

Шүүгдэгч ****ийн ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3, 2.4-д заасныг журамлан шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийн хорих ялын нэг хоногоор тооцож тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн цагдан хоригдсон 14 (арван дөрөв) хоногийг, шүүгдэгч ****ын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ****д оногдуулсан 7 (долоо) жил 9 (ес) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг нь 10 см, бариул хэсэг нь 12 см, нийт урт нь 22 см урттай шар бариултай хутга 1 ширхэг, шаргал өнгийн бариултай ажлын хэсэг 8 см, бариул хэсэг нь 10 см урттай хутгыг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

8.Эрүүгийн 2539000000048 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ****, **** нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч ******** урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдаан танхимаас даруй сулласугай.   

 

10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.УРАНЗАЯА

 

 

                         ШҮҮГЧИД                                 А.МӨНХСАЙХАН

 

 

                                                                       А.ЭНХБААТАР