2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 2026/ШЦТ/465

 

 

 

 

 

 

 2026       02          12                                  2026/ШЦТ/465

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Отгонбаатар даргалж,

 

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

улсын яллагч Б.Амармөрөн,

шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О-ийн Ээд холбогдох эрүүгийн 2509 01551 1451 дугаар хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, *********** тоотод оршин суух, урьд  

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/793 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/790 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2006 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,        

******* овогт О-ийн Э /регистрийн дугаар: ********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Э нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “225/55/17 хэмжээтэй дугуй хямд зарна” гэж хуурамч зар байршуулан улмаар 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг *************тоотод оршин суух хохирогч Х.Бг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 50********** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 205,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо *********тоотод зохиомол байдлыг зориудаар бий болгожхохирогч М.Жгаас Playstation5 загварын тоглоомыг өдрийн 60,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож итгэл төрүүлэн, хуурч аваад тухайн Playstation загварын тоглоомыг барьцаалдуулан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 1,752,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ц.Нын цахим орчинд байршуулсан “Плэйстэйшн 5 түрээсэлнэ” гэх зарын дагуу холбогдож, “Playstaion 5 slim disk edition” тоглоомыг хоногийн 60.000 төгрөгөөр түрээсэлж тоглоно гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс аван барьцаалдан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 2,680,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо **********тоотод байхдаа цахим орчинд “Eegii Tmj” гэсэн хаягаас “215:65:15-тай зуны дугуй байгаа шүү 250.000 төгрөгт аваарай” гэх хуурамч зарыг байршуулж улмаар хохирогч Э.Утай харилцаж зохиомол байдлыг зориудаар бий болгож Хаан банкны 50********** дугаартай дансаар 195,000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 6,584,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Эийг залилах гэмт хэрэгт холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2509 01551 1451 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 21-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 28-29-р хуудас/,

Дамно ХХК-ийн СБ2-25-365 дугаартай дүгнэлт /1хх-ийн 57-62-р хуудас/,

О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 39-41-р хуудас/,

Хохирогч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 120-121-р хуудас/,

Хаан банкны О овогтой Эийн 50********** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 153-155-р хуудас/,

О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 167-168-р хуудас/,

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хөнөнгийн Ундарга ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын баримт /1хх-ийн 175-р хуудас/,

Хохирогч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 200-201-р хуудас/,

Гранд Ассэт Валью ХХК-ийн 25/093 дугаартай үнэлгээ /1хх-ийн 205-209-р хуудас/,

О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 220-221-р хуудас/,

Хохирогч М.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 48-р хуудас/,

Гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 50-51-р хуудас/,

Найман анд барьцаат зээлийн газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /2хх-ийн 53-р хуудас/,

Дамно ХХК-ийн СБ2-25-336 дугаартай үнэлгээ /2хх-ийн 73-78-р хуудас/,

Хохирогч Э.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 100-101-р хуудас/,

Хохирогч Э.Угийн Хаан банкны 51******** тоот дансны хуулгаар Хаан банкны 50********** тоот данс руу 195,000 төгрөг шилжүүлсэн баримт /2хх-ийн 102-р хуудас/,

Мөрдөгчийн Хаан банкны 50********** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 113-114-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Б.Амармөрөн: “...О.Э нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “225/55/17 хэмжээтэй дугуй хямд зарна” гэж хуурамч зар байршуулан улмаар 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг *************тоотод оршин суух хохирогч Х.Бг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 50********** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 205,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо *********тоотод зохиомол байдлыг зориудаар бий болгожхохирогч М.Жгаас Playstation5 загварын тоглоомыг өдрийн 60,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож итгэл төрүүлэн, хуурч аваад тухайн Playstation загварын тоглоомыг барьцаалдуулан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 1,752,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ц.Нын цахим орчинд байршуулсан “Плэйстэйшн 5 түрээсэлнэ” гэх зарын дагуу холбогдож, “Playstaion 5 slim disk edition” тоглоомыг хоногийн 60.000 төгрөгөөр түрээсэлж тоглоно гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс аван барьцаалдан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 2,680,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

Мөн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо **********тоотод байхдаа цахим орчинд “E” гэсэн хаягаас “215:65:15-тай зуны дугуй байгаа шүү 250.000 төгрөгт аваарай” гэх хуурамч зарыг байршуулж улмаар хохирогч Э.Утай харилцаж зохиомол байдлыг зориудаар бий болгож Хаан банкны 50********** дугаартай дансаар 195,000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 6,584,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх дүгнэлтийг.

 

Шүүгдэгч О.Э шүүх хуралдаанд “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хоригдож байхдаа маш их зүйлийг ойлгож ухаарсан. Миний бие хэвтэрт байдаг эмээ, бага насны 2 дүү, эгчийн хамт амьдардаг учраас одоогоор бусдад учирсан хохирлоо төлөх боломжгүй байна. Нэн даруй ажил хөдөлмөр хийж хохирол төлбөрөө төлөх боломжийг хангаж өгнө үү. Цаашид гэмт хэрэг, зөрчилд холбогдож болохгүй гэдгийг ойлгож ухаарсан. Нийгэмд нөлөөтэй зөв хүн байна. Иймд эрхэм шүүгч эрх зүйн болон хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэж гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

 

Шүүгдэгч О.Э нь үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд “225/55/17 хэмжээтэй дугуй хямд зарна” гэж хуурамч зар байршуулан улмаар 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг *************тоотод оршин суух хохирогч Х.Бг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн Хаан банкны 50********** тоот данс руу 2 удаагийн гүйлгээгээр нийт 205,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо *********тоотод зохиомол байдлыг зориудаар бий болгожхохирогч М.Жгаас Playstation5 загварын тоглоомыг өдрийн 60,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцож итгэл төрүүлэн, хуурч аваад тухайн Playstation загварын тоглоомыг барьцаалдуулан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 1,752,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Ц.Нын цахим орчинд байршуулсан “Плэйстэйшн 5 түрээсэлнэ” гэх зарын дагуу холбогдож, “Playstaion 5 slim disk edition” тоглоомыг хоногийн 60.000 төгрөгөөр түрээсэлж тоглоно гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрээс аван барьцаалдан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж 2,680,000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо **********тоотод байхдаа цахим орчинд “Eegii Tmj” гэсэн хаягаас “215:65:15-тай зуны дугуй байгаа шүү 250.000 төгрөгт аваарай” гэх хуурамч зарыг байршуулж улмаар хохирогч Э.Утай харилцаж зохиомол байдлыг зориудаар бий болгож Хаан банкны 50********** дугаартай дансаар 195,000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 6,584,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч М.Жгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ********** дугаараас над руу залгаад PS5 тоглоомын түрээс байгаа юу гэж асуухаар нь байгаа гэсэн. Тэгээд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо ********* тоотод хүргэж өгөхөөр болсон. Тэгээд очоод өдрийн 60,000 төгрөгөөр 1 хоногийн хугацаанд түрээслэхээр болж тохиролцсон. Тэгээд маргааш оройны 20 цагийн үед очоод дугаар луу нь залгатал би гэртээ байхгүй байна КТМ-с дээр байна гэхээр нь за яваад очъё гээд очтол утсаа салгаад алга болсон. Тэгээд өдөр болгон хуурч мэхэлж энд тэнд явж байна гэж хууран мэхэлж миний PS5-г өгөхгүй залилж алга болсон. Би сайн мэдэхгүй харвал танина. Надад регистрийн дугаар нь байгаа ********* гэсэн О.Э гэсэн залуу байсан. Гэрийн хаягийг нь мэднэ. Би өөрийн PS5 2024 оны 12 дугаар сард компьютер ландаас 2 гартай нь 1,950,000 төгрөгөөр авч байсан. Одоо би өөрийн эд зүйлээ зах зээлийн ханшаар үнэлнэ...” гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ч.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай ломбарданд үл таних залуу Playstation 5 загварын тоглоомыг 2 гарны хамт цүнхтэй барьцаанд тавья гэж авчирсан. Тухайн залуу нь Э гэсэн нэртэй байсан. Тэгээд 900.000 төгрөгний барьцаанд тавиад явсан. Тэгээд дараа нь яг хэзээ гэдгийг нь санахгүй байна, нэг өдөр хугацаа нь хэзээ дуусах билээ гэж асуугаад явсан. Сунгалт энэ тэр хийлгээгүй, тэрнээс хойш ахиж ирээгүй. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн Хоёрдугаар хэлтсээс мөрдөгч ирээд прокурорын зөвшөөрлөөр тухайн тоглоомыг цүнхтэй нь авч явсан. Тэр хүүхдийг ********* гэсэн регистрийн дугаартай, О овогтой Э гэж байсан. Утасны дугаар нь 89******* гэсэн дугаартай. Би тэр тоглоомыг гэмт хэргийн холбогдолтой тоглоом гэдгийг мэдээгүй. Одоо надад 900.000 төгрөгийн хохирол учирсан байна. Би 900.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Дамно ХХК-ийн СБ2-25-365 дугаартай “...Playstation 5 загварын тоглоом 1,700,000 төгрөг, хар өнгийн цүнх 52,000 төгрөг нийт 1,752,000 төгрөг...” гэх дүгнэлт,

О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “... Би Playstation 5 загварын тоглоомыг түрээсэлье гээд утсаар холбогдоод хаягаа өгсөн. Нөгөө утсаар холбогдсон хүн хаяг дээр хүргэлтээр авчирч өгөөд 60,000 төгрөг төлөөд 1 өдөр түрээсэлсэн. Тэгээд тухайн үед тоглож байгаад Хүнсний-4 гэрлэн дохиогоор урагшаа өнгөрөөд замын баруун талд байдаг ломбардад тавьсан...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 16 цагийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо Сургуулийн 2-7 тоотод байх гэртээ машины дугуй худалдаж авахаар “B” гэсэн нэртэй хаягаасаа “Хямд дугуй худалдаж авна 225/55/17, 215/55/17 гэсэн” пост оруулахад “E” гэсэн хаягаас над руу 225/55/17 хэмжээтэй дугуй хямд байна гэсэн чат бичихээр нь үнэ гэхэд 4 ширхэг дугуйгаа 250,000 төгрөг гэхээр нь ярилцаж байгаад 230,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тухайн зарах гэж байгаа дугуй нь Төв аймагт байгаа гээд 89******* дугаар явуулахаар нь утсаар нь яриад авахаар тохироод, унаанд өгч явуулахаар тохирсон. Тэгээд тал мөнгөө хийгээд дугуй ирэхээр нь талыг нь өгье гэхэд өмнө ингэж дугуй явуулаад хулхидуулсан гээд шууд мөнгийг авъя гэхээр нь зөвшөөрөөд, хаан банкны 50********** тоот данс руу эхлээд 100,000 төгрөг, унаанд тавьчихлаа гээд унааны эзний утас гээд 89********* гэсэн дугаар явуулахаар нь нэмж 110.000 төгрөгийг өөрийн Голомт банкны 61******** тоот данснаасаа 2 гүйлгээг хийсэн. Тэгээд дугуйгаа авчхаад залгаарай гэхээр нь 89****** дугаар руу залгахад түлшээ авчхаад гарч байна гэж ярьсан ба одоо гарч байна гэж мөн 2 удаа ярьсан...” гэх  мэдүүлэг,

Хаан банкны О овогтой Эийн 50********** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл,

О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...би өөрийн фейсбүүк хаяг дээрээ дугуй худалдана гэж зар оруулсан. Удалгүй 88******* дугаарын утаснаас холбогдоод 4 ширхэг дугуй худалдан гэж хэлээд Голомт банкны 61********* тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр 205,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тухайн 4 дугуйг өөр хүнд зарчихсан байсан болохоор тухайн хүний мөнгийг хувьдаа ашигласан...” гэх мэдүүлэг,

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хөнөнгийн Ундарга ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын баримт,

Хохирогч Ц.Нын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Миний бие “Playstaion 5 slim disk edition” гэх тоглоомын хэрэгслийг 1 удирдах гарын хамт 2,200,000 төгрөг, дахин 1 нэг гар худалдаж авсан 350,000 төгрөгөөр, төхөөрөмжийн цүнхийг шинээр нь 90,000 төгрөгөөр худалдаж авсан. Гарын цилкон кэйс нь 2 ширхгийг авсан ба нэг гарын кэйс нь 20,000 төгрөгөөр 2025 оны 01 дүгээр сард шинээр нь худалдан авсан. Түрээсийн үйлчилгээ дөнгөж эхэлж байсан ба зээлтэй болохоор өөрийн тоглоомыг түрээслэхээр шийдсэн. О.Э гэх залуу нь 89******* гэх дугаараас надтай 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр холбогдоод “таны төхөөрөмжийг түрээсэлмээр байна, ирээд авъя, ахаа 60,000 төгрөг байна, би очоод авъя” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд маргааш өглөө гэхэд л авна шүү гэж хэлсэн. Би уг нь 80,000 төгрөгөөр түрээсэлдэг болохоор тухайн хүн нь ирээд авъя гэж хэлэхээр нь залилан гэж бодолгүй 2025 оны 03 дугаар сарын ********* Андууд дэлгүүрийн урд талд өгч явуулсан...” гэх мэдүүлэг,

Гранд Ассэт Валью ХХК-ийн 25/093 дугаартай “...Playstaion 5 slim disk edition зах зээлийн ханш 2,680,000 төгрөг...” гэх үнэлгээ,

О.Эийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “... Би түрээслэх гэж авсан плэйстешн төхөөрөмжийг хэрэг учрал болсон гэх өдөр буюу 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд байрлах ********* хотхоноос зарын дагуу түрээслэх гэж аваад Хан-Уул дүүрэгт байрлах 19 үйлчилгээний төвийн хойд талд байрлах ломбарданд 700,000 төгрөгөөр тавьсан. Ломбардад тавьсан мөнгөөрөө архи уусан, шоудаж дуусгасан...” гэх мэдүүлэг,

Хохирогч М.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 89******* гэсэн дугаараас залгаад Playstation түрээсэлье Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо *********** тоотод аваад ир гэхээр нь хүргэж өгсөн О-ийн Э /*********/ гэсэн цахим үнэмлэх харуулаад Playstation 5-аа хүлээж авсан. Тэр цахим үнэмлэхийн зураг миний Playstation 5-аа хүлээлгэж өгсөн хүн мөн байсан. Тухайн хаягийн хаалгыг тогшсон чинь ойрд гэртээ ирээгүй аавынх нь эгч нь гэх хүн байсан. 2024 оны 11 дүгээр сард хувь хүнээс 1.800.000 төгрөгөөр худалдан авч байсан цагаан, хар өнгийн Playstation 5 slim disk 1ш гap 250.000 төгрөгөөр худалдаж авсан. 4 тоглоом 780.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо Playstation 5-аа 1.600.000 төгрөг, 1ш гараа 250.000 төгрөгөөр, тоглоомуудаа 600.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Пын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2023 оны 12 дугаараас хойш Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Найман-анд ломбардын салбарт ажиллаж байгаа. Намайг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Найман-анд ломбардны салбар дээр байх үед Э гэж хүн нь нэг үл таних эрэгтэй хүнтэй хамт орж ирээд Плэйстатшион 5, хоёр гарын хамт үнэлүүлээд 1,100,000 төгрөгийн барьцаанд тавьсан. 14 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан байсан. Түүнээс хойш 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Э нь ганцаараа ирээд “...Би хөдөө явж байгаа, энийг авч чадахгүй, та зуун мянган төгрөг өгөөд худалдаад авчих...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед Ээд бэлнээр 100,000 төгрөг өгсөн. Э мөнгөө авчхаад гараад явсан, дахиж холбогдоогүй. Эээс авсан байсан Плэйстатшион 5, хоёр гарын хамт ченжид 1,200,000 төгрөгөөр зарсан, манай салбар ломбардад ирээд авсан...” гэх мэдүүлэг,

Найман анд барьцаат зээлийн газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар,

Дамно ХХК-ийн СБ2-25-336 дугаартай “...Playstation 5 загварын тоглоом 1,700,000 төгрөг, хар өнгийн цүнх 52,000 төгрөг нийт 1,752,000 төгрөг...” гэх үнэлгээ,

Хохирогч Э.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганаран 44-10 тоотод гэртээ байхдаа Фейсбүүкийн зарын группэд Приус-41 маркийн машинд 215:65:15 тай зуны дугуй авна гэсэн зар тавиад өөрийнхөө ********** гэсэн дугаарыг үлдээсэн. Тэгсэн чинь фэйсбүүкийн чатаар над руу E гэсэн хаягтай хүн 215:65:15 тай зуны дугуй байгаа шүү 250.000 төгрөгт аваарай гээд чат бичээд ороод ирэхээр нь би 160.000 төгрөгөөр зарах уу гэхэд тэгээ та 160.000 ав гол нь Төв аймагт байгаа гэсэн. Тэгээд надад 89******* гэсэн дугаарыг өгөөд манай нөхөр лүү ярьчих, манай нөхөр ажил дээрээ байгаа гээд над руу 4 ширхэг шинэ дугуйны зураг явуулахаар нь би тухайн 89******* гэх нөхрийн дугаар луу залгаад асуухад би ажил дээрээ завгүй байна, дугуйнууд гэрт байгаа би эхнэртээ хэлээд хот руу ачаад явуулчихъя. Та 50********** гэсэн Хаан банкны данс руу эхлээд мөнгөө хийчих, дараа нь таны дугуйг унаанд тавиад явуулчихъя гэхээр нь би 50********** гэсэн Хаан банкны Э О гэсэн данс руу эхний удаа 160.000 төгрөг  хийсэн. Тэгээд  байж байсан чинь 89******* дугаараас надруу залгаад дугуйг чинь манай эхнэр унаанд тавьчихсан байна. Унааны зардал гээд манай эхнэрээс 15.000 төгрөг авсан байна тэр мөнгийг чи миний данс руу хийчих гэхээр нь би 50********** гэх данс руу 15.000 төгрөг хийчхээд би тухайн дугуйг унаанд тавьчихсан байх гэж бодоод Драгон буюу Авто вокзал дээр очоод хүлээх зуураа тухайн 89******* дугаар луу залгахад утсаа авахгүй байхаар нь гэртээ харьсан. Тэгээд гэртээ хариад байж байсан чинь 18 цагт 89******* гэсэн дугаараас залгаад таны дугуй Таван шар луу орж байна гэж байна. Би танд дугуйгаа арай хямдхан зараад байгаа юм байна, гадуур шинэ дугуй үнэтэй байдаг юм байна, та надад 50.000 төгрөг нэмж өг гэхээр нь би 2-уулаа анхнаасаа тохирсон надад одоо байгаа нь 20.000 төгрөг л байна гээд 50********** гэсэн данс руу дахин 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Драгон дээр очоод 89******* дугаар луу залгаад дугуй тавьж явуулсан гэх машины дугаарыг авах гээд залгахад миний утсыг авахаа больчихоор нь би гэртээ ирээд Фэйсбүүк хаягаар нь холбогдоход би дугуйгаа өөр хүнд 220.000 төгрөгөөр зарчихсан гэхээр нь миний мөнгийг гаргаж өг, өгөхгүй бол цагдаад өглөө шүү гэсэн чинь тэр хүн тэг тэг гэсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Угийн Хаан банкны 51******** тоот дансны хуулгаар Хаан банкны 50********** тоот данс руу 195,000 төгрөг шилжүүлсэн баримт,

Мөрдөгчийн Хаан банкны 50********** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” болон мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт шинжийг тодорхойлсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бичгийн болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тэрээр хохирогч нарыг хуурч удаа дараагийн үйлдлээр 6,584,000 төгрөгийн хохирол учруулсан нь Залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзлээ.

Тодруулбал, залилан мэхлэх гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгагдах онцлог нь зөвхөн эд зүйлс, өмч хөрөнгийг хуурч, мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах үйлдлээс гадна ирээдүйд эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн мэдэлдээ оруулж, буцааж өгөхгүй ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.

Түүнчлэн залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр явагддаг.

Идэвхтэй хууран мэхлэлт нь өмчлөгч болон бусад эзэмшигчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар эд зүйлс, өмч хөрөнгө өмчлөгчид гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар үйлдэгддэг.

Шүүгдэгч О.Э нь өөрийн амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн хэрэгцээ шаардлагаа хангахын тулд хохирогч нарт худал хэлж “дугуй зарна, playstation тоглоом түрээслүүлнэ” хэмээн хуурч дансаараа мөнгийг шилжүүлэн авч, эд хөрөнгүүдийг барьцаалан зээлдүүлэх газарт тавьж тухайн хөрөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан, түүнд бий болгосон амлалтаа хэрэгжүүлэлгүй, эд хөрөнгийн хохирол учруулжээ.

 

Иймд шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний... эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус заасан ба шүүгдэгч О.Ээд нь бусдад 6,584,000 төгрөгийн хохирол учруулсан.

 

Шүүгдэгч О.Э нь хохирогч нарт учирсан хохирлоос хохирогч М.Жд хохирлыг биет байдлаар өгсөн, бусад хохирогч нарын хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч О.Эээс хохирогч Х.Бд 205,000 төгрөгийг, хохирогч Ц.Нд 2,680,000 төгрөгийг, хохирогч М.Од 1,752,000 төгрөгийг, хохирогч Э.Уд 195,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ч.Ад 900,000 төгрөгийг тус тус олгуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Амармөрөн: “...Шүүгдэгч О.Э нь хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч О.Ээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 27 хоногийг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сар 27 хоног хорих ял шийтгэх, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь хэргийн учир 1 сар 8 хоног цагдан хоригдсныг эдлэх ялд оруулах тооцох саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч О.Э: “… хөнгөн ял шийтгэж өгнө үү…” гэх тайлбар, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг “дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч О.Ээд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзав.

 

Шүүгдэгч О.Ээд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас хорих ялыг сонгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.  

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2006 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаас 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 23 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 6 сар 23 хоногоор тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Э нь 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Ээд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** овогт О-ийн Эийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ээд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/2006 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх хорих ялыг 6 сар 23 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эийн цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ээд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эээс 5,732,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Бд 205,000 төгрөг, хохирогч Ц.Нд 2,680,000 төгрөг, хохирогч М.Од 1,752,000 төгрөг, хохирогч Э.Уд 195,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.Ад 900,000 төгрөгийг тус тус олгуулсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ээд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ялын хугацааг мөн өдрөөс эхлэн тоолсугай.     

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.ОТГОНБААТАР