| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Уранзаяа |
| Хэргийн индекс | 321/2026/0060/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/92 |
| Огноо | 2026-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 2026/ШЦТ/92
2026 02 10 2026/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уран**** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг
Улсын яллагч Н.Амгалан
Хохирогч ****, ****
Насанд хүрээгүй хохирогч ****
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ****
Шүүгдэгч ****, **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****гийн ****, **** овогт ****гийн **** нарт холбогдох эрүүгийн 2539001260136 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч **** нь ****тай үйлдлээрээ сайн дураар нэгдэн бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг **** гэх газар ****ыг "хүүхэд уруу татлаа" гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж чирэх, нүүрэн тус газар 2-3 удаа алгадаж цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх газар, цаг хугацаанд ижил шалтгаанаар ****тай үйлдлээрээ сайн дураараа нэгдсэн бүлэглэн ****г толгойн тус газар нь гараараа олон удаагийн давтамжтайгаар цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх газар, цаг хугацаанд адил шалтгаанаар насанд хүрээгүй ****г нүүрэн тус газар нь 4-5 удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч **** нь ****тай үйлдлээрээ сайн дураар нэгдэн бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг **** гэх газар ****ыг "хүүхэд уруу татлаа" гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж чирэх, толгойн тус газар нь данхаар цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн дээрх газар, цаг хугацаанд ижил шалтгаанаар А.****тай үйлдлээрээ сайн дураараа нэгдэн, бүлэглэн ****г хөлөөрөө өшиглөх, үснээс нь зулгааж чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч ****: “...Миний хувьд **** эгчтэй хамт ажилладаг. Ураг садангийн хамаатан учраас би ****г багаас нь сайн мэднэ. Тухайн өдөр тэр талаар сонсчихоод ажлаас чөлөө аваад шууд **** сум руу гарсан. Би тэр өдөр куртиктэй байгаагүй. Цамцтай байсан. Эд нарыг би үгсэн нийлж байна гэж бодож байна. Яагаад гэвэл би ****г аваад Ганаатай цуг гарсан. Гараад ороод ирэхэд аль хэдийн **** гэх охин уйлаад цус нь гарсан байсан. Би очиж авахдаа үнэхээр их айсан. Чи хэдүүлээ вэ гэхэд доороо 2 дүүтэй, ээжтэйгээ хамт амьдардаг гэсэн. Би чамайг эмэгтэй хүнийхээ хувьд үлдээж чадахгүй нь явъя аа гэхэд ****аа эгч үгүй яахаараа явуулдаг юм гээд шууд түлхээд намайг аваад гарсан. Би **** гэдэг залууг цохисноо хүлээн зөвшөөрч байна. Яагаад гэвэл надаас 2 насаар дүү, ****гаас 10 насны зөрүүтэй байсан. Мэдүүлэг өгөөд байгаа нэг банди нь бүр жаахан насанд хүрээгүй хүүхэд байсан учраас би энэ залуу дандаа насанд хүрээгүй хүүхдүүдийг өөрийнхөө ажлын байран дээр авчирч уруу тааж архидуулж, орогнуулсан чамайг цагдаад хэлнэ гэж хэлсэн. Ер нь бол иймэрхүү зүйл болсон...” гэж,
Шүүгдэгч ****: “...Тухайн өдрийн өмнөх өдөр би ****гийн фейсбүүкийг хайгаад чатаар холбогдсон. Тэгэхэд би тэр хүүхдүүдийг огт мэдэхгүй, танихгүй гэж хэлсэн. Миний охин бие муутай учраас гэрээс гардаггүй байсан. Гэнэт тэр өдөр намайг байхгүй хөдөө явсан хойгуур миний охиныг аваад явчихсан байсан. Тэгээд ямар ч сураг гарахгүй байж байгаад цагдаа нар Хэнтий аймгийн **** суманд байгаа талаар хэлэхэд нь би шууд **** сум руу явсан. Тухайн байрлаж байсан уурхайн гэрт ороход манай охин ****тэй хамт нүцгэн шалдан, бие нь энд тэндээ хөхөрчихсөн архи уусан байдалтай байсан. Би тэр үед тэд нарын зургийг авах сэдэл байгаагүй. Тэгээд би ****г гадаа гаргаад зодсон. Эд нар үгссэн байна гэж хэлэхээр байгаа юм. Урьд өдөр нь би ****гийн ээж дээр нь хайж очсон. Танай охин хаана байна гэхэд манай охин хүнтэй суучихсан, мэдэхгүй, тийм зүйл байхгүй гэсэн. Тэгэхээр нь би ****той өөрөө чатлахад би танай охиныг мэдэхгүй гээд байсан мөртлөө яваад очиход хамт байж байсан. Тийм учраас би өөрийгөө барьж дийлээгүй. Хаа байсан **** хотоос Хэнтий аймгийн **** сумын уурхайд очсон байна гэхээр нь би үнэхээр итгээгүй. Миний охин намайг очиход ямар байдалтай байсан гэж санана. Би бүгдийг нь хөөж гаргаад бүгдийг нь зодсон. Би хутга аваад зүсээгүй, зүгээр л байсан цэнэглэгчийг аваад ороолгосон. **** 26 настай, **** 21 настай, Миний охин насанд хүрээгүй. Гэтэл танай охин чинь 16 настай, өөрөө шийдвэр гаргах эрхтэй бид нар хүчээр авч яваагүй гэдэг. Эд нар бүгдээрээ чи тэгчих ээ гэж байн байн дагуулж явсаар байгаад ийм байдалд хүргэж байгаа. Миний охиныг хэдэн хагалгааны соривтойг **** чи харсан байх аа. Чи миний охинтой бэлгийн харилцаанд орсон байсан. Ганц охиноо би өвчтэй байна уу, үгүй юу гээд эмнэлгээр явсан асуудал байгаа. Гэдэс дээр нь хэдэн хагалгааны сорив нь чи мэднэ дээ. Миний охин бүдүүн гэдэсний түгжрэл гээд байнга хагалгаанд ордог. 4 удаа хагалгаанд орсон, байнгын цус багадалттай байдаг. Сая 2025 онд сэхээнд ороод гарч ирсэн. **** ч гэсэн тэрийг нь сайн мэдэж байх ёстой. Би тэр хол газар хэн дээр очсон юм яах гэж явсан юм гэдгийг би үнэхээр хэлж чадахгүй байна. Би эд нарыг үгсэж тохирсон байна гэж үзэж байна. ****гээс чи миний охиныг бие муутайг нь мэдсээр байж яагаад аваад явсан юм. Яагаад утсыг нь зараад явсан талаар асуумаар байна. Өөр ярих юм байхгүй...” гэж,
Хохирогч ****: “...Манай хамаатны дүү **** гэдэг хүүхэд надаас “Ах аа би ****тэй хамт очиж болох уу?” гэхээр нь би манайд ирж очиж байсан таньдаг болохоор “За тэг ээ” гэсэн. Тэгэхэд **** “Ах аа би найз охиноо аваад очих уу?” гэхээр нь “Ээж, аавтай нь яриулаад хэлэхгүй бол бөөн юм болно. Сүүлд нь асуудал болбол яах юм” гэхэд хэсэг хугацааны дараа “Аавтай яриад болчихлоо” гэж яриад наашаа ирсэн. Ирээд ****гээс “**** ээж, аавдаа хэлсэн гэсэн биз дээ” гэхэд “Хэлсэн ах аа зүгээр” гэж хэлсэн. Тэгээд бид аав, ээжтэйгээ ярьчих гээд хажууд нь сонсоод 30 минутын дараа орж ирээд асуухад яриад болчихлоо гэж хэлсэн. Сүүлд нь манай хадам ээж рүү залгасан байхаар нь би ****г “Яг одоо аавтайгаа ярь” гээд ****гийн чатыг гаргаад аавтай нь яриулсан. Би өөрөө ****гийн аавтай нь яриад “Ах аа бид нар Хэнтий аймгийн **** гэдэг суманд байна. **** ирэхдээ танд хэлсэн гэж хэлсэн” гээд би ирэх замыг нь хүртэл зааж өгсөн. Тэгээд энэ хэд орж ирээд ****г авч гараад учир зүггүй зодож нүдээд байсан. Тэгэхээр нь би юу ч болоогүй ярилцъя гэхэд “Та хэд чинь биеэ үнэлдэг юм уу хаашаа юм” гээд загнаад байсан. Уурхай дээр бид хэд байсан. Өөр хүн байгаагүй. Хажууд нэг малчин өвгөн л байдаг...” гэж,
Хохирогч **** “...Хэрэг болохоос 2 хоногийн өмнө над руу чат бичсэн. ****гийн ээж над руу чат бичээгүй. Тунгаа гэдэг хүн чат бичсэн. ****гаас энэ хэн гэдэг хүн бэ гэхэд “Наад эгч чинь манай ахаас салсан хуучин эхнэр нь араар нь тавьчихсан юм аа. Ер нь жаахан бүтэхгүй хүн” гэж хэлсэн. Миний хувьд эхлээд нуун дарагдуулсан нь үнэн. “Та битгий хэлээрэй” гэхээр нь би хэлээгүй нь үнэн. Дараа нь утсаар яриад үнэнээ хэл ээ гэхээр нь би “**** манайд байна. Та харин хэн юм бэ?” гэхэд “Чи надаас байцаалт аваад байгаа юм уу” гээд хэлээгүй. Манайд байсан тэр хүүхэд 16 настай. Ямар ч танихгүй хүн биш. Манай найз залуугийн хамаатных нь хүүхэд. Би ****гаас “Ээж, аавдаа хэлсэн үү?” гэхэд хэлсэн гэсэн. Хэрэг болдог үед энэ хүмүүсийг ирэхийг бид нар мэдэж байсан. Би тэр цагдаа руу нь зургийг нь дараад бичлэг хийгээд явуулж байсан. Манай найз залуу ****гийн аавтай нь яриад зам зааж өгсөн. Энэ том хүмүүсийг ирэхийг нь мэдсээр байж бид архи согтууруулах ундаа хэрэглэнэ гэж байхгүй. Ядаж байхад бид нарт унаа байхгүй. Ойрхон дэлгүүр байхгүй. Ууя гэж бодсон ч гэсэн. Энэ хүмүүс их олуулаа орж ирсэн. Ах нар байсан, эгч нар байсан. Би зодуулчихаад маргааш нь маш их хэцүү байдалтай байсан. Сая шаргал үстэй эгч хэлсэн. Та нар бүгдээрээ ярьж байгаад үгээ нийлүүлсэн юм шиг надад санагдаж байна гэж хэлж байна. Гэтэл тэр эгч сая мэдүүлэг чинь зөрөөд байна гэж хэлж байгаа нь тиймэрхүү санагдлаа. Тухайн үед ****гийн гэрээс манай ээжтэй ярьсан байсан. Манай гэрт сүлжээ байдаггүй. Wifi л ордог. Тэгээд ээж маань надаас асуухад нь тэр охин нь манайд байгаа гэж хэлэхэд бид хоёрыг хүмүүс эрээд явсан гээд тиймэрхүү байдлаар хэлсэн...” гэж,
Насанд хүрээгүй хохирогч **** “...****г намайг дагуулж явсан гээд байна. **** өөрөө **** ахтай ярьж байгаад 4, 5 хононо гэдгийг мэдчихээд өөрөө надтай хамт явъя гэж хэлсэн. Иргэний үнэмлэх авахад нь намайг хамт явсан гэж байна. Тэр асуудал дээр **** иргэний үнэмлэхээ авъя гээд Нисэхийн тийшээ явахдаа намайг хамт явъя гэж хэлсэн учраас хамт явсан. ****гийн бие нь хөхөрснийг би мэдэхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг асуудал дээр тэр гэрт архи байгаагүй. Харин энэ 2 эгч орж ирэхдээ хоёулаа архи үнэртүүлсэн байсан. Утсыг нь заруулсан гэж яриад байна. Тийм зүйл болоогүй. Би өөрөө зардлынхаа мөнгийг олоод ахынхаа найзтай хамт явсан...” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** “...**** анх ****г алга болчихлоо гээд манай нөхөр лүү залгасан. Манай нөхөр лүү ярьсан цагаас хойшоо би нөхөртэйгөө **** сум руу очтолоо ****тай холбоотой байсан. Бид нар хотоор нэг хайж явсан. 16-ны шөнө бид хэд наашаа хамт явна гэж ярьж тохироод байж байхад ****аас эд нарын утас нь холбогдохоо больчихсон. **** сум дээр очоод төөрөөд төөрч явж байгаад 16-ны өглөө 9 цаг өнгөрч байхад ****аа руу залгаад “Та хэд хаагуур явснаа хэлээд өгөөч” гэхэд бид нар яахаараа хэлдэг юм. Бид нар шөнө 2 цагийн үед очоод охиноо аваад явчихсан шүү. Нэмж хэлэхэд танай хүүхдээс гадна 2, 3 хүүхдүүд байсан. Бүгдийг нь нэг нэг алгадсан шүү гэж хэлсэн. Одоо дахиж битгий миний охинтой холбоо бариарай. Хүүхдээ битгий яриулаарай гэсэн. Тэгээд хайж явсаар байгаад 12 цаг өнгөрч байхад уурхай дээр нь бид хэд очсон. Очиход хүүхэд маань зодуулсан байдалтай, цус нөждөө хутгалдсан байдалтай байсан. Уг нь бид нар хамт явъя гэж ярилцсан байсан юм. Гэтэл бид нараас түрүүлж оччихоод хүүхдүүдийг зодоод явсан байсан. Хүүхдийг нь манай хүүхэд аваад явсан гээд байгаа. Нарийн зүйлийг би сая л ойлгож байна. Хэнтийгээс **** хот руу явсан замын зардлын баримтыг би цуглуулаагүй. Эмнэлгийн төлбөр, гаргасан зураг нь хавтаст хэрэгт байгаа. Хохирлын хувьд би тэгж их 6, 7 сая төгрөг нэхэмжлэхгүй ээ. Энэ хүмүүсийн амьдралыг бодож байна. Харин сэтгэл санааны хохирол болгож 4 сая төгрөг л нэхэмжилж байна...” гэж
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2539001260136 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь ****тай үйлдлээрээ сайн дураар нэгдэн бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг **** гэх газар ****ыг "хүүхэд уруу татлаа" гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж чирэх, нүүрэн тус газар 2-3 удаа алгадаж цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх газар, цаг хугацаанд ижил шалтгаанаар ****тай үйлдлээрээ сайн дураараа нэгдсэн бүлэглэн ****г толгойн тус газар нь гараараа олон удаагийн давтамжтайгаар цохих, хөлөөрөө өшиглөх, үснээс нь зулгаах зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх газар, цаг хугацаанд адил шалтгаанаар насанд хүрээгүй ****г нүүрэн тус газар нь 4-5 удаа гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч **** нь ****тай үйлдлээрээ сайн дураар нэгдэн бүлэглэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын 2 дугаар баг **** гэх газар ****ыг "хүүхэд уруу татлаа" гэх шалтгааны улмаас үснээс нь зулгааж чирэх, толгойн тус газар нь данхаар цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн дээрх газар, цаг хугацаанд ижил шалтгаанаар А.****тай үйлдлээрээ сайн дураараа нэгдэн, бүлэглэн ****г хөлөөрөө өшиглөх, үснээс нь зулгааж чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тус тус тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 10),
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 13-14, 15, 16-17, 18, 19-20, 21),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээлэл технологийн хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 14/2740, 14/2762, 14/2742 дугаартай албан бичгүүд (2-р хх-ийн 3, 12, 23),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээлэл технологийн хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 14/8470, 14/8462, 14/8461 дугаартай албан бичгүүд (1-р хх-ийн 104, 115, 122),
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирч, эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал авсан эсэхийг тодруулах иргэдийн судалгаа (1-р хх-ийн 223, 225, 234),
Хохирогч ****ын “...Миний бие найз охин болох ****ы хамт Хэнтий аймгийн **** сумын нутаг **** гэх газарт үйл ажиллагаа явуулах уурхайд 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Бид хоёр тухайн газарт манаачаар ажилладаг. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүрийн 03 цагийн орчимд үеэл дүү ****, хоёр найз гэх ****, **** нартай **** хотоос замын унаагаар ирсэн. Ингээд ирсэн өдөр нь **** гэх залууд хандан “Чи ээж ааваасаа зөвшөөрөл авсан уу?” гэхэд надад хандан “Тийм ээ ээж аавдаа хэлсэн. Хөдөө явчхаад ирнэ” гэж гэсэн. Мөн хамт ирсэн охин ****гаас “Чи бас ээж аавдаа хэлсэн үү” гэхэд надад хандан “Тийм ээ ээж аавдаа хэлсэн. Ээж миний чатыг сийндээд байна” гэж байсан юм. Бидний байгаа газар утасны сүлжээгүй фейсбүүк ордог газар юм. Ингээд найз охин бид хоёртой хамт байгаад 2 хонож байж байх үед 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Зина гэх фейсбүүк чат хаягаас найз охины чат хаяг руу **** гэх охины талаар асуугаад байхаар нь ****гаас “Энэ хэн юм бол? Чамайг асуугаад байна” гэхэд “Мэдэхгүй, танихгүй” гэж хэлсэн. Ингээд өчигдөр буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд ****ы чат хаягаас аавынх нь чат хаяг руу нь холбогдсон. Ингээд тухайн хүнд хандан “Танай охин Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрт “****” гэх газарт байна. Сумын төв рүү оруулж өгөх үү?” гэхэд “Зүгээр ээ бид нар очно. Наанаа байлгаж бай” гэж хэлсэн. Ингээд өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө үүрийн 04 цагийн орчимд ****гийн ээж аав гэх 2-3 хүн ирсэн. Тухайн үед бид тав гэрт унтаж амарч байсан юм. Ингээд гэрт ****гийн ээж нь болон 2-3 хүн орж ирээд **** гэх охинд ээж нь гэх 40 орчим насны шаргал бор өнгийн үстэй, үсээ боосон эмэгтэй хандан “Миний охин юу хийж байгаа юм. Зүгээр үү? Ээж нь олж ирнэ гэсэн бол олж ирнэ” гэж хэлээд хувцсыг нь өмсүүлээд гарсан. Ингээд ****г гарсны дараагаар эргэж орж ирэн баруун орон дээр сууж байсан ****г ****гийн ээж гэх эмэгтэй баруун зүүн хоёр гараараа толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохиод байхаар нь миний бие тухайн эмэгтэйг “Боль” гэхэд миний араас шивээстэй бор царайтай, 1.70 метр орчим өндөртэй /баруун гарын шуу хэсгийн дотор талдаа цэцгэн шивээстэй/ эмэгтэй намайг үсдэж гэрийн үүд хэсэг рүү чирсэн. Ингээд тухайн эмэгтэйгээс салаад эргээд босоход намайг үсдэж чирсэн шивээстэй эмэгтэй найз охиныг зодоод нүүр амнаас нь цус гаргаад уйлуулж байхаар нь тухайн 2-3 эмэгтэйд хандан “Та нар болиоч. Эмэгтэй хүнийг ямар аймар зоддог юм” гэхэд ****гийн ээж гэх эмэгтэй, найз охин болох ****г үсдэж, “Зина ирээгүйд баярлаарай” гэж хэлээд “Зина чамайг алгадаарай” гэсэн гэж хэлээд баруун гараараа нэг удаа зүүн хацар хэсэг рүү нь алгадсан. Ингээд би тухайн эмэгтэйг болиулахаар очих үед миний толгойн дагз хэсэг рүү төмөр данхаар хүчтэй цохисон. /гаран дээрээ шивээстэй эмэгтэй/. Ингээд ухаан алдаад сэргэхэд намайг данхаар цохисон шивээтэй эмэгтэй бид нарт хандан нар энэ хоёр охиныг шаадаг юм уу?, биеийг нь үнэлүүлэх гэж авчирсан уу? Гэж хэлээд ****г баруун орон дээрээс чирч, гэрээс аваад гарсан. Ингээд авч гарах үедээ энэ муу гөлгийг хээр аваачаад хаяна, эцэг эх нь олоод авах юм байгаа биз гэж хэлээд гарсан. Ингээд ****г гэрийн гадна цохиод байх шиг байсан. Удалгүй гаднаас **** орж ирсэн. Ингээд тухайн хүмүүс яваад өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 17-18),
Хохирогч ****гийн “...2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үүрийн 03 цагийн орчимд ****ын хамаатны дүү ****ийн хамт найз нь болох **** **** нар **** хотоос замын унаагаар ирсэн. Ингээд өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө үүрийн 04 цагийн орчимд ****гийн найз охин болох ****гийн ээж аав болон ах эгч нар нь ирсэн. Тухайн үед бид тав гэрт унтаж амарч байсан. Ингээд гэрт ****гийн ээж нь болон 2-3 хүний хамтаар орж ирсэн. Ингээд орж ирээд **** гэх охинд ээж нь гэх 40 орчим насны шар үстэй эмэгтэй хандан “Миний охин юу хийж байгаа юм. Зүгээр үү? эвий эвий” гэж хэлээд хувцсыг нь өмсүүлээд авч гарсан. Ингээд ****г гарсны дараагаар эргэж орж ирэн баруун орон дээр сууж байсан ****г ****гийн ээж гэх 40 орчим насны /шар үстэй эмэгтэй/ баруун, зүүн хоёр гараараа толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохисон. Тэгээд удалгүй над руу тухайн шар үстэй эмэгтэй мөн адил намайг эсгий гэрийн хойд талын орон дээрээс үсдэж чирч буулгасан. Ингээд би газарт нүүрээ дараад сууж байх үед хоёр гарын шууны дотор тал хэсэгтээ шивээстэй 40 орчим насны эмэгтэй хүн миний нүүрэн тус газарт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний хамар хэсгээс цус гараад газарт хэвтсэн. Ингээд энэ үед манай найз залуу намайг өмөөрөөд тухайн хүмүүст хандаж “Та нар эмэгтэй хүнийг яаж байгаа юм. Эмэгтэй хүн ш дээ” гэхэд намайг өшиглөсөн шивээстэй 1.70 орчим метрийн өндөртэй эмэгтэй ****ын толгойн дагз хэсэг рүү цай хийдэг төмөр данхаар цохисон. Ингээд **** тухайн цохилтоос болж ухаан алдаж унаад 1 минут орчмын дараа сэргээд боссон. Ингээд тухайн хүмүүс гараад явсан. Тухайн хүмүүс болон шар үстэй 40 орчим насны эмэгтэй болон 40 орчим насны 1.70 метрийн өндөртэй шивээстэй эмэгтэй нар намайг үсдэж цохиж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 31-32),
Насанд хүрээгүй хохирогч ****гийн “...**** гэх охинтой 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш одоог хүртэл үерхэж байгаа энэ талаар **** бид хоёр ээж аавдаа мэдэгдсэн. Энэ талаар манай ээж, аав хоёр мэдэж байгаа. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өглөө 09-10 цагийн үед найз охин болох ****г **** хотын хүүхдийн зууд байрлах байрных нь гаднаас тосож авсан. Ингээд бид хоёр ярилцаж байгаад Хэнтий аймгийн **** сум руу хичээл сургууль ортол амарч байгаад ирэхээр төлөвлөж оройн 20 цагийн орчимд **** захаас замын унаагаар **** найзын хамтаар хөдөлсөн. Ингээд 01 дүгээр сарын 13-ны өглөө 04 цагийн орчимд **** сумын нутаг “****” нэртэй газарт **** ах дээр ирсэн. Бид гурвыг ирэхэд Эхнэрийнхээ хамтаар хүлээж авсан. Ингээд **** ах **** бид хоёрт хандан “Та хоёр ээж, аавдаа хэлсэн үү? Зөвшөөрөл авсан биз” гэхэд нь бид хоёр хариуд нь “Тийм ээ, хэлсэн санаа битгий зов” гэж хэлсэн юм. Ингээд найз охин бид хоёр цэвэр агаарт хөдөө ирээд 2 хоноод байж байх үед 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн **** гэх фейсбүүк чат хаягаас **** ахын эхнэр болох **** эгчийн чат хаяг руу ****г асууж “**** байна уу? ****гийн байгаа газрыг хэл, зааж өг. Би танай ****ад байрлах гэрээс чинь гараад явж байна. Хэлж өгөхгүй бол чамайг алж чадна” гэж чатаар ярьсан. Ингээд найз охин бид хоёр **** ахтай ярилцаж байгаад ****гийн аав ****, төрсөн аав **** хоёрт байгаа газрын хаягаа зааж өгсөн. Ингээд 01 дүгээр сарын 16-ны өглөө 04 цагийн орчимд унтаж байх үед 3-4 хүмүүс гэрт орж ирээд ээж нь гэх шаргал үстэй ****аа гэх эмэгтэй ****д хандан “Миний охин гэртээ харья. Одоо болно. Ээж нь чамайг хаанаас ч байсан олно ш дээ” гэж хэлээд аваад гарсан. Ингээд буцаж орж ирээд намайг орон дээр сууж байх үед ээж нь гэх ****аа үгийн зөрөөгүй хоёр гараараа нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон. Ингээд намайг цохиж байх үедээ надад хандан “Чи буруу хүнээрээ оролдлоо. Чамайг хөл тавих газаргүй болгоно халаасны хулгайч минь” гэх мэт үгээр дайрч доромжилж байх үед **** ах тухайн хүнд хандан “Манай дүү халаасны хулгайч хийдэггүй” гэж хэлэхэд ****аа гэх эмэгтэй **** ахын нүүр хэсэг рүү нэг удаа алгадсан. Ингээд удалгүй тухайн ****аа гэх эмэгтэй хойд орон дээр хэвтэж байсан **** эгчийг орноос үсдэж, чирч газарт буулган “**** ирээгүйд баярлаарай. Ирсэн бол чамайг алах байсан юм. Чамайг алгадаарай гэсэн юм” гэж хэлээд нэг удаа нүүр хэсэг рүү нь баруун гараараа алгадсан. Ингээд удалгүй 40 орчим насны 1.70 орчим өндөртэй хар үстэй, гарын шууны дотор талд шивээстэй эмэгтэй **** эгчийн нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө нэг удаа хүчтэй өшиглөсөн. Энэ үед **** эгчийн нүүр хэсгээс цус гарч уйлахад **** ах гэрийн үүд хэсгээс “Та нар яаж байна. Эмэгтэй хүнийг арай аймар зодоод байгаа юм биш үү” гээд очих үед 40 орчим насны 1.70 орчим өндөртэй гарын дотор талын шуу хэсэгтээ шивээстэй эмэгтэй ширээн дээр байсан төмөр данхаар толгойн ар хэсэг рүү нь нэг удаа хүчтэй цохисон. Ингээд тухайн цохилтоос болоод **** ах хэсэг зуур ухаан алдсан. Ингээд ухаан алдаад сэрэхэд нь ****гийн ээж ****аа гэх эмэгтэй болон 40 орчим насны 1.70 орчим өндөртэй, хар үстэй гаран дээрээ шивээстэй эмэгтэй хоёр бидэнд хандан “Та нар энэ хоёр охиныг тасрааж байгаад яадаг юм. Унтдаг юм уу? Хятадуудад зардаг юм уу?” гэх мэт үгээр дайрч доромжилсон. Ингээд ****гийн ээж ****аа гэх эмэгтэй гар утас цэнэглэж байсан саарал өнгийн цэнэглэгчийг гартаа барин миний нүүр, бие хэсэг рүү олон удаа гуядаж, ороолгосон. Мөн олон удаа нүүр хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөх гэхэд нь зүүн баруун хоёр гараараа хаасан. Удалгүй гэрийн гаднаас нэг эрэгтэй хүн орж ирээд надад хандан “**** ах чинь чамайг дуудаж байна. Гутал хувцсаа өмс” гэсэн. Ингээд намайг гэрээс гараад **** ахтай уулзахад намайг автомашинд суу гэхээр нь суухад найз охин **** арын суудал дээр уйлсан байдалтай сууж байсан. Ингээд **** ах надад хандан “Ахыгаа уучлаарай эгчийг нь ийм ааш авир гаргана гэж бодсонгүй” гэж хэлээд буулгасан. Ингээд би гэр лүү орсон. Ингээд найз охин ****г аваад явсан. Тийм л зүйл болсон. Найз болох **** энэ бүхнийг хараад гэрт сууж байсан. ****т тухайн хүмүүс гар хүрсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-50),
Иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч Б.**** нь 160158 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү... Хохирогч **** нь 124762 төгрөг, 3.**** нь 180158 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 304920 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 229-230, 238-239),
Гэрч ****ын “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр найзтайгаа уулзлаа гэж хэлээд гэрээсээ гарсан. Ингээд тэр цагаас хойш хоногийн дараа ****гийн чат хаягаас миний Фейсбүүк хаяг руу надад хандан “Ээж ээ хүү нь зүгээр ээ. Битгий санаа зовоорой. Хүү нь хэд хоногоос очно” гэж чат үлдээсэн. Ингээд бид удалгүй маргааш нь буюу 01 дүгээр сарын 12-ны өдөр манай нөхөр **** лүү цагдаагийн байгууллагаac ярьсан. Ингээд тухайн цагдаа нөхөрт хандан “Танай **** гэх хүүтэй **** гэх охин хамт явсан байна. Хаана яваа вэ?” гэж ярьсан. Ингээд нөхөр бид хоёр **** гэх охины аав **** болон ээж нь гэх ****аатай цагдаагийн газарт уулзсан. Ингээд уулзсан өдрөөс эхлэн хүүгийнхээ байгаа газрыг олохоор цагдаагийн байгууллага дээр байсан. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүү **** хаана байгаа газраа хэлж өгөхөөр нь **** гэх охины аав ****той утсаар холбогдож хамт явахаар болж оройн 21 цагийн орчимд **** хотоос нөхрийн хамт тусдаа автомашинтай хөдөлсөн. Ингээд хотоос гараад **** руу ярихад бид хэд ****т явна гэж хэлсэн. Ингээд бид ярилцаад **** суманд уулзаж байгаад хүүхдүүд дээрээ очихоор болсон. Ингээд нөхөр бид хоёр **** ороод **** руу дахин залгахад утас нь холбогдохгүй байсан. Ингээд **** суманд ирээд 01 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед ****той холбогдож “Бид хоёр төөрчихлөө. Та хэд хаана яваа юм” гэхэд эхнэр нь гэх эмэгтэй надад хандан “Бид нар очоод охиноо аваад явж байна. Та нарт байгаа газрыг нь яахаараа зааж өгдөг юм. Бид нар шөнийн 02 цагт очсон. Танай хүү болон тэнд байсан хүүхдүүдийг бүгдийг нь нэг нэг алгадсан” гэж хэлээд утсаа салгасан. Ингээд нөхөр бид хоёр хүүгийнхээ байгаа газрыг тэр хавиар нутаглах айлуудаас асууж сураглаж байгаад өдрийн 12 цагийн орчимд олж очиход уулын орой хэсэгт 3 эсгий монгол гэрийн зүүн захын гэрт хүүтэй маань нийлээд 3 эрэгтэй 1 эмэгтэй сууж байсан. Ингээд гэрт ороход хүү **** болон эхнэр, нөхөр гэх хоёр зодуулсан байдалтай хэвтэж байсан. Хүү болон тухайн хоёр хүүхдийн нүүр ам хөхөрсөн, орноосоо босож чадахааргүй хэвтэж байсан. Ингээд миний бие нөхрийн хамт сумын хэсгийн төлөөлөгч рүү утсаар ярьж мэдэгдсэн. Ингээд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Тухайн хүүхдүүд автомашин унаа байхгүй. Тусламж үзүүлэх боломжгүй хөдөө уулын мухарт байсан. Нөхөр бид хоёрыг гэрт ороход эд хогшил нь эмх замбараагүй, гэрийн хойд талд байрлах орны дэвсгэр, хөнжил нь цус болсон байдалтай байсан. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 56-57),
Насанд хүрээгүй гэрч ****ы “...2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хүүхдийн зууд байрлах эмээ ****гийн гэрээс 10 цагийн орчимд гарч найз залуу болох ****тэй уулзсан. Ингээд бид хоёр уулзаж ярилцаж байгаад ****ийн хамт гурвуулаа Хэнтий аймаг руу **** гэх айл руу **** хотын **** захаас 20 цагийн орчимд замын унаанд сууж хөдөлсөн. Ингээд энэ талаараа миний бие ээж аавдаа хэлээгүй. **** бид хоёр үерхэж найзлаад 1 жил болж байгаа. Ингээд Хэнтий аймагт **** гэх айлд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 03-04 цагийн орчимд ирсэн. Ингээд тухайн газар хөдөө өндөрлөг уулархаг газар байсан. Ингээд **** бид хоёрыг тухайн айлд ирэхэд **** гэх хүн бид хоёрт хандан “Та хоёр аав ээждээ хэлсэн үү?” гэхэд нь **** бид хоёр хариуд нь “Тийм ээ. Ээж аавдаа хэлсэн” гэж хэлсэн. Ингээд өглөө нь гэрээс гарахад уулын орой хэсэгт байрлалтай газар байсан. Ингээд **** бид хоёр тухайн айлд ирээд удаагүй байх үед **** болон **** эгч надад хандан “**** гэх Фейсбүүк чат хаягийг мэдэх үү?” гэсэн. Хариуд нь би мэдэхгүй гэсэн. Ингээд удалгүй Фейсбүүк чат хаягийн зургийг нь харуулахаар нь “Манай ээжийн дүүгийн эхнэр байна” гэж хариулсан. **** эгч, **** хоёр тухайн үед намайг асууж байна гэж надаас асуугаагүй, таних уу л гэж асууж байсан. Ингээд 2-3 хоног амарч байх үед **** эгч, **** ах, **** нар надад хандан “Чи ээж, аав руугаа холбогдохгүй бол болохоо байлаа. Одоо холбогд” гэсэн. Ингээд би өөрийн фейсбүүк чат хаягаас аавын чат хаяг руу холбогдож байгаа газраа зааж өгсөн. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө 04 цагийн орчимд ээж ****аа болон ****, **** нар гэрт орж ирээд намайг гэрээс гаргаж автомашинд суулгасан. Намайг гэрээс гарахад аав **** автомашинд сууж байсан. Өөр надад мэдэж байгаа зүйл байхгүй. Удалгүй ээж болон хамт гэр лүү орсон ****, **** нар гэрээс гарч ирээд **** хот руу хөдөлсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58-59),
Гэрч Д.****ийн “...2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр аохин **** гэртээ ирэлгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ингээд эхнэр бид хоёр цагдаатай хамтраад хайж яваад охин ****тай Фейсбүүк чатаар холбогдож Хэнтий аймгийн **** суманд байгааг нь мэдсэн. Ингээд тэр даруй буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд **** хотоос Хэнтий аймаг руу хөдөлсөен. Ингээд 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө үүрээр 04 цагийн орчимд охины байгаа газар болох Хэнтий аймгийн **** сумын нутаг дэвсгэрт ирсэн. Ингээд тухайн газарт ирээд миний бие охиноо тухайн гэрээс гарч ирэхээр нь тосож аваад автомашиндаа суусан. Гэрт эхнэр **** 2 найзынхаа хамтаар орсон. Гэрт юу болсныг мэдээгүй. Удалгүй эхнэр хоёр найзынхаа хамт гарч ирэхээр нь миний бие автомашинаа асаагаад **** хот руу хөдөлсөн. Тухайн үед бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тухайн газарт бид нар удаагүй ойролцоогоор 10 гаран минут л болсон. Тийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 69-70),
Насанд хүрээгүй гэрч Б.****ийн “...2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр найз ****тэй уулзаж ярилцаад Хэнтий аймаг руу **** ахынх руу хэд хоног амрахаар болсон. Ингээд тэр өдөр найз ****тэй **** зах дээр 13 цагийн орчимд уулзсан. Тэгэхэд **** найз охин ****ы хамтаар ирсэн. Ингээд бид гурав оройн 20 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сум руу явах унаанд суусан. **** хотоос гарах үедээ **** ах руу холбогдож “Би хоёр найзын хамтаар гарлаа” гэж хэлсэн. Ингээд бид гурав Хэнтий аймгийн **** суманд үүрийн 4 цагийн орчимд **** ахынд ирсэн. Ингээд бид 2-3 хоног амарч байх үед 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ****гийн найз охин болох ****гийн ар гэрээс нь яриад **** хотоос ээж аав нь ирж авахаар болсон. Ингээд 01 дүгээр сарын 16-ны үүрээр 03-04 цагийн орчимд унтаж амарч байх үед 3 эмэгтэй хүн орж ирээд шар үстэй эмэгтэй “****гийн ээж нь байна” гэж өөрийгөө хэлээд ****д хандан “Миний охин гарч бай. Бүх юмаа аваарай” гэж хэлээд гэрээс гаргасан. Ингээд ****г гарсны дараа баруун орон дээр сууж байсан ****г хоёр гараараа 2-3 удаа нүүр хэсэг рүү нь алгадаж, баруун хөлөөрөө толгой цээж хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Мөн гэрт байсан **** ах руу дайрч нүүр хэсэг рүү нь 2-3 удаа алгадсан. Мөн гэрт хамт орж ирсэн саарал өнгийн куртиктэй 40 орчим насны гарын дотор талын шуун дээрээ шивээстэй эмэгтэй гэрийн хойд орон дээр хэвтэж байсан **** эгчийг орноос үсдэж чирч буулган “Чи яахаараа худлаа хэлдэг юм. Энд байгааг нь яахаараа хэлдэггүй юм” гэж хэлээд толгой хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Хариуд нь **** эгч “Та нарт зааж өгсөн ш дээ. Намайг **** битгий хэл гээд байсан ш дээ” гэж хэлсэн. Ингээд удалгүй **** эгч дээр шар үстэй 40 орчим насны эмэгтэй ирээд нүүр хэсэг рүү нь 4-5 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд мөн адил орон дээр сууж байсан саарал куртиктэй шивээстэй эгч босож ирээд ертөнцийн зүгээр зүүн талаас нь нүүр хэсэг рүү 4-5 удаа өшиглөөд байсан. Ингээд **** ах тухайн хоёр эмэгтэйд хандан “Та нар эхнэр яагаад зодоод байгаа юм, болиоч” гэж хэлээд **** эгч рүү очих үед нь шивээстэй 40 орчим насны эмэгтэй эгч ширээн дээр байсан цай хийдэг төмөр данхаар **** ахын толгойн дагз хэсэг рүү нэг удаа хүчтэй цохисон. Ингээд тухайн цохилтоос болж **** ах газарт ухаан алдаж унахад дээрээс нь шивээстэй эмэгтэй хөл, гуя хэсэг рүү нь 2 удаа баруун хөлөөрөө өшиглөөд байсан. **** ах 1 минут орчмын дараа сэргэсэн. Ингээд шар үстэй эгч ширээн дээр байсан гар утасны цэнэглэгч авч ****гийн биеийн толгой, цээж, хөл, гар, нуруу хэсэг рүү нь олон удаа ороолгосон мөн **** ахыг 2 удаа, **** эгчийг 1 удаа, намайг 3 удаа дал хэсэг рүү ороолгосон. Ингээд гаднаас нэг ах орж ирээд ****г аваад гарсан. Ингээд удалгүй **** гэрт орж ирсэн. Гадаа юу болсныг сайн мэдэхгүй байна. Тухайн хүмүүс ****г хөдөө хээр хаяна, жалганд хаяна гэж хэлээд байсан. Ингээд удалгүй тухайн хүмүүс яваад өгсөн. Тэр хүмүүс ирээд нэг цаг орчим болсон. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 74-76),
Шүүгдэгч ****гийн сэжигтнээр өгсөн “...Би намайг **** хотод ажил дээрээ байхад хуурай эгч **** эгч “Манай охин **** Хэнтий аймгийн **** суманд байна хоёулаа хамт яваад ирье” гэхээр нь би зөвшөөрөөд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр **** эгчийн **** улсын дугаартай цагаан өнгийн “Харриэр” маркийн тээврийн хэрэгсэлтэй **** эгч **** ахтай хамт нөгөө машинд ****аа эгчийн найз Солонго эгч хар өнгийн “Харриэр” маркийн машинтай бид дөрөв 2 машинтай Хэнтий аймгийн **** сумын хөдөө уурхай руу явсан. Тэгээд өдөр 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 цагийн үед тухайн газар очиход 4 монгол гэр байхаар нь ****аа эгч **** эгч хоёртой хамт зүүн талын гэр лүү ороход ****аа эгчийн охин **** гурван залуутай, нэг охинтой тавуулаа байсан. **** зүүн талын орон дээр нэг залуутай нүцгэн хэвтэж байхаар нь ****аа эгч уурлаад хамт унтаж байсан залууг нь цохиод зодож байхад **** ах ****ы хувцсыг өмсүүлээд гэрээс аваад гарсан. Тэгээд эргэж хараад нөгөө орон дээр унтаж байсан эмэгтэйг газар унагаасан нөгөө эмэгтэйн нүүр хэсгээс цус гарсан ****аа эгч хажуу талд нь зогсож байхаар нь тухайн эмэгтэйн цусыг нь арчиж өгөөд тухайн эмэгтэйтэй уулзахад “Хамт явъя чи энд үлдэж яах юм бэ?” гэж хэлээд аваад гарах гэхэд ****аа эгч авч явахгүй гэж хэлээд бид нар явцгаасан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 79-80),
Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...Би өмнө өгсөн мэдүүлгээсээ өөр нэмж ярих зүйл байхгүй. Надтай хамт яллагдагчаар татагдсан **** бол хүн зодсон асуудал байхгүй. Би бол хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 175-176),
Шүүгдэгч ****гийн яллагдагчаар өгсөн “...Би өмнө өгсөн мэдүүлгээсээ өөр нэмж ярих зүйл байхгүй. Би **** болон **** 2-т бол гар хүрээгүй энийгл гайхаад байна. Ерөнхийдөө бол хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 179-180),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 95 дугаартай “...1. 3.****гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун доод зовхинд шарх, зүүн бугалгад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод зовхи, хамрын баруун хажуу хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дагз хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 38-39),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 94 дугаартай “...1. ****гийн биед баруун чамархай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун чихний ард хуйх, зүүн чихний ард, баруун чихэн дотор, зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, баруун бугалгад цус хуралт, зулгаралт, баруун шуунд цус хуралт, зулгаралт, зүүн бугалгад цус хуралт, зүүн шуунд цус хуралт, зулгаралт, зүүн 4-р хурууны хумсны уг хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжний баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 40-42),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 96 дугаартай “...1. ****ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, дээд уруул, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. 4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 46-47) болон шүүгдэгч ****ын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Н.Амгалан: “...Хэрэгт авагдсан баримтууд болон өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан баримтуудаар **** нь шүүгдэгч ****тай үйлдлээрээ сайн дураараа нэгдэн бүлэглэж, 2025 оны 1 дүгээр сарын 16-ны шөнө ****, ****, **** нарыг хүүхэд уруу татлаа гэх шалтгааны улмаас тэдгээрийн биед нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Мөн шүүгдэгч **** нь ****тай үйлдлээрээ нэгдэж тухайн өдөр, тухайн цаг хугацаанд **** болон ****, **** нарыг хүүхэд уруу татлаа гэх шалтгааны улмаас тэдгээрийн биед нь халдаж эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Уг гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэж үйлдсэн. Хоёр ба түүнээс дээш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байгаа учраас тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.11 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж, 2 ба түүнээс олон хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч ****, ****, **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хохирогч нарын зүгээс өнөөдрийн шүүх хуралдааны явцад хохирогч ****гийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой эм тарианы төлбөр нийт 325,400 төгрөгийг шүүгдэгч ****аас гаргуулж, хохирогч ****д олгуулах саналтай байна. Бусад хохирогч нараас эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Мөн сэтгэцэд учирсан хохирлын зэргийг тогтоолгоогүй байгаа. Гэхдээ шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тохиолдолд 3 хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх, бусад эмчилгээний зардалтай холбоотой баримтууд, энэ хэргийн улмаас гарсан ирж очих унааны зардал, эм тарианы зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогч **** “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч **** “...Хэргийн үйл баримтын тухайд 3 хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болон зүйлчлэл дээр маргахгүй оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаа нотлогдсон. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ****, **** нарын гэм буруутай үйлдлийг тогтоох үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгэнт хэргийн үйл баримт болон нотлох баримтын хүрээнд 3 хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан. Энэ гэмтэл нь ****, **** нартай үйлдэлтэй холбоотой шалтгаант холбоо тогтоогдсон байгаа учраас манай талаас гэм буруу дээр маргахгүй оролцож байна. Энэ хэрэг 2025 оны 1 сард болсон хэрэг бүтэн жил гаруйн хугацаанд шалгагдаж байна. Энэ хугацаанд хэргийн оролцогч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хязгаарласан зүйл тогтоогдоогүй байна. Өнөөдөр хохирлын мөнгөө нэхэмжилье гэдэг асуудал яригдаж байна. Гэхдээ мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэл гаргах боломжоор нь бүрэн дүүрэн хангасан байна гэж үзэж байна. Яагаад гэхээр 2025 оны 4 сард шинжээчийн дүгнэлт гаргуулах энэ ажиллагааг мөрдөгч прокурорын зүгээс явуулсан байна. Энэ хугацаанд энэ хүмүүс ажилтай байна, завгүй байна гэдэг үндэслэлээр тухайн шинжилгээг хийлгээгүй байгаа. Тэгэхээр хэргийн оролцогчид тухайн ажиллагаанд саад учруулахгүйгээр ажиллагаа хийлгэх ёстой. Гэтэл энэ хүмүүс бид нар завгүй байна, боломжгүй байна гээд шинжилгээ хийлгээгүй байдаг. Гэтэл прокурор мөрдөн байцаалтын шатанд буцаагаад сунгаад дахиад энэ хүмүүсийн шинжилгээг гаргуулъя гээд 2025 оны 8 сард шинжилгээ хийлгэсэн юм байна. Гэтэл энэ хүмүүс дахиад ирээгүй. Ингээд 2025 оны 9 сард Шүүх шинжилгээний байгууллагаас эдгээр 3 хохирогч ирээгүй учраас шинжилгээ хийлгэхээс татгалзлаа гэдгээ албан ёсоор ирүүлсэн байдаг. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа болон мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогч, хохирогч нарын хуулиар олгосон эрхийг хязгаарласан зөрчсөн ийм асуудал тогтоогдохгүй байгаа учраас өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруу болон хохирол хор уршигтай холбоотой хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байна гэж үзэж байгаа учраас шүүх шийдвэрлэж өгөөч гэсэн ийм байр суурьтай оролцож байна. Баримтаар эмчилгээний зардалтай холбоотой баримтыг хохирогч **** болон Энхбаатарын зүгээс гаргаж өгсөнгүй. Үүнийгээ би хаанаас хэнээс нэхэмжлэх вэ гээд асуугаад байх шиг байна. Шүүхийн шийдвэр гарсны дараа иргэний журмаар энэ 2 хүнээс нэхэмжлэх эрх чинь нээлттэй байгаа гэдгийг хэлмээр байна. ****гийн хувьд 325,400 төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримт гарсан байна. Үүнийг манай талаас төлнө гэсэн байр суурьтай байна. Ингээд нотлох баримт дээр тулгуурлаад төлөх баримт байхгүй байгаа учраас ****гийн эмчилгээний зардалд гарсан 325,400 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлж байна, бусад хохирогч нарын хувьд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй, мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгаар иргэний журмаар нэхэмжлэх эрх нь байгаа гэдгийг хэлмээр байна...” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгч ****: “...****гээс, ****гийн ээжээс уучлалт гуйж байна...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч **** “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч ****, **** нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Үүнээс “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэсэн гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодод түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотно хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Тухайлбал шүүгдэгч **** нь хохирогч ****, ****, насанд хүрээгүй хохирогч **** нарын биед хөнгөн гэмтэл, шүүгдэгч **** нь хохирогч ****, **** нарын биед хөнгөн гэмтэл тус тус учруулж байгаа үйл баримт нь гэмт хэрэг юм.
Тэдгээр нь хүний биед хүч хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хүч хэрэглэн зодож цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд баруун хөмсөгний зөөлөн эдийн зулгаралт, баруун нүдний зөөлөн эдийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч ****, **** нарын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ****, ****, насанд хүрээгүй хохирогч **** нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нь шүүгдэгч ****аас насанд хүрээгүй хохирогч ****гийн эмчилгээний зардалд баримтаар 327,168 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч **** нь дээр хохирлыг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **** нь хүлээн авсан гэж мэдүүлсэн, хохирогч ****, **** нар нь хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч ****, **** нар нь бусдад төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч нар нь эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч ****, **** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Н.Амгалан: “...Шүүхээс шүүгдэгч **** **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, ****гийн жирэмсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч ****ад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу **** хотын Хан-Уул дүүргээс гарч явахгүй байхаар, ****д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг мөн түүний оршин суугаа газар буюу **** хотын Хан-уул дүүргээс тус тус гарахгүй байхаар тогтоолгох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байхгүй. Битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч ****, **** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Шүүгдэгч **** **** нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг дээр торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах гэсэн 3 төрлийн ялтай. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан үндэслэлийн тухайд өнөөдрийн шүүх хуралдаан дээр ****ын тухайд үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, гэмшиж байгаа гэдгийг анзаарсангүй. Яагаад гэвэл тухайн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүх хуралдаанд өгч байгаа тайлбар хохирогчтой харилцаж байгаа харилцаа, тухайн хүүхдүүдийг зодсон нь зөв мэтээр мэдүүлэг тайлбараа өгч байна. Тийм учраас энийг шууд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж үзэх боломжгүй. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь бага насны хүүхэд тухайн айлд байснаас гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа боловч энэ бол тухайн хүүхдүүдийг зодож биед нь халдаж гэмтэл учруулах шалтгаан биш. Хэдийгээр ****ын яриад байгаа охиныгоо хаа хамаагүй хүмүүстэй хамт байхыг хараад эцэг хүний хувьд эх хүний хувьд сэтгэл санаа зүгээр байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ нэгэнт хууль дээр ****ын гаргасан үйлдлийг гэмт хэрэг гэж үзсэн. Гэм буруутай гээд шүүхээс тооцчихсон учраас ****ыг өмгөөлөх асуудал биш. ****гийн тухайд ****г зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэж байгаа. Энэ талаар өөрөө мэдүүлгээрээ хэлсэн. Тийм учраас эдгээр нөхцөл байдал дээр дүгнэлт хийгээд энэ хүмүүсийн холбогдсон хэрэг дээр зорчих эрх хязгаалах ял оногдуулах нь зүйтэй юм аа гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Насанд хүрээгүй хохирогч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид хөнгөрүүлэх 8 нөхцөл байдал байгаа. **** болон ****гийн аль аль нь дээр нь эдгээр 8 нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хамгийн хүнд эрүүгийн хариуцлага нь зорчих эрх хязгаарлах ял байгаа юм. Прокурорын зүгээс энэ зүйл ангид заасан хамгийн дээд хэмжээгээр нь ялын санал тавьж байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн хувьд хууль дээр заасан байгаа. Шүүгдэгч нарын тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзсан үзсэний үндсэн дээр эрүүгийн хариуцлага оногдуулахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан байгаа. Тэгэхээр ****, **** нарын хувьд энэ хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж харж байгаа. Улсын яллагч тухайн зүйлчлэлийн санкцаас хамгийн хүнд ялыг нь сонгоод хамгийн өндөр хэмжээгээр нь тогтоож өгөөд байгаа. ****гийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Асуумжаас нь үзэхэд 11 настай, 9 настай 2 бага насны хүүхэдтэй, өнөөдөр энэ хүн 6 сартай жирэмсэн зогсож байна. Тэгэхээр гэмт хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг дээр маргаагүй. Би **** гэдэг хүүхдийг багаас нь мэднэ. Бие муутай хүүхэд байсан. Явахаасаа өмнө **** гэдэг хүүхдийн чатан дээр биеийг нь үнэлүүлнэ ч гэдэг юм уу ийм мессеж чат байсан учраас нөхцөл байдлыг хүнд хэлбэртэй ойлгоод очсон чинь хотын төвөөс 400 км-ын газар уурхайд гэрт эрэгтэй хүнтэй ч юм уу, эмэгтэй хүнтэй ч юм уу шалдан байгаа тохиолдлыг харсан. ****ын хувьд ч тэр охиноо, ****гийн хувьд ч тэр дүүгээ тийм байдалтай харсан учраас сэтгэл санаа нь тогтворгүй байдалтай болсон. Энэ нь өөрөө гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлөх нөхцөл байдал мөн үү гэдэг дээр дүгнэлт хиймээр байгаа юм. Энэ хүнийг зодсон нь зөв гэж би хэлээгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүүхдүүдийг зодсон нь үнэн гэдгээ хэлдэг. Шалтгаан нөхцөлийн миний хүүхэд хагалгаанд удаа дараа орсон бие муутай хүүхэд. Нөхцөл байдлын хувьд гар утсаа зараад явчихсан байсан. 5,6 хоног охиныгоо хайгаад өдөр шөнөгүй уйлаад байж байсан эх хүн учраас ээж нь хайж очиход охин нь тийм байдалтай байсан учраас би өнөөдөр ийм нөхцөл байдалд орчихсон юм аа. Тийм учраас би зодсон юм аа гээд энд уйлаад зогсож байна. Тэгэхээр энэ нөхцөл байдалд жаахан хүнлэг хандмаар байна. Энэ хүмүүсийн буруу хор уршгийн хувьд баримтаа бүрдүүлсэн байх юм бол хохирлоо төлөхийг илэрхийлж байна. Бодитоор гарсан хохирлыг төлсөн байна. Тийм учраас энэ нөхцөл байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг оногдуулах ёстой. Гэтэл Хан-Уул дүүргээс гаргахгүй байх гэж байна. Гэтэл энэ жирэмсэн эмэгтэй хаана аль эмнэлэгт очих юм, хяналтад орох эмнэлэг нь Хан-Уул дүүрэгт байгаа юм уу, үгүй юм уу энийг бас улсын яллагч бодох хэрэгтэй. **** өөрөө Хан-Уул дүүрэгт амьдардаг. Гэтэл Баянзүрхийн Best буйдан-д ажилладаг. Энийг бас бодож үзэх хэрэгтэй. Шүүгдэгч нарын хувьд гэм буруу дээрээ маргахгүй байна. Бодитой хохирлыг төлсөн байна. Төлөхөө илэрхийлж байна, уучлалт гуйж байна. Өнөөдөр эх хүн үр хүүхдийнхээ төлөө явсны төлөө хамгийн хүнд ялыг оногдуулж байгаа нь арай харгис байгаа юм уу гэж бодож байна. Миний зүгээс саналын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгөөч...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ****: “...Би Нэгдүгээр төрөхөд төрөх юм аа...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргалдаг.
Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.
Шүүгдэгч **** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч ****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч ****ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх шүүгдэгч ****, **** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч ****ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ****д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****, **** нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч **** овогт ****гийн ****, **** овогт ****гийн **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ****гийн ****ад 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ****гийн ****д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****ад оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хохирогч нар нь эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох ****, **** нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****, **** нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****, **** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАН****