Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 140/ШШ2024/00073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* тоотод оршин суух Мятав овгийн *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн 1 дүгээр баг ******* тоотод оршин суух Ц.*******, Т.*******, Д.*******, Д.******* нарт холбогдох

- 192.829.496 төгрөг гаргуулах, дүр үзүүлэн хийсэн Д.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

- хариуцагч Т.*******ийн нэхэмжлэгч С.*******д холбогдуулан С.*******гаас авсан гэх 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.*******д өгсөн 10 ханатай цуулбартай гэрээ дээвэр туургийн хамт буцаан авах, 10 жил гэр ашигласны түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э. /цахимаар/, хариуцагч Ц.******* /цахимаар/, хариуцагч Т.******* /цахимаар/, хариуцагч нарын өмгөөлөгч Э. /цахимаар/, гэрч Ц. /цахимаар/, гэрч М. /цахимаар/, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******, Т.*******, Д.*******, Д.******* нарт холбогдуулан 192.829.496 төгрөг гаргуулах, дүр үзүүлэн хийсэн Д.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******д холбогдуулан С.*******гаас авсан гэх 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.*******д өгсөн 10 ханатай цуулбартай гэрээ дээвэр туургийн хамт буцаан авах, 10 жил гэр ашигласны түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч С.******* үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа, хариуцагч Ц.*******, Т.*******, Д.*******, Д.******* нар үндсэн нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тайлбараа дараах байдлаар тус тус тодорхойлж байна.

4. Нэхэмжлэгч С.******* үндсэн нэхэмжлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: 2019 онд авсан шатах материалын дүнд нь 14.106.335 төгрөг, энэ талаарх анхан шатны баримтуудыг хэрэгт хавсаргасан. 2010 онд авсан шатах тусах материалын баримтыг бас хэрэгт хавсаргасан. Энэ нь 17.386.330 төгрөг. 2011-2013 онд авсан шатах тусах материал болон бусад зүйл нь 5.627.400 төрөг, зуслангийн аманд байшин барихад авсан палк, цемент, тээврийн хөлс, бензин, ажилчдын цалинд бас бензин тос авч байсан энэ нь 34.327.000 төгрөг. Энэ 1-р хэсгийн дүн нь 71.447.069 төгрөг. Хоёр дугаар хэсэг нь 2014 оны эхээр 5.000.000 төгрөгийг 2.000.000 төгрөгөөр хоёр удаа аваад 1.000.000 төгрөгөөр нэг удаа авсан. 2014 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн банкны хуулгыг хавсаргасан. Хариуцагч Ц.******* нь 10.000.000 төгрөгөө хурдан өгөөдөхөө, надад яаралтай хэрэг байна гээд авсан боловч өгөөгүй. Энэ талаарх баримтыг хавсаргасан байгаа. 2014 оны 4 дүгээр сарын 22-нд Улаанбаатараас гэдэг жолоочоор 38 тонн цементийн тээврийн хөлсийг нь төлөөд би авчирсан ... гэтэл цементийн хөлсийг Т.******* төлсөн, тээврийн хөлсний зардал нь алга чи өгчих гээд 3.750.000 төгрөгийг төлүүлсэн. Гэтэл Тосонцэнгэл сумаас гэдэг жолооч 7 сард 3.000.000 төгрөг нэхээд болдоггүй, чи 3.000.000 төгрөг өгчих гэхээр нь өгсөн. 2014 оны 5 дугаар сарын 27-нд Ц.******* аминд тулсан хэрэг боллоо 1.300.000 төгрөг өгчих гээд дансаар авсан. Мөн Ц.ыг Улаанбаатар хот руу явахад нь 1.000.000 төгрөг өгөөд материал захисан ... энэ талаарх баримтууд бүгд хавсаргагдсан байгаа ... танайх колонкоо зарсан юм чинь мөнгөтэй байгаа гэхээр нь би мөнгө энд байхгүй, би хүмүүст мөнгө өгчихдөг болохоор өөрөөсөө холдуулаад Улаанбаатар хотод банканд хийсэн байгаа гэсэн чинь тэр мөнгөө өгчих, энэ барилга ашиглалтад орчих юм бол өмнөх мөнгө, сүүлд авсан бүх мөнгөө өгч цэгцэлнэ гэж хэлээд доллар ирж авсан. Тэгсэн хэдхэн хоногийн даргаа Т.******* нөгөө мөнгө чинь хүрэхгүй байна, 30.000.000 төгрөг өгөөдхөөч гээд Д.*******тай ирж авсан ... нийт 279.906.789 төгрөгийн материал, бэлэн мөнгийг зээлсэн. Гэтэл хариуцагч нар 1-р хэсэг, 2-р хэсгийн мөнгийг төлсөн гэж тайлбар гаргасан байна лээ. Төлж байсан гэх баримтууд байгаа, хааяа нэг бага багаар мөнгө өгч байсан. Миний тооцоонд байгаа 20.000.000 төгрөгийг аас шилжүүлнэ гэсэн. Тухайн үед би аас 20.000.000 төгрөг авчих юм байна гээд зарлагын баримт гаргасан боловч аваагүй байгаа. Уг 20.000.000 сая төгрөгийг хариуцагч нар өөрсдөө аас нэхэмжлэх байх. Одоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээс хасъя гэж бодож байна. Хариуцагч нар сүүлдээ намайг гүтгээд хүүхдүүдийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж жил гаруй хугацаатай маргаж шинжээч томилсон боловч шинжээчийн дүгнэлтээр үнэн зөв нь тогтоогдсон. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд гэвэл Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт хаягтай орон сууц бол Ц.ын охин Д.******* дээр бүртгэлтэй байсан. Уг байрыг битүүмжлээд өгөөч гэдэг хүсэлт гаргангуут хуулийн зөвлөгөө аваад бэлэглэлийн гэрээ хийсэн байсан. Би хүнд өргүй байсан бол хүүхдүүдийнхээ байрыг өөр хүний нэр дээр шилжүүлэхээргүй байсан учраас үүнийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Ч.******* гэдэг нь Т.*******ийн төрсөн дүүгийн нөхөр нь гэв.

 

5. Хариуцагч Ц.******* үндсэн нэхэмжлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Манай ХХК 2001 оноос хойш нефть компаниудтай гэрээ хийж бензин шатахуун авдаг байсан. 2009 онд С.******* өөрөө манайхаас шатахуунаа аваач гэдэг саналыг гаргасан. Тэгээд манай компани 2009 оноос эхлээд Гэрэлт шатахуун түгээх станцаас бензин авч байсан. Тухайн үед их хэмжээний барилга байгууламж барьдаггүй, харуул хамгаалалтынхаа машинд хэрэглэдэг байсан. Тухайн үед С.******* манай компанид ерөнхий инженер гэсэн орон тоон дээр ажилладаг байсан. 2005 оноос ХХК барилгын тусгай зөвшөөрөл авсан учраас С.******* барилга дээр хамтран ажилласан. Бид нар бензин шатахуун авахдаа ХХК-ийн паданаар жолооч нар очиж авдаг байсан. 2009 оноос 2013 онд авсан бензин шатахууны тооцоо байгаа. Манайх бензин шатахуун дээр ямар ч өр тооцоо байхгүй ... Манайх ХХК гэсэн паданаар шатахуун авдаг байсан. Би өөрийнхөө хувийн машинд ганц нэг удаа шатахуун авсан зүйл байгаа ... 2014 оны 5.000.000 төгрөг авсан гэж байна. Би авсан нь үнэн, би авсан зүйлээ аваагүй гэж хэлээгүй. Үүнийгээ ы тооцоонд оруулаад аас авсан. тай өөрөө тооцоо нийлсэн байж давхардуулж нэхэмжилж байна. Манайх Идэрийн барилгыг барьсан нь үнэн, 2013 онд ашиглалтад өгсөн ... тэгээд С.******* чи надаас мөнгө төгрөг авч бай гэж хэлсэн. Тэгээд маргааш нь С.******* мөнгөө доллар болгоод өгсөн. Би тэр мөнгийг аваагүй гэж хэлээгүй, төлөөд байж байсан. Дараа дараагийн ажил дээр хамтран ажиллах гэж байсан учраас гарын үсгээ зураад мөнгө авсан. Дараа нь 30.000.000 төгрөгийг мөн авсан ... би аас 38.000.000 төгрөгийн авах байсан. *******д 20.000.000 төгрөг өгөхийн тулд би С.*******тай, гэр бүлийнхээ хүнтэй ы гэрийн гадаа зогсоод энэ мөнгөний хэрэг болоод байна, чи мөнгө өгөхгүй 4 жил боллоо гээд тэр өдөртөө С.*******гийн данс руу 20.000.000 төгрөг орсон. Тухайн үед С.*******, нар гарын үсгээ зурсан баримт хэрэгт байгаа ... Гэрийн хувьд 2012 онд би 3 гэр авсан. Тухайн үед аймгийн Засаг дарга 2 гэр захиалаад нийт 5 гэр авсан. Хоёр сийлбэртэй гэр, 10 ханатай, нэг нь тавилгатай. Өмнө захиалаад гадагшаа гаргах гэж байсан гэрээ манайд өгсөн ... 2011 онд захиалаад 2012 онд авч барьсан. Тэгэхдээ сийлбэр хийдэг хүмүүстэй уулзаад боломжийн үнээр хийлгэж байсан. Гэрийн тухайд хар модон уньтай, нэг унийг 4 хүн өргөдөг байсан. Яагаад хар модон уньтай юм бэ гэхээр том гэр дээр тээвэр туурга тавихаар тийм уньтай. Тэр унь бол маш үнэтэй цуулбарын уньтай гэр. Зүгээр 5, 6 ханатай гэр тийм уньтай байхгүй. Манай гэр 15 толгойтой, 10 ханатай, аймгийн захиргааны 10 ханатай гэрээс том гэр байсан. Гэрийнхээ зургийг хэргийн материалд хавсаргаж өгсөн. Тэр гэр бол нийт 38.000.000 төгрөгийн үнэлгээтэй ... С.******* 2014 онд тэр гэрийг авсан. Тэгээд тэр гэрийг хот руу хэзээ асуулсан талаар би мэдэхгүй ... мөн эд мөнгөний өрөнд машин өгсөн гэж байна. Миний тэр машиныг Дөрвөлжин сумаас нэг залуу 10.000.000 төгрөгт авъя гэж байтал С.******* эд би өртэй чи надад машинаа өгчих гэж хэлээд авсан гэв.

6. Хариуцагч Т.******* үндсэн нэхэмжлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Цемент, палк, ажилчдын цалин гэж байна. Зуслангийн аманд 4.700.000 төгрөгийн 2 метртэй, 4 метртэй банз, палк нийлсэн 2 машин банз палк авсан. Тэгсэн 30.000.000 сая гаруй төгрөгийн банз палк авсан гээд байх юм. Тухайн үеийн 34.000.000 төгрөг бол банк ч зээл гаргадаггүй их хэмжээний мөнгө. 2010 оны 8 дугаар сарын 01-нд 75-11 гэсэн дугаартай машины жолооч , наана нь нэг гэдэг жолооч хоёроор С.*******гийн хашаанаас 4.200.000 төгрөгийн банз, палкыг хүлээж авсан гэх бичигтэй баримт байгаа ... банз, палк, прусыг аймгаас 12, 13 километрийн зайтай зөөсөн учраас тэр жолооч нар хөлсөө өдөрт нь тооцоод авдаг учраас тухайн үед бид мөнгө өгөх боломжгүй байсан тул гэрээтэй шатахуун түгээх газраасаа бензин хийгээд өгчихье гээд өгсөн. Тэр талаарх тооцоо С.******* бид хоёрын тооцоо нийлсэн баримт дээр машиныхаа дугаараар тээврийн хөлсөнд өгсөн бензин гээд байж байдаг. Тэр үед 34.000.000 төгрөгийн материал өгсөн гэх боловч тухайн үеийн ханшаар тооцохоор тэрнээс их машин болж байгаа юм. Манайх 43 машин банз, палкыг аймгийн төвөөс зуслан руу зөөх боломжгүй. С.*******гийн яриад байгаа 34.000.000 төгрөгийн банз палкыг тооцож үзэхээр 40 гаруй машин банз, палк болж байна. Манайх тухайн үед ийм их хэмжээний банз палк аваагүй. Үүнийг С.******* буруу тооцсон байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй. 5.000.000 төгрөгийг 2+2+1 гэсэн байдлаар 5.000.000 төгрөг өгсөн гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байсан. 5.000.000 төгрөгийг С.*******тай хамтраад 20 айлын орон сууц барьсан аас авах бетоны үнэ. Тэгээд аас авах мөнгөнд суутгасан. С.*******, хоёр 20 айлын орон сууцыг барьж тэрбум гаран төгрөгөөр зарсан. Тухайн үед манайхаас бетон зуурмаг нь гардаг байсан. Тухайн үед барилга барьж байсан бид нарт боломж бололцоо байсан үе байгаа, байхгүй ч үе байгаа. Бид нар тухайн барилгат нь бетоноо нийлүүлээд яваад байдаг байсан. Энэ бетоны мөнгөнөөс өрөө төлж байсан. гээд яриад байгаа боловч өнөөдрийнх шиг юм болно гэж бид хоёрт хар муу санаа байсангүй. Тэр нэхэмжлээд байгаа 5.000.000 төгрөг бол С.******* нарын хамтарч барьсан орон сууцад нийлүүлсэн бетоноос төлсөн. Төлж барагдуулсан баримт нь байгаа. 2014 оны 4 дүгээр сарын эхээр 10.000.000 төгрөг зээлүүлсэн гэж ярьж байна. Тэр мөнгөө авна гэж байна. Энэ талаараа С.******* буруу ойлгоод байх шиг байна. Шинэ барилга барихад газар, барилга байшин барих барилгын батлагдсан зургаар барих ёстой. Ямар ч хүн хашаандаа модон амбаар барьж байгаа юм шиг дураараа барилга барих эрхгүй. Газрын алба, Мэргэжлийн хяналтын газар бүх л зүйлийг нь үздэг учраас 20 айлын орон сууцны зураг бэлэн байх ёстой гэдэг үүднээс С.*******, Ц.******* хоёр хот руу явж байсан ... тухайн үед 9.800.000 төгрөгийн материал барилгын зурагт орсон ... С.******* дараа нь барилгаа бариулаа болиод ийн аар бариулаар боллоо гэж байсан. Тэгээд тай нийлээд явсан ... хоёр жолоочид тээврийн хөлс өгсөн асуудал байгаа. жолоочид 3.000.000 төгрөг, нөгөө нэг жолоочид 4.000.000 гаруй төгрөг өгсөн ... тэр 2 жолоочийн тээврийн хөлсийг өгч чадахгүй байна, С.******* чи зохицуулаадхаач, энэ хоёр жолоочийг явуулмаар байна гэж хэлээд явуулж байсан нь үнэн. Буцаагаад тэр хоёр жолоочид өгсөн мөнгийг С.*******д бетон зуурмагийн үнээр төлж байсан ... Сэлбэг тосол захиалахад 1.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн байна. Тэр нь С.*******д өгсөн тооцоонд орсон, үүнийг эргүүлээд төлсөн. 30.000.000 төгрөгийг С.*******гаас хүү алданги тооцохгүйгээр тухайн үед Идэрийн барилгын санхүүжилтэд байршуулах гээд авч байсан ... 2014 онд С.******* тэр гэрийг манайхаас авч байсан. Бензин тосны хувьд гэвэл аливаа нэгэн шатахуун түгээх газар, барилгын компаниудтай шатахуун нийлүүлэх гэрээ байгуулаад шатахуунаа өгч авалцаад сардаа тооцоо нийлээд дараагийн сарынхаа эхэнд мөнгөө авдаг байсан. 2009 он дуусахад бид нар авсан шатахууныхаа үнийг төлж байсан. Энэ талаар хүснэгтээр гаргаж өгсөн байгаа ... бэлнээр авсан баримт дээр С.******* гарын үсэг зурсан баримтууд бид 3-т байгаа зүйл дээр маргаад байх юм байхгүй. Мөнгийг нь төлсөн зүйлийг би дахиж төлөөд дахиад хүү алдангид ороод 70.000.000 гаруй сая төгрөгийг төлнө гэж байхгүй, хэдэн удаа төлөх вэ, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Өнгөрсөн хугацаанд бид найз нөхөд гээд С.******* манайхаар орж гараад явдаг байсан. Гэр аваад олон жил өнгөрсөн хугацаанд тэр гэрийг 9.000.000 төгрөгөөр авсан гэж ганц удаа дуугараагүй байж, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 9.000.000 төгрөгөөр авсан гэж өөрөө ярьж 9.000.000 төгрөгтөө тааруулж үнэлгээ хийлгүүлсэн баримт хэрэгт хавсаргагдсан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээ буцааж авъя гэдэг талаараа өмнө хэлж байсан гэв.

7. Хариуцагч Д.******* үндсэн нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг зээлсэн гэх тухайд энэ мөнгийг авахдаа бид тодорхой хэмжээнд хамтран ажиллаж байсан учир удаахгүй өгөхөөр тохиролцсон. Тэрнээс биш ямар нэгэн хүү, хугацаа тохирсон юм байхгүй. Зөвхөн 30.000.000 төгрөг авсан гэсэн мөнгө өгсөн баримт дээр л надаар гарын үсэг зуруулаад надад хувь өгөлгүйгээр өөртөө авч үлдсэн хэрнээ одоо шүүхэд өгөхдөө гарын үсгийн дээр, доор нь баахан хүү, алданги, хугацаа гэх зүйл шахаж нэмж бичээд тэрийгээ зээлийн гэрээ бичгээр хийсэн гэж худал ярьж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч зээлийн гэрээ байхгүй, харин 30.000.000 төгрөг авсан гэсэн баримт л байгаа. Тиймээс хүү, алданги тохироогүй учир зөвшөөрөхгүй. Нийтдээ манайхаас С.*******д өгсөн мөнгө, бараа материалын тооцооноос 30.000.000 төгрөгийг цувуулаад өгсөн болох нь харагдана. 2014 онд манайх 10 ханатай, цуулбар уньтай, гар сийлбэртэй, 4 баганатай захиалгаар хийгдсэн гэрийг битүү эсгий бүрээстэй беризэнтэн бүрээстэй, 6 талт өрхтэй, бүх бүс бүслүүрийн хамт 38.000.000 төгрөгөөр тооцож, тохиролцсон авсан үнээрээ өгч энэ мөнгийг С.*******д өгсөн ... дээрхи байдлаар авсан мөнгөө бүгдийг нь бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. / I хх-ийн 116-122/

8. Хариуцагч Д.******* үндсэн нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.*******гийн нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би С.******* гэх хүнтэй огт уулзаж байгаагүй. Бидний хооронд ямар нэгэн хэлцэл хийгдэж байгаагүй. Түүний нэхээд байгаа энэ их мөнгийг би мэдэх ч үгүй, аваа ч үгүй. Гэтэл яагаад энэ мөнгө төгрөгний асуудлаа надад хамаатуулаад нэхээд байгааг мэдэхгүй байна. Би С.******* гэж хүнээс нэг ч төгрөг аваагүй, ямар нэгэн баримтан дээр гарын үсэг ч зураагүй. Энэ нэхэмжлэлийг аваад С.******* гэдэг нь аав, ээжтэй өмнө нь хамтран ажиллаж байсан хүн л гэж мэднэ. Иймд би уг мөнгө төгрөгний асуудлаар юу ч мэдэхгүй учир шүүх хуралдаанд ороод ч надад ярих, хэлэх юм байхгүй. Иймд С.******* гэх хүнтэй огт хэлцэл хийж байгаагүй, түүнээс нэг ч төгрөг авч байгаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /II хх-ийн 29/

9. Хариуцагч Ц.******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт хүүхдүүд хамааралгүй шүү гэдгийг хэлмээр байна. Би өөрөө тооцоотой бол тооцоогоо шийдүүлээд явна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд би С.*******д өгсөн гэрээ буцааж авна. Би энэ гэрийг С.*******д байгаа гэж бодож байна. Тэрэлжид аваачиж барина гэж байсан. Өнөөдрийн байдлаар нэг жижиг гэр хоногийн 250.000 төгрөгөөс дээш байгаа, би том гэрийг нэг хоногийн 250.000 төгрөгөөр бодоод сарын 7.500.000 төгрөг гэж бодоод түүнийг 10 жил ашигласны 75.000.000 төгрөг гэж үзээд дээр нь нэмээд гэрээ авна. Миний сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг миний нэхэмжлэлийн шаардлагын дагуу шийдэх байх гэж бодож байна гэв.

10. Хариуцагч Т.******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Тухайн гэрийг 38.000.000 төгрөгөөр тохиролцоод С.******* хүүхэдтэйгээ ирээд авч явсан. Гэтэл одоо 10 жилийн дараа би тэр гэрийг 9.000.000 төгрөгөөр авсан гэж яриад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас би гэрээ буцааж авъя, гэр ашигласан төлбөрөө авъя, 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулъя гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бусад тайлбарын хувьд Ц.*******тай санал нэг байна гэв.

11. Нэхэмжлэгч С.******* сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Тэрэлжид гэр барина гэж би огт хэлээгүй, Тэрэлжид гэр бариад мөнгө олсон гэх баримт хаана байна вэ, одоо гэрчийн мэдүүлэг өгөх 2 гэрчээс тухайн гэр хаана байгаа вэ гэдгийг нэмж асуулгая. 2017 оны намар Ц.*******ынх нүүж очсон байсан. Тэгээд хана ман нь хугарсан хуучин гэрийг хэдэн төгрөгөөр авах вэ гэдэг асуудал яригдаж байсан ... би гэр авах юм бол 5 ханатай гэр авъя гэсэн чинь Энхбаатараас 3.000.000 сая төгрөг зээлсэн чинь 5.000.000 сая төгрөг болчхож, тэгээд Энхбаатарт 5 ханатай гэрээ өгчихлөө, энэ 10 ханатай гэрийг ав гэхээр нь би 10 ханатай гэрийг барьж чадахгүй авахгүй гэсэн чинь манай хүүхэд хуучин эд зүйл авдаг юманд зараад хэдэн төгрөг болгоё гэхээр нь авсан ... би мөнгөө Улаанбаатар хотод банканд хийсэн гэсэн чинь тэндээс чинь авъя гээд Гранд плазагийн урд байрлах Худалдаа хөгжлийн банкны гадаа хүүхэдтэйгээ машинтай ирээд барьцаанд нь энийг тавьж байна гээд хүүхдийнхээ нэртэй байрны баримт бичгийг өгсөн. Тэгээд би тэр байрных нь баримт бичгийг авсан байсан чинь дахиад зээл авах гэж байна, нөгөө баримт бичгээ авъя гээд аваад явсан гэв.

 

12. Гэрч Ц. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: компани 2013 онд Идэр суманд 150 хүүхдийн цэцэрлэг барьсан. Би тэр үеэс эхлээд 2 жил гаруй хугацаанд ажилласан. Барилгын инженер хийж байсан. С.******* гэх хүнтэй монгол гэр өгч, авалцсаныг мэдэхгүй. Тосонцэнгэлд байдаг миний тандаг хүнээр дамжуулж Ц.******* монгол гэр авч байсныг би мэднэ. 2013 оны сүүлч, 2014 оны эхээр тухайн үед 10 ханатай гэрийг их өндөр үнэтэй авч байсан, 1 өрөө байрны үнээр, 30.000.000 аад сая төгрөгт авч байгаа гэж хэлсэн. 2014 билүү 2015 оны хавар С.******* гэх хүнтэй хамтарч 20 айлын орон сууц барихаар болсон. Газар, материал бэлэн зураг төслийн асуудал хэрэгтэй байна, хамтран ажиллаж байгаа юм чинь чи энэ барилга дээр улаан шугам татаад эхлүүлэх тавиад өгөх үү гээд энэ барилгыг эхлүүлж байсан гэв.

13. Гэрч М. шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би Завхан аймгийн байрлах Ц.******* ахын үйлдвэрийн хашаанд байдаг складаас манай нэг таньдаг ах монгол гэр ачилцаадхаач гэхээр нь ачилцсан. Тухайн гэр нь том сийлбэртэй гэр байсан. Тухайн гэр цоо шинэ гэр байсан, хуучин гэр байсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2016 билүү 2017 он хавьцаа байсан. Нэг баганыг 2-3 хүн өргөж байсан санагдаж байна, шал байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэрийн иж бүрэн мод байсан. Дээвэр туурга байсан, давхар дан байсан эсэх талаар бас сайн мэдэхгүй байна. Эсгий туурга, цагаан бүрээс бол байсан гэв.

14. Нэхэмжлэгч талаас: 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23.300 доллар зээлүүлсэн гэх баримт, Капитал банктай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан банкны зээл, хүүгийн төлбөрийг буцаан төлөх хуваарь, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банктай 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Барьцааны гэрээ болон зээл буцаан төлөх хуваарь, мөн Орон сууцны зээлийн гэрээ, дөрвөлжин дэвтрийн цаасан дээр бичсэн гар бүртгэлүүд, ХХК-ийн шатахууны тооцоо нийлсэн бичгийн цаасан дээр гараар бичсэн жагсаалт, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30.000.000 төгрөг зээлүүлсэн гэх баримт, ХХК-С.******* нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн зарлагын баримт, 10 ханатай сийлбэртэй монгол гэрийн үнэлгээний ажлын тайлан-гэрэл зургийн хамт, Монгол банкны 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаарх ханшийн мэдээлэл, Ц.*******-Т.*******-Д.******* нарт өгсөн доллар материалын тооцоо, Т.*******т зээлдүүлсэн гэх 30.000.000 төгрөгийн хүү бодсон жагсаалт, Хаан банкны 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Монгол банкны 2022 оны 10 дугаар сарын 24-ний байдлаарх ханшийн мэдээлэл, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, хоёр хүний орыг харуулсан гэрэл зураг, заалны хөгжмийг харуулсан гэрэл зураг, амралтын баазыг харуулсан гэрэл зураг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбар, нэхэмжлэгч С.*******гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага зэргийг баримтаар гаргаж өгсөн.

15. Хариуцагч талаас: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбар, Гэмтэл согог судлалын үндэсний төв хүзүү, нурууны гэмтэл согогийн тасагт хэвтсэн баримт, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Бүсэлхийн, ууцны болон ахар сүүлний компьютерт томографийн шинжилгээний хариу, рентген зураг, Гранд мэд эмнэлэгт хэвтсэн тухай тэмдэглэл, Эпимон мэдрэлийн эмнэлгээс гарсан тухай баримт, С.*******гаас авсан болон өгсөн гэх бэлэн мөнгө материалын жагсаалт, Хаан банкны 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн орлогын мэдүүлэг, Хаан банкны 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтууд, Бэлэн мөнгөний зарлагын 2011 оны 02 дугаар сарын 10, 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн баримтууд, Хаан банкны 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны 2013 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн орлогын баримт, Ц.*******аас С.*******д идэшний үхэр өгсөн гэх бэлэн мөнгөний зарлагын баримт, Хаан банкны 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, ХХК-С.******* гэсэн зарлагын баримт, Хаан банкны 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн орлогын баримт, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, ХХК-С.******* нарын зарлагын баримт, Хаан банкны 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Төрийн банкны 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн орлогын мэдүүлэг, Хаан банкны 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн орлогын мэдүүлэг, Ц.*******аас С.*******д гэсэн 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн кассын орлогын ордер, ХХК Б.- ХХК-ийн захирал Ц.*******-С.******* гэсэн бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, Ц.*******-С.******* нарын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ачааны автомашины хүлээлгэн өгсөн гэх зарлагын баримт, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр төлөгчийн гэрчилгээний хуулбарууд, С.*******гаас авсан гэх шатахууны тооцоо гараар хүснэгтэлсэн бичилттэй баримтууд, хариуцагч Т.*******, Д.******* нарын хариу тайлбар, Ч.*******ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, С.*******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбар, нэхэмжлэгч С.*******гийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хариу тайлбар, Д.*******ын гэх тэмдэглэлийн дэвтэр зэргийг баримтаар гаргаж өгсөн байна.

16. Шүүхээс: нэхэмжлэгч С.******* болон хариуцагч нарын өмгөөлөгч Э. нарын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 140/ШЗ2022/01895 дугаартай Шинжээч томилох тухай захирамж гарч Зээлийн гэрээ гэх баримтанд зурсан гарын үсэг Д.*******ын гарын үсэг мөн эсэхэд Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчээр томилсон, нэхэмжлэгч С.*******гийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 140/ШЗ2023/00959 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гарч хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нарын нэр бүхий банкнууд дахь харилцах дансыг битүүмжлэх болон Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо тоотод байрлах орон сууцтай холбоотой баримтыг гаргуулах, Хас банкны Завхан салбараас Ц.*******, Т.******* нарын эзэмшлийн гэх Завхан аймгийн Жинст багт байрлах амралтын газрын лавлагааг гаргуулсан, нэхэмжлэгч С.*******гийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 140/ШЗ2023/01181 дугаартай Хүсэлт шийдвэрлэж, нотлох баримт гаргуулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж гарч Монгол банкны 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаарх ханшийн мэдээллийг баримтаар гаргуулж тус тус хэрэгт хавсаргасан байна.

17. Шүүхээс: Нэхэмжлэгч С.*******гийн хүсэлтээр гэрч Л., гэрч Л., гэрч Б., гэрч Ш., гэрч М. нарыг, хариуцагч нарын өмгөөлөгч Э.гийн хүсэлтээр Г.ыг асуусан мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч нарын хариу тайлбар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч С.*******гийн гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэг. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******, Т.*******, Д.*******, Д.******* нарт холбогдуулан 192.829.496 төгрөг гаргуулах, дүр үзүүлэн хийсэн Д.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт: ... I- 2009 онд авсан шатахууны үнэ 14.106.335 төгрөг, 2010 онд авсан шатахууны үнэ 17.386.334 төгрөг, 2011-2013 онд авсан шатахууны үнэ 5.627.400 төгрөг, зуслангийн аманд банз, палк буулгасны мөнгө 34.327.000 төгрөг нийт 71.447.069 төгрөг ... II- Ц.******* 2.000.000 төгрөг нэг удаа, дахин 2.000.000 төгрөг, дахин 1.000.000 төгрөг авсан, мөн 10.000.000 төгрөг, 11.400.000 төгрөг, 3.750.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 1.300.000 төгрөг, 1.000.000 төгрөг нийт 35.450.000 төгрөг болж байгаа үүн дээрээ нэмээд Капитал банкнаас зээл авч эдгээрийг өгсөн учир зээлийн хүү 10.302.327 төгрөгийг нэмж 45.752.327 төгрөг ... III- 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Ц.*******, Д.******* нарт 23.300 долларыг 24 сарын хугацаатай, сарын 1.000.000 төгрөгийн хүүтэй, алданги 10.000.000 төгрөг нийт 100.405.000 төгрөг ... IV- 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Т.*******, Д.******* нарт 30.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 1.500.000 төгрөгийн хүүтэй нийт 48.000.000 төгрөг ... болж бүгд 265.604.396 төгрөг болсноос 58.117.400 төгрөгийг буцааж авсан, бас 14.657.500 төгрөг буцааж авсан ингээд үлдэгдэл 192.829.496 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж ..., мөн намайг шүүхэд нэхэмжлэл өгсний дараа Д.*******ын амьдарч байсан байрыг Чимэдхүүгийн ******* гээд Т.*******ийн төрсөн дүүд шилжүүлж бэлэглэлийн гэрээ байгуулсан байна лээ ... энэ бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү ... гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт: 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 14.757.500 төгрөг төлсөн, 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 төгрөг дансаар, 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг дансаар, 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг бэлнээр, 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг дансаар, 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөг бэлнээр, 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 200.000 төгрөг дансаар, 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөг бэлнээр, 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 800.000 төгрөг гоеологийн дүгнэлт, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.844.000 төгрөг бетон зуурмагний үнэ, 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг дансаар, 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 600.000 төгрөг бэлнээр, 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 463.400 төгрөг материал падаанаар, 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөг бэлнээр, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг дансаар, 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг дансаар, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 330.000 төгрөг дансаар, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг дансаар, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1.100.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг дансаар, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 450.000 төгрөг дансаар, 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 38.000.000 төгрөгт гэр, аас 20.000.000 төгрөг, мөн 1.000.000 төгрөг авч өгсөн, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгт ачааны автомашин, 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөгт заалны том хөгжим, 2014 оны 5 дугаар сард 800.000 төгрөгт хоёр хүний унтлагын ор нийт 116.694.900 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч Т.Хашцэцэш шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт: Манайх С.*******гийн шатахуун түгээх газраас 2013 он хүртэл бензин шатахуун аваад 30.400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Бидний хооронд бензин шатахууны ямар ч тооцоо байхгүй. Хамгийн гол нь 30.000.000 төгрөг, 23.300 долларын өрөнд хасуулж байгаа гэж машин, гэр хоёрыг өгсөн. Ингэхдээ гэрээ 38.000.000 төгрөг, машинаа 10.000.000 төгрөгт өгсөн. С.*******д бензинтэйгээ нийлээд 116.694.900 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байна.

5. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******т 2009 оноос 2010 он, 2011 оноос 2013 онуудад өгсөн бензин, шатахууны үнэ гэж 71.447.069 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

5.1 Хариуцагч Ц.******* нь өөрийн ХХК-ийн нэрээр Гэрэлт шатахуун түгээх газраас шатахуун авч байсан болох нь нэхэмжлэгч С.*******гийн ... шатахуун түгээх газраа Гэрэлт гэж нэрлэж байсан. Манайд ХХК гэж байгаагүй. Энэ талаарх баримтыг татварын албаар гаргуулж болно. гэж манай ээжийн нэр дээр байдаг. гэдэг хүн татвар төлдөг хувиараа татвар төлөгч байсан. Тэгээд би ээжийнхээ оронд ажиллаж байсан. Манай ээж надад эрхээ шилжүүлсэн байсан ... гэх тайлбар, хариуцагч Ц.*******ын ... Би ХХК-ийн захирал ... гэсэн тамгатай бичгийг цохоод өгөөд явуулчихдаг байсан. Нэг хувь нь нягтланд нэг хувь нь түгээгчид өгдөг байсан ... шатахуунаа Гэрэлт шатахуун түгээх газраас авдаг ... Гэрэлт шатахуун түгээх газар С.*******гийнх байх. Хэнийх нь сайн мэдэхгүй байна ... гэх тайлбаруудаар нотлогдож байна.

5.2. Өөрөөр хэлбэл Гэрэлт шатахуун түгээх газар, компаний хооронд үүссэн маргаантай харилцаанд иргэн С.******* ямар хамааралтай эсэх, С.******* нь Гэрэлт шатахуун түгээх газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх болон итгэмжлэлээр төлөөлөх эрхтэй эсэх, бензин шатахууны үнийг хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т нэхэмжлэлийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заажээ.

5.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байна.

5.5. Иймд нэхэмжлэгч С.*******гийн бензин шатахууны төлбөр 71.447.069 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ц.*******, Т.*******, Д.*******, Д.******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

6. Нэхэмжлэгч С.******* нь Капитал банкнаас зээл авч Ц.*******т 2.000.000 төгрөг, дахин 2.000.000 төгрөг, дахин 1.000.000 төгрөг өгсөн, мөн 10.000.000 төгрөг, 11.400.000 төгрөг, 3.750.000 төгрөг, 3.000.000 төгрөг, 1.300.000 төгрөг, 1.000.000 төгрөг нийт 35.450.000 төгрөг өгсөн, банкнаас зээл авч өгсөн. Банкны зээлийн хүүнд 10.302.327 төгрөг өгсөн тул нийт 45.752.327 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

6.1. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж,

мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус хуульчилжээ.

6.2. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******т дараах мөнгийг шилжүүлсэн болох нь:

1. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 10.000.000 төгрөгийг хариуцагч Ц.*******ын Хаан банк дахь 5495007947 тоот дансаар шилжүүлсэн гэх баримт /I хх-ийн 113/,

2. 2014 оны 4 дүгээр сард 11.400.000 төгрөгийг жолооч Л.ийн тээврийн хөлсийг төлсөн гэх гэрч Л.ийн мэдүүлэг /II хх-ийн 64-65/,

3. Жолооч Цэрэндоржид 3.750.000 төгрөгийг төлсөн /хариуцагч Ц.*******, Т.******* нар хариу тайлбартаа үүнийг С.******* өгсөн нь үнэн гэж хүлээн зөвшөөрсөн /I хх-ийн 44/,

4. Жолооч ад 3.000.000 төгрөг төлсөн /хариуцагч Ц.*******, Т.******* нар хариу тайлбартаа үүнийг С.******* өгсөн нь үнэн гэж хүлээн зөвшөөрсөн /I хх-ийн 44/,

5. 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгийг хариуцагч Ц.*******ын Хаан банк дахь 5495007947 тоот дансаар шилжүүлсэн гэх баримт /I хх-ийн 109/,

6. Сэлбэгийн үнэ 1.000.000 төгрөг төлсөн /хариуцагч Ц.*******, Т.******* нар хариу тайлбартаа үүнийг С.*******д өгсөн мөнгөний жагсаалтад оруулж тооцсон байгаа гэж хүлээн зөвшөөрсөн /I хх-ийн 44/ нийт 30.450.000 төгрөг зээлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

6.3. Харин нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.Цундувт 2.000.000 төгрөг, дахин 2.000.000 төгрөг, дахин 1.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

6.4. Мөн нэхэмжлэгч С.******* нь Капитал банкнаас зээл авч хариуцагч Ц.*******т дээрхи мөнгийг өгсөн гэж тайлбарлан Капитал банктай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан 281 дугаартай Зээлийн гэрээ-г хэрэгт баримтаар гарган өгч, банкны зээлийн хүүнд төлсөн гэх 10.302.327 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. /I хх-ийн 7/

6.5. Нэхэмжлэгч С.******* нь Капитал банктай 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 281 дугаартай Зээлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байгаа тул энэхүү гэрээний үүргийг С.******* өөрөө биелүүлэх үүрэгтэй бөгөөд зээлийн хүү болох 10.302.327 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй, хариуцагч нар нь нэхэмжлэгч С.*******гийн банктай байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргийг биелүүлэх, зээлийн хүүг төлөх үүрэггүй болно.

6.6. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ц.*******, Т.******* нарын хооронд тухай бүр зээлийн гэрээний харилцаа үүсч байсан талууд Зээлийн гэрээ-г амаар байгуулсан байна гэж үзэхээр байна.

6.7. Нэхэмжлэгч С.******* нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, хариуцагч Ц.*******, Т.******* нар нь гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй байна.

6.8. Иймд хариуцагч Ц.*******, Т.******* нараас 30.450.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас /зээлүүлсэн гэх 5.000.000 төгрөг +Капитал банкны зээлийн хүү 10.302.327 төгрөг/ 15.302.327 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******, Д.******* нартай 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 23.300 доллар буюу /24.000.000 төгрөгийн хүү + 10.000.000 төгрөгийг алданги + 66.405.000 төгрөг/ 100.405.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

7.1. Хариуцагч Ц.*******, Д.******* нар нь нэхэмжлэгч С.*******тай 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн барьцаанд Ү2205037635 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэрийн бүс /16030/ энгельсийн 8 дугаар байрны 37 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж, 23.300 долларыг нэг сарын 1.000.000 төгрөгийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцов, 24 сарын хугацаатай, сар бүр хүүгээ төлнө, төлбөрийг доллароор төлнө, хугацаа хэтэрвэл 1 хувийн алданги тооцох болно гэж харилцан тохирсон болох нь зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна. / I хх-ийн 6/

7.2. Хариуцагч Ц.******* нэхэмжлэгч С.*******гаас 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 23.300 долларыг зээлж авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээ өгөөгүй, үл хөдлөх эд хөрөнгө барьцаалаагүй гэж маргаж байна.

7.3. Талуудын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсаны зээлийн гэрээний барьцаанд Ү2205037635 дугаартай Баянгол дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэрийн бүс /16030/ энгельсийн 8 дугаар байрны 37 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалж гэж үл хөдлөх хөрөнгийн байршлыг тодорхой заасан байгаа нь хариуцагч талаас үл хөдлөх хөрөнгөө барьцаалахыг хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэхээр байна.

7.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч Д.*******ын зурсан гэх гарын үсэг түүний гарын үсэг мөн эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргах хүсэлтийг хариуцагч Ц.*******ын хүсэлтээр түүний өмгөөлөгч Э. болон нэхэмжлэгч С.******* нар гаргасан байна. / I хх-ийн 93, 95/

7.5. Улмаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 140/ШЗ2022/01895 дугаартай Шинжээч томилох тухай захирамжаар Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 161-163/

7.6 Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн №000000029 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

1. Шинжлэгдэж буй Д.******* гэх гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн чөлөөт загвартай тохирч байна гэжээ. /I хх-ийн 164-176/

7.7. Өөрөөр хэлбэл 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч Д.******* гарын үсэг зурсан болох нь нотлогдож байна.

7.8. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байхаар хуульчилсан байна.

7.9. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ц.*******, Д.******* нар нь 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээндээ үл хөдлөх хөрөнгө барьцаалсан бөгөөд энэхүү үл хөдлөх хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээгээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.

7.10. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******, Д.******* нарын 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн зээлийн гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохоор байна.

7.11. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заажээ.

7.12. Талуудын хооронд хийгдсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******, Д.******* нараас 23.300 долларыг буцаан шаардах эрхтэй, харин зээлийн хүү, алдангийг шаардах эрхгүй, хариуцагч Ц.*******, Д.******* нар нь 23.300 долларыг буцаан өгөх үүрэгтэй байна.

7.13. Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д Мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж хуульчилжээ.

7.14. Нэхэмжлэгч С.******* нь Завхан аймаг дахь Монголбанкны салбараас 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн америк долларын ханшийн мэдээллийг гаргуулах хүсэлт гаргасан. / I хх-ийн 250/

7.15. Завхан аймаг дахь Монголбанкны салбараас 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А-36 дугаартай албан бичгээр хариуг ирүүлсэн бөгөөд 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн америк долларын ханш 3.458,02 төгрөгтэй тэнцэхээр байна гэх лавлагааг ирүүлсэн байна. / II хх-ийн 32-33/

7.16. Мөн нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн нэг америк долларыг 3.220,86 төгрөгтэй тэнцэхээр байна гэсэн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа ирүүлсэн байх бөгөөд энэхүү лавлагаагаар ирүүлсэн мэдээлэл нь нийтэд илэрхий үйл баримт байна. / I хх-ийн 105/

7.17. Нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн /нэг долар 3.220,86 төгрөгтэй тэнцэнэ гэсэн/ ханшаар тооцож 23.300 долларыг гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

7.18. Харин 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******, Д.******* нараас зээлийн хүү, алданги нэхэмжлэх эрхгүй байна.

7.19. Хариуцагч Ц.*******, Д.******* нар нь нэхэмжлэгч С.*******гаас зээлсэн 23.300 долларыг буцаан төлсөн, 10 ханатай гэрээ өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн гэрээ нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа төлбөрийг доллароор төлнө гэж тохирсон байх боловч доллароор буцаан төлсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

7.20. Иймд хариуцагч Ц.*******, Д.******* нарыг нэхэмжлэгч С.*******д 23.300 долларыг буцаан төлсөн гэж үзэхгүй.

7.21. Иймд хариуцагч Ц.*******, Д.******* нараас 23.300 доллар буюу 75.046.038 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25.358.962 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Т.*******, Д.******* нартай ы2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү 18.000.000 төгрөг нийт 48.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн.

8.1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Т.*******тэй 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг, нэг сарын 1.500.000 төгрөгийн хүүтэй, хугацаа 12 сар, сар бүр хүүгээ төлнө гэж харилцан тохирсон болох нь зээлийн гэрээний хуулбараар нотлогдож байна. / I хх-ийн 20/

8.2. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******гаас 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөг зээлж авсан талаараа тайлбарлаж, хүлээн зөвшөөрч маргаагүй, харин зээлийн гэрээнд хүү, алданги тооцохоор тохиролцоогүй энэ талаар нэхэмжлэгч С.******* нэмж бичсэн гэж маргаж байна.

8.3 Талууд 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээндээ гарын үсэг зурцгаасан байх бөгөөд хүү сарын 1.500.000 төгрөг, хугацаа 12 сар, сар бүр хүүгээ төлнө гэж бичсэнийг нэмж бичсэн гэж үзэх боломжгүй, нэмж бичсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна, харин талуудын гарын үсэг зурсны дараа гарын үсгийн доод талд нь өөр өнгийн балаар хугацаа хэтэрсэн тохиолдолд сар бүр 0.05 хувийн алданги тооцно гэж бичсэнийг нэмж бичсэн гэх хариуцагч нарын тайлбарыг үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

8.4. Хариуцагч Т.******* нь С.*******тай зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээг уншиж танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөнгийг өөрийн өмчлөлд хүлээн авсан байх бөгөөд тухайн гэрээтэй холбоотой /надад гэрээний нэг хувийг өгөөгүй, гэрээнд хүү, алдангийн талаар нэмж бичсэн гэх зэрэг/ асуудлыг өөрөө ухамсарлан гэрээний нэг хувийг шаардан авах, гэрээнд хүү алдангийн талаар тохиролцоогүй бол тэр талаараа тусгуулах боломжтой байсан гэж үзэхээр байх тул гэрээнд зээлийн хүү тооцно гэж нэмж бичсэн гэх хариуцагч Т.*******ийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

8.5. Нэхэмжлэгч С.*******, хариуцагч Т.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж үзэхээр байна.

 

8.6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т Үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж хуульчилжээ.

 

8.7. Хариуцагч Т.******* нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор, шударгаар буцаан төлөх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлэхгүй бол нэхэмжлэгч С.******* нь үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

8.8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Т.*******тэй зээлийн гэрээ бичгээр байгуулсан, зээлийн гэрээнд хүү тооцохоор тохирсон байх тул зээлийн хүү шаардах эрхтэй байна.

 

8.9. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******гаас 30.000.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй боловч зээлийн гэрээнд хүү, алданги тохироогүй байсан, нэмж бичсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа нотолж чадаагүй болно.

 

8.10. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.******* нь ээж Т.*******тэйгээ хамт ирж 30.000.000 төгрөг зээлж авсан гэж тайлбарлаж байгаа боловч уг гэрээнд Д.******* гарын үсэг зураагүй, гэрээгээр хүлээсэн үүрэгтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагч Д.*******ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

8.11. Иймд хариуцагч Т.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг, зээлийн хүү 18.000.000 төгрөг нийт 48.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

9. Ингээд хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нараас /30.450.000 + 75.046.038 + 48.000.000/ нийт 153.496.038 төгрөг гаргуулж С.*******д олгож, /71.447.069 + 15.302.327 + 25.358.962/ 112.108.358 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор байна.

 

10. Хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарууддаа: ... нэхэмжлэгч С.*******д нийт 116.694.900 төгрөг өгч төлбөр тооцоо дууссан ... гэж тайлбарлаж баримтаа ирүүлсэн бөгөөд хариуцагч талаас ирүүлсэн баримтуудаас үзэхэд:

1. 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 14.757.500 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй,

2. 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 500.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга шатахууны үнэ гэсэн / I хх-ийн 54/,

3. 2010 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга ******* гэсэн / I хх-ийн 54/,

4. 2010 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга шатахууны үнэ гэсэн / I хх-ийн 55/,

5. 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга *******-с гэсэн / I хх-ийн 55/

6. 2011 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 2.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга шатахууны үнэ гэсэн / I хх-ийн 55/,

7. 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 200.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга ХХК шатахууны үнэ гэсэн / I хх-ийн 56/,

8. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга идэшний үхэрний үнэ гэсэн / I хх-ийн 56/,

9. 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 800.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга гоеологийн дүгнэлтийн үнэ гэсэн / I хх-ийн 57/,

10. 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.844.000 төгрөгийн ХХК-ийн зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга суурийн нүх ухсан, бетон зуурмагийн үнэ, ш/хөвөг гэсэн / I хх-ийн 57/,

11. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга *******-с гэсэн / I хх-ийн 58/,

12. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 600.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга ЗЭТ гэсэн / I хх-ийн 58/,

13. 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 463.400 төгрөгийн ХХК-ын зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга С.******* будаг, суурьтай угаалтуур, өнхрүүш, холигч гэсэн / I хх-ийн 59/,

14. 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга зээл төлөв гэсэн / I хх-ийн 59/,

15. 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга оос цементийн үнэ гэсэн / I хх-ийн 60/,

16. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга *******-с гэсэн / I хх-ийн 60/,

17. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 330.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга шилжүүлэг ******* гэсэн / I хх-ийн 61/,

18. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга ******* мат үнэ гэсэн / I хх-ийн 61/,

19. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1.100.000 төгрөгийн кассын орлогын ордер гэх баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга оос *******д гэсэн / I хх-ийн 62/,

20. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга *******-с гэсэн / I хх-ийн 62/,

21. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 450.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга *******д *******аас гэсэн / I хх-ийн 63/,

22. 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 38.000.000 төгрөгт тооцож монгол гэр өгсөн,

23. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт үйлдсэн бөгөөд ХХК Б., ХХК захирал Ц.*******, С.******* гээд гүйлгээний утга С.*******гийн авах байрны төлбөрт өгөв гэсэн / I хх-ийн 63/

24. аас 1.000.000 төгрөг авч өгсөн гэж тайлбарладаг ч хэрэгт баримт авагдаагүй байна,

25. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийн зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга Ц.*******-С.******* Kian Rhino ачааны автомашин, улаан гэсэн / I хх-ийн 64/,

26. 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 500.000 төгрөгт заалны том хөгжим тооцож өгсөн,

27. 2014 оны 5 дугаар сард 800.000 төгрөгт хоёр хүний унтлагын ор тооцож өгсөн нийт 116.694.900 төгрөг төлсөн гэх баримт хэрэгт авагджээ.

 

11. Нэхэмжлэгч С.*******г Гэрэлт шатахуун түгээх газрыг төлөөлөх эрхтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж үзэн бензин шатахууны төлбөр 71.447.069 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нарын С.*******д 2009 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд төлсөн /14.757.500 + 500.000 + 3.000.000 + 3.000.000 + 1.000.000 + 2.000.000 + 200.000/ гэх 24.457.500 төгрөг нь ХХК болон Гэрэлт шатахуун түгээх газрын хоорондын төлбөр тооцоотой холбоотой байх тул нэхэмжлэгч С.*******д олгох 153.496.038 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлгүй байна.

 

12. Мөн хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нарын С.*******д өгсөн гэх баримтуудаас:

1. 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн идэшний үхэрний үнэ гэсэн 2.000.000 төгрөгийн баримт дээр тухайн мөнгө болон үхрийг хүлээн авсан /С.*******гийн/ хүний нэр, гарын үсэг байхгүй / I хх-ийн 56/,

2. 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 800.000 төгрөг дансаар шилжүүлсэн боловч гүйлгээний утга гоеологийн дүгнэлтийн үнэ гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй / I хх-ийн 57/,

3. 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1.844.000 төгрөгийн ХХК-ийн зарлагын баримт үйлдсэн боловч гүйлгээний утга суурийн нүх ухсан, бетон зуурмагний үнэ, ш/хөвөг гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй / I хх-ийн 57/,

4. 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 463.400 төгрөгийн ХХК-ийн зарлагын баримт үйлдсэн боловч гүйлгээний утга будаг, суурьтай угаалтуур, өнхрүүш, холигч гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй / I хх-ийн 23, 59/,

5. 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн боловч гүйлгээний утга оос цементний үнэ гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй / I хх-ийн 60/,

6. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг дансаар шилжүүлсэн боловч гүйлгээний утга ******* мат үнэ гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй / I хх-ийн 61/,

7. 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр 38.000.000 төгрөгт тооцож монгол гэр өгсөн гэх боловч монгол гэрээ нэхэмжлэгч С.*******гаас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан,

8. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт үйлдсэн боловч ХХК Б., ХХК захирал Ц.*******, С.******* гээд гүйлгээний утга С.*******гийн авах байрны төлбөрт өгөв гэсэн нь ХХК, ХХК болон С.******* нарын хоорондын төлбөр тооцоотой холбоотой баримт байх тул нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй / I хх-ийн 63/,

9. аас 1.000.000 төгрөг авч өгсөн гэж тайлбарладаг ч хэрэгт баримт авагдаагүй,

10. 2014 оны 5 дугаар сард 800.000 төгрөгт хоёр хүний унтлагын ор тооцож өгсөн гэх боловч тухайн орыг хариуцагч талд буцаан өгсөн талаараа нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд хариуцагч нар орыг аваагүй гэж маргаагүй буцаан өгсөн гэж үзсэн тул нийт 71.407.400 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д олгох 153.496.038 төгрөгөөс хасч тооцох үндэслэлгүй байна.

 

13. Хариуцагч талаас ирүүлсэн дээрх баримтуудад ХХК, шатахууны үнэ, геологийн дүгнэлтийн үнэ, суурийн нүх ухсан, бетон зуурмагний үнэ, оос цементний үнэ гэх зэрэг гүйлгээний утгаар шилжүүлсэн төлбөр тооцоог нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нарын хоорондох зээлийн төлбөр тооцооноос хасаж тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

14. Харин хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нарын С.*******д өгсөн гэх баримтуудаас:

1. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 500.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга *******-с гэсэн / I хх-ийн 58/,

2. 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 600.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга ЗЭТ гэсэн / I хх-ийн 58/,

3. 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1.500.000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга зээл төлөв гэсэн / I хх-ийн 59/,

4. 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 5.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга *******-с гэсэн / I хх-ийн 60/,

5. 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 330.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга шилжүүлэг ******* гэсэн / I хх-ийн 61/,

6. 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 1.100.000 төгрөгийн кассын орлогын ордер гэх баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга оос *******д гэсэн / I хх-ийн 62/,

7. 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 850.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга *******-с гэсэн / I хх-ийн 62/,

8. 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 450.000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга *******д *******аас гэсэн / I хх-ийн 63/,

9. 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгийн зарлагын баримт үйлдсэн бөгөөд гүйлгээний утга Ц.*******-С.******* Kian Rhino ачааны автомашин, улаан гэсэн / I хх-ийн 64/,

15. 2014 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр заалны том хөгжим 500.000 төгрөгт тооцож өгсөн нийт 20.830.000 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д төлсөн байна гэж үзэн түүнд олгох 153.496.038 төгрөгөөс хасаж тооцох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

16. Иймд хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 132.666.038 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож шийдвэрлэлээ.

 

17. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******, Ч.******* нарын хооронд дүр үзүүлэн хийсэн орон сууц бэлэглэлийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага нэмж гаргасан. / II хх-ийн 77/

 

17.1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******ын Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж 92а байр 170 тоот нэг өрөө орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлтээ 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд гаргаж байжээ. / I хх-ийн 77/

 

17.2. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 140/ШЗ2022/01870 дугаартай захирамжаар Д.*******ын нэр дээрхи Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж 92а байр 170 тоот нэг өрөө орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийхийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байна. / I хх-ийн 124-126/

 

17.3. Хариуцагч Д.******* нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж 92а байр 170 тоот хаягт байршилтай 33.97 мкв талбайтай нэг өрөө орон сууцаа Ч.*******ад 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлсэн байна. / II хх-ийн 41-62/

 

17.4. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж 92а байр 170 тоот хаягт байршилтай нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч.******* нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүртгэгдсэн гэрчилгээний хуулбар хэрэгт авагдсан байна. / I хх-ийн 143/

 

17.5. Хариуцагч талаас тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 140/ШЗ2022/01870 дугаартай захирамжид гомдол гаргаснаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 140/ШТ2022/00015 дугаартай шүүхийн тогтоолоор Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж 92а байр 170 тоот нэг өрөө орон сууцыг битүүмжлэх ажиллагааг хийхийг даалгасан шүүгчийн захирамжийн холбогдох заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. / I хх-ийн 150-154/

 

17.6. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж 92а байр 170 тоот хаягт байршилтай 33.97 мкв талбайтай нэг өрөө байрыг битүүмжлэх ажиллагаа хийгдээгүй байна.

 

17.7. Хариуцагч Ц.*******, Д.******* нар нь нэхэмжлэгч С.*******тай 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо үйлдвэрийн бүс /16030/ энгельсийн 8 дугаар байрны 37 тоот хоёр өрөө орон сууцыг барьцаалж байсан, харин Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж 92а байр 170 тоот хаягт байршилтай 33.97 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг барьцаалж байгаагүй байна.

 

17.8. Өөрөөр хэлбэл Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо үйлдвэр чингисийн өргөн чөлөө гудамж 92а байр 170 тоот хаягт байршилтай 33.97 мкв талбайтай нэг өрөө орон сууц нь гэрээний зүйл биш, барьцаа хөрөнгө биш байна.

 

17.9. Мөн нэхэмжлэгч С.*******гийн гаргасан хариуцагч Д.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна.

 

17.10. Түүнчлэн хариуцагч Д.*******, Ч.******* нарын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээний нэг тал болох Ч.*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байна.

 

17.11. Иймд нэхэмжлэгч С.*******гийн гаргасан хариуцагч Д.*******, Ч.******* нарын хооронд үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

18. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******д холбогдуулан С.*******гаас авсан гэх 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.*******д өгсөн 10 ханатай цуулбартай гэрээ дээвэр туургийн хамт буцаан авах, 10 жил гэр ашигласны түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

19. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******гаас авсан гэх 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

19.1. Хариуцагч талаас 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30.000.000 төгрөгийг зээлүүлсэн гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 30.000.000 төгрөг зээлэхэд гэрээ хийгээгүй, хүү алданги тохироогүй, Д.******* гарын үсэг зурсан зүйл байхгүй, надад гэрээний нэг хувь гэж өгөөгүй, зүгээр л мөнгө авсан баримт гэж хуурч мэхлээд гарын үсэг зуруулсан, намайг гарын үсэг зурахад хүү алданги тохирсон зүйл бичигдээгүй, миний гарын үсгийн араас буюу доод талд нь ийм зүйл бичсэн байна ... гэж тайлбарлаж байна.

 

19.2. Нэхэмжлэгч С.******* ... үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, хүү алданги тооцно гээд авсан. Аваад амьжиргаагаа дээшлүүлж хэрэглэсэн ... гэж тайлбарлаж байна.

 

19.3. Нэхэмжлэгч С.******* нь тус шүүхэд 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлдээ ... Ц.*******ын эхнэр Т.*******, охин Д.*******ын хамт 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ирж 30.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай сарын 1.500.000 төгрөгийн хүүтэй зээлж авсан ... гэж тайлбарлаж бичсэн бөгөөд алданги нэхэмжлээгүй байна. / I хх-ийн 2/

 

19.4. Нэхэмжлэгч С.*******гийн гаргасан нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагч Т.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Балдан-Очирт 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардуулсан байна. / I хх-ийн 91/

 

19.5. Хариуцагч Т.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... бид тодорхой хэмжээгээр төлж барагдуулаад явсан. Өгсөн мөнгөний тооцооноос харна уу, энд би ганцаараа байсан охин оролцоогүй, энэ тухай мэдэхгүй ... гэжээ. /хх-ийн 44/

 

19.6. Хариуцагч Т.******* нь нэхэмжлэлийн хувийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гардаж авсан, нэхэмжлэлийн хувийг гардан авч хариу тайлбараа өгсний дараа буюу 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ... 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30.000.000 зээлүүлсэн гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах ... тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. / I хх-ийн 193-194/

 

19.7. Өөрөөр хэлбэл хариуцагч Т.******* нь нэхэмжлэгч С.*******г 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30.000.000 төгрөг зээлүүлсэн гэх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30.000.000 төгрөг, зээлийн хүү 18.000.000 төгрөг нэхэмжилснийг мэдэж байсан, зээлийн төлбөрийг төлж байсан талаар тайлбарлаж байсан атлаа 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч С.******* хууран мэхэлж гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэхээр байна.

 

19.8. Хариуцагч Т.******* нь 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээг уншиж танилцан хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, мөнгийг өөрийн өмчлөлд хүлээн авсан байх бөгөөд тухайн гэрээтэй холбоотойгоор гэрээний нэг хувийг шаардан авах, гэрээнд хүү алдангийн талаар тохиролцоогүй бол тэр талаараа тусгуулах боломжтой байсан байна.

 

19.9. Хариуцагч Т.*******ийг хууран мэхлэгдэж 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлгүй, хууран мэхлэгдсэн байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

19.10. Иймд хариуцагч Т.*******ийн нэхэмжлэгч С.*******гаас авсан гэх 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

20. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.*******, Т.******* нар нь нэхэмжлэгч С.*******д өгөх зээлийн төлбөрөөс 38.000.000 төгрөгт тооцож 10 ханатай цуулбартай гэрээ дээвэр туургийн хамт өгсөн гэж, нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******, Т.******* нараас авах ёстой төлбөрөөс 9.000.000 төгрөгт тооцож гэр авсан гэж гэрийн үнэлгэн дээр маргаж байсан боловч хариуцагч Ц.*******, Т.******* нар нь 10 ханатай, цуулбартай гэрээ дээвэр туургийн хамт буцаан авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. / I хх-ийн 193/

 

20.1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Ц.*******, Т.******* нараас 10 ханатай гэр авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

 

20.2. Харин нэхэмжлэгч С.******* нь 10 ханатай гэрийг мөнгөний хэрэг гараад бусдад худалдсан тул өөрт байхгүй гэж, хариуцагч Ц.******* нь би энэ гэрийг С.*******д байгаа гэж бодож байна, Тэрэлжид аваачиж барина гэж байсан гэж тус тус тайлбарлаж байна.

 

20.3. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******, Т.******* нараас авсан гэх 10 ханатай гэрийг бусдад худалдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч С.******* нь гэрийг зарсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул гэрийг С.*******гийн эзэмшилд байна гэж үзлээ.

 

20.4. Талууд 10 ханатай цуулбартай гэр өгч авснаа хүлээн зөвшөөрч маргаагүй боловч гэрийн харагдах байдал, бодит байдлын талаар нэхэмжлэгч С.******* ... токарийн машинаар сийлсэн сийлбэртэй, нэлээн хуучирсан, барьж буулгахад хэцүү гээд зуслангийн аманд барьсан байж байдаг байсан. Дахиж будах хэмжээнд хүрчихсэн, гадна талын цагаан бүрээс нь урагдсан, тооно, ханын будаг нь арилсан, складад хураагаад унь нь гилжийгээд мурийгаад барихад хэцүү болсон байсан. Мөн шалгүй, ханхай 10 ханатай гэр, 2 баганатай, нэг дан бор эсгийтэй дээвэр туургатай байсан ... гэж,

хариуцагч Ц.******* ... 10 ханатай, 4 баганатай, цуулбарын хар модон уньтай, гар сийлбэртэй гэр, гэтэл С.******* токариар ухсан гээд байх юм. Сийлбэртэй гэр хуучин гэж байдаггүй, хуучрах тусмаа үнэтэй байдаг, буддаггүй лакаараа байдаг, лак нь хуучрах тусмаа үнэтэй байдаг. С.******* хана нь хугархай байсан гэж байна, хана нь хугархай байгаагүй. 10 ханатай гэрээ шороон дээр бариагүй, бетон шал дээр барьдаг байсан. Тэр гэрийн брезентэн бүрээс гэхэд дангаараа 3.000.000 төгрөг. 2010 онд захиалаад 2012 онд барьсан, 2 жил барьсан учраас шинэ гэж би хэлэхгүй. Цагаан бүрээс нь илжирсэн байсан ... гэж тус тус шүүхийн хэлэлцүүлэгт зөрүүтэй тайлбарлаж байгаа боловч талууд гаргасан тайлбараа баримтаар нотолж чадаагүй болно.

 

20.5. Иймд нэхэмжлэгч С.*******гаас 10 ханатай цуулбартай гэрийг дээвэр туургийн хамт гаргуулж хариуцагч Ц.*******, Т.******* нарт олгож шийдвэрлэлээ.

 

21. Хариуцагч Т.******* нэхэмжлэгч С.*******гаас 10 жил гэр ашигласны түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

21.1. Нэхэмжлэгч С.******* нь түрээсийн гэрээ байгуулаагүй, хариуцагч нартай гэрийг чинь ашиглая гэж хэлээгүй өрөндөө өгсөн гэж тайлбарлаж байна.

 

21.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан байна.

 

21.3. Хариуцагч Ц.*******, Т.******* нар нь нэхэмжлэгч С.*******тай 10 ханатай монгол гэр түрээслүүлэхээр түрээсийн гэрээ бичгээр байгуулсан, түрээслэх хугацаа, түрээсийн төлбөрийн талаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

21.4. Түүнчлэн хариуцагч Ц.*******, Т.******* нар нь 10 ханатай монгол гэрээ нэхэмжлэгч С.*******гаас зээлсэн долларынхоо өрөнд буюу 38.000.000 төгрөгт тооцож өгсөн гэж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа боловч өрөндөө өгсөн гэх 10 ханатай монгол гэрээ буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, гэр ашигласны түрээсийн төлбөрт 60.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна.

 

21.5. Иймд хариуцагч Ц.*******, Т.******* нарын нэхэмжлэгч С.*******гаас 10 жил гэр ашигласны түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Гурав. Бусад асуудлын тухайд:

 

22. Хариуцагчийн өмгөөлөгч Э. шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа Иргэний хуулийн 72-75 дугаар зүйлд гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байна гэж заасан байна ... 30.000.000 сая төгрөгийг 12 сарын хугацаатай зээлүүлсэн гэж үзэж байгаа юм бол 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. 23.300 долларыг бол 2013 оны 9 дүгээр сарын 06 гэдэг баримт дээрээ 24 сар гэж бичсэн байгаа учраас 2 жилийн хугацаа тавьсан гэж үзэх юм бол шаардах эрх нь 2015 оны 9 дүгээр сарын 06-нд үүсэж байгаа. 2015 оны 9 дүгээр сарын 06-наас хөөн хэлэлцэх хугацаа нь 2018 оны 9 дүгээр сарын 06 буюу хамгийн сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаатай байсан. Гэтэл 2015 оны 9 сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан энэ асуудлыг 2022 онд шүүхээр нэхэмжилж байна. Эдгээр хүмүүсийн хоорондох мөнгө төгрөгийн асуудал хамгийн сүүлийн өгсөн авсан асуудал нь 2014 онд өгсөн авсан гэх асуудал байгаа ... гэдэг хүний ачаад явсан машиныг нэхэмжлэгч 7.000.000 төгрөгт тооцсон гэж байгаа боловч гэрч нь 8.000.000 төгрөг гэдэг. Хавтаст хэрэгт ийн гарын үсэгтэй 10.000.000 төгрөгөөр авсан гэх баримт байгаа ... 2009 оноос эхлээд 2014 оны өр авлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 10 жилийн дараа шүүхэд хандах асуудал байдаггүй ... гэж тайлбарлаж байна.

 

22.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.

 

22.2. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* болон хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар байна.

 

22.3. Нэхэмжлэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт ... хариуцагч нар өөрсдөө өр төлбөртэй гэдгээ хүлээн зөвшөөрөөд мөнгө өгөөд яваад байсан ... 2020 оны 6 сард хамгийн сүүлд машин өрөндөө авсан ... би Ц.*******аас машин авсныхаа дараа гэрт нь очоод мөнгө нэхсэн чинь намайг зодсон. Тэгээд сүүлд нь яваад очсон чинь нохойтой болсон байсан. 2022 оны хавар 5 сард Ц.*******тай тааралдаад мөнгөө нэхсэн. Тэгээд мөнгө өгөхгүй юм байна гээд шүүхэд өгсөн ... энэ 8 жилийн хугацаанд би байнга гэрт нь очдог байсан. нүүж очсоны дараа гэрт нь очиж мөнгөө нэхээд би зодуулсан ... шүүхэд өгөөд үзээрэй гэж хэлэхээр нь нэг дор байдаг юм чинь шүүхэд өгөөд яах вэ гэж бодож байсан ... хариуцагч нар надад хэлэхдээ бүх өрөө төлчхөөд чиний өртэй үлдээд төлнө гэж хэлдэг байсан ... тэгээд би мөнгөө нэхээд өдөр бүр гэрт нь очдог байсан. Хамгийн сүүлд эд өгсөн машиныг авсны дараа бас очсон ... хариуцагч нар ганцхан чиний өрийг үлдээчхээд төлнө гэж хэлсэн үгэнд нь итгээд яваад байсан. Гэтэл миний итгэлийг алдаж залилан хийсэн байна ... би тооцоо нийлье гэж зөндөө очиж байсан, баримтаа олоогүй байна гэж маш олон удаа хэлж байсан ... гэж,

Хариуцагч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт ... С.******* өөрөө л машинаа өгчих гээд байсан. Тухайн үед миний машиныг Дөрвөлжингийн нэг хүн авах гээд байна, 5.000.000 төгрөгт мал оролцуулъя гэж байна гэхэд С.******* чи надад өгчих, би ийн өрийг өгчихье гэхээр нь би тэг гэж хэлээд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр С.******* бид 3 гарын үсгээ зураад 10.000.000 төгрөг гэж бичээд өгсөн. Энэ талаарх баримт хэрэгт байгаа. Тэр машиныг С.******* цаашаа хэдэн төгрөгт өгсөн гэдгийг би мэдэхгүй ... гэж,

Хариуцагч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт: ... манайх С.*******гийн шатахуун түгээх газраас 2013 он хүртэл бензин шатахуун аваад 30.400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Бидний хооронд бензин шатахууны ямар ч тооцоо байхгүй. Хамгийн гол нь 30.000.000 төгрөг, 23.300 долларын өрөнд хасуулж байгаа гэж машин, гэр хоёрыг өгсөн. Ингэхдээ гэрээ 38.000.000 төгрөг, машинаа 10.000.000 төгрөгт өгсөн ... машинаа 10.000.000 төгрөгт тооцож 23.300 доллар зээлсэн өрөнд өгсөн ... гэж тус тус тайлбарлаж байна.

 

22.4. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ц.*******, Т.******* нараас 2013 онд байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж, өрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан, хариуцагч Ц.*******, Т.******* нар нь нэхэмжлэгч С.*******д өр төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч, зээлээ төлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр улсын дугаартай ачааны автомашиныг зээлийн төлбөртөө тооцож С.*******д хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. / I хх-ийн 64/

 

22.5. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заажээ.

 

22.6. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.*******, Т.******* нар нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр улсын дугаартай ачааны автомашиныг 10.000.000 төгрөгт тооцож 23.300 долларын зээлийн төлбөртөө өгч байгааг нэхэмжлэгч С.*******гийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

22.7. Иймд нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ц.*******, Т.******* нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23.300 доллар, 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолохоор байна.

 

22.8. Хариуцагч Ц.*******, Т.******* нар нь 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 10.000.000 төгрөгт тооцож ачааны автомашин өгснөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолох бөгөөд нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзнэ.

 

22.9. Иймд хариуцагч нарын өмгөөлөгч Э.гийн гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

 

23. Нэхэмжлэгч С.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн Хөрөнгийн үнэлгээний төвөөр 10 ханатай монгол гэрийн зах зээлийн үнэлгээг хийлгэсэн үнэлгээний ажлын тайланг ирүүлсэн байна. / I хх-ийн 97-104/

 

23.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байна.

 

23.2. Иймд нэхэмжлэгч С.*******гийн өөрийн санаачилгаараа 10 ханатай монгол гэрийн зах зээлийн үнэлгээг хийлгэсэн үнэлгээний ажлын тайланг нотлох баримтаар үнэлэх боломжгүй.

 

24. Хариуцагч Ц.*******, Т.******* нар нь 10 ханатай цуулбартай гэрээ 38.000.000 төгрөгийн үнэтэй гэж, харин нэхэмжлэгч С.******* нь 10 ханатай цуулбартай гэр 9.000.000 төгрөгийн үнэтэй тухайн гэрийг 5.000.000 төгрөгөөр бусдад зарсан гэж тус тус тайлбарлан маргаж байгаа.

 

24.1. Гэвч хариуцагч Ц.*******, Т.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... эдэлж хэрэглэсэн хуучин гэрээ одоо 8 жилийн дараа үнэлгээ хийлгэх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна ... гэж, нэхэмжлэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт ... хуучин юм худалдаж авна гэсэн зарын дагуу 5.000.000 төгрөгөөр зарсан, мөнгөө бэлэн тоолоод авсан ... гэж тус тус тайлбарлаж байгаа боловч хариуцагч талаас 10 ханатай гэрээ 38.000.000 төгрөгийн үнэтэй байсныг, нэхэмжлэгч талаас 10 ханатай гэрийг 9 сая төгрөгийн үнэтэй байсан, 5.000.000 төгрөгөөр худалдсан гэдгээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

 

24.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

24.3. Хуулиар хүлээсэн дээрх эрх, үүргийг нэхэмжлэгч С.*******д 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.ид 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балдан-Очирт 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, хариуцагч нарын өмгөөлөгч Э.д 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, хариуцагч Ц.*******, Т.******* нарт 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр өдөр тус тус шүүхээс тайлбарлан, танилцуулсан болно. / I хх-ийн 30, 85, 197, II хх-ийн 3, 180/

 

24.4. Мөн талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийн сонгон авсан өмгөөлөгчтэй оролцож, хууль зүйн туслалцаа авч, өөрийгөө өмгөөлүүлэх эрхээ эдэлсэн болно.

 

25. Нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.*******ыг хариуцагчаар заасан боловч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулахаас татгалзах хүсэлтээ өгсөн, 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Д.*******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах хүсэлт тус тус гаргаж байсан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна. / I хх-ийн 1, 79, II хх-ийн 8/

 

26. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 140/ШЗ2022/01895 дугаартай Шинээч томилох тухай захирамжаар нэхэмжлэгч С.******* болон хариуцагч нарын өмгөөлөгч Э.гийн хүсэлтээр 2013 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 23.300 долларын зээлийн гэрээ /гар бичмэл/ дээр зурагдсан Д.******* гэсэн бичвэрийг хариуцагч Д.******* зурсан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийг шинжээчээр томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. / I хх-ийн 161-163/

 

26.1 Улмаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 140/ШЗ2023/00750 дугаартай Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай захирамжаар Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсээс шинжээчийн дүгнэлтээ ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна. / I хх-ийн 178/

 

26.2. Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 140/ШЗ2023/01482 дугаартай Шүүхийн даалгавар гүйцэтгүүлэх тухай захирамжаар нэхэмжлэгч С.*******гийн хүсэлтээр гэрч Б.ыг, хариуцагч нарын өмгөөлөгч Э.гийн хүсэлтээр гэрч Г. нарыг асуулгахаар Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд даалгавар хүргүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн байна. / II хх-ийн 123-126/

 

26.3. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хариу ирсэн, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 12 дугаар сарын 11-ны өдөр даалгаврыг гүйцэтгэн ирүүлсэн байна. / II хх-ийн 129, 135/

 

26.4. Өөрөөр хэлбэл талуудын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хоёр удаа түдгэлзүүлж байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

 

27. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагч Д.*******, Д.******* нарт шүүх хуралдааны товыг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр мэдэгдсэн байна. / II хх-ийн 201/

 

27.1. Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ С.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон байна. Би нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар юу ч мэдэхгүй, мөн одоо Бүгд найрамдах Хятад ард улсад суралцаж байгаа тул уг шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд тус хэргийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

27.2 Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ С.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаан 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр товлогдсон байна. Би нэхэмжлэлийн үндэслэл шаардлагын талаар юу ч мэдэхгүй, мөн одоо төрийн албанд ажиллаж байгаа тул уг шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд тус хэргийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

27.3. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д.*******, Д.******* нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарлаж байна.

 

27.4. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.*******, Д.******* нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

 

28. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч нарт зээлүүлсэн мөнгө нийтдээ 265.604.396 төгрөг болсноос 58.117.400 төгрөгийг буцааж авсан, бас 14.657.500 төгрөг буцааж авсан ингээд үлдэгдэл 192.829.496 төгрөгийг гаргуулж өгнө үү нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд нэхэмжлэгч С.*******гийн авсан гэх:

- 14.657.500 төгрөгийн тухайд: нэхэмжлэгч С.******* нь 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Т.*******тэй тооцоо нийлж 14.657.500 төгрөгийг өрөндөө суутган өгсөн гэж тайлбарлаж байна. / I хх-ийн 2/

- 58.117.400 төгрөгийн тухайд: 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр тооцоо нийлэхэд 15.459.900 төгрөгийн материал авсан, аас 20.000.000 төгрөг шилжүүлнэ гэж бичиг үйлдсэн, 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 7.000.000 төгрөгийн машиныг иргэн А-д өгснөөр надад өгснөөр тооцож байгаа, 2020 оны 9 дүгээр сард аас 1.000.000 төгрөг авсан нь Ц.*******ын мөнгө гэж тооцож байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь /15.459.900 + 20.000.000 + 7.000.000 + 1.000.000/ нийтдээ 43.459.900 төгрөг болж байна. / I хх-ийн 2/

 

28.1. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* нь хариуцагч нараас эхлээд 14.657.500 төгрөг авсан гэж тайлбарласан. Дараа нь авсан гэх /58.117.400/ мөнгөндөө өмнөх авсан гэх 14.657.500 төгрөгийг нэмж / 43.459.900 + 14.657.500 / нийт 58.117.400 төгрөг болсон гэж тайлбарлаж байна.

 

28.2. Тодруулбал нэхэмжлэгч С.******* нь нийт авсан гэх мөнгөн дүн дээрээ 14.657.500 төгрөгийг 2 удаа нэмж тооцсон байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

29. Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

30. Нэхэмжлэгч С.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжилсэн 192.829.496 төгрөгтөө тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс тодорхой хугацаагаар хойшлуулж өгнө үү гэх хүсэлт гаргасан байжээ. / I хх-ийн 5/

 

30.1. Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 140/ШЗ2022/01596 дугаартай захирамжаар нэхэмжлэгч С.*******г улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан байна. / I хх-ийн 24-26/

 

30.2 Нэхэмжлэгч С.******* нь 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага гаргах болох Д.*******-Ч.******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна. / II хх-ийн 77/

 

30.3. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.

 

30.4. Иймд нэхэмжлэгч С.*******гаас нийт нэхэмжилсэн 192.829.496 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 1.122.097 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 1.192.297 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

31. Хариуцагч Т.******* нь 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд 10 жил гэр ашигласны түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа 457.950 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна. /II хх-ийн 195/

 

31.1. Харин хариуцагч Т.******* нэхэмжлэгч С.*******гаас авсан гэх 30.000.000 төгрөгийн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, С.*******д өгсөн 10 ханатай цуулбартай гэрээ дээвэр туургийн хамт буцаан авахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа нийт 140.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байна.

 

31.2. Иймд хариуцагч Т.*******ээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх 140.400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

32. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3Нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь түүний тайлбар, бусад нотлох баримтаар тогтоогдсон буюу хуульд заасан бусад үндэслэл байвал түүнийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлнө гэж заасан байна.

 

32.1. Нэхэмжлэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт би тэтгэвэрт байдаг, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтээ өгсөн гэх боловч С.*******г төлбөрийн чадваргүй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх хуульд заасан үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх боломжгүй болно.

 

33. Хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нараас 132.666.038 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 821.280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэгч С.*******гаас 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж хариуцагч Т.*******т олгох нь зүйтэй байна.

 

34. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 959 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нарын Хаан банк, Хас банк, Төрийн банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Богд банкуудад дахь харилцах дансыг битүүмжлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан байна. / I хх-ийн 207-209/

 

34.1. Энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 959 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн үйлчлэл дуусгавар болно.

 

35. Хэрэгт баримтаар хавсаргасан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, ******* гэж бичигдсэн 2 ширхэг бичгийн цаас, 1 ширхэг дугтуйг энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Д.*******т буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч *******аас 44.222.038 төгрөг, хариуцагч *******ээс 44.222.000 төгрөг, хариуцагч *******аас 44.222.000 төгрөг тус тус гаргуулж нийт 132.666.038 төгрөгийг нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 112.108.358 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргээс хариуцагч Д.*******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хариуцагч Д.*******-Ч.******* нарын хооронд байгуулсан Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч С.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар С.*******-Т.******* нарын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Т.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

5. Нэхэмжлэгч С.*******гаас 10 ханатай, сийлбэртэй, хар модон уньтай, цагаан бүрээс муу, хана хаалга халцарсан, бор эсгий, брезэнтэн бүрээстэй хуучивтар монгол гэрийг гаргуулж хариуцагч Ц.*******, Т.*******т нарт олгосугай.

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******гаас монгол гэрийн түрээсийн төлбөр 60.000.000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 1.192.297 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод, хариуцагч Т.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод тус тус оруулж, хариуцагч Ц.*******, Т.*******, Д.******* нараас 132.666.038 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 821.280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэгч С.*******гаас 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж хариуцагч Т.*******т тус тус олгосугай.

8. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 959 дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн үйлчлэл нь энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

9. Хэрэгт баримтаар хавсаргасан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, ******* гэж бичигдсэн 2 ширхэг бичгийн цаас, 1 ширхэг дугтуйг энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Д.*******т буцаан олгохыг шүүгчийн туслах /Д.Бат-Отгон/-д даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ