| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2023/00482/И |
| Дугаар | 139/ШШ2024/00015 |
| Огноо | 2024-01-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 139/ШШ2024/00015
| 2024 оны 01 сарын 09 өдөр | Дугаар 139/ШШ2024/00015 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7-р баг, 9-р байр 41 тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын ******* /ЗЕ*******/,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 7-р баг 41-р хувийн сууцанд оршин суугч, ******* овогт ын /ЗЮ/, ******* овогт /ЗЮ/ нараас
Нэхэмжлэлийн шаардлага: 13000000/ арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00483/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.,
Хариуцагч Х., хариуцагч нарын өмгөөлөгч И.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь Х., Ж. нараас 13000000 /арван гурван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. ******* овогтой ******* би 2019 оны 4 сарын 3-нд амаар 14 хоног нь 10 сая төгрөгийн хөлстэйгээр аспальтан замын үйлдвэрийн төхөөрөмжүүдийг угсрахад кранистаар өөрийн эзэмшлийн 64-08 УБ улсын дугаартай кранаар угсралтын ажилд туслалцаа үзүүлэхээр гэрээ байгуулан тохиролцож ажилласан. Гэтэл тус замын төхөөрөмжийг угсрах ажил нь тохирсон 14 хоногоос нь хэтэрч 2 сар гаран илүү ажиллуулсан. Ингэж ажиллах хугацаанд краны дизель түлшийг ч би өөрөөсөө хариуцаж ажиллаж байсан. Анх ярьж тохирсоноос хойш 14 хоног нь дуусахад би Х.од тохиролцсон хоног дууслаа гэж хэлэхэд өмнөх тохиролцооны дагуу 14 хоног тутамд 10 сая төгрөгийн хөлсийг бодож өгнө. Та энэ ажлыг дуусгаж өгөөч гэсэн. Үүнийх нь дагуу би 2 сар гаруй илүү ажилласан боловч хөлсөө огт өгөхгүй өдийг хүрч иргэн намайг хохироогоод байна. Иймд овогтой оос 60 хоногийн кранистын хөлс төлбөр болох 13.000.000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч Х. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Н.*******ын нэхэмжлэлтэй Х. болон Ж. нарт холбогдуулан 13.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа болно.
Хариуцагч Х. миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлгэрэнгүй тайлбар болон холбогдох баримтыг хэргийн явцад гаргаж өгөх болно. Мөн уг хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан Ж. нь миний аав бөгөөд энэ хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй, гэрээ байгуулахад оролцоогүй, энэ хэргийн талаар мэдэхгүй тул Ж.ыг хариуцагчаас хасаж, хариуцагчаар Х. намайг үлдээж өгнө үү гэжээ.
4.Хариуцагч Ж. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд Н.*******ын нэхэмжлэлтэй Х. болон Ж. надад холбогдуулан 13.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа болно. Уг хэрэгт Ж. миний бие хамааралгүй, хариуцагч этгээд биш байна. Учир нь Авто кран түрээсээр ажиллуулах гэрээ Н.******* болон ******* Авто зам ХХК-н гүйцэтгэх захирал Х. нарын хооронд байгуулагдсан гэрээ, гэрээний дагуу ажлын хөлстэй холбоотой маргаан байх тул Ж. миний бие ямар нэгэн хамаарал байхгүй тул хариуцагчаар татагдах үндэслэлгүй байна. ИХШХШТХ-н 26.3-д Хариуцагч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасны дагуу Ж. миний бие энэ хэрэгт ямар нэгэн хамаарал байхгүй, уг хэргийн талаар мэдэхгүй, нэхэмжлэгчтэй ямар нэгэн байдлаар гэрээ байгуулсан гэрээний үүрэгт оролцсон зүйл байхгүй, хариуцагч биш байх тул сольж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 сарын 03-ны өдөр ******* аймгийн төвд бетон завод, бутлуурын цех, зуурмагийн үйлдвэр босгох гэрээ байгуулсан. Тус гэрээг байгуулахдаа 14 хоногийн хугацаанд барихаар байсан боловч сунжирсан. Энэ хугацааны төлбөрийг бүрэн биш хэмжээгээр нэхэж байгаа. Нийт 20, 30 сая төгрөг нэхэх байсан. Түлшийг Н.******* гуай хариуцаад явж байсан. Нэхэмжилсэн нийт төлбөрийг гаргаж өгнө үү. Бичгээр гэрээ байгуулсан. Хэрэгт гэрээг хариуцагч талаас өгөөгүй. Энэ ажил 2 сар гаран үргэлжилсэн. Н.******* гуай дуудсан цагт нь очоод ажиллаж байсан. Бүр илүү мөнгө гарах байсныг хасаж тооцсон. Өдөр бүр дууддаггүй байсан ч 2 үйлдвэрийг босгосон. 3 дахь үйлдвэрийг өөрсдөө зарсан асуудал байгаа. 2022 онд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Өөрөөс шалтгаалаагүй ч ойлголцоод дуудсан цагт нь очдог байсан. Гэрээ байгуулахад хариуцагч нар байсан гэв.
5.Хариуцагч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.*******тай манай байгууллага 2019 оны 04 сард гэрээ байгуулан ажилласан. Тухайн үед ******* аймгийн хэмжээнд 25 ба түүнээс дээш тоннын ачаа өргөх кран ганц Н.*******ад байдаг байсан. 3 үйлдвэрийг босгох нөхцөлтэй 10000000 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээн дээр тодорхой хугацаа заагаагүй. Гэрээний төлбөрийг 3 тэнцүү хуваах маягаар төлж барагдуулна гэсэн тохиролцоотой. Гэрээний нэг хувийг өөрт нь өгсөн. Гутлынхаа түрийнд хийгээд гараад явсан. 2 үйлдвэрийг босгосон. Цемент бетон үйлдвэрийг босгож чадаагүй. Н.******* нь дуудсан цагт ирдэггүй, шөнө дөлөөр ирдэг. Ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирдэг. Ажил удаашрахад Н.*******аас шалтгаалсан зүйл зөндөө бий. Өмнөх 1 үйлдвэр босгох зардлыг хангалттай өгсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Дахиад цемент бетон үйлдвэрийг босгоход хүндрэлтэй гэдэг үүднээс үргэлжлүүлэн ажиллах боломжгүй гэж зогсоосон. Тэр үйлдвэрийг өнөөдрийг хүртэл босгож чадаагүй гэв.
6. Хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, Н.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, Н.*******ын мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-рт/, 6408 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 4-р хуудас/, ******* аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 257 дугаартай тогтоол /хэргийн 5-6 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 7-р хуудас/, Н.*******ын Ч.д олгосон итгэмжлэл /хэргийн 15-р хуудас/, хариуцагч тал хариуцагч нарын тайлбар /хэргийн 20-21-р хуудас/, ******* авто зам ХХК-ий кассын зарлагын ордер /хэргийн 22-р хуудас/, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хэргийн 23-р хуудас/, дансны хуулга /хэргийн 24-р хуудас/, Авто кран түрээсээр ажиллуулах гэрээ /хэргийн 25-26 хуудас/, мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 9-р хуудас/, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл /хэргийн 28-р хуудас баримтуудыг ирүүлж, нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Х.ын мэдүүлэг /хэргийн 41-42 хуудас/, Х.ын мэдүүлэг /хэргийн 43-44 хуудас/, ******* аймгийн Прокурорын газрын 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 1/35 дугаартай албан бичиг /хэргийн 45-р хуудас/, ******* аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол /хэргийн 46-47-р хуудас/, Н.*******ын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 48-р хуудас/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 49-51-р хуудас/ баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. 2019 оны 5 сард 14 хоногт багтаан ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Тохиролцсон хугацаанаас 2 сар гаруй хугацаагаар илүү ажилласан тул 13000000 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч дараах байдлаар тайлбар, татгалзлаа үндэслэж байна. Үүнд: Нэхэмжлэгч *******тай гэрээ байгуулж ажил гүйцэтгүүлсэн. Тухайн үед богино хугацаанд ажлаа гүйцэтгэх байсан боловч нэхэмжлэгч нь ажил цалгардуулснаас болж удааширсан нь үнэн. Гэвч гэрээнд хугацаа заагаагүй ба ажлаа хийсэн тохиолдолд хөлсөө төлөхөөр тохиролцсон байсан. Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажилд тохируулан хөлсийг төлсөн. Нийт 3 төрлийн ажил гүйцэтгэх байсан боловч нэг ажлаа хийж гүйцэтгээгүй тул хөлсийг төлөөгүй болно. Гэрээнд автокран түрээсээр ажиллуулсан хөлсийг ажилласан өдрөөр тооцож төлөхөөр тохироогүй, мөн ажил хийж гүйцэтгэх хугацаа тохироогүй, хийсэн ажлынх нь хөлсийг гэрээнд тохирсноор өгсөн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэжээ.
4. Хариуцагч талаас 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 02 дугаартай Авто кран түрээсээр ажиллуулах гэрээ-г шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгч тал энэхүү гэрээг сүүлд байгуулсан гэрээ байна, ажил гүйцэтгэж эхлэхээс өмнө өөр гэрээ байгуулсан ба нэхэмжлэгчид энэ гэрээг өгөөгүй гэж тайлбарлан мэтгэлцэж байх ба хариуцагч тал нь энэхүү гэрээнээс өөр гэрээ байгуулаагүй гэж маргаж байна. Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэгтэй. Гэвч өөрийн шаардлагыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэрэгт цугларсан Авто кран түрээсээр ажиллуулах гэрээ-г /хэргийн 25-26-рт/ нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзэв.
******* автозам ХХК-аас Н.*******ад 2019 оны 04 сарын 04-ний өдөр краны түрээс гэх гүйлгээний утгатай 2000000 төгрөг /хэргийн 22-23-рт/, 2019 оны 05 сарын 17-ны өдөр караны ажлын хөлс гэх гүйлгээний утгатай 5000000 төгрөгийг /хэргийн 27-рт/ тус тус төлсөн байна. Талууд Авто кран түрээсээр ажиллуулах гэрээ-г 2019 оны 05 сарын 20-ны өдөр байгуулжээ. Өөрөөр хэлбэл он дарааллын хувьд ажил гүйцэтгэж эхэлсний дараа гэрээг нөхөн байгуулсан байдал харагдаж байна. Гэвч талууд энэхүү гэрээг харилцан тохиролцож, нөхөн байгуулсан гэдэгтэй маргаагүй байх ба гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэлээ.
2019 оны 05 сарын 20-ны өдөр ******* авто зам ХХК, Н.******* нарын хооронд байгуулсан Авто кран түрээсээр ажиллуулах гэрээ-д /хэргийн 25-26-рт/ зааснаар асфальт бетон завод, хайрга бутлуурын цех, цемент бетон зуурмагийн узелийн угсралтын ажлыг гүйцэтгэж дуусталх хугацаагаар шаардлагатай краны ажлыг гүйцэтгүүлэх, краны түрээсийн төлбөр 11000000 /арван нэгэн сая/ төгрөг байх, төлбөрийг урьдчилгаанд 2000000 /хоёр сая/ төгрөг, ажлын 3/2-г гүйцэтгэсэн бол 5000000 /таван сая/ төгрөг, үлдэгдэл 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг ажлыг 100% гүйцэтгэсний дараа олгохоор талууд харилцан тохиролцжээ. Гэрээг талууд Авто кран түрээсээр ажиллуулах гэрээ гэж нэрлэсэн боловч гэрээгээр Асфальт бетон завод, хайргай бутлуурын цех, цемент бетон зуурмагийн узелийн угсралтын ажлыг гүйцэтгэх-ээр тохиролцсоноос харахад энэ гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулж байна. Энэхүү гэрээнд заасны дагуу нийт ажлын 2/3 /гуравны хоёр/-ыг гүйцэтгэж, тохиролцсон хөлснөөс 7000000 /долоон сая/ төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй байна. Нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан хугацаанаас илүү хугацаагаар ажиллуулсны хөлс 13000000 төгрөг нэхэмжилнэ гэж шаардаж байгаа болно.
Талуудын шүүхэд гаргасан тайлбараар нэхэмжлэгч Н.******* нь нийт гүйцэтгэвэл зохих ажлын 1/3 /гуравны нэг/ хэсгийг хийж гүйцэтгээгүй болох нь нотлогдож байна. Гэрээгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажлыг 100% хийж гүйцэтгэсэн тохиолдолд үлдэх 4000000 /дөрвөн сая/ төгрөгийг төлөхөөр талууд тохиролцсон байх ба нэхэмжлэгч нь ажлыг 100% хийж гүйцэтгээгүй байх тул гэрээний төлбөрийн үлдэгдэл 4000000 төгрөгийг шаардах эрхгүй байна. Мөн гэрээнд тодорхой хугацаа зааж, дээрх хугацаанд автокраныг түрээслэн ажиллуулах тухай тохиролцоогүй ба ажлын гүйцэтгэлээр төлбөрийг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь Х., Ж. нарыг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн байна. Хариуцагч Ж. нь Авто кран түрээсээр ажиллуулах гэрээ-ний талууд биш байх боловч нэхэмжлэгч тал нь хариуцагч Ж.тай анх ажил гүйцэтгэх тухай тохиролцоог хийсэн гэж тайлбарлаж байгаа ба хариуцагч Х. нь энэхүү тайлбарыг үгүйсгээгүй болно. Иймд хариуцагч Х.ын, хариуцагч Ж.ыг хариуцагчаас хасаж өгнө үү гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаанд авто кранаар ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон, тохиролцсон хугацаанаас 2 сар гаруй хугацаагаар илүү ажиллуулсан гэж тайлбарлан мэтгэлцэж байх боловч энэ нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч тал нь тохиролцсон хугацаанаас илүү хугацаанд төлбөр төлөлгүйгээр ажиллуулсны төлбөрийг нэхэмжилнэ гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид хариуцуулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ******* ******* овогт *******ын ******* /ЗЕ*******/-ын ******* овогт ын /ЗЮ/, ******* овогт /ЗЮ/ нараас 13000000 /арван гурван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222950 / хоёр зуун хорин хоёр мянга есөн зуун тавин / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.