Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ДШМ/1052

 

 

 

 

     2021           12            16                                   2021/ДШМ/1052

 

Б.А, Б.Б,

Э.Б, Д.Бнарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Отгонсүрэн,  

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч У.Батцэцэг,

шүүгдэгч Б.Б, Э.Б нарын өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Г.Өсөхбаяр,   

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч И.Ганбат, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/471 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлоор Б.А, Б.Б, Э.Б, Д.Бнар холбогдох 2110001030013 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.А нь Д.Б, Б.Б, Э.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, санаатай гэмт хэрэгт татан оруулж 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан М.Б, Д.Б нарын гарыг хүлж, хүч хэрэглэн зодож, хохирогч М.Бын Хуавей в6 /Huawei b6/ загварын гар утас, самсунг дуас /Samsung duos/ загварын гар утас, хохирогч Д.Бгийн Самсунг эс-4 /Samsung s4/, нокиа /nokia/ загварын гар утас, мөн “Космо трейд” ХХК-ний төмөр шкафыг эвдэн орлогын 2.822.800 төгрөг, гар станцыг дээрэмдэн нийт 3.731.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

2. Б.Б нь Д.Б, Б.А, Э.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан М.Б, Д.Б нарын гарыг хүлж, хүч хэрэглэн зодож, хохирогч М.Бын Хуавей в6 /Huawei b6/ загварын гар утас, самсунг дуас /Samsung duos/ загварын гар утас, хохирогч Д.Бгийн Самсунг эс-4 /Samsung s4/, нокиа /nokia/ загварын гар утас, мөн “Космо трейд” ХХК-ний төмөр шкафыг эвдэн орлогын 2.822.800 төгрөг, гар станцыг дээрэмдэн нийт 3.731.800 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд байх тус компаний төмөр шкафыг хууль бусаар эвдэж гэмтээн 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б нь ганцаараа 2021 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-252б тоот Б.Бгийн гэрээс түүнийг унтаж байхад Хуавей Пи-10 Лайт /Huawei P10 Lite/ загварын 264.000 төгрөгийн гар утас, банкны карт, пүүз, нүдний шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан 382.000 төгрөгийн, картнаас нь 670.000 төгрөгийг гарган авч нийт 1.052.000 төгрөгийн хохирол учруулсан,

3. Э.Б нь Б.А, Д.Б, Б.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан М.Б, Д.Б нарын гарыг хүлж, хүч хэрэглэн зодож, хохирогч М.Бын Хуавей в6 /Huawei b6/ загварын гар утас, самсунг дуас /Samsung duos/ загварын гар утас, хохирогч Д.Бгийн Самсунг эс-4 /Samsung s4/, нокиа /nokia/ загварын гар утас, мөн “Космо трейд” ХХК-ний төмөр шкафыг эвдэн орлогын 2.822.800 төгрөг, гар станцыг дээрэмдэн нийт 3.731.800 төгрөгийн хохирол учруулсан,

4. Д.Бнь Б.А, Б.Б, Э.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан М.Б, Д.Б нарын гарыг хүлж, хүч хэрэглэн зодож, хохирогч М.Бын Хуавей в6 /Huawei b6/ загварын гар утас, самсунг дуас /Samsung duos/ загварын гар утас, хохирогч Д.Бгийн Самсунг эс-4 /Samsung s4/, нокиа /nokia/ загварын гар утас, мөн “Космо трейд” ХХК-ний төмөр шкафыг эвдэн орлогын 2.822.800 төгрөг, гар станцыг дээрэмдэн нийт 3.731.800 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Бнь 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан хохирогч М.Бын толгой руу зэвсгийн чанартай зүйл болох модоор цохиж биед “зулай, чамархай, дагз, суурь ясны нийлмэл салсан хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, зулайн дэлбэнгийн харалдаах хатуу хальсны доорх ялтаслаг цус хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, цус харвалт, аалзавчийн доорх цус харвалт, зүүн хацар ясны нумын хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун ташаа, зүүн бугалга, сарвуунд зулгаралт, цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Д.Бнь ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор 71-91 УНЦ улсын дугаартай машин механизм ашиглан:

2020 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутагт байрлах “Мобиком корпораци” ХХК-ний тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч “Юнител” ХХК-ний 4 ширхэг, “Скайтел” ХХК-ний 8 ширхэг, “Жи мобайл” ХХК-ний 4 ширхэг, “Скай нетворкос” ХХК-ний 4 ширхэг буюу нийт 20 ширхэг батерей хулгайлан 7.549.292 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Эрдэнэ сумын Өгөөмөр багийн нутагт байрлах “Жи мобайл” ХХК-ний тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч “Юнител” ХХК-ний 8 ширхэг, “Жи мобайл” ХХК-ний 10 ширхэг буюу нийт 18 ширхэг батерей хулгайлан нийт 6.736.910 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Жи мобайл” ХХК-ний тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч 8 ширхэг батерей хулгайлан 4.274.320 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,

Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар,

Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.8 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож үйлдсэн гэм буруутайд,

Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд,

Э.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож,

Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хасах ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, хорих ялаас тусад нь эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Б.Бод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 9 /ес/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Бод оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Аид оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.А нарын цагдан хоригдсон 233 /хоёр зуун гучин гурав/ хоног, Д.Бын цагдан хоригдсон 230 /хоёр зуун гуч/ хоногийг тэдний эдлэх хорих ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч Э.Бийн цагдан хоригдсон 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сар 28 /хорин найм/ хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүний албан ёсны гэрийн хаяг болох Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Бод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүний албан ёсны гэрийн хаяг болох Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Э.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүний албан ёсны гэрийн хаяг болох Дорнод аймгийн Чулуун хороот сумын нутаг дэвсгэрээс тус тус явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, тэдэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, Б.Б, Э.Б нар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 18.788.916 /арван найман сая долоон зуун наян найман мянга есөн зуун арван  зургаан/ төгрөг гаргуулж хохирогч “Космо трейд” ХХК-д 748,298 /долоон зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийг, хохирогч М.Бын хууль ёсны төлөөлөгч Р.Гт 4.545.569 /дөрвөн сая таван зуун дөчин таван мянга таван зуун жаран ес/ төгрөгийг, хохирогч “Юнител” ХХК-д 1.050.000 /нэг сая, тавин мянга/ төгрөгийг, хохирогч “Скайнетворкс” ХХК-д 4.053.052 /дөрвөн сая тавин гурван мянга тавин хоёр/ төгрөгийг, хохирогч “Жи Мобайл” ХХК-д 7.494.145 /долоон сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга нэг зуун дөчин тав/ төгрөгийг, шүүгдэгч Б.Боос 1.402.000 /нэг сая, дөрвөн зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бд 1.052.000 /нэг сая тавин хоёр мянга/ төгрөгийг, хохирогч “Космо трейд” ХХК-д 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч Б.А, Э.Б нар бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч М.Бын хууль ёсны төлөөлөгч Р.Г гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 1.443.000 /нэг сая дөрвөн зуун дөчин гурав мянга/ төгрөг гаргуулж улсын орлого болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 хос пүүзийг шүүгдэгч Д.Бт, Хуавей загварын эвдэрхий гар утас нэг ширхэгийг хохирогч М.Бын хууль ёсны төлөөлөгч Р.Гт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож, нэг ширхэг мод, хоёр метрийн урттай үдээс нэг ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, нэг ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Б, Б.Б, Б.А, Э.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б, Б.Б, Б.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “...Би хийсэн хэрэгтээ туйлаас гэмшиж, харамсаж, гэм буруугаа хүлээж, шүүхээс оногдуулсан ялыг маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байна.

Би ээж, дүү нарын хамт амьдардаг ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.400.000 төгрөгийг төлөх шаардлагатай тул миний бие хоригдож байх хугацаандаа ажил хийж төлөх хүсэлтэй байна. Гэвч анхан шатны шүүхээс хорих ялын дэглэмийг хаалттайгаар тогтоосон тул ажил хийх боломжгүй болж хорих ялынхаа дэглэмийг нээлттэй болгох хүсэлтэй байна.

Миний бие шүүхээс оногдуулсан ялыг маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа ба дэглэмээ өөрчлүүлж, үлдэгдэл хохирлоо төлөх хүсэлтэй байна.

Иймд надад оногдуулсан ялын хаалттай дэглэмийг өөрчилж нээлттэй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Б, Э.Б нарын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аийн өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Аид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Бын өмгөөлөгч Г.Өсөхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор Ц.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, өмнө 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан дэглэмийг өөрчлөх боломжгүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Б.А нь Д.Б, Б.Б, Э.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, санаатай гэмт хэрэгт татан оруулж 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан М.Б, Д.Б нарын гарыг хүлж, хүч хэрэглэн зодож, 4 ширхэг гар утас, “Космо трейд” ХХК-ний төмөр шкафыг эвдэн орлогын 2.822.800 төгрөг, гар станцыг дээрэмдэн нийт 3.731.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон,

Б.Б нь Д.Б, Б.А, Э.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан М.Б, Д.Б нарын гарыг хүлж, хүч хэрэглэн зодож, 4 ширхэг гар утас, мөн “Космо трейд” ХХК-ний төмөр шкафыг эвдэн орлогын 2.822.800 төгрөг, гар станцыг дээрэмдэн нийт 3.731.800 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд байх тус компаний төмөр шкафыг хууль бусаар эвдэж гэмтээн 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б нь ганцаараа 2021 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3-252б тоот Б.Бгийн гэрээс түүнийг унтаж байхад гар утас, банкны карт, пүүз, нүдний шил зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан нийт 1.052.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Б нь Б.А, Д.Б, Б.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан М.Б, Д.Б нарын гарыг хүлж, хүч хэрэглэн зодож, 4 ширхэг гар утас, “Космо трейд” ХХК-ний төмөр шкафыг эвдэн орлогын 2.822.800 төгрөг, гар станцыг дээрэмдэн нийт 3.731.800 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Бнь Б.А, Б.Б, Э.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан М.Б, Д.Б нарын гарыг хүлж, хүч хэрэглэн зодож, 4 ширхэг гар утас, “Космо трейд” ХХК-ний төмөр шкафыг эвдэн орлогын 2.822.800 төгрөг, гар станцыг дээрэмдэн нийт 3.731.800 төгрөгийн хохирол учруулсан,

Д.Бнь 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо трейд” ХХК-ний байранд харуулаар үүрэг гүйцэтгэж байсан хохирогч М.Бын толгой руу зэвсгийн чанартай зүйл болох модоор цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Д.Бнь ганцаараа учрах саадыг арилгах зорилгоор 71-91 УНЦ улсын дугаартай машин механизм ашиглан:

2020 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут 2 дугаар багийн нутагт байрлах “Мобиком корпораци” ХХК-ний тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч “Юнител”, “Скайтел”, “Жи мобайл”, “Скай нетворкос”   ХХК-ний нийт 20 ширхэг батерей хулгайлан 7.549.292 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд Эрдэнэ сумын Өгөөмөр багийн нутагт байрлах “Жи мобайл” ХХК-ний тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч “Юнител”, “Жи мобайл” ХХК-ний нийт 18 ширхэг батерей хулгайлан нийт 6.736.910 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 24-ний өдрийн хооронд Төв аймгийн Аргалант сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Жи мобайл” ХХК-ний тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч 8 ширхэг батерей хулгайлан 4.274.320 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Дуудлага лавлагааны хуудас /1хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-18, 19-33, 34-39, 3хх 143-147, 232-237, 4хх 162-166, 225-230/, илтгэх хуудас /1хх 42/, Б.Цолмонтуяагийн дансны хуулга /3хх 155/, Б.Цолмонтуяагаас гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 156/, орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 238-242/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /5хх 149-153/, бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 40-41, 2хх 160/, батерей хүлээлгэн өгсөн тэмдэглэл /4хх 101, 5хх 64-65/, эд зүйлсийн үнэлгээ /2хх 28-29, 3хх 175-178, 179-182, 4хх 16-25, 33-41, 51-58, 66-73, 182-195, 198-209, 5хх 2-9, 31-39, 183-186/, тээврийн хэрэгслийн лавлагаа /5хх 40/,  нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 58-61, 62-68/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 74-82, 83-96, 97-109/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 110-113/, “Космо Трейд” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ /2хх 136/, хохирогч М.Бын хохирлын баримтууд /2хх 137-146/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх 159/ зэрэг нотлох баримтууд болон,    

“...Д.Бгийн биед баруун сарвуунд цус хуралт, зулгаралт, баруун, зүүн бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэсэн 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 620 дугаартай /1хх 183-186/,

“...М.Бын биед зулай, чамархай, дагз, суурь ясны нийлмэл салсан хугарал, хугарлын харалдаах хатуу хальсны дээрх цусан хураа, зулайн дэлбэнгийн харалдаах хатуу хальсны доорх ялтаслаг цус хураа, зүүн тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, цус харвалт, аалзавчийн доорх цус харвалт, зүүн хацар ясны нумын хугарал, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, нүүрний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж баруун ташаа, зүүн бугалга, сарвуунд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 637 дугаартай /1хх 193-198/,

“...Татаж чангаах хүчний үйлчлэлээр малгайнд 20мм шинэ, хагас ханцуйтай цамцанд 26х10мм хуучин, 10х8мм хуучин, 5х3мм хуучин, 360х15мм шинэ урагдалт гарсан байна. Хагас ханцуйтай цамцанд хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 610мм, 400мм, 190+15мм шинэ зүсэгдэлт байна. ...” гэсэн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 316 дугаартай /2хх 12-21/,

“...М.Баас хураан авсан гэх бор өнгийн футболк дээр цус илэрч байна. ...” гэсэн 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 657 дугаартай /2хх 22-24/ шинжээчийн дүгнэлтүүд,

хохирогч Я.Мын “...Би “Космо Трейд” ХХК-нд гүйцэтгэх захирлын албан тушаалаар ажилладаг юм. Манай байгууллагад 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө манай хоёр харуулын нэгийг хүлж, нөгөөг нь зодож, агуулах байрны жолооч, түгээгч нарын байгууллагаас өгсөн гар утсаа цэнэглэх, хадгалах зориулалтаар ашиглах жижиг төмөр шүүгээнүүдийг эвдэж, Эрдэнэбаяр түгээгчийн түгээлтийн орлогын 2.822.800 төгрөгийг авч явсан байсан. Мөн манай байгууллагын өмч болох 1 ширхэг богино долгионы сүлжээний гар станц алга болсон. Манай байгууллагад учирсан хохирол, гэмтсэн харуул нарын хохирлыг барагдуулж, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” /1хх 50-53/,

  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дын “...Манай байгууллагад 2.822.800 төгрөгийн бэлэн мөнгө, гар станц, төмөр шкаф зэргийг хохирлын үнэлгээ хийлгэсний дагуу нэхэмжилж байна. ...” /1хх 55-57/,

хохирогч Д.Бгийн “...Би 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 9 цагаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Космо төвийн баруун хаалганы харуулын постон дээр үүрэг гүйцэтгэсэн. Тухайн өдөр амралтын өдөр байсан учир байгууллагын ажилчдаас нэг ч хүн ирээгүй, зүүн талын хаалганы постон дээр М.Б үүрэг гүйцэтгэсэн. Шөнө 00 цагийн үед постон дээрээ сууж байхад гэнэт хаалга онгойлгоод 3 залуу орж ирээд нэг залуу модоор хэвлий хэсэг рүү цохихоор нь доош тонгойсон чинь араас өндөр залуу хоолой гараараа боогоод, арагшаа татаж орон дээр дарж унагааж, миний гутлыг тайлж, үдээсийг нь аваад, өндөр залуу нь “гяндан хүлээгээр хүл” гэсэн. Тухайн 3 залуу нийлээд намайг дарж байгаад гарыг ард авч, хөлийг арагшаа татаж гартай хамт холбож хүлээд орны бүтээлгээр миний толгойг ороосон. Тэгээд миний гар утас, харуулын гар станц болон миний халааснаас түрийвчийг аваад “мөнгө байна уу” гэхээр нь “байхгүй” гэсэн чинь миний картыг бариад “мөнгө байгаа юу” гэхээр нь “юу ч байхгүй” гэсэн чинь нэг залуу “ажилчдын амралтын өрөөний хажуу талын төмөр хайрцагны түлхүүрийг өг” гэсэн. Тэгэхээр нь “би мэдэхгүй, няравт байдаг байх” гэсэн. Тэгсэн өндөр залуу нь бололтой нөгөө залуугаа “энийг харж бай” гэж хэлчихээд нөгөө залуугийн хамт гараад явсан. Тэгээд би хөдөлсөөр байгаад толгойн дээр тавьсан бүтээлгийг хажуу тийш болгоод харсан чинь миний постны хананд өлгөөтэй байсан Космо гэсэн байгууллагын гадна куртикийг гадуураа өмссөн байсан. ...” /1хх 58-61, 62-63/,

хохирогч М.Бын хууль ёсны төлөөлөгч Р.Гийн “...Би М.Бын эхнэр. Бид суугаад 30 жил болж байна. Манай нөхөр М.Б нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст жижүүрийн шуурхай албаны жолооч, цагдаа хийж байгаад 2009 онд тэтгэвэрт суусан юм. Тэгээд хувиараа ажил төрөл хийж байгаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Космо Трейд” ХХК-нд харуулын ажилтнаар ажилд орж 24 цаг үүрэг гүйцэтгэж, 48 цаг амардаг байсан юм. Миний нөхөр М.Б нь 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ажлын байран дээрээ харуулд гарч байх үедээ байгууллагаас хулгай хийх гэж байсан хүмүүсийг таслан зогсоох гэж байгаад толгой хэсэгтээ гэмтэл авч одоогоор хэвтрийн байдалтай байгаа бөгөөд ой санамж, хэл ярианы асуудалтай болсон байгаа. М.Б нь ярьж чадахгүй, ярьж байгаа зүйл нь ойлгомжгүй байгаа бөгөөд эмч Содбилэг хэлэхдээ “тархины гэмтлээс болж ийм байдалтай болсон” гэж хэлсэн. Бид маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” /1хх 67-69/,

хохирогч Б.Бгийн “...би өглөө сэрэхэд Б.Б, Адъяа гэх 2 залуу байхгүй байсан ба миний гар утас, Хаан банкны карт зэргийг аваад явсан байсан. Миний дансны мэдээлэл болон гүйлгээ орсон, гарсан талаарх мэдээлэл манай дүүгийн гар утсанд ирдэг юм. Тэгсэн манай дүү Цолмонтуяа надад “таны картнаас 670.000 төгрөгийн зарлага гарсан байна” гэсэн. Миний гар утас байхгүй байсан ба гар утасны кейсний ард талд өөрийн Хаан банкны 5032265216 дугаартай картаа хийсэн байсан. Тэгээд би Б.Быг хулгай хийсэн байна гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. ...” /3хх 157-161, 164-165/,

иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Гын “...Шоотой батерей 150 DT 4 ширхэг байсан. 1 батерейний үнэ 419.000 төгрөг, нийт 1.697.389 төгрөг болно. ...Манай компани Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр баг, Цонжин болдогийн сайтаас 8 ширхэг батерейг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд хулгайд алдсан. Би хулгайд алдагдсан батерейнуудаа 2.100.000 төгрөгөөр үнэлж байна. ...Одоо үлдсэн 1.050.000 төгрөгөө нэхэмжилж байна. ...” /3хх 245-246, 4хх 170-171, 5хх 62, 91-94/,

иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Гы “...Манай компанийн 8 ширхэг батерей алдагдсан. Нийт 828.955 төгрөгөөр үнэлж байна. ...Манай компаниас хулгайд алдагдсан батерейнуудыг тоо ёсоор нь буюу 8 ширхэгийг хүлээж авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /3хх 248-249, 4хх 102, 5хх 95-97/,

иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сын “...Манай үүрэн холбооны төнөг төхөөрөмж байрладаг байр хөдөө орон нутагт 600 гаран газар байрладаг бөгөөд Төв аймаг Аргалант суманд байрладаг станцаас 8 ширхэг батерей 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хулгайд алдагдсан байсан. Дараа нь Төв аймгийн Баяндэлгэр сумын 2 дугааг багт байрлах станцаас 2020 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 4 ширхэг батерей хулгайд алдагдсан. Түүний дараа Төв аймгийн Эрдэнэ сум, Цонжин болдог гэх газар байрлах станцаас 10 ширхэг батерей хулгайд алдагдсан байсан. Батерейнуудыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлж үнэлгээг тогтоолгоно. ...2020 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 4 ширхэг батерей хулгайд алдагдсан. Хохирлоо барагдуулж авмаар байна. ...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр засвар хийхээр очиход тэр сайтанд байсан 8 ширхэг батерей хулгайд алдагдсан байсан. ...Одоо үлдсэн 7.494.145 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4хх 2-3, 172-173, 233-235, 5хх 63, 88-90, 175-176/,

иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Мийн “...2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 11 цагийн үед Төв аймгийн Баяндэлгэр суманд байрладаг манай объектоос 4 ширхэг батерей хулгайд алдагдсан. Тус бүрийн үнэ нь 558.000 төгрөг нийт 2.232.000 төгрөгөөр үнэлж байна. ...Үнэлгээгээр гарсан мөнгө болох 3.811.052 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /4хх 5-6, 5хх 85-87/,

иргэний нэхэмжлэгч Б.Бын “...Манай эзэмшлийн байр байгаа юм. Уг 2020 оны 5 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө манай байрны хаалганы цоожийг эвдэн хулгай орж үүрэн холбооны 20 ширхэг батерей алдагдсан хэрэг гарсан бөгөөд уг батерей нь бусад үүрэн холбооны компаний эд зүйл юм. Манай зөвхөн хаалганы цоож эвдсэн зүйл байгаа бөгөөд зөвхөн хаалганы цоожоо үнэлүүлэх болно. Хаалганд гэмтэл байгаагүй. Хашааны цоож 6000 төгрөг, Сайтын гадна байрны хаалганы цоож 1 ширхэг 55.000 төгрөгөөр, батерей байсан өрөөний хаалганы цоож 55.000 төгрөгөөр үнэлж нийт 3 цоожны 116.000 төгрөгөөр үнэлж байна. Шууд бус хохирол буюу цоож солиулсан ажлын хөлс, Сайт байрлах газар руу явсан бинзен тосны мөнгө 227.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. ...” /5хх 169-171/,

гэрч Э.Аийн “...нэг падаантай мөнгийг аваад падааныг газраар тараасан байсан. Бусад шүүгээ хоосон байсан. Хулгайч нар 2.890.083 төгрөг авсан байна. Өөр мөнгө алдсан зүйл байхгүй. ...Тухайн өдөр 2 харуул гарсан. Д.Б, М.Б хоёр ах гарсан. 24/48 хувиарын дагуу харуулд гардаг. ...” /1хх 80-83/,

гэрч Г.Дгийн “...Космо Трейд ХХК-ны дохиоллыг хариуцдаг. Ингээд хуваарийн дагуу 2021 оны 1 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө ажиллаж байсан. Шөнө 00:27 минутад Космо Трейд ХХК-наас дохиолол ирсэн. Дуудлагын дагуу жолооч Төмөрхуягийн хамт ирсэн. Төв хаалгын хашааны хаалга нь онгорхой яваад ортол харуул зодуулсан, толгой нь битүү цус болсон байсан. Төв оффис руу ортол “3 залуу орж ирээд хойд талын хамгаалагчийг хүлээд урд талын хамгаалагчийг зодуулсан” гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Зодуулсан харуул нь юм ярьж чадахгүй байсан. Ингээд тэр 3 залуу хаашаа явсан талаар асуухад “хүлээд орихсон болохоор хаашаа явсан талаар мэдэхгүй байна” гэж хэлсэн. ...” /1хх 151-153/,

гэрч Н.Огийн “...Мэдээлэл холбоо сүлжээ ХХК Багануураас өглөө 10 цагийн үед зургуулаа УАЗ пургон загварын тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Баяндэлгэр сум руу хаврын урьдчилан сэргийлэх үзлэг, үйлчилгээ хийхээр Мобиком, Юнител зэрэг сайт үзлэг хийхэр 10 цаг 40 минутад ирсэн. Ирэхэд гадаах төмөр хашааны хаалга цоожгүй байсан. Тэгэхээр нь бид Баяндэлгэр сумын сайт гэрээт ажилтан ирсэн юм байх гэж бодоод ортол байшингийн хоёр хаалга нь хаалттай байсан. Эхлээд моторын өрөөний хаалга татаж үзтэл онгорхой байсан. Тэгээд байранд ороод харанхуй байсан учраас гэрлийг асааж үзлэгээ хийх гэж багаж зэрэг бусад зүйлсээ оруулаад төхөөрөмж алга болсныг мэдсэн. Сумын ажилтан энэ үед гаднаас орж ирсэн. Тэгээд асуутал “би хаалга, үүд онгойлгоогүй” гэхээр нь батерей алдагдсан болохыг мэдсэн. ...” /4хх 7-8/,

гэрч Т.Эын “...Намайг 2020 оны 4 дүгээр сарын дунд үед гэртээ байхад найз Дашдэмбэрэлийн Д.Бнь миний утас руу фейсбүүкээр холбогдоод хүүтэй болсон талаараа хэлсэн. Тэгээд бид 2 маргааш нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн ганцын буудал дээр уулзсан. Тэнд уулзаад жаахан юм ярьж суусан. Тэгсэн Д.Б“шоронгоос гарч ирээд хүүтэй болсон, одоо хүнтэй сууж байгаа, ажилтай болтлоо найз нь чиний машинаар халтуур хийж байя” гэхээр нь “чи надад бензинтэй авч ирж өгч байгаарай” гэхэд “тэгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгж тохиролцоод би гэр рүүгээ явсан. Тэгээд маргааш билүү нөгөөдөр нь над руу залгаад “машинаа өгчих” гэж хэлсэн. Тэгээд машиныг минь авч ирж өгөхдөө заримдаа бензинтэй, заримдаа бензин хийгээрэй гээд мөнгө өгдөг байсан. ...Эхний удаа 8 ширхэг, дараад нь хөлсний портер гэж хэлсэн. Би мэдэхгүй байна. Тэр портероор 17-19 орчим ширхэг байсан. Гурав дахь удаагаа намайг Өгөөмөр зах дээрээс ирээд машинаа авчих гэхээр нь очиход зараад дууссан намайг мөнгө аваад ир” гэхээр нь би ороод 1.000.000 орчим төгрөг байсан. Тэр мөнгөнөө 50.000 орчим төгрөгөнд шатахуун хийж өгөөд бэлэн 100.000 төгрөг өгсөн. ...Минийх Соната-6 загварын 71-91 УНЦ гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа. Миний талийгаач аав Тэгшээгийн нэр дээр байдаг юм. ...” /4хх 12-13/,

гэрч Х.Гийн “...Ингээд би 13 цагт станцад ирж Жи мобайл ХХК-ны гэрээт харагч ирж надад түлхүүр авч ирээд, би хамт буугаад, харагч хаалга онгойлгох гэтэл хаалга эвдэрсэн байсан. Ингээд гэрээт харагч байгууллага руугаа яриад цоож эвдэрсэн талаар хэлээд цаанаас нь хаалгыг нь ороход манайхаас 150 амперийн 8 ширхэг батерей, Жи мобайлаас 10 ширхэг батерейг хулгайлаад аваад явсан байсан. Манай сүлжээний антени Жи мобайлын байранд хамт байдаг юм. Иймээс 14 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /4хх 176/,

гэрч Д.Тийн “...2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 13 цагийн үед Пүрэв-Очир надад “Жи мобайл ХХК-ны станцын хаалга онгорхой байна” гэж хэлсэн. Тэгээд би очиж үзэхэд хаалгыг нь эвдсэн байдалтай байсан. Тэгээд би ороод тог баригчийн хаалгыг нээж үзэхэд дотор нь байсан 8 ширхэг батерей алга болсон байсан. Тэгээд би Жи мобайл ХХК-руу мэдэгдээд дараа нь цагдаад дуудлага өгсөн. ...” /4хх 250, 5хх 1, 61/,

  яллагдагч Б.Аийн “...Д.Б, Б.Б, Э.Б бид 4 алхаад гурвалжингийн гүүр рүү явсан. Тэгээд би гурвалжингийн гүүрэн дээр очоод “би буцаад явлаа, та нар өөрсдөө цаашаа яв, би үүнээс цааш явж чадахгүй” гээд буцаж алхаад 3, 4 дүгээр хороололд хамт байсан найз хүүхэн болох Отгонжаргалын байгаа нийтийн байранд 23 цаг болж байхад очсон. ...Би такситайгаа төмөр замын вокзалын хойд талын сааданд очсон чинь Д.Бах, Б.Б, Э.Б гурав хүрч ирээд таксинд суусан. Тэгээд бид 4 зурагтад Э.Бийн амьдарч байгаа нийтийн байранд Д.Бах энгэрийн халааснаас мөнгө гаргаж ирээд надад 730.000 төгрөг өгсөн. Э.Бд, Б.Б нарт бас 730.000 төгрөг өгсөн. Д.Бах өөртөө бас 730.000 төгрөг аваад “мөнгө тэнцүү хуваасан шүү, ингээд харьцгаая” гэсэн. ...Би яаг энд тэнд байгаа талаар хэлээгүй, ярьж байгаад “хөл хорио гээд банз ажиллахгүй мөнгө ажил дээр агуулахад хийдэг” гэж ярьсан. Надаас Д.Б, Б.Б хоёр “мөнгө хаана хийдэг юм” гээд асуугаад байхаар нь мөнгө хаана хийдэг талаар хэлсэн. Би бол мөнгийг авъя гэж хэлээгүй. Д.Б, Б.Б хоёр “тэгвэл очиж мөнгийг нь авъя” гээд яриад байсан. Тэгээд хамт явж байгаад би буцаад явсан. Мөн надаас харуулын талаар асуухаар нь 2 харуул байгаа гэж хэлсэн. ...Нэг харуулын хөлийг нь хүлээд, нэг харуулыг нь зодсон гэж ярьсан. Хэн цохьсон талаар хэлээгүй. ...” /2хх 201-202/,

яллагдагч Б.Бын “...2021 оны 1 дүгээр сарын 10-ны орой 21 цагийн орчим над руу Д.Бзалгаад “уулзаж ярих юм байна” гээд хорооллын эцэс дээр уулзахаар болж 22 цагийн үед Д.Бтай уулзаж байхад Б.А ирээд өөрийнхөө ажилладаг “Космо Трейд” ХХК-ний агуулах байрны зүүн зүг харсан голын цонхны өрөө дотор түгээгч, жолооч нарын орлогын мөнгө байгаа, миний мэдэж байгаагаар 10.000.000 төгрөг байгаа байх” гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө үеэл дүү Э.Бийг гар утсаар ярьж дуудаад “мөнгөний ажил хийе” гэж хэлээд “хорооллын эцсийн буудал дээр хүрээд ир” гэж дуудсан юм. Э.Бийг ирэх хооронд Б.А нь Д.Ббид хоёрт харуулыг хүлэх, хашаан доторх харуулын байрлал, мөнгө байгаа өрөөний байрлал зэргийг зааж өгсөн бөгөөд мөнгийг Д.Бнамайг ороод аваарай гэж хэлсэн. ...Гурвалжингийн гүүрэн дээр ирээд Б.А, Д.Бхоёр хоорондоо ярилцаж байгаад Б.А үлдэхээр болж бид гурвыг дээрмээ хийгээд буцаж ирэх үед такси олоод тосож авахаар болсон. Энэ талаар Д.Б, Б.А хоёр ярилцаж тохирсон. ...Хашаан дотор ороод баруун талын харуулын байр руу ороход нэг хөгшин ах байсан бөгөөд тэр ахыг цохиж зодолгүйгээр гар хөлийг нь хүлээд Э.Б хараад үлдсэн юм. Д.Ббид хоёр зүүн талын харуулын байр руу очиж эхлээд би ороход 40-50 орчим насны харуул ах байсан. Тэр харуул ахыг хүлэх гэхэд урдаас зууралдаж авсан бөгөөд Д.Бхажуугаас орж ирээд барьж явсан модоороо харуулын толгой хэсэгт нь нэг удаа цохихоор нь би харуулын байрнаас гарч Б.Аийн зааж өгсөн агуулах байрны Вакум цонхны гадна талаас гараараа түлхэж онгойлгон ороход хойд талын хана хэсэгт жижиг хайрцаг бүхий шүүгээнүүд байсан. Түүнийг гараараа цохиж 5-6 ширхэг нүдийг онгойлгоход мөнгө байсан бөгөөд бүх мөнгийг нь авах гэж байгаад болиод 2.800.000 орчим төгрөгийг аваад гарсан. ...Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Б.А хамт архи уугаад шөнө явсан ба би үүрээр ганцаараа хулгай хийгээд явсан. ...” /2хх 184-191, 3хх 192/,

яллагдагч Э.Бийн “...Д.Б, Б.Б ах бид гурав алхсаар яваад “Космо Трейд” ХХК-ний хашааны урд талд нь очсон. Б.Б ах “чи хүн айлгаад мөнгө авах юм, харуулыг нь хараад байж байхад болно” гэхээр нь би дээрэм хийх гэж байгааг мэдээд “дэмий юм биш үү, анх удаа ийм зүйл хийх гэж байгаа” гэсэн чинь Б.Б ах “зүгээрээ ах нь чамайг чирэхгүй” гэсэн. Тэгэхээр нь би “камертай баригдах юм биш үү” гэсэн чинь Д.Бах “маск зүүчихсэн юм чинь камер бол асуудалгүй, бид нарыг танихгүй” гэсэн. ...Б.Б ах “гараа ардаа ав” гээд гарыг нь ард нь гаргаад гутлынх нь үдээсээр гарыг нь ард нь хүлсэн чинь харуул “гар өвдөөд байна, цус нь боогдоод байна” гэхээр нь нэг юмаар толгойг нь бүтээсэн чинь ах багтраа өвчтэй гэхээр нь би уг зүйлийг авчихсан. Дараа нь нөгөө гутлынх нь үдээсээр хүлээд орон дээр нь хажуу талаар нь хэвтүүлж байгаад хөл гар хоёрыг нь нийлүүлж хүлсэн. Уг харуулыг хүлэх үед Д.Бах харуулын станцийг аваад надад өгөхөөр нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд Б.Б ах Д.Бах хоёр гарахаар нь би гарсан чинь Б.Б ах намайг “байж бай, наад харуулаа хараад байж бай” гэсэн. Тэгээд би харуулыг хараад байранд үлдсэн. ...10 орчим минутын дараа Б.Б ах, Д.Бах гүйгээд зүүн талаар ирсэн. Тэгээд би харуулын байр руу орж ирэх юм болов уу гээд харуулын байрны хаалгыг онгойлгосон чинь хажуугаар гараад гүйхээр нь би араас нь шууд гүйсэн. Тэгээд агуулахын баруун талаар ирсэн замаараа буцаж яваад урагшаа хашаа давсан. ...Бид 3 вогзалаас барс зах руу явахдаа замын хойд талд явж байсан чинь Б.Б, Д.Бах замын урд талд явж байгаад намайг дуудаад замын урд талд гарахад саарал өнгийг приус-30 загварын машин зогсож байсан. Уг машинд түрүүлээд Б.Б, Д.Бах нар суусан. Би хойд талын хаалгаар суух гэсэн чинь намайг урд талдаа суучих гэсэн. Тэгээд машинд суухад Б.А байсан. Тэгээд шууд миний амьдарч байгаа Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байдаг нийтийн байрны 23 тоотод орж Д.Бах энгэрээсээ мөнгө гаргаж ирээд нэг хүнд 700.000 гаруй төгрөг өгсөн. Тэгсэн Б.Б ах Самсунг эс-4 загварын утас гаргаж ирсэн чинь Д.Бах аваад хэрэггүй жижигхэн зүйлээс болж баригдана, хугалаад хаяа” гээд авсан. Тэгээд удаагүй Д.Б, Б.А хоёр гараад явсан. Тухайн үед 1 цаг өнгөрч байсан байх, цаг хараагүй. ...” /2хх 195-197/,

яллагдагч Д.Бын “...Би сэжигтний мэдүүлэг дээрээ үнэн зөв мэдүүлсэн байгаа. Яллагдагчаар нэмж ярих зүйл алга байна. Би явсан газраа үйлдсэн хэргийнхээ талаар зааж чадна. ...Би өөрөө олны нүдэнд харагдахгүй гээд Энхбатыг оруулж заруулдаг байсан юм. Би өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 209-213, 4хх 99-100/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглаж үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан орон байранд нэвтэрч үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож үйлдсэн гэм буруутайд, Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд, Б.Аийг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд, Э.Бийг бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, довтолсон гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн Б.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар, Д.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т тус тус зааснаар, Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.8 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Э.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Б.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасч, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг 03 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хасах ялаар тус тус сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 /ес/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, хорих ялаас тусад нь эдлүүлэхээр, шүүгдэгч Б.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Б.Бод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 9 /ес/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Бод оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Б.Аид оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Боос “...ажил хийж хохирлоо төлөх хүсэлтэй байгаа тул хорих ялын дэглэмийг нээлтэй болгож өөрчилж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно. ...” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б нь 2006 оноос хойш одоог хүртэл удаа дараа хулгайн гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ нь түүний хувийн байдлыг илтгэж байх төдийгүй эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийж, гэмшихгүй байгааг баталж   байна.

Иймд шүүгдэгч Б.Бод оногдуулсан хорих ялын дэглэмийг өөрчлөх үндэслэлгүй гэж үзэн түүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/471 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.А, Б.Б, Д.Бнар нь 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 106 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/471 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Б.Б, Д.Бнар нь 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 106 /нэг зуун зургаа/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Д.МЯГМАРЖАВ        

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ