| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/05324/И |
| Дугаар | 101/ШШ2023/05419 |
| Огноо | 2023-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/05419
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод байрлах, РД:***, ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** тоотод оршин суух, РД:***, *** холбогдох 2,386,530 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч ***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022-04-14-ний өдрийн 4433 тоот зээлийн гэрээ байгуулж 2,599,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар авсан. Манай олгосон зээлээр *******-иас бараа худалдан авсан. Зээл авч 1,316,420 төгрөгний төлөлтийг хийсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 2023-09-25-ны өдөр 520,600 төгрөг төлж биелүүлсэн тул үлдэгдэл 1,865,930 төгрөгийн гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022-04-14-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022-04-14-ний өдрийн барьцааны гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, зээл хүсэгчийн анкет, А.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******-ийн 2022-04-14-ний өдрийн нэхэмжлэх, бараа хүлээлгэн өгсөн акт, Б.*******ын хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн,
Хариуцагчаас нотлох баримт шүүхэд ирүүлээгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,386,530 төгрөгнөөс хариуцагч А.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 520,600 төгрөгийг 2023-09-25-ны өдөр төлж биелүүлсэн, 1,865,930 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч *******-иас дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч А.******* нь *******-иас бараа худалдан авах зорилгоор 2022-04-14-ний өдрийн 4433 тоот зээлийн гэрээ байгуулж 2,599,900 төгрөгийг, сарын 2.9 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар авсан. Нэхэмжлэлийн шаардлага 2,386,502 төгрөгнөөс ажиллагааны явцад 520,600 төгрөгийг төлж биелүүлсэн тул зээлийн гэрээний үүрэг 1,865,930 төгрөгөө гаргуулахаар шаардаж байна гэв.
3. Хариуцагч А.*******т 2023-09-07-ны өдөр нэхэмжлэлийг гадуулж, эрх үүргийн тайлбарлан өгсөн. Хариуцагчаас хуульд заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй. 2023-11-22-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр хойшлуулсан.
Өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирэх боломжгүй болсонтой холбогдох баримтыг ирүүлээгүй байх тул түүнийг эзгүйд шийдвэрлэхээр тогтсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч А.******* нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2023 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл биелүүлээгүй.
Иймд мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022-04-14-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022-04-14-ний өдрийн барьцааны гэрээ, зээл төлөлтийн дансны хуулга, зээл хүсэгчийн анкет, А.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, *******-ийн 2022-04-14-ний өдрийн нэхэмжлэх, бараа хүлээлгэн өгсөн акт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаас зээлийг нэхэмжлэгч *******-иас үүргээ биелүүлж олгосон. Хариуцагч А.*******өөс зээлийн гэрээний үүрэгт 1,316,420 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 520,600 төгрөгийг тус тус төлж биелүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч ******* нь 2022-04-14-ний өдрийн зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байх тул зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,134 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.*******өөс 53,134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******өөс 1,865,930 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 53,134 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.*******өөс 53,134 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА