Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00093

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 129/ШШ2024/00093

Архангай аймаг

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                                                            

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У овогт У.Л,

Нэхэмжлэгч: У овогт У.Н,

Нэхэмжлэгч: У овогт У.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М овогт У.Ч,

Хариуцагч: М овогт У.О нарт холбогдох

 

У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, “Д.Г, Д.У” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг “48,633,333  төгрөг, нийт 145,900,000 төгрөг, нэхэмжлэгч У.Н-ийн В ХХК-иар үнэлгээ хийлгэсний хөлс 583,000  төгрөг, нийт 146,483,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч У.Н,

Нэхэмжлэгч У.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г,

Хариуцагч У.Ч,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Т,

Гэрч Л.Х,

Гэрч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч У.Л, хариуцагч У.О нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т заасныг баримтлан тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нар нь У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, “Д.Г, Д.У” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг “48,633,333 төгрөг, нийт 145,900,000 төгрөг, нэхэмжлэгч У.Н шүүхэд материал бүрдүүлэхээр хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-д хүсэлт гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр В ХХК-аар үнэлгээ хийлгэсний хөлс 583,000 төгрөг, нийт 146,483,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:            

Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

  1. Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

-Бид эцэг эхээс зургуулаа бөгөөд А аймгийн Х суманд төрж өссөн. Бидний аав сум нэгдлийн жолооч, ээж минь ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ тус тус гарсан.  Аав, ээж хоёр минь сумын төвийн ажилчин байсан болохоор хувийн мал аж, ахуй байгаагүй бөгөөд 1990 оны мал хувьчлалаар 3 том хүүхэд болох У.Л, У.Б, У.Н нар бид хувьчлалд авсан малаа аав, ээжийнхээ хувьчлалд авсан малтай нийлүүлж, анх хөдөө мал маллаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн аав, ээж минь хөдөө мал маллаж тухайн үед нас биед хүрсэн ах, эгч нар бидний хичээл зүтгэлээр өдий зэрэгтэй болгон өсгөж үржүүлж бий болгосон хөрөнгө юм. Аав, ээж хоёр минь бүх хүүхдийнхээ малыг нийлүүлэн харж биднийг эхнээс нь айл өрх болгон тусад нь гаргаж, амьдрал ахуйд нь хүргэж өгөн малаа өсгөж 2008 онд мянгат малчин болж ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн ба мөн оны өвөл аав минь эрүүл мэндийн шалтгаанаар хоёр охиныхоо гар дээр өнгөрсөн. Ааваас хойш малын тоо ээжийн минь нэр дээр тоологдож явсан ба 2008-2012 он хүртэл бүх зүйл хэвийн байсан хавар төлийн үеэр хотон дотроо хүн тус бүрд нь ээж өөрөө эм тэмдэглэгээ хийгээд явдаг байсан тул бид энэ талаар санаа зовж байгаагүй. 2011 оноос ээж минь элэгний өвчнөөр өвдөж хүнд хүчир ажил хийж чадахгүй, мал харах боломжгүй болсон тул мөн оны сүүлээр У.Н дээр нүүж ирсэн. Ийнхүү ирэхдээ Ч-ын хоёр хүүхдийг сургуульд сургахаар хамт ээж минь дагуулж ирсэн. 2011 оноос ээж маань элэгний өвчнөөр өвдөж охин У.Н, У.Э нараар асруулж байгаад 2014 оны 07 сарын 24-ний өдөр өвчний улмаас нас барсан. Тухайн үед ээж минь амьсгал хураахаасаа өмнө ах дүү бид зургааг цуглуулж аавын нас барахдаа захиж хэлсэн захиас буюу “хүүхдүүд минь та нар минь хоорондоо эвтэй ахаа ахчилж, эгчээ эгчилж, аавын үгүйд орлох том ах, ээжийн үгүйд орлох том эгчийнхээ үгэнд орж ээж, аавынхаа өсгөж үржүүлсэн мал ахуйг буюу үлдээсэн хөрөнгө болох нийт малыг ах дүү бид зургааг тэнцүү хуваан аваарай” гэж захисныг бидэнд хэлсэн. /бид зургааг гэрт дуудан ээж минь захиас хэлж байсныг хүргэн бэрүүд гэрчилнэ/. Ааваас хойш малын тоо ээжийн нэр дээр тоологдож явсан ба 2008-2011 он хүртэл ээж маань хавар төлийн үеэр хотон дотроо хүн тус бүрд эм тэмдэглэгээ хийдэг байсан ба ээжийг минь хот руу явснаас хойш малын эм тэмдэглэгээ огт хийгдээгүй. Энэ тухай ээж минь амьд сэрүүн байхдаа хөдөө 2 удаа яваад ирэхдээ бидэнд хэлж байсан. Аав, ээжээ өнгөрсний дараа Монгол уламжлал ёсоор айлын отгон хүү болох У.Ч-т эцгийн гал голомтыг болон бурхан тахилаа түүний гэрт үлдээж, эхний жил малаа хувааж хотоо харлуулалгүй аав ээжийн буян тогтог гээд (У.Ч-т) үлдээгээд явсан. Энэ хооронд бас л аав, ээж минь байгаа юм шиг л хөдөөгийн том, том ажлуудаа бид хамт нугалсаар малаа маллаж байгаа юм чинь гээд дүүгээ улам өрөвдөж малдаа явахаас өөр бусад ажлыг нь хийж өгцгөөж байсан ба бага дүү Ч мал ихдээд хүчрэхгүй болох нь гэхээр нь бид хэд өөрт ногдох малаа тоолоод хуваагаад авцгаая гэж ярилцан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ах дүү бид зургаа бүгд цугларч нийт малынхаа тоог гаргасан. Тэр үед хонь, ямаа нийлээд 1649 толгой, үхэр 58 толгой, адуу 182 толгой нийт 1889 толгой мал байгааг тоолж Ч түүний эхнэр О нарт бичиж өгөн нэг хувийг нь өгөөд ээжийн минь хэлж байсан тооноос бага байна гэхдээ бид одоо хэрүүл, маргаан хийхгүй, эцэг, эхийнхээ нэр сүрийг бодоод өмнөх зүйлийг асуудал болголгүйгээр тоолсон нийт малаа үлдээгээд явсан. 2017 оны 12 сарын 24-ний өдөр У.Б, У.Н, У.Б, У.Э ах дүү дөрөв өвлүүлсэн хөрөнгөө У.Ч-аас авахаар очсон боловч түүний хүсэлтээр авалгүй үлдээсэн. Бид У.Ч-ыг хот руу дуудан ирүүлж У.Б-ын гэрт цуглаж өвлүүлсэн хөрөнгийг 6 хуваах тухай тохиролцсоны үндсэн дээр баримт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулсан. Аав ээж 2 минь амьд сэрүүн байхдаа жил бүрийн мал тооллогын А дансанд өөрсдийн нэр эсхүл 4 хүүгийнхээ нэр дээр хуваан тоолуулдаг байсан. Ээжийг нас барсан жил буюу 2014 онд нийт 1524 тоо толгой мал тоолуулсан байдаг. Сүүлийн А тооллогоор буюу 2019 онд 1501 тоо толгой болж буурсан үзүүлэлттэй бүртгэгдсэн боловч бодит байдал түүнээс олон тооны мал байгаа болно. Эцэг эхээс өв болгон үлдээсэн уг тооны мал одоогийн байдлаар бага дүү У.Ч-ын эхнэр У.О-ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Үүний шалтгаан нь дүү У.Ч нь Ө аймгийн Х сум руу шилжсэн бөгөөд А аймгийн Х суманд мал ахуйгаа үлдээсэн тус аймаг суманд бүртгэлтэй У.Ч-ын эхнэр У.О-ын нэр дээр эцэг эхээс минь өвлөн үлдээсэн малыг тооллогод оруулж, бүртгүүлсэн байдаг. Иймд У.О-ын нэр дээр бүртгэлтэй уг мал нь У.О-ын мал биш ах дүү бид зургаагийн эцэг эхээс өвлөгдөж ирсэн мал юм. Мөн У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарын аль нь ч эцэг эхээс үлдсэн хөрөнгийн талаар өвлөх эрх нээлгэх арга хэмжээг хуульд заасан хугацаанд авч байгаагүй. Бид зургаан хүний нэр дээр болон өөр хэн нэгний нэр дээр мөн адил өвлөх эрхийн гэрчилгээ нотариатын танхимаас гаргаагүй бөгөөд талийгаач нарын хууль ёсны өв залгамжлагч нь бид болохыг шүүхээр тогтоолгосны үндсэн дээр хууль зүйн үр дагавар үүснэ. Бидний хувьд ах дүү зургаан иргэн нь эцэг, эхээс үлдээсэн гэх хөрөнгийн талаар маргаантай бөгөөд мөн хөрөнгийн хувьд бүгд адил тэгш, эрхтэйгээр өвлөх, өвлүүлсэн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Иймд У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү.

  1. “Д.У, Д.Г” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгчдэд ногдох хэсгийг хариуцагч нараас гаргуулах шаардлагын тухайд:

Бидний аав ээжээс өвлөгдсөн адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн адуу-160, Үхэр-46, хонь-910, ямаа-385, нийт 1501 тоо толгой мал 2019 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах зорилгоор 2020 оны 04 сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээний В ХХК-иар дээрх хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний тайлангаар

1. Адуу-160

  • Азарга (1,200,000x2)=2,400,000 /хоёр сая дөрвөн зуун мянга/
  • Эр даага (400,000x10)=4,000,000 /дөрвөн сая/
  • Эм даага (400,000x30)=12,000,000 /арван хоёр сая/
  • Эр шүдлэн (600,000x10)=6,000,000 /зургаан сая/
  • Эм шүдлэн (600,000x10)=6,000,000 /зургаан сая/
  • Эр хязаалан (700,000х8)=5,600,000 /таван сая зургаан зуун мянга/
  • Эм хязаалан (700,000х10)=7,000,000 /долоон сая/
  • Эр соёолон (800,000х25)=20,000,000 /хорин сая/
  • Эм соёолон (800,000х10)=8,000,000 /найман сая/
  • Нас гүйцсэн эр (900,000х5)=4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/
  • Нас гүйцсэн эм (900,000х40)=36,000,000 /гучин зургаан сая/

Нийт 111,500,000 /нэг зуун арван нэгэн сая таван зуун мянга/

 

2. Үхэр-46

  • Бух (1,200,000x1 )=1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/
  • Эр бяруу (500,000х2)=1,000,000 /нэг сая/
  • Эм бяруу (500,000x3)=1,500,000 /нэг сая таван зуун мянга/
  • Эр шүдлэн (700,000х9)=6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/
  • Эм шүдлэн (700,000х7)=4,900,000 /дөрвөн сая есөн зуун мянга/
  • Эр хязаалан (900,000х10)=9,000,000 /есөн сая/
  • Эм хязаалан (900,000х5)=4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/
  • Нас гүйцсэн эр (1,100,000x3)=3,300,000 /гурван сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эм (1,000,000х6)=6,000,000 /зургаан сая/

Нийт 37,700,000 /гучин долоон сая долоон зуун мянга/

 

3. Хонь-910

  • Хуц (150,000x3)=450,000 /дөрвөн зуун тавин мянга/
  • Эр төлөг (100,000х60)=6,000,000 /зургаан сая/
  • Эм төлөг (80,000х80)=6,400,000 /зургаан сая дөрвөн зуун мянга/
  • Эр шүдлэн (120,000х367)=44,040,000 /дөчин дөрвөн сая дөчин мянга/
  • Эм шүдлэн (100,000х20)=2,000,000 /хоёр сая/
  • Нас гүйцсэн эр (150,000x300)=45,000,000 /дөчин таван сая/
  • Нас гүйцсэн эм (120,000х80)=9,600,000 /есөн сая зургаан зуун мянга/

Нийт 113,490,000 /нэг зуун арван гурван сая дөрвөн зуун ерэн мянга/

 

4. Ямаа-385

  • Ухна (130,000х2)=260,000 /хоёр зуун жаран мянга/
  • Эр борлон (60,000х60)=3,600,000 /гурван сая зургаан зуун жаран мянга/
  • Эм борлон (55,000х70)=3,850,000 /гурван сая найман зуун тавин мянга/
  • Эр шүдлэн (70,000х90)=6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/
  • Эм шүдлэн (65,000х20)=1,300,000 /нэг сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эр (100,000х93)=9,300,000 /есөн сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эм (90,000х50)=4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/

Нийт 29,110,000 /хорин есөн сая нэг зуун арван мянга/

Нийт 291,800,000 /хоёр зуун ерэн нэгэн сая найман зуун мянга/ төгрөг гэж үнэлэгдсэн. Бидний аав ээжээс үлдээсэн 1501 тооны адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн эдгээр өв хөрөнгийг 6 хуваан тооцвол нэг хүнд:

Тооцоолол хийсэн арга: А дансанд тоологдсон малын тоо толгой хуваах нь өв залгамжлагчийн тоо үржих нь хөрөнгийн үнэлгээ хийсэн үнийн дүн)=нэг хүнд ногдох хэсэг

 

1. Адуу-160

  • Азарга (2/6x1,200,000)=400,000
  • Эр даага (10/6x400,000)=666,666
  • Эм даага (30/6x400,000)=2,000,000 нэг хүнд 5
  • Эр шүдлэн (10/6x600,000)= 1,000,000
  • Эм шүдлэн (10/6x600,000)= 1,000,000
  • Эр хязаалан (8/6x700,000)=933,333
  • Эм хязаалан (10/6x700,000)=1,166,666
  • Эр соёолон (25/6x800,000)=3,333,333
  • Эм соёолон (10/6x800,000)= 1,333,333
  • Нас гүйцсэн эр (5/6x900,000)=750,000
  • Нас гүйцсэн эм (40/6x900,000)=6,000,000

Нийт 18,583,331 /арван найман сая таван зуун наян гурван мянга гурван зуун гучин гурван төгрөг/

 

          2. Үхэр-46

  • Бух (1/6x1,200,000)=200,000
  • Эр бяруу (2/6x500,000)=166,666
  • Эм бяруу (3/6x500,000)=250,000
  • Эр шүдлэн (9/6x700,000)=1,050,000
  • Эм шүдлэн (7/6x700,000)=816,666
  • Эр хязаалан (10/6x900,000)= 1,500,000
  • Эм хязаалан (5/6x900,000)=750,000
  • Нас гүйцсэн эр (3/6x1,100,000)=550,000
  • Нас гүйцсэн эм (6/6x1,000,000)=1,000,000 нэг хүнд 1

Нийт 6,283,332 /зургаан сая хоёр зуун наян гурван мянга гурван зуун гучин хоёр төгрөг/

 

3. Хонь-910

  • Хуц (3/6x150,000)=750,000
  • Эр төлөг (60/6x100,000)=1,000,000 нэг хүнд 10
  • Эм төлөг (80/6x80,000)=1,066,666
  • Эр шүдлэн (367/6x120,000)=7,340,000
  • Эм шүдлэн (20/6x100,000)=333,333
  • Нас гүйцсэн эр (300/6x150,000)=7,500,000 нэг хүнд 50
  • Нас гүйцсэн эм (80/6x120,000)=1,600,000

Нийт 19,589,999 /арван есөн сая таван зуун наян есөн мянга есөн зуун ерөн есөн есөн төгрөг/

4. Ямаа-385

  • Ухна (130,000х2)=260,000 /хоёр зуун жаран мянга/
  • Эр борлон (60,000х60)=3,600,000 /гурван сая зургаан зуун жаран мянга/
  • Эм борлон (55,000х70)=3,850,000 /гурван сая найман зуун тавин мянга/
  • Эр шүдлэн (70,000х90)=6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/
  • Эм шүдлэн (65,000х20)=1,300,000 /нэг сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эр (100,000х93)=9,300,000 /есөн сая гурван зуун мянга/
  • Нас гүйцсэн эм (90,000х50)=4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/

Нийт 29,110,000 /хорин есөн сая нэг зуун арван мянга/

 

Тухайн малын тоо өв залгамжлагчдын тоо /6/-нд хуваагдах боломжгүй, нас, хүйсээрээ үнэлгээний үнийн дүн өөр өөр учраас хөрөнгийн үнэлгээний дүнг хуваах замаар гаргахад нэг хүнд 48,633,333 /дөчин найман сая зургаан зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав/ төгрөг ногдож байна.  Мөн У.Ч, У.О нар нь эхнэр, нөхөр бөгөөд маргаан бүхий хөрөнгийг өөрсдийн эзэмших, ашиглах эрхэнд байлгаж байгаа тул тэднийг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэл бүрдэж байгаа болно. Цаашлаад маргаан бүхий хөрөнгө нь 2019 оны мал тооллогоор У.О-ын нэр дээр буюу түүний А дансанд тоологдсон тул түүнийг хамтран хариуцагчаар татсан болно. Түүнчлэн хариуцагч тус бүрээс хэчнээн хэмжээний төгрөгийг шаардаж байгаа талаар тодорхойлон тусгаарлах боломжгүй байна. Учир нь хариуцагч нар нь нэг гэр бүлийн гишүүд бөгөөд нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч У.Ч нь мөн хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгохыг хүссэн байгаа болно. Иймд ах дүү У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч бид нарыг “Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг болох 48,633,333 төгрөг, нийт 145 900 000 /нэг зуун дөчин таван сая есөн зуун мянга/ төгрөг, нэхэмжлэгч У.Н-ийн В ХХК-иар үнэлгээ хийлгэсний хөлс 583,000 төгрөг, нийт 146 483 000 /нэг зуун дөчин зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч У.Ч, У.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн У.Л, У.Н, У.Э нарын нэхэмжлэлтэй танилцав. Миний төрсөн ах , эгч нар бага дүүгийнхээ болон түүний гэр бүлийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, их хэмжээний мал, эд хөрөнгө нэхэмжилж бурхан болсон аав, ээжийн минь ясыг өндөлзүүлж шунахай, сувдаг сэтгэлдээ автаж ийм үйлдэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Аав ээж минь амьд ахуй цагтаа хүүхдүүддээ ногдох мал хөрөнгөө им, тамгаар нь тус бүрд нь ялгаж өгсөн билээ. Ингээд ээж минь 2014 онд хүнд өвчний улмаас Х суманд байрлах гэртээ бурхан болсон. Ээжийг бурхан болсны дараа жил буюу 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ах дүү нар бид манайд цуглаж ээж ааваас хуваарилж үлдээсэн мал хөрөнгийг 7 тэнцүү хувааж хүн тус бүр өөрт ноогдох малаа авч явсан байдаг. Үүнд У.Л, У.Н, У.Э нар тус бүр 120-130 толгой мал, У.Л-ийн том хүү Х 80 гаруй толгой мал таслан авч сумын төв рүү туугаад явсан бөгөөд энэ нь өв хөрөнгөө хувааж авсан үйлдэл байхад шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Харин ах У.Б, У.Б нар өөрт ноогдох малаа им, тамгаар нь үлдээж манайд харж байгаач гээд үлдээгээд явсан бөгөөд одоо хүртэл тэдний малыг манайх харсаар байгаа билээ. У.Н, У.Э нар нь эцэг эхийнхээ гал голомт сахиж үлдсэн бага хүү У.Ч миний гэрт байсан аав ээжийн минь бурхан тахилыг гэр эзэнгүй байхад хулгайлан авч явсан бусармаг үйлдэл гаргаж байсан. Үүнээс гадна ах У.Л нь миний эзэмшлийн пад тракторыг хүртэл авчихаад өгөхгүй байгаа үйлдэл байсаар л байгаа. Мөн өвөг, дээдсээс минь уламжлагдан ирсэн аавын минь шүрэн толгойтой хаш хөөргөө миний дунд ах болох У.Б-д өвлүүлсэн боловч миний эгч У.Н нь өгөхгүй байгаа үйлдэл гарсаар л байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн материалууд нь хаанаас хэрхэн яаж авсан эх сурвалж нь тодорхойгүй, миний хувийн мал хөрөнгийн талаарх мэдээллийг хууль бусаар цуглуулан авсан, хуурамчаар үйлдсэн байх өндөр магадлалтай байна. У.Ч би эхнэр У.О-тай 1999 онд гэр бүл болж эцэг эхийн үлдээсэн мал хөрөнгийг өсгөн үржүүлж маллахаас гадна жил бүр буянт малынхаа үр шимийг мал хөрөнгө арвижуулах, нэмэгдүүлэхэд ашиглаж өдий хүртэл мал сүргээ өсгөн үржүүлж хөдөлмөрлөж ирсэн билээ. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай малын тооллогын дүнг үндэслэж үнэлгээ хийлгэж түүнийгээ 6 хувааж авахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь миний болон манай гэр бүлийн хувийн өмчөөс хөрөнгө гаргуулж авахаар шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нар нь ээж ааваас үлдээсэн өөрт ногдох мал, хөрөнгөө  2015 онд хувааж аваад явсан байдаг. Мал хөрөнгөө хувааж авсан талаарх үйл явдлыг ах У.Б, У.Б нар гэрчлэх бөгөөд холбогдох баримтыг хавсаргах болно. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч У.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Бид эцэг эхээсээ зургуулаа. Аав ээж 2 маань сумын төвд амьдарч байгаад 1990 онд насанд хүрсэн У.Л, У.Б, У.Н гэсэн 3 хүүхдийнхээ өмч хувьчлалд авсан мал болон өөрсдийнхөө өмч хувьчлалд авсан мал дээрээ нэмж мал аваад анх хөдөө гарч мал маллаж байсан. Анх мал өмч хувьчлалаар авахад манай хамгийн бага дүү У.Ч нь 12 настай байсан. Аав, ээж маань үр хүүхэд биднийгээ эхнээс нь авахуулаад айл өрх болгон тусад нь гаргаж үр хүүхдүүдээ амьдрал ахуйд нь хүргээд 2007 онд аав минь мянгат малчны болзол хангаж хөдөлмөрөө үнэлүүлж байсан. 2008 оны 10 сард аав минь өөд болж ээж минь үлдсэн. Ээж маань үлдэж байгаа  болохоор аав маань үр хүүхдүүддээ санаа зовохгүй, ээжийг маань хүүхдүүдээ зохицуулаад учрыг нь олчихно, ээжийг маань хүүхдүүддээ өмч хөрөнгөө тэнцүү хуваагаад өгчих байх гэж бодоод ямар нэг зүйл захиж хэлээгүй явсан байдаг.  Ингээд ааваас хойш ээж минь эрүүл саруул байсан учраас амьдрал минь хуучнаараа үргэлжлээд, хамгийн бага дүү маань малаа маллаад ах, дүүс нар нь амьдралд нь туслаад, ээждээ дэм болоод явж байсан. 2010 оны өвөл ээж минь хүндээр гэнэтхэн өвдсөн. Ээж маань эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан учир миний бие том охины хувьд гэртээ авчирч эмчлүүлсэн. Ээж маань манай хаяг дээр шилжин ирж амьдарсан. Ээжийгээ хоёр охин нь асарч байгаад 2014 онд ээж маань хүнд өвчний улмаас нас барсан. Ээж маань У хотод эмчилгээ хийлгэж амьдарч байх хугацаандаа хавар мал төллөх үеэр хөдөө ирж очдог байсан. Аав маань нас барахаасаа өмнө бүх хүүхдүүддээ малыг нь хуваагаад им хийгээд өгсөн байсан учраас бид нарт мал хуйгаас болж ямар нэг маргаан гардаггүй байсан. Тэгтэл ээж маань бие муу байх үедээ хөдөө буюу Х суманд ирчихээд буцаад У хотод очоод бид нарт “За та нар ээжийгээ амьд байгаа дээр өөр өөрсдийнхөө малыг авсан нь дээр шүү” гэж хэлж байсан. Бид учрыг нь асуухад “Сая ээж нь очоод харахад намайг У хот руу ирснээс хойш огт им тамга хийгдсэн зүйл алга. У.Ч-ыг малаа тоолъё гэхээр уурлаад ерөөсөө тоолж өгсөнгүй, тэгэхээр та нар ээжийгээ амьд байгаа дээр хэдэн малаа салгаад авбал яасан юм бэ” гэж хэлж байсан. Тэгэхээр нь бид нар та тэрэнд санаа зовоод яах вэ, бид төрсөн ах дүүс учраа олоод авчихна, та эрүүл мэнддээ л санаа зов гэж хэлж байсан. Тэгээд ээжийгээ нас барсны дараа бид 2015 онд ирээд бүх малаа тоолж үзсэн. Ээж маань байх үед бид тоолж үздэггүй байсан. Хэний мал хэд болоод төл хэдийг авсан талаар мэдэхгүй байж байгаад 2015 онд бүгд ирээд тоолоод бүртгэл хөтөлсөн. Уг бүртгэлийг хөтлөөд 1 хувийг нь У.Ч, У.О хоёрт өгч байсан. Өгөхдөө ээжийн хэлж байсан малын тооноос нилээн цөөрсөн байна. Байхгүй малын ардаас хэрүүл уруул хийгээд яах вэ, одоо миний 2 дүү байгаа малаа цааш нь өсгөж үржүүлээд үхсэнийг нь үхсэнээр нь сэхсэнийг нь сэхсэнээр нь бичээд тэмдэглээд явж байгаарай гээд хэлж байсан. 2015 оны 7 сарын 27-ны өдөр тоолоход хонь 1073, ямаа 576, адуу 280, үхэр 78, нийт 2007 толгой мал байсан. У.Ч, У.О нар миний тухайн үед бичиж өгч байсан мал тооллогын бүртгэлийг одоо ч шүүхэд гаргаж өгдөггүй. Учир нь би 2015 онд тоолсон бүртгэлийн дэвтрээ огт олохгүй байсан. Намайг дэвтрээ олохгүй байгааг У.Б, түүний эхнэр н.Б хоёр мэдээд У.Ч, У.О хоёрт очиж хэлсэн юм шиг байна лээ. Миний бодлоор У.Ч, У.О, н.Б 3 нийлээд мал тооллого болон малын цайруулалт зэрэг дээр хууль бус зүйлээ хийж эхэлсэн гэж би харддаг. Аав маань нас барсны дараа аавын нэр дээр тоологдож байсан 1000 гаран тооны толгой мал ээжийн нэр дээр тоологдох ёстой байтал энэ хүмүүс ээжийг цайруулалт хийлгүүлэхгүйгээр өөрсдөө очиж цайруулж байгаа гээд ээжийн нэр дээр мал тоолуулдаггүй байсан юм шиг байгаа юм. Ээжийн нэр дээр 2 жил дарааллаад 280 толгой мал л тоолуулсан байдаг. Тухайн 280 толгой малаа бид хэдэд хуваагаад нэг хүний 40 толгой мал өгчихсөн гээд гүрийгээд гүтгээд байдаг. Өнөөх 2007 толгой малыг нэг ч тоолуулаагүй. Тэр байтугай У.Ч 2011, 2012 онд өөрийнхөө нэр дээр нэг ч мал тоолуулаагүй байдаг. Би сумын Засаг даргын Тамгын газар болон холбогдох газруудаар явж байгаад эдгээр хүмүүсийн малын А дансны баримтыг гаргуулж авсан байдаг. Гэтэл энэ хүмүүс намайг хүний данс бүртгэлийн баримтыг гаргуулж авах эрхгүй гээд шүүхэд гомдол гаргасан байдаг. Би эрх бүхий албан тушаалтнуудад малаа хувааж авах гэж байгаа талаараа хэлээд хууль ёсных нь дагуу гаргуулж авсан. Намайг мөн хуурамч баримт гаргаж өгсөн гэж хэлдэг. Сүүлд шүүгчийн захирамжаар гаргуулж авахад миний гаргаж өгсөн баримт болон шүүгчийн захирамжаар гаргуулж авсан баримтууд хоорондоо таарч байдаг. 2017 онд манай нагац талын ургийн баяр болсон. Бид ургийн баяртаа оролцчихоод нэгэнт ирсэн дээрээ гээд малаа дахин тоолоод авч явах нь аваад явъя гэж ярилцаж байсан. Өмнө нь У.Ч 2 ахдаа би малаа дийлэхгүй хэцүү байна, та хэд малаа авах нь аваарай гэж хэлсэн байсан. Тэгэхээр бид нар бүгдээрээ 2017 онд очиж малаа тоолоод авах нь аваад үлдээх нь үлдээгээд явъя гээд очоод тоолох гэтэл У.Ч, У.О нар шал согтуу “та нар муусайн юмнууд худлаа бурхан дээрээ ирж байгаа гэж энүүгээр доншуучлаад битгий ирээд бай” гээд бид нар луу  өтөг цацаад, хүүхдээрээ адуу үхрээ хол туулгуулаад, бид нарыг гэртээ ч оруулаагүй. Бид хэд маргааш нь малаа тоолоод явъя гээд айлын байранд хоноод маргааш нь бүх малаа хашиж байгаад эхнээс нь нэг нэгээр нь гаргаж им тамгаар нь ялгаад тоолсон. Тэгээд тоолсон малаа ялгаад өөр өөрсдөө аваад явах гэсэн чинь У.Ч, У.О нар хүүхдүүдийнхээ хамт согтуу ирээд та нарын мал юм уу? гээд агсам тавьсан. Бид нар хотын хүмүүс учир тухайн үед малаа шууд аваад явж чадаагүй. Тоолоод тоогоо тэмдэглэж аваад л явсан. Харин Л.Х аав ээж маань тэтгэвэртээ гарчихсан юм чинь би эмээгийн надад өгсөн малыг аваад явна гээд өөрийнхөө хэдэн тооны малыг авсан. У.Э бид хоёр хүүхдийн сургалтын төлбөрт гээд би 17 хонь, У.Э 15 хонь нийт 30 гаран тооны малыг Л.Х-ын малтай хамт авч явсан. Уг нийт 60 гаран тооны малыг Л.Х сумын төв рүү туугаад явсан. У.Э бид хоёр хүүхдийн сургалтын төлбөрт авсан малаа хот руу ачуулах гэсэн боловч унаа тэрэг олдоогүй. Тэгээд У.Л ахынд үлдээгээд явсан. Бид хэдийг явсны маргааш нь У.Ч, У.О нар хүү Ч.Х-тэйгээ ирээд У.Э, У.Н эгч нар үлдээсэн малаа буцаагаад ав гэсэн гэж хэлээд аваад явчихсан байсан. У.Ч бид хоёртой огт тийм зүйл яриагүй. Тэгээд буцаагаад туугаад аваад явсан малаа өгчихсөн гэж хэлээд байдаг. Би том эгчийн хувьд энэ хүмүүстэй учир зүйгээ олоод сайхан байя гэхээр энэ хоёр хүн тэр үеэс эхлэн бид хэдээс холбоогоо тасалсан. 2017 оны 12 дугаар сард том ах У.Л нь У.Ч, У.О нар нилээн олон тооны хонь ачаад Х руу явж байна, тухайн хонь дунд нь танай имтэй хонь явж байна лээ шүү гэж манай нутгийн хүн хэлж байна шүү гэж хэлсэн. Тэгээд энэ хүмүүс угаасаа бид нарын хамаг юмыг зараад дуусгаж байгаа юм байна гээд ерөөсөө У.Ч-ыг дуудъя гээд дуудаж уулзсан. У.Ч аав ээжийг нас барснаас хойш маш их архи уудаг болсон. Эхнэр нь ч гэсэн хамт архи уудаг, хоёулаа сумын төвөөр архидаад явж байдаг гэж нутгийн хүмүүс ярих болсон. Бид У.Ч-ыг У.Б-ынд дуудаад У.Б-д за чи  архи уулгачихваа байлгаж байгаарай, бид хоёр орой ажил тарахаар яваад очъё гэж захиад үлдээсэн. Орой У.Э бид хоёр ажлаа тараад очиход энэ хэд бүгд байсан. Тэгээд У.Ч-т үнэн байдлаа хэлээд “Хамгийн бага дүү ах нарыгаа ахчлахгүй, эгчийгээ эгчлэхгүй чи ийм том толгойтой, эхнэртээ толгойгоо мэдүүлээд бид хэдийн амыг арчихаар шийдсэн юм байна, тийм учраас одоо бид нар чамтай тулж ярихаас өөр  арга алга” гээд сууж бай гэж байгаад ярьсан.  У.Ч-т чи мал өгөхгүй, би л харсан, би л үржүүлсэн гээд байна, бид нар чамайг аав ээжийн бидэнд тасалж өгсөн малыг хараад байж байгаарай л гэж хэлсэн. Түүнээс чамд аав ээжээс өгсөн малыг авах гээгүй. Харин ч том гурван ах эгч нарын чинь өмч хувьчлалаар авсан мал чинь төдий зэрэгтээ өссөн учраас чамд бид нартай адилхан мал ээж аав 2 хуваагаад өгчихсөн байна. Тэгэхэд чи яагаад ийм ааш гаргаад байгаа юм бэ гэж хэлэхэд ах, эгч нар минь намайг уучлаарай, дүү нь согтуудаа та нарыгаа гомдоосон байна. Одоо энэ хаврыг аятайхан шиг өнгөрөөгөөд тэгээд хэдүүлээ малаа хувааж авъя гэж хэлсэн. Би шүүхэд нэхэмжлэл гаргана гээд гараараа бичсэн байсан нэхэмжлэлээ уншуулахад та шүүхэд битгий нэхэмжлэл гаргаарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ хүнийг эхнэрийнхээ толгойгоор яваад байна гэж мэдээд чи 2 ахыгаа очиход нь зарж зарчихаад та нар юу хийсэн юм гээд загнаад явуулдаг биз дээ. Чамтай ингээд амаараа яриад болчихгүй, чи юу ч хамаагүй бичиж өг гээд тохиролцооны бичиг хийсэн. Тухайн тохиролцооны бичигт хэн хэн байсан талаар болон хүн болгон У.Ч-т хоёр хонь өгөхөөр болсон. Мөн тухайн малаас олж байгаа ашиг шимийг энэ хүмүүс авдаг. Бид хотод байдаг болохоор за муу хоёр дүү минь яршиг зовж байгаа хүмүүс гээд л нэг сав сүү ч авч үзээгүй. Тэгээд тохиролцооны бичгийг бичээд У.Ч-т уншуулаад гарын үсэг зуруулсан. Тэгээд хавар хэдэн малаа хувааж авахаар тохиролцсон.  Тэгээд У.Ч явсан. Тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа шал согтуу хадмынхаа хүнд зодуулаад малгай, толгой, хөөрөг хамаг юм аа хаяад гэртээ харьсан байсан. Энэ талаар би У.Б-ын эхнэрээс сонссон. У.Ч гэртээ хариад эхнэртээ манай ах, эгч нар намайг шүүх цагдаагаар явна гэж айлгаж байгаад бичиг бичээд гарын үсэг зуруулсан, малаа авах гээд байх шиг байна гэж хэлээд эхнэртэйгээ нийлээд бид дөрвийг цагдаад өгье гээд Х сумын цагдаад өргөдөл бичээд өгсөн байсан. Энэ талаар бид юу ч мэдээгүй. Гэнэт нэг өдөр хүн залгаад Ц газрын мөрдөн байцаагч байна. Та дөрвөөс мэдүүлэг авах гэсэн юм. Би Б дүүргийн цагдаагийн газар дээр ирчихсэн байна. Та 4 өдөр 2 цаг гэхэд Б дүүргийн цагдаагийн газарт ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би дүү У.Б, У.Б, У.Э нарыг аваад Б дүүргийн цагдаагийн газарт очсон. Тэгээд очоод уулзахад У.Ч, У.О нар энэ хүмүүс бид нарыг айлган сүрдүүлж байгаад бид нарыг малыг нь авах гээд байна гэх утга бүхий өргөдөл гаргасан байсан. Бид 4 ороод тухайн үед болсон бүх зүйлийг хэлээд явсан. Дараа нь тэр хэрэг хэрэгсэхгүй болоод хаагдсан шүү гэж хэлж байсан. Тэгээд тэр асуудал дууссаны дараа 2017 оны хавар бид хэдийг дуудах байх гээд хүлээгээд байж байсан боловч энэ хүмүүс таг чиг болсон. 2017 оноос хойш 2020 он хүртэл таг алга болсон. У хотод ирэхээрээ хадмуудынхаараа ирчихээд явдаг байсан. У.О-ын эгч н.А надад энэ хоёр ирээд 22-ын товчоон дээр малаа зарчихаад буцаад явдаг, би хоол хийж аваачиж өгдөг гэж надад хэлж байсан. Тухайн н.А гэх хүүхэнтэй бид нар төрөл, миний ээжийн төрсөн дүүгийн хүүхэдтэй суусан, манай бэр юм.  Тэгээд энэ бүхнийг сонсоод энэ хүмүүс бид хэдийг дуудаад малаа хуваана гэдэг худлаа юм байна гэж бодоод Архангай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчийн оршин суух хаяг нь тодорхой бус гээд нэхэмжлэлийг хүлээж аваагүй. Тэгэхээр нь У.Ч-ын хаягийг тогтоох гээд хайгаад үзсэн чинь Б аймгийн нутаг руу отор хийгээд явчихсан байсан. Тэгэхээр нь за тэгвэл отроосоо ирэхээр нь болъё гэж бодсон. Тэгээд дараа нь нэхэмжлэлээ гаргах гээд багийн Засаг даргаас нь тодорхойлолт авах гэсэн чинь би гэртээ байхгүй байгаа, манай эхнэр байгаа, эхнэрээс очоод тодорхойлолт хийлгүүлээд авчих гэж хэлсэн. Гэрт нь очоод эхнэрээс нь тодорхойлолт хийгүүлээд авах гэтэл У.О-ын нэр дээр бидний бүх мал тоологдсон байсан. Тэгээд гайхаад өрхийн тэргүүн нь үхээгүй байхад яахаараа эхнэр дээр нь мал тооллогддог юм бэ гэхэд У.О эгчийн нэр дээр ч гэсэн тодорхойлолт гаргаж болно гэхээр нь У.О-ын нэр дээр тодорхойлолт гаргуулж авсан. Тэгээд У.Ч одоо хаана байгаа юм бол гээд асуухад У.Ч Хархорин сум руу шилжсэн, яагаад шилжсэнийг нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд сураглаад явсан чинь У.Ч Х сумын Н гэх газарт тоологдсон байсан. Гэхдээ У.Ч-ын нэр дээр ямар ч мал байхгүй, ганцаараа нэг өрх гэж тоологдсон байсан. Энэ асуудлаар өмнөх шүүх хуралдаан дээр У.Ч хэлэхдээ манай байр Х сумын нутагт баригдсан, байраа ав гээд байсан учраас ганцаараа шилжиж очсон гэж хэлдэг. У.О-аас шүүгч мөн энэ талаар асуухад шилжих гэсэн чинь багийн Засаг дарга мянгат малчин өрхөө явуулмааргүй байна гээд байхаар нь би малаа авч үлдээд У.Ч шилжсэн гэж хэлдэг. Одоо У.Ч Х сумаас шилжээд ирнэ, тэгээд нэр дээр нь тоологдоод явна гэж хэлдэг. Тэгээд бид тохиролцооны бичгээ аваад шүүхэд гаргах нэхэмжлэлээ бичээд У.Б, У.Б нараар гарын үсэг зуруулах гэсэн чинь У.Б, У.Б нар бид нар шүүх цагдаа гэж явахгүй, У.Ч-аас хоолныхоо хэдэн юмыг залгуулаад явж байвал болоо, та хэд тэр шүүхээрээ явбал яв гэж хэлсэн. Тэгээд У.Л, У.Э бид гурав нэхэмжлэл гаргасан. Тэгээд хэрэг шүүх дээр явж байгаад шүүх хуралдаан болж байсан чинь шүүхээр явахгүй гээд байсан нөгөө У.Б, У.Б хоёр чинь гэнэтхэн гэрчээр ороод ирсэн. Шүүх хуралдаанаас өмнө гэрчээр оролцуулах хүсэлтийг хариуцагч тал гаргаагүй байсан. Тухайн үед шүүх хурал дээр шууд хүсэлт гаргаад шүүх хуралдаанд оролцуулж болдог талаар өмгөөлөгчөөсөө сонссон. У.Б, У.Б нар шал согтуу шүүх хуралдаанд орж ирсэн. Бид нар төрсөн ах дүүс нар нэг нэгнийхээ эрүүл согтуу байгааг хараад ялгаж чадна. У.Б-г гэрчийн мэдүүлэг өгөх үү гээд шүүгч асуухад У.Б өгөхгүй гэж хэлсэн. Тэгтэл У.О Б ах дүлий юм байгаа юм аа гэж хэлээд дахин дахин асуулгаж байгаад мэдүүлэг өгүүлэхээр болгосон. Тэгээд сүүлдээ тэр хоёр хүнээс У.Н энэ бүхнийг хийлгүүлсэн гэсэн мэдүүлгийг өгүүлсэн. Зурсан гарын үсгүүд биднийх биш, У.Н өмнөөс зурсан гэх мэт мэдүүлгийг өгүүлсэн. Тэгээд бид өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад тухайн У.Б, У.Б нарыг худал мэдүүлэг өгсөн гэж гомдол гаргаж цагдаагийн байгууллагаар шалгуулсан. Тэгээд худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдож эрүүгийн хариуцлага хүлээсэн. Тэр хоёр хүнийг худал мэдүүлэг өгөхөд хүргэсэн хүн бол У.Ч. Нөгөө хоёр нь одоо нэхэмжлэл гаргах ч эрхгүй, малаа авах ч эрхгүй болсон. Мөн сая цагаан сараар хоёр ах нь У.Ч руу залгасан чинь хоёр гуйлгачин минь битгий хуцаад олон дахин юм яриад наашаа залгаад бай гэж хэлсэн байсан. Тэр хоёр хүн У.Ч-аас болоод мал ч үгүй, юу ч үгүй болсон. Миний хувьд аав, ээжийнхээ үлдээсэн малыг дүү нартайгаа ярилцаж тохиролцоод хуваагаад авчихаж болно гэж бодож байсан ч сүүлдээ шүүх цагдаа дээрээ тулсан. Одоо 2017 оны тооллогоор тоологдсон малаа хариуцагчаас гаргуулж авах хүсэлттэй байна. Дараа нь тусдаа алдагдсан боломж, өөр юу байдаг юм тэр болгоноо нэхэмжилнэ. Сая хариуцагчийн өмгөөлөгч тохиролцооны бичигт ноос ноолуур, малын ашиг шимийг өгөхөөр тохиролцсон гэж бичсэн байсан гэж хэлж байна. Тухайн тохиролцооны бичигт тийм зүйл байхгүй, зүгээр өмнө нь өгдөг байсан гэдэг утгаар л бичсэн байгаа. Мөн У.Ч би аавыг мянгат малчин болгосон гэж хэлээд байна. Тэр хүн чинь өөрөө амьд байсан. Өөрөө малаа маллаад хэдэн хүүхэддээ хэдийг яаж хуваарилж өгөх вэ, им тамгаа өөрөө хийж өгчихөөд ээжид хамаг юмаа хариуцуулаад л явсан хүн. Мөн ар гэрийн гачигдлаар цэргээс халагдаж ирсэн, цэргийн албаа хааж чадаагүй ирсэн гэж хэлж байна. Тухайн үед У.Ч-ыг цэрэгт явсан үед У.Б аав, ээжтэй малыг нь харалцах гээд хамт байж байсан. У.Ч өөрөө цэрэгт байж чадахгүй юм байна гээд халагдаад буцаад ирж байсан. Энэ хүний ярьсан болгон нь худлаа байна. У.Э бид хоёрын тухайд худлаа ярих ямар ч шаардлага байхгүй. Мөн бид хоёрыг өөрийг нь гутаан доромжилсон гэж яриад байна, гутаан доромжилсон зүйл байхгүй. Үнэн байдал, энэ хүний муу зан чанарыг л бид хэлж байгаа. Энэ хүн эхнэрийн хамт Б аймаг руу отор хийж очоод хажуудаа байсан айлынхаа малаас хулгай хийгээд ирсэн байдаг, нөгөө айлынх нь хүү араас нь ирээд үхлүүт болтол нь зодоод явсан байсан. Энэ бол үнэн зүйл. Өмгөөлөгч нарын хувьд үйлчлүүлэгчээ тал бүрээс нь л өмгөөлөх байх. Үүн дээр надад хэлэх зүйл алга. Хавтаст хэрэгт У.О, Ч.Х нарын дансны хуулга авагдсан байгаа. Тухайн дансны хуулгыг харахаар махны үнэ, адууны үнэ, үхрийн махны үнэ гэсэн гүйлгээний утгатай хичнээн зуун сая төгрөг орсон байдаг. Үүнээс би юу хэлэх гээд байна вэ гэхээр бусдын өмчид халдаад тэр мөнгөө охинтойгоо нийлээд идэж уугаад залилан хийгээд яваа хүмүүс. Би энэ хүмүүсийг ингэж л харж байгаа. У.О нь У.Ч-т би малаа танайханд өгөхгүй, өгдөг юм аа өгчихсөн гэж хэлээд энэ нь урдаас нь юу ч хэлж чадахгүй байгаа байх. У.Ч нь сүүлийн жилүүдэд ямар ч мэдэл байхгүй болсон болох нь энэ хүний дансны хуулгаар харагдана. Өөрийнх нь дансанд нэг ч төгрөг ороогүй, өөрийнхөө нэр дээр “ХААН банк”-ны данс нээлгээд л орхичихсон. Аав, ээжээс минь үлдсэн бидний өмч хөрөнгө У.О-ын гараар ороод л дуусаж байгаа. Энэ хоёр хүнтэй очоод уулзахаар У.Ч ална шүү, хядна шүү гэж хэлдэг. Яах вэ миний дүүд сайн чанар байгаа. Малд сайн, сайн малчин. Гэхдээ У.Ч-ыг өсгөхөөс өмнө тухайн мал чинь өсөж, үржээд тодорхой хэмжээний болсон. Тухайн малыг өсгөж үржүүлсэн бид нарын хөдөлмөр байгаа. Аав, ээж маань байхдаа малаа өсгөөд үржүүлээд бүх хүүхдүүддээ им тамга хийж өгөөд хуваагаад өгсөн. Бид нар дүүгээ хараад бас өрөвддөггүй биш өрөвддөг, дүү маань өөр хүний толгойгоор яваад байгаад нь гомдоод байгаа. Мөн хариуцагчийн өмгөөлөгч нар У.Л-ийг 70 гаран тооны мал аваад явсан гэдгээ шүүх хурал дээр хэлсэн гэж тайлбарлаж байна. Тухайн 70 гаран тооны мал нь Л.Х-ын мал, мөн У.Э бид хоёрын мал байсан. Ээж маань 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсан. Аав маань 2008 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан. Өв нээлгэх талаар нотариат болон сум багийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй. Бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5. Нэхэмжлэгч У.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би н.У гэх айлын бага охин, У.Ч-ын эгч. Нэхэмжлэл гаргах болсон шалтгааныг манай эгч сая дэлгэрэнгүй ярьсан. Аав, ээж маань өөрсдийн малаа нас барахаасаа өмнө 6 хүүхэд болон ачдаа хувааж өгсөн. Миний гурван ах У.Ч-т маш их тусалдаг. Мал нь дүү дээр нь байгаа учраас хадлан тэжээл авах, намрын бүх ажил болон байр саваа нүүлгэх, зайлуулж барих гэх мэт бүх зүйлд нь тусалдаг. Миний гурван ах юу ч хэлэхгүй тусалдаг учир энэ хүний эхнэр миний гурван ахтай нохойтой харьцаж байгаа юм шиг харьцаж загнадаг. Нэг удаа миний нүдэн дээр хамгийн том ахыг маань нохой шиг аашилж загнаад байхаар нь би У.Ч-ын эхнэртэй барьцалдаж авч байсан. Тэр хүүхэн хүнийг хайрлах хүндлэх сэтгэл огт байхгүй, би энэ айлд юутай ирлээ, манай нөхрийн ах эгч нар шүү гэж огт боддоггүй. Энэ нь ч эхнэртээ тийм зүйлийг нь ойлгуулчих толгой байхгүй. Ийм ч учраас өнөөдөр ийм асуудал үүсээд явж байгаа байх. Бид нар малтай малгүй болно, малаа орхъе гэж ярилцаж байсан ч том эгч маань үгүй ээ тийм зүйл гэж байхгүй, намайг амьд байгаа цагт хэдүүлээ эцэг эхээсээ үлдсэн малаа тэнцүү хуваагаад авна. Учир нь тэр хоёр хүнээс биднийг гэсэн сэтгэл гарахгүй байна, ухаан гарахгүй байна. Тийм учраас авах ёстой юм аа авъя гэж хэлсэн. Эгч бид хоёртой биш юм аа гэхэд энэ хүн гурван ахтайгаа учраа олоод явж болно. Гурван ахдаа 5 малаасаа тасдаад өгч болно. Гэтэл энэ хоёр хүнээс тийм ухаан гарахгүй байгаа учраас би эгчийн минь зөв юм байна гэж ойлгож, эгчтэйгээ хамт нэхэмжлэл гаргасан. Миний хамгийн том ах У.Л одоо 60 гарч яваа хүн. Тэгэхэд У.Ч дуртай үедээ очоод л том ахыг минь зоддог. Нэг удаа зодоод шүд, эрүүг нь жигтэйхэн болгочихсон байсан. Нөгөөх нь том ах нь юм болохоор дүү нь ирээд зодно гэж бодоогүй байх ард нь уйлаад л үлддэг. Гэрт нь очоод л аав, ээжээс минь үлдсэн зүйлсийг нь энэ чинь минийх гээд л авчихдаг. Гэрт нь хуучин радио байсан тэрийг нь ч аваад, гадаа нь намар болохоор өвс тэжээл татдаг трактор байсан чинь энэ ч гэсэн минийх гээд машин авч ирээд ачаад аваад явчихсан. У.Ч бол хүн чанар байхгүй гэхэд арай л дэндүү хүн чанаргүй. Анх шүүхэд нэхэмжлэл гаргаад би У.Б, У.Б ах нар дээр гарын үсэг зуруулах гээд очиход шүүх цагдаа гээд яах вэ, эцэг эхийнхээ нэрийг бодъё. Миний аав ээж зүгээр нэг шороо хөдөлгөж өнөө маргаашийг бодож байгаад явчихсан хүмүүс биш шүү дээ хэдүүлээ ингээд яах вэ дээ, бидний аав аймагтаа 2 удаа түрүүлсэн, аймгийн хурц арслан цолтой бөх хүн. Мөн аймгийнхаа нэрийг язгуур урлагаараа нүүр тахалж явсан олон медальтай хүн байсан. Тийм хүний үр удам байж шүүх цагдаа гээд яах юм бэ, гарын үсэг зурахгүй. Дүүтэйгээ учраа олоод хоолны шөлөө дүүгээсээ залгуулаад явж байхад болно гэж хэлсэн, тэгээд гарын үсэг зураагүй. Тэгтэл уг хоёр ах маань өмнөх шүүх хурал дээр гэрчээр орж ирсэн. Гэрчээр орж ирээд хоёулаа буруу зөрүү юм баахан яриад өөрсдийнхөө гар хөлийн үсгийг зурсныг зураагүй болгоод ярилцсан юмаа ярилцаагүй болгоод ярьсан. Сүүлдээ нөгөө асуудал нь явсаар байгаад хоёр ах маань эрүүгийн хариуцлага хүлээсэн. 2017 оноос хойш шүүх цагдаа гэж явснаас болоод би хоёр ах дээрээ очиж золгоогүй байж байгаад хоёр ах минь ямар надад буруу зүйл хийсэн биш дээ гэж бодоод энэ жил очиж золгосон. Тэгээд золгоод хууч хөөрөөд байж байхдаа цагаан сараас өмнө хоёр ах У.Ч-аас цагаан идээ болон айраг авъя гэхэд У.Ч битгий хуцаад байгаарай пизда минь, чи зүгээр аятайхан байгаарай, алаад хаячихна шүү, би чамд өгөх албатай юу гэж хэлсэн байсан. Тэгээд өнөөх хоёр ах нь гомдол тээчихсэн байж байсан. Энэ хүн 200 гаран адуутай, нутагтаа өөрийгөө чухам баян тарган гээд зарлаад яваад байдаг хэрнээ төрсөн ах нартаа литр айраг ч өгч чадахгүй тийм л хүн. Хоёр ах маань угаасаа одоо болъё доо бид хоёрын мал гэх зүйл огт байхгүй болсон байна лээ. Имээр нь шүүгээд үзэхэд имтэй мал ч байхгүй байна лээ У.Ч-ыг ухаарах юм болов уу гэж янз бүрээр л хэлж үзлээ нэмэр алга, бид хоёр чи одоо больчих, тэр хоёр эмэгтэйд нь юмыг нь өгчих гэж хэлэхэд үгүй, тэр хоёрт өгч байсан дор хаа хамаагүй гудманд явж байгаа хүнд өгсөн нь дээр, тэр хоёрт л юм өгдөггүй юм шүү гээд байна лээ гэж хэлсэн. Миний ах У.Б аав, ээжийг хөдөө байхад хамт хөдөө мал малладаг байсан. Тэр үед тодорхой хэмжээний нилээдгүй малтай байсан. Аавыг нас барсны дараахан У хот руу орж ирсэн. У хотод орж ирэхдээ 200 гаран толгой малтай байсан. Тэгтэл саяхан У.Ч-ынхаас имтэй малаа авахад 51 толгой мал л байсан гэсэн. Тэгээд тухайн 51 толгой малаа янзалж оруулж ирсэн байсан. Одоо У.Б ахын гэх өнчин ишиг ч үлдээгүй гэж байсан. У.Ч бол ингэж хүний юмыг бүгдийг нь цөлмөдөг, тэгээд архидан согтуурдаг, агсам тавьдгаараа хүнийг айлгачихсан. Ганцхан бид нарын малыг ч биш одоо гэрчээр мэдүүлэг өгөх Л.Х-ыг ч мөн хурим найраа хийхэд нь ээжийнх нь талын ах дүү нар мал өгсөн, тэр малыг ч гэсэн энэ У.Ч залгисан. Л.Х У.Ч-т нөгөө талын өвөөгийн өгсөн даага байгаа би тэр даагыг ч болтугай идшиндээ идье гэж хэлэхэд чамд юу байдаг юм гээд зодоод хөөгөөд явуулсан байсан. Энэ хүн ийм хүн чанаргүй, арчаагүй зан гаргаад байгаа болохоор бид нар нийлж нэхэмжлэл гаргаж байгаа. Тэгээд энэ хүн хүн чанаргүй, муу муухай байгаа дээрээ худлаа ярина, хулгай хийнэ. Эгч ярьсанчлан өмнө нь нэхэмжлэлээ өгөх гээд хаяг нь тодорхойгүй байхад Б аймгийн нутаг руу отор хийх гээд явсан байсан. Буцаад отроосоо буухдаа тухайн нутгийн айлын малаас хулгай хийгээд ирсэн байдаг. Нөгөө хүмүүс нь араас нь ирээд У.Ч-ыг нохой шиг зодчихоод явсан байдаг. Ингэж зодуулснаа бид нараас нуусан. Энэ угаасаа буруу ишилсэн сүх шиг хүн, хажуугаар нь муухай хулгай хийнэ, өөрийнхөө буруутай үйлдлийг өөрөө ч ухаардаггүй, хажуудах нь ч болохгүй гэж хэлдэггүй. Хоёулаа нийлээд л хүний мал хулгайлаад туугаад явдаг. Нутагтаа нэргүй болчихсон. Нөгөө н.У-гийн бага банди гээд. н.У гэдэг нэр доор бид зургаа зургуулаа зангидагдаж байгаа. Энэ хүний муу муухай юм бүхэн хаа явсан газар дагаад явна. Ганцхан малын асуудал чухалдаа бид шүүхэд хандаагүй. Нутгийн хүмүүс болон аав ээжийн минь ах дүү нарт ах дүү 6 хүнийг хэрхэн зургаан тийш нь харуулж болдгийг энэ хүний эхнэр У.О яруу тодоор харуулж чадаж байгаа. Мөн нутагт байгаа ах дүү нарт өөрсдийнхөө зөв гээд ярьж хэлээд ойлгуулчихсан байдаг. Би нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Дээр нь нэмээд хэлэхэд сая цагаан сарын дараа 2 ахтайгаа очиж золгосон гэж ярьсан. 2 ахтайгаа нүүр тулж очиж уулзаад та 2 оролцохгүй гарын үсэг зурахгүй яасан юм бэ, яагаад нөгөө талд гэрчээр орж ирэв гэж асуухад бид хоёр уг нь шүүх цагдаа гэж явахгүй, ямар нэг зүйл дээр гэрчээр орохгүй гэж бодож байсан ч У.Ч-ын өмгөөлөгч гэж хүн залгаад та хоёр ирж мэдүүлэг өгөх ёстой, эрүүгийн хуульд зааснаар мэдүүлэг өгөх ёстой гээд байсан. Тэгэхээр нь бид хоёр өгөх ёстой юм байна гэж бодоод өгсөн гэж хэлдэг. Бид өөрийн гэсэн толгойгүй дүүдээ юм ойлгуулчих гээд л маргалдаад явж байгаа. Өөрийн гэсэн толгойгүй дүүдээ гомдож байна. Энэ хүн ухаантайхан шиг байсан бол, эр хүн шиг байсан бол тодорхой хэмжээгээр эгч нарыгаа, ах нарыгаа гэдэг байсан бол бид өнөөдөр дүүтэйгээ хамт ярилцаж хэлэлцээд явах байлаа. Энэ хүн ухаан муутай байсан учраас өнөөдөр ийм газар ийм зүйлийг яриад явж байна. Сая хариуцагчийн өмгөөлөгч У.Ч-ын хүүхдүүд хөлд орсон цагаасаа эхлэн аав, ээждээ туслаад малаа маллаж байсан гэж ярьж байна. Үүнийг бид мэдэж байгаа. Бид өнөөдөр У.Ч-ын өөрийнх нь имтэй малнаас авна гэж хэлээгүй. Аав, ээжээс өвлүүлж үлдээсэн малыг л авах хүсэлтэй байгаа. Түүнээс У.Ч-ын имтэй малаас, У.Ч-ын хүүхдүүдтэйгээ өсгөсөн малаас авах гээгүй. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

6. Хариуцагч У.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 онд төрсөн. 1990 онд 7 дугаар ангиа төгсөөд аав ээжийн хамт хөдөө гарсан. Аав ээж маань А аймгийн Х суманд нэг нь ахуй үйлчилгээнд, нөгөө нь нэгдэл дундын үйлдвэрт ажилладаг байсан. Аав, ээж маань өндөр насны тэтгэвэрт гараад өмч хувьчлалаар хэдэн мал аваад хөдөө гарсан. Би аавыгаа дагаад 7 дугаар ангиасаа мал дээр гарсан. 1990 оноос аав бид хоёр мал маллаж байгаад би 1995 онд цэргийн албанд татагдсан. Цэрэгт явсан хугацаанд аав маань малаа маллаж байсан. Би ар гэрийн гачигдал гээд 6 сарын хугацаанд цэргийн алба хаагаад ирсэн. Энэ хүмүүс бүгд л хувь хувийн амьдралаа хөөгөөд явсан. Аав маань хөл гар муутай учир би л малаа харж өгсөж үржүүлдэг байсан. 2000 онд би гэр бүлтэй болсон. Аав маань бид хэдийг бүгдийг нь цуглуулаад аав нь та нарт тус тусдаа им хийгээд малыг чинь имнэчихсэн шүү гэж хэлж байсан. Тухайн үед манайх тийм ч их малтай байгаагүй, байсан хэдэн малаа бид хэдэд хуваасан. 2007 онд аав маань мянгат малчин болсон. 2005 оноос хойш аавын маань бие муудаж сүүлийн 2 жил малдаа гараагүй, гэртээ л байдаг болсон. Би миний болон ах дүү нарын мал байгаа юм чинь нийлүүлээд аавыгаа амьд сэрүүн байгаа дээр мянгат малчин болгочихъё гээд бид малаа нийлүүлж тоолуулаад 2007 онд аавыгаа мянгат малчин болгосон. 2008 онд мөн мянгатыг нь батлуулсан. 2009 онд дахин мянгат малчин болгох гэсэн боловч зуд дайраад цөөхөн хэдэн малтай үлдсэн. Тухайн үед их айхтар зуд болсон. Тухайн зуд 2 жил үргэлжилсэн. Тэр зуднаар хамаг малаа алдсан. Энэ хүмүүсийн хэлж байгаагаар мал гэдэг чинь байгаа газраа суурин байж байвал болчихдог юм шиг байгаа юм. Гэхдээ тийм зүйл байдаггүй. Би 40 жил мал маллаж, гадаа гандаж, хөдөө хөхөрч яваа малчин хүн. Би хоёр эгчдээ өгөх юмыг нь өгчихсөн. Аав ээжийн тухайд аав маань бие нь муу хотод байсан. 2009, 2010 оны зуднаар ихэнх малаа алдаад ээж маань хотод суурьших гээд орсон. Түүнээс бие нь муудаад орсон зүйл байхгүй. Би хөдөө мал дээрээ үлдсэн. Батболд ахыг хот орохдоо мал ихтэй байсан гэж хэлж байна. Тийм байгаагүй, зуданд бүх малаа үхүүлчихээд хот руу орсон. 2009, 2010 оны зуднаар би 100 гаран адуунаас 40 адуу, 1000 гаран хониноос 500 хоньтой, 6, 7 бяруутай л үлдсэн. Би 2011 оноос хойш отор хийж малаа маллаж байсан. 2014 онд ээж маань элэгний өвчнөөр нас барсан. Нас барахдаа хотод нас бараагүй, Хотонтод миний хаяанд нас барсан. У.Н эгч зарим нэг зүйлийг худлаа яриад байна. Намайг малын эрэлд явсан хойгуур манайд ирсэн байсан. Намайг ирэхэд манай эхнэр ээж чамайг хүлээгээд байгаа юм шиг байна, чамайг хүлээгээд гурав хонолоо гэж хэлж байсан. Намайг ирсний маргааш ээж маань нас барсан. Тэгээд би ээжээсээ хойш малаа өсгөж өндийлгөөд маллаад явж байгаа. Энэ хүмүүсийн мал бүгд өөр өөрийн гэсэн имтэй, энэ хүмүүс өөрсдийн имтэй малаа аваад явсан. Би ямар ямар имтэй байсныг нь одоо ч хэлээд өгч чадна. Би энэ олон жил мал маллахдаа сайн ч хэлэгдэж явсан, муу ч хэлэгдэж явсан. Гэхдээ би хулгай хийгээгүй, худлаа яриагүй. Би хулгай хийж худлаа ярьж явсан бол өнөөдөр ингэж сайхан явахгүй байх. Би 2021 онд аймгийн сайн малчин цолыг авсан. Энэ хүмүүс ээжийг нас барснаас хойш малаа авна гээд ирээд хашаад тоолоод авах гээд байсан. Би ээжийн 280 толгой малыг тоолоод энэ хүмүүст хуваагаад өгсөн. Тэгтэл миний өөрийн өсгөж үржүүлсэн малыг манай эгч У.Н чиний мал гэж юу байдаг юм бүгд манай аав, ээжийн мал гэж хэлээд хаших гээд байсан. Би хашуулахгүй гээд очиход намайг зодоод миний толгойг хагалаад явуулсан. Энэ талаар манай нутгийн хүмүүс бүгд мэднэ. Тэр үед бүгд малаа ялгаж аваад явсан. У.Б ах, У.Б ах нар над дээр малаа үлдээгээд, У.Л ах, У.Э эгч, У.Н эгч, Л.Х энэ 4 малаа аваад явсан. 300 гаруй мал аваад явсан. Энэ талаар манай нутгийн хүмүүс бүгд гэрчилнэ. Энэ хүмүүс авчихаад юу ч аваагүй л гэж хэлээд байдаг. Энэ хүмүүс мөнгө байхгүй, юу ч үгүй ядуу зүдүү явдаг л юм бол хүүхдүүд нь хэрхэн Австрали явдаг юм. Тэр Австрали гэдэг нутгийг мань мэт зурагтаар л харах юм байна лээ. У.Н эгчийг Австрали явчихаад ирсэн гээд л ярьдаг, У.Э эгчийн тухайд У хотод 3-4 өрөө байранд амьдардаг, хүүхдүүд нь гадаад дотоодод л амьдардаг гэсэн. Би бол насаараа л мал хариулсан. Би хэдэн малаа өсгөөд хүний зэрэгтэй амь зуучих юмсан гэсэн бодол тээж яваа эр хүн. Энэ хоёр хүнд гомддоггүй. Гэхдээ энэ хоёр хүн ингээд яваад байхаар миний аав, ээжийн яс авсан дотроо хөдөлдөг байхдаа гэж боддог. Би хэдий ухаан муутай ч гэсэн аав, ээжтэйгээ хамт өссөн учраас үүн дээр их харамсаж байна. Нутгийн бүх хүн мэдэж байгаа зүйлийг энэ хүмүүс өнөөдөр худлаа гэж дайраад байдаг. Энэ хоёр хүн эцэг эхээс хоёулахнаа эмэгтэй нь. Магадгүй 5-6 эмэгтэй байсан бол би одоо яая гэхэв. Ооны эвэр шиг хоёрхон охин хүүхэд байж эцэг эхийнхээ ясыг өндөлзүүлээд байгаад нь гомдож байна. Би энэ хүмүүст өгөх зүйлээ өгсөн. Одоо надад өгөх юм байхгүй гэв.

 

7. Нэхэмжлэгч талаас:

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2630 дугаартай шүүгчийн захирамж /1-р хавтасны хх-н 13-14 ху/,

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 4265 дугаартай шүүгчийн захирамж /1-р хавтасны хх-н 15-16 ху/,

-  Ө аймгийн Х сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 09 сарын 04-ний өдрийн тодорхойлолт /1-р хавтасны хх-н 17 ху/,

- В ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, /583,000 төгрөг төлсөн гэх 2020.05.30/ /1-р хавтасны хх-н 18 ху/,

- В ХХК-ийн 2020 оны 04 сарын “Хөрөнгийн үнэлгээний тайлан”, /Нийт мал 291,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн/  /1-р хавтасны хх-н 19-29 ху/,

-  У.О-ын нэр дээр тоологдсон  малын “А” данс  /1-р хавтасны хх-н 30 ху/,

- Өмгөөлөгч Б.О-ийн хөрөнгийн үнэлгээний В ХХК-д  малын үнэлгээ гаргуулахаар гаргасан хүсэлт /1-р хавтасны хх-н 31 ху/,

- Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /1-р хавтасны хх-н 32 ху/,

- 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хийсэн Тохиролцооны бичиг /1-р хавтасны хх-н 33 ху/,

- Д.Г-гийн 2014 онд У хот руу шилжсэн тухай иргэний үнэмлэх болон шилжсэн тухай тодорхойлолт /1-р хавтасны хх-н 37 ху/,

- Гэр бүлээрээ авахуулсан фото зураг /1-р хавтасны хх-н 37 ху/,

- У хотын Б дүүргийн 06-р хорооны Засаг даргын ажлын албаны 2020 оны 04 сарын 24-ний өдрийн Оршин суугаа газрын тодорхойлолт /1-р хавтасны хх-н 38 ху/,

- Д.Г-гийн 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 7 хүүхэд төрүүлсэн гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягтын лавлагаа /1-р хавтасны хх-н 39 ху/,

- Д.Г-гийн 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдөр нас барсан гэсэн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №164/000219 тоот “Нас барсны бүртгэлийн лавлагаа” /1-р хавтасны хх-н 40 ху/,

- Мал тооллогын “А”дансны түүвэр 2000-2016 он хүртэлх хугацааны /1-р хавтасны хх-н 41-42 ху/,

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллого,

  • Малчдын тоо-1
  • Мал бүхий өрх-2
  • Бусад өрх-3
  • Ам бүлийн тоо-4
  • Малчдын мэдээлэл-У О

Нийт тоологдсон малын тоо-1501  /1-р хавтасны хх-н 43-47 ху/,

-  А аймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 65 тоот тодорхойлолт /1-р хавтасны хх-н 48 ху/,

- А аймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 108 тоот тодорхойлолт /1-р хавтасны хх-н 49 ху/,

- А аймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 109 тоот тодорхойлолт /1-р хавтасны хх-н 50 ху/,

- А аймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 107 тоот тодорхойлолт /1-р хавтасны хх-н 51 ху/,

- А аймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 111 тоот тодорхойлолт /1-р хавтасны хх-н 52 ху/,

- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2012 оны тооллого,

  • Өрхийн тэргүүлэгчийн эцэг эх, өөрийн нэр- У Б
  • Мал бүхий өрх-1
  • Малчин өрх-2

Нийт тоологдсон малын тоо-125  /1-р хавтасны хх-н 53 ху/,

 

- У Л-ийн “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого” /1-р хавтасны хх-н 54 ху/,

- Д.Г-ийн “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /1-р хавтасны хх-н 55-57 ху/,

-А аймгийн Х сумын малчин өрхийн мал тооллогын бүртгэл /1-р хавтасны хх-н 58-124 ху/,

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 275 дугаартай шүүгчийн захирамж /1-р хавтасны хх-н 125-127 ху/,

- А аймгийн Х сумын Бу багийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 35 тоот тодорхойлолт /1-р хавтасны хх-н 245 ху/,

- Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03-07/2860 дугаартай лавлагаа /1-р хавтасны хх-н 246 ху/,

- Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 03-07/2859 дугаартай лавлагаа /1-р хавтасны хх-н 247 ху/,

- Д.У-гийн А аймгийн Х сумын Ц нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материал /1-р хавтасны хх-н 248-250 ху/,

- Д.Г-гийн А аймгийн Х сумын Ц нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материал /2-р хавтасны хх-н 1-3 ху/,

 

8. Хариуцагч талаас:

- У.Б-ын гараар бичсэн өргөдөл /1-р хавтасны хх-н 148-150 ху/,

- А аймгийн Х сумын Б багийн 2013 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн У.Ч-ын Хариуцан маллаж тоолуулсан малын бүртгэл /1-р хавтасны хх-н 242 ху/,

- А аймгийн Х сумын Б багийн 2005 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Хариуцан маллаж тоолуулсан малын бүртгэл /1-р хавтасны хх-н 243 ху/,

- А аймгийн Х сумын Б багийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн У.Ч-ын Хариуцан маллаж тоолуулсан малын бүртгэл” /1-р хавтасны хх-н 244 ху/,

- 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /4-р хавтасны хх-н 164 ху/,

- 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай 5 дугаартай тогтоол /4-р хавтасны хх-н 165 ху/,

-  У.Ч-ын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр У.Ч А аймгийн Цагдаагийн газарт гаргаж байсан өргөдөл /4-р хавтасны хх-н 166 ху/,

 - 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Хохирогч У.Ч-аас мэдүүлэг авсан тэмдэглэл” /4-р хавтасны хх-н 168-170 ху/,

- 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Гэрч У.О-аас мэдүүлэг авсан тэмдэглэл” /4-р хавтасны хх-н 171-173 ху/,

- 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Гэрч У.Б-оос мэдүүлэг авсан тэмдэглэл” /4-р хавтасны хх-н 174-175 ху/,

- 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн “Гэрч У.Э-ээс мэдүүлэг авсан тэмдэглэл” /4-р хавтасны хх-н 177-178 ху/,

- 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл” /4-р хавтасны хх-н 179 ху/,

- 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал /4-р хавтасны хх-н 180 ху/,

- 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А аймгийн П газрын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 22 дугаартай прокурорын тогтоол /4-р хавтасны хх-н 181-182 ху/,

- А аймгийн П газрын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаартай “Мэдэгдэх хуудас” /4-р хавтасны хх-н 183 ху/,  

- Прокурорын шийдвэрийг мэдэгдсэн тухай /4-р хавтасны хх-н 184 ху/,

 

9. Нэхэмжлэгч талын хүсэлтээр

- А аймгийн А сумын Засаг даргын тамгын газраас 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/51 дугаар албан тоотоор ирүүлсэн У.Ч, У.О нарын 2014-2020 оны малын А дансны лавлагаа

  • 2014 онд бүгд мал-1492
  • 2015 онд бүгд мал-1393
  • 2016 онд бүгд мал-1802
  • 2017 онд бүгд мал-1498
  • 2018 онд бүгд мал-1254
  • 2019 онд бүгд мал-1501
  • 2020 онд бүгд мал-1290, /1-р хавтасны хх-н 172- 174 ху/,

- Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.13-ны өдрийн 321 тоот шийтгэх тогтоол /2-р хавтасны хх-н 188-191 ху/,

- Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.01.24-ний өдрийн 01 дугаар магадлал /2-р хавтасны хх-н 192-194 ху/,

-Т банкны Архангай салбараас ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 35/578 тоот тодорхойлолт /3-р хавтасны хх-н 59 ху/,

- Г банкны 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 10/280 дугаар тодорхойлолт, 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулга, /3-р хавтасны хх-н 60-62 ху/,

- Х банкны Архангай салбараас ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 5135/521 тоот тодорхойлолт, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр 18-ны өдөр хүртэлх гүйлгээний хуулга /3-р хавтасны хх-н 63-149 ху/,

- Х банкны 2023 оны 09 дүгээр 20-ны өдрийн 14/437 тоот тодорхойлолт /3-р хавтасны хх-н 158-159 ху/,

- А аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн  02/50 дугаар албан тоот /3-р хавтасны хх-н 167 ху/,

-У.Ч-ын 2021, 2022 оны малын А дансны хуулга,

  • 2021 онд нийт мал-1330
  • 2022 онд нийт мал 1415  /3-р хавтасны хх-н 168-169 ху/,

- Х банкны 2023 оны 10 сарын 16-ны өдрийн 14/471 тоот тодорхойлолт /3-р хавтасны хх-н 221 ху/,

- Г банкны 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 10/351 тоот тодорхойлолт /3-р хавтасны хх-н 222 ху/,

- Т банкны Архангай салбарын 2023 оны 10 дугаар 17-ны өдрийн 35/654 тоот тодорхойлолт, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар 13-ны өдөр хүртэлх дансны хуулга Х банкны 2023.10.16-ны өдрийн 14/471 тоот тодорхойлолт /3-р хавтасны хх-н 223-233 ху/,

-Х банкны Архангай салбарын 2023 оны 10 дугаар 17-ны өдрийн 5135/576 тоот тодорхойлолт, 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх дансны гүйлгээний хуулга Х банкны 2023.10.16-ны өдрийн 14/471 тоот тодорхойлолт /3-р хавтасны хх-н 234-250 ху, 4-р хавтасны 1-31 ху /,

- Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл Х банкны 2023.10.16-ны өдрийн 14/471 тоот тодорхойлолт /4-р хавтасны хх-н 222-227 ху/,

 

10. Хариуцагч талын хүсэлтээр

 -А аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн 2021 оны 08 сарын 23-ны өдрийн 02/97 дугаар албан тоот  /1-р хавтасны хх-н 210 ху/,

У.Л-ийн малын А дансны хуулбар,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нар нь У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, хариуцагч У.Ч, У.О нарт холбогдуулан нийт 146,483,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

 

            2. Нэхэмжлэгч У.Н, У.Э, У.Л нар доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-Бид эцэг эхээс зургуулаа бөгөөд А аймгийн Х суманд төрж өссөн. Бидний аав сум нэгдлийн жолооч, ээж минь ахуйн үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ тус тус гарсан.  Аав, ээж хоёр минь сумын төвийн ажилчин байсан болохоор хувийн мал аж, ахуй байгаагүй бөгөөд 1990 оны мал хувьчлалаар 3 том хүүхэд болох У.Л, У.Б, У.Н нар бид хувьчлалд авсан малаа аав, ээжийнхээ хувьчлалд авсан малтай нийлүүлж, анх хөдөө мал маллаж эхэлсэн. Энэ үеэс эхлэн аав, ээж минь хөдөө мал маллаж тухайн үед нас биед хүрсэн ах, эгч нар бидний хичээл зүтгэлээр өдий зэрэгтэй болгон өсгөж үржүүлж бий болгосон хөрөнгө юм. Аав, ээж хоёр минь бүх хүүхдийнхээ малыг нийлүүлэн харж биднийг эхнээс нь айл өрх болгон тусад нь гаргаж, амьдрал ахуйд нь хүргэж өгөн малаа өсгөж 2008 онд мянгат малчин болж ажил хөдөлмөрөө үнэлүүлсэн ба мөн оны өвөл аав минь эрүүл мэндийн шалтгаанаар хоёр охиныхоо гар дээр өнгөрсөн. Ааваас хойш малын тоо ээжийн нэр дээр тоологдож явсан ба 2008-2011 он хүртэл ээж маань хавар төлийн үеэр хотон дотроо хүн тус бүрд эм тэмдэглэгээ хийдэг байсан ба ээжийг минь хот руу явснаас хойш малын эм тэмдэглэгээ огт хийгдээгүй. Энэ тухай ээж минь амьд сэрүүн байхдаа хөдөө 2 удаа яваад ирэхдээ бидэнд хэлж байсан. Аав, ээжээ өнгөрсний дараа монгол уламжлал ёсоор айлын отгон хүү болох У.Чт эцгийн гал голомтыг болон бурхан тахилаа түүний гэрт үлдээж, эхний жил малаа хувааж хотоо харлуулалгүй аав ээжийн буян тогтог гээд (У.Чт) үлдээгээд явсан. Энэ хооронд бас л аав, ээж минь байгаа юм шиг л хөдөөгийн том, том ажлуудаа бид хамт нугалсаар малаа маллаж байгаа юм чинь гээд дүүгээ улам өрөвдөж малдаа явахаас өөр бусад ажлыг нь хийж өгцгөөж байсан ба бага дүү У.Ч мал ихдээд хүчрэхгүй болох нь гэхээр нь бид хэд өөрт ногдох малаа тоолоод хуваагаад авцгаая гэж ярилцан 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ах дүү бид зургаа бүгд  цугларч нийт малынхаа тоог гаргасан. Тэр үед хонь, ямаа нийлээд 1649 толгой, үхэр 58 толгой, адуу 182 толгой нийт 1889 толгой мал байгааг тоолж Ч түүний эхнэр О нарт бичиж өгөн нэг хувийг нь өгөөд ээжийн минь хэлж байсан тооноос бага байна гэхдээ бид одоо хэрүүл, маргаан хийхгүй, эцэг, эхийнхээ нэр сүрийг бодоод өмнөх зүйлийг асуудал болголгүйгээр тоолсон нийт малаа үлдээгээд явсан. Аав ээж 2 минь амьд сэрүүн байхдаа жил бүрийн мал тооллогын А дансанд өөрсдийн нэр эсхүл 4 хүүгийнхээ нэр дээр хуваан тоолуулдаг байсан. Ээжийг нас барсан жил буюу 2014 онд нийт 1524 толгой мал тоолуулсан байдаг. Сүүлийн А тооллогоор буюу 2019 онд 1501 толгой болж буурсан үзүүлэлттэй бүртгэгдсэн боловч бодит байдал түүнээс олон тооны мал байгаа болно. Эцэг эхээс өв болгон үлдээсэн уг тооны мал одоогийн байдлаар бага дүү У.Ч-ын эхнэр У.О-ын нэр дээр бүртгэлтэй байдаг. Үүний шалтгаан нь дүү У.Ч нь Ө аймгийн Х сум руу шилжсэн бөгөөд А аймгийн Х суманд мал ахуйгаа үлдээсэн тус аймаг суманд бүртгэлтэй У.Ч-ын эхнэр У.О-ын нэр дээр эцэг эхээс минь өвлөн үлдээсэн малыг тооллогод оруулж, бүртгүүлсэн байдаг. Иймд У.О-ын нэр дээр бүртгэлтэй уг мал нь У.О-ын мал биш ах дүү бид зургаагийн эцэг эхээс өвлөгдөж ирсэн мал юм. Мөн У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарын аль нь эцэг эхээс үлдсэн хөрөнгийн талаар өвлөх эрх нээлгэх арга хэмжээг хуульд заасан хугацаанд авч байгаагүй. Иймд У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож өгнө үү,  Бидний аав ээжээс өвлөгдсөн адуу, үхэр, хонь, ямаа нийлсэн адуу-160, Үхэр-46, хонь-910, ямаа-385 нийт 1501 тоо толгой мал 2019 оны мал тооллогын А дансанд бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах зорилгоор 2020 оны 04 сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээний В ХХК-иар дээрх хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний тайлангаар нийт 291,800,000 төгрөг. Тухайн малын тоо өв залгамжлагчдын тоо /6/-нд хуваагдах боломжгүй, нас, хүйсээрээ үнэлгээний үнийн дүн өөр өөр учраас хөрөнгийн үнэлгээний дүнг хуваах замаар гаргахад нэг хүнд 48,633,333 төгрөг ногдож байна.  Иймд ах дүү У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч бид нарыг “Д.У, Д.Г нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоож, нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг болох 48,633,333  төгрөг, нийт 145, 900 000 төгрөг, нэхэмжлэгч У.Н-ийн В ХХК-иар үнэлгээ хийлгэсний хөлс 583,000 / төгрөг, нийт 146,483,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч У.Ч, У.О нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

... Миний төрсөн ах, эгч нар бага дүүгийнхээ болон түүний гэр бүлийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргаж, их хэмжээний мал, эд хөрөнгө нэхэмжилж бурхан болсон аав, ээжийн минь ясыг өндөлзүүлж шунахай, сувдаг сэтгэлдээ автаж ийм үйлдэл хийж байгаад туйлын их харамсаж байна. Аав ээж минь амьд ахуй цагтаа хүүхдүүддээ ногдох мал хөрөнгөө им, тамгаар нь тус бүрд нь ялгаж өгсөн билээ. Ингээд ээж минь 2014 онд хүнд өвчний улмаас Х суманд байрлах гэртээ бурхан болсон. Ээжийг бурхан болсны дараа жил буюу 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ах дүү нар бид манайд цуглаж ээж ааваас хуваарилж үлдээсэн мал хөрөнгийг 7 тэнцүү хувааж хүн тус бүр өөрт ноогдох малаа авч явсан байдаг. Үүнд У.Л, У.Н, У.Э нар тус бүр 120-130 толгой мал, У.Л-ийн том хүү Х 80 гаруй толгой мал таслан авч сумын төв рүү туугаад явсан бөгөөд энэ нь өв хөрөнгөө хувааж авсан үйлдэл байхад шүүхэд хууль ёсны өвлөгчөөр тогтоож өгөөч гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.  Харин ах У.Б, У.Б нар өөрт ноогдох малаа им, тамгаар нь үлдээж манайд харж байгаач гээд үлдээгээд явсан бөгөөд одоо хүртэл тэдний малыг манайх харсаар байгаа билээ. У.Н, У.Э нар нь 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр эцэг эхийнхээ гал голомт сахиж үлдсэн бага хүү У.Ч миний гэрт байсан аав ээжийн минь бурхан тахилыг гэр эзэнгүй байхад хулгайлан авч явсан бусармаг үйлдэл гаргаж байсан. Үүнээс гадна ах У.Л нь миний эзэмшлийн пад тракторыг хүртэл авчихаад өгөхгүй байгаа үйлдэл байсаар л байгаа. Мөн өвөг, дээдсээс минь уламжлагдан ирсэн аавын минь шүрэн толгойтой хаш хөөргөө миний дунд ах болох У.Б-д өвлүүлсэн боловч миний эгч У.Н нь өгөхгүй байгаа үйлдэл гарсаар л байгаа юм. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаж өгсөн материалууд нь хаанаас хэрхэн яаж авсан эх сурвалж нь тодорхойгүй, миний хувийн мал хөрөнгийн талаарх мэдээллийг хууль бусаар цуглуулан авсан, хуурамчаар үйлдсэн байх өндөр магадлалтай байна. У.Ч би эхнэр У.О-тай 1999 онд гэр бүл болж эцэг эхийн үлдээсэн мал хөрөнгийг өсгөн үржүүлж маллахаас гадна жил бүр буянт малынхаа үр шимийг мал хөрөнгө арвижуулах, нэмэгдүүлэхэд ашиглаж өдий хүртэл мал сүргээ өсгөн үржүүлж хөдөлмөрлөж ирсэн билээ. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ манай мал тооллогын дүнг үндэслэж үнэлгээ хийлгэж түүнийгээ 6 хувааж авахаар нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь миний болон манай гэр бүлийн хувийн өмчөөс хөрөнгө гаргуулж авахаар шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл нэхэмжлэгч нар нь ээж ааваас үлдээсэн өөрт ногдох мал, хөрөнгөө  2015 онд хувааж аваад явсан байдаг. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нар нь У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй байна.

 

6. Мөн нэхэмжлэгч нар хариуцагч У.Ч, У.О нарт холбогдуулан “Д.Г, Д.У” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг 48,633,333 төгрөг, нийт 145,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүх хуралдаанд эцэг Д.У, эх Д.Г нар нь өмч хувьчлалаар мал хувьчлан авч маллаж эхэлсэн ба түүнээс үүсэлтэй малыг эцэг Д.У нь 2006 онд хүүхэд тус бүртээ хувааж, имнэж хуваарилсан гэж тайлбарладаг ба талууд үүнтэй маргадаггүй. /1-р хавтасны хх-н 248-250 ху, 2-р хавтасны хх-н 1-3 ху/,

 

Нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э болон У.Б, У.Б, У.Ч нар нь Д.У, Д.Г нарын хүүхдүүд мөн бөгөөд Д.У 2008 онд, Д.Г 2014 онд нас барсан болох нь Д.Г-гийн “Нас барсны бүртгэлийн лавлагаа” /1-р хавтасны 40 ху/, Д.Ггийн 1988 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 7 хүүхэд төрүүлсэн гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягтын лавлагаа /1-р хавтасны хх-н 39 ху/ зэрэг баримтууд болон талуудын тайлбараар тогтоогддог.

 

Харин 2008 онд эцэг Д.У-г нас барахад түүний өвлөгдөх хөрөнгө хуваагдаагүй, түүний хөрөнгө эхнэр Д.Г-д өвлөгдөн үлдсэн нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог.

 

Нэхэмжлэгч У.Н, хариуцагч У.Ч нар “... ээж маань 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсан.” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан ба хэрэгт авагдсан улсын бүртгэлийн хэлтсийн 164/000219 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа” /1-р хавтасны хх-н 40 ху/-гаар 7 дугаар сарын 17-нд, Б дүүргийн Засаг даргын 2020 оны 4 сарын 24-ний өдрийн тодорхойлолт /1-р хавтасны хх-н 38 ху/-нд 7 дугаар сарын 24-ний өдөр нас барсан гэж тус тус бичигдсэн ба Д.Г-гийн нас барсан өдөр тодорхойгүй гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т: “хугацааг тоолохдоо жилээр тоолбол уг хугацаа дуусах сарын мөн өдөр, хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа дуусах тухайн сарын сүүлийн өдөр дуусна.” гэж заасан. Өвлүүлэгч Д.Г 2014 оны 07 сард нас барсан бөгөөд нас барсан өдөр тодорхойгүй тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаа Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-т заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр дуусна.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт “өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэх, бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэх, заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ” гэж хуульчилсан.

 

Тодруулбал нэхэмжлэгч нар нь өв хүлээн авах хүсэлтээ өмнө нь гаргаж байгаагүй болох нь нэхэмжлэгч У.Н, У.Э нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог ба дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Иймд дээрх хуульд заасан хугацаанд хүсэл зоригоо илэрхийлээгүй тул шаардах эрхгүй болох бөгөөд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна.

 

7. Мөн нэхэмжлэгч нар аав ээжээс өвлөгдөн ирэх өөрийн им тамгатай малаа аваагүй гэж, хариуцагч нар нэхэмжлэгч нарт өөрийн гэсэн им тамгатай малыг бүгдэд нь хүлээлгэж өгсөн гэж маргаж байна.

 

2021 оны 10 сарын 01-ний өдөр болсон Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хариуцагч У.Л “...2015 онд 78 тооны хонь тоолж өгсөн” гэж, 2024 оны 02 сарын 20-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр гэрчийн мэдүүлэг өгсөн Л.Х “...Бид нар бүх малаа аваад явъя гэсэн боловч явуулаагүй. Тэгээд би өөрийнхөө 78 гаран тооны малыг болон эгч У.Э, эгч У.Н нарын 32 тооны мал, нийт 110 тооны малыг тууж явсан. гэж, гэрч Ж.Б “...Би 2016 оноос мал дээр гарсан. Хүү Л.Х-ын өвөө, эмээгээс нь өвлөсөн 78 тооны мал байгаа байх.” гэж тус тус мэдүүлдэг.  

 

Өвлүүлэгч Д.Г-гийн өмчлөлийн 280 толгой мал 2011, 2012 онд мал тооллогоор тоологдож бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан Мал тэжээвэр амьтан хашаа худгийн тооллогын баримт /1-р хавтасны хх-н 55-57ху/-аар нотлогдож байна. Өвлүүлэгч Д.Г-гийн хүүхэд болох У.Л болон нэхэмжлэгч У.Л-ийн хүү Л.Х нар Д.Г-гийн өмчлөлийн 280 тооны малаас тэдгээрт оногдох хувийг хувааж авсан буюу Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авч эрхлэн удирдсан нь дээрх мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 527 дугаар зүйлийн 527.1-т зааснаар Д.Г-гийн өвлөгдөх эд хөрөнгөөс нэхэмжлэгч У.Л болон нэхэмжлэгч У.Л-ийн хүү Л.Х нар хүлээн авсан байх тул тэднийг өв залгамжлалыг гүйцэтгэсэн байна гэж дүгнэв.

 

8. Иймд У.Л, У.Б, У.Н, У.Б, У.Э, У.Ч нарыг “Д.У, Д.Г” нарын хууль ёсны өв залгамжлагч болохыг тогтоолгох, “Д.Г, Д.У” нарын өвийн буюу өвлөгдөх хөрөнгөөс нэхэмжлэгч нэг бүрд ногдох хэсэг 48,633,333 төгрөг, нийт 145,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа учир нэхэмжлэгч У.Н-ийн шүүхэд материал бүрдүүлэхээр хөрөнгийн үнэлгээний В ХХК-д хүсэлт гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр В ХХК-иар үнэлгээ хийлгэсний хөлс 583,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй.

 

10. Нэхэмжлэгч У.Н, У.Э нар “...Бид хамт сууж байгаад 2015 онд тоолсон мал дээрээ нэмж адуу, үхрээ тэнцүү хувааж авахаар тохиролцож, тохиролцооны бичиг хийж бүгд гарын үсэг зурсан” гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгч У.Н, У.Э, хариуцагч У.Ч болон У.Б, У.Б нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хийсэн  гэх “Тохиролцооны бичиг” /1-р хавтасны хх-н 33 ху/-т хэн нь хэдэн тооны мал /хонь, ямаа, үхэр, адуу/ ямар байдлаар яаж авах талаар тодорхой тусгаагүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангаагүй байна.

 

            11. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,264 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3, 527 дугаар зүйлийн 527.1, 527.3-т заасныг баримтлан У.Л, У.Н, У.Б, У.Э, У.Б, У.Ч нарыг Д.У, Д.Г нарын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, нэхэмжлэгч У.Л, У.Н, У.Э нарт тус бүрт ногдох хэсэг 48,633,333 төгрөг, нэхэмжлэгч У.Нийн нэхэмжилсэн 583,000 төгрөг, нийт 146,483,000 /нэг зуун дөчин зургаан сая дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөгийг хариуцагч У.Ч, У.О нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,206,264 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Д.ЭЛБЭГЗАЯА