Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 150/ШШ2024/00063

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, * дүгээр хороо, ****, ***гудамж, *** тоотод байрлах хаягтай, “*******” ХХК, /РД:*****/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сум, * дүгээр баг, өөрийн байр “ ” ХХК-д холбогдох,

Гэрээний үлдэгдэл 171,991,929.50 төгрөг, түүний алданги болох 85,995,964 төгрөгт 2022 оны үнээр буюу 1 тонн 220,000 төгрөгөөр тооцож олгохыг “ ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...*******" ХХК нь " " -иас гэрээний дагуу 921,240,151 (есөн зуун хорин нэгэн сая хоёр зуун дөчин мянга нэг зуун тавин нэг) төгрөгийн авлагатай байсан бөгөөд энэхүү авлагаас 2021 оны 10-р сард задгай авснаар гэрээний нийт 171,991,929,50 үлдэгдэлтэй болсон бөгөөд энэхүү үлдэгдлийг хоёр компанийн нягтлан бодогч нар тооцоо нийлэн баталгаажуулсан байдаг.

Ийнхүү тооцоо нийлэн баталгаажуулсны дараа үлдэгдэл мөнгөндөө тооцож авахаар тохиролцсон боловч одоог хүртэл " " -ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар даруй хоёр жил өнгөрөөд байна. " " 2022 оны ийн үнээр тооцон компани хоорондын тооцоогоо дуусгахаар тохиролцсон бөгөөд энэ тухай " ” -ийн 2022 оны 12-р сарын 15-ны өдрийн 01/1198 албан тоотод дурдсан байдаг. Энэ албан бичгийг манай компани " " -ийн гэрээний үнийн санал гэж тооцож байгаа болно.

ийг одоог хүртэл нийлүүлээгүй байгаа нь манай компанийн буруутай үйл ажиллагаа бус хариуцагч " " -ийн буруугаас болоод гэрээний үүрэг хугацаандаа биелэгдээгүй.

Иймд 257,987,893 төгрөгийн үлдэгдлийг 2022 оны үнээр буюу 1 тонн 220,000 төгрөгөөр тооцож ийг нэхэмжлэгч "*******" ХХК-д олгохыг " " -д даалгаж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани зүгээс гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөрийг ээр гаргуулах, 2022 онд мөрдөж байсан 220,000 төгрөгөөр тооцуулах, мөн алданги  85,995,965 төгрөг гээд нийтдээ 257,987,893 төгрөгийг нэхэмжилж байгаа. Энийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээний үүрэг нэхэмжилж байгаа учраас гэрээний гэрээ байгуулсан байгуулсан гэрээгээ нэхэмжлэлийн шаардлага нотолж гаргаж өгөх шаардлагатай талаар өмнөх хурал дээр мэдэгдэж, хэлж байсан. Гэвч нэхэмжлэгчийн зүгээс шаардлагагүй гэсэн тайлбар өгөөд байгаа. Тэгээд энэ гэрээний үүрэг нэхэмжилж байгаа бол мэдээж гэрээ хэлцэл нь байж түүнийгээ нотлох хууль зүйн боломж бололцоо, шаардлага харагдах ёстой гэж үзэж байна. Тэгээд дээрээс нь энэ алданги нэхэмжилж байгаа алданги нь буюу анзын асуудлыг заавал Иргэний хуульд анзын гэрээг бичгээр байгуулан гэж заасан байдаг. Тэгэхээр энэ нэхэмжлэлийн шаардлага баримтаар нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Тэр нягтлан бодогчийн гарын үсэгтэй тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтыг эш татаад яриад байдаг. Тухайн баримт нь тухайн үед нягтлан бодогчоор ажиллаж байсан, өглөг авлагын нягтлангийн гарын гарын үсэгтэй л баримт бичиг байгаад байгаа юм. Энэ нь компанийн удирдлага болоод ерөнхий нягтлан бодогч, хуулийн хэлтсээр дамжихгүйгээр шууд санхүүгээс гараад явчихдаг баримт бичиг байгаад байгаа. Энэ нөгөө гэрээний дагуу өглөг үүссэн учраас ийм үлдэгдэлтэй байна гэдгийг тухайн үед гаргаж өгсөн баримт, гэхдээ энэ асуудлаар 921,420,000 төгрөгийн ийм гэрээ байгуулаад үлдэгдэл нь 171,000,000 төгрөг болчхоод байгаа юм. Энэ 921,420,000 төгрөгийн гэрээтэй холбоотой асуудал юм уу гээд компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг няцаах баримт ингэж гаргаж өг гэхээр гэрээгээ огт гаргаж өгөхгүй байгаа учраас хариуцагчийн зүгээс ямар гэрээтэй холбоотой, яаж үүссэн өглөг, үлдэгдэл төлбөр юм, тэгээд энэ нь ямар учир шалтгаантай юм, ямар хугацааны алданги яаж тооцогдоод байгаа юм, аль заалтынх нь дагуу тооцогдоод байгаа юм гэх зэргээр татгалзлаа нотлох ямар нэгэн баримт болон тайлбар гаргаж өгөх боломжгүй байгаад байна. Энэ нь нөгөө талаасаа юу вэ гэхээр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг бол хангалттай нотлох баримт болон бусад зүйлийг гаргаж өгч чадахгүй байна гэж үзэхээр байна. Эдний яриад байгаа зүйл бол нэг тооцоо нийлсэн акт болоод 2022 оны сүүлд компанийн зүгээс гаргаж өгсөн тэр албан бичиг байгаад байгаа юм. Тухайн үед тэр албан бичиг ямар учиртай албан бичиг вэ гэхээр 2022 оны борлуулалтын улирал дуусаад, 2023 оны борлуулалтын улирал эхлэхтэй холбоотой компани ийнхээ үнийг нэмэгдүүлсэн. Энэ тухай мэдээллийг аваад “*******” ХХК нь 2022 оны үнээр авъя гэдгээр албан бичгээ ирүүлж байсан юм байна лээ. Тухайн үед нь албан бичгээр хариу өгсөн байдаг. Энэ хариу худалдаж авдаг бүх компаниуд руу нэг ижил утгатай албан бичиг явсан. 2022 ондоо багтааж ээ авч чадаагүй бүх компани 2023 онд онд мөрдөх үнээр ийг авна гэсэн агуулгаар бичиг явсан байгаа. Тэр агуулгаар  “*******” ХХК руу худалдан авагч компани гэж ойлгогдоод албан бичиг ингээд хариу явсан байдаг. Тэрийг одоо хүлээн зөвшөөрч байна гэсэн ойлголт гэж үзээд тайлбарлаад байгаа нь бас үндэслэлгүй байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл, түүнийг нотлох баримтуудаа хангалттай нотолж чадахгүй байна.Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нөгөө талаас энэ гуравласан гэрээ гээд байгаа 2 гэрээ байгуулсан байдаг. Эхнийх нь 1 тэрбум 200 сая төгрөгийн гэрээг байгуулаад компани буюу “” ХХК нь Хөгжлийн банкны барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг “*******” ХХК-д худалдах, худалдаж чадахгүй шилжүүлж чадахгүй тохиолдолд “-” ХК-иас ээр төлбөрийг гаргуулах гэсэн ийм гэрээ байгуулсан байдаг. Тэр гэрээ нь бол компанид зээлийн барьцаанд байгаа хөрөнгийг худалдаад, мэдээж шилжүүлэх боломжгүй хөрөнгийг худалдаад түүнийх нь төлбөрийг шилжүүлж чадахгүйн төлөө гуравдагч компани буюу “ ” компаниар төлүүлэх гэрээ байгуулагдаад тэр гэрээнийх нь дагуу 1 тэрбум 200 гаруй сая төгрөгийн төлбөрийг ээр “*******” ХХК-д шилжүүлчихсэн байдаг. Энэ 2 асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгуулахаар өгчихсөн байгаа. “*******” ХХК дээр Эрүүгийн хэрэг үүсээгүй. Компанийн удирдлагуудтай холбоотой “*******” компани гээд хамтарч хохирол учруулсан агуулгаар гарсан учраас тухайлсан нэг компани дээр одоо шалгагдаж байгаа гэдэг талаар хариу өгөх боломжгүй байна гэдэг талаар мөрдөгч хариу өгч байсан юм. Энийг бас тодотгоод хэлэх нь зөв гэж бодож байна. Тэгэхээр ийм ийм үндэслэлүүд дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй, түүнийгээ нотлох баримтыг хангалттай гаргаж өгч чадахгүй, гэрээ болон гэрээтэй холбоотой баримтууд гаргаж өгч чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч талаас: Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 3/, компанийн дүрэм /хх-ийн 4-5/, “*******” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 70\2022 дугаартай хүсэлт /хх-ийн 6/, “ ” -ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01\1198 дугаартай хариу хүргүүлэх тухай албан тоот /хх-ийн 7/, “*******” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 210\2022 дугаартай хүсэлт /хх-ийн 8/, “******* ” ХХК-ийн “-” ХК-д гүйцэтгэх захирал гаргасан албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01\2023 дугаартай хүсэлт /хх-ийн 9/, “*******” ХХКийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 66\2023 дугаартай хүсэлт /хх-ийн 10/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 11/ зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн.

Хариуцагч талаас: “ ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 33/, компанийн дүрэм /хх-ийн 34-40/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 124 дугаартай ийн “ ” -ийн “Хувьчлалын талаар авах арга хэмжээний тухай” тогтоол /хх-ийн 60/, “ ” ХК-ийн дүрэм /хх-ийн 61-74/, “ ” -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай “, н борлуулалтын үнийг шинэчлэн батлах тухай” тогтоол, 1,2-р хавсралт /хх-ийн 75-77/, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 06 дугаартай “ ” ХХК-ийн компанийн Санхүү, бүртгэл тайлагналын хэлтсийн албан бичиг /хх-ийн 116/  зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

  Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК гэрээний үлдэгдэл 171,991,929.50 төгрөг, алданги 85,995,964 төгрөг, нийт 257,987,893 төгрөгийн үлдэгдлийг 2022 оны үнээр буюу 1 тонн ийг 220,000 төгрөгөөр тооцож олгохыг “ ” ХХК-д даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “ ” ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг даалгах гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй, түүнийгээ нотолсон баримтыг хангалттай гаргаж өгч чадаагүй, гэрээ болон гэрээтэй холбоотой баримтууд гаргаж өгч чадахгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, мөн хуулийн 25 дугаар зүйлд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг зохигч хүлээхийг тус тус зохицуулсан ба үүний дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээ хэлцэл буюу  гэрээгээр тохиролцсон үнэ, үүрэг гүйцэтгэх газар, үүрэг гүйцэтгэх хугацаа, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, аль талын буруутай үйл ажиллагаанаас гэрээний үүрэг биелэгдээгүйг тодорхойлсон нотлох баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэгч тооцооны үлдэгдлийн баталгаа, “ ” -ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1198 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж байгаа.

Тооцооны үлдэгдлийн баталгаагаар “ ” нь “*******” ХХК-д 171,991,929.50 төгрөгийн өглөгтэй гарсныг харилцан зөвшөөрсөн баримт гэж үзэхээр байгаа бөгөөд тухайн баримтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөлийг тодорхойлох хууль зүйн үндэслэлгүй байна. /хх-ийн 11/

-ийн ТУЗ-ийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор ийн борлуулалтын үнийг шинэчлэн баталж, шинэчлэн батлагдсан үнийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн борлуулалтын үйл ажиллагаандаа мөрдөг болгон ажиллахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 75-76/

 “ ” -ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/1198 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт “...танай компани гэрээний үнийн үлдэгдэлд дүйцэхүйц хэмжээний ийг 2022 онд багтаан авбал гэрээнд заасан үнээр авах боломжтой...” гэж дурдсан байх бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ийн борлуулалтын үнэ нэмэгдэж байгаа талаар мэдэгдсэн нэг талын хүсэл зоригийг илэрхийлсэн баримт гэх үзэхээр байна. /хх-ийн 7/

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,447,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь  зүйтэй.

                      Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар ”*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ ” ХХК-д холбогдох гэрээний үлдэгдэл 257,987,893 төгрөгийг 2022 оны үнээр буюу 1 тонн 220,000 төгрөгөөр тооцож олгохыг “ ” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,447,889 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэйг дурдаж, шүүхийн шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.АЛГИРМАА