| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 181/2023/04509/И |
| Дугаар | 101/ШШ2024/00110 |
| Огноо | 2024-01-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/00110
| 2024 01 03 | 101/ШШ2024/00110 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******-д холбогдох
63,376,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Өлзийхишиг,
Хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнай,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хан-Уул дүүрэг 16-р хороо Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок 2-р орц E загвар, 12 давхар 1 байрны мөнгө болох 63,376,000 төгрөг гаргуулах тухай.
болон бид тай 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Бүрэн Өргөө ХХК-ийн хэрэгжүүлэх хэрэгжүүлж буй төсөл болон Хан-Уул дүүрэг 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцыг тай төлбөр тооцоогоо 100 хувь төлж, эрх шилжүүлэх захиалгын гэрээ хийн авсан болно. Гэрээнд тусгасан шаардлагаас дурдвал Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны байр 2022 оны 04 дүгээр улиралд бүрэн ашиглалтад орно. болон руу бүрэн эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Тиймээс болон нарын зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдэд зарахгүй, борлуулахгүй тус байрны 1од өөр бусадтай давхардаагүй хэмээн болон Бүрэн өргөө ХХК-ийн захирал нар албан бичиг гаргаж өгсөн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр манай захиалсан байрыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр овогтой гэх хүнд захиалгын гэрээ хийн О.гийн нэр рүү шилжүүлсэн байсныг мэдсэн. Бид О. гэх хүнтэй холбогдоход энэ байрыг би зараагүй, захирлаас өрөндөө бодож, 100 хувь төлбөр тооцооны үлдэгдэлгүй, орон сууцны эрх шилжүүлэх гэрээ хийн авснаа хэлж эрх шилжүүлэх гэрээний хуулбар болон гар мэдэгдэл бичиж өгсөн. Иймд бид гэрээний дагуу байр ашиглалтад ороогүй 1 жил хагас хүлээж байхад зарагдсан байрыг бидэнд зарж, 63,376,000 төгрөгийг хаан банкны данс болох авсан. руу 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилгаа болох 20,000,000 төгрөгийг ын данснаас гэх гийн данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 43,376,000 төгрөгийг ы Хаан банкны данснаас гэх гийн данс руу хийсэн. 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлбөр тооцоо 100 хувь дууссан. Тиймээс болон бидэнд удаа дараа худал хэлж ёс зүйгүй харьцаж, мөнгөө авъя гэж д хэлсэн боловч би эгчийнхээ байрыг зарсан, мөнгийг нь Германд байдаг эгч рүүгээ шилжүүлсэн. Тус байрыг зарж байж гаргаж өгнө, тэрнээс чадахгүй гэж хэлээд утсаа ч авахаа байсан. Иймд гэх хүн бусдын байрыг 3 дахь этгээдэд зарж, гуравдагч этгээдээс гэх Хаан банкны данс болох дансанд 63,376,000 төгрөгийн 100 хувь төлбөр авсан. Тиймээс гаас 63,376,000 төгрөгийг гаргуулж авахаар нэхэмжилж өгнө үү.гэжээ.
2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэдэг хүний байрыг 63,376,000 төгрөгийг бэлэн төлөөд авсан. Гэтэл нь өмнө нь 2019 онд зарагдсан байрыг өөрийн байр гэж зараад 2022 оны 04 дүгээр улиралд бүрэн ашиглалтад орно гэж хэлсэн. болон руу бүрэн эрх шилжүүлэх гэрээ хийсэн. Одоог хүртэл ашиглалтад ороогүй байгаа. нь одоо болохоор мөнгийг эгч рүүгээ явуулсан гэж тайлбарлаад байгаа. Би жирэмсэн байхдаа байр авсан. Машинаа зараад аав, ээжээсээ мөнгө зээлж авсан тул мөнгөө авах хэрэгтэй байна. гаас 63,376,000 төгрөгөө гаргуулж авах хэрэгтэй байна гэв.
3. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид төлбөрөө бүрэн гүйцэд төлж байр авсан. Эрх шилжүүлэх гэрээг луйврын шинжтэй гэж бодож байна. Байр ашиглалтад орохгүй, санхүүжилт зогссон байгаа. нь барилгын компанийн захиралтай ойр дотно байдаг тул барилга хэзээ ашиглалтад орохыг мэдэж байсан гэж бодож байна. 2018 онд суурь нь тавигдсан байр юм билээ. Эрх шилжүүлэх гэрээг цуцлаад өгсөн мөнгөө буцааж авах шаардлагатай байна. Байр давхар эзэмшигчтэй, байрыг 2019 онд өөр хүн авсан тул байр ашиглалтад орсон ч гэсэн манай талд байр ирэхгүй болоод байна, иймд 63,376,000 төгрөгөө гаргуулна гэв.
4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа
Миний бие /рд: / нь 2022 оны 04 сарын 15-ны өдөр Бүрэн өргөө ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл болох ХУД, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок 2-р орц 12 давхрын Е загварын 39.61 м.кв 1 өрөө 191 τοστ орон сууцыг Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ хийн захиалсан нь үнэн болно. Энэхүү байрны төлбөр тооцоог 2022 оны 04 сарын 15-ны өдөр Бүрэн өргөө ХХК-ийн захирал Хаан банк тоот дансанд 100% шилжүүлсэн. Иймд энэхүү гэрээний 5.1.4-т заасны дагуу дээрх байрыг миний бие 2022 оны 04 сарын 21-ний өдөр /рд:/ хамтран эзэмшигч нарт Эрх шилжүүлэх гэрээ хийн тухайн байрыг 63,376,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Ингэхдээ тухайн барилгын компанийн захиалгын гэрээний дагуу Орон сууц захиалгын гэрээ-г хийн өгч тамга тэмдэг гарын үсэг зуруулан батлуулж гэрээг шилжүүлж өгсөн. Тухайн үед захиалгын гэрээ хийхэд барилгын компанийн зүгээс ашиглалтад орох хугацааг 2022 оны 4 дүгээр улирал гэж гэрээн дээр тусгасан байдаг. Мөн тухайн үед барилгын компанийн зүгээс надад дээрх байрыг зарахдаа борлуулалтад сул байгаа байр гэсний үндсэн дээр миний бие авсан болохоор одоо овогтой гэх хүн дээр давхардаж байгаа асуудал мөн ашиглалтад орох хугацаа хэтэрсэн нь барилгын компанитай холбоотой болохоор Бүрэн өргөө ХХК-ний захирал захирлаас тайлбар авах нь зүйтэй байх. гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн, 2022.04.15-ны өдөр байгуулсан гэрээ 5 хуудас эх хувиар нь гаргаж байна. гэрээний дагуу төлбөрөө төлсөн баримт нийт 6 хуудас баримт гаргаж өгсөн. Хариуцагч , Бүрэн өргөө ХХК-тай Орон сууцны захиалгын гэрээ байгуулсан, нийт 3 ширхэг байр авахаар тохирч 184,389,000 төгрөгийг Бүрэн өргөө ХХК-д шилжүүлсэн байдаг, гэрээ байгуулсны дараа 3 орон сууцнаас нэгийг нь нэхэмжлэгч нарт 2022.04.21-ний өдөр эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн, гэрээг эх хувиар өгсөн. Энэ гэрээнд нийт байрны үнэ 39.61 м.кв 1,600,000 төгрөгөөр тооцож, 63,376,000 төгрөгөөр тооцож мөнгийг нь авч Орон сууц захиалгын гэрээг Бүрэн -Өргөө ХХК, , нар байгуулсан байна. Орон сууц 2022 оны 4-р удиралд ашиглалтад оруулах байсан. Нэхэмжлэгч нар хариуцагчаас байрны үнийг нэхэмжилж байгаа боловч хариуцагч өөрөө гэрээнээс татгалзаад эрх шилжүүлэх гэрээг байгуулж, эрх шилжүүлэх гэрээг үндэслэж нэхэмжлэгч нар өөрсдөө Бүрэн Өргөө ХХК-тэй гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч нар өмнө бусдад зарсан байрыг надад зарсан тул гэрээг цуцалж орон сууцны мөнгөө авъя гэж байна. , нарын гэрээний орон сууцыг өмнө гэх хүнд бартераар өгсөн гэрээ байна, бусдад худалдсан байрыг мэдэх боломжгүй байсан, давхардуулан зарсан асуудалд буруугүй, орон сууц ашиглалтад орохгүй байгаад буруугүй. байрны үнийг нэмж ашиг хийгээд бусдад зарсан. Орон сууц захиалгын гэрээний оролцогч нь Бүрэн Өргөө ХХК, , нар юм. барилгын компанид мөнгөө төлсөн, энэ мөнгөө нэхэмжлэгч нарт байрыг зараад буцаагаад авсан. Нэхэмжлэгч нар нь гэрээнээс татгалзаж, цуцлах хүсэлтэй байгаа бол Бүрэн өргөө ХХК-д холбогдуулан нэхэмжлэх нь зүйтэй гэв.
6. Нэхэмжлэгч нар хавтаст хэргийн 1-19, 44-45-р хуудсан дахь баримтууд, хариуцагч тал шүүгчийн захирамжид заасны дагуу Орон сууц захиалгын 2022.04.15-ны өдрийн 2019/303, 308, 2021/384 тоот гэрээ, Эрх шилжүүлэх 2022.04.21-ний гэрээ, Орон сууц захиалгын 2022.04.21-ний өдрийн 2019/308 гэрээг тус тус нотлох баримтаар гаргаж ирүүлсэн, шүүхийн журмаар өөр нотлох баримт бүрдүүлээгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч , нар нь хариуцагч д холбогдуулан гэрээний үүрэгт шилжүүлсэн 63,376,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Эрх шилжүүлэх гэрээг тай байгуулж, орон сууцны үнийг д төлсөн боловч 2019 оны 08 дугаар сарын 28-ны О. гэх хүнд зарсан байрыг бидэнд зарсан тул Эрх шилжүүлэх гэрээ хүчингүй тул орон сууцны үнэд д өгсөн мөнгөө түүнээс нэхэмжилж байна гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Бүрэн-Өргөө ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээний өөрийн эрх үүргийг нэхэмжлэгч нарт шилжүүлсэн, нэхэмжлэгч , нар Бүрэн-Өргөө ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан, орон сууц ашиглалтад ороогүй асуудлыг Бүрэн-Өргөө ХХК хариуцна гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараас үзэхэд,
4.1. Эрх шилжүүлэх 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн гэрээгээр, Бүрэн өргөө ХХК, нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок 2-р орц, 12 давхар, Е загварын 39.61 м.кв 1 өрөө орон сууц захиалсан эрхээ нэхэмжлэгч , нарт шилжүүлэхээр тохирч, гэрээний үнэд 2022.4.21-ний өдөр 20,000,000 төгрөг, 2022.05.10-ны өдөр 43,376,000 төгрөгийг гийн дансанд төлөхөөр, төлбөр төлөгч , нар, Бүрэн өргөө ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулснаар гэрээ шилжүүлсэнд тооцохоор тохирсон байна. /шүүх хуралдаанд гэрээг хариуцагч талаас эх хувиар гаргаж өгсөн/
4.2. Улмаар Бүрэн-Өргөө ХХК, , нарын хооронд байгуулсан Орон сууц захиалгын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/308 гэрээгээр гүйцэтгэгч Бүрэн-Өргөө ХХК нь Хан-Уул дүүрэг, 16-р хороо, Цагаан хаалга цогцолбор үйлчилгээний төвтэй орон сууцны В блок 2-р орц, 12 давхар Е загварын 39,61 м.кв1 өрөө 1 орон сууцыг захиалагч , нарт хүлээлгэн өгөхөөр тохирч, гэрэний үнийг 63,376,000 төгрөгөөр, төлбөр төлөх нөхцөлийг 2022.04.21-ний өдөр 20,000,000 төгрөг, үлдэгдэл 43,376,000 төгрөгийг 2022.05.10-ны өдөр төлж гийн Хаан банкны дансанд төлж дуусгахаар тохирсон байна. /шүүх хуралдаанд гэрээг хариуцагч талаас эх хувиар гаргаж өгсөн/
4.3. Нэхэмжлэгч тал дээрх 2 гэрээг байгуулахаас өмнө Бүрэн-Өргөө ХХК нь О.той Орон сууц захиалгын гэрээний дагуу өгөхөөр тохирсон орон сууцыг бидэнд мэдэгдэлгүйгээр Эрх шилжүүлэх гэрээгээр зарсан тул орон сууцны үнэнд хариуцагч д төлсөн мөнгөө гаргуулна гэж шаардаж байгаа. /нэхэмжлэгч тал Бүрэн-Өргөө ХХК, О.той байгуулсан Орон сууц захиалагчтай байгуулах 2019.08.28-ны гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн/
4.4. Шүүх зохигчийн тайлбар, дээр дурдсан 4 гэрээ зэргийг шинжлэн судлаад дараах дүгнэлтэнд хүрлээ.
Нэхэмжлэгч нар нь хариуцагчтай Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, хариуцагч , Бүрэн-Өргөө ХХК-ийн хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлэн авч, улмаар энэ эрхээ баталгаажуулан Бүрэн-Өргөө ХХК-тай нэхэмжлэгч , нар нь Орон сууц захиалгын гэрээг байгуулснаар Эрх шилжүүлэх гэрээний үүрэг хэрэгжсэн гэж үзнэ.
Иймээс нэхэмжлэгч , нарын Бүрэн-Өргөө ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байхад уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг тай байгуулсан Эрх шилжүүлэх гэрээний үүргийн хүрээнд шаардах эрхгүй гэж үзлээ.
Тодруулбал, нэхэмжлэгч , нарын Бүрэн-Өргөө ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгын гэрээнд орон сууцны төлбөрийг гийн дансанд төлөхөөр заасан, ийнхүү төлбөр хийгдсэн болох нь тогтоогдсон байна.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нар орон сууцны төлбөрт өгсөн мөнгөө Орон сууц захиалгын гэрээ байгуулсан Бүрэн-Өргөө ХХК-иас шаардах ба орон сууц ашиглалтад орохгүй удсан ашиглалтад орсон ч өөр этгээдийн нэр дээр гэрээтэй гэж маргаж байгаа тохиолдолд уг гэрээний хүчин төгөлдөр байдалд маргах, үр дагаврыг шийдвэрлүүлэх, эсхүл гэрээг хүчинтэй гэж үзэж байгаа бол гэрээнээс татгалзах, цуцлах журмын дагуу хандаж, өгсөн авсан зүйлээ харилцан буцаах эрхийг хэрэгжүүлэх зохицуулалттай юм.
Нэхэмжлэгч нар нь хариуцагч тай байгуулсан Эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдалд маргасан ч уг гэрээ нь дангаараа мөнгө гаргуулах шаардлагын үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл, Бүрэн-Өргөө ХХК, нарын хоорондын Орон сууц захиалгын гэрээний эрх үүргийг нэхэмжлэгч нар шилжүүлэн авсан ба гийн оронд , нар нь Бүрэн-Өргөө ХХК-тай Орон сууц захиалгын гэрээ байгуулсан тул уг гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг Эрх шилжүүлэх гэрээний талаас шаардах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул улсын орлогод хэвээр үлдээх нь улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах хуулийн зохицуулалтады нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч гаас 63,376,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч , нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 474,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ