Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2024/00452

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/00452 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоот хаягт байрлах Т..... банк ХК /РД:....../-д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо,......дугаар байр, .. тоот хаягт байрлах Д..... ХХК /РД:......./

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ....... дугаар байр, .. тоот хаягт оршин суух, Д.С.Э...... /РД:ЧС......../ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 441 758 702,85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н.......

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Д.......,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т..... банк ХХК нь хариуцагч Д..... ХХК, С.Э..... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 441 758 702,85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Т..... банк ХК-аас Д..... ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ../.. дугаартай зээлийн гэрээ байгуулан 814 600 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, мөн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ../.. дугаартай гэрээ байгуулан 628 000 000 төгрөгийг жилийн 27,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар дутуу гүйцэтгэлтэй барилгыг гүйцээн барих зориулалттайгаар тус тус зээлж авсан. Зээлийн барьцаанд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ../.. дугаар барьцааны гэрээгээр О..... аймгийн ..... сумын .. дугаар баг, ......гудамж, Э...... үйлдвэр ХХК-ийн баяжуулах фабрикийн хойд зүгт байрлалтай, 3170 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай, 60 хувийн гүйцэтгэлтэй, хаягдал боловсруулах үйлдвэрийн төв корпус, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ../.. дугаар барьцааны гэрээгээр Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ...... гудамж, ... байрны ..тоот, 120 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ........ гудамж, .. дугаар байрны . тоот, 309 м.кв талбайтай, 7 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулсан. Мөн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ../.. тоот батлан даалтын гэрээгээр М.....эксплорейшн ХХК болон иргэн С.Э...... нар батлан даалт гаргаж энэхүү зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй 2016 оны 06 дугаар сараас өнөөдрийн байдлаар эхний зээлд үндсэн зээлийн үлдэгдэл 799 517 745,20 төгрөг, үндсэн зээлийн хүү 1 577 033 839,80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 247 279 176,94 төгрөг, нийт 2 623 830 761,94 төгрөгийг гаргуулах. Мөн ../.. дугаартай зээлийн болон барьцааны гэрээг үндэслэн дараах үндсэн зээлийн өр төлбөр, үндсэн хүүгийн өр төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Хоёр дахь зээлийн үндсэн зээл 538 872 265,75 төгрөг, үндсэн хүү 1 111 263 005,09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167 792 670,07 төгрөг, нийт 1 817 927 940,91 төгрөг буюу 2 зээлийн төлбөрт нийт 4 441 758 702,85 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Д...... ХХК, С.Э...... нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хариуцагч тал зээл авсан гэрээ, барьцаалбар, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас хэд хэдэн албан бичиг өгч байсан. Үүнд маргах зүйл байхгүй. 2 удаагийн зээлийн гэрээнд зээлийн гэрээний хүү хэдийгээр 7, 8 жилийн өмнө байсан ч гэсэн өнөөдрийн байдлаар 28 хувийн хүүтэй байна. Үндсэн зээл 1 500 000 000 төгрөгийн зээл авагдсан ч гэсэн өнөөдрийн байдлаар 4 000 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн зээл, хүүгээс гадна нэмэгдүүлсэн хүү, анхны зээл дээр 247 000 000 төгрөг ойролцоогоор, дараагийн зээлд 167 000 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү зэргийг багасгаж шийдэж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна. Дэлхий нийтийг хамарсан хорио цээр гарсантай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Ийм нөхцөл байдлыг хамаараад нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдэж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс: Татварын нэхэмжлэх, Т...... банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.09.12-ны өдрийн итгэмжлэл, мемориалын баримтууд, 2016.03.25-ны өдрийн ../.. дугаар Зээлийн гэрээ, 2016.03.25-ны өдрийн ../... дугаар Барьцааны гэрээ, 2016.06.23-ны өдрийн ../... дугаар Батлан даалтын гэрээ, 2016.06.23-ны ../.. дугаар Зээлийн гэрээ, Барьцаалбар 11-718672, Барьцаалбар 11-718606, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.05.10-ны өдрийн итгэмжлэл, 2016.05.10-ны өдрийн итгэмжлэл, 2016.04.28-ны өдрийн ../.. дугаар батлан даалт гаргах тухай албан бичиг, М..... эксплорейшн ХХК-ийн 2019.02.15-ны өдрийн ./.. дугаар Зээлийн төлбөрийн тухай албан бичиг, 2020.05.06-ны өдрийн ../... дүгээр тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, 2020.08.27-ны өдрийн ../.. дугаар хүсэлт, 2023.01.26-ны өдрийн ../.. дугаар хүсэлт, Д..... ХХК-ийн захирал хувьцаа эзэмшигч С.Э...... уулзсан тэмдэглэл, Д..... ХХК-ийн 2023.06.27-ны өдрийн ..-.. дүгээр Т..... банк ХК-д гаргасан хүсэлт, 2016.06.23-ны өдрийн итгэмжлэл, зээл, хүүний тооцооны хуудас, Д...... ХХК-ийн 2023.09.19-ний өдрийн ../.. дүгээр тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, С.Э...... иргэний үнэмлэхийн хуулбар, Д..... ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2016.03.25-ны өдрийн ../.. дугаар Зээлийн гэрээ, 2016.06.23-ны өдрийн ../.. дугаар Зээлийн гэрээ, 2016.06.23-ны өдрийн Барьцааны гэрээ /хх 4-57, 89-97 тал/

 

4. Хариуцагч нараас: 2023.10.09-ний өдрийн ../.. дугаар итгэмжлэл, Р.А....... иргэний үнэмлэхийн хуулбар, Д...... ХХК-ийн 2023.11.17-ны өдрийн итгэмжлэл, 2023.11.17-ны өдрийн итгэмжлэл, 2024.01.02-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх 61-62, 71-72, 98-99 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Т...... банк ХХК нь хариуцагч Д...... ХХК, С.Э........ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 441 758 702,85 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Т...... банк ХК нь хариуцагч Д..... ХХК, түүний захирал С.Э....... нарт зээлийн төлбөр төлөх талаар удаа дараа мэдэгдэл хүргүүлэхэд төлбөр төлөх хугацааг хойшлуулж байсан тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар хугацаа хэтэрсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс зээлдэгч чөлөөлөгдөх үндэслэлгүй тул 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ../.. дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 799 517 745 төгрөг, үндсэн зээлийн хүү 1 577 033 839 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 247 279 176 төгрөг, нийт 2 623 830 761 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 50/02 дугаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 538 872 265 төгрөг, үндсэн хүү 1 111 263 005 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 167 792 670 төгрөг, нийт 1 817 927 940 төгрөг, нийт 4 441 758 702 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Д...... ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Дэлхий нийтийг хамарсан хорио цээр гарсантай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон. Нөгөө талаас зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлдэгч нар гэрээний үүргийг зөрчиж төлбөр төлөх боломжгүй болсон нь илэрхий байхад нэхэмжлэгч Т...... банк ХК нь шаардах эрхээ хэрэгжүүлэлгүй өнөөдрийг хүргэсэн учраас нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хүүд ногдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч С.Э....... зээлийн гэрээний оролцогч биш үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзлаа тайлбарлаж байна.

 

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4 дүгээрт дурдагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна: Үүнд :

 

5.1 2016.03.25-ны өдөр Т....... банк ХК, Д...... ХХК нарын хооронд ../.. дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 814 600 000 төгрөгийг,

-эргэлтийн хөрөнгийн зориулалтаар

-сарын 2.3, жилийн 27.6 хувийн хүүтэй, зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцохоор,

-24 сарын хугацаатай, зээл, зээлийн хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-д тодорхойлохоор,

-нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцохоор,

-зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авах нөхцлийг тохиролцож, талууд тамга тэмдэг гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 10-14 ху/

 

5.2 2016.03.25-ны өдөр Т...... банк ХК, Д...... ХХК нарын хооронд ../.... дугаар Барьцааны гэрээ байгуулагдаж,

-О...... аймгийн Б.......сумын ..-р баг Б....... Үйлдвэрийн район. ЭТ үйлдвэр баяжуулах фабрикийн хойд зүгт хаягт орших 60 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэрийн барилгыг 1 663 983 720 төгрөгийн үнэлгээтэй байхаар, барьцаагаар хангагдах шаардлага буюу үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүн 814 600 000 төгрөг байхаар тус тус тохиролцож, талууд тамга, тэмдэг, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 15-17 тал/

 

5.3 2016.06.23-ны өдөр Т...... банк ХК, Д...... ХХК нарын хооронд ../.. дугаар Зээлийн гэрээ байгуулагдаж, 628 000 000 төгрөгийг,

-эргэлтийн хөрөнгийн зориулалтаар

-сарын 2.3, жилийн 27.6 хувийн хүүтэй, зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцохоор,

-нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцохоор,

-зээлийн судалгаа, шинжилгээ, хяналтын зардалд зориулан нэг удаа зээлийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авахаар харилцан тохиролцон, талууд тамга тэмдэг гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 21-24 тал/

 

5.4 2016.06.23-ны өдөр Т...... банк ХК, Д...... ХХК нарын хооронд ../.... дугаар Барьцааны гэрээ байгуулагдаж,

-Нийслэлийн Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ......... гудамж ... байр, .. тоот 120 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, Ү-2206033442, гд-000330555,

-Нийслэлийн Хан-Уул дүүрэг, .. дүгээр хороо, ....... гудамж ..-р байр . тоот 309,2 м.кв талбайтай, 7 өрөө орон сууц, Ү-2206027504, гд-000277740 зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээс

 

5.5 2016.06.23-ны өдөр Т...... банк ХК, М........ ХХК, Д...... ХХК нарын хооронд ../... дугаар Батлан даалтын гэрээ байгуулагдсан, /хх 18-20 тал/

 

5.6 2018.05.11-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу Б.Н.......81 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /хх 25 ху/

 

5.7 2018.05.10-ны өдөр Т...... банк ХХК болон Б.Н......, хамтран зээлдэгч О.Ц....... нарын хооронд .......... дугаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдаж,

-Сүхбаатар дүүрэг, . дүгээр хороо, ...... гудамж, .. байр, .. тоот, .. м.кв талбайтай, Улсын бүртгэлийн Ү-2203000414 дугаартай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх,

-Сүхбаатар дүүрэг, . дүгээр хороо, .. мянгат гудамж, .. байр, .. тоот, .. м.кв талбайтай, Улсын бүртгэлийн ......... дугаартай нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаалж, талууд тамга, тэмдэг, гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 95-97 тал/

 

5.8 Барьцаалбар 11-У18672, /хх 29-30 тал/

 

5.9 2016.04.28-ны өдөр М........ ХХК нь Д........ ХХК-ийн .. хувийн хувьцаа эзэмшигч тул тус компаний төслийн эрсдлийг давхар хариуцах бөгөд зээлийн эргэн төлөлтөд эрсдэл гаргахгүй тул Д...... ХХК, түүний хэрэгжүүлж буй төсөлд батлан даалт гаргасан, /хх 36 тал/

 

5.10 2019.02.15-ны өдөр Д....... ХХК нь Т....... банкны тусгай активын газарт, өөрийн толгой компани болох Э...... ХХК нь С...... аймгийн С...... сумын нутаг дэвсгэрт байрлах Тал булаг хүрэн нүүрсний ордтой бөгөөд уурхайн ногдол ашгаасаа зээлийн төлбөрийг төлөх хүсэлт гаргасан, /хх 37-38 тал/

 

5.11 2020.05.06-ны өдөр М......... ХХК нь Т...... банкинд, Д...... ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Г....... хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болсон тул цаашид Д........ ХХК-ийн шинэ удирдлагын баг хэрэгжүүлж буй төслийн холбогдолтой зээл, санхүүжилтийн менежментийг хийх тул танай банкны зээлийн асуудлыг шинэ удирддлага бүрэлдэх хүртэлх хугацаанд түр хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 39 тал/

 

6. Зохигч тэдгээрийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээ зэргийн хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэх, үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үндэслэлтэй эсэхэд маргаангүй, харин нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлтэй эсэхэд маргаантай.

 

7. Нэхэмжлэгч Т...... банк ХК, хариуцагч Д...... ХХК нарын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо гарын үсэг тамга, тэмдгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байгуулагдсан ба, уг гэрээ нь эрх зүйн харилцааны төрлийн хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээнд хамаарах зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2016.03.25-ны өдрийн 21/08 дугаар зээлийн гэрээ, ../.. дугаар зээлийн гэрээнүүд нь эрх зүйн харилцааны хувьд дээрх хуулийн зохицуулалтад хамаарах хүчин төгөлдөр хэлцэл байх тул үндсэн зээлийн төлөгдөөгүй төлбөрийг хүүгийн хамт нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

Харин нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байна.

 

Хэргийн баримтаар зохигчдын хооронд байгуулагдсан 2016.03.25-ны өдрийн ../.. дугаар зээлийн гэрээний хугацаа 2018.03.25-ны өдөр, 2016.06.23-ны өдрийн ../.. дугаар зээлийн гэрээний хугацаа 2018.06.23-ны өдөр тус тус дуусч нэхэмжлэгч 2023.09.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдсон ба нэхэмжлэгчээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөх хугацааг удаа дараа хойшлуулж байсан тул үүнээс өмнөх хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж тайлбарласан.

 

Нэхэмжлэгч Т..... банк ХК, хариуцагч Д..... ХХК нарын хооронд байгуулагдсан 2016.03.25-ны өдрийн ../.. дугаар зээлийн гэрээ, 2016.06.23-ны өдрйн ../.. дугаар зээлийн гэрээний 6.2.1-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удуу дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч арилгах арга хэмжээ бол банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байхаар тохиролцсон байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Т...... банк ХК нь М......... ХХК-д шаардах хуудас хүргүүлж, түүний хүсэлтээр төлбөр төлөх хугацааг хойшуулж байсан болох нь М....... ХХК-ний 2020.05.06-ны өдрийн ../...., 2020.06.22-ны өдрийн ../.., 2020.08.27-ны өдрийн ../.. 2023.01.26-ны өдрийн ../.. дугаар албан бичгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж, 460.2Үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Иймд маргаан бүхий зээлийн гэрээний харилцаа Т...... банк ХК, Д..... ХХК нарын хооронд үүссэн байхад банк батлан даагчийн хүсэлтээр шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж дүгнээд маргаан бүхий 2 зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүд хамаарах 415 071 846 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8. Барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд,

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заажээ.

 

Т...... банк ХХК болон Д...... ХХК нарын хооронд 2016.03.25-ны өдрийн ../.... дугаар барьцааны гэрээ, 2016.06.23-ны өдрийн ../.... дугаар барьцааны гэрээ зэрэг нь хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо илэрхийлж, тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч Т...... банк ХХК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцаа хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс хангуулахаар шаардах эрхтэй.

 

9. Хариуцагч С.Э....... нь маргаан бүхий зээлийн гэрээнүүдийн оролцогч биш байх тул нэхэмжлэгч Т...... банк ХК, хариуцагч С.Э...... нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй үндэслэлээр хариуцагч С.Э....... холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

10. Түүнчлэн нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгийн өмчлөгч нар болох С.Т......, С.М....... нарыг нэхэмжлэгч хариуцагчаар тодорхойлоогүй бөгөөд шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр тэднийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн. Учир нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж заасан.

 

Хэргийн баримтаар 2016.05.10-ны өдөр С.М......... Д..... ХХК-д улсын бүртгэлийн Ү-2206027504 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ............ гудамж, .. дугаар байрны . тоот хаягт байрлах 309.2 мкв талбай бүхий 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкнаас авах 900 000 000 төгрөгийг зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэлийг, 2016.05.10-ны өдөр С.Т......... Д...... ХХК-д улсын бүртгэлийн Ү-2206033442 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, .......... гудамж, ... байрны ... тоот хаягт байрлах 120 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Төрийн банкнаас авах 900 000 000 төгрөгийг зээлийн барьцаанд тавих эрхийг олгосон итгэмжлэлийг тус тус олгосон болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т......., М..........нар нь хариуцагч С.Э........ төрсөн дүү гэж тайлбарласан тул тэдний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэргийг шүүх хянан шийдвэрлэж байгаа талаар С.Т......., С.М........ нар мэдэх боломжтой байсан, нөгөө талаас С.Т........, С.М........ нар нь хуульд нийцсэн итгэмжлэлийг Д....... ХХК-д олгосон байх тул маргаан бүхй зээлийн гэрээний барьцаа хөрөнгийн өмчлөгч нар гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн болно.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр зохигчдод хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, заасныг баримтлан хариуцагч Д....... ХХК-иас 4 026 686 856,85 /дөрвөн тэрбум хорин зургаан сая зургаан зуун наян зургаан мянга найман зуун тавин зургаан төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 415 071 846 төгрөгийг болон хариуцагч С.Э........ холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй тус тус болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Д.......ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Д....... ХХК-ний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2101019895 дугаарт бүртгэлтэй, О...... аймгийн Б....... сумын 13-р баг Б....... Үйлдвэрийн Р...... гудамж, ЭТ үйлдвэр баяжуулах фабрикийн хойд зүгт хаягт байрлах, 3170 мкв талбай бүхий, 60 хувийн гүйцэтгэлтэй, хаягдал боловсруулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, С.М....... өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206027504 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ......... гудамж, .. дугаар байрны . тоот хаягт байрлах 309.2 мкв талбай бүхий 7 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, С.Т....... өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206033442 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, ......... гудамж, ... байрны .. тоот хаягт байрлах 120 мкв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн .7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22 432 944 /22 366 744+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дэбэтэ ХХК-иас 20 291 384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т...... банк ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.                                         

 

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ