Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2023/0555

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ү /РД:/,                                           

Хариуцагч: Н*******

Хариуцагч: Н*******д холбогдох Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахыг даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгч Д.Ү, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, хариуцагч Н*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Д.Ү нь тус шүүхэд хандан Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1 Н*******гын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай тушаалаар тус байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Ч.Гыг Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.[1]

2.2. Улмаар нэхэмжлэгч Д.Үг Н*******гын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар байгууллагын бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон.[2]

2.3. Иргэн Ч.Г өөрийг нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн ******* дугаартай шийдвэрийн эсрэг тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/******* дугаартай шийдвэрээр[3] ******* дугаартай захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.4. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлээр Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаал гарч, уг тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг дуусгавар болгон Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Д.Үг албан үүргээс нь чөлөөлсөн.[4]

2.5. Ингээд Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаал гарган Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд урьд нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилжээ.[5]

2.6. Нэхэмжлэгч Д.Ү нь дээр дурдсан Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаалтай энэ захиргааны хэрэгт маргаагүй бөгөөд мөн урьд өмнө маргаж байгаагүй.

2.7. Харин нэхэмжлэгч өөрийг нь Нийслэлийн дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Н*******гын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг дуусгавар болгосон мөн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалтай маргасан.

2.8. Дээрх захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/******* дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг[6] Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаартай магадлалаар[7] нэхэмжлэгч Д.Үгаас гаргасан Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ханган уг тушаалыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

2.9. Үүний дараа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 47 дугаартай магадлалыг биелүүлж, Н*******ны даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаартай тушаалаар Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон.[8]

2.10. Нэхэмжлэгчийн зүгээс ... Нийслэлийн Дотоод аудитын газрын дарга Б.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б/03 гарган, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлалаар Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын Б/03 тушаал үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгосон ... Б/03 дугаар тушаал хүчингүй болохоор Н*******нд намайг томилсон Б/08 хүчинтэй тушаалын дагуу ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасан боловч Н******* нь ажилд үргэлжлүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг үргэлжлүүлэн олгох үндэслэлгүй гэсэн хариу тайлбар өгсөн. Миний бие Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл болон Н*******нд тусгай шалгалт зарлаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Төрийн албаны салбар зөвлөл Н*******н Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалга ирээгүй байна гэсэн. Харин Нийслэлийн Дотоод аудит нь танаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдэж байна гэсэн хариу ирүүлсэн. Мөн өмнө нь Т*******д тусгай шалгалт зарлан зохион байгуулахыг хүссэн өргөдөл өгсөн. Сул орон тоо байхгүй, энэ бол хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас таны гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариунуудыг өгсөн. Энэ хариунуудаас би юу гэж үзэж байна гэвэл Т*******, Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл, Н******* зарим зүйлүүдийг нягтлаагүй байна. Нэгдүгээрт намайг чөлөөлсөн Б/03 тушаалын 1-д Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалыг дуусгавар болгож, Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргээс чөлөөлсүгэй гэсэн өгүүлбэр байдаг. Б/03 тушаал хүчингүй болсон болохоор намайг томилсон Б/08 тушаал хүчинтэй байгаа. Намайг Б/03 тушаалаар чөлөөлчхөөд миний оронд Ч.Гыг Б/04 авсан. Б/04 тушаалын үндэслэл дээр шүүхийн шийдвэрээр гэж томилсон. Гэтэл Ч.Г гэдэг хүнийг шүүхийн шийдвэрээр томил гэж хэлээгүй. Ч.Г тавигдах шаардлага хангахгүй байна уу, Санхүүгийн аудитын хэлтэс нь татан буугдаад бүтцийн өөрчлөлт орсон байна уу? Энэ хоёрдмол утгыг тодорхой болгож өг гэж 3 сарын хугацаагаар Ч.Гыг чөлөөлсөн тушаалыг түдгэлзүүлсэн. Т******* ч тэр, Төрийн албаны салбар зөвлөл ч тэр нэг ийм ойлголт байдаг. Шүүхийн шийдвэрээр Ч.Гыг томилсон учраас тэр орон тоог сул орон тоо биш гэж үзээд байгаа. Гэтэл шүүх юу гэж шийдсэнийг төрийн байгууллагууд салбар зөвлөлүүд нягталж үзэхгүй байгаа. Шүүхийн 47 дугаар магадлалын 3.7-гоос эхлээд энэ асуудлыг нарийн тодорхой зааж өгсөн. Хянавал хэсгийн 11 дэх нүүр 3.7 дээр маргаан бүхий Б/03 тушаал гарах үндэслэл болсон шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ч.Гыг маргаан бүхий Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилох, түүнийг томилсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Д.Үг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөх агуулгаар гараагүй. Ч.Гын мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоох, нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь тоо хасагдсан эсэхийг тогтоох гэсэн байдлаар түдгэлзүүлсэн байхад энэ шүүхийн шийдвэрийг гуйвуулж Ч.Гыг энэ албанд томилсноор сул орон тоогүй юм шиг харагдаад байна. 3.8 дээр гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийн агуулгаас өөрөөр уг шийдвэрийг биелүүлж, бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд Ч.Гыг маргаан бүхий шинэ албан тушаал болох Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргаар шууд томилон, Ч.Гыг томилсонтой холбогдуулан Д.Үг томилсон тушаалыг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн заалтуудтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг. Уг хуульд нийцээгүй маргаан бүхий Б/03 тушаалын улмаас нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, сонгогдох боломжоор хангагдах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.11. Хариуцагч Н*******ны зүгээс ... 2020 онд нэхэмжлэгч Д.Ү нь Б/08 дугаар тушаалаар томилогдсон. Энэ томилогдсон тушаал нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж томилогдсон байгаа. Дурдах юм бол Төрийн албаны тухай хуулийн 39.1.5, 33.2.2, 33.3, 31.3, Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчиж томилогдсон байдаг. Энэ Б/08 Д.Үг 2020 онд томилсон энэ тушаалыг гаргасан хүн нь тухайн үед манай газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан н.С******* гэдэг түр орлон гүйцэтгэгч дарга байсан. Энэ дарга нь бол Д.Үтай арван жилийн нэг ангид байсан хүн байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн маргаан бүхий албан тушаал дээр Ч.Г гэдэг хүн одоогийн байдлаар ажиллаж байгаа. Ч.Г гэдэг хүн нь 2015 онд болохоор Санхүүгийн аудитын хэлтсийн дотоод аудитороор манайд анх томилогдсон байдаг. Дараа нь 2016 онд бүтцийн өөрчлөлтөөр Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод, 2018 онд тухайн албан тушаалын шалгалт буюу Санхүүгийн аудитын хэлтсийн даргын тусгай шалгалтыг өгч Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлсний дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч болсон хүн байдаг. Улмаар нэхэмжлэгч Д.Үг 2020 онд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан н.С******* ажилд авахын тулд Ч.Гыг бүтэц гэсэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн. Бүтэц гэсэн нь тухайн үед Санхүүгийн аудитын хэлтэс, Гүйцэтгэл, нийцлийн аудитын хэлтэс гэсэн 2 хэлтсийг манай байгууллага нийлүүлээд Аудит хяналт, шалгалтын хэлтэс болгосон байдаг. Ч.Г чөлөөлөгдсөн тушаалаа эс зөвшөөрөөд маргаж яваад 2020 оны 11 дүгээр сард Захиргааны шүүхээс тухайн чөлөөлөгдсөн тушаалыг захиргааны шинэ акт гаргах хүртэл хугацаагаар 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоод манай байгууллага биелүүлээд Ч.Гын өмнө нь байсан Санхүүгийн аудитын хэлтсийн хэлтсийнх нь чиг үүрэг шинэ Аудитын ашиглалтын хэлтэст хэвээрээ хадгалагдаж үлдсэн байна уу, үгүй юу гэдэг дээр албан тушаалын тодорхойлолт болон хэлтсийн чиг үүргийн шинжилгээ хийж тогтоогоод Ч.Г гэдэг хүний эрх ашиг нь хөндөгдсөн байна гэж үзээд ажил үүрэгт нь эргүүлэн томилсон. Үүнтэй холбоотойгоор Д.Үг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Үйл баримтын хувьд товчлох юм бол ийм үйл баримт болсон. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалын шалгалтыг зарлан зохион байгуулахыг даалгах гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай байгууллагын хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилохдоо төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхөх зохицуулалт байдаг. Сул орон тоо гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, хассан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон эсвэл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг хэлээд байгааг хэлдэг. Гэтэл энэ маргаан бүхий албан тушаал буюу Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргын албан тушаал дээр Ч.Гыг албан тушаалд нь эргүүлэн томилсон энэ тушаал хүчин төгөлдөр. Энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч хэвээр ажиллаж байгаа юм. Иймд манайд сул орон тоо үүсээгүй учраас манайх сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй ... гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

2.12. Хариуцагч Н*******ийн зүгээс ... Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг гэж хуульчилсан. Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/******* дугаар шийдвэрийн дагуу Албаны даргын 2021 оны Б/04 дүгээр тушаалаар Ч.Г томилогдон ажиллаж байна. Н*******наас Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо суларсан тухай мэдээлэл, тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын захиалга одоогоор ирүүлээгүй байна. гэж тайлбарлаж байна.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч Д.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ү миний бие Нийслэлийн Дотоод аудитын газрын Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргаар төрийн албаны тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл ажиллаж байсан. Нийслэлийн Дотоод аудитын газрын дарга Б.Ж нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б/03 гарган, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Миний бие энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаар магадлалаар Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын Б/03 тушаал үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгосон. Нийслэлийн Дотоод аудитын газар нь уг магадлалд гомдол гаргаж, Улсын Дээд шүүхэд хандсан ба Улсын дээд шүүх хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, магадлалыг хэвээр үлдээсэн. Үүний дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэр биелүүлэх талаар албан бичиг, Н*******ны даргын А/18 дугаар тушаалуудаар намайг ажлаас чөлөөлсөн Н*******ны даргын Б/03 дугаар тушаал хүчингүй болсон. Б/03 дугаар тушаал хүчингүй болохоор Н*******нд намайг томилсон Б/08 хүчинтэй тушаалын дагуу ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлт гаргасан боловч Н******* нь ажилд үргэлжлүүлэн ажиллуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг үргэлжлүүлэн олгох үндэслэлгүй гэсэн хариу тайлбар өгсөн. Миний бие Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл болон Н*******нд тусгай шалгалт зарлаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Төрийн албаны салбар зөвлөл Н*******н Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын захиалга ирээгүй байна гэсэн. Харин Нийслэлийн Дотоод аудит нь танаас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг мэдэгдэж байна гэсэн хариу ирүүлсэн. Мөн өмнө нь Т*******д тусгай шалгалт зарлан зохион байгуулахыг хүссэн өргөдөл өгсөн. Сул орон тоо байхгүй, энэ бол хууль зүйн үндэслэлгүй юм. Тийм учраас таны гомдолд дурдсан асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариунуудыг өгсөн. Энэ хариунуудаас би юу гэж үзэж байна гэвэл Т*******, Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл, Н******* зарим зүйлүүдийг нягтлаагүй байна. Нэгдүгээрт намайг чөлөөлсөн Б/03 тушаалын 1-д Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаалыг дуусгавар болгож, Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан үүргээс чөлөөлсүгэй гэсэн өгүүлбэр байдаг. Б/03 тушаал хүчингүй болсон болохоор намайг томилсон Б/08 тушаал хүчинтэй байгаа. Намайг Б/03 тушаалаар чөлөөлчхөөд миний оронд Ч.Гыг Б/04 авсан. Б/04 тушаалын үндэслэл дээр шүүхийн шийдвэрээр гэж томилсон. Гэтэл Ч.Г гэдэг хүнийг шүүхийн шийдвэрээр томил гэж хэлээгүй. Ч.Г тавигдах шаардлага хангахгүй байна уу, Санхүүгийн аудитын хэлтэс нь татан буугдаад бүтцийн өөрчлөлт орсон байна уу? Энэ хоёрдмол утгыг тодорхой болгож өг гэж 3 сарын хугацаагаар Ч.Гыг чөлөөлсөн тушаалыг түдгэлзүүлсэн. Т******* ч тэр, Төрийн албаны салбар зөвлөл ч тэр нэг ийм ойлголт байдаг. Шүүхийн шийдвэрээр Ч.Гыг томилсон учраас тэр орон тоог сул орон тоо биш гэж үзээд байгаа. Гэтэл шүүх юу гэж шийдсэнийг төрийн байгууллагууд салбар зөвлөлүүд нягталж үзэхгүй байгаа. Шүүхийн 47 дугаар магадлалын 3.7-гоос эхлээд энэ асуудлыг нарийн тодорхой зааж өгсөн. Хянавал хэсгийн 11 дэх нүүр 3.7 дээр маргаан бүхий Б/03 тушаал гарах үндэслэл болсон шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Ч.Гыг маргаан бүхий Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд шууд томилох, түүнийг томилсонтой холбоотойгоор нэхэмжлэгч Д.Үг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөх агуулгаар гараагүй. Ч.Гын мэргэжлийн түвшин нь тухайн албан тушаалыг эрхлэх шаардлагыг хангахгүй болсон эсэхийг тогтоох, нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалынх нь тоо хасагдсан эсэхийг тогтоох гэсэн байдлаар түдгэлзүүлсэн байхад энэ шүүхийн шийдвэрийг гуйвуулж Ч.Гыг энэ албанд томилсноор сул орон тоогүй юм шиг харагдаад байна. 3.8 дээр гэтэл хариуцагчаас шүүхийн шийдвэрийн агуулгаас өөрөөр уг шийдвэрийг биелүүлж, бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд Ч.Гыг маргаан бүхий шинэ албан тушаал болох Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргаар шууд томилон, Ч.Гыг томилсонтой холбогдуулан Д.Үг томилсон тушаалыг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн заалтуудтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байдаг. Уг хуульд нийцээгүй маргаан бүхий Б/03 тушаалын улмаас нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, сонгогдох боломжоор хангагдах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий Б/03 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. 3.9 дээр ийнхүү маргаан бүхий Б/03 тушаалыг шүүхээс хүчингүй болгосны эрх зүйн дагаврыг хариуцагчаас биелүүлэхдээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны 738 дугаар шийдвэрийг биелүүлж маргаан бүхий албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 62.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн үнэлгээ, мэдлэг чадвар, ажлын дадлага туршлага зэргийг харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох, энэ төрийн албан тушаалтан шалгаруулж авахаар дурдах нь зүйтэй байна гэж дүгнэсэн. Ийм учраас өнөөдрийн байдлаар намайг төрийн албанаас чөлөөлсөн тушаал байхгүй. Намайг томилсон тушаал хүчинтэй байхад Нийслэлийн Дотоод аудитын газар нь цаашид намайг ажиллуулахгүй миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна. Ийм учраас Нийслэлийн Төрийн албаны салбар зөвлөл болон Дотоод аудитын албаны тусгай сонгон шалгаруулалт зарлахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна ... Давж заалдах шатны шүүхийн 47 дугаар магадлалын хянавал хэсгийн 3.5 дээр саяны яриад байгаа ангийн хүүхэд гэдгийг бүгдийг нь шийдчихсэн байгаа. 3.10 дээр анхан шатын шүүхийн нэхэмжлэгч Д.Ү нь Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнөөр захиргааны байгууллагатай холбогдох харилцаа дууссан тул төрийн албаны тухай заалт хуульд заасан орон тоо цөөрсөн албан хаагчийн хувьд хэрэглэх сонгон шалгаруулах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй юм гэж ингэж өгсөн байгаа. Нэхэмжлэгч 2017 онд үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн өдөр 2019 оны бүтэц өөрчлөгдөж Ч.Г албан тушаалаас чөлөөлөгдөх үед тухайн байгууллагад ажиллаж байгаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлж, төрийн албан хаагчийг сонгон шалгаруулах томилох зохицуулалтад хамаагүй гэсэн дүгнэлтүүд үндэслэлгүй байна гээд давж заалдах шатын шүүх дээр үндэслэлгүй гэдэг тогтоогдсон. Учир нь нэхэмжлэгч нь анх хуульд заасны дагуу шалгалт өгч 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тангараг өргөж удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцон тэнцсэн. Төрийн жинхэнэ албан хаагч буюу Н*******ны Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах аудитороор ажиллаж байгаад 2017 оны 03 сарын 31-ний өдөр эрүүл мэндийн улмаас ажлаас чөлөөлөгдөж төрийн албаны нөөцөд үлдсэн. Үүний дараа Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын 2020 оны Б/08 дугаар тушаалаар төрийн захиргааны удирдах албан тушаалд буюу Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргаар төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж томилогдох хүртэл томилогдсон нь тогтоогдож байна. Тэгэхээр хариуцагчаас өгч байгаа тайлбарууд бүгд үндэслэлгүй гэдгийг нь Авлигатай тэмцэх газрын н.С*******, Д.Ү хоёр нь арван жилийн нэг анги юм гэдгийг тогтоосон зүйлүүд байгаа. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас сая 2020 оны 01 дүгээр сарын 31-ний Б/08 тушаал хууль бус гэж байна. Өөрөөр хэлбэл н.С******* гэдэг хүнтэй арван жилийн найз нөхөд учраас ангийнхаа хүүхдийг томилсон гэж байна. Гэтэл нэгдүгээрт энэ тушаалыг хүчингүй болгоод төрийн байгууллагын өмнөх тушаалаа хүчингүй болгосон эрх зүйн акт одоо болтол гараагүй Хоёрдугаарт арван жилийн найз нөхдөө ажилд томилж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Төрийн дотоод аудитын дүрмийн 4.4-д дотоод аудитор нь санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, эрх зүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй, тухайн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, санхүү төсвийн асуудал эрхэлсэн мэргэжилтнийг томилно гээд заачихсан байгаа. Тэгэхээр Б/08 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй гэдгийг хэлье. Төрийн албаны сул орон тоо байхгүй гээд байна. Ч.Г гэдэг хүнийг шүүхийн шийдвэрээр томилсон гэж байгаа. Гэхдээ тэр эрх зүйн хувьд хүчин төгөлдөр биш. Анх Д.Ү нь өөрийнхөө Б/03 тушаал дээрээ шүүхэд хандаж байхдаа тухайн үед Ч.Гыг томилсон дээр шүүхэд нэхэмжлэл гаргаагүй юм байна лээ. Гэхдээ бид энэ удаад эс үйлдэхүй юм, тийм учраас даалгаж өгнө үү гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдгийг тайлбарлаж хэлье. Сул орон тоо байхгүй гээд байна. Өнөөдрийн хариуцагчаас өгсөн журмаар сул орон тоо нь төрийн жинхэнэ албан хаагч чөлөөлөгдсөн, ажлаас ч халагдсан гэх мэтийн үндэслэлүүд л ярьж байна. Гэтэл Ч.Г өөрөө шүүхийн шийдвэрийн дагуу томилогдсон боловч Төрийн дотоод аудитын дүрэмд заасан үндсэн шаардлага хангаагүй субъект юм. Тэгвэл Б/08 тушаал дээр Д.Үг томилохдоо төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулах хүртэл гээд ,энэ өөрөө төрийн байгууллага бид сонгон шалгаруулалт зарлах юм, энэ сонгон шалгаруулалт зарлах хүртэл гээд томилчихсон байгаад байгаа. Тийм учраас Нийслэлийн Дотоод аудитын газар сонгон шалгаруулалтаа зарлаад, хууль ёсны дагуу шаардлага, мэдлэг, туршлага хангагдсан тэр субъектээ ажилд томилох нь төрийн байгууллагын үндсэн хууль ёсны зарчим юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

3.3. Хариуцагч Н*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үйл баримтын тухайд товчхон дурдвал нэхэмжлэгч Д.Ү нь 2014 онд анх манай байгууллагад Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2016 онд бүтцийн өөрчлөлтөөр Санхүүгийн аудитын хэлтсийн ахлах дотоод аудитораар томилогдсон байдаг. Улмаар 2017 онд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдсөн. Ингэснээрээ манай байгууллагатай төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа дуусаад, нэхэмжлэгч Д.Ү нь төрийн албаны нөөцөд бүртгэлтэй иргэн болсон. Өөрөөр хэлэх юм бол төрийн жинхэнэ албан хаагч биш болсон гэсэн үг. Дараа нь 2020 онд нэхэмжлэгч Д.Ү нь Б/08 дугаар тушаалаар томилогдсон. Энэ томилогдсон тушаал нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж томилогдсон байгаа. Дурдах юм бол Төрийн албаны тухай хуулийн 39.1.5, 33.2.2, 33.3, 31.3, Төрийн жинхэнэ албан хаагчийн үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчиж томилогдсон байдаг. Энэ Б/08 Д.Үг 2020 онд томилсон энэ тушаалыг гаргасан хүн нь тухайн үед манай газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан н.С******* гэдэг түр орлон гүйцэтгэгч дарга байсан. Энэ дарга нь бол Д.Үтай арван жилийн нэг ангид байсан хүн байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн маргаан бүхий албан тушаал дээр Ч.Г гэдэг хүн одоогийн байдлаар ажиллаж байгаа. Ч.Г гэдэг хүн нь 2015 онд болохоор Санхүүгийн аудитын хэлтсийн дотоод аудитораар манайд анх томилогдсон байдаг. Дараа нь 2016 онд бүтцийн өөрчлөлтөөр Санхүүгийн аудитын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод, 2018 онд тухайн албан тушаалын шалгалт буюу Санхүүгийн аудитын хэлтсийн даргын тусгай шалгалтыг өгч Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор нэр дэвшүүлсний дагуу тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн дагуу төрийн жинхэнэ албан хаагч болсон хүн байдаг. Улмаар нэхэмжлэгч Д.Үг 2020 онд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан н.С******* ажилд авахын тулд Ч.Гыг бүтэц гэсэн шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн. Бүтэц гэсэн нь тухайн үед Санхүүгийн аудитын хэлтэс, Гүйцэтгэл, нийцлийн аудитын хэлтэс гэсэн 2 хэлтсийг манай байгууллага нийлүүлээд Аудит хяналт, шалгалтын хэлтэс болгосон байдаг. Ч.Г чөлөөлөгдсөн тушаалаа эс зөвшөөрөөд маргаж яваад 2020 оны 11 дүгээр сард Захиргааны шүүхээс тухайн чөлөөлөгдсөн тушаалыг захиргааны шинэ акт гаргах хүртэл хугацаагаар 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоод манай байгууллага биелүүлээд Ч.Гын өмнө нь байсан Санхүүгийн аудитын хэлтсийн хэлтсийнх нь чиг үүрэг шинэ Аудитын ашиглалтын хэлтэст хэвээрээ хадгалагдаж үлдсэн байна уу, үгүй юу гэдэг дээр албан тушаалын тодорхойлолт болон хэлтсийн чиг үүргийн шинжилгээ хийж тогтоогоод Ч.Г гэдэг хүний эрх ашиг нь хөндөгдсөн байна гэж үзээд ажил үүрэгт нь эргүүлэн томилсон. Үүнтэй холбоотойгоор Д.Үг ажлаас нь чөлөөлсөн байгаа. Үйл баримтын хувьд товчлох юм бол ийм үйл баримт болсон. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч нь тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалын шалгалтыг зарлан зохион байгуулахыг даалгах гэсэн ийм нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай байгууллагын хувьд Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн жинхэнэ албан тушаалд сонгон шалгаруулж томилохдоо төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс нөхөх зохицуулалт байдаг. Сул орон тоо гэж юуг хэлээд байгаа юм бэ гэхээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, хассан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон эсвэл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг хэлээд байгааг хэлдэг. Гэтэл энэ маргаан бүхий албан тушаал буюу Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргын албан тушаал дээр Ч.Гыг албан тушаалд нь эргүүлэн томилсон энэ тушаал хүчин төгөлдөр. Энэ хүн төрийн жинхэнэ албан хаагч хэвээр ажиллаж байгаа юм. Иймд манайд сул орон тоо үүсээгүй учраас манайх сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлд хүргүүлэх хуульд заасан үндэслэл бүрдээгүй. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. гэжээ.

3.4. Хариуцагч Н*******өөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг гэж хуульчилсан. Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/******* дугаар шийдвэрийн дагуу Албаны даргын 2021 оны Б/04 дүгээр тушаалаар Ч.Г томилогдон ажиллаж байна. Н*******наас Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын орон тоо суларсан тухай мэдээлэл, тухайн албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын захиалга одоогоор ирүүлээгүй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахыг даалгах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан агуулгаар тодорхойлж байна.

2. Нэхэмжлэгч энэ захиргааны хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 47 дугаар магадлалын дагуу Н*******ны даргаас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаартай тушаал гарган Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосноор намайг Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар түр томилсон Н*******гын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалын үйлчлэл сэргэсэн, энэ тушаалаар төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл намайг томилсон байсан тул би төрийн албаны тусгай шалгалт зарлаж зохион байгуулахыг хариуцагч нараас шаардах эрхтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 47 дугаар магадлалын Хянавал хэсгийн 3.8-3.10-д дурдсан дүгнэлтээс үзэхэд Ч.Г гэдэг хүнийг шүүхийн шийдвэрээр томил гэж хэлээгүй, харин Ч.Г тавигдах шаардлага хангахгүй байна уу, Санхүүгийн аудитын хэлтэс нь татан буугдаад бүтцийн өөрчлөлт орсон байна уу? Энэ хоёрдмол утгыг тодорхой болгох шаардлагатай гэж 3 сарын хугацаагаар Ч.Гыг чөлөөлсөн тушаалыг түдгэлзүүлсэн байгааг хариуцагч анхаараагүй болохыг тодорхой дүгнэсэн, би төрийн албаны тусгай шалгалт зарлуулж зохион байгуулах талаар хариуцагч нарт удаа дараа хүсэлт гаргасан боловч түүнийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа гэх үндэслэлүүдээр маргасан болно.

3. Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ. Тодруулахад:

4. Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: гээд, мөн зүйлийн 3.1.4 дэх заалтад сул орон тоо гэж төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлсөн, халсан, өөр албан тушаалд сонгогдсон, томилогдсон, эсхүл төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын орон тоо суларсан байхыг; гэж заажээ.

5. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно., 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ., 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах зорилгоор төрийн албаны мэргэшлийн шалгалтыг авна., мөн зүйлийн 33.2.2 дахь заалтад тусгай шалгалт. гэж тус тус зохицуулжээ.

6. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, аливаа төрийн жинхэнэ албаны орон тоонд иргэнийг ажиллуулахдаа сонгон шалгаруулалт зарлах, сонгон шалгаруулахдаа төрийн албаны мэргэшлийн шалгалт авах, мэргэшлийн шалгалтын нэг төрөл нь тусгай шалгалт байхаас гадна хуулийн хэм хэмжээг хэрэглэх нэг голлох урьдчилсан нөхцөл нь тухайн албан тушаалын орон тоо сул байх буюу сул орон тоон дээр шалгалт зохион байгуулж сонгон шалгаруулахаар заажээ.

7. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлсэн талуудын тайлбараас дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

8. Н*******гын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ******* дугаартай тушаалаар тус байгууллагын бүтэц, орон тоо, зохион байгуулалтын нэгжийн чиг үүрэг өөрчлөгдсөн гэх үндэслэлээр Ч.Гыг Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар нэхэмжлэгч Д.Үг Н*******гын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн төрийн албаны хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаардлагыг харгалзан төрийн албан хаагчийн тусгай шалгалт зохион байгуулж, томилох хүртэл Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилжээ.

9. Гэвч Ч.Г өөрийг нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн ******* дугаартай шийдвэрийн эсрэг тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/******* дугаартай шийдвэрээр ******* дугаартай захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

10. Дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлээр Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаал гарч, уг тушаалаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг дуусгавар болгон Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгч Д.Үг албан үүргээс нь чөлөөлж, Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд урьд нь Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гыг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн томилжээ.

11. Нэхэмжлэгч Д.Ү нь дээр дурдсан Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаалтай маргаагүй, харин өөрийг нь Нийслэлийн дотоод аудитын газрын Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Н*******гын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/08 дугаартай тушаалыг дуусгавар болгосон мөн газрын даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай тушаалтай маргаж байжээ.

12. Тухайн маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2021/******* дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 47 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Д.Үгаас гаргасан Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг ханган уг тушаалыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

13. Үүний дараа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 47 дугаартай магадлалыг биелүүлж, Н*******ны даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаартай тушаалаар Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгожээ.

14. Хэдийгээр магадлалын дагуу Н*******ны даргын 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/18 дугаартай тушаалаар Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/03 дугаар тушаалыг хүчингүй болгосон боловч Ч.Гыг Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаал хүчинтэй байгаа энэ тохиолдолд тухайн албан тушаалын орон тоо сул байгаа гэж үзэх боломжгүй.

15. Тиймээс хариуцагч нарын тайлбарлаж буй Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд Ч.Г ажиллаж байгаа, сул орон тоо гараагүй гэх агуулга бүхий тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

16. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Ч.Гыг Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаалтай маргаагүй, энэ талаар шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй байгаа энэ нөхцөлд шүүхээс тухайн албан тушаалын орон тоон дээр тусгай шалгалт зарлан зохион байгуулах талаар хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.

17. Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 47 дугаартай магадлалын Хянавал хэсгийн 3.8-д хариуцагчаас шүүхийн шийдвэрийн агуулгаас өөрөөр уг шийдвэрийг биелүүлж, бүтэц орон тоо өөрчлөгдөхөөс өмнө Санхүүгийн аудитын хэлтсийн даргаар ажиллаж байсан гуравдагч этгээд Ч.Гыг маргаан бүхий шинэ албан тушаал болох Аудит хяналт, шалгалтын хэлтсийн даргаар шууд томилон, Ч.Гыг томилсонтой холбогдуулан Д.Үг томилсон тушаалыг дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн заалтуудтай нийцээгүй байна гэж дүгнэсэн. Хуульд нийцээгүй маргаан бүхий Б/03 тушаалын улмаас нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалын сонгон шалгаруулалтад орж өрсөлдөх, сонгогдох боломжоор хангагдах хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий Б/03 тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байгаа нь тус магадлалаар тогтоогдож байх боловч Ч.Гыг Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалд томилсон Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаалтай нэхэмжлэгч маргаагүй, уг тушаалын хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байгаа энэ нөхцөлд тус тушаалыг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй юм.

18. Харин эрх зүйт төрийн болон шударга ёсны зарчмын үүднээс, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/******* дугаартай шийдвэрийг хариуцагч Н*******наас буруу хэрэгжүүлэн Н*******гын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дугаартай тушаалыг гаргасан гэж нэхэмжлэгч үзэж байгаа тохиолдолд тухайн тушаалтай маргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлаагүй болохыг дурдах нь зүйтэй.

19. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 3.1.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1, 27 дугаар зүйлийн 27.2, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг, 33.2.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Үгаас Н*******, Н*******д холбогдуулан гаргасан Н*******ны Аудит, хяналт шалгалтын хэлтсийн даргын албан тушаалын тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай шалгалтыг зарлан зохион байгуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 167 дахь тал

[2] Хх 157 дахь тал

[3] Хх 67 дахь тал

[4] Хх 158 дахь тал

[5] Хх 168 дахь тал

[6] Хх 73 дахь тал

[7] Хх 54-66 дахь тал

[8] Хх 53 дахь тал