Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 152/ШШ2024/00084

 

  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Ш овогт Б-ын Ч-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн ЗДТГ-т холбогдох,

   2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд оролцогчид:

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.

    Хариуцагч Г.Б-д шүүх хуралдааны товыг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч нь Хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Б.Ч нь хариуцагч Увс аймгийн ЗДТГ-т холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

    1.1. Б.Ч миний бие аймгийн Увс аймгийн газарт НҮА даргаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 09 тоот магадлалаар 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Уг шийдвэрт сарын үндсэн цалин 784,647 төгрөгөөр тогтоосон. Би ажлаас халагдахдаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 тоот тушаалаар сарын үндсэн цалин 895,945 төгрөгөөр тооцож авч байсан. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу ажилд ороход дордуулсан шийдвэр гаргасан тул үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Он cap

Урьд авч байсан үндсэн цалин

2020.01.22-ны Б/06 тушаал

 

2021.07.05-ны өдрийн Б/34 тоот тушаалаар үндсэн цалин

Үндсэн цалингийн зөрүү

1

2021.07.05-аас 31-ны хүртэл 19 хоног

 

895,945

 

677,616

 

218,329

2

2021.08 cap

895,945

784,647

111,298

3

2021.09 cap

895,945

784,647

111,298

4

2021.10 cap

895,945

784,647

111,298

5

2021.11 cap

895,945

784,647

111,298

6

2021.12 cap

895,945

784,647

111,298

7

2022.1 cap

895,945

784,647

111,298

8

2022.2 cap

895,945

784,647

111,298

9

2022.3 cap

895,945

784,647

111,298

10

2022.4 cap

895,945

784,647

111,298

11

2022.5 cap

895,945

784,647

111,298

 

Нийт дүн

 

 

1,331,309

гэжээ.

   2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ч-ийг 2021 оны Б/05 тушаалаар ажлаас чөлөөлсөн ба энэ тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 тоот магадлал гарч Б.Ч-ийг Увс аймгийн ЗДТГ-ын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон. Ингэхдээ цалингийн шатлалыг ТҮ9-1-1 шатлалаар тогтоосон. Б.Ч нь 2021 оны Б/05 тоот тушаалаар ажлаас халагдахаасаа өмнө ТҮ9-5 шатлалаар цалинжиж байсан. Б.Ч-ийг Б/34 тоот тушаалаар ажилд эгүүлэн томилохдоо түүний эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргасан учраас 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөг гарч байгаа юм. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн магадлал гарсан. Уг магадлалыг гарахад эрх зүйн байдлыг дордуулж цалингийн шатлал бууруулж тушаал гаргасныг олж мэдсэн. Мөн шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилохдоо тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэж болдоггүй гэдгийг тэр үед л олж мэдсэн тул цалингийн зөрүүг нэхэмжлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 07 дугаар сарын 05-нд Б.Ч-ийг ажилд авахад цалингийн 5 шатлалтай байсан ба аль шатлалаар тогтоохыг ажил олгогч шийлдвэрлэдэг, түүний эрх хэмжээний асуудал байсан. Тэр утгаараа ТҮ9-1 шатлалаар цалинжуулсан юм байх гэж ойлгоод яваад байсан. Гэтэл Засгийн газрын тогтоолын дагуу 2022 оны 6 дугаар сараас цалингийн 5 шатлалыг хүчингүй болгож хамгийн дээд шатлалаар цалинждаг болсон ба одоо ч энэ журмаар цалинжиж байгаа хэвээр. Гэтэл Б.Ч-ийг 4 шатлал бууруулж цалинг олгох тушаал гаргасан учраас эрх зүйн байдал нь дордсон гэж үзэж маргаж байгаа юм. Б.Ч ажилд орсны дараа цалин бага гараад байна, яагаад буурсан бэ гэж нягтлангаасаа асуухад таны ур чадварын нэмэгдэл хасагдсан гэж хэлсэн учраас үндсэн цалингийн шатлал буурсныг мэдээгүй. Иймд мэдэх ёстой байсан хугацаандаа мэдээгүй гэх хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Увс аймгийн ЗДТГ-ын газраас 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарыг дуустал хугацааны үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

    3. Хариуцагч Увс аймгийн ЗДТГ-ын газрын дарга Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбартааБ.Ч-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд аймгийн ЗДТГ-ын даргын 2021 оны Б/34, 2020 оны Б/06 дугаартай тушаалын дагуу цалин, урамшуулал авч, хөдөлмөрийн харилцаанд оролцож ирсэн байх бөгөөд энэ нь түүнийг дээрх эрх зүйн актуудыг мэдсэн буюу мэдэх ёстой байсан болохыг хангалттай нотолж байна. Тэрээр тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Цалингийн хэмжээг эрх бүхий байгууллагын гаргасан /Засгийн газрын/ шийдвэртэй нийцүүлэн тогтоох нь шууд удирдлагад олгосон хэм хэмжээг зөрчөөгүй гэж үзэж байна. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гарсан тушаал шийдвэрт тухайн үед нь гомдол гаргаагүй ба 2019 оны 472 дугаар тогтоол нь хүчингүй болж үйлчлэлийн хугацаа дууссан. Энэ хугацаанд Засгийн газраас цалингийн хэмжээ тогтоосон шийдвэр 4 удаа өөрчлөгдөж өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож 2023 онд 241 дүгээр тогтоол гарсан. Одоо мөрдөж байгаа Засгийн газрын цалингийн хэмжээ тогтоосон шийдвэр нь шатлалгүй болсон. Хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил үүргээ хангалттай биелүүлж хууль журмын хүрээнд дүгнүүлэн ажилласан албан хаагчид цалин хөлс нэмэгдүүлэх, шагнал урамшуулал олгох асуудал нээлттэй байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж шүүхэд гомдол гаргах хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

    4. Нэхэмжлэгчээс иргэий үнэмлэхийн лавлагаа, Увс аймгийн ЗДТГ-ын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 дүгээр Ажилд эгүүлэн тогтоох тухай тушаал, Увс аймгийн ЗДТГ-ын газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 дугаар Цалин шинэчлэн тогтоох тухай тушаал, итгэмжлэл, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 09 дүгээр Б.Ч-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай магадлал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 456 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн ЗДТГ-ын газарт холбогдох иргэний хэргийн тухай магадлал зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч Б.Ч-ийн хариуцагч Увс аймгийн ЗДТГ-ын газарт холбогдох 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

    2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Б.Ч миний бие аймгийн Увс аймгийн ЗДТГ-ын газарт НҮА даргаар ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 05-ны Б/05 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 151 тоот шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн 09 тоот магадлалаар 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 тоот тушаалаар ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан. Уг шийдвэрт сарын үндсэн цалин 784,647 төгрөгөөр тогтоосон. Би ажлаас халагдахдаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/06 тоот тушаалаар сарын үндсэн цалин 895,945 төгрөгөөр тооцож авч байсан. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу ажилд ороход дордуулсан шийдвэр гаргасан тул үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

   3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    Б.Ч-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байна. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд аймгийн ЗДТГ-ын даргын 2021 оны Б/34, 2020 оны Б/06 дугаартай тушаалын дагуу цалин, урамшуулал авч, хөдөлмөрийн харилцаанд оролцож ирсэн байх бөгөөд энэ нь түүнийг дээрх эрх зүйн актуудыг мэдсэн буюу мэдэх ёстой байсан болохыг хангалттай нотолж байна. Тэрээр тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно. Цалингийн хэмжээг эрх бүхий байгууллагын гаргасан /Засгийн газрын/ шийдвэртэй нийцүүлэн тогтоох нь шууд удирдлагад олгосон хэм хэмжээг зөрчөөгүй гэж үзэж байна. 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гарсан тушаал шийдвэрт тухайн үед нь гомдол гаргаагүй ба 2019 оны 472 дугаар тогтоол нь хүчингүй болж үйлчлэлийн хугацаа дууссан. Энэ хугацаанд Засгийн газраас цалингийн хэмжээ тогтоосон шийдвэр 4 удаа өөрчлөгдөж өмнөх шийдвэрүүдийг хүчингүй болгож 2023 онд 241 дүгээр тогтоол гарсан. Одоо мөрдөж байгаа Засгийн газрын цалингийн хэмжээ тогтоосон шийдвэр нь шатлалгүй болсон. Хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан ажил үүргээ хангалттай биелүүлж хууль журмын хүрээнд дүгнүүлэн ажилласан албан хаагчид цалин хөлс нэмэгдүүлэх, шагнал урамшуулал олгох асуудал нээлттэй байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэдгийг мэдсээр байж шүүхэд гомдол гаргах хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

    4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

     5. Увс аймгийн ЗДТГ-ын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар Б.Ч-ийг тус газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээрр шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан сувилагчийн ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

   5.1. Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан ба Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 9 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

     5.2. Увс аймгийн ЗДТГ-ын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 дүгээр Ажилд эгүүлэн тогтоох тухай тушаалаар Б.Ч-ийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн аймгийн ЗДТГ-ын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоожээ.

  5.3. Нэхэмжлэгч Б.Ч нь Увс аймгийн ЗДТГ-ын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж хугацаандаа буюу 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд авах ёстой байсан үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа ба Увс аймгийн ЗДТГ-ын газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/34 дүгээр Б.Ч нь Увс аймгийн ЗДТГ-ын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоосон тушаалыг мэдсэн, уг тушаалын дагуу ажилдаа томилогдсон болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

   5.4. Нэхэмжлэгч нь шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөн гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлжээ.

    Сүүлийн буюу 2022 оны 05 дугаар сарыг дуустал авсан цалинд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байна.

    Нэхэмжлэгч нь гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

    6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар Б.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн ЗДТГ-ын газарт холбогдох 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

    7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдав.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

     1. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ч-ийн хариуцагч Увс аймгийн ЗДТГ-ын газарт холбогдох 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарыг дуустал хугацааны үндсэн цалингийн зөрүү 1,331,309 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            П.БОЛОР