| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2023/07785/И |
| Дугаар | 101/ШШ2024/01225 |
| Огноо | 2024-03-05 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2024/01225
2024 03 05 101/ШШ2024/01225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Т
Нэхэмжлэгч: В.М нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Нт холбогдох,
Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Т,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч В.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Т, В.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Ч.Т нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Баянзүрх Дүүргийн Иргэний Хэргийн Анхан шатны Шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар захирамжаар Ч.Т, В.М нараас 38.871.713 төгрөгийг гаргуулж П "ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч В.Мын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэгдсэн 45 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 4 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг хурааж, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 77,800,000 төгрөгөөр үнэлэгдсэн.
Гэтэл сүүлийн хэдэн жилүүдэд үл хөдлөх эд хөрөнгө болон бусад эд зүйлсийн үнэлгээ мэдэгдэхээр 40-60 хувиар өссөн. Энэ үнийн өсөлт нь нийтэд илэрхий байгаа билээ. Хөрөнгө үнэлгээний В ХХК-ийн хийсэн үнэлгээ нь одоогийн зах зээлийн бодит ханштай нийцэхгүй байгаа бөгөөд төлбөр төлж буй иргэний хөрөнгийг үнэгүйдүүлж, илт хохироож байна.
В.Мын хашаа, байшингийн урд тал нь орон сууц баригдахаар газарт орж, дахин төлөвлөлтөнд хамрагдсан бөгөөд ирэх жилээс уг газар 2-3 өрөө байраар зарагдахаар үнэлгээтэй болсон газар юм. Одоо үнэлсэн үнэлгээ хямдаар үнэлэгдсэн гэж үзээд зөвшөөрөхгүй байгаа тул өөр компаниар дахин үнэлгээ хийлгэмээр байна. Үнэлгээ хийгдэх үед хашааны урдах газар дахин төлөвлөлтөнд ороогүй байсан бөгөөд 2023 оны 08 сараас газарт орж эхэлсэн.
Дуудлага худалдаанд уг үнэлгээний 50 хувиар бодохоор 38,900,000 төгрөгөөр оруулахаад маш хямдаар зарагдах болчихоод байгаа юм. В.Мын өмчлөлийн газар нь дахн төлөлтөнд орсон гэх байримт байхгүй. Тэрээр зээлнээс авч хэрэглээгүй бөгөөд айлын хашаа, байшинг алдчих гээд туйлын хэцүү байдалда орчихоод байна.
Үнэлгээг мэдэгдсэн хугацааны талаар маргах зүйлгүй, мэдэгдсэн.
Иймд В ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв. /хх-ийн 1,2/
2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар захирамжаар Ч.Т, В.Т нараас 38.781.713 төгрөг гаргуулж П ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн ажиллагааг эхлүүлсэн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ч.Т, В.Т нарт шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийг удаа дараа гардуулж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй.
Төлбөр төлөгч нарын харилцах дансуудыг 0000000000 дүгээр тогтоолоор битүүмжилж, дансны хасалтаар В.Мын данснаас 566,980 төгрөг тус газрын дансанд төвлөрүүлэн төлбөр авагч П ББСБ ХХК-д олгосон.
Төлбөр төлөгч В.М /РД:7/-ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэгдсэн 6 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 4 дугаарт бүртгэгдсэн газрын хамтаар 2022 оны 11 дүгээр сарын 15- ны өдрийн 010101010101 дүгээр тогтоолоор битүүмжилж, 2023 оны 3 дугаар 29-ний өдрийн 0020202020202 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад талууд тус хөрөнгийн үнэлгээг мэдэхгүй тул мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх хүсэлтэй байгаа талаар хүсэлт гарган өгсөн.
Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд 77,800,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээг В.Мад 2023.04.24-ний өдрийн 4-158/763, Ч.Тд 2020.04.25-ны өдрийн 4- 158/7861 дугаар албан бичгээр мэдэгдсэн.
Хөрөнгийн өмчлөгч В.М нь 2023.04.24-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэж заасны дагуу өөрийн хөрөнгийг бие даан худалдах 1 сарын хугацаа авсан.
Гэвч тус хугацаанд төлбөр төлөгдөөгүй тул 66666666666 дугаар тогтоолоор шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь буюу 54,460,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлж, дуудлага худалдаанд ороход үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1, 75 дугаар зүйлийн 75.1.2 дах заалтыг тус тус үндэслэн 7/26 тоот тогтоолоор шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь буюу 38,900,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоож 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд мэдээлэхэд, тус шүүхээс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 67766766766767 дугаар захирамжаар түдгэлзүүлж 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 878787878787 дугаар захирамжаар нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг мэдсээр байж шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас хэргийг хянан хэлэлцэхээс татгалзаж нэхэмжлэлийг буцаасан.
Иймд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12/19 дүгээр тогтоолоор хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дуудлага худалдаагаар борлуулахаар нийтэд мэдээлсэн байсан боловч мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2727272727 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх захирамж ирүүлсэн тул албадан дуудлага худалдаанд ороогүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул Ч.Т, В.М нар нь 2023.04.24, 2023.04.25-ны өдрүүдэд хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг гардан авсан боловч 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буюу 6 сарын дараа шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргасан нь хуулийн хугацааг хэтрүүлсэн шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, хугацаа авч байх үйлдэл хэмээн үзэж байна.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, төлбөр төлөгч нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 62 дугаар зүйлийн 62.1-т заасныг зөрчин гомдол гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж,төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2023.10.17-ны өдрийн 23887 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамж, В.Маас 2023.05.16-ны өдөр, Ч.Таас 2023.05.15-ны өдөр О.Бд тус тус олгосон итгэмжлэл, тэдний иргэний үнэмлэхийн лавлагаа, Үнэгүй.мн-ийн зар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 2023.04.25-ны өдрийн 616166166161 тоот мэдэгдэл, 2023.04.24-ний өдрийн 333333333333 тоот мэдэгдэл, тус шүүхийн шүүгчийн 2018.03.21-ний өдрийн 7 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.11.09-ний өдрийн 12/19 тоот Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2023.11.09-ний өдрийн 4-158/23034 тоот мэдэгдэл /хх-ийн 1-27, 30-31/,
3.2. Хариуцагчаас ирүүлсэн:2023.11.30-ны өдөр Б.Оюунчимэг, Б.Н нарт олгосон итгэмжлэл, хариу тайлбар, тус шүүхийн 2022.03.25-ны өдрийн 481а тоот гүйцэтгэх хуудас, тус шүүхийн шүүгчийн 2022.03.25-ны өдрийн 7320 тоот хүсэлт шийдвэрлэх тухай захирамж, тус шүүхийн шүүгчийн 2018.03.21-ний өдрийн 7 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, П ББСБ-ын хүсэлт, 2022.03.31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эрх түдгэлзүүлсэн тухай мэдэгдэл, В.Мын газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.11.15-ны өдрийн 010101010101 тоот, 2023.03.29-ний өдрийн 0020202020202 тоот эд хөрөнгө битүүмжлэх болон хураах тухай тогтоол, В.М, Ч.Т болон П ББСБ-ын шинжээч томилуулах тухай хүсэлт, 2023.04.04-ний өдрийн 0000000 тоот шинжээч томилох тогтоол, В ХХК-ийн хүсэлт, хөрөнгийн үнэлгээний тайлан, В.Мын 2023.04.24-ний өдөр гаргасан хүсэлт, 2023.04.25-ны өдрийн 616166166161 тоот мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, П ББСБ ХХК-ийн 2023.05.24-ний өдрийн 05/0114 тоот хүсэлт, 2023.11.09-ний өдрийн 0000000000 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023.11.09-ний өдрийн 0000000000 дугаар мэдэгдэл /хх-ийн 42, 47-89/ зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Т, В.М нар хариуцагч Нт холбогдуулан,
Эрхийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамж, 489/Б тоот хаягт байршилтай, хувийн сууц, мөн хаягт байрлах, Эрхийн улсын бүртгэлийн 4 дугаарт бүртгэгдсэн, 439 мкв газрыг үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Хариуцагч Н нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар захирамжаар :
-Нэхэмжлэгч П ББСБ ХХК нь хариуцагч Ч.Т, В.М нар нь барьцаа хөрөнгөө зарж борлуулан, 3 сарын буюу 2018 оны 06 сарын 21-ний дотор 38,431,605 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч П ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 361,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 350,108 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П ББСБ ХХК-д олгож,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 53-55/
4.1. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Ч.Т, В.М нар сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч П ББСБ ХХК-ийн хүсэлтээр уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 00000000000000 дугаар захирамж, 101/000000000000000000 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 00000000000000000000000 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон./хх-ийн 49-57/
4.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Шийдвэр гүйцэтгэгч банк, эрх бүхий хуулийн этгээд дэх төлбөр төлөгчийн дансны үлдэгдэл мөнгөн хөрөнгийг битүүмжлэх тухай шийдвэр гаргаж, банк, эрх бүхий хуулийн этгээдэд даруй хүргүүлнэ гэж заасны дагуу төлбөр төлөгч нарын харилцах дансыг битүүмжилж, үүний үндсэн дээр В.Мын данснаас 566,980 төгрөгийг төлбөр авагчид шилжүүлсэн.
4.3. Дээрх ажиллагааны явцад В.Мын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Y-2202019411, 4 дугаарт бүртгэгдсэн, 0 тоот хаягт байршилтай, хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний 439 мкв газрыг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр битүүмжилж, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хураан авсан байна. /хх-ийн 61-64/
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т:Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно, 44.4-т:Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заажээ.
Үүнээс үзэхэд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нар эдгээр ажиллагааны талаар хуульд заасан хугацааны дотор гомдол гаргасан талаарх баримтыг ирүүлээгүй байгааг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.
6. Төлбөр төлөгч В.М, Ч.Т, төлбөр авагч П ББСБ ХХК нар хөрөнгийн үнэлгээ тогтоолгох талаар хүсэлт ирүүлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн №4/119 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор О.Бат-Эрдэнийг шинжээчээр томилсон, тэрээр В ХХК-ийн гүйцэтгэх захирал, Сангийн яамны Хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтөй, хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ, даатгалын хохирол үнэлгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болох нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. /хх-ийн 65-68,75/
6.1. В ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний тайлангаар Эрхийн улсын бүртгэлийн 000000000000, 4 дугаарт бүртгэгдсэн, 000000000000 тоот хаягт байршилтай, хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний 439 мкв газрын зах зээлийн үнэ цэнийг 77,800,000 төгрөг гэж үнэлжээ. /хх-ийн 77-80/
6.2. Хариуцагч нь дээрх хөрөнгийн үнэлгээг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр В.Мад, 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ч.Т нарт танилцуулсан, энэ талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн./хх-ийн 81,84-85/
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно. 62.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно гэж заасан.
7.1. Нэхэмжлэгч В.М нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн өмчлөлийн хөрөнгийг бие даан худалдах борлуулах хүсэлтийг гаргасан боловч хөрөнгө худалдан борлогдоогүй тул албадан худалдан борлуулахаар шийдвэрлэсэн нь дээрх хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-т нийцсэн гэж үзнэ. /хх-ийн 82-83,86-88/
8. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шинжээч В ХХК нь Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байх ба харин нэхэмжлэгч нь хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн нь бодит ханштай нийцэхгүй, ингэснээр хөрөнгийг үнэгүйдүүлсэн, газар дахин төлөвлөлтөд хамрагдсан, цаашид үнэ цэнэ нэмэгдэх магадлалтай гэх шаардлагынхаа үндэслэлийг баримтаар нотолсонгүй.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
9. Тус шүүх Ч.Т, В.М нарын, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай, нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан нь тус шүүхийн дардсаар тогтоогдож байх ба нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2023/23887 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийг хавсарган ирүүлсэн байна. /хх-ийн 2 талын ар тал, 4-6/
9.1. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШЗ2023/23887 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамжид Ч.Т, В.М нарын, хариуцагчид холбогдуулан гаргасан, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан болохыг тодорхойлжээ. /хх-ийн 4/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нар хөрөнгийн үнэлгээг хүлээн авснаас хойш даруй 30 хоногийн дараа үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.
10. Иймд хариуцагч Нт холбогдох,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн,
Эрхийн улсын бүртгэлийн 000000000000, 4 дугаарт бүртгэгдсэн, 000000000000 оот хаягт байршилтай, хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний 439 мкв газрын зах зээлийн үнийг 77,800,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Ч.Т, В.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШЗ2024/05794 дугаар захирамжаар нэхэмжлэгч В.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бгийн хэрэгтэй танилцах, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, мөн өдөр түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т заасныг баримтлан зохигчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдах нь зүйтэй. /хх-ийн 108-115/
12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Нт холбогдох,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 7 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн,
Эрхийн улсын бүртгэлийн Y-2202019411, 4 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 15 дугаар гудамжны 489/Б тоот хаягт байршилтай, хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний 439 мкв газрыг зах зээлийн үнийг 77,800,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай, нэхэмжлэгч Ч.Т, В.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2727272727 дугаар захирамжаар авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ