Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/00656

 

 

 

 

 

 

 

                               2024           02            01

                                     184/ШШ2024/00656

              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ********************* хаягт байрлах, “****************” ХХК /РД:****************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************************* тоот хаягт байрлах, “****************” ХХК /РД:***************/-д холбогдох

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,730,180 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “****************” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Манай компани нь хариуцагчтай 2020.06.06-ны өдөр 20/41 дугаартай “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Энэ гэрээний дагуу манай компани 48 тн арматурыг 1 тн-ыг нь 1,670,000 төгрөгөөр тооцож нийлүүлэх ба хариуцагч урьдчилж 15 сая төгрөг төлж, дараагийн бараа хүлээн авахаас өмнө 6,042,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. Мөн гэрээний 2.2.1-т зааснаар худалдан авалт хийх бүртээ арматурын төлбөрийн 60%-ийг урьдчилан төлж, 40%-ийг дараагийн бараа авахаасаа өмнө төлөх үүрэгтэй байсан. Худалдан авагч нь 2020.06.07-ны өдөр 46,820,120 төгрөгийн арматур авсан тухайн барааны тээврийн хөлс 350,000 төгрөг болсон. Эндээс 15,000,000 төгрөгийг төлж үлдэх 31,820,120 төгрөгийг төлөөгүй болно. Гэрээний 2.2.2-т заасны дагуу алданги хоног тутамд 0,3% байх ба алдангийн хэмжээ үндсэн төлбөрийн 50%-аас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 50%-иар тооцоод 15,910,060 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийтдээ үндсэн төлбөр болон алдангид хариуцагчаас 47,730,180 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч “****************” ХХК-ийн төлөөлөгч ****************хариу тайлбартаа:

“...**************** ХХК-ийн нэхэмжлэлтэй өргөдөлд нэхэмжилж буй төлбөрийг бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болно. Улсын тендерийн ажилд зориулагдсан тул төлбөр тооцоог орж ирэх хугацааг харгалзан шүүх хурлын явцад бүрэн тайлбар өгөхийг хүсч байна” гэв.

 

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас – Улсын тэмдэгтийн хураамж 396,601 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, хариуцагч талын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, “****************” ХХК-ийн өглөг авлагын тооцоо, зарлагын баримтууд.

 

3.2. Хариуцагч талаас – Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хүсэлтүүд.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “****************” ХХК-иас хариуцагч “****************” ХХК –нд холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,730,180 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.  

 

2. Нэхэмжлэгч талаас “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үүрэгт үлдэгдэл төлбөрийг, гэрээнд заасны дагуу алдангийн хамт гаргуулна гэсэн, хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй, улсын тендерийн асуудал шийдэгдсэний дараа төлбөрийн асуудлыг шийднэ гэсэн тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан бодит үнэнд нийцсэн байх, үнэн зөв тайлбар гаргах үүргийн хүрээнд талуудаас гаргасан тайлбарууд, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтуудаас үзэхэд:

 

3.1. 2020 оны 06 сарын 06-ны өдөр “****************” ХХК, “****************” /****************/ ХХК нарын хооронд “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан байх бөгөөд уг гэрээнд “...худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хэрэглээний төмөр болон арматур төмөр, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид гэрээгээр тохирсон үнийг төлж, барааг хүлээн авахтай холбоотой эрх, үүрэг, хариуцлагын харилцааг зохицуулна, 1 тн арматур 1,670,000 төгрөг, нийт 48 тн арматур, үнэ 80,160,000 төгрөг, эхний ээлжинд 21 тн төмөр авна, барааг зөөх тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцана, худалдагч талаар тээвэрлүүлж болох ба тээврийн хөлсийг харилцан тохиролцож шийдвэрлэнэ, урьдчилгаа 15 сая төгрөгийг гэрээ байгуулагдмагц төлнө...” гэж харилцан тохиролцсон байна.  

 

3.2. Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн уг гэрээг бичгийн хэлбэрээр байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 42.2. “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцлийн хүчин төгөлдөр эсэх талаар, худалдсан бараа бүтээгдэхүүний хэмжээ болон үндсэн үнэ төлбөрийн талаар, “****************” ХХК нь “****************” ХХК-иас өөр хуулийн этгээд гэх талаар талууд маргаагүй болно.

 

3.3. Нэхэмжлэгч буюу худалдагч тал нь гэрээнд заасан үүргийн дагуу 46,820,120 төгрөгийн арматур төмрийг хариуцагч буюу худалдан авагч талд шилжүүлсэн, тухайн барааг тээвэрлэн хүргэсэн хөлс, зардал 350,000 төгрөг болсон, урьдчилгаа төлсөн 15,000,000 төгрөгийг хасаад үлдэх 31,820,120 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилж байгаа гэх нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэл баримтаар тогтоогдох бөгөөд дээрх хуулийн зүйл, заалтын дагуу шаардах эрхтэй.

 

3.3.1. 2020 оны 06 сарын 07-ны өдрийн “...худалдагч байгууллага **************** ХХК, худалдан авагч ****************, тээвэрлэгчийн хаяг 03-75 УБЛ, ...28,036 х 1,670,000 = 46,820,120, 15,000,000, 31,820,120 үлд, хүлээлгэн өгсөн, хүлээн авсан” гэх зарлагын баримт, мөн өдрийн “...03-75 УБЛ тээвэр, 350,000 төгрөг” гэх зарлагын баримтаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу арматур төмөр тодорхой хэмжээгээр нийлүүлэгдсэн, тээвэрлэж хүргэсэн үйл баримт тогтоогдох бөгөөд хариуцагч талаас уг үйл баримтыг үгүйсгэсэн тайлбар, нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй.

 

3.3.2. Иймээс худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох худалдан авсан барааны үнийг төлөх үүргээ хариуцагч “****************” ХХК гүйцэтгээгүй тул үлдэгдэл төлбөр 31,820,120 төгрөгийг түүнд хариуцуулах нь үндэслэлтэй байна.  

 

3.3.3 Нэхэмжлэлд дурдсан “..худалдан авалт хийх бүрд нийт арматур төмрийн 60%-ийг төлөх ба үлдэгдэл 40%-ийг дараагийн барааг хүлээн авахаас өмнө бүрэн төлж барагдуулна, хугацаа хэтрүүлсэн нэг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,3% тооцож алданги төлөхөөр 2 тал харилцан тохиролцсон, гэрээ байгуулагдсанаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны алданги хуульд заасан 50 хувиас хэтэрсэн тул алдангийг хуульд нийцүүлж шаардаж байгаа” гэх шаардлагын хувьд нэхэмжлэгч болон хариуцагч тал нь 2020 оны 06 сарын 06-ны өдрийн “Зээлээр худалдах худалдан авах” гэрээний 2.2.2 дахь заалтаар хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0,3% алданги тооцох талаар харилцан тохиролцсон байна.

 

Хариуцагч буюу худалдан авагч нь 2020 оны 06 сарын 06-ны өдрийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгээгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,3% алдангийг худалдан авагч буюу нэхэмжлэгч тал шаардаж байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 ”Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.3 “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.4 “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”, 232.6 “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасантай болон талуудын хооронд байгуулагдсан “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээнд тус тус нийцнэ.

 

3.3.4. Иймээс энэ талаарх буюу алданги шаардсан нэхэмжлэгч талын шаардлага, үндэслэл хуулийн дагуу байх тул хариуцагч талын гүйцэтгээгүй үүрэг болох 31,820,120 төгрөгийн 50% болох 15,910,060 төгрөгийн алдангийг мөн хариуцагч “****************” ХХК-д хариуцуулах нь зүйтэй.

 

4. Хариуцагч “****************” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт баримтаар нотлогдоогүй тул тэдний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхийг хүссэн нэхэмжлэгч талын хүсэлтийг шүүх хангасан бөгөөд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж байгааг тэмдэглэж байна.

           

5. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “****************” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 31,820,120 төгрөг, алданги 15,910,060 төгрөг, нийт 47,730,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “****************” ХХК-д олгож, мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 396,601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тухайн мөнгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4. 232.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч “****************” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 47,730,180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “****************” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 396,601 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 396,601 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ