Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 152/ШШ2024/00087

 

  Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Ш овогт Г-ын Б-ийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймгийн СХЗХ-т холбогдох,

    Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд оролцогчид:

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Дамдинсүрэн,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

    Нэхэмжлэгч Г.Б-т шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн бөгөөд тэрээр Би Сагил суманд хилийн застав дээр аавынхаа гэрт ирсэн байгаа бөгөөд саяхан хүүхдээ төрүүлсэн, хүүхэд маань 1 сар хүрээгүй байгаа. Мөн цас зуд ихтэй Улаангом орох боломжгүй байгаа тул өөрийн биеэр шүүх хуралд оролцох боломжгүй байна. Харин өмгөөлөгч маань шүүх хуралдаанд миний эрхийг хамгаалан оролцоно гэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр, мөн хариуцагч Г.Ут шүүх хуралдааны товыг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр мэдэгдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Ирцийн асуудлаар гаргах саналгүй, нэгэгт хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хүрэлцэн ирээгүй бхйх тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгч Г.Б нь Увс аймгийн СХЗХ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

   1.1. Г.Б миний бие 1998 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай. 2020 онд Хөдөө аж ахуйн их сургууль төгсөөд 2021 оноос одоог хүртэл СХЗХ-т ажиллаж байсан. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/33 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажлаас халагдах болсон шалтгаан нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хилээр орж ирсэн 50 тонн гурилын дээжээс суранимын гурилч цох гэх манай улсад байдаггүй маш хортой шавж илэрсэн бөгөөд энэ талаар эрхлэгч Д.У-д хэлж лимс программд шинжээч Б.Н-ээр шивүүлсэн. 10 дугаар сарын 29-ний өдөр ирсэн давтан дээжид шинжээч Б.Н шинжилгээ хийж, гадаад хорио цээртэй шавж илэрсэн ч шинжилгээний хариуг өөрчлүүлж илрээгүй болгож шинжилгээний хариуг өөрчилж гаргасан байсан. Эхний өдөр ирсэн дээж нь бор өнгөтэй, дараагийн өдөр давтангаар авч ирсэн дээж нь цагаан өнгөтэй байсан. Шинжилгээний хариу солигдсон талаар хариуг батлаагүй бөгөөд тухайн дээжний шинжилгээний хариу өөрчлөгдсөн гэж хэлтсийн дарга Г.У болон Хүнс хөдөө аж ахуйн газрын таримал ургамал үр хорио цээрийн хяналтын улсын байцаагч Х.О-т мэдэгдсэн. Дахин дээж авч ирэхэд гурил нь цагаан өнгөтэй байсан, шинжилгээ хийхэд илрээгүй. Илэрсэн гурилын дээжийг аж ахуйн нэгж нь дээж сольж гэрээсээ авч ирсэн талаар хэлсэн. Шавжтай гурил байгаа эсэхийг асуухад хогны сав руу хор хөнөөлтэй шавж гэхээр нь хаячихсан тухайгаа хэлсэн. Тэгэхээр нь тэр гурилыг хогийн савнаас авч ирж шинжилгээ хийхэд шавж илэрсэн. Тэр хариу нь шавж илэрснээр шивэгдсэн болно. Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн орон нутаг хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэхийг хүссэн боловч лабораторийн эрхлэгч Тэгэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Хэлтсийн даргаас дээш нь мэдэгдэх талаар асуухад Энэ асуудлыг томруулах хэрэг байхгүй, хилээс орж ирсэн дээжнээс биш гэрээсээ авч ирсэн гурилнаас илэрсэн нь батлагдсан болохоор тайвширсан гэж хэлсэн. Иймд миний бие тухайн гурилыг шавжтайг нь Х.О байцаагчид хүргэн өгч Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжилгээнд явуулж өгөхийг хүссэн. Энэ үеэр ахлах мэргэжилтэн Х.Л, эрхлэгч Д.У нар нь хориотой дээж зөвшөөрөлгүй авч гарсан ашиг сонирхлын зөрчил гаргасан гээд дээжийг авч явсан. Ажил дээр яваад очиход лабораторийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хориотой, хадгалагдсан дээжийн үлдэгдлийг хувийн ашиг сохирхлын үүднээс хулгайн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халагдсан тушаал өгсөн. Миний бие нь хүнсний аюулгүй байдлын төлөө шавжтай 1.5-2.0 кг гурилыг давтан шинжилгээнд явуулж үнэн бодит шинжилгээний үр дүнг хүссэн. Суранимын гурилч цох нь гадаад хорио цээртэй монгол улсад байхгүй хор хөнөөлтэй шавж юм. Гурван талт хороонд гомдол гаргаж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсэн хариу авсан. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч шийдэж өгнө үү гэжээ.

   2. Нэхэмжлэгчийн Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хагас сайн өдөр улсын хилээр орж ирсэн гурилнаас дээж авч шалгахад хортой шавж илэрсэн учраас Д.У-д шавж илэрсэн, шинжилгээний хариуг хэрхэн шивэх талаар тайлбарласан боловч 1 дэх өдөр ажилдаа ирэхэд шинжилгээний хариу шавж илрээгүй гэж хариуг өөрчилж шивсэн байсан. Г.Б 1,8 кг орчим дээжийг өөр лабораторид буюу Хүнс хөдөө аж ахуйн газрын таримал ургамал үр хорио цээрийн хяналтын улсын байцаагч Х.О-т хүргэж өгсөн, яг дээжээ өгөөд сууж байтал Х.Л, Д.У нар араас нь ирж дээжийг булааж авсан. Ажил олгогч Г.Б-ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасныг баримталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөрийн хариулцааг ажил олгогчийн санаачилгаар цуцална гэж заасан. Г.Б нь тус хэлтсийн хорио цээрийн шинжээчээр ажиллаж байсан бөгөөд байгууллагын эд хөрөнгө хариуцсан ажил албан тушаал эрхэлдэггүй байсан. Мөн тушаалд Үр дүнг тайлагнах журмын 5.5.6-д заасныг бичсэн. Гэхдээ ийм журам энэ байгууллагад байдаггүй. СХЗХ нь Шинжилгээний үр дүнг тайлагнах мэдээлэх журам гэх нэршилтэй журмыг дагаж мөрддөг. Эрх зүйн актын нэрийг яг нэрээр нь, товчлохгүйгээр бичиж хэрэглэх ёстой. Мөн уг тушаалын үндэслэл болсон Хөдөлмөрийн дотоод журмын 11.3.5-д шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс өмөч хөрөнгийг үрэгдүүлсэн ашигласан хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар тогтоогдсон бол, 11.2.5-д Газрыг төлөөлөх эрхгүй этгээд Газраас албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн хувийн байр суурийг идэрхийлэх эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр мэдээ мэдээлэл тараах гэж заасан. Дээжийг дахин шинжлүүлэх гэж явсанаас устгах гэж авч гараагүй. Өөрийн салбарын хяналтын улсын байцаагчид дахин шинжилгээ хийлгэх гэж очсоноос Г.Б-т ямар нэгэн хувийн ашиг сохирхол байгаагүй. Дээжээс суранимын цох илэрсэн тухай олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан зүйл байхгүй. Уг ажлаас халсан тушаалыг гаргасан хуулийн үндэслэл буруу, хувийн ашиг сонирхлын төлөө дээжийг авч гараагүй. Уг дээжээс илэрсэн суранимын цох гэдэг нь манай улсад байдаггүй, маш хортой, гадаад хорио цээртэй шавж учраас Г.Б дээжийг өөр лабораторид шилжүүлсэн. Монгол улсын хүнс аж ахуйн яамны сайдын А/90 тоот тушаалын 2 дахь хэсгийн 10 дугаарт суранимын цох гэж тэмдэглэсэн. Нууцыг хамгаалах журмын 6 дугаар зүйлд ямар зүйлүүдийг нууцалж болохгүй вэ гэдгийг заасан. 50 тонн гурилыг зарчихсан энэ асуудал нь шалгагдаж байгаа. Г.Б-ийг хулгай хийсэн гээд байгаа юм. Хулгай хийснийг хэн яаж шалгасан юм, хавтаст хэрэгт 2 кг гурилыг хулгайлаад хувийн ашиг сонирхлын төлөө авчихсан гэх үйл баримтыг тогтоосон зүйл байхгүй. Хэрэв тус байгууллага Г.Б-ийн дээжийг авч гарсан үйлдлийг хулгай гэж үзсэн юм бол эрх бүхий байгууллагад нь шалгуулаад тогтоолгож болох байсан. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож болохгүй. Г.Б-ийг ажлаас халсан Стандарт хэмжилзүйн хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 тоот тушаал үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Г.Б-ийг урьд эрхэлж байсан тус хэлтсийн хорио цээрийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү... гэжээ.

    3. Хариуцагч Увс аймгийн СХЗхэлтсийн дарга Г.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторийн ургамал, хорио цээрийн лабораторийн шинжээчээр ажиллаж байгаад ажлаас халагдсан Г.Бийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шинжээч Б.Д хүүхэд асрах чөлөө авахад түр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 31- ний өдөр тус хэлтсийн лабораторийн дээж хадгалах өрөөнөөс хадгалагдаж байсан гурилын дээж болон суранимын гурилч цох (гадаад хорио цээртэй Монгол улсад байхгүй хор хөнөөлтэй шавьж)-ны аюулыг мэдсээр байж санаатайгаар, үйл ажиллагаа явуулж байгаа өрөөнөөс нууцаар, СЗХГ-ын даргын 2023 оны А/210, ХАБҮЛЛ-ийн ерөнхий захирлын 2023 оны А/44 тоот тушаалаар баталсан Менежментийн тогтолцооны журмууд, үйл ажиллагааны бодлогын баримт бичгийн 5.2.6 (Дээжийг өөр лабораторид ..шилжүүлэхдээ лабораторийн эрхлэгчийн хяналтад дор шилжүүлж, шилжүүлсэн үндэслэлийг дээжийн ажлын хуудсанд тэмдэглэнэ) заалтын, албан тушаалын тодорхойлолтын 1.4 дэх зорилтыг (Шинжилгээний дээжийн үлдэгдлийг зохих журмын дагуу хадгалах, холбогдох бүртгэлийн маягтад тэмдэглэн устгуулах), гэж заасныг тус тус зөрчиж, нотлох баримтыг устгах ноцтой гэм буруутай үйлдэл гаргасан тул уг үйлдлийг таслан зогсоож Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл (хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна) 123.2 дахь заалтыг (Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна) удирдлага болгон сахилгын шийтгэл ногдуулж хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний Б/33 тоот тушаалаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.Тухайн лаборатори нь хортой болон аюултай бодисын ангилалд хамаарах 234 нэр төрлийн химийн бодис ашигладаг бөгөөд лабораторийн хувьд тэсэрч дэлбэрэх аюултай химийн бодис ашигладаг онцгой объект. (Тухайн аюулт шавж болон эерэг дээж нь гадагш алдагдсан тохиолдолд нийгэмд учруулах хор уршиг өндөр бөгөөд нэг удаа өндөглөхдөө 300-600 ширхэг өндөг гаргадаг хурдан тархацтай, бүх төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнд үржих чадвартай шавж юм) Иймээс лабораторийн орчноос гарч буй дээж нь лабораторийн эрхлэгчийн зөвшөөрөлтэй, бүртгэл хяналттай, үйл ажиллагааны бодлогын баримт бичгийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгох ёстой гэдгийг Г.Б нь мэдсээр байж санаатайгаар энэ үйлдлийг хийсэн гэм буруутай. Иймд энэ нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж тайлбар гаргаж байна гэжээ.

    4. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/45 дугаартай Г.Б-ийг ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн СХЗхэлтсийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай Г.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Увс аймгийн СХЗхэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/2 дугаартай Г.Б-ийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал, Увс аймгийн СХЗхэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/31 дугаартай Г.Б-тэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Увс аймгийн СХЗхэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай Г.Б-ийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Г.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шинжилгээний дүн, Х.О байцаагчид хүргэж өгсөн дээж гурил шавжны зураг 1 хуудас, 2023 оны 10 дугар сарын 29-нд Боршоо боомтоос давтан дээж ирснийг Ч.Д шинжээч лабораторийн групп чатад мэдэгдсэн гэх 1 хуудас зураг, 10 сарын 28-нд илэрсэн шавжны гэх 1 хуудас зураг, СХЗгазрын даргын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/101 дугаартай СХЗсалбарын хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, хөдөлмөрийн дотоод журмын хамт, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай СХЗхэлтсийн дарга Г.У-ын баталсан хөдөлмөрийн гэрээ, Б.А-ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

    5. Хариуцагчаас албан тушаалын тодорхойлолт, шинжилгээний үр дүнг тайлагнах, мэдээлэх журам, шинжилгээний дүн, Г.Б-ийн хулгай хийсэн бичлэг гэх CD 1 ширхэгийг шүүхэд гаргаж өгсөн.

    6. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1959 дүгээр захирамжаар Х.О, Ч.Д нараас гэрчийн мэдүүлэг авсан мөн үзлэг хийсэн, үзлэгийн тэмдэглэлд тусгаж Бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, төрөл бүрийн будаа, гурил, элсэн чихэр, жимс жимсгэнэ, бусад ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлт шавж, ургамлын өвчин, хог, ургамлын үр илрүүлэх шинжилгээний хорио цээрийн ажлын хуудас, шинжилгээний дүн, магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр, шинжилгээний төрөл, шинжилгээний хариуны программаас хэвлэсэн зураг, шинжилгээний дүн, бүх төрлийн хүнсний ногоо, үр тариа, төрөл бүрийн будаа, гурил, элсэн чихэр, жимс жимсгэнэ, бусад ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлт шавж, ургамлын өвчин, хог, ургамлын үр илрүүлэх шинжилгээний хорио цээрийн ажлын хуудас, магадлан шинжилгээ хийлгэх шийдвэр, шинжилгээний төрөл, шинжилгээний хариуны программаас хэвлэсэн зураг, хариуцагчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 134 дүгээр захирамжаар Х.Л-ээс гэрчийн мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

    Нэхэмжлэгч Г.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр охин Б.А-г төрүүлсэн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

    2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Г.Б миний бие 1998 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 25 настай. 2020 онд Хөдөө аж ахуйн их сургууль төгсөөд 2021 оноос одоог хүртэл СХЗХ-т ажиллаж байсан. 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/33 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Ажлаас халагдах болсон шалтгаан нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хилээр орж ирсэн 50 тонн гурилын дээжээс суранимын гурилч цох гэх манай улсад байдаггүй маш хортой шавж илэрсэн бөгөөд энэ талаар эрхлэгч Д.У-д хэлж лимс программд шинжээч Б.Н-ээр шивүүлсэн. 10 дугаар сарын 29-ний өдөр ирсэн давтан дээжид шинжээч Б.Н шинжилгээ хийж, гадаад хорио цээртэй шавж илэрсэн ч шинжилгээний хариуг өөрчлүүлж илрээгүй болгож шинжилгээний хариуг өөрчилж гаргасан байсан. Эхний өдөр ирсэн дээж нь бор өнгөтэй, дараагийн өдөр давтангаар авч ирсэн дээж нь цагаан өнгөтэй байсан. Шинжилгээний хариу солигдсон талаар хариуг батлаагүй бөгөөд тухайн дээжний шинжилгээний хариу өөрчлөгдсөн гэж хэлтсийн дарга Г.У болон Хүнс хөдөө аж ахуйн газрын таримал ургамал үр хорио цээрийн хяналтын улсын байцаагч Х.О-т мэдэгдсэн. Дахин дээж авч ирэхэд гурил нь цагаан өнгөтэй байсан, шинжилгээ хийхэд илрээгүй. Илэрсэн гурилын дээжийг аж ахуйн нэгж нь дээж сольж гэрээсээ авч ирсэн талаар хэлсэн. Шавжтай гурил байгаа эсэхийг асуухад хогны сав руу хор хөнөөлтэй шавж гэхээр нь хаячихсан тухайгаа хэлсэн. Тэгэхээр нь тэр гурилыг хогийн савнаас авч ирж шинжилгээ хийхэд шавж илэрсэн. Тэр хариу нь шавж илэрснээр шивэгдсэн болно. Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн орон нутаг хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэхийг хүссэн боловч лабораторийн эрхлэгч Тэгэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Хэлтсийн даргаас дээш нь мэдэгдэх талаар асуухад Энэ асуудлыг томруулах хэрэг байхгүй, хилээс орж ирсэн дээжнээс биш гэрээсээ авч ирсэн гурилнаас илэрсэн нь батлагдсан болохоор тайвширсан гэж хэлсэн. Иймд миний бие тухайн гурилыг шавжтайг нь Х.О байцаагчид хүргэн өгч Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжилгээнд явуулж өгөхийг хүссэн. Энэ үеэр ахлах мэргэжилтэн Х.Л, эрхлэгч Д.У нар нь хориотой дээж зөвшөөрөлгүй авч гарсан ашиг сонирхлын зөрчил гаргасан гээд дээжийг авч явсан. Ажил дээр яваад очиход лабораторийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хориотой, хадгалагдсан дээжийн үлдэгдлийг хувийн ашиг сохирхлын үүднээс хулгайн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн ажлаас халагдсан тушаал өгсөн. Миний бие нь хүнсний аюулгүй байдлын төлөө шавжтай 1.5-2.0 кг гурилыг давтан шинжилгээнд явуулж үнэн бодит шинжилгээний үр дүнг хүссэн. Суранимын гурилч цох нь гадаад хорио цээртэй монгол улсад байхгүй хор хөнөөлтэй шавж юм. Гурван талт хороонд гомдол гаргаж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэсэн хариу авсан. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч шийдэж өгнө үү гэжээ.

  3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

    Тус хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторийн ургамал, хорио цээрийн лабораторийн шинжээчээр ажиллаж байгаад ажлаас халагдсан Г.Б-ийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байна. Г.Б нь 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шинжээч Б.Д хүүхэд асрах чөлөө авахад түр томилогдон ажиллаж байгаад 2023 оны 10 дугаар сарын 31- ний өдөр тус хэлтсийн лабораторийн дээж хадгалах өрөөнөөс хадгалагдаж байсан гурилын дээж болон суранимын гурилч цох (гадаад хорио цээртэй Монгол улсад байхгүй хор хөнөөлтэй шавьж)-ны аюулыг мэдсээр байж санаатайгаар, үйл ажиллагаа явуулж байгаа өрөөнөөс нууцаар, СЗХГ-ын даргын 2023 оны А/210, ХАБҮЛЛ-ийн ерөнхий захирлын 2023 оны А/44 тоот тушаалаар баталсан Менежментийн тогтолцооны журмууд, үйл ажиллагааны бодлогын баримт бичгийн 5.2.6 (Дээжийг өөр лабораторид ..шилжүүлэхдээ лабораторийн эрхлэгчийн хяналтад дор шилжүүлж, шилжүүлсэн үндэслэлийг дээжийн ажлын хуудсанд тэмдэглэнэ) заалтын, албан тушаалын тодорхойлолтын 1.4 дэх зорилтыг (Шинжилгээний дээжийн үлдэгдлийг зохих журмын дагуу хадгалах, холбогдох бүртгэлийн маягтад тэмдэглэн устгуулах), гэж заасныг тус тус зөрчиж, нотлох баримтыг устгах ноцтой гэм буруутай үйлдэл гаргасан тул уг үйлдлийг таслан зогсоож Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйл (хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцож хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна) 123.2 дахь заалтыг (Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна) удирдлага болгон сахилгын шийтгэл ногдуулж хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний Б/33 тоот тушаалаар ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.Тухайн лаборатори нь хортой болон аюултай бодисын ангилалд хамаарах 234 нэр төрлийн химийн бодис ашигладаг бөгөөд лабораторийн хувьд тэсэрч дэлбэрэх аюултай химийн бодис ашигладаг онцгой объект. (Тухайн аюулт шавж болон эерэг дээж нь гадагш алдагдсан тохиолдолд нийгэмд учруулах хор уршиг өндөр бөгөөд нэг удаа өндөглөхдөө 300-600 ширхэг өндөг гаргадаг хурдан тархацтай, бүх төрлийн ургамлын гаралтай бүтээгдэхүүнд үржих чадвартай шавж юм) Иймээс лабораторийн орчноос гарч буй дээж нь лабораторийн эрхлэгчийн зөвшөөрөлтэй, бүртгэл хяналттай, үйл ажиллагааны бодлогын баримт бичгийг өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгох ёстой гэдгийг Г.Б нь мэдсээр байж санаатайгаар энэ үйлдлийг хийсэн гэм буруутай. Иймд энэ нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж тайлбар гаргаж байна гэжээ.

    4. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

    4.1. Нэхэмжлэгч Г.Б-ийг Увс аймгийн СХЗхэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай Г.Б-ийг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалт, Төрийн албаны ёс зүйн тухай хуулийн 8.1.7 дахь заалт, СХЗ газрын 2023 оны А/210 тоот Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн даргын 2023 оны А/44 тоот хамтарсан тушаалын Дээжтэй харьцах журам-ын 5.2.6, Үр дүнн тайлагнах журам-ын 5.5.6, СХЗ газрын даргын 2023 оны А/142 тоот тушаалаар баталсан Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 4 дэх заалт, СХЗ салбарын дотоод журмын 11.2.5, 11.3.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн тус хэлтсийн ургамал хорио цээрийн шинжээчээр ажиллаж байсан Г-ийн Б-ийг лабораторийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хориотой, хадгалагдсан дээжийн үлдэгдлийг /хувийн ашиг сонирхлын үүднээс/ хулгайлж ёс зүйн зөрчил гаргасан гэж 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас халж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

  4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг харицах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан ба гэж заасан ба ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг харицах гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд харицагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтныг хамруулан ойлгоно, захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэдэгт хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байхыг ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч Г.Б-ийг лабораторийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр хориотой, хадгалагдсан дээжийн үлдэгдлийг /хувийн ашиг сонирхлын үүднээс/ хулгайлж ёс зүйн зөрчил гаргасан гэж тушаалд бичсэн нь үндэслэлгүй, түүнийг хулгай хийсэн эсэх асуудлыг шалгасан тогтоосон эрх бүхийн байгууллагын шийдвэр байхгүй, энэ талаар нотлох баримт авагдаагүй.

    Мөн ажлаас чөлөөлсөн тушаалдаа хөдөлмөрийн гэрээний ямар заалтыг зөрчсөн талаар баримтлаагүй боловч СХЗ салбарын дотоод журмын 11.2.5, 11.3.5 дахь заалтуудыг баримталсан бөгөөд тухайн журмын 11.2.5-д Газрыг төлөөлөх эрхгүй этгээд Газраас албан ёсоор шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар хэвлэл, мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн хувийн байр суурийг илэрхийлэх, эрх бүхий албан тушаалтны зохих зөвшөөрөлгүйгээр мэдээ, мэдээлэл өгөх, тараах, 11.3.5-д Шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйлс, өмч, хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон гэх заалтыг баримталсан бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, нотлоогүй байна.

   4.2. Увс аймгийн Улаангом сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тэмдэглэл/шийдвэрээр 1. Тухайн өргөдлийн агуулгад тусгасан байдлыг хянан үзэхэд ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр нь хулгай хийж ёс зүйн зөрчил гаргасан гэсэн байх тул хулгай хийсэн эсэхийг хөдөлмөрийн эрхийг зохицуулах маргаан таслах комисс нь тодорхойлж тогтоох боломжгүй. 2. Мөн Г.Б-ийн өргөдлөөс үзэхэд лабораторийн эрхлэгч Д.У болон бусад албан тушаалтны гаргасан үйлдэл, эс үйлдэхүйн гэмт хэргийн шинжтэй байх тул шалгуулахаар холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэх. Маргалдагч талууд тэмдэглэлийг хүлээн авснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8-д заасны дагуу ажлын 10 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэжээ.

   5. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан нэхэмжлэгч Г.Б нь хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргажээ.

    6. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нотлогдож байх тул Г.Б-ийг Увс аймгийн СХЗхэлтсийн ургамал хорио цээрийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

    7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн СХЗхэлтсээс 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.

    8. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/45 дугаартай Г.Б-ийг ажлаас чөлөөлж, шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн СХЗхэлтсийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/22 дугаартай Г.Бтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Увс аймгийн СХЗхэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Б/21 дүгээр Г.Бийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалууд нь хэрэгт хамааралгүй, Х.О байцаагчид хүргэж өгсөн дээж гурил шавжны зураг 1 хуудас, 2023 оны 10 дугар сарын 29-нд Боршоо боомтоос давтан дээж ирснийг Ч.Д шинжээч лабораторийн групп чатад мэдэгдсэн гэх 1 хуудас зураг, 10 сарын 28-нд илэрсэн шавжны гэх 1 хуудас зураг гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар, хариуцагчаас гаргаж ирүүлсэн албан тушаалын тодорхойлолт, шинжилгээний үр дүнг тайлагнах, мэдээлэх журам, шинжилгээний дүн гэх баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хуулбар, Г.Б-ийн хулгай хийсэн бичлэг гэх 1 ширхэг CD-д бичигдсэн бичлэгийн хэн, ямар, арга хэрэгслээр бэхжүүлсэн нь тодорхойгүй байх тул тус тус үнэлээгүй болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Б-ийг Увс аймгийн СХЗхэлтсийн ургамал хорио цээрийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

   2Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн СХЗХ-ээс 70,200 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                         ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           П.БОЛОР