Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/01327

 

 

 

 

 

 

        2024оны өдөр

   3 сар       12  р                                          184/ШШ2024/01327

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “******” ХХК /РД: *****/. Хаяг:****** дүүрэг, ***-р хороо, *** плаза *** тоот

Хариуцагч: ***** овогт ****** *********** /РД: **********/. Хаяг: *****************

Хариуцагч: ******** овогт ****** /РД:*********/. Хаяг: **********************

Зээлийн гэрээний үүрэгт 4,106,314 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, хариуцагч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Зээлдэгч *******, ******* нар нь  “******* ******* ******* ББСБ” ХХК-иас 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 1085 хоногийн хугацаатай зээлж, ******* тоот зээлийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, Бага наран ********** дугаар гудамж, ********* тоот хаягт байрлах 47м.кв талбайтай ************** улсын бүртгэлийн дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран ***** дугаар гудамж, **** тоот хаягт байрлах 252 м.кв талбайтай, ********** улсын бүртгэлийн дугаартай ************** нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж мөн өдөр ************** тоот барьцааны гэрээг байгуулсан. ***********г нар нь  үндсэн зээлээс 3,747,522 төгрөг, хүү 4,193,825 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 86,652 төгрөг буюу нийт 8,028,000 төгрөг төлсөн бөгөөд зээлээ гэрээнд  заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2,252,477 төгрөг, хүү 1,615,812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 238,024 төгрөг нийт 4,106,313 төгрөгийн зээлийн төлбөртэй байна.  Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 4,106,313 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран ****** гудамж, **** тоот хаягт байрлах, 47 м.кв талбайтай, ********** улсын бүртгэлийн дугаартай, хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 252 м.кв талбайтай, ********** улсын бүртгэлийн дугаартай, ************* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Хариуцагч  ************* тайлбарын агуулга: ************ зээл олгох боломжгүй байсан учраас би хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч,***************** ээж хагалгаанд орж байсан. 2020 онд нэг удаа 1,000,000 төгрөгийн төлөлт хийсэн, дахиж хийгээгүй. Өөрөө хохирч үлдээд дахин эдийн засгаар хохирох хүсэлгүй байна.

Хариуцагч *************** тайлбарын агуулга:  Миний бие “******************” ХХК-иас зээл авсан нь болно. Сар бүр төлөлтөө хийж байсан ч 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хорих ангид хоригдсон учраас төлөлт хийх боломжгүй болсон. Зээлийн төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй байна. Хугацаа дуусгаж, хорих ангиас гараад төлбөрийг төлж барагдуулах боломжтой.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ************ дугаар зээлийн гэрээний хуулбар, ************* дугаар барьцааны гэрээний хуулбар, зээлийн хүүгийн тооцооллын хуулбар, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн бэлэн бус зарлагын баримтын хуулбар, ************ дугаар гэрчилгээний хуулбар, ************* дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ. 

Хэрэгт авагдсан бичгийн нолох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “***** ББСБ” ХХК нь хариуцагч ***** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,106,314 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “зээлийн болон барьцааны  гэрээний үүргээ хариуцагч нар биелүүлээгүй тул үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулна, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйл болох хариуцагч ******гийн  өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулна гэж  тайлбарлана.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч нар нь “***** ББСБ” ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ***** тоот зээлийн гэрээ, ****** тоот барьцааны гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 1086 хоногийн хугацаатайгаар зээлэхээр тохиролцож, зээлдүүлэгч мөнгийг хариуцагч ****ны Хаан банкинд эзэмшдэг *** тоот дансанд шилжүүлэн өгчээ. /хх-ийн 6-12/

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч ***ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран *** гудамж, *** тоот 47 м.кв талбайтай хувийн сууц, ***** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын *** дугаартай 252 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай  газрыг  барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

            Гэрээ байгуулсан, түүний хүчин төгөлдөр эсэх, мөнгийг зээлдэгч хүлээн авсан тухайд болон төлбөрийн үлдэгдлийн тухайд талууд маргахгүй, харин хариуцагч ***** мөнгийг хэрэглээгүй, тухайн үед хамтран амьдарч байсан ***** ээжийн эмчилгээнд зарцуулсан гэж тайлбарласан.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан  банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн бөгөөд хариуцагч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг  буцаан төлөх үүргийг биелүүлээгүй байна.

Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нар 8,028,000 төгрөг төлсний 3,747,522 төгрөгийг үндсэн зээлд, 4,193,825 төгрөгийг хүүнд, 86,652 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүнд тооцон авчээ.

Хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллага зээлийн үлдэгдэл төлбөрийг шүүхэд нэхэмжлэл гаргасан  2023  оны 11 дүгээр сарын 27-ны  өдрийг хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэхэмжилсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Мөн Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгүүдэд  үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахаар  зохицуулсан тул үүргийн гүйцэтгэлийг барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч шаардлагаа үндсэн зээлийн үлдэгдэл 2,252,477 төгрөг, хүү 1,615,812 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 238,024 төгрөг нийт 4,106,313 төгрөг гэж тодорхойлсон бөгөөд зээлийн гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас бүх нийтийн болон хэсэгчилсэн хөл хорио тогтоосон нөхцөл байдлыг харгалзан нэмэгдүүлсэн хүүнд  тооцсон 238,024 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй.

Хариуцагч ***** нь хэдийгээр зээлийг ашиглаагүй гэж тайлбарлаж байгаа ч зээлийн гэрээг хамтран хариуцах, үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тохиролцож гэрээнд гарын үсгээ зурсан нь зээлдүүлэгчээс зээл олгох гол үндэслэл болсон тул гэрээний үүрэг, хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.

            Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсгүүдэд үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэх,  хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байхаар зохицуулсан.

Нэхэмжлэгч “**** ББСБ” ХХК нь хариуцагч нарт хамтруулан хариуцуулахаар шаардлагаа гаргасан тул хариуцагч нараас 3,868,289 төгрөгийг тэнцүү хэмжээгээр  гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 238,024 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч **** 1,934,144 /нэг сая есөн зуун гучин дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөг, хариуцагч ***** 1,934,144  /нэг сая есөн зуун гучин дөрвөн мянга нэг зуун дөчин дөрөв/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “***** ББСБ” ХХК-д олгосугай. 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч *****ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран **** гудамж, *** тоот 47 м.кв талбайтай хувийн сууц, **** дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ***** дугаартай, 252 м.кв талбайтай,  эрхийн гэрчилгээтэй,  гэр бүлийн зориулалттай  газрыг албадан  худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  80,550 төгрөгийг улсын орлогод үлдээж,  хариуцагч тус бүрээс  38,421 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              ******