Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/94

 

 

 

 

 

 

 

 

2026           02           11                                      2026/ШЦТ/94

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг 

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ****

Шүүгдэгч ****, ****, **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****, **** овогт ****ын **** нарт холбогдох эрүүгийн 2539007630465 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч **** нь ****, Ц.**** нартай үгсэн тохиролцож, бүлэглэн, Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг **** тоотод 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд мэдээллийн технологи буюу интернэт, А53 загварын гар утас 2 ширхэг, galaxy x cover 5 загварын 1 ширхэг гар утас ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "Pokerrrr2" гэх аппликейшнд "texas" нэртэй клубийг үүсгэн, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулахыг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан зэргээр зохион байгуулагчаар оролцож иргэдээс бусдын дансыг ашиглан ****ын ХААН банкны **** дугаартай дансаар 5,070,752 төгрөгийг, ****ийн ХААН банкны **** дугаартай дансаар 1,951,500 төгрөгийг буюу нийт 7,022,252 төгрөгийн ашиг олсон,

 

Шүүгдэгч **** нь ****, Ц.**** нартай үгсэн тохиролцож, бүлэглэн, Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг **** тоотод 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд мэдээллийн технологи буюу интернэт, А53 загварын гар утас 2 ширхэг, galaxy x cover 5 загварын 1 ширхэг гар утас ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "Pokerrrr2" гэх аппликейшнд "texas" нэртэй клубийг үүсгэн, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт тус тоглоомыг тоглуулахаар өөрийн фейсбүүкээр зар оруулах, шинэ ширээний талаарх мэдээлэл авах, тоглож байгаа ширээг харах, тоглогчдын мөнгө хүлээн авах зэргээр урьдчилан амлаж, гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож иргэдээс бусдын дансыг ашиглан ****ын ХААН банкны **** дугаартай дансаар 5,070,752 төгрөгийг, ****ийн ХААН банкны **** дугаартай дансаар 1,951,500 төгрөгийг буюу нийт 7,022,252 төгрөгийн ашиг олсон,

 

Шүүгдэгч Ц.**** нь ****, **** нартай үгсэн тохиролцож, бүлэглэн, Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг **** тоотод 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд мэдээллийн технологи буюу интернэт, А53 загварын гар утас 2 ширхэг, galaxy x cover 5 загварын 1 ширхэг гар утас ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "Pokerrrr2" гэх аппликейшнд "texas" нэртэй клубийг үүсгэн, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт хэрэгт тус тоглоомыг тоглуулахаар өөрийн төрсөн ээж ****ын ХААН" банкны **** дугаартай дансыг ашиглах, шинэ ширээний талаарх мэдээлэл, тоглож байгаа ширээг харах, тоглогчдын мөнгө хүлээн авах зэргээр урьдчилан амлаж, гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож иргэдээс бусдын дансыг ашиглан ****ын ХААН банкны **** дугаартай дансаар 5,070,752 төгрөгийг, ****ийн ХААН банкны **** дугаартай дансаар 1,951,500 төгрөгийг буюу нийт 7,022,252 төгрөгийн ашиг олсон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

 

Шүүгдэгч ****: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч ****: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Шүүгдэгч Ц.****: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Үйл баримтын талаар:

 

Эрүүгийн 2539007630465 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас ****, ****, Ц.**** нар нь үгсэн тохиролцож, бүлэглэн Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг **** тоотод 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 08 дугаар сарын 06-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд мэдээллийн технологи буюу интернэт, А53 загварын гар утас 2 ширхэг, galaxy x cover 5 загварын 1 ширхэг гар утас ашиглаж, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог "Pokerrrr2" гэх аппликейшнд "texas" нэртэй клубийг үүсгэн, амар хялбар аргаар ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт тус тоглоомыг тоглуулахаар өөрийн фейсбүүкээр зар оруулах, шинэ ширээний талаарх мэдээлэл авах, тоглож байгаа ширээг харах, тоглогчдын мөнгө хүлээн авах зэргээр урьдчилан амлаж, гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцож иргэдээс бусдын дансыг ашиглан ****ын ХААН банкны **** дугаартай дансаар 5,070,752 төгрөгийг, ****ийн ХААН банкны **** дугаартай дансаар 1,951,500 төгрөгийг буюу нийт 7,022,252 төгрөгийн ашиг олсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 3),

Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 11е/11467 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 5),

Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-ийн 7, 2-р хх-ийн 46),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 8-9),

****ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 134-228),

****ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 30-37),

Фейсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 21),

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 24, 25-26),

Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 120-121),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 122-124, 125),

 

Сэжигтэн ****ын “...Би Хаан банкны **** гэх дансыг ашигладаг. Тус дансыг би нээгээгүй. Миний **** тоот дансанд холбогдох интернэт банкийг манай хүү ****ын **** ашигладаг юм. Тэгэхээр тус дансыг манай хүү нээсэн гэж ойлгосон. Яг ямар шалтгаанаар нээснийг нь лавлаж асуусан. Би ойлгохдоо одоо үерхэж байгаа ****ын **** гэх эмэгтэй чи ээжийнхээ нэр дээр данс нээгээд өгчих гээд гуйгаад байхаар нь нээсэн талаараа хэлсэн. Миний нэр дээр шинээр данс нээж манай хүүгийн найз охин ****, төрсөн дүү **** гэдэг залуучуудад ашиглуулсан гэсэн. Данс нээсэн шалтгаан нь цахим мөрийтэй тоглоом тоглуулсан мөнгийг миний нэр дээр нээсэн **** тоот дансаар дамжуулсан гэж сүүлд ойлгосон. Дансыг хүү ****, найз эмэгтэй **** нар түрээслэн суудаг **** сумын 4 дүгээр баг **** тоотод байхдаа нээсэн байх. Би энэ шинээр данс нээснийг сүүлд мэдсэн... Би эхэндээ мэдээгүй. 08 дугаар сарын эхээр миний **** тоот дансанд холбогдох интернэт банкаар нэвтэрч болохгүй болсон. Тэгээд аймгийн Хаан банкны салбар дээр очоод тодруулахад таны дансыг дээрээс барилт хийсэн гээд өөр юм яриагүй. Тэгээд хүү Ц.****оос лавлаж асуухад надад болсон асуудлыг бүгдийг нь хэлж уучлалт гуйсан. Манай хүү эхэндээ энэ үр дагаврыг тооцоолоогүй найз охин **** гуйгаад байхаар нь нээж өгсөн гэсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 12-14),

 

Гэрч ****ын “...Би 2025 оны 8 дугаар сарын эхээр хуучин “****” буюу аймгийнхны хэлдгээр зүүн захын худалдааны төвд 2018-2019 онд цуг ажиллаж байсан хуурай дүү гэж явдаг ****ын түрээсэлж байсан **** сумын 4 дүгээр баг Г-шар байр буюу аймгийн яслийн яг хойд байрны хамгийн баруун талын орц хоёрдугаар давхарт түрээсэлж байсан байранд ****д гэрт нь хэлэлгүйгээр очсон. Угаасаа байрны хаалга нь цоожгүй, хаалга завсар нь гишгүүр хавчуулж хаадаг болохоор онгорхой байдаг юм. Намайг ороход **** бас найз залуу гэх ****, ****ын төрсөн дүү **** нар гэртээ байсан. ****, **** нар гар утас барьсан тэр утсаараа цахим покер тоглоод байх шиг байсан. Би тэгээд ****аас “Та хэд тоглодог юм уу” гэж асуухад “Тиймээ бид хэд хэдэн төгрөг олох санаатай тоглуулж байна. Тэгэхдээ ашиг гээд байх муу байдаг юм” гэхээр нь би болдог л юм байх гэж бодоод ****аас авна гэсэн юмаа авчихаад харьсан. Тэрнээс хойш очоогүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 40-41),

 

Гэрч ****ийн “...Цахим мөрийтэй тоглоомын хувьд би энэ талаар сайн мэдэхгүй байна. Мөнгө төгрөгийн хэрэг байна гээд ****, **** хоёр надаас хоёр сая төгрөг авч байсан. Би гайхаад ямар хэрэг болоод мөнгө байнга асуугаад байдгийг асуухад “Бид хэд аймагт паб түрээслэх гэж байгаа түрээсийн мөнгө хэрэгтэй” гэж байсан болохоор итгээд нийт гурван сая гаруй төгрөг тэтгэврийн зээлж хийж өгч байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 09 дүгээр сарын сүүлээр тэр гурвыг цагдаагийн гадаа явж байхыг харсан. Тэгээд лавлаж асуухад ****, ****, **** гурав тус байранд мөрийтэй тоглоом зохион байгуулсан. Ашигтай гэхээр нь хийж үзсэн чинь ашиг байхгүй. Өр ширэнд орсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-45),

 

Гэрч ****ийн “...Би өөрийн дүү **** Хаан банкны **** дугаар данс болон интернэт банк ашигладаг талаар би мэдэхгүй. Саяхан өөрийнхөө дансыг хүнд ашиглуулж байгаа гэж хэлж байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 4-5),

 

Сэжигтэн ****ийн “...Энэ данс нь миний хүүхдийн тэтгэмжийн 100,000 мянган төгрөгийг төрөөс олгох үед авдаг байсан данс юм. Одоо хүртэл ашиглаж байгаа. Харин өнгөрсөн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр **** хотод явж байхад хуурай дүү болох **** фейсбүүк чатаар залгаад “Ах та дүүдээ дансаа түр хэрэглүүлээч. Та ашиглаж байгаа юу?” гэхээр нь “Ах нь одоохондоо ашиглахгүй” гэж хэлээд ****ын фейсбүүк хаяг руу өөрийн **** дансанд холбогдох интернэт банкны нэвтрэх нэр, нууц үг, гүйлгээний нууц үгийг бичээд явуулсан. Маргааш өдөр нь би банк руу ороход хэвийн байсан. Ер нь тус дансанд ямар нэгэн мөнгө байгаагүй ашиглаад байдаггүй болохоор өгсөн юм. Маргааш өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум руу барилгын гадна фасадын ажил хийхээр явсан. Тэрнээс хойш Хаан банкаараа ороогүй байж байгаад 10 дугаар сарын эхээр **** хотод ажил дуусаад ирсэн. Намайг Өмнөговь аймагт ажиллаж байхад ****, түүний найз охин **** нар “Бид хоёр өөрийн чинь дансыг ашиглаад мөрийтэй тогтоом зохион байгуулсан асуудал гаргасан. Чиний дансанд барилт хийсэн байх ёстой. Цагдаагийн байгууллагаас чам руу холбогдох гээд байх шиг байна. Ямар утасны дугаар дээр байгаа бэ?” гэх зэргээр фейсбүүкээр бичсэн байсан. Тухайн үед би ямар нэгэн утас байхгүй. **** хотод байх үед ашиглаж байсан гар утсыг газар унагааж эвдэж ямар нэгэн утас ашиглах боломжгүй болсон байсан. Манай ажиллаж байсан газарт интернэттэй компьютер байсан. Түүгээр хааяа фейсбүүк орж мэдээлэл үздэг байсан. Би ****од цуг ажилладаг хүний дугаарыг өгч байсан гэж санаж байна. Тэрнээс би мөрийтэй тоглоом зохион байгуулах гэж байгаа гэдгийг мэдсэн бол өөрийн дансыг өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 64-66),

 

Шүүгдэгч ****ын сэжигтнээр өгсөн “...Би анх 2025 оны 05 дугаар сард “****” гэх нэртэй цахим покер ажиллуулдаг хүмүүстэй нийлээд 24 цагаар өдрийн 200.000 төгрөгөөс 400.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Тэгээд тухайн газар нь цагдаагийн байгууллагад баригдаад ажиллахаа больсон. Тухайн газар ажиллаж байхдаа Pokerrrr2 аппликейшн дээр клуб нээгээд хүмүүс тоглуулж ашиглаж сурсан байсан. Тэгээд би өөрийн дүү ****, **** бид гурав нийлээд Pokerrrr2 аппликейшн дээр клуб нээж хүмүүс тоглуулж үзэх үү гайгүй ашиг олдог юм байна лээ гэж ярилцаад 07 дугаар сарын 26-ны өдөр өглөө 08 цагийн үед би утсан дээр Pokerrrr2 аппликейшныг татаж аваад texas гэх нэртэй 88AAQ кодтой клуб үүсгээд би өөрийн “Bkhbt Tuul” rэх нэртэй фейсбүүк хаягаар texas rэх нэртэй 88AAQ кодтой клубт нэгдээрэй шинээр орсон хүнд бонустай гэж бичээд постоо оруулахаар фейсбүүк цаанаасаа зөвшөөрөөд өдрийн монгол мөнгөөр 700.000 төгрөгөөс 800.000 төгрөгийн төлбөртэй пост мэдээлэл цацуулдаг байсан. Энэ "Facebook Boost" буюу Facebook дээр байгаа манай ширээний пост, сурталчилгаа нийтлэлийг илүү олон хүмүүст харуулах зорилгоор төлбөртэй сурталчилгааны төлбөрийн мөнгө гэж бид нийт 20 орчим сая төгрөгийг янз бүрийн хамаатан садан, найз нөхөд, гар утасны зээлийн аппликейшнаар зээлж босгож тоглоом тоглуулсан. ****, **** бид урав “Galaxy Xcover 5”, “Самсунг А5З” маркийн 2 ширхэг гар утас нийлээд 3 ширхэг гар утсаар тоглуулж эхэлсэн. Цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахын тулд нэг гар утсаар клубийн гишүүдэд шинэ ширээ нээсэн талаараа мэдэгддэг, нэг утас нь тоглуулж байгаа ширээгээ хардаг, нөгөө утас нь тоглогчдын мөнгө хүлээн авч шилжүүлэх зорилгоор Хаан банкны данс хөтөлдөг байсан. Pokerrrr2 аппликейшнд техас төрлийн тоглоомын ширээ нээгээд нэг ширээнд 9 тоглогчтой тоглуулаад тоглолт бүрийн хожсон мөнгөний 2.99%-ийг нь автоматаар авдаг тохиргоо хийж тааруулсан. Бид гурав ээлжээр суугаад ширээгээ харж тоглуулдаг байсан. Бид нар өөрийнхөө дансыг ашиглавал баригдана гэж бодоод өөр хүний данс хэрэгтэй болоод манай найз залуу **** өөрийнхөө найзуудаас ****ийн данс болон ****ын ээж ****ийн ****ын интернэт банкаар **** дансыг шинээр нээж дансыг нь ашигласан. Хуучин манай аав, ээжийн түрээсэлдэг байсан Хэнтий аймгийн **** сумын 4 дүгээр баг **** тоотод байх байрыг ****, **** гурав үргэлжлүүлэн түрээслээд тухайн байранд цахим мөрийтэй тоглоомоо зохин байгуулдаг байсан. Тэгээд 2025 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдрийн орчим ****, ****ын ээж ****ын нарын дансанд барилт хийгдэхээр нь цагдаа нар мэдчихэж магадгүй гэж бодоод Pokerrrr2 аппликейшн татаж аваад texas гэх нэртэй 88AAQ кодтой клубээ устгаад дахин мөрийтэй тоглоом зохион байгуулаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 17-20),

 

Шүүгдэгч Ц.****ын сэжигтнээр өгсөн “...Би ээж болох ****ийн ****ын **** тоот дансанд холбогдох интернэт банкийг би ашигладаг байсан юм. 2025 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өөрийн найз охин ****ын **** болон түүний төрсөн дүү ****ын **** нартай ярьж байгаад бүгд нийлж цахимаар Pokerrrr2 нэртэй аппликэйшнд өөрийн 88AAQ гэх нэртэй клубийг найз охины төрсөн дүү ****ын ****ын “****” нэртэй фейсбүүк хаяг дээр клубийн кодоо тавиад манай клубд нэгдээрэй гээд зар оруулсан. Яг ямар зар, групп дээр оруулсныг мэдээгүй. Фейсбүүк дээр нэг өдрийн 100 доллароор төлбөртэй зарыг хоёр өдөр оруулж хүмүүсийн сонирхлыг татаж покер тоглуулж эхэлсэн. Тоглолтын мөнгийг өөрийн найз ****, ээж ****ын дансаар авч хожсон мөнгийг шилжүүлдэг байсан. Тоглохдоо ширээндээ 9 хүнтэй нэг тогтохдоо 50.000 төгрөгөөр тоглуулдаг байсан. Pokerrrr2 нэртэй аппликэйшнд өөрийн 88AAQ гэх нэртэй клуб рүүгээ нэвтрэхдээ Сансар эсвэл Тэди хавиас гар утасны дэлгүүрээс **** “Gаlaxy Xcover 5” маркийн 3 гар утас аваад нэг ширээг нэг гар утсаар тоглуулж бид гурав 12 цагаар ээлжилж тоглуулдаг байсан... Би найз ****ийн **** дансанд холбогдох интернэт банкийг холбогдох дансыг авсан. **** тоот дансыг бол интернэт банкаар нь орж шинээр 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нээсэн юм. Тус дансыг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 19 цагийн үед бооцооны данс болгон нээж ашиглаад маргааш өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 14 цагийн орчим хүртэл ашигласан. Цаанаас тус өдөр барилт хийж ашиглах боломжгүй болсон юм. Дансанд үлдэгдэл болох 1,951,500 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тус дансыг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дансны барилт нь дууссаны мэдээд би өөрийн **** тоот Хас банкны дансанд “Tsalin” гэх утгаар шилжүүлж авсан. Ашиг гэж 1,951,500 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлж хэрэглэсэн... Ашигийг бол ээж ****ын дансаар гаргаж байсан. ****ийн дансыг бол 2025 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрийн хооронд ашиглаж байгаад банкнаас барилт хийж 1,951,500 төгрөгийн барилт хийсэн байсныг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дансыг барилт дууссаныг мэдээд авч ашигласан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 23-26, 2-р хх-ийн 87-89),

 

Шүүгдэгч ****ын сэжигтнээр өгсөн “...Манай эгч **** урьд нь байхдаа Poker2 аппликэйшн дээр клуб нээгээд хүмүүс тоглуулдаг газар ажиллаж байсан дажгүй мөнгө олдог гээд манай эгч **** гурвуулаа нийлээд Pokerrrr2 аппликэйшн дээр клуб нээж хүмүүс тоглуулж үзэх үү гайгүй ашиг олдог юм байна лээ гэж ярилцаад 07 дугаар сарын 26-ны өдөр өглөө 08 цагийн үед манай эгч утсан дээр Pokerrrr2 аппликейшныг татаж аваад texas гэх нэртэй 88AAQ кодтой клуб үүсгээд манай эгч миний олон улсын дансыг ашиглан “****” гэх нэртэй фейсбүүк хаягааp texas гэх нэртэй 88AAQ кодтой клубт нэгдээрэй шинээр орсон хүнд бонустай гэж бичээд постоо оруулахаар фейсбүүк цаанаасаа зөвшөөрөөд өдрийн монгол мөнгөөр 700.000 төгрөгөөс 800.000 төгрөгийн төлбөртэй пост мэдээлэл цацуулдаг байсан. Тэгээд миний “Gаlaxy Xcover 5” утсыг тоглолт харах зорилгоор ашиглаад дахиад 2 ширхэг хэрэгтэй болохоор нь гар утасны дэлгүүрээс “Самсунг А53” маркийн 2 ширхэг гар утас нийлээд 3 ширхэг гар утсаар тоглуулж эхэлсэн. Миний утсаар нэг утас нь тоглуулж байгаа ширээгээ хардаг худалдан авсан “Самсунг А53” маркийн 2 ширхэг гар утсаар клубийн гишүүдэд шинэ ширээ нээсэн талаараа мэдэгддэг, нөгөө утас нь тоглогчдын мөнгө хүлээн авч шилжүүлэх зорилгоор Хаан банкны данс хөтөлдөг байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 29-32),

 

Шүүгдэгч Ц.****ын яллагдагчаар өгсөн “...Би сэжигтэнээр мэдүүлэг өгсөн, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72, 2-р хх-ийн 147-148),

 

Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...Би сэжигтэнээр мэдүүлэг өгсөн, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 75-76, 2-р хх-ийн 137-138),

 

Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...Би сэжигтэнээр мэдүүлэг өгсөн, өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маргах зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 79-80, 2-р хх-ийн 157-158),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ШД-532 дугаартай “...Galaxy x cover 5 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 160,000.0 /нэг зуун жаран мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 95-101),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШД-538 дугаартай “...2 ширхэг... Самсунг А53 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 560,000.0 /таван зуун жаран мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 110-116) болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

 

Улсын яллагч Э.Азжаргал: “...Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч ****, ****, Ц.**** нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Хэргийн үйл баримтыг дурдвал шүүгдэгч нар нь хоорондоо үгсэн тохиролцож бүлэглэн Хэнтий аймгийн **** сумын 1-р баг А-234 тоот байранд 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 6-ны өдрийн хооронд үргэлжилсэн үйлдлээр цахим орчинд техник технологи буюу интернет гар утас ашиглаж покер 2 тоглоомыг ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна. Иймд шүүгдэгч нарыг ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоом зохион байгуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Тус тоглоомыг тоглуулахдаа 2025 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар мөрдөгчийн тэмдэглэл байгаа. Мөн 2 данс  буюу ****ын дансаар 5,070,752 төгрөг, ****ийн данс руу 1,951,500 төгрөг нийт 7,022,252 төгрөгийг ашгийг ****, ****, **** нар нь дээр ашгийг олсон гэж үзэж байна. Үүнийг хохирогч, шүүгдэгч нараас гаргуулах саналтай байна. Хэрэгт хохирогч, хохирол тогтоогдоогүй. Харин тэдгээрийн хууль бусаар олсон ашиг болох 7,022,252 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна. Мөн гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан 3 гар утасны 2 гар утсыг зарсан үйл баримт байдаг. ****ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гар утсыг улсын орлого болгох саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ****: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд  ****, ****, Ц.****  нарын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Прокурорын яллах дүгнэлтээр ****ыг зохион байгуулагчаар, ****, **** нарыг хамжигчаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ****ын эзэмшлийн гар утсыг мөн улсын орлого болгохоор шийдвэрлэж байгаатай санал нэг байна. Харин 7,022,252 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэж байгаа юм байна.  Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд миний үйлчлүүлэгч нар тайлбараа хэллээ. Хэдийгээр 260 хэдэн сая төгрөгийн орлого ороод зарлага гарсан 5 сая төгрөг, ****ийн дансанд орлого ороод зарлага гарсны 1,970,000 төгрөг нийтдээ 7 сая  төгрөгийн асуудал байдаг. Үүн дээр хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагааны явцад мөрдөгч санал гаргаад орлого, зарлага шилжилт хөдөлгөөн хязгаарлалт тогтоох тухай прокурор тогтоол шийдвэр гарсан байдаг. Гэсэн хэдий ч яагаад энэ мөнгө дансаар гараад явчихсан бэ гэхээр дансны мэдээлэл нь ****д ирдэг учраас энэ байдлаа мэддэг. Гэтэл мөнгөө дансанд хийсэн байсан харилцагч нар нь мөнгө төгрөгөө авъя гэхээр арга буюу 5 сая болон 1,970,000  төгрөгүүдийг буцаан данс руу нь хийсэн гэж тайлбарласан. Сая хэлэлцүүлгийн шатанд яригдаад байна. Тухайн тоглуулдаг ширээний эрхийг авахын тулд 1-2 хоногт 800,000 төгрөгийг тоглоом тоглуулдаг апликэйшндаа өдөр болгон буюу 15 хоног төлсөн. Үүний мөнгө 13 сая төгрөгийг гаргуулж өгөөч. Мөн ширээний зоос гэдэг зүйл байдаг тэр нь  6,290,000 төгрөг нийтдээ 12,890,000 төгрөгийг ширээний зоос апликэйшнд төлчихдөг. Нэг ширээнд 150 төгрөг төлдөг гэхээр миний тооцоолсноор 150 төгрөгийг 2000 хүнд үржүүлэхээр нэг ширээг 300,000 төгрөгөөр 24 цагаар тоглуулдаг гэхээр олсон мөнгөнийхөө ихэнхийг нь ширээ, апликэйшны төлбөртөө өгчихдөг болохоор эдгээр хүүхдүүдэд ашиг тун бага байна. Манай үйлчлүүлэгч нар энэ тоглоомыг тоглуулснаараа цаашдаа маш олон харилцагч тоглогч нартай болох юм бол ашиг олох юм байна гээд тоглуулаад байж байтал энэ асуудал илэрч цагдаагийн байгууллагад шалгагдсан. Тэгэхээр 7,022,252 төгрөгийг өөрсдөө аваад хувьдаа зарцуулсан зүйл алга байна. Энэхүү гэмт хэрэг нь нийтийн эрх ашгийн төлөөх гэмт хэрэг байгаа учраас үүн дээр хохирогч байхгүй хохирол тогтоогдоогүй байна гэж яллах дүгнэлтэд тусгагдсан. Нэгэнт улсын яллагч хохирогч байхгүй, хохирол тогтоогдоогүй талаар судлан шинжилсэн. Иймд миний үйлчлүүлэгч нарыг энэхүү гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйд тооцож өгнө үү. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан А53 маркийн гар утсыг нэгийг нь 280,000 төгрөгөөр 2 утсыг 560,000 төгрөгөөр, нөгөө утсыг нь 160,000 төгрөгөөр нийтдээ 720,000 төгрөгийн гар утсыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан нь шинжээч дүгнэлтээр гарч ирсэн тул 720,000 төгрөгийг миний үйлчлүүлэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан улсын орлого болгож  өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.****: “...хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлт болон эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй шүүгдэгч ****, ****, Б.****, тэдгээрийн өмгөөлөгч **** нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлэг болон дүгнэлтийг гаргадаг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ****, ****, Б.**** нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ****, ****, Б.****, тэдгээрийн өмгөөлөгч **** нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Улсын яллагч Э.Азжаргал нь **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, **** овогт ****ын ****, **** овогт ****ын **** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг зөвтгөн шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч **** овогт ****ын ****, **** овогт ****ын **** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч ****, ****, Б.**** нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7,022,252 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч ****аас 2,340,750 төгрөгийг, шүүгдэгч ****аас 2,340,750 төгрөгийг, шүүгдэгч Ц.****оос 2,340,750 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Э.Азжаргал: “...Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Азжаргал би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч ****, ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тулд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинж, үйлдлийн оролцоо зэргийг харгалзаж, шүүгдэгч ****д  20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, ****, **** нарт 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй. Хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Харин тус хэрэгт ****, **** нарын Хаан банкны дансыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ****: “...Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах саналыг прокуророос гаргаж байна. Тус зүйл анги нь 4 төрлийн сонгох санкцтай байгаа. Миний үйлчлүүлэгч нар хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын шат, прокурорын яллах дүгнэлт үйлдэх, шүүхийн хэлэлцүүлгийн энэ шатанд өөрсдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй. Бүгд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ гэмт хэргийг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж оролцож байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заасан байдаг. Миний үйлчлүүлэгч  ****ын тухайд Хэнтий аймгийн **** сумын  4 дүгээр баг, Цацлын 9-11 тоотод ээжтэйгээ нэг хаяг дээр байдаг боловч өөрөө дороо 4 дүүтэй, 0-3 насны хүүтэй **** сумын 4 дүгээр багт өрх толгойлсон ганц бие ээж. Өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, хүүхдийн мөнгө авдаг. Надад хэлж байгаа нь өөрийнхөө ариун цагаан хөдөлмөрөөр ажил хийж амьдарна гэдгээ хэлдэг. ****ын хувьд **** хотод сарын 2 сая төгрөгийн цалинтай барилгын ажил хийдэг. ****ын хувьд мөн барилгын ажил хийгээд 1,500,000 төгрөгийн цалин авдаг. **** сумын 1 дүгээр Нисэхийн 11-10 тоотод оршин суудаг хаягтай. Сая бид зөвшилцөөд шүүхээс гарсан шийдвэрээр хохирлоо төлөхөө илэрхийлье. Бид гэм буруутай учраас бид ариун цагаан хөдөлмөрөөрөө ажил хийж төлнө гэдгээ илэрхийлсэн. Тийм учраас миний үйлчлүүлэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ****ыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү. Мөн ****, **** нарт тус тус 1 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.****: “...тэнсэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****ын ****д 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****ын ****, ****ын **** нарт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Galaxy X Cover 5” загварын гар утсыг эзэмшигчид буцаан олгож, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****, ****, Ц.**** нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч **** овогт ****ын ****, **** овогт ****ын **** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****ын ****д 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****ын ****, ****ын **** нарт 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****д оногдуулсан 300 (гурван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч ****, Ц.**** нарт  оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримталж шүүгдэгч ****, ****, Ц.**** нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 7,022,252 (долоон сая хорин хоёр мянга хоёр зуун тавин хоёр) төгрөгийг тэнцүү хувааж тус бүрээс 2,340,750 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “Galaxy X Cover 5” загварын гар утсыг буцаан шүүгдэгч ****т олгож, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ****, ****, Ц.**** нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****, ****, Ц.**** нар авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА