| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 134/2024/00364/И |
| Дугаар | 134/ШШ2024/00047 |
| Огноо | 2024-01-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 134/ШШ2024/00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч М.Энхмандах, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Ц
Хариуцагч: Д.О
Хариуцагч: Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1,723,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, Д.О, Б.Э, иргэдийн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Ариунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Миний бие салбар төлөөлөгчийн газрын хууль ёсны төлөөлөгч билээ. 2023 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө дээд давхарын айлаас ус алдаж, манай байгууллагын таазны эмульс урсан шарлаж, хананы обой хунирч, хууларч зарим хэсгээрээ хөндийрч ховхорсон. Мөн 2 өрөөний паркет шал хэсэг хэсгээрээ дэвтэж, товойн хөөж гарч ирсэн. Тухайн үед юунаас болж ус алдсан талаарх сантехникийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр дээд давхарын айлын гал тогооны холигчийн уян хоолой задарсанаас ус алдсан болох нь тогтоогдсон. Манай байгууллага 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн засвар хийж дууссан байсан учир гарсан хохирлоо өөрсдөө мэргэжлийн засварын ажилтантай ярилцаж, тухайн үеийн засварын зардал дээр тулгуурлан тооцоолон гаргасан болно. Үүнд: Хананы обойг бүрэн солихгүй хэсэгчилж хунирч, ховхорч, шарласан хэсгийг солих :
Том обой-25,000*3=75,000
Жижиг обой-24,000-5=120,000
Цавуу- 14,000*2=28,000
Шарлаж, шохой нь ховхорсон таазыг мөн хэсэгчилж засуулах:
Эмульс-4л=35,000
Замаск=15,000
Ажлын хөлс-280,000
Паркетан шал 32м2 *20,000=640,000
Зөөлөвч-32м2 = 30,000
Тээврийн хөлс-100,000
Ажлын хөлс-400,000
Миний бие тухайн орон сууцны түрээслэгч Д.О хохирол барагдуулж өгнө үү гэхэд “санаатай ус алдуулаагүй, мөн би төлөх ёсгүй, түрээслүүлэгч Б.Э хохирлоо нэх” гэсэн хариу өгсөн. Байрны эзэн түрээслүүлэгч Б.Э энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэхэд “бид түрээсийн гэрээ хийсэн байгаа тэрхүү гэрээнд тийм зүйл байхгүй учир түрээслэгчээр хохирлоо гаргуул” гэж хариу өгөөд байгаа.
Дээрх түрээслүүлэгч Б.Э болон түрээслэгч Д.О 2 манай хохирлыг барагдуулаагүй тул манай байгууллагын эд хөрөнгөд хайхрамж, болгоомжгүй байдлын улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан. Нийтдээ ажлын хөлс ороод 1 723 000 төгрөгийн зардал гарсныг Б.Э, Д.О нараас нэхэмжилж байна. Засварчны хоол, ажлын цагийн алдагдал, ашиг орлого гэх мэт зүйлийг тооцоогүй гэв.
2. Хариуцагч Д.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. 2023 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 03-аас 04 цагийн үед сантехникч доод айл руу чинь ус алдаад байна, танайхаас байна уу хаанаас байна гэж хэлэхээр ус алдсаныг мэдсэн. Санаатай хэлээгүй гэж үзэхгүй байна. Би анх байрыг 04 дүгээр сарын сүүлээр түрээсэлсэн. Тэгэхдээ Б.Э эгчтэй цуг байранд орж үзээгүй. Гадны нөлөөгүйгээр ус алдах буюу гал тогооны уян хоолой задарсан. -д хохирол учруулсан нь түрээслэгчийн буруутай үйл ажиллагаа байхгүй бөгөөд хүний оролцоогүй элэгдлийн улмаас хоолой задарсан тул түрээслэгч Д.О миний бие уг асуудлыг хариуцахгүй. Гэрээнд хөлслөгч тал цахилгаан, сантехник гэх мэт зүйлийг санаатай байдлаар үйлдсэн хохирлыг өөрөө хариуцна гэж заасан байгаа. Энэ хохирол нь хүний гарын нөлөөгүйгээр болсон зүйл тул хөлслүүлэгч тал хариуцна гэж үзэж байна гэв.
3. Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
3.1. Би 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл нэг жилийн хугацаагаар байраа иргэн Д.О хөлслүүлсэн. Б.Э би нэг өрөө байрандаа урсгал засвар бүрэн хийсэн. Таазны засвар, хананы засвар обой, гал зуухны засвар обой, гал зуухны өрөөний тосгуур, холигч тосгуурыг шинээр авч тавьсан. Мөн ванны өрөө, цэвэр бохирын шугам, крант, ванны шүршүүр, халуун, хүйтэн усны шугамыг бүрэн гүйцэт шинэчилж сольсон. Ингээд нэг өрөө байранд 2023 оны 02 дугаар сард бүрэн засвар хийж шинэчилсэн. 2023 оны 04 дүгээр сард хөлслөгч Д.О, эхнэр хоёрт байраа засварлаж, нотариатаар гэрээ хийж, бүрэн гүйцэт хүлээлгэж өгсөн. Доод давхарт даатгалын компанид ажилладаг эмэгтэйг дагуулж оруулж танилцуулсан. Гэтэл 2023 оны 06 дугаар сард хөлслөгч Д.О утсаар над руу эгчээ манайх автомат угаалгын машинаа гал тогоондоо суурилуулаад байгаа, юм угаагаад байсан халуун усанд нь холбосон юм шиг байна. Сантехникийн хүний дугаарыг өгөөч, автомат угаалгын машинаа дахин холболт хийлгэх гэсэн юм гээд надаас сантехникийн хүний дугаарыг авсан. Нотариатаар хийсэн гэрээний хөлслөгчийн эрх үүргийн 5.8-д заасны дагуу бүрэн бүтэн байдлыг хянаж байнга шалгаж байгаагүй, өөрийн буруутай үйлдлээс болж ус алдсан учир ийм хохирол гарсан. Энэ ус алдах үед өөрсдөө ч мэдээгүй, хажуу айлын тоотод оршин суугч эмэгтэй 11 цагийн үед Д.О хаалгыг цохиод ус алдсанаа мэдэж сантехник дуудсан. Үнэхээр гал тогооны холигчийн уян хоолой буудсан бол ус маш ихээр гоожиж чимээ гарч халуун уур манан савсана гэж мэргэжлийн хүн хэлсэн.
Иймд, 1 дүгээрт, бүрэн засвар хийсэн байранд амьдарч байгаагаа ухаарах ёстой, 2 дугаарт, доод давхарын “М д”-д мэдэгдэх ёстой, 3 дугаарт, ус алдсны дараа Б.Э би хаанаас ус алдсныг орж үзэх гэтэл эхнэр унтаж байгаа гэсэн шалтгаанаар гэртээ оруулаагүй, 4 дүгээрт, хөлслөгч хоёулаа ажлын 5 өдөр ажилладаг амралтын өдөр бямба гариг байсан учраас хувцас угаалга хийсэн байх магадлалтай. 2023 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд амралтын өдрүүд байсан. Иймд, өөрсдийн буруу үйл ажиллагаа, хайхрамжгүй сонор сэрэмж алдснаас ийм хохирол учруулсан байна. “М д”-ийн ажилтан эмэгтэй 10 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа ирэхэд нь ус алдсан байсныг мэдсэн. Миний хувьд төлөх хуулийн үндэслэл ч байхгүй, боломж ч байхгүй. Тухайн байранд оршин сууж байгаа иргэн хариуцна гэж үзэж байна. Түрээсийн гэрээ хийгээд гарын үсэг зурчихсан байгаа гэв.
4. Нэхэмжлэгчээс: “М д” -ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэл, Д.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа, “М д” -ийн салбарын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “М д” -ийн гэрчилгээний хуулбар, “М д” -ийн нэгжийн зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын ерөнхий инжнерийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197 дугаар албан бичиг, ээлж хүлээн авсан хүснэгт, зарлагын баримт, төлбөрийн баримт, фото зураг, Д.Ц “Х б” ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “М д” -ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дүгээр тогтоол, “Т б” ХК-ийн гүйлгээний баримт,
5. Хариуцагч Д.О: Хариу тайлбар,
6. Хариуцагч Б.Э: Хариу тайлбар, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0248 дугаар “Орон сууц хөлслөх гэрээ”, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Э иргэний үнэмлэхийн хуулбар, тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “М д” -ийн нь хариуцагч Д.О, Б.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,723,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
3. Нэхэмжлэгч “М д” ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч салбарын захирал Д.Ц дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Манайх 2023 оны 01 дүгээр сард бүтэн засвар хийсэн ба дээд айлын Б.Э эгчид засвар хийснээ үзүүлсэн, 07 тоот орон сууцнаас ус алдсаны улмаас обойг буцаагаад наах боломжгүй хэсгийнх нь цаад талаар замаск татаж, хэсэгчилж сольж хэмжээгээ авч тооцоолсон, паркетыг хэсэгчилж солих боломжгүй учраас бүтэн сольсон, засварчны хоол, ажлын цагийн алдагдал, ашиг орлогыг тооцоогүй, ажлын хөлс ороод манай байгууллагад 1,782,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан тул гаргуулна гэжээ.
4. Хариуцагч Д.О нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... Шөнө 3-4 цагийн үед сантехникч доод айл руу чинь ус алдаад байна, танайхаас байна уу, хаанаас байна гэж хэлэхээр ус алдсаныг мэдсэн, гэрээнд хөлслөгч тал цахилгаан, сантехникийн хохирлыг өөрөө хариуцна гэж заасан, хүний гарын оролцоогүйгээр уян хоолойноос ус алдсан тул хөлслүүлэгч тал хариуцна...” гэж,
хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “... 2023 оны 02-р сард байрандаа супер засвар хийсэн. Байрныхаа халуун, хүйтэн усны шугамын хоолой, гал тогооны өрөөний бүх хоолойнуудыг солиулсан, 2023 оны 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд уян хоолой тийм амархан элэгдэнэ гэж бодохгүй байна, уян хоолойноос ус алдана гэдгийг сангийн хүнээс асуухад автомат угаалгын машин буруу холбосон үйл ажиллагаанаас болсон, уян холбоос задрах юм бол маш их хэмжээний дуу чимээ гардаг гэж хэлсэн ...” гэж тус тус маргасан.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “М д” -ийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн итгэмжлэл, Д.Ц иргэний үнэмлэхийн лавлагаа, “М д” -ийн салбарын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “М д” -ийн гэрчилгээний хуулбар, “М д” -ийн нэгжийн зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын ерөнхий инжнерийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 197 дугаар албан бичиг, ээлж хүлээн авсан хүснэгт, зарлагын баримт, төлбөрийн баримт, фото зураг, Д.Ц “Х б”-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “М д” -ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 43 дүгээр тогтоол, “Т б” -ийн гүйлгээний баримт, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 0248 дугаар “Орон сууц хөлслөх гэрээ”, салбарын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б.Э иргэний үнэмлэхийн хуулбар, тоот орон сууцны Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Э, “М ГС” төлөөлж Ж.Т нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.
Улмаар “М ГС” ажилтан Д.О нь 2023 оны 4 дүгээр сараас эхлэн 4-7 тоот орон сууцыг эзэмшсэн ба хөлсөлж эхэлжээ.
Хариуцагч Б.Э өмчлөлийн, хариуцагч Д.О эзэмшиж байсан тоот орон сууцны уян хоолойноос 2023 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө ус алдсанаас нэхэмжлэгч “М д”-д 1,723,000 төгрөгийн хохирол учирсан байна.
7. Талуудын маргааны зүйл “...Би бүтэн сайн өдөр ажил дээрээ ирж мэдсэн ус алдсаныг мэдсэн, азаар компьютер, принтер лүү ус ороогүй, ширээн дээгүүр дүүрэн ус байсан. Б.Э эгч рүү залгаад түрээслэгч залуугийн утас руу залгасан боловч утсаа аваагүй. Санаатайгаар илт хариуцлагагүй хандаж ус алдуулсан, миний утасны дугаар хаалганд наалттай байдаг, над руу ярьсан бол би ирж арга хэмжээ авч, өнөөдөр паркетыг солих хэмжээнд хүрэхгүй байсан, манай байгууллага 2023 оны 01 дүгээр сард бүтэн засвар хийсэн” гэж,
... хүний гарын оролцоогүйгээр уг гэмтэл гарсан учраас хууль ёсны өмчлөгч нь хариуцана, Орон сууц хөлслөх гэрээтэй уншиж танилцсан, гэрээний 5.8 дахь заалт надад хамаатай заалт гэж бодож байгаа, тэр нь жишээ нь, уян хоолойн дээр авч үзэхээр ус шүүрч байна уу аль эсвэл задралтай байна уу гэдгийг шалгаж үзэх гэж ойлгож байгаа, тухайн үед шалгаж үзсэн, түүнийг судлаад үнэ ханшийг асуухад хямд хоолой тавиулсан байсан тул муу хоолой байсан” гэж
... 2023 оны 02 дугаар сард байрандаа супер засвар хийсэн, байрныхаа халуун, хүйтэн усны шугамын хоолой, гал тогооны өрөөний бүх хоолойнуудыг солиулсан болохоор 04 дүгээр сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд уян хоолой тийм амархан элэгдэнэ гэж бодохгүй байна” гэж тус тус маргана.
Талууд 1,723,000 төгрөгийн хохирлын үнэлгээнд маргаагүй.
8. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1.-д “сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148.2-д заасан орон сууц өмчлөгчийн үүрэг болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх”,
13.2.4.-д “өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх”,
13.2.5.-д “гэр бүлийн гишүүд, түүнчлэн өөрийнх нь сууцыг эзэмшиж байгаа этгээд бусдын сууцанд болон дундын өмчлөлийн эд хөрөнгөд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-д “Орон сууц өмчлөгч нь дараах үүрэг хүлээнэ”, гээд
148.2.1.-д “дангаар өмчлөх өмчлөлийн зүйлээ эзэмшиж, ашиглаж, хадгалж хамгаалахдаа бусад өмчлөгчийн хамтын аж байдлын хэв журмыг зөрчихгүй байх”,
148.2.2.-д “сууцны ... зориулалттай хэсгийг ашиглахдаа, ...бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч Б.Э шаардах эрхтэй.
Учир нь, хариуцагч Б.Э нь хуульд заасны дагуу орон сууц өмчлөгчийн хувьд тухайн орон сууцны бүрэн бүтэн байдлыг хангах, бусдын орон сууцанд хохирол учруулбал уг хохирлыг өөрийн хөрөнгөөр арилгах үүрэгтэйн зэрэгцээ бусдад хөлслүүлсэн үндэслэлээр хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.
9. Барилгын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Барилга байгууламжийн ашиглалтын явцад өмчлөгч, эзэмшигч дараах үүргийг хүлээнэ.”,
46.1.9-д “барилгын даацын хийц, бүтэц болон дотор, гадна инженерийн шугам сүлжээнд байнгын хяналт тавих” үүргийг хариуцагч Д.О нь орон сууцны эзэмшигч болохынхоо хувьд өмчлөгчийн нэгэн адил хүлээх бөгөөд уг орон сууцыг тодорхой хугацаанд эзэмшиж байсан атлаа эвдрэл гэмтэл үүсэх эрсдэлт нөхцөл байгаа эсэхийг хянаагүй, эвдрэл гэмтэл үүсч болзошгүй талаар өмчлөгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс гэм хорын хохирол учрахад зохих хэмжээгээр гэм буруутай, шалтгаант холбоотой байна.
Учир нь, хуульд зааснаар орон сууц эзэмшигч нь инженерийн шугам сүлжээнд хяналт тавих үүрэгтэй ба энэ үүргээ хэрхэн биелүүлсэн эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол гэм хорыг хамтран хариуцах ба өөрөөр хэлбэл гэм буруугийн хэр хэмжээгээр хариуцах нь энэхүү хуульд нийцнэ.
11. Иймд, хариуцагч нарын гэм буруугийн хэмжээг харгалзан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1,723,000 төгрөгнөөс 50 хувь болох 861,500 төгрөгийг хариуцагч Д.О, 50 хувь болох 861,500 төгрөгийг хариуцагч Б.Э тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М д”-д олгох нь зүйтэй.
12. Иргэдийн төлөөлөгчийн “‘М д”-д хохирол учруулсан тул байрны эзэмшигч болон түрээслэгч хоёулаа хохирлыг барагдуулах ёстой” гэсэн дүгнэлт нь шүүхээс дүгнэсэн хууль зүйн үндэслэлд нийцэж байна.
13. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,518 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 25,226 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О 861,500 төгрөг, хариуцагч Б.Э 861,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М д” д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,518 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О улсын тэмдэгтийн хураамжид 25,226 төгрөгийг, хариуцагч Б.Э улсын тэмдэгтийн хураамжид 25,226 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М д” д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсуга
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА
ШҮҮГЧ М.ЭНМАНДАХ
Р.БАТБАЯР