Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 134/ШШ2024/00050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух Б овогт Б /РД:, утас: /

 

Хариуцагч: гэх газарт оршин суух, Б овогт Д.Н /РД:, утас: /

 

Нэхэмжлэлийн шаардлага: гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аман хэлцлээр хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Н шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч П.И, хариуцагч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхбат нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

1.1. 2020 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 60,000,000 төгрөгөө бусдад залилуулсан гэх гомдлыг гаргаж, хэрэг бүртгэлтийн 201101434 дугаартай хэрэг нээж, шалгаад Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн прокурорын 472 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Уг тогтоолын 5 дугаар хуудсанд Б.Ө нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул дээрх асуудлыг иргэний маргаан гэж дүгнэлээ. Мөн тогтоолын тогтоох нь: 2-д Б.Ө нь хохирлыг иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай гэсэн байх тул нэхэмжлэл гаргасан.  

газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Д.Н “Х б” ХК-ийн тоот дансанд 60,000,000 төгрөгийг 2 удаагийн /28,000,000+32,000,000 төгрөгийг газрын урьдчилгаа төлбөр гэж/ гүйлгээ хийж шилжүүлсэн. Хэд хоногийн дараа тухайн газрын бичиг баримтыг мэргэжлийн хүнд үзүүлэхэд энэ газар чинь А лицензтэй талбайд ордоггүй юм байна, чиний авсан гэх газар хажууханд нь байдаг газар байна гэхээр нь би ноцтой төөрөгдсөн байна гээд Д.Н 60,000,000 төгрөгөө буцааж авья гэхэд миний мөнгийг өгөөгүй, дахиж уулзаагүй.

Цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага жил 6, 7 сар энэ хэргийг мөрдөж шалгаад 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэрээ гаргасан. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрүүдэд энэ гомдолтой холбогдуулаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан. Цагдаагийн байгууллага 60 000 000 төгрөгийг яасан талаар асууж тодруулсан учраас таныг энэ талын мэдээллийг хангалттай авсан байх гэж бодож байна. Хоёрдугаарт, “С к” компанийн лицензтэй газрыг авахад та оролцсон учраас энэ гэрээ хэлцэл үргэлжлээд явсан уу, эсвэл зогсчихсон уу гэдгийг мэдэж байсан. Бид таны дансанд мөнгө шилжүүлсэн учраас шилжүүлсэн мөнгөө буцааж авъя гэсэн шаардлагыг гаргаад байгаа. Түүнээс биш Д.Н гэдэг хүнийг гүтгээд, үндэслэлгүй нэхээд байгаа асуудал биш гэдгийг тайлбарламаар байна.

Иймд, гэх газарт байрлах “С к” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аман хэлцлээр хийсэн гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Н шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1. Би Ө уулзаж, ярилцаж холбогдох нь байтугай 1 удаа ч утсаар ярьж түүнээс мессеж хүлээн авч байгаагүй, огтоос танихгүй хүн. Гэтэл Б.Ө нь надтай уулзаж, аман гэрээгээр тохирсны үндсэн дээр 60,000,000 төгрөгийг над руу шилжүүлж “С к” ХХК болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газартай нь худалдаж авахаар болсон, удалгүй авахаа болиод мөнгөө нэхсэн боловч төлөөгүй гэсэн нь намайг илтэд худал гүтгэж байгаад гомдолтой байна. Харин эсрэгээрээ энэ өдөр нь би доорх компанийг бусдад зарах биш би өөрөө уян хатан нөхцөлтэйгээр худалдаж авсан байдаг юм. Яагаад авах болсон шалтгаан нь дүү Б нь над руу утсаар хэд, хэдэн удаа ярьж гуйгаад туслахыг хүссэн. Б нь геологич мэргэжилтэй, тэр дээрх компанийг тусгай зөвшөөрөл бүхий газарт нь биеэрээ очиж үзээд таалагдаж авахаар болоод хотод ирж тухайн компанийн хүмүүстэй уулзахад төлбөрийг 100 хувь төлсөн тохиолдолд эрхээ компанидаа шилжүүлнэ гээд тохиролцоонд хүрч чадаагүй болохоор Б нь намайг гуйсан, туслахыг хүссэн учир “С к” ХХК -ийн захирлыг миний сайн таних ах Э таньдаг, найз нь юм. Энэ хүнээрээ дамжуулж хэлж, яриад өгөөч гэж Б гуйсан. Би ярьсан боловч зөвшөөрөөгүй харин намайг авахаар бол тусалж өгье гэсэн. Энэ талаар Б хэлэхэд тэр намайг өөрийн нэр дээр аваад өгөөч, дүүд нь өгөхгүй байгаа юм чинь дүү нь бүх мөнгөө гаргаж зарцуулах болохоор танд асуудал гарахгүй гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч, дээрх компанийг худалдаж авч Б өгөхөөр 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хотод ирсэн байдаг. Тэгээд энэ өдөртөө компанийн хүмүүстэй уулзаж ярилцаад урьдчилгаа мөнгөө төлөөд үлдэгдлийг 1 жилийн дотор үйл ажиллагаагаа явуулж байгаад төлбөрөө төлж дуусгаад компанийн хувьцааг 100 хувь шилжүүлж авахаар тохирч, гэрээ хийж, нотариатаар батлуулаад компанийн 30 хувь хувьцаа болон эрхийг шилжүүлж авсан. Урьдчилгаа болох 60,000,000 төгрөгийг Б нь миний дансыг авч шилжүүлсэн. Энэ мөнгийг тэр доор нь би компанийн хүмүүсийн дансанд шилжүүлснээр гэрээ хийгдсэн, гэрээ болон холбогдох бичиг баримтыг Б өгсөн. Б нь компанийн гэрчилгээ солигдож гарч ирэхээр түүнийг аваад над дээр ирж компаниа өөрийн нэрлүүгээ шилжүүлж авахаар тохироод үлдсэн. Зорилго нь А лицензтэй газрыг л авах ёстой байсан. Тэр лицензтэй газар нь миний нэр дээрх газар биш Д нэр дээр байсан. Тэгээд тэр газрыг нь л би хүсэл зоригийг нь хангаад гэрээг нь хийгээд өгсөн болохоос биш мөнгө Б.Ө орж ирж байгааг мэдэхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахынхаа урьд өдөр ч гэсэн надад ярьж хэлж болох байсан. Гэнэт шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Энэ нь миний эрүүл мэндийн хувьд их хүнд цохилт болсон. Би шоконд орсон. Гэрч болон нотлох баримт, хавсаргаж өгсөн материалуудаар нотлогдоод гараад ирэх байх. Тийм болохоор үүнийг би бүрэн хариуцах ёсгүй гэж үзэж байна. Би хэн нэгнийг хуурч мэхэлж мөнгийг нь авч хувьдаа ашиглаагүй, бусдад тусалж сайхан сэтгэл гаргасан болохоор энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н өмгөөлөгч П.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

3.1. Анх мөнгө гаргасан Б.Ө болон “С к” ХХК -ийн захирал Д хоёрын хооронд А лицензтэй холбоотой гэрээ хэлцлийн асуудал яригдсан нь хэрэг бүртгэлтийн ажиллагааг хаах тухай прокурорын тогтоол дээр тодорхой харагдаж байгаа. Хохирогч Б.Ө анх А лицензтэй холбоотой газрыг авъя гэдэг яриагаа Д уулзаагүй. Б, Д яриад газар авахаар тохиролцсон. Н эгч Д.Н данс руу газрын мөнгийг шилжүүл гэж Б хэлсний дагуу тоот данс руу шилжүүлсэн. Шилжүүлэхдээ бүүр маш тодорхой. Ө газрын урьдчилгаа гэх утгыг бичиж шилжүүлсэн. Ө газрын урьдчилгаа гээд мөнгө орж ирж байгаа учраас энэ хүн мэдсэн. Яагаад Ө газрын урьдчилгаа гэж мөнгө орж ирж байхад Б мөнгө орж ирж байна гэж энэ хүн яриад байгаа юм бэ. Б л зохицуулаад байгаа болохоос бид нар бол газартай холбоотой мөнгөн төлбөрийг Б хэлсэн данс руу шилжүүлсэн. Д хийх гэрээ хэлцлийг Б.Ө Д.Н хийхийг зөвшөөрсөн бол бид нар нотариатаар энэ гэрээ хэлцлийг хийхийг зөвшөөрөөд итгэмжлэл өгөх байсан. Энэ хүн ямар ч итгэмжлэл аваагүй. Д.Н өөрөө хүнд сайхан сэтгэлээр туслах зорилгоор Б үгээр очоод тэр гэрээг хийсэн гэж яриад байна. Бид нарын зүгээс энэ гэрээг Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэр зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл юм гэж үзэж байна. Иймээс энэ гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээр хийсэн энэ гэрээний дагуу шилжүүлсэн 60 000 000 төгрөгөө Иргэний хуулийн 56.5.-д зааснаар буцааж авъя гэсэн тайлбарыг гаргаж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: “Х б” ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Чингэлтэй дүүргийн прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, 2021 оны 11 дүгээр сарын 03, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Чингэлтэй дүүрэг дахь Цагдаагийн газрын 1-р хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 261-10/2086 дугаар албан бичиг, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Ашигт малтмал, газрын тосны газрын геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 8/1007 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын уул уурхай, судалгааны хэлтсийн даргын 6/2008 дугаар албан бичиг, Хувьцаа болон түүнд дагалдах бичиг баримт шилжүүлэх төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцох гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Д.Н “Х б” ХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд,

 

5. Хариуцагчаас: Хариу тайлбар, Д.Н “Х б” ХК дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд, Д.Н “Х б” ХХК дахь дансны хуулга, фото зураг, сидиний бичлэг зэргийг гаргаж өгсөн.

 

6. Нэхэмжлэгчийн хүсэлтээр: Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 03/1600 дугаар албан бичиг, 21 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн “Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай” тогтоол, түүний хавсралтууд,  

 

7. Хариуцагчийн хүсэлтээр: “М к” ХХК-ийн Хууль эрх зүй, бодлого зохицуулалт хариуцсан дэд захирлын албан бичиг, Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 15 дугаар албан бичиг, “С к” ХХК -ийн дүрэм, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилүүлэх гэрээ, Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, “С к” ХХК -ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралт, гэрч Б.Б мэдүүлэг зэргийг шүүх бүрдүүлсэн.

 

Нэхэмжлэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Д.Н холбогдуулан гэх газарт байрлах “С к” ХХК -ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аман хэлцлээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Н шилжүүлсэн 60,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзэв.

   

2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“... Б.Ө болон компанийн захирал Д хоёрын хооронд А лицензтэй газартай холбоотой гэрээ хэлцлийн асуудал яригдсан нь хэрэг бүртгэлтийн ажиллагааг хаах тухай прокурорын тогтоолд тодорхой байгаа. Б.Ө анх А лицензтэй газрыг авах талаар Д уулзаагүй. Б, Д яриад газар авахаар тохиролцсон. Н эгч Д.Н данс руу газрын мөнгийг шилжүүл гэж Б хэлсний дагуу  тоот данс руу “газрын урьдчилгаа” гэх утгыг бичиж шилжүүлсэн. Д хийх гэрээ хэлцлийг Б.Ө Д.Н хийхийг зөвшөөрсөн бол бид нар нотариатаар энэ гэрээ хэлцлийг хийхийг зөвшөөрөөд итгэмжлэл өгөх байсан. Д.Н нь 60,000,000 төгрөгийг өөрийн үзэмжээр цаашаа нэр бүхий хүмүүс рүү шилжүүлсэн, тэр хүмүүстэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, бид нэхэмжлэх боломжгүй, харин Б хэлснээр Б.Ө, Б.Ө Д.Н руу шилжүүлсэн нь хангалттай нотлогдож байгаа, ...Иргэний хуулийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн тул Иргэний хуулийн 56.5-д заасны дагуу өгсөн, авснаа буцааж, 60,000,000 төгрөгийг хариуцагч Д.Н гаргуулна гэжээ.

 

3. Хариуцагч Д.Н нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 “... Би Б.Ө холбогдох нь байтугай нэг ч удаа утсаар ярьж, түүнээс мессеж хүлээж авч байгаагүй, огт танихгүй хүн. Гэтэл Ө нь надтай уулзаж аман гэрээ тохирсоны үндсэн дээр 60 000 000 төгрөг над руу шилжүүлж, “С к” ХХК болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий газартай нь худалдаж авахаар болсон. Удалгүй авахаа болиод мөнгөө нэхсэн боловч төлөөгүй гэсэн нь намайг илтэд худал гүтгэж байгаад гомдолтой, харин эсрэгээрээ энэ өдөр дээрх компанийг бусдад зарах биш би өөрөө энэ уян хатан нөхцөлтэйгөөр худалдаж авсан. Авах болсон шалтгаан нь дүү Б нь над руу утсаар хэд хэдэн удаа ярьж гуйгаад туслахыг хүссэн. Б нь геологич мэргэжилтэй, тэр дээрх компанийн тусгай зөвшөөрөл бүхий газарт нь биеэрээ очиж үзээд таалагдаж авахаар болоод хотод ирж тухайн компанийн хүмүүстэй уулзахад төлбөрийг 100% төлсөн тохиолдолд эрхээ компани руу шилжүүлнэ гээд тохиролцоонд хүрч чадаагүй болохоор Б нь намайг гуйж, туслахыг хүссэн. Учир нь “С к” ХХК -ийн захирлыг миний сайн таних ах Э таньдаг найз нь юм. Энэ хүнээр дамжуулж хэлж яриад өгөөч гэж Б гуйсан, би ярьсан боловч зөвшөөрөөгүй, харин намайг авахаар бол тусалж өгье гэсэн. Энэ талаар Б итгээд тэр намайг өөр дээрээ аваад өгөөчээ, дүүд нь өгөхгүй байгаа юм чинь дүү нь бүх мөнгөө гаргаж зарцуулах болохоор танд асуудал гаргахгүй гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч дээрх компанийг худалдаж авч Б өгөхөөр 2020.08.06-ны өдөр хотод ирж гэрээ хийсэн. Энэ өдөртөө компанийн хүмүүстэй уулзаж ярилцаад урьдчилгаа мөнгөө төлөөд үлдэгдлийг нь нэг жилийн дотор үйл ажиллагаагаа явуулж байгаад төлбөрөө төлж дуусгаад компанийн хувьцааг 100% шилжүүлж авахаар тохирч гэрээ хийж нотариатаар баталгаажуулаад компанийн 30%-ийн хувьцаа болон эрхийг шилжүүлж авсан. Урьдчилгаа болох 60 000 000 төгрөгийг Б нь миний дансыг авч шилжүүлсэн. Энэ мөнгийг тэр дор нь би компанийн хүмүүсийн дансанд шилжүүлснээр гэрээ хийгдсэн. Гэрээ болон холбогдох бичиг баримтыг Б өгсөн. Б нь компанийн гэрчилгээ нь солигдож гарч ирэхээр түүнийг аваад над дээр ирж компаниа өөрийн нэр лүү шилжүүлж авахаар тохироод үлдсэн, би хэн нэгнийг хуурч мэхэлж, хэн нэгний мөнгийг авч хувьдаа ашиглаагүй, бусдад тусалж сайхан сэтгэл гаргасан, Б.Ө мөнгө шилжүүлсэн юм бол өнөөдрийг хүртэл яагаад надтай нэг ч удаа холбогдоогүй юм ...” гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр  дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2020.08.06-ны өдөр “С к” ХХК -ийн захирал Л.Д, хариуцагч Д.Н нарын хооронд Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 930 ширхэг хувьцаа буюу компанийн 30%-ийн хувьцааг Д.Н шилжүүлж,

 

2020.08.06-ны өдөр Хувьцаа болон түүнд дагалдах бичиг баримт шилжүүлэх төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцох гэрээ байгуулж,

 

2020.08.06-ны өдөр “С к” ХХК -ийн Хувьцаа эзэмшигчдийн “Хувьцаа худалдах, эрх шилжүүлэх тухай” шийдвэр гарч, Л.Д захирлаас чөлөөлж, Д.Н захирлаар томилжээ.

2020.08.06-ны өдөр Б.Ө нь гэх газарт байрлах “С к” ХХК -ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар тохиролцож, Н.Х “Х б” ХХК-ийн данснаас хариуцагч Д.Н “Х” банкны тоот дансанд: 2020.08.06-ны өдөр 28,000,000 төгрөг, 32,000,000 төгрөгийг “газрын урьдчилгаа” гэсэн хуулгын агуулгатай шилжүүлжээ.

 

5. Талуудын маргааны зүйл нь гэх газарт байрлах “С к” ХХК -ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020.08.06-ны өдөр аман хэлцэл хийсэн, газрын урьдчилгаа 60,000,000 төгрөгийг Д.Н дансанд шилжүүлсэн, ...хэд хоногийн дараа тухайн газрын бичиг баримтыг мэргэжлийн хүнд үзүүлэхэд уг газар А лицензтэй талбайд ордоггүй байсан учраас мөнгөө буцааж авна ...” гэж,

... хариуцагч нь ...би энэ гэрээг нь хийж газрыг нь авч өгөх ёстой гэсэн үүргээ мэдэж байгаа болохоор мөнгө орж ирэнгүүт авах ёстой хүмүүсийнх нь данс руу шилжүүлээд гэрээг нь хийж өгсөн. Түүнээс би хувьдаа нэг ч төгрөг завшаагүй, энэ гэрээ хийгдсэн, гэтэл эд нар авна гэсэн боловч аваагүй, тэр газрыг нь би хүсэл зоригийг нь хангаад гэрээг нь хийгээд өгсөн болохоос биш мөнгө Б.Ө орж ирж байгааг мэдэхгүй ...” гэж маргана.

 

Харин 60,000,000 төгрөгийг хариуцагч Д.Н дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

6. Нэхэмжлэгч Б.Ө нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэх газарт байрлах “С к” ХХК -ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар тохиролцож, 60,000,000 төгрөгийг хариуцагч Д.Н дансанд шилжүүлсэн, нэхэмжлэлийг эс зөвшөөрч буй хариуцагчийн татгалзлын үндэслэл болон зохигчдын тайлбар зэргээр талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

7. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2.Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримтыг бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ...”,

мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно”,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;хүчин төгөлдөр бус байна гэж зааснаас үзэхэд үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлж, нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

8. Иймд, Иргэний хуулийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй зааснаар Д.Н 60,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ө олгох нь хуульд нийцнэ.

 

9. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5., 243 дугаар зүйлийн 243.1.-д заасныг баримтлан гэх газарт байрлах “С к” ХХК -ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 29.43 гектар талбайтай газрыг, компанийн хамт худалдан авахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аман хэлцлээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Д.Н 60,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ө олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н 457,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ө олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хариуцагч Д.Н дансыг битүүмжилсэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ дуусгавар болохыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦОГЗОЛМАА