Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2023/00172/И |
Дугаар | 139/ШШ2024/00093 |
Огноо | 2024-03-01 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 139/ШШ2024/00093
2024 оны 03 сарын 01 өдөр | Дугаар*******39/ШШ2024/00093 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн сумын дугаар баг, дүгээрны тоотод оршин суух,******* овогт************** /РД:/,
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын******* дугаар баг, Боржигоны******* дүгээрний******* тоотод оршин суух, овогт /РД:/,
Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг,*******1 дүгээр байранд оршин суух, овогт /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдэгдэл*******7.000.000 төгрөг гаргуулах
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч
Хариуцагч
Хариуцагчийн өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч, нар нь гэрээний үүрэгт төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр*******7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Бид аймгийн******* сумын дугаар баг, Сургуулийн буюу-ийн баруун урд талд байрлах орон сууцны зориулалттай 243 м/кв газрыг тус аймгийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын*******5-ны өдрийн А/402 дугаар захирамжаар эзэмшсэн. Тус газартаа*******08 м/кв 2 өрөө орон сууцыг барьж 2013 оны 8 дугаар сарын*******5-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, дугаарт бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээ авсан. Тус газартаа 2015 онд*******0:13 буюу нийт*******30 м/кв хэмжээтэй 2 давхар орон сууцны******* давхрыг нь бүрэн гүйцээж, 2 давхрын таазнаас бусад ажлыг гүйцээсэн нийтийн байрны зориулалттай сууц барьсан байсан. Тухайн орон сууцаа гэрчилгээжүүлээгүй байсан. 2018 онд тус аймгийн******* сумын******* дугаар баг,************** дүгээрны 01 тоотод байрлах үйлчилгээний зориулалттай хашаа, байшинг худалдан авч тэндээ амьдрах болсон. Улмаар дээрх дугаар багт байрлалтай газар, 2 орон сууцыг худалдан борлуулахаар фэйсбүүкт зар тавьсан ба 2021 оны 2 дугаар сард аймгийн Онцгой байдлын газарт ажилладаг надтай холбогдож танай*******3:10 харьцаатай 2 давхар орон сууц болон*******08 м/кв, 2 өрөө орон сууцыг чинь хоёуланг нь хамт худалдаж авья гэсэн. Бид тухайн үед газар, байшин хоёроо нийлүүлээд*******20 сая төгрөгөөр зарна гэсэн боловч, нар нь хямдруулаад өгөөч гээд гуйгаад байхаар нь бид хоёр тухайн үед банкнаас зээл авсан байсан бидэнд бэлэн мөнгө хэрэгтэй байсан тул хоорондоо ярилцаад 90 сая төгрөгт худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээгээ хийцгээсэн. Гэтэл бэлэн мөнгөтэй гэж байсан, хоёр газар, орон сууцыг банкны зээлээр авч банкнаас бидэнд мөнгө гаргаж өгөхөөр болсон. Анх бэлэн мөнгөтэй, шууд бэлэн мөнгөөр худалдаж авна гэж байхдаа 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр миний Хаан банкны тоот данс руу нь Байрны урьдчилгаа гэх утгатай 9.400.000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө удахгүй бэлнээр өгнө гэж байсан боловч дээр дурдснаар банкнаас зээл авах асуудал яригдсан юм. Бидд газар, үл хөдлөх эд хөрөнгөө 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, түүнд шилжүүлж өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр над рууын нөхөр Банкнаас мөнгө зээлэхэд яаралтай*******.500.000 төгрөг хэрэг болоод байна. Та аргалаад өгөөч, тэгвэл банкны зээл хурдан гарах гээд байна гээд утсаар ярьсан. Бид мөнгө хурдан гарч ирэх нь гээд зөвшөөрөөд мөн өдрөөын Хаан банкны тоот данс руу*******.500.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын*******7-ны өдөр миний данс рууаас байрны урьдчилгаа гэсэн утгатай*******8.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. нь Тань руу*******8.000.000 төгрөг шилжиж орсон байгаа. Та надад бэлнээр аваад өгчих надад мөнгөний хэрэг болоод байна зээлье гэж утсаар ярьсан. Би тэгэхээр нь данс руу шилжүүлье гэсэн чинь Та над руу буцаагаад данс руу шилжүүлж болохгүй. Тэгэхээр би танд банкаар өгсөн мөнгөө буцаагаад авсан болох гээд байна. Та надад банкинд ирээд бэлнээр аваад өгөөч, би хүнээс мөнгө зээлээд энэ ажлыг бүтээж байгаа юм, тэр хүн нь надаас мөнгөө нэхээд байна гэсэн.
Би тэгээд төв Хаан банк ороод АТМ-ээс 5.000.000 төгрөгөөр 2 удаа, нийт*******0.000.000 төгрөг авсан. АТМ-ээс дээд тал нь*******0.000.000 төгрөг гардаг гээд илүү гарахгүй байсан болохоор би теллер дээр очоод.900.000 төгрөг авсан. Теллер дээр очоод 8.000.000 төгрөг авах гэтэл Та тулгаж аваад хэрэггүй,.900.000 төгрөг аваад өгчих гэсэн. Ингээд би түүнд тухайн өдрөө*******7.900.000 төгрөгийг шууд бэлнээр өгсөн. 2021 оны 3 дугаар сарын*******9-ний өдөр миний Төрийн банкны тоот данс руу*******3.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 50.000.000 төгрөг, мөн өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу 40.000.000 төгрөг, нийт 90.000.000 төгрөг бидэнд төлөх ёстой боловч 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 9.400.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын*******7-ны өдөр*******00.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөг төлсөн бөгөөд түүний нөхөр нь*******.500.000 төгрөг буцааж авснаар 8.000.000 төгрөгийг, мөн оны 3 дугаар сарын*******9-ний өдөр*******.3000.000 төгрөгийг, 2021 оны*******2 дугаар сарын 31-ний өдөр*******.000.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сард цагаан сар болохын өмнөх өдөр бэлнээр*******.000.000 төгрөгийг, нийтдээ3.000.000 төгрөг бидэнд шилжүүлэн өгсөн. Надад 2021 оны 3 дугаар сарын*******7-ны өдөр байрны урьдчилгаа гэж*******8.000.000 төгрөг шилжүүлсэн түүнийгээ гялс зээлчихээд буцаагаад өгье гэж хэлээд*******7.900.000 төгрөгийг буцааж авсан. Тэр мөнгийг өгөөгүй тулаас*******7.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2021 онд манайх******* өрөө байранд амьдардаг байсан. Манай гэр бүл байраа томруулах зорилготой байсан. Тухайн үед орон сууцны ханш******* м/кв нь*******.300.000 төгрөгийн үнэтэй байсан. Залуус хороололд 3 өрөө шинэ байр авах уу, нарын хуучин*******08 мкв байрыг*******0:13 харьцаатай дутуу барьсан байшинг худалдаж авах уу гэдэг дээр нөхөр бид хоёр ярилцаад ашигтай гээд, нарын байрыг сонгосон. 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгчтэй ярилцаад худалдаж авах үнээ5.000.000 төгрөг байхаар тохиролцож, гэрээ хийсэн.*******08 м/кв 2 давхар орон сууцыг 40.000.000 төгрөгөөр, газар болон дутуу баригдсан*******0:13 харьцаатай байшинг 35.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Тухайн үед надад бэлэн байгаа нь л 9.000.000 төгрөг байсан учраас эдний байшинг бэлэн мөнгөөр авах яриа огт хийгдээгүй. Хаан банкин дээр очоод зээл хөөцөлдөхөд байрны урьдчилгаа нь нийт зээлийн дүнгийн 20 хувийг байршуулдаг учраас бид Хаан банкинд хандсан.5.000.000 төгрөгөөс 20 хувь болох*******5.000.000 төгрөгийг дансанд шилжүүлсэн. Хаан банкинд өргөдөл, хүсэлтээ өгөөд эдийн засагч нар зээлийн хурал хийгээд манай байрыг5.000.000 төгрөгөөр үнэлэгдэхгүй гэсэн учраас зээл гараагүй. Энэ талаар хэлэхэд нэхэмжлэгч нарын зүгээс ах, эгч хоёр нь өртэй, Төрийн банкинд их хэмжээний өр байгаа гэдэг асуудал ярьсан. Тэгэхээр нь бид хоёр Төрийн банкны эдийн засагч дээр очиход Төрийн банкны эдийн засагч бид хоёрын цалин хөлсийг судлаад хангалттай зээлийн хэмжээ гарах юм байна. Энэ байр манай банкны хувьд муу зээлийн түүхтэй байгаа. Манайхаас зээл олгох боломжтой гэж хариу өгсөн. Төрийн банкнаас зээл авахын тулд газрын гэрчилгээний эрх шилжүүлэх гэрээг 35.000.000 төгрөг байсныг 50.000.000 төгрөг болгож өөрчилсөн. Энэ гэрээнүүд нотариат дээр байгаа. 50.000.000 төгрөгийн гэрээний учрыг энэ хоёр хүмүүст тайлбарласан. Төрийн банкны эдийн засаг ч мөн дүр үзүүлсэн хэлцэл гэдгийг ойлгож байсан. нарын хугацаа хэтэрсэн зээлийг боломжтой хүмүүст нь шилжүүлье гэдэг байдлаар ийм зөвшөөрөл олгосон байх гэж ойлгож байна. Энэ байрыг худалдаж авахдаа анх5.000.000 төгрөгөөр тохиролцоод дүр үзүүлсэн хэлцэл нийтдээ 90.000.000 төгрөгийн гэрээ хийгээд эрхийг шилжүүлж, бүх мөнгөний тооцоог хийж авсан. Ямар нэг өр авлагын тооцоо байхгүй. Зээлийн гэрээний эрх шилжүүлэх явцад урьдчилгааг нэг аваад нэг буцааж аваад байсан гэж байна. Банк дүр үзүүлсэн хэлцэл хийж байгаа гэдгийг ойлгож байгаа учраас та хоёрт урьдчилаад өгсөн байсан 9.000.000 төгрөгийг эргүүлж аваад банкинд байршуулаад урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн гэж тооцуулж болох юм байна гэж хэлэхэд тэр 9.000.000 төгрөг байхгүй гэдэг зүйл ярьсан. Тэгвэл урьдчилгааг өөр хүнээс өдрийн хүүтэй мөнгө авсан. Байрны урьдчилгаанд шилжүүлсэн*******8.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх ёстой байсан бол би өдрийн хүүтэй мөнгө тооцож авахгүй шүү дээ. Өдрийн зээл 5 хоногийн хугацаанд аваад тэр хүнд 3.000.000 төгрөгийн хүүнд төлсөн.*******8.000.000 төгрөгийг буцааж аваад нөгөө хүний дансанд шилжүүлсэн. нар анхнаасаа энэ гэрээг сайн ойлгоогүй гэв.
3.Хариуцагч нэхэмжлэгч нарт холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2021 оны 2 дугаар сард нар нь аймгийн******* сумын дугаар баг, Сургуулийн буюу-ийн баруун талд байрлах*******08 м.кв 2 өрөө орон сууцыг, эзэмшлийн газрын хамт зарах, худалдах гэж байгаа талаар мэдээд би нөхрийн хамт худалдаж авахаар сонирхоод очиж уулзсан. нартай очиж уулзахад орон сууц бопон газраа5.000.000 төгрөгөнд худалдана, банкны өрөнд хавчигдаад зарах гэж яараад байгаа юм, бид өөр газар амьдардаг юм гэж ярьж байсан. Ингээд ярилцсаны эцэст аймгийн******* сумын дугаар баг, Сургуулийн 05 тоот хаягт байршилтай,*******08 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 40.000.000 төгрөгөөр худалдаж авахаар нартай 2021 оын 2 дугаар сарын 9-ний өдөр гэрээ байгуулж, төлбөрийг банкны зээлээр төлж дуусахаар гэрээгээр тохиролцсон. Мөн аймгийн******* сумын дугаар баг,-ийн баруун урд талд байршилтай, 243 м.кв хэмжээтэй, орон сууцны зориулалттай, нэгж талбарын*******1600694 дугаартай эзэмшлийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, гэрээний үнийг 35.000.000 төгрөгөөр тохиролцсон. Энэхүү нотариатаар батлуулсан гэрээ хэрэгт авагдсан байгаа. Үндсэндээ бол үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нийт5.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Би болон нартай 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан гэрээгээ бариад аймаг дахь Хаан банкнаас зээл авах гээд очтол зээлийн эдийн засагч нь миний худалдаж авч байгаа үл хөдлөх хөрөнгө болон газрыг нь очиж үзээд үүнийг бид5.000.000 төгрөгөөр үнэлж манай банкнаас зээл авах боломжгүй, учир нь*******08 м/кв орон сууц бол бохирт холбогдоогүй, шалны халаалттай, халаалт муу, дээвэр нь нурах аюултай, нэгдүгээр давхарын даацын нуруунууд нь суулт өгсөн, блок, тоосгоор баригдсан, чанарын шаардлага хангахгүй, автомашины орох, гарах гарцгүй барилга байна гэсэн. Би Төрийн банкинд очиж зээл судлуулсан. Гэтэл нөхөр бид хоёрын цалин орлогыг судлаад чамд манай банкнаас*******3.000.000 төгрөгийн зээл гарах ер нь бол боломжтой юм байна гэхээр нь би гуайд урьдчилгаанд өгсөн мөнгийг хүнээс зээлсэн байсан тул энэ мөнгөө банкнаас зээлэндээ багтаагаад авъя гэж бодсон. Ингээд нартай уулзаад надад Төрийн банкнаас*******3.000.000 төгрөгийн зээл олгох боломжтой юм байна, иймээс газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг 50.000.000 төгрөг болгож өсгөөд банкинд өгчихье, тэгэхээр нийт 90.000.000 төгрөгөөр худалдаж авч байгаа болж банкинд харагдаад, банкнаас0 хувь болох*******3.000.000 төгрөгийг авах боломжтойгоо хэлэхэд энэ хоёр зөвшөөрсөн. Ингээд 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр би Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний үнийг 50.000.000 төгрөг гэж дүр үзүүлэн хэлцэл хийсэн. Тэгээд энэ гэрээг Төрийн банкинд өгсөн. Энэ нь банкинд газрыг 50.000.000 төгрөгөөр авч байгаа болж дүр үзүүлсэн юм. Төрийн банкнаас зээл олгохын тулд надад тавьсан шаардлага бол 30 хувийн урьдчилгаа болох 27.000.000 төгрөгийг шилжүүлсэн байхыг шаардсан. Ингээд гуайд 2021.02.26-ны өдөр 9.500.000 төгрөгийг шилжүүлсэн байсан тул банкинд 30 хувь төлсөн болж харагдахын тулд банкнаас зээл гарахын урд өдөр буюу 2021 оны 3 дугаар сарын*******8-ны өдөр*******8.000.000 төгрөгийг уайн дансанд түр шилжүүлж, дүр эсгэсэн. Ингээд банкнаас зээлсэн*******3.000.000 төгрөг гуайн дансанд орж, 2 гэрээний үнээс 3.000.000 төгрөг л төлөх дутуу үлдсэн юм. Би тухайн үед гуайд байрны урьдчилгаанд банкинд төлсөн болж харагдуулахын тулд шилжүүлж байгаа*******8.000.000 төгрөгөө хүнээс авсан байсан тул тэр өдрөө буцаагаад авсан нь үнэн. Яагаад буцааж авсан гэхээр*******08 м/кв орон сууц болон 243 м/кв талбайтай эзэмшлийн газрыг5.000.000 төгрөгөөр худалдаж авсан тул*******8.000.000 төгрөгөө буцааж авсан. Иймд бид хоёрын хооронд 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээний үнийг 50.000.000 төгрөгөөр тохиролцсон Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор тодорхойлсон гэв.
4.Нэхэмжлэгч, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: бид гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед бид хоёр банкинд өртэй байсан тул бэлэн мөнгөнд л байр, газраа зарах сонирхолтой байсан. Тэр үед нөхөртэйгээ ирээд байр, газрыг бэлэн мөнгөнд авна гээд газар, байрыг бид хоёроос 90.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэтэл бэлэн мөнгөөр биш банкнаас зээл авч худалдан авахаар болсон. Тэгээд гэрээнүүдээ хоёр л өөрсдөө мэдээд нотариат хийлгээд байсан бид учрыг ойлгоогүй. Бид хоёр руу түүний нөхөр мөнгө шилжүүлээд, түүнээсээ буцааж аваад буцааж бид хоёрт өгөөд учир нь ойлгогдохгүй л юм болоод байсан. Ингээд Нийт 91.000.000 төгрөгийг надад шилжүүлснээс*******7.900.000 төгрөгийг буцааж аваад3.000.000 төгрөгийг өгсөн гэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 0195 дугаар Худалдах худалдан авах гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тоот ХААН банкны депозит дансны хуулга, 221100169937 тоот Төрийн банкны депозит дансны хуулга, 2021.3.3-ны өдрийн 0196 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээчээр томилогдсон-ийн 2023.11.08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
6. Хариуцагчийн хүсэлтээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.6.14-ний өдрийн 03/286 тоот албан тоот, Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023.7.4-ний өдрийн*******06 дугаартай албан бичиг, нэхэмжлэлтэйд холбогдох*******39/2022/00437/И иргэний хэргээс ХААН банкны 2023.1.4-ний өдрийн 5450/04 дугаартай албан бичиг, гэрч нарын мэдүүлэг, 2021.02.09-ний өдрийн 0144 бүртгэлийн дугаартай газар эзэмших гэрээний хуулбар, Монголын нотариатчдын танхимын аймаг дахь 55 дугаар салбарын нотариатчын албан тоот, 2021.02.09-ний өдрийн 0144 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021.02.09-ний өдрийн*******44 тоот бүртгэлийн хуудас зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2021 оны 2 дугаар сард аймгийн******* сумын дугаар баг, Сургуулийн,-ийн баруун урд талд байрлах орон сууцны зориулалттай 243 м2 газар, аймгийн******* сумын дугаар баг, Сургуулийн-05 тоот,*******08 м/кв 2 өрөө хувийн сууцыг худалдан борлуулахаар фэйсбүүкт зар тавьсны дагуу надтай утсаар холбогдож дээрх үл хөдлөх хөрөнгө, газрын хамт худалдаж авья гэсэн. Бид тухайн газар, орон сууцаа 90.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээгээ байгуулж, эд хөрөнгөө 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр түүнд шилжүүлж өгсөн. 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдөр над рууын нөхөр Банкнаас мөнгө зээлэхэд яаралтай*******.500.000 төгрөг хэрэг болоод байна. Та аргалаад өгөөч, тэгвэл банкны зээл хурдан гарах гээд байна гээд утсаар ярьсан. Бид мөнгө хурдан гарч ирэх нь гээд зөвшөөрөөд мөн өдрөөын Хаан банкны тоот данс руу*******.500.000 төгрөг шилжүүлсэн. 2021 оны 3 дугаар сарын*******7-ны өдөр миний данс рууаас байрны урьдчилгаа гэсэн утгатай*******8.000.000 төгрөг шилжиж орж ирсэн. нь Тань руу*******8.000.000 төгрөг шилжиж орсон түүнийг та надад бэлнээр аваад өгчих гэж утсаар ярьсан. Би тэгэхээр нь данс руу шилжүүлье гэсэн чинь Та над руу буцаагаад данс руу шилжүүлж болохгүй. Тэгэхээр би танд банкаар өгсөн мөнгөө буцаагаад авсан болох гээд байна. Та надад банк дээр ирээд бэлнээр аваад өгөөч, би хүнээс мөнгө зээлээд энэ ажлыг бүтээж байгаа юм, тэр хүн нь надаас мөнгөө нэхээд байна гэсэн. Би тэгээд төв Хаан банк ороод АТМ-ээс*******0.000.000 төгрөг авсан. АТМ-ээс дээд тал нь*******0.000.000 төгрөг гардаг гээд илүү гарахгүй байсан болохоор би теллер дээр очоод.900.000 төгрөг авсан. Теллер дээр очоод 8.000.000 төгрөг авах гэтэл Та тулгаж аваад хэрэггүй,.900.000 төгрөг аваад өгчих гэсэн. Ингээд би түүнд тухайн өдрөө*******7.900.000 төгрөгийг банкны гадаа шууд бэлнээр өгсөн. Үүний дараа 2021 оны 3 дугаар сарын*******9-ний өдөр миний Төрийн банкны тоот данс руу*******3.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. нь 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу 50.000.000 төгрөг, мөн өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу 40.000.000 төгрөг, нийт 90.000.000 төгрөг бидэнд төлөх ёстой боловч 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр 9.400.000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын*******7-ны өдөр*******00.000 төгрөг, нийт 9.500.000 төгрөг төлсөн. Үүнээс түүний нөхөр нь*******.500.000 төгрөг буцааж авснаар 8.000.000 төгрөгийг төлсөн, 2021 оны 3 дугаар сарын*******9-ний өдөр*******.3000.000 төгрөгийг, 2021 оны*******2 дугаар сарын 31-ний өдөр*******.000.000 төгрөгийг, 2022 оны 2 дугаар сард цагаан сар болохын өмнөх өдөр бэлнээр*******.000.000 төгрөгийг, нийт3.000.000 төгрөг бидэнд шилжүүлэн өгсөн. Надад 2021 оны 3 дугаар сарын*******7-ны өдөр байрны урьдчилгаа гэж*******8.000.000 төгрөг шилжүүлсэн түүнийгээ гялс танаас зээлчихээд буцаагаад өгье гэж хэлээд*******7.900.000 төгрөгийг буцааж авсан. Би төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр*******7.000.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 0195 дугаар Худалдах худалдан авах гэрээ, дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,гийн тоот ХААН банкны депозит дансны хуулга,гийн тоот Төрийн банкны депозит дансны хуулга, 2021.3.3-ны өдрийн 0196 тоот Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ,-ийн 2023.11.08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг үндэслэнаас гэрээний үлдэгдэл төлөгдөөгүй төлбөр*******7.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч ...Дундговь аймгийн******* сумын дугаар баг, Сургуулийн 05 тоот хаягт байршилтай,*******08 м.кв талбайтай, улсын бүртгэлийн дугаартай, хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 40.000.000 төгрөгөөр, мөн аймгийн******* сумын дугаар баг,-ийн баруун урд талд байршилтай, 243 м.кв хэмжээтэй, орон сууцны зориулалттай, нэгж талбарын*******1600694 дугаартай эзэмшлийн газрыг Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр байгуулж, гэрээний үнийг 35.000.000 төгрөгөөр тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг нийт5.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Төрийн банкнаас*******3.000.000 төгрөгийн зээл олгох боломжтой байсан тул газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг 50.000.000 төгрөг болгож өсгөөд банкинд өгчихье, тэгэхээр нийт 90.000.000 төгрөгөөр худалдаж авч байгаа болж банкинд харагдаад, банкнаас0 хувь болох*******3.000.000 төгрөгийг авах боломжтойгоо хэлэхэд энэ хоёр зөвшөөрсөн. 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдөр би газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулж, гэрээний үнийг 50.000.000 төгрөг гэж дүр үзүүлэн хэлцэл хийсэн. Тэгээд энэ гэрээг Төрийн банкинд өгсөн. Энэ нь банкинд газрыг 50.000.000 төгрөгөөр авч байгаа болж дүр үзүүлсэн юм. Бидний анхны гэрээ хүчин төгөлдөр, 2 дахь гэрээ бол банкны өмнө бид дүр үзүүлсэн хэлцэл юм. Одоо 2 гэрээний үнээс нэхэмжлэгчид 3.000.000 төгрөг л төлөх дутуу учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргаж байна.
4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ бид хоёрын хооронд 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үнийг 50.000.000 төгрөг байхаар тохиролцсон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Төрийн банкны өмнө зээл авах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар тайлбарлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.06.14-ний өдрийн 03/286 тоот албан тоот, Улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг, аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2023.07.04-ний өдрийн*******06 дугаартай албан бичиг, нэхэмжлэлтэйд холбогдох*******39/2022/00437/И иргэний хэргээс ХААН банкны 2023.1.4-ний өдрийн 5450/04 дугаартай албан бичиг, гэрч,, нарын мэдүүлэг, 2021.02.09-ний өдрийн 0144 бүртгэлийн дугаартай газар эзэмших гэрээний хуулбар, Монголын нотариатчдын танхимын аймаг дахь 55 дугаар салбарын нотариатчын албан тоот, 2021.02.09-ний өдрийн 0144 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2021.02.09-ний өдрийн*******44 тоот бүртгэлийн хуудас зэрэг баримтыг үндэслэн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр С.Эрдэнэбаяр, нарын хооронд байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ...Тухайн үед бид хоёр банкинд өртэй байсан тул бэлэн мөнгөнд л зарах сонирхолтой байсан. Тэр үед нөхөртэйгээ ирээд бэлэн мөнгөнд авна гээд бид хоёроос 90.000.000 төгрөгт авахаар болсон. Гэтэл бэлэн мөнгөөр биш банкнаас зээл авч худалдан авахаар болсон. Тэгээд, хоёр л өөрсдөө мэдээд нотариат дээр очоод гэрээ хийлгээд байсан. Бид хоёр руу мөнгө шилжүүлээд, түүнийгээ буцааж аваад бид хоёрт буцааж өгөөд тийм юм болж байгаад3.000.000 төгрөгийг төлсөн. Бид анхнаасаа л 90.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцсон учирын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1. 2021.02.09-ний өдөр нар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр аймгийн******* сумын дугаар баг,-ийн баруун урд талд байрлах 240 м/кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрыг 35.000.000 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр аймгийн******* сумын дугаар баг, Сургуулийнны 05 тоотод байрлах,*******08 м/кв талбай бүхий 2 өрөө хувийн сууцыг 40.000.000 төгрөгөөр тус тусд худалдахаар харилцан тохиролцсон байна.
6.3. Үүний дараа 2021.03.03-ны өдөр нар нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулж, уг гэрээгээр аймгийн******* сумын дугаар баг,-ийн баруун урд талд байрлах 240 м/кв талбай бүхий орон сууцны зориулалттай газрыг 50.000.000 төгрөгөөр, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр аймгийн******* сумын дугаар баг, Сургуулийнны 05 тоотод байрлах,*******08 м/кв талбай бүхий 2 өрөө хувийн сууцыг 40.000.000 төгрөгөөр тус тусд худалдахаар харилцан тохиролцож, гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шилжүүлсэн байна.
6.4. Талуудын хооронд 2021.02.09-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэрээнд талууд гарын үсэг зурсан байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэв.
6.5. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй барааг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
6.6. Талуудын маргааны зүйл нь гэрээний төлбөрийн үлдэгдэл бүрэн төлөгдсөн эсэхээс үүссэн бөгөөд нэхэмжлэгч газрыг 50.000.000 төгрөг, орон сууцны үнэ 40.000.000 төгрөг, нийт 90.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж, хариуцагч газрыг 35.000.000 төгрөг, орон сууцыг 40.000.000 төгрөгөөр худалдан авсан, нийт 91.000.000 төгрөг төлж үүрэг биелэгдсэн байна.
6.5. Зохигчдын хэн алин нь 2021.02.09-ний өдөр, 2021.03.03-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан талаар маргадаггүй, харин 2021.03.03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан үнэ 50.000.000 төгрөгийг бодит байдалд нийцээгүй, банкнаас зээл авах зорилготой анхнаасаа дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргаж байна.
7. Нэхэмжлэгч нь бид 90.000.000 төгрөгийн гэрээг ч хийсэн,5.000.000 төгрөгийн гэрээг ч хийсэн нь үнэн, харин бидний тохиролцоо 90.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, хариуцагчаас нийт гэрээний төлбөрт3.000.000 төгрөгийг хүлээн авсан, хариуцагч тал 2021.03.17-ны өдөр байрны урьдчилгаанд шилжүүлсэн*******8.000.000 төгрөгийн*******7.900.000 төгрөгийг мөнгө хэрэгтэй байгаа тул зээлье гэж хэлээд буцаан авсан уг мөнгөө нэхэмжилж байгаа талаар тайлбарладаг, хариуцагч*******8.000.000 төгрөг буюу дүр үзүүлсэн хэлцлийнхээ мөнгийг буцааж аваад мөнгө зээлсэн хүндээ буцааж өгсөн,*******7.900.000 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан авсанд маргахгүй байна.
7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, мөн хуулийн******* дугаар зүйлийн*******.5 дахь хэсэгт Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, ...шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж тус тус заажээ.
Дээр дурдснаар хэрэгт авагдсан бичгийн баримт болох гэрээ, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд гэрээний үнэ тогтоосон хэсэг нь зөрүүтэй байна. Уг гэрээний үнэ тогтоосон хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч болно.
7.2. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохирч болно гэж зааснаар гэрээнд бодитой тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ бичигдээгүй байгаа нь уг хэлцлийг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
7.3. Иргэний хуулийн*******1 дүгээр зүйлийн*******1.1 дэх хэсэгт Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч хэн алиных нь гэрээгээр тохирсон хүсэл зориг, тохиролцоо хангагдсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй юм.
8. Зохигчид 2021.03.03-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж уг гэрээний үнийг 50.000.000 төгрөг байхаар тохиролцсоны дараа 2021.03.17-ны өдөр*******8.000.000 төгрөгийг нэхэмжлэгчийн тоот Хаан банкны дансаар шилжүүлсэн байна.
8.1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр хуульд заасан байна.
8.2. Үүнээс дүгнэвэл, маргаан бүхий хэлцэл нь хариу төлбөртэй, эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ бөгөөд гэрээний нэг тал нь эд хөрөнгийг шилжүүлж, нөгөө тал хариу төлбөр төлөх үндсэн тохиролцоо гэрээнд бүрэн тусгагдсан, хуулиар тавигдах хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээ байх тул зохигчдын хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг 50.000.000 төгрөгөөр хийгдсэн гэж үзэж нэхэмжлэгч хуулийн дагуу хариуцагчаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гэрээний үлдэгдэл төлбөр болох*******7.000.000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж шүүх дүгнэв.
9. Хариуцагчийн 2021.03.03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Учир нь шүүх 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг арилгуулах, харилцан буцаах замаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2,*******5 дугаар зүйлийн*******5.1,*******5.2.1,*******6,*******8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний үүрэгт*******7.000.000 /арван долоон сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242.950 /хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 242.950 /хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн0.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2,*******20 дугаар зүйлийн*******20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш*******4 хоногийн дотор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ