Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2026/ШЦТ/41

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч О.Энхтуул даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ховороо

Улсын яллагч М.Өлзийбаатар

Хохирогч *******

Иргэний нэхэмжлэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 252064516 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЦТ/266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар уг ялыг чөлөөлж байсан, ******* овогт ******* ******* /РД: 0/.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын дугаар багт байрлах "Бамбарууш" авто засварын зүүн талын замаар хойноос урагш чиглэлтэй улсын дугаартай Тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа "...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 3.7-д Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас гарын оролцоотойгоор ашиглахыг хориглоно, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолоодон явсан Тоёота Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан *******ийн биед "өвчүү ясны далд хугарал, баруун 6-р хавирганы далд хугарал" бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр найз маань ирсэн. 6 сард хадам ээж минь манайд 25 литр айраг явуулсан байсныг найзтайгаа хамт уусан. Тухайн өдөр их хэмжээний бороо орж байсан бөгөөд найз ийн хүүхэд нь 15 цагаас гар бөмбөгийн дугуйланд явна гэхээр нь хүүхдийг нь хүргэж өгсөн. Буцаад ирэхэд нөхөр, хоёр нэлээн уусан байсан бөгөөд найз маань “гэрт хүргээд өгчих” гэхээр нь хүргэж өгчихөөд буцаад гэрийнхээ гадаа ирсэн. Гэрийнхээ гадаа ирээд машинаас буугаад харсан чинь машиных нь номер байхгүй гээгдсэн бололтой байсан. Тухайн үед Улаанбаатарын дугаар үнэтэй байдаг даа гэсэн бодол орж ирж, хаана гээгдсэнийг хайх санаатай машинаа бариад эргээд явсан. Ингэж явж байтал зам дээр хурд сааруулагч байсан ба түүнийг тойроод явах гэж байсан чинь гар утас дуугархаар нь тонгойход гэсэн дугаартай машины номер харагдаад л мөргөсөн. Уг машиныг мөргөчихөөд зогсож байхад тухайн мөргүүлсэн машинаас 3 настай жоохон охин буугаад ирсэн. Тэр жаахан охиныг хараад би маш их, үнэхээр их айсан. Учир нь 2022 онд би болгоомжгүй байдлаасаа болж машинаараа өөрийнхөө хүүхдийг мөргөж гэмтээж, эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Тухайн мөчид яг тэр үеийн дүр зураг нүдэнд харагдаж би үнэхээр их айсан. Тэгээд би ******* эгчид хандаж “та эхлээд охиноо л эмнэлгээр яваад үзүүлээд өгчих, би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, охиноо л сайн үзүүлж харуулаад өгөөч” гэж хэлсэн. Тухайн өдөр ******* эгчийг үзүүлчих гэж хэлээгүй, тэр жаахан охин нь л зүгээр байгаасай гэж бодож, айсан бас сандарсны улмаас “охиноо л үзүүлээд өгөөч, бүх зүйл миний буруу” гэж хэлж байсныгаа санаж байна. Ингээд бид шууд хүлээн авах руу явсан. Тухайн үед би ухаан мэдрэлгүй байсан болохоор ******* эгчийн утасны дугаарыг нь ч тэмдэглэж авч чадаагүй. Маргааш өглөө нь харин ******* эгчтэй ярьж холбогдоод машинд байсан бүх хүмүүсийг томографикт зургийг нь авхуулж мэдрэлийн эмнэлэгт үзүүлсэн. Мөн хувийн бариачид очиж үзүүлсэн. Хэрэгцээтэй бичиж өгсөн бүх эм тариаг нь сар уух бол сараар нь, 15 хоног уухаар бол 15 хоногоор нь авч өгч байсан. Хохирогчид эмчилгээ, эмийн мөнгөнд нийт 871 446 төгрөгийн төлбөр төлсөн. ******* эгчийн нөхөртэй нь ярихад “эгч чинь залуу хүн биш учраас хүнд байгаа, сая төгрөг өгчихөө” гэсэн. Тэгэхээр нь нөхөр бид хоёр залуу хүмүүсээ олон жаахан хүүхэдтэй, хурааж хуримтлуулсан юм ч байхгүй учраас сая төгрөг бол өгч чадахааргүй байнаа 5 сая төгрөг өгье өө гэсэн. Тэгээд уг мөнгийг нь өгчих санаа байсан боловч тухайн үед хоёр авто машины хохирол төлбөр төлж байсан зэргээс шалтгаалаад мөнгөний боломж үнэхээр байгаагүй юм. Хадам ээж маань 3 000 000 төгрөг өгсөн байсныг хохирогч ******* эгчид шууд өгч, сарын дараа үлдэх 2 000 000 төгрөгийг бүрэн өгье гэж хэлж байсан. Гэмт хэргийн улмаас хоёр машины хохирол, засварт бас мөнгө өгсөн учраас сарын дараа өгье гэсэн 2 000 000 төгрөгөө ч тохирсон хугацаандаа өгч чадаагүй. Хохирогч ******* эгч ярихдаа “Эгч нь эрээн явах гэсэн юм. Нөгөө мөнгөө өгчих, ах чинь чамаас авчих гэж байна” гэж хэлсэн. Мөрдөгч руу яриад би ээмэг, бөгжөө тавиад ч хамаагүй мөнгийг нь өгье гэсэн чинь “та мөнгө өгөөд нэмэр байхгүй ээ, эсвэл та өгсөн мөнгөө нэхэмжилж болно” гэж хэлсэн. Би ойлгохгүй байна үлдсэн мөнгийг нь өгчих үү гэсэн чинь “Та мөнгө өгсөн өгөөгүй ял нь адилхан” гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь өгч чадаагүй. ******* эгч “эгч нь хүний үс засаад өдөртөө 50 000-0 000 төгрөгийн орлого олдог. Эгч нь нэг сар ажил хийж чадахгүй” гэж хэлэхэд нь 3 000 000 төгрөг өгсөн гэв.

- Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Энэ осолд орсноос хойш би хэцүү байдалд орсон. Яаж ч болохгүй байсан. Би л ажил хийж ар гэрээ тэжээж байсан. *******ийг адилхан олон хүүхэдтэй гээд дотроо “яахав дээ хөөрхий залуу хүн”  гэж бодож байсан боловч өөрийнхөө гэм бурууг ер ойлгохгүй өнгө аястай байгаад байсан. Өнөөдрийг хүртэл надад уучлаарай ч гэж хэлээгүй. Осол болсны дараа 3-4 хоногт нь нөхөртэйгөө хоёулаа гүйгээд л байсан. Миний бие өвдсөн ч шүд зуугаад, тэсээд яваад байсан чинь *******ийн хувьд гэм буруугаа ч ойлгож байгаа юм байхгүй машинаа унаад л давхисан тийм хүн, бараг л хохирсон надаас ч илүү хүнд хэцүү байдалтай байгаа юм шигээр бусдад /надад/ өөрийгөө ойлгуулж гүйгээд байсан. Миний хувьд *******ийг залуу хүн юм даа, алдаж дээ гэж бодож байсан. Би үнэхээр ажилгүй, орлогогүй, юу ч үгүй гэртээ хэвтэхээр надад хэцүү байсан. Надтай сая төгрөгийн талаар ярьсан юм бол байхгүй, харин манай нөхөртэй яриад яваад байсан юм байна лээ. Үүнийг нь би сүүлд нь мэдсэн. Манайд ирээд нөхөртэй маань яриад сууж байснаа 3 000 000 төгрөгөө хийе гэсэн. Би гайхаад “юуны мөнгө вэ” гэхэд “таныг хэвт гэж байна, энэ мөнгөөр өнөө маргаашаа залгаад хэвтэж бай” гэж өгсөн мөнгө гэж ойлгосон. Яахав би хэдий бие өвдөж байсан ч ажил дээрээ очиж зогсоод байсан учраас “та ажлаа хийгээд яахав биеэ эмчлүүл” гээд өгсөн байх ойлгосон. Сэтгэл санааны хохиролд өгч байгаа мөнгө гэж ойлгоогүй. Ослын дараа би маш сонин байдалтай болсон байсан. Шоконд орсон. Одоо ч гэсэн зарим юмыг олон хэлүүлж байж ойлгож байна. Байнга үс засуулдаг эгч маань “үс засаад өг” гэхээр нь “за очоод засаад өгье” гэж хэлээд мартчихсан байсан. Одоо ч ийм байдалтай л байна. Сэтгэл санааны хохирол тогтоолгоод, сэтгэл зүйчтэй 2 хоног дараалан уулзалт хийж, уйлж, хамаг юмаа ярьсанаас хойш сэтгэл санаа арай гайгүй өргөгдөж ажлаа хийхтэйгээ болоод одоо л гайгүй болж байна. Өвчүүний хугарал бол зүгээр болдоггүй юм байна. Өвчин намдаах эм дандаа ууж байсан. Сүүлийн үед уухгүй байгаа. Ослын дараа би үзүүлж чадахгүй өвдөөд шаналаад, даатгалаа ч төлж чадахгүй болсон байсан. Даатгалыг маань төлөх болов уу гэж бодоод холбогдсон чинь “надад мөнгө байхгүй, нөхрийн цалин буугаагүй” гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш надтай холбогдоогүй. Сайн хань ижил, үр хүүхдүүдтэй тулдаа л би өөрийгөө эмчлүүлж байна. Нөхөр маань хүртэл надад өөрийн орлогоо өгөөд эмчлүүлээд байж байна. Эмнэлгийн байгууллагаас намайг хөдөлгөөнгүй бороолуул, хадах зүйл байхгүй, гэрээрээ л торгоогоод бай гэсэн утгатай юм хэлсэн. Одоо миний бие юу нь өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй бүх бие шархирч өвддөг, өвчүү болон биеийн зүүн талаар эвгүй байгаа, амьсгал авахад их хэцүү, ханиаж, натайж болохгүй байна. Баруун гар хөдлөхөд бэрхшээлтэй байгаа. Одоо тэгээд гомдолтой гэхэд ч хэцүү, гомдолгүй гэхэд ч хэцүү ийм л байдалтай байна. Уг ослоос болж 4 настай охин минь хөнгөн гэмтэл авсан. Хүүхдээ томографикт харуулахыг хүссэн боловч болохгүй, хор нөлөөтэй гээд хараагүй. Хүүхэд маань одоо мэдэгдэх зүйлгүй давгүй хөөрхөн байгаа ч гэсэн тоглож байхдаа “машин мөргөлдөнө, согтуу хүүхэн ирнэ” гэх үгсийг хэлж тоглож байна. Зарим шөнө уйлахаар нь асуухаар “согтуу хүүхэн ирж байна” гэж зүүдэлж байна. Ирээдүйд юу болохыг мэдэхгүй байна. Нөхөр маань хүүхдийг хэрүүл аманд битгий оруул, бариачаар яваад гайгүй болно биз гэсэн. Манайх гэдэг айл иймэрхүү байдалтай байна.  Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 2025 оны дугаар сарын -ны өдрийг хүртэлх хугацаанд *******ийн хувьд надад 871 446 төгрөгийг өгсөн нь үнэн. Эм тариа авах гээд аптек дээр очиход тухайн тухайн үед нь гарсан эмийн мөнгийг шилжүүлээд байдаг байсан. Мөн үүн дээр нэмж 3 000 000 төгрөг дансаар орж ирсэн нь үнэн. Одоо миний зүгээс эрүүл мэндэд учирсан хохирол  1 432 000 төгрөгийг нэхэмжилж, баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Сэтгэцэд учирсан хохирол гуравдугаар зэрэглэлээр тогтоогдсон хуульд юу гэж заасан байдаг юм тэрүүгээр нь гаргуулна. Тодорхой хугацаанд ажилгүй байсан учраас тэр хугацааны авах ёстой байсан цалин хөлсөө гаргуулмаар байна. Өмгөөлөгч авч чадахгүй болохоор интернетээс хуулийн юм харсан. Би үсчин хийгээд сард багадаа л 3 000 000 төгрөг олдог байсан. Ажилгүй байсан хугацааныхаа олох байсан орлогыг мөн нэмж гаргуулмаар байна гэв. 

- Иргэний нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Машинаа мөргүүлснийг мэдээд ажлаасаа шууд яваад очсон. Нэлээн хохирол учирсан байсан. Цагдаа, эмнэлэг дуудсан ирээгүй байна гэдэг тайлбар өгсөн. ******* эгчийн хажууд 1-2 метр ойртоход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолттой байгаа нь мэдэгдэж байсан. Та уусан юм уу гэж асуухад уугаагүй гэсэн тайлбар өгч байсан. Миний машин засварт байх хугацаанд надад өөрийнхөө машиныг түр хэрэглэж бай гээд өгсөн. Миний хувьд уг машинд нь бензин хийгээд хэрэглэж байсан. Ажилтай яаралтай явж байхад 4 замын уулзвар дээр машин нь зогссон. Тухайн үед маш яаруу ажилтай явж байсан учраас ******* эгчтэй ярихад “би чамд зүгээр машин өгсөн. Чи өөрөө учраа ол” гэсэн тайлбар хэлсэн. Би яаралтай ажилтай байгаа талаараа хэлэхэд -20 минутын дараа чирэх машинтайгаа хүрч ирсэн. Машин дуудсан байсан учраас ажил руугаа явсан. Ойролцоогоор ажлын өдөр, машинаас илүү зардал гарсан тооцоог баримтаар гаргаж өгч чадаагүй байгаа. Хотоос захисан сэлбэг хэрэгсэлд баримт гаргадаггүй юм байна. Вьетнам засвар нь бэлнээр тооцоогоо авсан. *******ийн хувьд миний авто машинд үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 5 957 500 төгрөгийг надад төлсөн. Миний хувьд “” машин засвараас очиж зөвлөгөө аваад үнэлгээгээр гарсан хохирол нь нийцэж байна уу гэж асуухад нийцэхгүй байна, засварын үйлчилгээний төлбөр гэх зэрэг төлбөр нэмэгдэнэ гэдэг талаар хэлж, *******ийн төлсөн мөнгөнөөс илүү зөрүү мөнгө гарч ирсэн. Уг автомашиныг би  зээлээр авсан, сар бүр 694 000 төгрөгөөр зээл төлдөг. Ингээд автомашинд сэлбэг хэрэгсэл авах мөнгө дээр нэг сарын зээл төлөлтийн мөнгийг нэмээд нийт 1 621 500 төгрөгийг нэмж гаргуулмаар байна гэж ******* эгчид хэлэхэд “нэмж өгч чадахгүй” гэдэг хариулт өгсөн. Ингээд миний хувьд 1 621 500 төгрөгийг нэхэмжилж байсан боловч өөрийн гэр бүлийн хүрээнд энэ асуудлыг ярилцсан. Ингэж ярилцсаны үндсэн дээр шүүгдэгч *******ээс 1 621 500 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэв.  

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорнод аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “*******ийн биед өвчүү ясны далд хугарал, баруун 6 дугаар хавирганы далд хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэх №ДОР0725/496” дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 111-112 дахь тал),

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “*******ийн сэтгэцэд тухайн зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх №ЕГ0825/37” дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 132-134 дэх тал),

- Авто ашиглалтын инженер, шинжээч 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ...жолооч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3,7д-д “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас гарны оролцоотойгоор ашиглахыг хориглоно”, 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж хөдөлгөөний үед гар утсаар ярьж явсан нь анхаарал сарниж, урсгал сөрөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь сэтгэцэд нөлөөлж, самбаачлах хугацаанд зөв шийдвэр гаргаагүйгээс тээврийн хэрэгслээ зогсоох буюу ослоос зайлуулж чадаагүйгээс зам тээврийн осол гарах гол нөхцөл болжээ” гэх №42 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 125-126 дахь тал),

Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд:

-Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-11 дэх тал), зам тээврийн осол дээр тогтоосон акт (хх-ийн 12 дахь тал), зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 13-14 дэх тал), хохирогчийн мэдүүлэг (хх-ийн 19-21, 24 дэх тал), гэрч , Т. нарын мэдүүлэг мэдүүлэг (хх-ийн 26-27, 44-45 дахь тал), *******ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хх-ийн 32-34, 37-38, 39-41, 173-174 дэх тал), иргэний нэхэмжлэгч , *******, нарын мэдүүлэг (хх-ийн 49-50, 54-55, 59 дэх тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, (хх-ийн 63 дахь тал), Хохирлын нөхөн төлбөрүүд (хх-ийн 82 дахь тал), Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Автомашин техникийн үнэлгээний тайлан” гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 84-87 дахь тал), шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 152 дахь тал), эрүүгийн иргэний хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт (хх-ийн 153 дахь тал), эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хх-ийн 154 дэх тал), үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 15*******6 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 157 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хх-ийн 158 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 159 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 160 дахь тал) зэрэг болно.

  1. Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын дугаар багт байрлах "Бамбарууш" авто засварын зүүн талын замаар хойноос урагш чиглэлтэй улсын дугаартай Тоёота приүс-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа "...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 3.7-д Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас гарын оролцоотойгоор ашиглахыг хориглоно, 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолоодон явсан Тоёота Приус-41 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан насанд хүрээгүй хохирогч биед хөнгөн хохирол, *******ийн биед "өвчүү ясны далд хугарал, баруун 6-р хавирганы далд хугарал" бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-11 дэх тал), зам тээврийн осол дээр тогтоосон акт (хх-ийн 12 дахь тал), зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 13-14 дэх тал), гэрч , Т. нарын мэдүүлэг мэдүүлэг (хх-ийн 26-27, 44-45 дахь тал), жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирогч *******ийн  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-ийн 19-21, 24 дэх тал), шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдлоо.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэсэн гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба уг зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “согтуурсан... үедээ” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг хуульчилсан.

  Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай нотлон тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам шаардлага, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан гэх зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

  Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад оюун дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

  Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 1.2 Хохирол, хор уршгийн тухай.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх” хуулийн зохицуулалттай.

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр, сэтгэцэд гуравдугаар зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Хохирогчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 1 432 000 төгрөгийг нэхэмжилсэн ба сэтгэцэд гуравдугаар зэргийн хохирол учирсаныг хуульд зааснаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, мөн гэмт хэргийн улмаас тодорхой хугацаанд хөдөлмөр эрхэлж чадаагүй тул уг хугацааны цалин хөлсийг гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол иргэний нэхэмжлэгч И.Ойдовжав нь хохиролд 1 621 500 төгрөгийг шүүгдэгч *******ээс гаргуулахаар нэхэмжилсэн боловч гэр бүлийн хүрээнд ярилцсаны үндсэн дээр уг мөнгийг гаргуулахаас татгалзаж байгаа талаараа тайлбарлаж байна.  

Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ийн эрүүл мэндэд учирсан хохиролд нийт 3 871 436 төгрөг, иргэний нэхэмжлэгч 5 957 500 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 3 800 000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 83 916 төгрөгийг тус тус төлжээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заасан.

Иймд шүүхээс нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо энэхүү аргачлалын гуравдугаар зүйл болон 3.8 дахь заалтад заасан зарчимд нийцүүлж шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардлыг сайн дураараа хэсэгчлэн төлсөн байдал, иргэний нэхэмжлэгч нарт болон эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдал, хохирогчид учирсан хохирол төлбөрийг цаашид төлөхөө илэрхийлж бичгээр гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан хохирогчийн сэтгэцийн эмгэгийн гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 296 000 төгрөг, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн 1 432 000 төгрөг, нийт 11 728 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй гэж дүгнэлээ. (792 000х13= 296 000+1 432 000)

Түүнчлэн шүүхээс хохирогчийн сэтгэцэд болон эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн нийт 11 728 000 төгрөгөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид төлсөн 3 871 436 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгчээс үлдэх 7 856 564 төгрөгийг сэтгэцэд учирсан хохиролд тооцон гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Хохирогч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой хохирлыг гаргуулахыг хүсэж байгаа талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт, тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хохирлыг шийдвэрлэх боломжгүй байгааг дурдаж, уг хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлсэний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Улсын яллагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг ял оногдуулах саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эрүүл мэндэд болон сэтгэцэд учирсан хохиролд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй, уг гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчид учирсан хохирлыг цаашид нөхөн төлөхөө илэрхийлж байгаа юм. Шүүгдэгч нь өвчтэй хүүхэдтэй бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь хүүхдээ аваад хот хүрээ газарт эмнэлгээр явахад хүндрэл үүсгэх юм. Эрүүгийн хуульд ялаас чөлөөлөх, ялыг хойшлуулах зохицуулалтууд байгаа. Иймд шүүгдэгчид оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэх саналыг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлав.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон насан хүрээгүй хохирогч биед хөнгөн, хохирогч Т.Эрдэнцэндийн биед хүндэвтэр хохирол учруулсан буюу гэмт хэргийн нийгмийн аюулын шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

  1. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36. дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгслийн жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т нэг жилийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******т хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 230 дугаар зүйлийн 230.2-т тус тус зааснаар шүүгдэгч *******ээс гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохиролд 7 856 564 төгрөгийг гаргуулж хохирогч *******эд олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санд 83 916 төгрөг, иргэний нэхэмжлэгч т 3 800 000 төгрөг, иргэний нэхэмжлэгч *******д 5 957 500 төгрөг, хохирогч *******эд 3 871 436 төгрөг төлсөнийг, иргэний нэхэмжлэгч  И.Ойдовжав нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1 621 500 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан болохыг тус тус дурдсугай.

8. Хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         О.ЭНХТУУЛ