Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0519

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мө даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: О ХХК /РД:/,

Хариуцагч: Эрдэнэс Тавантолгой ХК

Хариуцагч: Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Т

Хариуцагч: С нарын хооронд тус тус үүссэн тендерийн маргаан /мэдэгдэл хүчингүй болгуулах, хуульд заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу үнэлгээ хийхийг даалгуулах, мэдэгдэл гаргах үндэслэл болсон Тны тэмдэглэлийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, дахин тендер зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сны гомдол хянасан албан тоотуудыг хүчингүй болгуулах, тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааг буцаан гаргуулах маргаан/-ыг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Э, хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Ц, хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, А.А, хариуцагч Сны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, Д.Нгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага:

Гомдол гаргагч О ХХК-аас тус шүүхэд хандан дараах 8 гомдлын шаардлагыг[1] гаргаж маргасан. Үүнд:

1.1. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах;

1.2. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл гарах үндэслэл болсон 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгуулах;

1.3. О" ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох;

1.4. "О ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг Тнд даалгуулах;

1.5. "Эрдэнэс тавантолгой ХК-аас 2023 оны ******* сарын 12-ны өдөр ЭТТХ/******* дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах;

1.6. Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Гомдол хянасан тухай ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах;

1.7. Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах;

1.8. Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20.000.000 /хорин сая/ төгрөгийг буцаан гаргуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Гомдол гаргагч О ХХК нь Эрдэнэс Тавантолгой ХК-аас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарласан ЭТТ/******* дугаартай Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцад оролцсон.

2.2. Тус 2 дугаар багцад гомдол гаргагч О" ХХК болон М ХХК орж өрсөлдсөн бөгөөд Тноос холбогдох 2 компанийн тендерийг хянан үзээд хэн алиныг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтад заасан шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн боловч "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтад заасны дагуу О" ХХК-ийг тендерт шалгаруулаагүй, харин М ХХК-ийг шалгаруулсан болохыг хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 тоот албан бичгээр мэдэгдсэн.[2]

2.3. Уг мэдэгдлийг О" ХХК хүлээн аваад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23/88 тоот албан бичгээр Санд гомдол гаргасан.[3]

2.4. О" ХХК нь тус гомдолдоо үндсэн 6 асуудлыг дурдаж гомдсон байх бөгөөд М ХХК-ийн ирүүлсэн тендер нь Захиалагч тендер шалгаруулалтын зааварчилгааны /ТШЗ/ 17.2.1-т харилцагч банкнаас хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөргүй тухай тодорхойлолт ирүүлэх гэснийг, Захиалагч ТШЗ 17.2.5-т Гэрээний үүргийн биелэлтийг хангах мөнгөн хөрөнгийн хэмжээг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тус тус тодорхойлно. Үүнд: Байгууллагын дансны үлдэгдэл болон Арилжааны банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт гэснийг, Захиалагч ТШЗ 17.6-т Тендерт оролцогчийн техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлтийн шаардлага: "Шаардана" Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар. гэрээ дүгнэсэн акт эсхүл захиалагч байгууллагын тодорхойлолтын хуулбарыг ирүүлнэ гэснийг, Захиалагч ТШЗ 17.6.3-т Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж техник хэрэгсэл шаардлага гэснийг, Захиалагч ТШЗ 17.6.3-т 60 тн усны машин 3 ширхэг байх ба өөрийн эзэмшлийн 2 ширхэг байна гэсэн шаардлага гэснийг, Захиалагч ТШЗ 17.6.3-т түрээсээр ашиглах техниктэй бол түрээсийн гэрээг ирүүлнэ. Түрээсийн гэрээг тендер зарласан өдрөөс хойш зөвхөн тухайн төсөл,арга хэмжээнд зориулан байгуулсан байх шаардлагатай бөгөөд гэрээний хугацаа, үнийн дүн болон бусад асуудлыг тодорхой тусгасан байх шаардлага гэснийг тус тус зөрчсөн байхад тус компанийг тендерт шалгарсан гэх агуулгаар гомдсон.

2.5. Гомдол гаргагчаас гаргасан дээрх гомдлын хариуг С 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгээр[4] өгсөн ба агуулга нь ... М ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна. Түүнчлэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү гэжээ.

2.6. Сны ******* тоот албан бичгийг захиалагч болон түүний Т хүлээн аваад 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Т хуралдаж, ******* шийдвэр /хурлын тэмдэглэл/-ийг гаргаж[5], тус тэмдэглэлийн 4 дэх заалтаар О ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, мөн Эрдэнэс Тавантолгой ХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот албан бичгээр гомдол гаргагчид мэдэгдэл[6] хүргүүлсэн.

2.7. Гомдол гаргагч О ХХК-аас Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгийг хүлээн аваад ... манай компанийн гаргасан гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлэхгүй, хуульд заасан тухайн асуудлаас хальж, гомдолд заагаагүй асуудлаар шийдвэр гаргасан ... талаар Санд 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гомдол гаргасан боловч Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгээр[7] ... хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтыг үндэслэн дахин үнэлгээ хийсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэх хариуг өгчээ.

2.8. Мөн С тус албан мэдэгдлээ үндэслэн 2023 оны ******* сарын 05-ны өдрийн Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай ******* тоот албан мэдэгдлийг[8] Эрдэнэс Тавантолгой ХК-д хүргүүлж, гомдол гаргагч О ХХК-ийн тендерийн баталгааны 20 000 000 /хорин сая/ төгрөгийг улсын орлого болгосон.

2.9. Түүнчлэн, хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-аас 2023 оны ******* сарын 12-ны өдөр ЭТТХ/******* дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендерийг дахин зарлажээ.[9]

2.10. Гомдол гаргагчийн зүгээс ... Тноос холбогдох 2 компанийн тендерийг хянан шалгаж үзээд хоёуланг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2-т заасан шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 гэж тусдаа ойлголт бүхий зохицуулалт байгаа. 27 дугаар зүйлд зааснаар тендерийг хянах гэж хуулийн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтаар тендерт оролцогчдыг урьдчилсан хяналтаа хийгээд, тендер нээсний дараа шалгаруулалтыг хангасан эсэхийг хянан үзээд, тендерийн баримт бичигт нийцэхийг хянан үзээд нийцэж байвал дараагийн шатны шалгаруулалт буюу тендерийг үнэлэх ажиллагаа руу орохоор хууль тогтоогчоос системчилж хуульчилсан. 27 дугаар зүйлийн шаардлагыг хангаж байгаа тендерийг 28-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж үзнэ гэсэн агуулгыг хуульчилсан байна. Гэтэл гомдол гаргагч болон тухайн тендерт оролцсон М компаниудыг аль алийг нь 27 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан буюу тендерүүдийг хянан үзээд шаардлагад нийцсэн тендер гэж үзэн 28 дугаар зүйлийн дагуу үнэлээд "хамгийн сайн" үнэлгээгээр тогтоогдсон компаниар М ХХК-г шалгаруулсан. тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтын дагуу шалгараагүй тухай үүгээр мэдэгдэж байна. Тус тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн "М" ХХК-ийн ирүүлсэн. Гэтэл М ХХК нь Монгол Улсын Их хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкны үйл ажиллагааг хянан шалгах түр хорооны гаргасан мэдээлэл болон хорооны гаргасан хэлэлцүүлгээр М ХХК нь Хөгжлийн банканд зуун хэдэн тэрбум төгрөгийн өртэй буюу зээлийн муу ангилалд шилжсэн нөхцөл байдал бүхий нийтэд илэрхий үйл баримт тодорхой болсон. Гэвч М ХХК-ийн тендерийг 27 дугаар зүйлд заасан ямар нэгэн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх шаардлагыг хангаагүй байхад Тноос шалгаруулж "хамгийн сайн" үнэлгээгээр нийцүүлсэн.Гэтэл хууль заасан шаардлагаас үзвэл 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол 28 дугаар зүйлийн дагуу тендерийг үнэлэх шаардлага байхгүй. 27 дугаар зүйлийн дагуу тендерийг хянан үзэхдээ М ХХК-ийг хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэхийг хянан шалгаж үзээгүй байсан. Ийм учраас бид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 тоот албан мэдэгдлээр М ХХК-г хамгийн сайн тендерээр шалгаруулсан, танайх 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан боловч 28 дугаар зүйлд заасан хамгийн сайн тендерээр үнэлэгдсэнгүй гэдэг мэдэгдлийг хүлээж аваад хуульд заасны дагуу санд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23/88 тоот албан бичгээр гомдол гаргасан. Нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой харагдах байх. Тус гомдлын агуулгын хувьд М ХХК нь тендерийн шаардлагыг хангахгүй, тендерийг хянан үзэх хуульд заасан босгыг хангахгүй байхад хамгийн сайн тендер буюу 28 дугаар зүйлээр үнэлсэн байна. Ийм учраас хууль бус байж, үүнийг хянан шалгаж өгнө үү. Өөрөөр хэлбэл М ХХК-ийн тендерээс татгалзаж өгнө үү гэдэг агуулга бүхий гомдлыг Санд гаргасан. Гэтэл Снаас тухайн гомдлыг хянан үзээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгээр бидэнд хариу ирүүлдэг. Ингэж хариу ирүүлэхдээ М ХХК-ийн тендерийг хянан үзэх хэрэгтэй. Гэвч хянан үзэхдээ бүх тендерүүдийг буюу түүнчлэн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасны дагуу багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн дагуу дахин хянан үз гэсэн агуулга бүхий хариуг ирүүлдэг. Гэвч Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-ыг харахаар захиалагчийн шийдвэрт хэрэв гомдол гаргаж байгаа бол Снаас 55.3-т заасны дагуу гомдлыг авч үзээд захиалагч хууль зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэрийг гаргана гээд 3 төрлийн шийдвэр гаргах эрхийг С буюу төрийн захиргааны төв байгууллагад хуулиар олгосон. Өөрөөр хэлбэл 55.3.1-т заасны дагуу шийдвэрийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хүчингүй болгох, 2-т тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, 3-т зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг захиалагчаас шаардах 3 төрлийн шийдвэрийг гаргахаар хууль тогтоогчоос санд бүрэн эрхийг олгосон. С 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасны дагуу хуулийн ямар заалт хэрэглэхийг заах эрхээ хэрэглэж шийдвэр гаргасан. Ингэхдээ хуулийн 55.3.2-т тухайн асуудал гэж заасан гипотез хэсгийг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл тухайн асуудал гэдэг нь тухайлсан, тодорхойлсон харилцааг 55.3.2-ын гипотез хэсэгт зааж өгсөн. Тухайлсан харилцаа гэдгийг гомдол гаргагч тухайн харилцааг тодорхойлохоор 55.3-т заасан. Ямар агуулга бүхий гомдол гаргахаа гомдол гаргагч өөрөө гаргахаар заасан. Гэтэл Снаас тухайн асуудлыг харилцааг тодорхойлж үзэлгүйгээр тендерийг шууд бүхэлд нь 27 дугаар зүйлийн дагуу тендерт оролцогчдыг үнэлэх шийдвэр гаргаж байгаа нь 55.3.2-т заасан шаардлагыг хангаагүй нөхцөл байдал харагддаг ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн зүгээс ... О" ХХК-ийн хувьд тендер сонгон шалгаруулалтад шалгараагүй тухай мэдэгдлийг 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 тоот албан бичгээр хүргүүлсэн. О" ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сд гомдол гаргасан. Энэ гомдлыг Снаас хянаж үзээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгээр ирүүлсэн тендерүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзэж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг манай компанид мэдэгдсэн. Ингэж мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо дахиж хянаж үзсэн. Т тус хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийг дахин үнэлэхэд тендер шалгаруулахад тэнцсэн нэг ч тендер ирүүлээгүй байсан тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу захиалагч бүх тендерээс татгалзсан талаар мэдэгдлийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Нэгэнт Снаас 27.1-т заасны дагуу дахин хянаж үзэх талаар чиглэл ирүүлсэн, үүний дагуу үнэлгээний хороо үнэлсэн. Уг албан бичгийг эс зөвшөөрч Санд гомдол гаргасан байдаг. С ******* сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгээр захиалагчийн шийдвэр хуулийн үндэслэлтэй талаар нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Улмаар сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн ******* тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг ирүүлсний дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-аас ******* сарын 09-ний өдрийн 01/725 тоот албан бичгийг К*******анд хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гээд 30.4.1-т тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах гэж заасны дагуу ажлын даалгавар тендерийн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг оруулан тендер шалгаруулалтыг 2023 оны ******* сарын 12-ны өдөр зарласан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.12. Хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тны зүгээс ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл тендерийг хянан үзэх. Тендерийг хянан үзэх заалтын 27.1 дээр тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан байна гээд 3 заалт байдаг. 27.2 дээр энэ хуулийн 27.1-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно гэж заасан. Үүнд 27.2.1-д бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө; 27.2.2-т захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх. Үүнийг мөрдлөг болгоод эхний шийдвэрээ гаргасан. Эхний шийдвэрээ ингэж гаргасан учир нь Эрдэнэс Тавантолгой ХК 2023 онд 23 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Эхний улирлын гүйцэтгэлээр 30 сая хүртэл тонн нүүрсийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад холбогдох нүүрс худалдаг авагч нарт экспортолно гэсэн төлөвлөгөөндөө тодотгол оруулаад баруун Цанхийн хөрс хуулалтыг яаралтай эхлүүлэх шаардлага гарсан учраас сүүлийн мэдэгдэл дээр дурдаад байгаа 60 тонны машин гэдэг нь 55 тонн байна. 60 тонны усны машин нь 37,5 тонн байна гэдэг нь сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна. Өөрөөр хэлэх юм бол тендерт орсон нийт 5 аж ахуй нэгж байсан. 5 аж ахуй нэгжүүд бүгд дээр нь ийм зөрүүтэй зүйлүүд гарч байсан. Магадгүй энэ 5 тонны зөрүүтэй байдал нь эцсийн гэрээний шатад сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна гэж шийдвэр гаргахад О компани энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр гомдол гаргасан учраас бид нар Снаас ирүүлсэн гомдлын хариуны ирүүлсэн материалуудын дагуу буюу 27.1-ээрээ сүүлийн шийдвэрээ гаргаад явсан. Манай Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үнэлгээний хороо бөгөөд захиалагчаас сүүлд явуулсан албан бичгүүдийн ямар зүйлүүд нь болохгүй байсан гэдгийг бүх талуудад тодорхой дурдаад өгчихсөн. Сая бас нэмэлт мэдээлэл ирсэн байх шиг байна. Түүн дээр тухайлах юм бол жишээ нь ******* УБН гэсэн улсын дугаартай машин байх шиг байна. Тэрийг 60 тонн байсан мэтээр Авто Тээврийн Үндэсний төвийн лавлагаа мэдээлэл аваад ирчихсэн байгаа харагдана. Тэрийг сая ирээд харлаа. Тээврийн хэрэгслийн мэдээлэл гэхэд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр лавлахад даац нь 55 тонн л гэж байсан. Манай тендерийн баримт бичгийн шаардлага дээр 60 тонны даацтай гэсэн шаардлагууд байсан. Тийм учраас 27.2-оор зөрүүтэй үнэлгээ хийсэн. Мөн 14 белазыг Ю******* компаниас худалдаж авна гээд ирүүлсэн. Нэг усны машиныг худалдаж авна гэсэн гэрээтэй ирүүлсэн. Ажлын даалгавар бөгөөд тендерийн өгөгдлийн хүснэгт дээр нэг зөрүүтэй зүйл байсан нь ажлын даалгаварт тендерийн өгөгдлийн хүснэгт дээр шууд нэр бүхий хэдэн тонны, тийм машинтай байна гэж тавьсан. Ажлын даалгавар дээр нэг нэмэлт өгүүлбэрүүд оруулчихсан байсан ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.13. Хариуцагч Сны зүгээс ... захиалагч эхний үнэлгээг хийхдээ 27.2-ыг барьж үнэлгээ хийсэн. О ХХК-аас гаргасан гомдлыг С хангаж шийдвэрлэсэн. Тэр гомдлыг хангасан шийдвэр дээр тухайн үед нэхэмжлэгч гомдол гаргаагүй. Бид гомдлыг хангахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл дээр заасан зарчмыг баримтлах ёстой гэж үзсэн. Нэхэмжлэгчийн Санд гаргасан эхний гомдлыг хангаж шийдсэн. Хангахдаа гомдол гаргагч шалгарсан оролцогч шаардлага хангахгүй байна гэсэн. Энэ агуулгаар 27.1-ийн дагуу үнэлгээ хийгээгүй байна гэсэн агуулгыг хөндөж байгаа юм. Энэ гомдолд ингэж дурдсан байна, тийм учраас энийгээ дахиж авч үзэх нь зүйтэй байна. Гэхдээ энэ албан бичиг дээрээ та нар 27.2 биш 27.1-ээрээ үзээч гэсэн. Яагаад 27.1-ийг зааж өгсөн юм бэ? Нэгэнт гомдол гаргагчийн гомдлын агуулга нь 27.1-тэй зайлшгүй холбогдоод байгаа юм. Яагаад 27.1-ийг хэлж байгаа вэ гэхээр очоод үнэлгээ хийхээр түрүүн захиалагч болон энэ үнэлгээний хорооныхноос тайлбарлаад байгаа. Яагаад 27.2-оор үнэлсэн юм бэ гэхээр зарим нэг тендерийн баримт бичигт заасан шаардлагууд нь тухайн шалгарсан оролцогчтой гэрээг байгуулахад гэрээний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхгүй юм гэж үзээд шийдвэрлэсэн байна. Энэ нь бол зөв байна. Гэхдээ гомдол гаргагч ийм гомдол гаргасан, үүнийг нягталж үз. Тийм учраас 27.1-ийн дагуу тавьсан шалгуур бүрээрээ үнэлгээг хийгээч ээ гэсэн юм. Тэгэхээр гомдол гаргагчийн эхний Санд гаргасан гомдлыг С хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Хангаж шийдвэрлэсэн гэдгийг ч нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөд тухайн үедээ гомдол гаргахгүйгээр захиалагчийн дараагийн шийдвэрийг хүлээсэн. Энэ юугаар нотлогдож байгаа вэ? Тэр үед гомдол гаргаагүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... О компаниас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зарласан "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт"-ын тендер шалгаруулалтын 2 дугаар багцад оролцохоор тендерийн материалаа хүргүүлсэн. Энэхүү тендерийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас ЭТТ/******* Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил"-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай гэж зарлаад 2 дугаар багцад нь орсон гэсэн үг. Энэ тендер шалгаруулалт оролцоход 2 дугаар багцад М ХХК болон О" ХХК гэдэг компаниуд орж өрсөлдсөн. Тноос холбогдох 2 компанийн тендерийг хянан шалгаж үзээд хоёуланг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2-т заасан шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28 гэж тусдаа ойлголт бүхий зохицуулалт байгаа. 27 дугаар зүйлд зааснаар тендерийг хянах гэж хуулийн зохицуулалт байгаа. Энэ зохицуулалтаар тендерт оролцогчдыг урьдчилсан хяналтаа хийгээд, тендер нээсний дараа шалгаруулалтыг хангасан эсэхийг хянан үзээд, тендерийн баримт бичигт нийцэхийг хянан үзээд нийцэж байвал дараагийн шатны шалгаруулалт буюу тендерийг үнэлэх ажиллагаа руу орохоор хууль тогтоогчоос системчилж хуульчилсан. 27 дугаар зүйлийн шаардлагыг хангаж байгаа тендерийг 28-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж үзнэ гэсэн агуулгыг хуульчилсан байна. Гэтэл гомдол гаргагч болон тухайн тендерт оролцсон М компаниудыг аль алийг нь 27 дугаар зүйлд заасан шаардлагуудыг хангасан буюу тендерүүдийг хянан үзээд шаардлагад нийцсэн тендер гэж үзэн 28 дугаар зүйлийн дагуу үнэлээд "хамгийн сайн" үнэлгээгээр тогтоогдсон компаниар М ХХК-г шалгаруулсан. тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтын дагуу шалгараагүй тухай үүгээр мэдэгдэж байна. Тус тендер шалгаруулалтад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн "М" ХХК-ийн ирүүлсэн. Гэтэл М ХХК нь Монгол Улсын Их хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкны үйл ажиллагааг хянан шалгах түр хорооны гаргасан мэдээлэл болон хорооны гаргасан хэлэлцүүлгээр М ХХК нь Хөгжлийн банканд зуун хэдэн тэрбум төгрөгийн өртэй буюу зээлийн муу ангилалд шилжсэн нөхцөл байдал бүхий нийтэд илэрхий үйл баримт тодорхой болсон. Гэвч М ХХК-ийн тендерийг 27 дугаар зүйлд заасан ямар нэгэн байдлаар хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх шаардлагыг хангаагүй байхад Тноос шалгаруулж "хамгийн сайн" үнэлгээгээр нийцүүлсэн.Гэтэл хууль заасан шаардлагаас үзвэл 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол 28 дугаар зүйлийн дагуу тендерийг үнэлэх шаардлага байхгүй. 27 дугаар зүйлийн дагуу тендерийг хянан үзэхдээ М ХХК-ийг хугацаа хэтэрсэн зээлийн өртэй эсэхийг хянан шалгаж үзээгүй байсан. Ийм учраас бид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 тоот албан мэдэгдлээр М ХХК-г хамгийн сайн тендерээр шалгаруулсан, танайх 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан боловч 28 дугаар зүйлд заасан хамгийн сайн тендерээр үнэлэгдсэнгүй гэдэг мэдэгдлийг хүлээж аваад хуульд заасны дагуу санд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23/88 тоот албан бичгээр гомдол гаргасан. Нотлох баримт шинжлэн судлах үед тодорхой харагдах байх. Тус гомдлын агуулгын хувьд М ХХК нь тендерийн шаардлагыг хангахгүй, тендерийг хянан үзэх хуульд заасан босгыг хангахгүй байхад хамгийн сайн тендер буюу 28 дугаар зүйлээр үнэлсэн байна. Ийм учраас хууль бус байж, үүнийг хянан шалгаж өгнө үү. Өөрөөр хэлбэл М ХХК-ийн тендерээс татгалзаж өгнө үү гэдэг агуулга бүхий гомдлыг Санд гаргасан. Гэтэл Снаас тухайн гомдлыг хянан үзээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгээр бидэнд хариу ирүүлдэг. Ингэж хариу ирүүлэхдээ М ХХК-ийн тендерийг хянан үзэх хэрэгтэй. Гэвч хянан үзэхдээ бүх тендерүүдийг буюу түүнчлэн 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасны дагуу багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн дагуу дахин хянан үз гэсэн агуулга бүхий хариуг ирүүлдэг. Гэвч Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-ыг харахаар захиалагчийн шийдвэрт хэрэв гомдол гаргаж байгаа бол Снаас 55.3-т заасны дагуу гомдлыг авч үзээд захиалагч хууль зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэрийг гаргана гээд 3 төрлийн шийдвэр гаргах эрхийг С буюу төрийн захиргааны төв байгууллагад хуулиар олгосон. Өөрөөр хэлбэл 55.3.1-т заасны дагуу шийдвэрийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь хүчингүй болгох, 2-т тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах, 3-т зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг захиалагчаас шаардах 3 төрлийн шийдвэрийг гаргахаар хууль тогтоогчоос санд бүрэн эрхийг олгосон. С 55 дугаар зүйлийн 55.3.2-т заасны дагуу хуулийн ямар заалт хэрэглэхийг заах эрхээ хэрэглэж шийдвэр гаргасан. Ингэхдээ хуулийн 55.3.2-т тухайн асуудал гэж заасан гипотез хэсгийг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл тухайн асуудал гэдэг нь тухайлсан, тодорхойлсон харилцааг 55.3.2-ын гипотез хэсэгт зааж өгсөн. Тухайлсан харилцаа гэдгийг гомдол гаргагч тухайн харилцааг тодорхойлохоор 55.3-т заасан. Ямар агуулга бүхий гомдол гаргахаа гомдол гаргагч өөрөө гаргахаар заасан. Гэтэл Снаас тухайн асуудлыг харилцааг тодорхойлж үзэлгүйгээр тендерийг шууд бүхэлд нь 27 дугаар зүйлийн дагуу тендерт оролцогчдыг үнэлэх шийдвэр гаргаж байгаа нь 55.3.2-т заасан шаардлагыг хангаагүй нөхцөл байдал харагддаг. Шүүх дээр маргаан үүсэхээр захиалагч болон Тноос Сны гаргасан шийдвэрийн дагуу бид дараах үйл ажиллагааг явуулсан гэдэг. С хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу бид нар ямар хуулийг ашиглаж ямар шийдвэр гаргах чиглэл өгсний дагуу бид үйл ажиллагаагаа явуулсан гэж хариу тайлбарыг ирүүлдэг. Үүнийг нөгөө талдаа буруутгах үндэслэлгүй ч Сны буюу дээд шатны төрийн захиргааны төв байгууллагын гаргасан шийдвэрийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал харагддаг. Үүнтэй холбоотойгоор гомдол гаргагчаас 3 шаардлага бүхий шаардлага нэмэгдүүлсэн боловч Снаас ирүүлсэн хариу тайлбартаа энэ бол захиргааны акт биш гэдгийг тайлбарласан. Хоёрт гомдлын агуулгаас үзвэл бид Сны гомдлыг хянан шийдвэрлэх буюу Сангийн сайдын баталсан 2019 оны журмын дагуу хянан шийдвэрлэсэн гэдэг хариу тайлбарыг ирүүлдэг боловч тухайн журмын 6 дугаар зүйлийн 6.1-ийг харахаар С гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдэгдэл үндэслэн гомдлын хүрээнд хянан хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж байгаа. С энэ талаар хариу тайлбартаа бичдэг. Гомдлын хүрээнд хянан шийдвэрлэх чиг үүргээ С биелүүлээгүй. Энэ үйлдлээр Сыг хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж бидний хувьд харж байна. Стай холбоотой 2 дахь асуудал нь Захиргааны акт биш гэдэг зүйлийг тайлбарладаг. Гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн тухай хариуцагч захиргааны акт биш гэж тайлбарладаг. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагаа гэж заасан. Снаас захирамжилсан шийдвэр биш гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа боловч энэ нь захирамжилсан үйл ажиллагаа гэдэг ойлголтод хамаарч байгаа. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар захирамжилсан үйл ажиллагаа гэдэг нь хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон эсхүл татгалзсан үйлдлийг хэлнэ гэж байгаа. С манай гомдлыг авч хэлэлцээд шийдвэрлэхдээ хуульд заагаагүй үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн. Бидний хувьд 2 дахь гомдлоо гомдлын шаардлагад нийцүүлж тодорхойлсон шаардлагын хүрээнд асуудлаа шийдвэрлэхгүй байна гэдэг агуулгаар хандахаар гомдлыг шийдвэрлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж шийдвэрлэж байгаа. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан захирамжилсан үйл ажиллагаанд хамаарч байгаа. Татгалзсан үйлдэл гэдэгт хамаарч байгаа учраас Сны гаргасан шийдвэр нь хуульд нийцээгүй. Ийм учраас хууль хэрэглээний буюу тухайн тендерийн маргаантай зүй нь 27 дугаар зүйлд заасны дагуу М ХХК нэгэнт шалгараагүй, энэ шаардлагыг хангаагүй бол 28 дугаар зүйлээр манай тендерийг үнэлээд, үнэлгээ тогтоох хуульд дараалсан процесс дараалал хуульчлагдсан боловч энэ дарааллуудыг Т болон С аль аль нь зөрчсөн үйл ажиллагаанууд харагдаж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалсны дараа эдгээр тайлбарууд илүү дэлгэрэнгүй харагдана. Ийм учраас 8 шаардлага бүхий гомдлыг хангаж өгнө үү гэж хүсэж байна.

Хариу тайлбаруудтай холбоотой хэд хэдэн зүйл тодруулж хэлье. Нэгдүгээрт Т бол Эрдэнэс Тавантолгой компанитай холбоотойгоор сая хариу тайлбар дээрээ бичсэн агуулгаар тайлбарлаж байна. Снаас дахин үнэлгээ хий гэсэн учраас үнэлгээ хийсэн гэдэг зүйлийг тайлбарлаж байна. Ингэхдээ өмнө нь 27 дугаар зүйлд заасан шаардлагад нийцэж байна гээд эхний шийдвэрийг гаргасан боловч нэгэнт Снаас 27 дугаар зүйлийн дагуу дахин үнэл гэсэн учраас үнэлээд нийцэхгүй байна гэдэг шийдвэрийг гаргасан гэдэг агуулгаар тайлбарлаж байх шиг байна. Гэтэл өмнө нь сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна гэж үзээд тендерүүдийг шаардлагад нийцэж байна гэж шийдвэрээ гаргачхаад ямар ч нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад буюу Тны материалд ямар ч өөрчлөлт ороогүй байхад одоо шаардлагад нийцэхгүй байна гээд өөрөө өөрийнхөө тайлбарыг үгүйсгэж байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл энэ тендер буюу 2 дугаар багцад М гэдэг компани шалгарахгүй л бол бусад компани шалгарахгүй гэсэн агуулгаар ийм шийдвэр гаргаж байгааг тайлбарлаж байна гэж бидний хувьд хараад байгаа юм. Хоёрдугаарт Сны тайлбартай холбоотойгоор хуульд заасан гомдлын хүрээнд хянасан гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа юм. Гомдлын хүрээнд хянан үзэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана гээд журам ч гэсэн тайлбарлаж байна. Бидний гаргасан гомдол, 2 дахь удаагаа ч гэсэн гомдлоо тайлбарлахдаа бид М-ийг хууль бусаар шалгаруулчихсан байна, энэ чинь зөрчил үүсээд байна шүү дээ, М-ийн тендерээс татгалзаач гэдэг хүсэлт гомдлыг гаргахаар бүхэлд нь хянаад манайхаас ч гэсэн татгалзуулаад ийм шийдвэр гаргаад байдаг нөхцөл байдал харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ гомдлын хүрээнд буюу гомдол хянан шийдвэрлэх шалгаруулалтын ажиллагааг манай гаргасан гомдлоор тодорхойлсон харилцааны хүрээнд биш, гомдлоос тодорхойлсон харилцаанаас давж өөрөөр хэлбэл журмыг хэтрүүлж шийдвэр гаргасан нөхцөл байдал бас харагдаад байгаа юм. Гуравт гэвэл хавтаст хэрэгт энд сууж байгаа 2 хариуцагч өөрөө нэг хүн байгаад байгаа юм. Өөрөөр хэлбэл Эрдэнэс Тавантолгой компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г гэж хүн мөн Сны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Г гэж хүн. Өөрөөр хэлбэл энэ хавтаст хэрэгт 2 өгсөн итгэмжлэл хоёулаа 1 хүний итгэмжлэл. Тэгсэн хэр нь хоёулаа өөр эрх зүйн харилцааг тодорхойлдог. Нэг нь хуулийн этгээд, нөгөө нэг нь төрийн байгууллага байгаа. Гэтэл өөрийнхөө гаргасан шийдвэрийг өөрөө хянаад байдаг нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Дөрөвт ийм тайлбар байна. Нэгэнт хэрэгжээд дуусчихсан байсан болохоор хүчингүй болгоогүй гэдэг зүйлийг тайлбарлаад байдаг. Гэтэл хэрэгжиж дуусахаас нь өмнө энийгээ анхаарч үзээч гэдэг байдлаар гомдол гаргахаар танай тендерээс татгалзаж байна гэдэг байдлаар шийдвэр гаргасныхаа дараа 2 дахь удаа бид нар гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлэсэнгүй гэхээр захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна, Тны шийдвэр үндэслэлтэй байна гэдэг байдлаар татгалзаж байгаа гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа юм. Хэрэгжээгүй байхад нь гомдол гаргахаар өөрсдөө үйл ажиллагаагаа явуулахгүй ямар нэгэн байдлаар гомдлыг хянахаас татгалзаж шийдвэр гаргачхаад нэгэнт хэрэгжчихсэн байсан болохоор бид нар энийг үнэлээгүй гэдэг ийм зөрүүтэй тайлбарыг хэлээд байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Машины 55 тонн, 60 тонн гэдэг зүйлүүд байх шиг байна. Энийг нотлох баримт шинжлэн судлах явцад дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй байх гэж үзэж байна.

Шүүх хуралдаанд холбоотой хэд хэдэн зүйлийг дүгнэе. Нэгдүгээрт хууль хэрэглээний асуудалтай холбоотой дүгнэлтийг дахиад тайлбарлаж хэлэх нь зүйтэй юм шиг байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1, 27.2 гэдэг зүйлийг яриад байх шиг байгаа юм. Хуулиа бүхэлд нь уншвал 27.1-ийг хэрэглээд дараа нь 27.2-ыг хэрэглэх хуулийн систем байгаа юм. Өөрөөр хэлбэл 27.1-ийг хэрэглэж шийдвэр гаргахдаа хангасан эсэхийг хянахдаа 27.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хянана гэж байгаа юм. Тэгэхээр 27 дугаар зүйлийг бүхэлд нь гэж энэ агуулгаар ойлгогдож байгаа юм. Тэгэхээр 27 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байна гэдгийг өмнө нь сая хуралдааны явцад ч гэсэн үнэлгээний хороо хариуцагчаас зөвшөөрөөд байна. Шаардлагыг хангаж байсан, нийтлэг ингээд хангаж байна гэж үзэж байсан. Хоёрдугаарт мөн 55.3-ыг яриад байгаа юм. Тодорхой хариулахгүй байсан л даа. 55.3.2 дээр тухайн асуудал гэдгийг Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдын гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6.1-ийг шууд заагаад байгаа юм. Энэ журмаараа тухайн асуудал гэдэг бол гомдлын хүрээнд гэдэг агуулгыг илэрхийлээд байгаа юм. С ч гэсэн өөрөө тайлбарлаад байгаа юм. Хариу тайлбартаа гомдлын хүрээнд гэдэг агуулгыг илэрхийлж байна гэдэг. Манай гомдол, хүсэл зориг юу байсан гэдгийг сая энэ хуралдааны явцад дэлгэрэнгүй зөндөө тайлбарласан. Өөрөөр хэлбэл "М"-ын банкны шаардлага хангахгүй байгаа Хөгжлийн банкных нь зээлийн асуудлыг авч хянаач гэдэг. Танай компанийн зээлийн асуудал ямар байсан гээд байгаа юм. Энэ хугацаа хэтэрсэн муу ангилалд ороогүй байсан юм. Харин тендерийн баримт бичигт хугацаа хэтэрсэн, муу ангилал, чанаргүй зээлийн ангилалд орсон байгааг харна гэж байгаа юм. Хөгжлийн банкны 107 тэрбум төгрөгийн ийм асуудал байж байгаа юм. Гуравдугаарт манайх нэхэмжлэлийн шаардлагын хүрээг тодорхойлох бүрэн эрхтэй. Үүнийхээ дагуу уул нь тайлбар хэлээд явж байсан. Тендерийн баримт бичгүүдтэй холбоотой зүйлүүдийг тайлбарлаж байгаа болохоор энэ дээр тайлбар хэлэхээс өөр аргагүй боллоо. Тендерийн баримт бичиг дээр 16.1.4 дэх заалт дээр автосамосвал 90-130 тонн хүртэл тоо 36, 18-аас доошгүй нь өөрийн байх гэж байгаа юм. 9 дэх заалт дээр нь авто грейдер хүчин чадал нь 4 ,тоо ширхэг нь 3, 2-оос доошгүй нь өөрийн. Усны машин 60 тонн. Өөрөөр хэлбэл усны машины дээд талын хэсгийг нь харах юм бол хүчин чадал гэж байгаа юм. Ус дааж явахыг буюу даацыг бичээгүй хүчин чадлыг бичээд байгаа юм. Хууль тайлбарлахад хуулийн шууд үгээр, хоёрдугаарт агуулгаар, гуравдугаарт хууль тогтоогчийн үзэл баримтлалаар тайлбарладаг. Гэтэл энэ тендерийн баримт бичгүүд дээр өөрсдөө хүчин чадал гээд заачихсан байгаа. Түрүүн судлуулахад хүчин чадал нь 65 тонн. Гэтэл эндээс нь хараад үзэхээр 2023 оны 03 сарын 13-ны өдөр "Эрдэнэс Тавантолгой" ХК-д өөрт нь үйлдвэрлэгчийн Ю******* гээд компанийн албан бичиг очиж байсан байгаа юм. Энэ албан бичиг дээр белаз чинь 60 тонны даацтай, усалгааны машин нь 60 тонны даацтай, хүнд даацын нүүрсээ ачаад явдаг машин 130 тонны даацтай гээд өөрөө бичиж өгөөд байгаа юм. Тэгэхээр энийг урьдчилаад захиалагчид хүргүүлж байсан байгаа юм. Тендерийн баримт бичигт 90-130 тонн хүртэл хүчин чадалтай, машин нь 60 тонн хүртэл хүчин чадалтай гэж байгаа юм. Тэгэхээр усных нь машины ангиллаар нь аваад үзэхээр машин өөрийнх нь хүчин чадал буюу ус авч явж байгаа нь 35 тонн, өөрийнх нь биеийн хэмжээ нь 30 тонн, нийт 65 тонн болж байгаа юм. Тэгэхээр энэ хүчин чадал нь 60 тонноос дээш давчхаж байгаа юм. Мөн 90-130 тонн гэдэг шаардлагыг хангаж байгаа юм. Ийм үндэслэлээр эднийх татгалзсан байгаа юм. Хоёрдугаарт энэ татгалздаг үндэслэл дээрээ гэрээ байгуулсан зүйлүүдийг тайлбарлаад байдаг юм. Тендерийн баримт бичиг дээр нь зааснаар 17.6.3 дээр нь ингэж заасан. Ажил гүйцэтгэхдээ ашиглагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслүүдийн нийт тоог заасан бөгөөд эдгээр техникүүдийг өөрийн эзэмшил, түрээс, шинээр худалдан авалтаар бүрдүүлж болно гэж заасан байгаа. Мөн тендерийн даалгаврын 2.3.1, 2.3.2-т зааснаар төхөөрөмжийг түрээсээр болон худалдан авах тохиолдолд тендерт оролцогч нь тендерт шалгаж гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор техникүүдийг уурхайн бүсэд бэлэн байлгана гэж байгаа юм. Тэгэхээр энэ худалдан авах болон түрээсээр ашиглаж болох харилцааг өөрөө зөвшөөрчихсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулснаас хойш 30 хоногийн дотор л уурхайн бүс бэлэн байлгана шүү гэж байгаа юм. Үүний дагуу манай үйлчлүүлэгчээс энэ тоног төхөөрөмжүүдийг захиалчихсан, урьдчилгаагаа төлчихсөн, баримт бичиг, гэрээнүүд нь хавтаст хэрэгт авагдчихсан байдаг. Тэгэхээр энэ үндэслэлээр татгалзаж байгаа хариуцагч захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэрүүд хууль бус болж байгаа юм. Хоёр дахь үндэслэлээ бас тайлбарлаж байгаа юм. 60 тонн байх ёстой гээд автосамосвалыг би тайлбарласан. Өөрийн эзэмшлээр 5-аас доошгүй байна. Өөрөөр хэлбэл нийт 23 автомашины 19 ширхэг нь автосамосвал санал болгоод энэ нь нийт 23 ширхгийнх нь 19 ширхэг нь өөрийнх нь байгаа юм. Өөрөөр хэлбэл захиалчихсан ийм зүйлүүд байгаа. Эдний зааж байгаа харьцаагаар 60 тоннтой автомашиныг 13 ширхэг, тэрнээс 7-гоос доошгүй нь, 10 ширхэг түүнээс 5-аас доошгүй нь өөрийнх байна гэж байгаа юм. Тэгтэл 12 ширхэг нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн зүйл байх шаардлагыг бас бүрэн хангаж байгаа юм. Гуравдугаарт татгалзсан үндэслэл дээрээ бас усны машин дээр яриад байгаа юм. Түрүүн би товчхон тайлбарлачихсан. 3 усны машин байхаас 2-оос доошгүй нь өөрийн өмчлөлийн байна гэж байгаа юм. Энэ нь захиалчихсан гэрээн дээр харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хүчин чадал нь 60 тонн гээд байгаа юм. Хүчин чадал гэдэг нь өөрийнх нь явах чадварын хэмжээг хэлдэг. Өөрөөр хэлбэл даацын хэмжээг заагаагүй. Даац нь 60 тонн гэвэл 60 тонн ус ардаа үүрч явдгийг хэлнэ. Гэтэл хүчин чадал нь 60 тонн гэхээр 3 авсан автомашины шаардсанаас 37 тонн нь өөрийнх нь даац. 36,700 буюу 36 тонн нь машин ус ачих даац нь байгаа юм. Түрүүн шинжлэн судалсан 65 тонн даацаас хангалттай давчихсан. Дөрөвдүгээрт ажилчдын харьцааг яриад байгаа юм. Гэрээ түншлэлээр ажиллах хүний нөөцийн шаардлага гэдэг зүйлийг тайлбарлаад байгаа юм. Гэтэл Тендерийн шалгаруулалтын зааварчилгаа 17.8 дээр байж байгаа юм. Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагын өөрт холбогдох хэсгийг хангаж байгаа нотлох баримтаа ирүүлнэ гэж байгаа юм. Үндэслээд татгалзаж байгаа 3 хүн нь Ю******* компаниар байгуулсан Г.Ц, Т.А, Б.М гэдэг хүмүүс өөрийн компанийн ажилтан биш байсан гэдэг. Гэтэл тендерийн баримт бичигт зааснаар нийт ажиллах хүчний 60% нь өөрийн үндсэн ажилтан байх шаардлагатай. Гэтэл манайхаас санал болгосон нийт 30 ажилтны 3 нь нөгөө аутсорсингийн гэрээгээр ажиллах буюу 10%. Өөрөөр хэлбэл Тендерийн баримт бичгийн зааварчилгааны 17.6.2 дээр ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл буюу техникийн ажилтнуудын 60% нь тухайн компанийн нэгжид ажилладаг үндсэн ажилтан байна. Гэтэл 90% нь манайх шаардлага хангаж байгаа, 10% нь л гаднаас буюу 3 ширхэг ажилтныг л аутсорсингийн гэрээгээр авч байгаа. Энэ 60%-ийн харьцааг нь бол хангалттай хангаж байгаа. Гэтэл энийг хангахгүй байна гээд энэ 3 ажилтан дээр тайлбар хэлээд унагаачихсан байгаад байгаа юм. Хамгийн сүүлд ээлжийн мастерыг сая шинжлэн судлуулаад байх шиг байна лээ. Газарчин дээд сургуулийг төгссөн, 3 болон түүнээс дээш шаардлагыг хангаагүй. Энэ дээр уул уурхайн чиглэлээр уул уурхайн салбарт 3 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай гэж байгаа юм. Гэтэл эдний татгалзаад байгаа Ч.А гээд ажилтан нь 2018 оноос хойш уул уурхайн салбарт ажиллаж байгаа ажилтан. Өөрөөр хэлбэл диплом авснаас хойш 2 жил 10 сар ажилласан. Гэтэл эднийх өөрсдөө тендерийн баримт бичиг дээрээ заахдаа уул уурхайн технологийн сургууль төгссөнөөс буюу уул уурхайн салбарт 3 болон түүнээс дээш гээд, бакалаврын зэрэгтэй таслал уул уурхайн салбарт 3 болон түүнээс дээш гээд заасан. Ямар нэгэн байдлаар дипломын шаардлага буюу бакалаврын зэрэг авснаас хойш 3 жил гэж заагаад байгаа. Гэсэн ч энэ нь хуульд заасан буюу бараа ажил үйлчилгээний хамрах хүрээ чанар болон гүйцэтгэл үзүүлэлтийн төдийлөн сөрөг нөлөөлөл биш. Өнөөдрийн байдлаар 3 жилийн шаардлагыг бүрэн хангачихсан. Баримт бичиг дээрээ ингэж заачхаад баримт бичгийнх нь дагуу материалаа бүрдүүлээд өгөхөөр болохгүй байна гээд жижигхэн асуудал яриад, ямар ч үндэслэлгүй үндэслэлээр тендерийн баримт бичгүүдээс татгалзаад байгаа нь үндэслэлгүй байна. Тэгэхээр энэ бүгдийг үнэлгээний хороо болон захиалагчаас нэг бүрчлэн манай баримт бичгүүд, материалуудыг нэг бүрчлэн хараагүй байна гэж бидний хувьд ойлгоно. Хувьчлаад үзсэн ч хуваарь нь таарч байгаа, машиных нь чадал нь ч хүчин чадал нь таарч байгаа, ажилчдынх нь тоо нь ч таарч байгаа. Тэгээд ажилласан жилийнх нь шаардлагууд нь ч гэсэн бүрэн хангаж байгаа нөхцөл байдлууд байгаад байгаа юм. Тэгэхээр эндээс харахаар юу гэж дүгнэж байна вэ гэхээр О компанийг анхнаасаа энэ тендер шалгаруулалтад шалгаруулах хүсэл сонирхол байгаагүй юм байна гэж бидний хувьд хараад байна. Шүүх хуралдааны явцад ч гэсэн өөрсдөө тодорхой харагдаад байна гэж бидний хувьд үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ тендер шалгаруулалтад хуулийн үзэл баримтлалаар 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа бол 28-ын дагуу үнээр буюу санал болгосон үнийн дүнгээр үнэлэх ёстой. 27-гийн шаардлагыг хангаагүй бол үнийг гэдэг зүйлийг огт сөхөж харах ямар ч шаардлага байхгүй шууд л татгалзах ёстой. Гэтэл 27-гийн шаардлагыг хангаж байна гэж өмнө нь хариуцагч зөвшөөрчхөөд үнэлгээ дээрээ 28-ын дагуу сайн үнэлгээ үзүүлж чадсангүй гэдэг зүйлийг хэлчхээд одоо "М" нь банкны шаардлага хангаагүй болоод ирэхээр бүгдээс нь 27-гийн шаардлагыг хангаагүй байсан байна гэж татгалзаад, энийг нь С чиглүүлсэн болж хувираад байгаа нь өөрөө хууль тогтоогчийн буюу энэ Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлүүдийг буруу тайлбарлаж хэрэглээд байгаа юм. Мөн энэ хууль дээр нийцэж гарсан Сангийн сайдын 2019 оны журмыг буруу тайлбарлаж хэрэглээд байгаа юм. Өөрөөр хэлбэл өөрт ашигтай байдлаар тайлбарлаж хэрэглээд байгаа юм. Гэтэл үгийн шууд утга болон хууль тогтоогчийн үзэл баримтлалаар нь харахаар энэ нь өөр зохицуулалтуудын харилцааг ярьж байгаа. Бидний хувьд ямар нэгэн байдлаар тны шийдвэрийг манайхыг сайн үнэлэгдсэн тендер болох гэж тогтоогоод өг гэдэг байдлаар шүүхэд шаардлага гаргаагүй. Санд тийм хүсэл сонирхол илэрхийлээгүй. Снаас юу гэж тайлбарлаад байна вэ гэхээр энийгээ 27-гийн дагуу бүгдийг нь үнэлээгүй. Бидний хувьд тны шийдвэрээр, бид нарыг хамгийн сайн тендер болохыг тогтоогоод өг гэж өнөөдрийг хүсэл сонирхол илэрхийлээгүй. 27-д заасан шаардлагыг хангасан болохыг тогтоогоод өг. Харин 28-ын дагуу дахиад үнэлгээгээ хийгээд өг л гэж байгаа юм. Гэтэл энэ нөхцөл байдлуудыг өөрчлөөд хуульд заасан тны бүрэн эрхэд Снаас хандсан энэ нөхцөл байдал харагдаж байна. Түрүүн захиалагч т хоёр нь нэг гээд. Энэ чинь тусдаа хуулиар, тусдаа харилцааг зохицуулдаг, тусдаа төрийн захиргааны байгууллагуудын шинжийг илэрхийлж байгаа. Т тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нэг удаагийн шинжтэйгээр байгуулагдсан захиргааны байгууллага. Энэ бүгдийг хооронд нь ялгаж салгаж шийдвэрлэж өгөөсэй гэж шүүхээс хүсэж байна аа. Ийм учраас гомдлын шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

3.2. Хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компанийн хувьд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Цанхийн баруун уурхайн хөлс хуулалт, олборлолтын ажил-ын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендер зарласан. Энэ сонгон шалгаруулалтад М ХХК шалгарсан бөгөөд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/496 тоот албан бичгээр гэрээ байгуулах тухай мэдэгдлийг тус компанийн зүгээс хүргүүлж байсан. О" ХХК-ийн хувьд тендер сонгон шалгаруулалтад шалгараагүй тухай мэдэгдлийг 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 тоот албан бичгээр хүргүүлсэн. О" ХХК-аас дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сд гомдол гаргасан. Энэ гомдлыг Снаас хянаж үзээд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгээр ирүүлсэн тендерүүд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзэж, тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг манай компанид мэдэгдсэн. Ингэж мэдэгдсэний дагуу үнэлгээний хороо дахиж хянаж үзсэн. Т тус хуулийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу тендерийг дахин үнэлэхэд тендер шалгаруулахад тэнцсэн нэг ч тендер ирүүлээгүй байсан тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын дагуу захиалагч бүх тендерээс татгалзсан талаар мэдэгдлийг Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот албан бичгээр нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Нэгэнт Снаас 27.1-т заасны дагуу дахин хянаж үзэх талаар чиглэл ирүүлсэн, үүний дагуу үнэлгээний хороо үнэлсэн. Уг албан бичгийг эс зөвшөөрч Санд гомдол гаргасан байдаг. С ******* сарын 05-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгээр захиалагчийн шийдвэр хуулийн үндэслэлтэй талаар нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Улмаар сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн ******* тоот Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгийг ирүүлсний дагуу Эрдэнэс Тавантолгой ХК-аас ******* сарын 09-ний өдрийн 01/725 тоот албан бичгийг К*******анд хүргүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-т бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана гээд 30.4.1-т тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах гэж заасны дагуу ажлын даалгавар тендерийн баримт бичигт шаардлагатай өөрчлөлтийг оруулан тендер шалгаруулалтыг 2023 оны ******* сарын 12-ны өдөр зарласан. Энэ нь хуульд заасан зохих журмын дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэж байгаа учраас нэхэмжлэгчийн Эрдэнэс Тавантолгой ХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.3. Хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ингээд байна л даа. Бид хэд 55.3.1-д заасны дагуу захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах буюу зөвхөн М ХХК-д холбогдуулан дээрх гомдлоо гаргасан гэдэг. Гэхдээ энэ хамгийн гол нь 55-ын хуулийнх нь заалтыг харахаар тендерт оролцсон хүмүүст гомдол гаргаад гомдлыг С хянан үзсэнийхээ үндсэн дээр 55.3.1, 55.3.2, 55.3.3 алийг нь хэрэглэх нь Сны өөрийнх нь эрх хэмжээний асуудал. Түүнийхээ дагуу С өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдээд нэхэмжлэгч 55.3.1-ийн дагуу татгалзаж өгөөч гэсэн байна. Энэ болохгүй юм байна. Энэ нь 27.1-д заасныг дахин үнэлүүлэх ёстой юм байна. 55.3.2-т заасны дагуу хэрэглэ гээд манайх руу буцаасан. Тэгээд Эрдэнэс Тавантолгой ХХК түүний дагуу дахин үнэлсэн. Бид нэг зүйл дээр буруудчихаад байгаа юм л даа. Ажлаа урагшлуулахын тулд, улсын төсвийг алдагдуулахгүй ажиллуулахын тулд 27.2-ыг удирдлага болгоод сөрөг нөлөө үзүүлэхгүй байдлыг нь бүгдэд нь ижил байсан болохоор үнэлээд явчихсан нь одоогийн байдлаар буруу болсон. Харин тэрийг Снаас зөвтгөөд 27.1-д заасан техникийн шаардлага, тэр зүйлүүдийг дахин үнэл гэсэн. Тийм учраас бид дахин үнэлэхэд 30.1-д заасны дагуу ямар ч тендерт ирүүлсэн шаардлага хангасан компани байгаагүй болохоор бид татгалзсан. Үүнийхээ дагуу 631 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Түүн дээрээ юу нь нийцэхгүй байгаа талаар хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа гомдлын шаардлагууд нь хуулийн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.4. Хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээний хорооноос дараах нэмэлт мэдээллийг өгье. Тендер шалгаруулалтын процессын талаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М ярьсан учраас тендерийн үнэлгээний шатанд нэхэмжлэгч талын яриад байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан шалгарсан этгээд нь шаардлагад нийцэхгүй хэмээн гомдол гаргатал манайхаас татгалзчихлаа гэдэг дээр нэмэлт тайлбар өгье. Та бүхэн мэдэж байгаа байх. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл тендерийг хянан үзэх. Тендерийг хянан үзэх заалтын 27.1 дээр тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан байна гээд 3 заалт байдаг. 27.2 дээр энэ хуулийн 27.1-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно гэж заасан. Үүнд 27.2.1-д бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө; 27.2.2-т захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх. Үүнийг мөрдлөг болгоод эхний шийдвэрээ гаргасан. Эхний шийдвэрээ ингэж гаргасан учир нь Эрдэнэс Тавантолгой ХК 2023 онд 23 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Эхний улирлын гүйцэтгэлээр 30 сая хүртэл тонн нүүрсийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад холбогдох нүүрс худалдаг авагч нарт экспортолно гэсэн төлөвлөгөөндөө тодотгол оруулаад баруун Цанхийн хөрс хуулалтыг яаралтай эхлүүлэх шаардлага гарсан учраас сүүлийн мэдэгдэл дээр дурдаад байгаа 60 тонны машин гэдэг нь 55 тонн байна. 60 тонны усны машин нь 37,5 тонн байна гэдэг нь сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна. Өөрөөр хэлэх юм бол тендерт орсон нийт 5 аж ахуй нэгж байсан. 5 аж ахуй нэгжүүд бүгд дээр нь ийм зөрүүтэй зүйлүүд гарч байсан. Магадгүй энэ 5 тонны зөрүүтэй байдал нь эцсийн гэрээний шатад сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна гэж шийдвэр гаргахад О компани энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүйгээр гомдол гаргасан учраас бид нар Снаас ирүүлсэн гомдлын хариуны ирүүлсэн материалуудын дагуу буюу 27.1-ээрээ сүүлийн шийдвэрээ гаргаад явсан. Манай Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үнэлгээний хороо бөгөөд захиалагчаас сүүлд явуулсан албан бичгүүдийн ямар зүйлүүд нь болохгүй байсан гэдгийг бүх талуудад тодорхой дурдаад өгчихсөн. Сая бас нэмэлт мэдээлэл ирсэн байх шиг байна. Түүн дээр тухайлах юм бол жишээ нь ******* УБН гэсэн улсын дугаартай машин байх шиг байна. Тэрийг 60 тонн байсан мэтээр Авто Тээврийн Үндэсний төвийн лавлагаа мэдээлэл аваад ирчихсэн байгаа харагдана. Тэрийг сая ирээд харлаа. Тээврийн хэрэгслийн мэдээлэл гэхэд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр лавлахад даац нь 55 тонн л гэж байсан. Манай тендерийн баримт бичгийн шаардлага дээр 60 тонны даацтай гэсэн шаардлагууд байсан. Тийм учраас 27.2-оор зөрүүтэй үнэлгээ хийсэн. Мөн 14 белазыг Ю******* компаниас худалдаж авна гээд ирүүлсэн. Нэг усны машиныг худалдаж авна гэсэн гэрээтэй ирүүлсэн. Ажлын даалгавар бөгөөд тендерийн өгөгдлийн хүснэгт дээр нэг зөрүүтэй зүйл байсан нь ажлын даалгаварт тендерийн өгөгдлийн хүснэгт дээр шууд нэр бүхий хэдэн тонны, тийм машинтай байна гэж тавьсан. Ажлын даалгавар дээр нэг нэмэлт өгүүлбэрүүд оруулчихсан байсан. Тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас энэ 14 худалдаж аваад, бидний өмчид шилжээгүй байгаа, хэзээ ирэх нь тодорхойгүй машиныг шаардлага хангахгүй гэж үзсэн. Энэ мэтээр бүх шалгалт, үнэлгээг хийсэн байгаа гэдгийг нэмэлтээр хэлье. Бусад зүйлсийг асуулт, хариултын шатанд тодорхой тайлбарлаад явъя. гэжээ.

3.5. Хариуцагч Сны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс гаргасан Сд холбогдох 3 шаардлага буюу өөрөөр хэлбэл процессын хуулийн 52 дугаар зүйлд заасан хүчингүй болгох агуулгаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байгаа. Энэ хүрээний 3 шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Тендерт оролцогч О компаниас 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу захиалагчийн шийдвэртэй холбоотойгоор гомдол гаргасан. Тендерийн хуульд С ямар эрх хэмжээний хүрээнд гомдлыг хянан шийдвэрлэх вэ гэдгийг 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл захиалагчийн шийдвэрт гомдол гаргасан гэж үзэж байгаа. Энэ гаргасан гомдлын дагуу тус яам тендер шалгаруулалтыг түдгэлзүүлээд, тендер шалгаруулалтыг ирсэн материалд үндэслээд хянан үзэж Сны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгээр хүргүүлсэн байгаа. Энэ албан бичигт Захиалагчаас ирүүлсэн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тендерийн үнэлгээний дүгнэлт, захиалагчаас тендерт оролцогчоор хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01495 тоот мэдэгдэл, 01496 тоот гэрээ байгуулахаар гарсан шийдвэрээс үзэхэд захиалагч хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан шалгуур үзүүлэлтүүдийг удирдлага болгон О компани болон М компанийн ирүүлсэн тендерүүдийг тендерийн баримт бичгийн өгөгдлийн үзүүлэлтэд заасан заалт бүрээр нь шалгаж шаардлагад нийцсэн гэж хянуулсан үндэслэлтэй гэж дурдаад, Тендерийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү гэсэн. Гомдлын хүрээнд хянан үзлэг, тендерт захиалагчаас болон үнэлгээний хорооноос ирүүлсэн оролцогч 2 компанийн аль аль нь 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан тендерт хамаарахгүй байсан. Энийг өмнө нь захиалагч болон үнэлгээний хорооны итгэмжилсэн төлөөлөгчдөөс тодорхой хэлж байна. Тэгэхээр энэ хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд бид 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь хэсгээр үндэслээд 27.1-д заасны дагуу үнэлгээ хийгээрэй гээд тодорхой хуулийн зүйн заалтыг дурдаад явуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нь хуульд заасан гомдлын хүрээнд одоо хянаж үзээгүй гэсэн зүйл ярьж байна. Хуульд тодорхой заасан байдаг. С ямар 3 төрлийн хүрээнд шийдвэр гаргах эрхийг нь заагаад өгчихсөн. 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт энэ талаар заасан байгаа. Хоёрдугаарт нь Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалд тендерт оролцогчоос ирүүлсэн гомдол хянан шийдвэрлэх журам гээд захиргааны хэм хэмжээ заасан акт байдаг. Энэ актын 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Санд гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж дараах шийдвэрүүдийн аль нэгийг нь гаргана гээд заачихсан. Тус яаманд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргасан. Сонгох боломжтой байсан сонголтуудын хүрээнд шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчээс хуулиар олгогдоогүй, хариуцагчийн үнэлгээ хийх талаар гаргаагүй, бид нар зөвхөн М компанийн гомдолтой холбоотой гомдол гаргасан гэж байна. Гэтэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гол онцлог нь шүүхийн процессоос арай өөр байдаг. Нэгдүгээрт нь 55 дугаар зүйлийн 55.1д хэнтэй холбоотой ямар шийдвэрийг сангийн хянаж үзэхийг заачихсан. Хоёрдугаарт гарах шийдвэрийн төрлүүд нь үндэслэлтэйгээр, захиргааны процессын хууль шиг заавал 106-д нийцсэн, хэрэгжих боломжтой байгаа эсэхийг нь хардаггүй. Захиалагчийн шийдвэрийг хууль зөрчсөн талаарх агуулгыг хянадаг учраас энэ хүрээндээ шийдвэрийг гаргасан юм. Тэгэхээр нэхэмжлэгчээс гаргаж байгаа эхний шаардлага үндэслэлгүй байна. Хүчингүй болох үндэслэл тогтоогдохгүй байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн ******* тоот гомдол хянасан тухай албан бичгийг хүчингүй болгох үндэслэл. Компанийн гаргасан асуудлын хүрээнд асуудлыг шийдвэрлэхгүй хуульд заасан тухайн асуудлаас нь хальсан, гомдолд заагаагүй асуудлаар шийдвэр гаргасан талаар гаргасан боловч тус яам захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж хариу ирүүлж гомдол гаргагчийн хууль ёсны эрхийг дахин зөрчсөн талаар үндэслэлээ дурдсан байдаг. О компаниас 04 дүгээр сарын 27-нд Санд гаргасан гомдолдоо Моннис мйанинг компанийг шалгаруулсан захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгохоор гомдол гаргасан байхад захиалагч нь 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээрээ О компанийн тендер шаардлагад нийцсэн тухай дүгнэлтээ хүчингүй болгоод шалгаруулахаас татгалзсан энэ талаар гомдол гаргасан. Энэ тал дээр нь үнэлгээ хийсэн гэдэг нь бид нарын шаардлага биш байна, бид нар үнэлгээ хийдэг талаар яриагүй. М ХХК-тай холбоотой хүчингүй болгох талаар ярьсан гэж байна. Бид нар захиалагчийн шийдвэрийг үзэхэд захиалагч 27 дугаар зүйлийн 27.1-т заасны дагуу хуулийн шаардлагад нийцсэн тендерүүдийг нь тогтоогоод 27.3-д заасан нэг ч шаардлагад нийцсэн тендер байхгүй учраас 30 дугаар зүйлд заасны дагуу бүх тендерээс татгалзсан шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ шийдвэр нь үндэстэй байна гээд захиалагчийн шийдвэрийг нь баталгаажуулсан буюу тэр захиалагч үнэлгээ хийсэн байна гэдэг талаар нь хариу өгсөн. Гэтэл энийг нэхэмжлэгчийн зүгээс шинээр нөхцөл байдал үүсгэсэн байна. Захиалагчийн хууль ёсны эрх ашгийг дордуулсан гэсэнтэй холбоотой нэхэмжлэлдээ дурдсан байсан. Тэгэхээр яагаад бид нар Захиргааны процессын хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийг дурдсан бэ гэхээр захиргааны акт байх үндсэн шаардлагууд үндсэн 4 урьдчилсан нөхцөл байгаа шүү дээ. Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд, гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, амаар бичгээр гаргасан, захирамжилсан шинжтэй шийдвэр болон үйл ажиллагаа. Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэж гаргасан болохоос биш бид нар тухайн компанийн талаар нэмэлт өөр эрх ашиг хөндсөн зүйл байхгүй. Хоёр дахь шаардлагын чинь хүрээнд захиргааны шийдвэр биш, шинээр нөхцөл байдал үүсээгүй байна. Захиалагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй үнэлгээ хийсэн үндэслэлтэй байна гэдэг талаар хариу явуулсан байхад энийг хүчингүй болгох зүйл байхгүй. Хамгийн гол зүйл нь захиалагч, хэргийн нотлох баримтын хүрээнд шинжлэн судлахад харагдах. Үнэлгээний хороо буюу захиалагч эхний гомдлын хүрээнд бүх тендерүүдэд дахин үнэлгээ хийсэн үйл баримт тодорхой харагдаж байгаа. Энэ үйл баримтын хүрээнд захиалагчаас шийдвэр гаргасан нь тодорхой байгаа. Нэгэнт хэрэгжчихсэн шийдвэр байна, нэгэнт хэрэгжчихсэн зүйлийг хүчингүй болгох тухай ойлголт байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ шаардлага үндэслэлгүй байна гэсэн агуулгаар бид нар тайлбарласан. Гурав дахь шаардлагын хувьд улсын орлого болох талаар албан бичгийг хүчингүй болгуулж, 20 сая төгрөгийг буцаан гаргуулах шаардлагаар маргаж байгаа. Тэгэхээр захиалагчийн сүүлд гаргасан 2 дахь удаагийн гомдол захиалагч шийдвэр үнэлгээ хийсэн нь үндэслэлтэй байна гээд гомдлыг шийдвэрлэчхээд байхад үүнийхээ хүрээнд бид нар хуульд зааснаараа үндэслэлгүй гомдолд дэнчин болгосон 20 сая хүртэлх төгрөгийг нь улсын орлого болгох хуулийн заалт байгаа. Мөн түүнчлэн улсын орлого болгох талаар тендерт оролцогчоос гаргасан тендерийн баталгаа дээр хүртэл энэ талаар одоо тодорхой заасан байдаг. Жишээлбэл энэ дээр 20 саяас хэтрэхгүй байна гэж заасан. Буцаан олгох шаардлага үндэслэлгүй байна. Нэгтгэн дүгнэвэл нэгэнт захиргааны акт хүчингүй болчихсон, нэхэмжлэлийн шаардлагаар маргах үндэслэлгүй, хэрэгжилт дуусгавар болсон байхад уг актыг хүчингүй болгох тухай ойлголт байхгүй. Нөгөө талаар 2 дахь шаардлагын хүрээнд тухайн О компани ирүүлсэн дээр үнэлгээ дахин хийсэн үндэслэлтэй болохыг зааснаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаагүй. Гомдлын хүрээнд гомдол үндэслэхгүй гээд шийдвэрлэсэн учраас энэ компаниас ирүүлсэн тендерийн баталгааны К*******ны 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ТЗ2053 гэсэн дугаартай тендерийн баталгааны 3-т төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тендерт оролцогчийн гаргасан гомдлыг бүхэлд нь үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн тохиолдолд өөрөө үл маргах журмаар баталгаагаа улсын орлого болохыг хүлээн зөвшөөрөөд ирүүлсэн байдаг. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан тус яаманд холбогдох хүчингүй болгохоор гаргасан шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3.6. Хариуцагч Сны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Албан бичиг дээр тайлбар хэлье. Түрүүн уншуулсан 3 дугаар параграф 27.2 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон "М" ХХК-ийн ирүүлсэн тендерийг тендерийн баримт бичиг, өгөгдлийн хүснэгтэд заасан заалт бүрээр шалгаж, шаардлагад нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэсэн. Сая захиалагч, үнэлгээний хороо дээр яригдаад байгаа аль альд нь алдаанууд байгаа. Тийм учраас 27.2-оо бариад гэрээний үүргийг биелүүлэхэд тухайн шаардлагууд нь сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй гээд захиалагч нь үнэлгээ хийхдээ үзчихсэн. Тийм учраас 27.2-оо барьж үнэлгээгээ хийгээд, үндэслээд тендерт оролцогч нартаа мэдэгдлээ өгсөн. Энэ нь зөв байсан. Гэхдээ гомдол гаргагч нөгөө шалгарсан оролцогчоо хянуулъя гээд гомдол гаргаж байгаа учраас С гомдол гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх гомдлын шаардлагууд, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, гомдол гаргагч болон хариуцагч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагуудаас энэхүү шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 1.1, 1.2-т тодорхойлсон шаардлагуудад дурдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл гарах үндэслэл болсон тус компанийн Тны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг тус тус хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, энэхүү шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 1.5, 1.7, 1.8-д тодорхойлсон шаардлагуудыг хангаж, үлдсэн шаардлагууд болох энэ шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 1.3, 1.4, 1.6-д тодорхойлсон шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

А. Шүүх гомдол гаргагчаас тодорхойлон маргаж буй захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх бөгөөд гомдол гаргагчаас гаргасан гомдлын шаардлагуудыг учир зүйн уялдаа холбоо, дэс дараалалтай /логик уялдаатай/ байдлаар нь бүлэглэж, энэ агуулгаараа шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэг. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл[10], "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл гарах үндэслэл болсон тус компанийн Тны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* хурлын тэмдэглэлийн дөрөв дэх заалтыг[11] тус тус хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн тухайд:

1.1. Гомдол гаргагчийн зүгээс "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдлийг хүчингүй болгох шаардлагыг хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-д, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл гарах үндэслэл болсон тус компанийн Тны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* хурлын тэмдэглэлийн дөрөв дэх заалтыг хүчингүй болгох шаардлагыг хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тнд холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасан агуулгаар буюу хүчингүй болгуулах нэхэмжлэлийн төрлөөр тодорхойлж маргасан.

1.2. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэсний дагуу маргаж буй захиргааны актуудыг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

1.3. Тогтоогдсон үйл баримтын тухайд авч үзвэл, гомдол гаргагч О ХХК нь Эрдэнэс Тавантолгой ХК-аас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарласан ЭТТ/******* дугаартай Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцад оролцжээ.

1.4. Улмаар тус 2 дугаар багцад гомдол гаргагч О" ХХК болон М ХХК орж өрсөлдсөн бөгөөд Тноос холбогдох 2 компанийн тендерийг хянан шалгаж үзээд хэн алиныг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтад заасан шаардлагад нийцсэн тендер гэж үзсэн боловч "хамгийн сайн" үнэлэгдсэн тендерт оролцогчоос өндөр үнийн санал ирүүлсэн гэх үндэслэлээр мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 дахь заалтад заасны дагуу О" ХХК-ийг тендерт шалгаруулаагүй, харин М ХХК-ийг шалгаруулсан болохыг хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 тоот албан бичгээр мэдэгдсэн байна.[12]

1.5. Уг мэдэгдлийг О" ХХК хүлээн аваад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 23/88 тоот албан бичгээр Санд гомдол гаргасан ба Гомдол гаргагчаас гаргасан дээрх гомдлын хариуг С 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгээр[13] өгсөн ба агуулга нь ... М ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкинд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна. Түүнчлэн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.2 дахь заалтыг үндэслэн тендер шалгаруулалтын тус багцад ирүүлсэн тендерүүдийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзсэний үндсэн дээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлнэ үү гэжээ.

1.6. Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичгийг хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Т хүлээн аваад, эхлээд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус компанийн Т хуралдаж, маргаж буй *******тай Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг[14] үйлдэж, тус хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтаар Багц 2. О ХХК ирүүлсэн тендерээс хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4 дэх заалт, тендерийн баримт бичгийн 17.6.2, 17.6.3, 17.8, 17.9 дэх заалтад заасны дагуу шаардлагад нийцээгүй гэж үзэж тус тус татгалзлаа гэж шийдвэрлэжээ.

1.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид үнэлгээний дүгнэлт гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх ... гэж зааснаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *******тай хурлын тэмдэглэлийг тус хорооны шийдвэр гэж үзэх бөгөөд үүнд тулгуурлан дараагийн маргаж буй захиргааны акт болох Эрдэнэс Тавантолгой ХК-аас 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот мэдэгдлийг гаргаж, О ХХК-д хүргүүлсэн байна.

1.8. Харин дээр дурдсан маргаж буй захиргааны актууд гарах болсон үндэслэл нь Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Гомдол хянасан тухай ******* тоот албан бичиг[15] байжээ.

1.9. Тус албан бичгийн агуулгаас үзэхэд, ... Харин О ХХК-аас ирүүлсэн гомдолд Улсын Их Хурлаас зохион байгуулсан нээлттэй сонсголд М ХХК нь 2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас Уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр 107.4 тэрбум төгрөгийн зээл авч, авсан зээл нь чанаргүй ангилалд орсон тухай хэлэлцсэн ба шинжээчийн дүгнэлтээр М ХХК нь нийт санхүүжилтийн 17.9 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсныг тогтоосон талаар дурдаж, Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудаст нээлттэй байршуулсан Анхаарал хандуулах зээлдэгчийн жагсаалт-д М ХХК байгаа талаарх мэдээллийг хавсарган ирүүлсэн байна. Иймд М ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна ... гэжээ.

1.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана: гээд, мөн зүйлийн 55.3.3 дахь заалтад зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах. гэж заасан.

1.11. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, С нь тендерт оролцогчоос ирүүлсэн захиалагчийн шийдвэрт холбогдох гомдлыг хүлээн аваад тендер шалгаруулалтын үйл ажиллагаа зөрчилтэй болсон гэж үзвэл зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах буюу зөрчлийг арилгасны дараа дахин үнэлгээ хийлгэх эрх хэмжээтэй байх ба хуульд заасан энэхүү эрх хэмжээнийхээ хүрээнд О ХХК-аас гаргасан гомдлын нэг үндэслэл болох М ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг захиалагчид мэдэгджээ.

1.12. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбар зэргээс шинжлэн үзэхэд, хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Т нь Снаас хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хийхийг даалгасан дээрх ажиллагааг буюу М ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэх ажиллагааг хийгээгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Тодруулахад:

1.13. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгчээс хариуцагч Сны итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс асуусан асуулт болох Сны итгэмжилсэн төлөөлөгчдийн аль нь ч хариулж болно 2023 оны 04 дүгээр сарын 20-ны ******* дугаартай гомдол хянасан "Эрдэнэс Тавантолгой" болон "О" руу явуулсан тоот байгаа шүү дээ. Энд "М" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг нягталж үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна гэж бичсэн байна. Зөв үү? Энэ танайхаас явсан байна тийм үү? Үүний агуулга нь юу вэ гэхээр захиалагчид энэ асуудал, үйл баримтыг та нар тодруулаач гэсэн агуулга мөн үү?[16] гэхэд Сны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нгэрэл Тийм байна ... гэж, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э Энэ нь нягталж үзээч гэж байгаа юм гэж хариулснаас үзэхэд Сны гомдол хянасан ******* тоот албан бичгийн агуулга нь М" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг нягталж үзэхийг даалгасан агуулгыг нотолж байна.

1.14. Хэдийгээр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тны итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Тэрийг шалгасан. Сайт дээр байсан ...[17] гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэрэгт авагдсан Тны хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *******тай тэмдэглэлд ... Мөн 2 дугаар багцад М ХХК-ийн Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн асуудлыг Улсын Их Хурлын чуулган, байнгын хорооны хурал дээр нэр бүхий Улсын Их Хурлын гишүүн хөндөж гаргасан мөн сошиалд өртэй компанийг шалгарууллаа гэсэн мэдээллүүд цацагдсан. Бид тендерийн баримт бичигт Хөгжлийн банкны тодорхойлолт гэж нарийвчилсан заалт тусгаагүй. Монгол Улсад жилд 25 000 гаруй тендер шалгаруулалт зохион байгуулагддагаас Хөгжлийн банкнаас тодорхойлолт шаарддаг нэг ч тендер байдаггүй. Хуулийн гол маргаан юу вэ гэхээр Хөгжлийн банкийг харилцагч банк гэж үзэх үү үгүй юу гэх мэтчилэн хувь хүний маргаан давхар холбогдчихлоо ...[18] гэсэн байгаагаас үзэхэд Т нь Снаас даалгасан М" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг нягталж үзэх ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдож байна.

1.15. Иймд дээрх ажиллагааг хийгээгүй атлаа 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн *******тай хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтаар гомдол гаргагч О ХХК-ийн тендерээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.

1.16. Монгол Улсын хөгжлийн банк нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17.5-д[19] заасан харилцагч банк гэх ойлголтод Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна. гэж заасны дагуу Монгол Улсын Хөгжлийн банк нь хамаарна гэж шүүх үзсэн.

1.17. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгчээс ... Харилцагч банк гэдэгт нь Хөгжлийн банк орж байгаа юу? гэж асуухад, хариуцагч Сны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Эын хэлсэн хариултад Орж байгаа ... гэснийг тэмдэглэх нь зүйтэй.

1.18. Хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн агуулгаас үзэхэд, тус мэдэгдэлд Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийг дурдсан[20] атлаа уг албан бичгээр захиалагчид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтын дагуу М" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг нягталж үзэхийг даалгасан хэсгийг хэрхэн хэрэгжүүлсэн талаарх ямар нэг дүгнэлт байхгүй байгаа нь Снаас даалгасан дээрх ажиллагааг мөн адил хийгээгүй болохыг нотолж байна.

1.19. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчаас гаргасан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл гарах үндэслэл болсон тус компанийн Тны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг тус тус хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Б. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын маргасан бусад эрх зүйн асуудлын тухайд:

1.20. Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтаас гадна 55.3.2 дахь заалтыг хэрэглэж, улмаар уг тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендерт оролцогчдын тендерүүдийг мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу хянан үзэхийг заасан асуудлаар талууд маргасан.

1.21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана: гээд, мөн зүйлийн 55.3.2 дахь заалтад тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах; гэжээ.

1.22. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: гээд, мөн зүйлийн 27.1.1-27.1.3 дахь заалтад энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; техникийн тодорхойлолт; тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага. гэж, мөн 27.2 дахь хэсэгт Энэ хуулийн 27.1-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянахдаа дараахь шалгуур үзүүлэлтийг удирдлага болгоно: гээд, мөн зүйлийн 27.2.1-27.2.3 дахь заалтад бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөө; захиалагчийн санал болгосон гэрээний нөхцөлд хуульд үл нийцэх хязгаарлалт оруулсан эсэх; энэ хуулийн 27.2.1, 27.2.2-т заасныг хүлээн зөвшөөрснөөр шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх эсэх. гэж тус тус зохицуулжээ.

1.23. Түүнчлэн тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ., 27.4 дэх хэсэгт Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана., 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Дараахь тохиолдолд захиалагч бүх тендерээс татгалзана: гээд, мөн зүйлийн 30.1.1 дэх заалтад шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй; гэж заажээ.

1.24. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдийг эрх зүйн хэм хэмжээ тайлбарлах системчилсэн тайлбарын хүрээнд авч үзвэл, хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг нь тендерт тавигдах үндсэн шаардлагыг тогтоосон хэм хэмжээ байх бөгөөд харин 27.2 дахь хэсэг нь түүний шалгуур үзүүлэлт байхаар тодорхой заажээ.

1.25. Тодруулбал, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт зааснаар тендерийг үнэлэхдээ шаардлагад нийцсэн эсэхийг үнэлэхээс бус, шалгуур үзүүлэлтэд нийцсэн эсэхийг үнэлэхгүй, тендерээс татгалзах үндэслэл нь зөвхөн шаардлагад нийцээгүй байх явдал байна.

1.26. Хэдийгээр хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК, түүний Т болон Снаас ... тендерийг анх үнэлэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн ... гэх агуулгаар тайлбарлаж байх боловч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотод[21] ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 ... заалтыг үндэслэн хянан үзэхэд шаардлагад нийцсэн ... гэснээс үзэхэд анхнаасаа тендерийг үнэлэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн болох нь тогтоогдож байна.

1.27. Өөрөөр хэлбэл, дээрх үндэслэлээр хариуцагч нарын тайлбарласан тендерийг анх үнэлэхдээ хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн гэх тайлбар няцаагдаж байгааг дурдах нь зүйтэй.

1.28. Тиймээс хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК, түүний Т нь анхнаасаа тендерийг үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг хэрэглэж үнэлсэн атлаа 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот мэдэгдэлдээ О ХХК-ийн тендерийг 5 үндэслэлээр /Хүснэгтэд хийсэн[22]/ шаардлага хангаагүй гэж үзсэн нь буруу байна.

1.29. Түүнчлэн, Эрдэнэс Тавантолгой ХК-иас 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зарласан ЭТТ/******* дугаартай Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажил-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтын зааварчилгаад тусгагдсан шаардлагууд нь анхнаасаа алдаа мадаггүй, судалгаанд суурилж боловсруулагдсан эсэх нь эргэлзээтэй байна гэж шүүх үзэв.

1.30. Шаардлага хангаагүй гэх зарим үндэслэлд тухайлсан дүгнэлт өгвөл, Тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1: Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана гээд, Машин механизм нэр: Автосамосвал, Хүчин чадал: 60 тн гэсэн атлаа даацын тухай тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ талаар талуудын дунд ойлголтын зөрүүтэй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтуудыг шинжлэн судлахад тогтоогдсон.

1.31. Хэл зүйн тайлбарын үүднээс авч үзэхэд, монгол хэлний үгсийн санд даац гэх үгийг утгын хувьд даах чадал, чадвар[23] гэж, харин хүчин чадал гэх ойлголтыг утгын хувьд хөдөлгүүрийн хүч[24] гэж тайлбарлажээ.

1.32. Дээрхээс дүгнэхэд, автосамосвалын хувьд хөдөлгүүрийн хүчийг илэрхийлдэг хүчин чадал гэх шаардлагыг тавьсан нь үндэслэлтэй эсэх, хүчин чадал гэж шаардлагад бичсэн атлаа даацын тухай тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна.

1.33. Мөн дэлхийн улсууд уул уурхайд ашигладаг тоног төхөөрөмжүүдийн даацыг metric ton, эсхүл short ton гэсэн хоёр өөр төрлийн хэмжүүрээр тооцдог байх бөгөөд тухайлбал, гомдол гаргагчийн санал болгосон Беларусь Улсад үйлдвэрлэгдсэн 55 тонны гэгдэх машин механизмуудыг short ton-д тооцон шилжүүлбэл 60.62 тн болохоор байгаа нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотлох баримтыг[25] шинжлэн судлах явцад тогтоогдож байна.

1.34. Гэтэл хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендерийн баримт бичигт машин механизмын даацыг аль төрлийн хэмжүүрээр үнэлэх тухай тодорхой тусгаагүй байгаа нь тендерт оролцогчид болон Тны дунд маргаан үүсгэх шалтгаан болсон байна.

1.35. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 12.1: Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл: Шаардана гээд, Машин механизм нэр: Усны машин, Хүчин чадал: 60 тн гэсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, усны машины нийт жинг илэрхийлсэн эсэх, эсхүл ус ачиж тээвэрлэх даацыг илэрхийлсэн эсэх нь тодорхойгүй.

1.36. Тендер шалгаруулалтын зааварчилгааны /ТШЗ/ 17.6.2-т Ажил гүйцэтгэхэд шаардлагатай хүний нөөцийн мэдээлэл: Шаардана" гээд, мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага: Уул уурхайн салбарт 3 болон түүнээс дээш жил, Мэргэжил: Уул уурхайн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй гэж зааснаас үзвэл уул уурхайн чиглэлээр бакалавр зэрэг авснаас хойш 3 болон түүнээс дээш жил ажилласан байх гэж заагаагүй байна.

1.37. Гэтэл хариуцагч нь О ХХК-иас ээлжийн мастераар санал болгосон Ч.Агийн уул уурхайн салбарт бакалаврын зэрэг авсан 2020 оноос хойш туршлагыг тооцсон нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ажилласан жилийг 3 ба түүнээс жил байхаар заасан атлаа бакалаврын зэрэг авснаас хойш 3 жил байхаар заасан мэт үнэлсэн нь хуульд нийцээгүй байна.

1.38. Мөн, Тендер шалгаруулалтын зааварчилгааны /ТШЗ/ 17.6.2-т инженер, техникийн ажилтнуудын 60% нь тухайн хуулийн этгээдэд ажилладаг үндсэн ажилтан байх шаардлагатай гэж заасан байгаа[26] тул үлдсэн 40% нь гэрээт ажилчид байх боломжтой гэж ойлгохоор байна.

1.39. Гомдол гаргагчийн тухайд, тендерийн ажил гүйцэтгэх инженер, техникийн ажилтнуудын 21 нь буюу 70% нь "О******* ХХК-нийн үндсэн ажилтнууд, 9 нь буюу 30% нь ажиллах хүчээр хангах гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээтэй байх бөгөөд "О" ХХК нь "Ю*******" ХХК-тай "Ажиллах хүчээр хангах-Аутсорсын үйлчилгээний гэрээ[27] байгуулж, ашиглалтын инженер Г.Ц, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн Т.А, засварын механик Б.М нарын 3 ажилтныг 36 сарын хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон болох нь тогтоогдож байна.

1.40. Дээрх тухайлсан асуудлуудаас авч үзэхэд, хариуцагчийн боловсруулсан тендерийн баримт бичигт тусгагдсан шаардлагууд нь үнэн зөв, судалгаанд суурилсан эсэх нь эргэлзээтэй байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална. гэж заасны ... өрсөлдөх тэгш боломжтой ... байх зарчимд нийцээгүй байна.

1.41. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс хариуцагч С нь гомдлын хүрээнээс хальж, асуудлыг шийдвэрлэсэн гэх агуулгаар мэтгэлцсэн бөгөөд Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын[28] 6.1-д С нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана ... гэсний ... гомдлын хүрээнд хянан үзэж ... гэх хэсгийг зөрчсөн гэж тайлбарласан.

1.42. Гэвч гомдол гаргагч О ХХК нь анх 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 23/88 тоот албан бичгээр[29] Санд гомдол гаргахдаа 1 үндэслэлээр бус, 6 үндэслэлээр гомдол гаргасан байх тул Снаас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичигтээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтаас гадна 55.3.2 дахь заалтыг хэрэглэснийг шууд буруутгах үндэслэлгүй байна.

1.43. Гэхдээ Сны ******* тоот албан бичгийн дагуу хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот мэдэгдэлдээ О ХХК-ийн тендерийг 5 үндэслэлээр /Хүснэгтэд хийсэн[30]/ шаардлага хангаагүй гэснийг шүүх энэ шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.28-д буруу болсныг дүгнэсэн, түүнчлэн шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг баримтлан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл гарах үндэслэл болсон тус компанийн Тны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлсэн шийдвэрийн дагуу хариуцагч нараас дахин акт гаргахдаа шаардлага хангаагүй гэх 5 асуудлыг дахин авч үзэх агуулгаар шийдвэрлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

1.44. Иймд хариуцагч нар нь дахин шинэ акт гаргахдаа энэхүү шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.12-1.18-д заасан ажиллагаа болох М" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэхийг нягталж үзэх ажиллагааг хийх байдлаар энэ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлбэл зохино.

1.45. Шүүхээс тогтоосон 2 сарын хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тоолохыг тэмдэглэж байна.

Хоёр. О" ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох, "О ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг Тнд даалгуулах шаардлагын тухайд:

2.1. Гомдол гаргагч нь Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тендерийн үнэлгээнд холбогдуулан О" ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоолгох, "О ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг Тнд даалгуулах шаардлага гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.2. Учир нь, шүүх энэхүү шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1-д зааснаар хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" тоот мэдэгдэл гарах үндэслэл болсон тус компанийн Тны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ******* хурлын тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлсэн тул О" ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасан шаардлагад нийцсэн тендер болохыг тогтоох, "О ХХК-ийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасны дагуу үнэлгээ хийхийг Тнд даалгах хууль зүйн боломжгүй гэж үзсэн.

2.3. Өөрөөр хэлбэл, Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичигт зааснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтын дагуу М" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэх үйл баримтыг тогтоох чиг үүрэг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ. гэж зааснаар хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-д байх тул энэ ажиллагаа хийгдээгүй /буюу энэ үйл баримтыг тогтоогоогүй байгаа/ энэ нөхцөлд шүүх уг хоёр шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Гурав. "Эрдэнэс тавантолгой ХК-аас 2023 оны ******* сарын 12-ны өдөр ЭТТХ/******* дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

3.1. Гомдол гаргагч нь Эрдэнэс Тавантолгой ХК-д холбогдуулан "Эрдэнэс тавантолгой ХК-аас 2023 оны ******* сарын 12-ны өдөр ЭТТХ/******* дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.

3.2. Үндэслэлийг тайлбарлахад, Төрийн болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтын дагуу М" ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй эсэх үйл баримтыг тогтоох ажиллагаа хийгдээгүй байгаа, шүүхээс энэ ажиллагааг хийх шаардлагатай гэж үзэж, энэхүү шийдвэрийн Тодорхойлох нь хэсгийн 1.1, 1.2-т тодорхойлсон шаардлагуудад дурдсан захиргааны актуудыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн энэ тохиолдолд хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК-аас 2023 оны ******* сарын 12-ны өдөр ЭТТХ/******* дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер сонгон шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

3.3. Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Дөрөв. Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Гомдол хянасан тухай ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн онолд, ne ultra petita буюу гомдол гаргагчийн гомдлын хүрээнд хянах зарчим үйлчилдэг.

4.2. Энэхүү зарчим нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түвшинд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй. гэж зааснаар бэхэжсэн, захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны түвшинд, тухайлбал, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 6.1-д С нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана ... гэсний ... гомдлын хүрээнд хянан үзэж ... гэх хэсгээр бэхэжжээ.

4.3. Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Гомдол хянасан тухай ******* тоот албан мэдэгдлийн агуулгаас үзэхэд, ... Харин О ХХК-аас ирүүлсэн гомдолд Улсын Их Хурлаас зохион байгуулсан нээлттэй сонсголд М ХХК нь 2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкнаас Уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр 107.4 тэрбум төгрөгийн зээл авч, авсан зээл нь чанаргүй ангилалд орсон тухай хэлэлцсэн ба шинжээчийн дүгнэлтээр М ХХК нь нийт санхүүжилтийн 17.9 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсныг тогтоосон талаар дурдаж, Монгол Улсын Хөгжлийн банкны цахим хуудаст нээлттэй байршуулсан Анхаарал хандуулах зээлдэгчийн жагсаалт-д М ХХК байгаа талаарх мэдээллийг хавсарган ирүүлсэн байна. Иймд М ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэж байна ... гэсэн нь гомдол гаргагчаас гаргасан гомдлын хүрээнд шийдвэрлэсэн байх төдийгүй тухайн гомдлыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

4.4. Албан бичигт дурдсан дээрх асуудлыг хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК, түүний Т нь шийдвэрлээгүй орхигдуулсан нь гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд нийцээгүй байх бөгөөд харин маргаж буй Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн "Гомдол хянасан тухай ******* тоот албан мэдэгдэл нь хууль зүйн агуулгаараа гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

4.5. Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Тав. Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20.000.000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагын тухайд:

5.1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: гээд, мөн зүйлийн 4.2.5 дахь заалтад ... шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж заажээ.

5.2. Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 7.1-д С тендерт оролцогчийн гомдлыг хянан үзээд бүхэлд нь үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг хүчинтэй байх хугацаанд багтаан улсын орлого болгохыг захиалагчид даалгана. гэж зохицуулжээ.

5.3. Хууль, журмын дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, аливаа захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй байх учиртай байна.

5.4. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" ******* тоот албан мэдэгдэлд ... Захиалагчаас О ХХК-д хүргүүлсэн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01/495 тоот мэдэгдэл болон үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2.1, 27.2.2 дахь заалтыг үндэслэн хянан үзсэн талаар тус тус дурдсан бөгөөд тендер шалгаруулалтын тус багцад дахин үнэлгээ хийсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. гэсэн нь хуульд нийцээгүй байна.

5.5. Учир нь, Сны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичигт заасан М ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банканд хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүүгийн өр, төлбөртэй эсэх асуудлыг нягталж үзэх ажиллагааг захиалагч хийгээгүй байхад дахин үнэлгээг хуульд нийцүүлж хийсэн мэтээр дүгнэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад нийцээгүй.

5.6. Улмаар хариуцагч С нь хуульд нийцээгүй ******* тоот албан мэдэгдлийг үндэслэн 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" ******* тоот албан мэдэгдлийг захиалагчид явуулж, О ХХК-ийн К******* дахь 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ГЗ/2053 дугаартай тендерийн баталгааны 20 000 000 /хорин сая/ төгрөгийг улсын орлогод төвлөрүүлэхээр мэдэгдсэн нь буруу байна.

5.7. Үүний улмаас гомдол гаргагч О ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэлээ.

5.8. Иймд дээрх үндэслэлээр гомдол гаргагчийн гаргасан эдгээр шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11, 106.3.13 дахь заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, 30.1.1 дэх заалт, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэг, 55.3.2, 55.3.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтад заасныг тус тус баримтлан гомдол гаргагч "О" ХХК-ийн гомдлын шаардлагад дурдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тоот мэдэгдэл, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тны 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны ******* тэмдэглэлийн Шийдвэрлэсэн хэсгийн 4 дэх заалтыг тус тус хариуцагч Эрдэнэс Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Тноос дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, гомдлын шаардлагуудын зарим хэсэг болох "Эрдэнэс тавантолгой ХК-аас 2023 оны ******* сарын 12-ны өдөр ЭТТХ/******* дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгуулах, Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах, Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20.000.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай шаардлагыг тус тус хангаж, "Эрдэнэс тавантолгой ХК-аас 2023 оны ******* сарын 12-ны өдөр ЭТТХ/******* дугаартай "Цанхийн баруун уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын 2 дугаар багцын тендер шалгаруулалтыг дахин зарласан шийдвэрийг хүчингүй болгож, Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Гомдол хянасан тухай" ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, Сны 2023 оны ******* сарын 05-ны өдрийн "Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай" ******* тоот албан мэдэгдлийг хүчингүй болгож, тендерийн баталгааны 20 000 000 /хорин сая/ төгрөгийг хариуцагч Снаас буцаан гаргуулан гомдол гаргагч О ХХК-д олгож, гомдлын шаардлагын үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч "Эрдэнэс Тавантолгой" ХК болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Т шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 1.44-т заасан ажиллагааг хийж, шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол маргаж буй захиргааны актууд хүчингүй болохыг тогтоосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийн 35 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 35 100 төгрөгийг тус бүр 11 700 төгрөгөөр хуваан хариуцагч "Эрдэнэс Тавантолгой" ХК, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Т болон Снаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хэргийн 2-р хавтасны /цаашид 2Хх гэх/ 1-3 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 32 дахь тал

[3] 1хх 33-36 дахь тал

[4] 1хх 10-11 дэх тал

[5] 1Хх 137-139 дэх тал

[6] 1Хх 6-9 дэх тал

[7] 1Хх 65-66 дахь тал

[8] 1Хх 125 дахь тал

[9] 1Хх 69-70 дахь тал

[10] 1Хх 6-9 дэх тал

[11] 1Хх 139 дэх талын арын нүүр

[12] Хэргийн 1-р хавтасны /цаашид 1Хх гэх/ 32 дахь тал

[13] 1хх 10-11 дэх тал

[14] 1Хх 137-139 дэх тал

[15] 1Хх 10-11 дэх тал

[16] 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ТМ2023/21*******тай шүүх хуралдааны тэмдэглэлийн 23 дахь тал

[17] Мөн тэнд

[18] 1Хх 138 дахь тал

[19] 1Хх 148 дахь тал

[20] 1Хх 6 дахь тал

[21] 1Хх 32 дахь тал

[22] 1Хх 6-8 дахь тал

[23] Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, нэмж дэлгэрүүлсэн 3 дугаар хэвлэл, УБ, 2021 он, 256 дахь тал

[24] Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, нэмж дэлгэрүүлсэн 3 дугаар хэвлэл, УБ, 2021 он, 1086 дахь тал

[25] https://belaz.by/en/products/products-belaz/dumpers/dump-trucks-with-hydromechanical-transmission/dump-truck-series-75553229/, талууд нотлох баримтыг шинжлэн судлахад үүнийг судалсан болно. Мөн Белазмаркийн автосамосвал үйлдвэрлэгчээс ирүүлсэн тодорхойлолт, 2Хх 54-56 дахь тал

[26] 1Хх 156 дахь талын арын нүүр

[27] 2Хх 64-65 тал /тендерийн баримт бичгийн хуурцагт мөн хадгалагдсан байна/

[28] https://legalinfo.mn/mn/detail?lawId=209855&showType=1 линкээр үзэх боломжтой /нийтэд илэрхий нотлох баримт/

[29] 1Хх 33-36 дахь тал

[30] 1Хх 6-8 дахь тал