Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 152/ШШ2024/00051

 

    Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, шүүгч Л.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: Х овогт О-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Увс аймгийн У хэлтэст холбогдох,

    Улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 47,520,000 төгрөгийг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

     Нэхэмжлэгч О.Г, 

     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

     Иргэдийн төлөөлөгч: С.Б,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч О.Г нь хариуцагч Увс аймгийн У хэлтэст холбогдуулан улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 47,520,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Миний бие өөрийн өмчлөлийн Х хаягт байршилтай, 26,4 м.кв талбайтай 1 өрөө байрыг авахдаа 2014 онд байрны урьдчилгаа төлбөр төлж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.М-с худалдах, худалдан авах гэрээ хийж, УБХ дугаарт бүртгэгдсэн х дугаар гэрчилгээ авч, 2018 оноос хойш ашиглаж ирсэн. Гэтэл Увс аймгийн УБ хяналтын улсын байцаагч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7120 дугаар дүгнэлт гаргаж, энэ байрны Х дугаар бүртгэлийг хүчингүй болгосон. Уг байрыг Улаангом сумын иргэн С.П хаалга эвдэн орж авсан ба УБ хэлтсээс түүний нэр дээр тухайн байрны гэрчилгээ, бүртгэл хийсэн байна. Хууль журмын дагуу үнэн зөв баримт бүрдүүлэн, хууль ёсны өмчлөгч болохоо нотлох баримтаар гаргаж явсан боловч УБ хэлтсээс дараах баримтуудыг үл харгалзан байрны бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

    1. УБ байгууллага нь улсын хэмжээнд байрны хаяг дугаарлалтыг нар зөв дугаарлан бүртгэдэг. Үүний адил Х орон сууцны бүх байр нар зөв дугаарлагдсан хаягтай, гэрчилгээтэй. Тухайлбал тухайн байрны 1 дүгээр давхарт Д.Н-ийн 2 тоот хаягт байрлалтай, 28,5 м.кв талбайтай байранд х дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, М.Б-д 4 тоот хаягт байрлалтай, 42 м.кв талбайтай х дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус тус олгохдоо нар зөв талаасаа дугаарласан байдаг. Манай байр мөн адил улсын комисс хүлээн авсан, байрны план зураг дээрээ нар зөв талаасаа дугаарлагдсан бөгөөд энэ нь зураг дээрх талбайн хэмжээ бусад үзүүлэлтээрээ тохирдог.

   2. Тухайн үед зарим байрны гэрчилгээг гаргахад С.П хамтран барьж байгаа этгээдийн хувиар бичгээр зөвшөөрөл өгч байсан баримтууд УБ архив, хувийн хэргүүдэд байдаг. М.Б-д 22 дугаар байрны 4 тоотын гэрчилгээг олгох үед С.П нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Үл хөдлөх хөрөнгийн газарт хүсэлт гаргах нь гэсэн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гараар бичсэн хүсэлтдээ Х тоотод баригдсан 1 давхрын 4 тоот байрыг иргэн С.М-ын захиалагч Б-д шилжүүлэн өгөхөд миний зүгээс татгалзах зүйл байхгүй. (Зөв талаасаа тоолоод №4) гэж байгаа. Одоо энэ байранд Б-ын аав М амьдарч байгаа байр болно гэсэн бичиг хийж өгч байсан. Энэ нь С.П нь тухайн байруудыг нар зөв дугаарлан олгож байгааг мэдэж байсан ба өөрөө ч нар зөв дугаарлан гэрчилгээ олгуулахаар зөвшөөрсөн бичиг хийж байсан баримт байдаг.

    3. Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/975 дугаар УБ хэлтэст хандсан Тухайн байр нь ямар нэгэн маргаангүй болохыг тодорхойлсон албан бичиг 6 тоот байрны хувийн хэрэгт авагдсан байдаг.

    4. С.П-ын 1 тоот 21 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй байрны гэрчилгээг 2014 онд гаргасан УБ байцаагч Ж.Б 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа батлагдсан зураг үндэслээгүй, газар дээр нь танилцахгүйгээр барилгын ажил 50%-тай байхад байрны гэрчилгээг нар зөв дугаарлан олгож, 90% бүртгэл хийсэн тухайгаа мэдүүлсэн баримт байдаг.

     5. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр С.П-ын 1 тоот байрны гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч С.П нь хяналтын шатны шүүхэд О.Г-тай хамааралгүй, бидний хооронд маргаан байхгүй гэж гомдол гаргаснаар Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв намайг нэхэмжлэл гаргах этгээд мөн гэж үзсэн бол С.П-ын 1 тоот байрны гэрчилгээ хууль бус болох нь тогтоогдох байсан. Нөгөө талаас С.П нь 6 тоот байртай маргахгүй болж байна.

     6. Увс аймгийн УБ хэлтэс нь С.М, С.П нарын хөрөнгийн маргаан байгаа гэсэн байдлаар 2019 оны 5 дугаар сард 6 тоот байрны өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байсан боловч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, өмчлөх эрх сэргээгдэж байсан.

     7. Мөн бүртгэл давхардсан, хөрөнгийн маргаан гэсэн асуудлаар УБ хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7460 дугаар Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргасныг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 124/ШШ2022/0029 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Улсын байцаагчийн 2022 оны 7128 дугаар Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтдээ үндэслэл болгон ашигласан байдаг.

    8. С.П нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэр гаргуулсан байна. Энэ шүүх хуралд С.П нь Г-ын 6 тоот байрыг авах, гэрчилгээ давхардсан гэсэн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт гаргасан баримт байна. Ингэж шүүх хуралд оролцуулахгүйгээр шүүхэд Г-ын 1 тоот гэсэн гэрчилгээ бүхий байр нь өөрийн нь 1 тоот байрны гэрчилгээ гэсэн утгаар гэрчилгээгээ баримтаар тооцуулсан байна. Шүүхээс эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг хуралд оролцуулах байтал намайг хамааралгүй этгээд гэж үзэж, оролцуулахгүй, ийм шүүх хурал болсныг би мэдээгүй. УБ хэлтсийн байцаагч энэхүү 3 шатны шүүхийн тодорхой бус О.Г-ын 1 тоот гэрчилгээг С.П-ынх гэж шүүх тогтоосон гэж дүгнэлтдээ дурдсан байдаг. Гэтэл манай байр нь 6 тоот гэрчилгээтэй бөгөөд шүүхийн тодорхой заасан нэршилд хамаарахгүй байна. Үүнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас С.М-ын 1 тоот байрыг С.П-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг, гүйцэтгэх хуудас үндэслэсэн тухай УБ байцаагч бүртгэл хүчингүй болгосон дүгнэлтдээ дурдсан байгаа нь надад эрх зүйн хувьд хамааралгүй, хууль бус үйлдэл байсан. УБ хэлтэс нь хууль журмын дагуу олгосон 6 тоот хаягт байршилтай, 26,4 м.кв талбайтай, 100 хувь гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 4 жилийн дараа хүчингүй болгож, харин С.П-т 1 тоот хаягт байршилтай 21 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хуурамч гэрчилгээг нь хаягийг нь нар буруу дугаарлан 6 тоотыг 1 тоот болгож, 6 тоот гэж байхгүй харин хоёр 1 тооттой байрыг бий болгож, 26,4 м.кв талбайтай байранд 21 м.кв талбайтай гэрчилгээг 100% болгон ашиг сонирхлоор бүртгэл давхардал гарсан гэж үздэг. Дээрх болсон үйл явдал, баримтуудыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд УБ байцаагч 2014 онд бүртгэлийн хууль тогтоомжоо зөрчиж С.П-т 1 тоот 90% гүйцэтгэлтэй, батлагдсан зураг үндэслэхгүйгээр гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэл байсан. Гэхдээ энэ гэрчилгээг олгохдоо улсын бүртгэгч гар тойм зураг дээр нар зөв талаасаа дугаарлан гэрчилгээ олгосон тухай баримтыг харгалзан үзээгүй, намайг оролцуулахгүй хийсэн шүүх хурлаар Г-ын 1 тоот байрыг авах шийдвэр болон улсын бүртгэгч Г.Б-ийн байрны гэрчилгээ давхардсан тухай дүгнэлт, тайлбар /ийм тайлбар байгаа тухай Г.О-ын 7460 дүгнэлтэд бичсэн боловч энэ тайлбарыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч гаргаж ирээгүй/, байрны талбайн хэмжээнүүд таарсаар байтал нэг байранд хаягийн дугаарлалтыг давхардуулан гэрчилгээ олгосон тухай УБ хяналтын байцаагч Г.О-ын 7460, 7128 дугаар дүгнэлтүүдээр миний 2018 онд хууль журмын дагуу бүртгүүлэн батлагдсан байрны зураг дээрх талбайн хэмжээ, бусад байрнуудын адил нар зөв дугаарлагдсан 6 тоот байрны гэрчилгээг хүчингүй болгож байна. Дээрх баримт нь өнгөрсөн хугацаанд болсон асуудлыг тодорхой болгох мэдээлэл юм. Нэгэнт Увс аймгийн УБ хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 7128 дугаар Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтээр миний өмчлөлийн Улаангом сумын 22 дугаар байрны 6 тоот байрны Х дугаартай бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэж, УБ ерөнхий газарт гомдол гаргасан боловч УБ ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/1502 дугаар албан бичгээр гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Мөн УБ ерөнхий газарт улсын байцаагчийн 2022 оны 7128 дугаар дүгнэлттэй холбогдуулан хохирол, нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч УБ ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/3260 дугаар албан бичгээр шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу ирүүлсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Г.Б байцаагч шүүх хурлууд дээр өөр өөр тайлбар гаргаад байна. Өмнөх шүүх хурал дээр 1 давхрын 1 тоот 21 м.кв байр О.Г-ынх гэж байсан. Одоо 6 тоот О.Г-ынх 3 тоотын гэрчилгээ хүчинтэй гэж зөрүүтэй тайлбар гаргаад байна. Завшсан гээд байна. 2013 онд би С.Мад анх 5,000,000 төгрөг өгсөн, нийт 16,000,000 төгрөг өгсөн. С.М-ын байр ашиглалтад орохгүй удаад эргэлзээтэй байдал үүсэхээр нь С.М бид 2 маргалдаад би мөнгөө авъя гээд шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаад тус шүүхийн захирамжаар С.М надад 16,000,000 төгрөг өгөөд би байраа авахаа болиод тохиролцсон. Дараа нь С.М намайг улсын бүртгэл дээр дуудаад тохиролцъё чиний 16,000,000 төгрөгт чинь би 1 өрөө байр өгье. Хоёулаа худалдан авах гэрээ хийе зөрүү 9,000,000 төгрөг болж байна. Би А, Д нарт нэгэнд нь 3,000,000, нөгөөд нь 6,000,000 төгрөгийн өглөгтэй, та 3 хоорондоо тохиролцчих, шийдвэр гүйцэтгэлд хэлчихье гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу очсон. Шийдвэр гүйцэтгэгч О.Б намайг чи энэ хоёр хүнийг дааж авч байгаа юм байна тэ? гэхээр нь би тийм гэсэн. О.Б С.М-с авлагатай байсан Д, А гэдэг 2 ахын С.М-с авах авлага өгөгдөж, хэрэг шийдэгдсэнд тооцлоо гээд надаар гарын үсэг зуруулж авсан. Би хуулийн дагуу гарын үсэг зурсан тул тэр хүмүүсийн мөнгийг би өгөхөөр тохиролцсон С.М бид 2 хуйвалдсан зүйл байхгүй, 25,000,000 төгрөгийн гэрээ ийм л гэрээ байгаа юм. Иймд Увс аймгийн УБ хэлтсээс улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 47,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

     2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн О.Г-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох Увс аймгийн Х байрны 1 давхрын 06 тоот хаягт байрлалтай, 26,4 м.кв хэмжээтэй талбайтай, УБ Х дугаартай, х гэрчилгээтэй бүртгэлийг хүчингүй болгосон тул улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 47,520,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уг бүртгэлийг хүчингүй тооцож бүртгэлийг хаасан байна. Бүртгэлийг хаахдаа хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэр, УБЕГ-ын даргын тушаалыг үндэслэн УБЕХууль болон ЭХЭУБТХуулийн хүрээнд, УБЕГ өгсөн үүрэг даалгаврын чиглэлээр бүртгэл үнэн зөв хийгдсэн байгаа. Харин 47,520,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгө төлбөр хэнд өгсөн, тэр хүнээсээ нэхэмжлэн хохирлоо гаргуулж авах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Энэ их ээдрээ төвөгтэй, олон жил үргэлжилж байгаа хэрэг. 2013 онд С.М өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барьж 3 давхар барьсны дараа С.П-ыг хөрөнгө оруулагчаар оруулж байна гэж өөрсдөө хамт ирж 3 давхар 851 м.кв объектыг бидний дундын өмчлөлд бүртгэж өгөөч гэж гэрээ хийж орж ирсэн. 7 хоногийн дараа оруулсан хөрөнгийн хэмжээгээр С.П 333 м.кв, 531 м.кв С.М-д гэж бүртгүүлсэн. 3 дугаар давхар нь бүгд С.П-ынх, 2 дугаар давхар нь бүгд С.М-ынх, 1 дүгээр давхраа үйлчилгээний зориулалтаар ашиглана нийт 6 байр байгааг тус бүр 3 гурваар хувааж авна гэж орж ирсэн. Манай байгууллагын зүгээс хэн нь яг аль байрыг, хэдэн м.кв байрыг авахыг тогтоолгоод өмчлөлийн маргаанаа эцэслэн шийдвэрлүүлээч гэхэд өнөөдрийг хүртэл захиргааны болон иргэний хэргээр С.Мад 9 байр, С.П-т 6 байр байна гэж шийдвэрлээд, маргаан дуусаагүй яваад байгаа юм шиг байна лээ. Эцсийн хариу, шийдвэр улсын бүртгэлд ирээгүй. 831 м.кв-аас 531 м.кв хэмжээтэй талбай нь анхдагч эрх буюу С.М дээр хадгалагдаад яваад байгаа. С.П сүүлд хөрөнгө оруулснаараа хоёрдогч эрхийг хадгалж байгаа. С.М-ын 531м.кв-аас О.Г руу худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Би аль ч шатны шүүх хурал дээр О.Г-ын эрх ашиг зөрчигдөөд байна, бүртгэл нь давхардаад байна гэж хэлж байсан. Яагаад гэвэл хаалгаар ороод баруун гар талын эхний байр яах аргагүй О.Г-ынх. Анх энэ бүртгэлийг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгө оруулсан иргэдийг дагуулаад, манай тасаг бүрэлдэхүүнээрээ С.М, С.П нар өөрсдөө хамт байж байгаад барилга дээр очиход С.М нар зөв тойруулаад тоотыг дугаарлаж, манайд бүртгүүлсэн, гэтэл С.П нь нар буруу тойруулаад тоотыг дугаарлана гэхээр нь бид маргаан гарах юм байна та нар энэ асуудлаа шийдвэрлээд бүртгэлээ хийлгэ, тэгэхгүй бол бүртгэх боломжгүй гэдгээ хэлсэн. 2018 оны 10 дугаар сард О.Г-д гэрчилгээ олгохдоо О.Г-ын хөрөнгө мөн гэж, бүртгэлээ үнэн зөв гэж үзэж байсан. Гэрээний үнийн дүн 25,000,000 төгрөгөөр хийсэн. Гэрээнд уг эд хөрөнгө ямар нэгэн эрхийн доголдолгүй байх ёстой гэж заасан. 2018 оны 10 дугаар сард уг эд хөрөнгөд ямар нэгэн эрхийн доголдол байхгүй гэж үзсэн тул бүртгэлийг хийсэн. Шүүхийн шийдвэр, захирамж, тогтоолтой маргаантай эд хөрөнгө дээр уг эрх зүйн акт манай байгууллагад ирсэн тохиолдолд бид битүүмжилж, хөрөнгийг захиран зарцуулахаас урьдчилан сэргийлдэг. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүртгэл хийхэд ямар нэгэн битүүмжилсэн хөрөнгө, тусгай тэмдэглэл хийгдсэн зүйл байгаагүй, бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзэж, бүртгэл хийсэн. 2013 оноос энэ объект маргаантай гэдгийг бид мэдэж байсан учраас тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан тоот авахад маргаангүй гэх хариуг өгсөн. Бүртгэл хийсэн процессын алдаа гараагүй. Түрүүлж бүртгэл хийсэн бүртгэл хүчинтэй байдаг, чи С.М-ын талбайгаас тасалж авч байгаа тул чиний эрх ашиг хөндөгдөөд байна гэж О.Г-д хэлсэн. 2013 оноос эхэлж 5,000,000 төгрөг орон сууц барьж байхад өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байна. Тийм юм бол өнөөдөр яагаад 2018 оны худалдах худалдан авах гэрээ бариад зогсож байгаа юм, гэтэл захиалан бариулах гэрээ ч байхгүй. 2018 оны 10 дугаар сарын 05-н өдрийн бүртгэл үнэн зөв. Харин 2022 онд гараад ирсэн Хяналтын газрын шаардах бичгийг ч бид мэдээгүй байсан. Гэтэл С.П-ын нэр дээр 3 шатны шүүхийн шийдвэр гарсныг ч бид мэдээгүй байж байтал манай ерөнхий газраас гэнэт О.Г-ын гэрчилгээг хүчингүй болгоод С.П-ын гэрчилгээг бүртгэ гэсэн албан шаардлага ирсэн. Бид О.Г-ыг дуудаж, энэ тухай хэлсэн. Хэрэв бүртгэгч алдаа гаргасан бол хариуцлагын асуудал заавал яригдана, эд хөрөнгийн хохирлын хувьд чи С.М-д хэдэн төгрөг өгсөн бэ, гэрээн дээр 25,000,000 төгрөг гэж байна, чи С.М-аас асууж үзсэн үү? гэдэг талаас нь асууж ярилцсан. УБ хэлтсээс Цагдаагийн байгууллагад С.П-ын хөрөнгө мөн гэж бичиг очсон гэж байна. Ийм бичиг манай байгууллагаас явуулаагүй, манайд ийм явсан бичиг байхгүй, би энэ тухай анх удаа сонсож байна. Хувийн хэрэгт ийм бичиг байхгүй, цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг яаж шийдвэрлэснийг би мэдэхгүй. Худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдэж, өмчлөх эрх шилжээд явсан. Шүүх хуулийг төсөөтэй хэрэглэх зарчим байхгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Шүүхийн шийдвэр үнэн зөв байгаасай, хэн нэгэн нь завших боломжийг битгий өгөөсэй гэж бодож байна. Төлбөр тооцоон дээр асуудалтай, хэн авч хэний дансаар шилжүүлснийг тодруулах шаардлагатай учраас С.М-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан юм. Тухайн үед яг энэ тоотод ямар нэгэн гэрчилгээ байгаагүй, УБ хэлтсийн хувьд энэ бүртгэлийн үйл ажиллагаанд ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. 2013 онд урьдчилгаа 5,000,000 төгрөг өгсөн юм бол 2018 оны гэрээ яагаад байгаа юм бэ, ямар нэгэн захиалан бариулах гэрээ байхгүй. Худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаж хийгдсэн, Увс аймгийн УБ хэлтсээс уг байрыг О.Г-ын хөрөнгө гэх байр суурьтай байсан. Тусгай тэмдэглэл хийгдсэн байхад шалгахгүйгээр миний байрыг бүртгэсэн гэж байна. 2018 онд бүртгэхэд ямар ч тусгай тэмдэглэл байгаагүй. Өмнө нь байсан бүртгэлийг шалгаагүй гэж байна. Өмнөх өмчлөх эрх нь С.М-ынх хүчинтэй өмчлөх эрхээс салгаж бүртгэсэн бүртгэл юм. 25,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан байхад яагаад 47,520,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй. Увс аймгийн У хэлтэст ямар нэгэн гэмт санаа сэдэл байгаагүй, талууд сайн дурын үндсэн дээр хийсэн, гэрээний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

     3. Иргэдийн төлөөлөгч С.Б Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэн О.Г-ыг хохиролгүй болгох саналтай байна гэх дүгнэлт гаргажээ.

   4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн улсын байцаагчийн 7128 дугаартай бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт, УБ ерөнхий газраас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1/3260 дугаартай О.Г-д хүргүүлсэн хариу албан тоот, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн УБ гэрчилгээ, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 146 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, О.Г-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ мэдүүлэг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөөр албан татвар, торгууль хураасан тасалбар, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хэсэгчлэн худалдах, худалдан авах гэрээ, өрөөний тодорхойлолт гэх зураг, УБ ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/1807 дугаартай Эрхийн улсын бүртгэл хаах тухай тушаал, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн У хэлтэст хүрүүлсэн албан тоот, УБ ерөнхий газар улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7460 дугаартай эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай дүгнэлт, УБ ерөнхий газраас 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр О.Г-д хариу хүргүүлсэн албан тоот зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    5. Шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 35 дугаар хүсэлт шийдвэрлэж, шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийн дагуу ирүүлсэн Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1508 дугаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр С.П-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлал, Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 362 дугаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай тогтоол, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн УБ мэдүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хэсэгчлэн худалдах, худалдан авах гэрээ, С.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 1-р давхрын шалны байгуулалт, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр УБ хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр УБ хэлтэст хүргүүлсэн албан бичиг, О.Г-ын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Увс аймгийн У хэлтэст гаргасан өргөдөл 3 хуудас, О.Г-ын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл 1 хуудас, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр УБ хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Увс аймгийн УБ хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Увс аймгийн У хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр УБ хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 522 дугаар шийдвэр, Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр УБ хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол, Улсын ахлах бүртгэгч Г.Б-гийн Увс аймаг дахь УБ хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.О-д бүртгэл хүлээн авахаас татгалзсан талаарх гаргасан тайлбар, УБ ерөнхий газар улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №7460 дугаар эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай дүгнэлт, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, О.Г-ын 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Увс аймаг дахь УБ хэлтэст гаргасан өргөдөл, Увс аймгийн УБ хэлтсээс 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг, УБ ерөнхий газраас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймаг дахь УБ хэлтэст хүргүүлсэн албан бичиг, УБ ерөнхий газар улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар ирүүлсэн шаардлага, УБ ерөнхий газраас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Увс аймаг дахь УБ хэлтэст ирүүлсэн албан бичиг, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээний маягт, эд хөрөнгийн эрхийн УБ мэдүүлэг, С.П-ын Увс аймгийн У хэлтэст гаргасан өргөдөл, УБ ерөнхий газар улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7128 дугаар бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлт, , Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр С.П ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 604 дүгээр тогтоол, Увс аймгийн УБ хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр УБ ерөнхий газрын тамгын газарт хүргүүлсэн албан бичиг, хувийн хэрэг хаах тухай баримт, Увс аймгийн УБ хэлтсээс 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр УБ ерөнхий газрын хяналт шалгалтын газарт хүргүүлсэн албан бичиг, Увс аймгийн УБ хэлтсээс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичиг, улсын ахлах бүртгэгч Г.Б-гийн илтгэх хуудас, О.Г-ын 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, Увс аймгийн УБ хэлтсээс 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн албан бичиг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд О.Г-ын нэхэмжлэл гаргасан хариу тайлбар, О.Г-ын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, О.Г-ын 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхэд гаргасан тайлбар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 909 дүгээр хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлт зэрэг баримтуудыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

    1. Нэхэмжлэгч О.Г-ын хариуцагч УБ хэлтэст холбогдуулан улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 47,520,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

      2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

... Миний бие өөрийн өмчлөлийн Х хаягт байршилтай, 26,4 м.кв талбайтай 1 өрөө байрыг авахдаа 2014 онд байрны урьдчилгаа төлбөр төлж, 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн С.М-аас худалдах, худалдан авах гэрээ хийж, УБ Х дугаарт бүртгэгдсэн х дугаар гэрчилгээ авч, 2018 оноос хойш ашиглаж ирсэн. Гэтэл Увс аймгийн УБ хяналтын улсын байцаагч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 7120 дугаар дүгнэлт гаргаж, энэ байрны Х дугаар бүртгэлийг хүчингүй болгосон. Уг байрыг Улаангом сумын иргэн С.П хаалга эвдэн орж авсан ба УБ хэлтсээс түүний нэр дээр тухайн байрны гэрчилгээ, бүртгэл хийсэн байна. Хууль журмын дагуу үнэн зөв баримт бүрдүүлэн, хууль ёсны өмчлөгч болохоо нотлох баримтаар гаргаж явсан боловч УБ хэлтсээс дараах баримтуудыг үл харгалзан байрны бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнд:

    1. УБ байгууллага нь улсын хэмжээнд байрны хаяг дугаарлалтыг нар зөв дугаарлан бүртгэдэг. Үүний адил Хорон сууцны бүх байр нар зөв дугаарлагдсан хаягтай, гэрчилгээтэй. Тухайлбал тухайн байрны 1 дүгээр давхарт Д.Н-ийн 2 тоот хаягт байрлалтай, 28,5 м.кв талбайтай байранд Х дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, М.Б-д 4 тоот хаягт байрлалтай, 42 м.кв талбайтай х  дугаарт бүртгэгдсэн гэрчилгээг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тус тус олгохдоо нар зөв талаасаа дугаарласан байдаг. Манай байр мөн адил улсын комисс хүлээн авсан, байрны план зураг дээрээ нар зөв талаасаа дугаарлагдсан бөгөөд энэ нь зураг дээрх талбайн хэмжээ бусад үзүүлэлтээрээ тохирдог.

    2. Тухайн үед зарим байрны гэрчилгээг гаргахад С.П хамтран барьж байгаа этгээдийн хувиар бичгээр зөвшөөрөл өгч байсан баримтууд УБ архив, хувийн хэргүүдэд байдаг. М.Б-д х байрны 4 тоотын гэрчилгээг олгох үед С.П нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Үл хөдлөх хөрөнгийн газарт хүсэлт гаргах нь гэсэн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн гараар бичсэн хүсэлтдээ Х тоотод баригдсан 1 давхрын 4 тоот байрыг иргэн С.М-ын захиалагч Б-д шилжүүлэн өгөхөд миний зүгээс татгалзах зүйл байхгүй. (Зөв талаасаа тоолоод №4) гэж байгаа. Одоо энэ байранд Б-ын аав Х амьдарч байгаа байр болно гэсэн бичиг хийж өгч байсан. Энэ нь С.П нь тухайн байруудыг нар зөв дугаарлан олгож байгааг мэдэж байсан ба өөрөө ч нар зөв дугаарлан гэрчилгээ олгуулахаар зөвшөөрсөн бичиг хийж байсан баримт байдаг.

    3. Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/975 дугаар УБ хэлтэст хандсан ...тухайн байр нь ямар нэгэн маргаангүй болохыг тодорхойлсон албан бичиг 6 тоот байрны хувийн хэрэгт авагдсан байдаг.

    4. С.П-ын 1 тоот 21 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй байрны гэрчилгээг 2014 онд гаргасан УБ байцаагч Ж.Б 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа батлагдсан зураг үндэслээгүй, газар дээр нь танилцахгүйгээр барилгын ажил 50%-тай байхад байрны гэрчилгээг нар зөв дугаарлан олгож, 90% бүртгэл хийсэн тухайгаа мэдүүлсэн баримт байдаг.

     5. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр С.П-ын 1 тоот байрны гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч С.П нь хяналтын шатны шүүхэд О.Г-тай хамааралгүй, бидний хооронд маргаан байхгүй гэж гомдол гаргаснаар Увс аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хэрэв намайг нэхэмжлэл гаргах этгээд мөн гэж үзсэн бол С.П-ын 1 тоот байрны гэрчилгээ хууль бус болох нь тогтоогдох байсан. Нөгөө талаас С.П нь 6 тоот байртай маргахгүй болж байна.

    6. Увс аймгийн УБ хэлтэс нь С.М, С.П нарын хөрөнгийн маргаан байгаа гэсэн байдлаар 2019 оны 5 дугаар сард 6 тоот байрны өмчлөх эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байсан боловч Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаар Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарч, өмчлөх эрх сэргээгдэж байсан.

    7. Мөн бүртгэл давхардсан, хөрөнгийн маргаан гэсэн асуудлаар УБ хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 7460 дугаар Эрхийн улсын бүртгэл түдгэлзүүлэх тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргасныг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 124/ШШ2022/0029 дүгээр шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч Улсын байцаагчийн 2022 оны 7128 дугаар Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтдээ үндэслэл болгон ашигласан байдаг.

     8. С.П нь Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэр гаргуулсан байна. Энэ шүүх хуралд С.П нь Г-ын 6 тоот байрыг авах, гэрчилгээ давхардсан гэсэн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлт гаргасан баримт байна. Ингэж шүүх хуралд оролцуулахгүйгээр шүүхэд Г-ын 1 тоот гэсэн гэрчилгээ бүхий байр нь өөрийн нь 1 тоот байрны гэрчилгээ гэсэн утгаар гэрчилгээгээ баримтаар тооцуулсан байна. Шүүхээс эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг хуралд оролцуулах байтал намайг хамааралгүй этгээд гэж үзэж, оролцуулахгүй, ийм шүүх хурал болсныг би мэдээгүй. УБ хэлтсийн байцаагч энэхүү 3 шатны шүүхийн тодорхой бус О.Г-ын 1 тоот гэрчилгээг С.П-ынх гэж шүүх тогтоосон гэж дүгнэлтдээ дурдсан байдаг. Гэтэл манай байр нь 6 тоот гэрчилгээтэй бөгөөд шүүхийн тодорхой заасан нэршилд хамаарахгүй байна. Үүнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас С.М-ын 1 тоот байрыг С.П-ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн албан бичиг, гүйцэтгэх хуудас үндэслэсэн тухай УБ байцаагч бүртгэл хүчингүй болгосон дүгнэлтдээ дурдсан байгаа нь надад эрх зүйн хувьд хамааралгүй, хууль бус үйлдэл байсан. УБ хэлтэс нь хууль журмын дагуу олгосон 6 тоот хаягт байршилтай, 26,4 м.кв талбайтай, 100 хувь гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 4 жилийн дараа хүчингүй болгож, харин С.П-т 1 тоот хаягт байршилтай 21 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй хуурамч гэрчилгээг нь хаягийг нь нар буруу дугаарлан 6 тоотыг 1 тоот болгож, 6 тоот гэж байхгүй харин хоёр 1 тооттой байрыг бий болгож, 26,4 м.кв талбайтай байранд 21 м.кв талбайтай гэрчилгээг 100% болгон ашиг сонирхлоор бүртгэл давхардал гарсан гэж үздэг. Дээрх болсон үйл явдал, баримтуудыг ерөнхийд нь дүгнэж үзэхэд УБ байцаагч 2014 онд бүртгэлийн хууль тогтоомжоо зөрчиж С.П-т 1 тоот 90% гүйцэтгэлтэй, батлагдсан зураг үндэслэхгүйгээр гэрчилгээ олгосон нь хууль бус үйлдэл байсан. Гэхдээ энэ гэрчилгээг олгохдоо улсын бүртгэгч гар тойм зураг дээр нар зөв талаасаа дугаарлан гэрчилгээ олгосон тухай баримтыг харгалзан үзээгүй, намайг оролцуулахгүй хийсэн шүүх хурлаар Г-ын 1 тоот байрыг авах шийдвэр болон улсын бүртгэгч Г.Б-гийн байрны гэрчилгээ давхардсан тухай дүгнэлт, тайлбар /ийм тайлбар байгаа тухай Г.О-ын 7460 дүгнэлтэд бичсэн боловч энэ тайлбарыг шүүхийн журмаар нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч гаргаж ирээгүй/, байрны талбайн хэмжээнүүд таарсаар байтал нэг байранд хаягийн дугаарлалтыг давхардуулан гэрчилгээ олгосон тухай УБ хяналтын байцаагч Г.О-ын 7460, 7128 дугаар дүгнэлтүүдээр миний 2018 онд хууль журмын дагуу бүртгүүлэн батлагдсан байрны зураг дээрх талбайн хэмжээ, бусад байрнуудын адил нар зөв дугаарлагдсан 6 тоот байрны гэрчилгээг хүчингүй болгож байна. Дээрх баримт нь өнгөрсөн хугацаанд болсон асуудлыг тодорхой болгох мэдээлэл юм. Нэгэнт Увс аймгийн УБ хэлтсийн улсын байцаагчийн 2022 оны 7128 дугаар Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтээр миний өмчлөлийн Улаангом сумын 22 дугаар байрны 6 тоот байрны Х дугаартай бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэж, УБ ерөнхий газарт гомдол гаргасан боловч УБ ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1/1502 дугаар албан бичгээр гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлгүй байна гэсэн хариу өгсөн. Мөн УБ ерөнхий газарт улсын байцаагчийн 2022 оны 7128 дугаар дүгнэлттэй холбогдуулан хохирол, нөхөн төлбөр нэхэмжилсэн боловч УБ ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/3260 дугаар албан бичгээр шүүхээр шийдвэрлүүлэх тухай хариу ирүүлсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Г.Б байцаагч шүүх хурлууд дээр өөр өөр тайлбар гаргаад байна. Өмнөх шүүх хурал дээр 1 давхрын 1 тоот 21 м.кв байр О.Г-ынх гэж байсан. Одоо 6 тоот О.Г-ынх 3 тоотын гэрчилгээ хүчинтэй гэж зөрүүтэй тайлбар гаргаад байна. Завшсан гээд байна. 2013 онд би С.Мад анх 5,000,000 төгрөг өгсөн, нийт 16,000,000 төгрөг өгсөн. С.М-ын байр ашиглалтад орохгүй удаад эргэлзээтэй байдал үүсэхээр нь С.М бид 2 маргалдаад би мөнгөө авъя гээд шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаад тус шүүхийн захирамжаар С.М надад 16,000,000 төгрөг өгөөд би байраа авахаа болиод тохиролцсон. Дараа нь С.М намайг улсын бүртгэл дээр дуудаад тохиролцъё чиний 16,000,000 төгрөгт чинь би 1 өрөө байр өгье. Хоёулаа худалдан авах гэрээ хийе зөрүү 9,000,000 төгрөг болж байна. Би А, Д нарт нэгэнд нь 3,000,000, нөгөөд нь 6,000,000 төгрөгийн өглөгтэй, та 3 хоорондоо тохиролцчих, шийдвэр гүйцэтгэлд хэлчихье гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу очсон. Шийдвэр гүйцэтгэгч О.Б намайг чи энэ хоёр хүнийг дааж авч байгаа юм байна тэ? гэхээр нь би тийм гэсэн. О.Б С.М-с авлагатай байсан Д, А гэдэг 2 ахын С.М-аас авах авлага өгөгдөж, хэрэг шийдэгдсэнд тооцлоо гээд надаар гарын үсэг зуруулж авсан. Би хуулийн дагуу гарын үсэг зурсан тул тэр хүмүүсийн мөнгийг би өгөхөөр тохиролцсон С.М бид 2 хуйвалдсан зүйл байхгүй, 25,000,000 төгрөгийн гэрээ ийм л гэрээ байгаа юм. Иймд Увс аймгийн УБ хэлтсээс улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол болох 47,520,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    ... 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр уг бүртгэлийг хүчингүй тооцож бүртгэлийг хаасан байна. Бүртгэлийг хаахдаа хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, шүүхийн шийдвэр, УБЕГ-ын даргын тушаалыг үндэслэн УБЕХууль болон ЭХЭУБТХуулийн хүрээнд, УБЕГ өгсөн үүрэг даалгаварын чиглэлээр бүртгэл үнэн зөв хийгдсэн байгаа. Харин 47,520,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгө төлбөр хэнд өгсөн, тэр хүнээсээ нэхэмжлэн хохирлоо гаргуулж авах нь зүйтэй болов уу гэж үзэж байна. Энэ их ээдрээ төвөгтэй, олон жил үргэлжилж байгаа хэрэг. 2013 онд С.М өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барьж 3 давхар барьсны дараа С.П-ыг хөрөнгө оруулагчаар оруулж байна гэж өөрсдөө хамт ирж 3 давхар 851 м.кв объектыг бидний дундын өмчлөлд бүртгэж өгөөч гэж гэрээ хийж орж ирсэн. 7 хоногийн дараа оруулсан хөрөнгийн хэмжээгээр С.П 333 м.кв, 531 м.кв С.М-д гэж бүртгүүлсэн. 3 дугаар давхар нь бүгд С.П-ынх, 2 дугаар давхар нь бүгд С.М-ынх, 1 дүгээр давхраа үйлчилгээний зориулалтаар ашиглана нийт 6 байр байгааг тус бүр 3 гурваар хувааж авна гэж орж ирсэн. Манай байгууллагын зүгээс хэн нь яг аль байрыг, хэдэн м.кв байрыг авахыг тогтоолгоод өмчлөлийн маргаанаа эцэслэн шийдвэрлүүлээч гэхэд өнөөдрийг хүртэл захиргааны болон иргэний хэргээр С.Мад 9 байр, С.П-т 6 байр байна гэж шийдвэрлээд, маргаан дуусаагүй яваад байгаа юм шиг байна лээ. Эцсийн хариу, шийдвэр улсын бүртгэлд ирээгүй. 831 м.кв-аас 531 м.кв хэмжээтэй талбай нь анхдагч эрх буюу С.М дээр хадгалагдаад яваад байгаа. С.П сүүлд хөрөнгө оруулснаараа хоёрдогч эрхийг хадгалж байгаа. С.М-ын 531 м.кв-аас О.Г руу худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Би аль ч шатны шүүх хурал дээр О.Г-ын эрх ашиг зөрчигдөөд байна, бүртгэл нь давхардаад байна гэж хэлж байсан. Яагаад гэвэл хаалгаар ороод баруун гар талын эхний байр яах аргагүй О.Г-ынх. Анх энэ бүртгэлийг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгө оруулсан иргэдийг дагуулаад, манай тасаг бүрэлдэхүүнээрээ С.М, С.П нар өөрсдөө хамт байж байгаад барилга дээр очиход С.М нар зөв тойруулаад тоотыг дугаарлаж, манайд бүртгүүлсэн, гэтэл С.П нь нар буруу тойруулаад тоотыг дугаарлана гэхээр нь бид маргаан гарах юм байна та нар энэ асуудлаа шийдвэрлээд бүртгэлээ хийлгэ, тэгэхгүй бол бүртгэх боломжгүй гэдгээ хэлсэн. 2018 оны 10 дугаар сард О.Г-д гэрчилгээ олгохдоо О.Г-ын хөрөнгө мөн гэж, бүртгэлээ үнэн зөв гэж үзэж байсан. Гэрээний үнийн дүн 25,000,000 төгрөгөөр хийсэн. Гэрээнд уг эд хөрөнгө ямар нэгэн эрхийн доголдолгүй байх ёстой гэж заасан. 2018 оны 10 дугаар сард уг эд хөрөнгөд ямар нэгэн эрхийн доголдол байхгүй гэж үзсэн тул бүртгэлийг хийсэн. Шүүхийн шийдвэр, захирамж, тогтоолтой маргаантай эд хөрөнгө дээр уг эрх зүйн акт манай байгууллагад ирсэн тохиолдолд бид битүүмжилж, хөрөнгийг захиран зарцуулахаас урьдчилан сэргийлдэг. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр бүртгэл хийхэд ямар нэгэн битүүмжилсэн хөрөнгө, тусгай тэмдэглэл хийгдсэн зүйл байгаагүй, бүртгэл хийхээс татгалзах үндэслэл байхгүй байна гэж үзэж, бүртгэл хийсэн. 2013 оноос энэ объект маргаантай гэдгийг бид мэдэж байсан учраас тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан тоот авахад маргаангүй гэх хариуг өгсөн. Бүртгэл хийсэн процессын алдаа гараагүй. Түрүүлж бүртгэл хийсэн бүртгэл хүчинтэй байдаг, чи С.М-ын талбайгаас тасалж авч байгаа тул чиний эрх ашиг хөндөгдөөд байна гэж О.Г-д хэлсэн. 2013 оноос эхэлж 5,000,000 төгрөг орон сууц барьж байхад өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байна. Тийм юм бол өнөөдөр яагаад 2018 оны худалдах худалдан авах гэрээ бариад зогсож байгаа юм, гэтэл захиалан бариулах гэрээ ч байхгүй. 2018 оны 10 дугаар сарын 05-н өдрийн бүртгэл үнэн зөв. Харин 2022 онд гараад ирсэн Хяналтын газрын шаардах бичгийг ч бид мэдээгүй байсан. Гэтэл С.П-ын нэр дээр 3 шатны шүүхийн шийдвэр гарсныг ч бид мэдээгүй байж байтал манай ерөнхий газраас гэнэт О.Г-ын гэрчилгээг хүчингүй болгоод С.П-ын гэрчилгээг бүртгэ гэсэн албан шаардлага ирсэн. Бид О.Г-ыг дуудаж, энэ тухай хэлсэн. Хэрэв бүртгэгч алдаа гаргасан бол хариуцлагын асуудал заавал яригдана, эд хөрөнгийн хохирлын хувьд чи С.Мад хэдэн төгрөг өгсөн бэ, гэрээн дээр 25,000,000 төгрөг гэж байна, чи С.М-с асууж үзсэн үү? гэдэг талаас нь асууж ярилцсан. УБ хэлтсээс Цагдаагийн байгууллагад С.П-ын хөрөнгө мөн гэж бичиг очсон гэж байна. Ийм бичиг манай байгууллагаас явуулаагүй, манайд ийм явсан бичиг байхгүй, би энэ тухай анх удаа сонсож байна. Хувийн хэрэгт ийм бичиг байхгүй, цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг яаж шийдвэрлэснийг би мэдэхгүй. Худалдах худалдан авах гэрээ хуулийн дагуу хийгдэж, өмчлөх эрх шилжээд явсан. Шүүх хуулийг төсөөтэй хэрэглэх зарчим байхгүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Шүүхийн шийдвэр үнэн зөв байгаасай, хэн нэгэн нь завших боломжийг битгий өгөөсэй гэж бодож байна. Төлбөр тооцоон дээр асуудалтай, хэн авч хэний дансаар шилжүүлснийг тодруулах шаардлагатай учраас С.М-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргасан юм. Тухайн үед яг энэ тоотод ямар нэгэн гэрчилгээ байгаагүй, УБ хэлтсийн хувьд энэ бүртгэлийн үйл ажиллагаанд ямар нэгэн ашиг сонирхол байгаагүй. 2013 онд урьдчилгаа 5,000,000 төгрөг өгсөн юм бол 2018 оны гэрээ яагаад байгаа юм бэ, ямар нэгэн захиалан бариулах гэрээ байхгүй. Худалдах худалдан авах гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаж хийгдсэн, Увс аймгийн УБ хэлтсээс уг байрыг О.Г-ын хөрөнгө гэх байр суурьтай байсан. Тусгай тэмдэглэл хийгдсэн байхад шалгахгүйгээр миний байрыг бүртгэсэн гэж байна. 2018 онд бүртгэхэд ямар ч тусгай тэмдэглэл байгаагүй. Өмнө нь байсан бүртгэлийг шалгаагүй гэж байна. Өмнөх өмчлөх эрх нь С.М-ынх хүчинтэй өмчлөх эрхээс салгаж бүртгэсэн бүртгэл юм. 25,000,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан байхад яагаад 47,520,000 төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй. Увс аймгийн У хэлтэст ямар нэгэн гэмт санаа сэдэл байгаагүй, талууд сайн дурын үндсэн дээр хийсэн, гэрээний үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

    4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны     5 дугаар сарын 30-ны өдрийн 124/ШШ2022/0029 дугаартай шийдвэрээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 6-1 тоотод байрлах (Бадрахын 22 дугаар байр) 3 давхар 864 м.кв талбай бүхий 16 айлын дуусаагүй орон сууцны барилгын анхны өмчлөгчөөр С.М-ыг 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон үйл баримтыг[1] тогтоожээ. Түүнчлэн тус шүүхийн шийдвэрээр дээрх 16 айлын орон сууцны анхны буюу хэсгээр өмчлөгч С.М нь өөрийн өмчлөлийн 531 м.кв талбай бүхий хэсгээ 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны хооронд бүртгэлийн байгууллагад хандан салгуулж, 1 дүгээр давхарт 5 айлын орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан болохыг тогтоожээ. Тодруулбал, тус байрны 1 дүгээр давхрын 26,4 м.кв байрны өмчлөх эрхийг иргэн С.М нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлжээ. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй юм. Улмаар иргэн С.М, нэхэмжлэгч О.Г нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний[2] үндсэн дээр дээрх 864 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс тус байрны 1 дүгээр давхрын 6 тоотод байрлах 26,4 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг О.Г-ын өмчлөлд шилжүүлж,Увс аймгийн УБ хэлтсээс нэхэмжлэгч О.Г-ын өмчлөх эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн УБY-1520005429 дугаарт бүртгэж, х дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр олгожээ.

      Гэвч маргаан бүхий орон сууцны анхдагч өмчлөгч болох иргэн С.М болон тус үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулагч иргэн С.П нарын хооронд өмчлөх эрхийн маргаан үүсэж, улмаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 495 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 604 дүгээр тогтоолоор С.М-аас Увс аймаг, Улаангом сум, х хаягт байрлах, 16 айлын /22 дугаар байр/ орон сууцны 1 тоот 21 м.кв, 2 тоот 45 м.кв байрны эзэмшигч өмчлөгчөөр С.П-ыг тогтоосон байна.

    Хэдийгээр иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр Увс аймгийн Улаангом сумын х хаягт байрлах 16 айлын орон сууцны барилгын 1 дүгээр давхрын 6 тоот (1 тоот) хаягт байрлах байрны өмчлөгч нь иргэн С.М болон С.П нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу С.П болохыг тогтоож, С.М-ын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч энэ нь иргэн С.П, С.М нарт нэг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон улсын бүртгэгчийн хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Тодруулбал, улсын бүртгэгчээс иргэн С.М, иргэн С.П нарт Увс аймгийн Улаангом сумын х хаягт байрлах 16 айлын орон сууцны 1 дүгээр давхрын 6 тоот (1 тоот) хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг давхардуулан бүртгэсэн болохыг УБ ерөнхий газар хяналтын улсын байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7128 дугаартай Бүртгэл хүчингүй болгох тухай дүгнэлтээр тогтоожээ. Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр шийдвэрт...хариуцагч УБ хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд О.Г-ын нэр дээрх 6 тоот байр С.П-ын нэр дээрх 1 тоот байртай давхацсан болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх ч уг байрны өмчлөгчөөр 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.П-ыг бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр байна гэжээ. Дээрх шийдвэрээс үзвэл, хариуцагч УБ байгууллага нь иргэн С.П-ын нэр дээр өмчлөх эрх нь бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг дахин нэхэмжлэгч О.Г-ын нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон болох нь тогтоогдож байна. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ...2013 онд С.М өөрийн эзэмшлийн газар дээрээ барилга барьж 3 давхар барьсны дараа С.П-ыг хөрөнгө оруулагчаар оруулж байна гэж өөрсдөө хамт ирж 3 давхар 851 м.кв объектыг бидний дундын өмчлөлд бүртгэж өгөөч гэж гэрээ хийж орж ирсэн. 7 хоногийн дараа оруулсан хөрөнгийн хэмжээгээр С.П 333 м.кв, 531 м.кв С.М-д гэж бүртгүүлсэн. 3 дугаар давхар нь бүгд С.П-ынх, 2 дугаар давхар нь бүгд С.М-ынх, 1 дүгээр давхраа үйлчилгээний зориулалтаар ашиглана нийт 6 байр байгааг тус бүр гурав гурваар хувааж авна гэж орж ирсэн. Манай байгууллагын зүгээс хэн нь яг аль байрыг, хэдэн м.кв байрыг авахыг тогтоолгоод өмчлөлийн маргаанаа эцэслэн шийдвэрлүүлээч гэхэд өнөөдрийг хүртэл захиргааны болон иргэний хэргээр С.М-д 9 байр, С.П-т 6 байр байна гэж шийдвэрлээд, маргаан дуусаагүй яваад байгаа юм шиг байна лээ. Эцсийн хариу, шийдвэр улсын бүртгэлд ирээгүй. 831 м.кв-аас 531 м.кв хэмжээтэй талбай нь анхдагч эрх буюу С.М дээр хадгалагдаад яваад байгаа. С.П сүүлд хөрөнгө оруулснаараа хоёрдогч эрхийг хадгалж байгаа. С.М-ын 531 м.кв-аас О.Г руу худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлсэн. Би аль ч шатны шүүх хурал дээр О.Г-ын эрх ашиг зөрчигдөөд байна, бүртгэл нь давхардаад байна гэж хэлж байсан. Яагаад гэвэл хаалгаар ороод баруун гар талын эхний байр яах аргагүй О.Г-ынх. Анх энэ бүртгэлийг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хөрөнгө оруулсан иргэдийг дагуулаад, манай тасаг бүрэлдэхүүнээрээ С.М, С.П нар өөрсдөө хамт байж байгаад барилга дээр очиход С.М нар зөв тойруулаад тоотыг дугаарлаж, манайд бүртгүүлсэн, гэтэл С.П нь нар буруу тойруулаад тоотыг дугаарлана гэхээр нь бид маргаан гарах юм байна та нар энэ асуудлаа шийдвэрлээд бүртгэлээ хийлгэ, тэгэхгүй бол бүртгэх боломжгүй гэдгээ хэлсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбараар УБ байгууллага буюу улсын бүртгэгч анх маргаан бүхий орон сууцны 1 дүгээр давхрын өмчлөх эрхийг С.М, С.П нарын нэр дээр салгаж бүртгэхдээ тухайн байрны 1 дүгээр давхарт байрлах 6 байрыг нар зөв талаас нь дугаарлан С.Мад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон бол нар буруу талаас нь дугаарлан С.П-т үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь тогтоогдож байна.

    УБ ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох гэж заасан бол эд хөрөнгий эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 2.1. Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлийг дор дурдсан дарааллын дагуу хөтөлнө, 2.1.1. эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр хүлээн авах, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, 2.1.2. мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийн үнэн зөвийг нотлох, шаардлагатай тохиолдолд баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах, 2.1.3. баримт бичгийг шаардлагатай тохиолдолд эх хувиас хуулбарлан авч болох бөгөөд хуулбарт Эх хувиас хуулбарлав тэмдэг дарж, хувийн хэрэгт хавсаргах; 2.1.4. хүлээн авсан мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтын бүрдлийг хянаж, мэдүүлэг дэх мэдээлэл, нотлох баримтыг цахим мэдээлийн санд бүрэн гүйцэд, үнэн зөв оруулах, 2.1.5. мэдүүлэг дэх эд хөрөнгийн байршлын хаяг, өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн регистрийн дугаар, газрын нэгж талбарын дугаараар цахим мэдээллийн сангаас хайлт хийж, мэдүүлэгт дурдсан эрх нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг нягтлан шалгах, 2.1.6. өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь иргэн бол иргэний УБ мэдээллийн сангаас, хуулийн 7/19/2021 Хэвлэх хувилбар https://www.legalinfo.mn/annex/showPrint/9069 2/11 этгээд бол хуулийн этгээдийн УБмэдээллийн сангаас холбогдох мэдээллийг тус тус шалгах, 2.1.7. газрын кадастрын мэдээллийг УБерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд нэвтэрч шалгах бөгөөд уг санд нэвтрэх боломжгүй тохиолдолд холбогдох баримт бичгийн хуулбарыг мэдүүлэг гаргагчаас авах, 2.1.8. эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эд хөрөнгийг дараагийн бүртгэл хийхэд өмнөх бүртгэлд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх, тусгай болон урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэхийг нягтлан шалгах, 2.1.9. хуульд заасан шаардлага хангасан тохиолдолд эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх, мөн журмын 3.1.1. мэдүүлэг гаргагч мэдүүлгийг асуултын дагуу бүрэн гүйцэд бөглөсөн эсэх, мэдүүлэгт хавсаргавал зохих нотлох баримтыг хавсаргасан эсэхийг нягтлан шалгах, 3.1.2. Эд хөрөнгийн эрхийн УБтухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд мэдүүлгийг хүлээн авч, холбогдох мэдээллийг цахим мэдээллийн санд оруулах, 3.2. Мэдүүлэг гаргагч, гэрээний дагуу мэдээлэл нийлүүлэх нотариатч мэдүүлгийг цаасан хэлбэрээр ирүүлсэн тохиолдолд улсын бүртгэгч түүнд хавсаргасан нотлох баримтыг хянаж, хуульд заасан шаардлагыг хангасан тохиолдолд ажлын 5 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ. 4.1. Улсын бүртгэгч нь иргэн, хуулийн этгээдээс гаргасан мэдүүлгийг энэ журмын 2.1.4, 2.1.5, 2.1.6, 2.1.7, 2.1.8, 3.1.1-д заасны дагуу нягтлан шалгахад Эд хөрөнгийн эрхийн УБ тухай хуулийн 8.1-д заасан татгалзах үндэслэл байвал энэ тухай мэдүүлэг гаргагчид тайлбарлаж, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан хариуг өгч, мэдүүлэг болон холбогдох баримт бичгийг буцаана. 5.8. УБ байгууллага УБ ерөнхий хуульд заасан чиг үүргийн хүрээнд энэ журмын 5.7-д заасан нэрсийн жагсаалт, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг холбогдох этгээдээс авна, 20.1. Улсын бүртгэгч дараахь тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана, 20.1.1. Эд хөрөнгийн эрхийн УБтухай хуулийн 29.1.1, 29.1.2, 29.1.3, 29.1.4, 29.1.5-д заасан үндэслэл байгаа бол, 20.1.2. Эд хөрөнгийн УБтухай хуулийн 10.6.1-д заасан өмчлөх эрхийг нотолсон баримт байхгүй бол, 20.1.3. эрхийн улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх хүчинтэй байгаа бол, 20.2. Улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд энэ тухай үндэслэлээ тодорхой тусгасан мэдэгдлийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдүүлэг гаргагчид өгнө тус тус заажээ. Гэвч улсын бүртгэгч нь төрийг төлөөлж, иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг бүртгэж, баталгаажуулах, өөрийн гаргасан шийдвэрийн үнэн, зөвийг хариуцах үүрэгтэй субъект болохын хувьд нэхэмжлэгч О.Г-ын Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 6-1 тоот, 16 айлын орон сууцны 1 тоот (6 тоот) 26,4 м.кв байрны өмчлөх эрхийг бүртгэж, баталгаажуулахдаа тус орон сууцны өмчлөх эрх нь иргэн С.П-ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй давхацсан эсэхийг шалгах үүргээ хангалтгүй хэрэгжүүлж иргэн О.Г-д маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд улсын бүртгэгчийг хууль, захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж, маргаантай орон сууцны өмчлөх эрх нь өөр этгээдэд үүссэн эсэхийг шалгаж, нягтлахгүйгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр нэхэмжлэгч О.Г-д өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан олгосон гэм буруутай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

     Ийнхүү дээрх бүртгэл давхардаж бүртгэгдсэний улмаас С.М-аас хэлцлийн үндсэн дээр орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авсан нэхэмжлэгч О.Г-д орон сууцны өмчлөх эрхийн УБ гэрчилгээ олгосон улсын бүртгэгч нь О.Г-ын өмчлөх эрх С.П-ын өмчлөх эрхтэй давхцаж байгаа эсэхийг шалгахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн УБ гэрчилгээ олгож, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хохирол учруулсан байх тул нэхэмжлэгч О.Г нь төрийн албан хаагчийн хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй.

     Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт .Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан ба тус хуулийн 498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэжээ. Иймд улсын бүртгэгчийн буруутай үйлдлийн улмаас иргэн О.Г-д учирсан хохирлыг төр буюу Увс аймгийн УБ хэлтэс хариуцан арилгах үүрэгтэй байна.

    Харин нэхэмжлэгч О.Г-д учирсан хохирлын тухайд, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.

     Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1508 дугаар Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7 дахь хэсэгт зааснаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр өргөдөл гаргагч О.Г-д уригдах тал болох С.М нь 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 /зургаан сая/ төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг тус тус төлөх, хэрэв уригдах тал болох С.М нь тохирсон хугацаандаа мөнгөө төлөөгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар мөнгөө албадан гаргуулахтай холбоотой гарах зардлыг тайлбар гаргагч талаас гаргуулах, өргөдөл гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгөө өөрөө хариуцахаар тус тус тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ.

      Мөн Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн У хэлтэст хүргүүлсэн албан бичигт Увс аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжаар Улаангом сумын х багийн иргэн С овогтой М-ас 16 сая төгрөг гаргуулж О.Г-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч С.М-с Улаангом сумын х байрны 6 тоотод байрлах 26,4 м.кв байрыг төлбөр авагч О.Г-д шилжүүлсэн. Иймд дээрх байрны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

    Дээрх нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч О.Г-д 16,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.

    6. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зааснаар хариуцагч Увс аймгийн УБ хэлтсээс 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,520,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   7. Иргэдийн төлөөлөгч С.Б нь хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэн О.Г-ыг хохиролгүй болгох саналтай байна гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно. 

    8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн УБ хэлтсээс 237,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-д олгох нь зүйтэй байна.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Увс аймгийн УБ хэлтсээс 16,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Г-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,520,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн УБ хэлтсээс 237,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Г-д олгосугай.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Я.УРНАА 

                                      ШҮҮГЧ                           Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.БОЛОР