| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2023/00510/И |
| Дугаар | 139/ШШ2024/00017 |
| Огноо | 2024-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 139/ШШ2024/00017
| 2024 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 139/ШШ2024/00017 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, 2-р хороо, ******* ******* ******* ******* 1-р байр, 13 давхарт байрлах, ******* ББСБ ХХК-ий
Хариуцагч: ******* аймгийн сумын 1-р баг, -Өндөр шанд 2-4 тоотод оршин суух, овогт ын /ЗЖ/,
Нэхэмжлэлийн шаардлага: 2173913, 75 / хоёр сая нэг зуун далан гурван мянга есөн зуун арван гурван төгрөг далан таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00510/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь Э.ээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 2173913, 75 / хоёр сая нэг зуун далан гурван мянга есөн зуун арван гурван төгрөг далан таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ий захирал Д. нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: Зээлдэгч Э. нь манай компанитай 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр L15700981 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим покет гэж Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу Э.ий цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний 7700592423 дугаартай зээлийн дансанд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1,051,000 /нэг сая тавин нэгэн мянган төгрөг/, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 332,000 /гурван зуун гучин хоёр мянган төгрөг/-ийн зээлийн олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Э. нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1.051,000 /нэг сая тавин нэгэн мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 14 хоног байхаар , 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 332,000 /гурван зуун гучин хоёр мянган төгрөг/-ийн зээлийн хугацааг 14 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн цахим покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1,051,000 /нэг сая тавин нэгэн мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,050,175.24/нэг сая тавин мянга нэг зуун далан таван төгрөг хорин дөрвөн мөнгө / төгрөг, шимтгэл 72,477.45/далан хоёр мянга дөрвөн зуун далан долоон төгрөг дөчин таван мөнгө / төгрөг, үндсэн хүү 466,450.44 /дөрвөн зуун жаран зургаан мянга дөрвөн зуун тавин төгрөг дөчин дөрвөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93,290.09 /ерөн гурван мянга хоёр зуун ерөн төгрөг есөн мөнгө / төгрөг, нийт 1,682,393.22 /нэг сая зургаан зуун наян хоёр мянга
гурван зуун ерөн гурван төгрөг хорин хоёр мөнгө / төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 332,000 /гурван зуун гучин хоёр мянган төгрөг/-ийн зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 326,316.02/гурван зуун хорин зургаан мянга гурван зуун арван зургаан төгрөг хоёр мөнгө / төгрөг, үндсэн хүү 131,420.42 /нэг зуун гучин нэгэн мянга дөрвөн зуун хорин төгрөг дөчин хоёр мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 26,284.09 /хорин зургаан мянга хоёр зуун наян дөрвөн төгрөг есөн мөнгө / төгрөг, нийт 484,020.53 /дөрвөн зуун наян дөрвөн мянга хорин төгрөг тавин гурван мөнгө / төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 7,500 /долоон мянга таван зуун төгрөг/ үүнд нотариатын зардал болно. Иймд хариуцагч Э.ээс нийт 2,173,913.75 /хоёр сая нэг зуун далан гурван мянга есөн зуун арван гурван төгрөг далан таван мөнгө /-ийг гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49,732.62 /дөчин есөн мянга долоон зуун гучин хоёр төгрөг жаран хоёр мөнгө / -ийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э. нь манай компанитай 2022 оны 01 сарын 20-ны өдөр хэрэглээний зориулалтаар цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний 1.3.2-т зааснаар цахим зээл гэж, Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүсэлтийг үндэслэж, гар утасны аппликейшнээр дамжуулж зээлдэгчид олгосон эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж, мөн 1.3.12-т цахим покет гэж аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах зээл авах эрх нээгдсэн. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо. Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.4-т зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу Э.ий цахимаар гаргасан хүсэлтийн дагуу покет аппликейшны дансанд 2022 оны 01 сарын 20-ны өдөр 1051000 төгрөг, 2022 оны 01 сарын 28-ны өдөр 332000 төгрөгийн зээл олголт хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3-т банк бус санхүүгийн байгууллагаас санал болгосон зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног байхаар сонголттой байдаг. Зээлдэгч зээл авах тухай бүртээ зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж сонгоно хэмээн заасан байдаг. Э. нь 2022 оны 01 сарын 20-ны өдөр 1051000 төгрөг, 2022 оны 01 сарын 28-ны өдөр 332000 төгрөгийн зээлийн хугацааг тус тус 14 хоногийн хугацаагаар сонгож, өөрийн покетын дансанд хүлээн авсан. Цахим зээлийн эрх нээх гэрээний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлээд зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү түүний 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээнэ. Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрөө төлөх талаар утсаар болон хувийн аппликейшн дэх цэс рүү мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаанд нь төлж барагдуулаагүй. Гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2023 оны 11 сарын 15-ны өдрийн байдлаар хариуцагчийн зээлийн төлбөр нь 2022 оны 01 сарын 20-ны өдөр 1051000 төгрөг нь 1682393,22 төгрөг, 2022 оны 01 сарын 28-ны өдөр авсан 332000 төгрөг нь 484020,53 төгрөг, нотариатын зардал 7500 төгрөг, нийт 2173913,75 төгрөг болж байна. Хариуцагчаас 2173913,75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл /хэргийн 1-3 хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4-р хуудас/, ******* ББСБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5-р хуудас/, ******* ББСБ-аас Н.Мөнхцэцэг, Ч.Энхзаяа нарт олгосон итгэмжлэл /хэргийн 6-р хуудас/, цахим зээлийн эрх нээх гэрээ /хэргийн 7-9 хуудас/, Э.ий зээлийн дансны хуулга /хэргийн 1010-13 хуудас/, төлбөрийн баримт /хэргийн 14-р хуудас/, ******* ББСБ-аас Н.Мөнхцэцэг, Ч.Энхзаяа нарын итгэмжлэлээс татгалзаж Э.т олгосон итгэмжлэл /хэргийн 26-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нь 2022 оны 01 сарын 20-ны өдрийн L15700981 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ зээлийн гэрээгээр тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.
3. Хариуцагч Э.д 2023 оны 12 сарын 12 өдөр нэхэмжлэлийг гардуулж 2023 оны 12 сарын 26 өдөр хариу тайлбар, нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй болохыг мэдэгдсэн боловч хариу тайлбараа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй байна.
4.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэгт 2173913, 75 / хоёр сая нэг зуун далан гурван мянга есөн зуун арван гурван төгрөг далан таван мөнгө/ төгрөг нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2022 оны 01 сарын 20-ны өдрийн L15700981 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ зээлийн гэрээний 3.3.5-д зээлдэгч зээлийн нийт төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох, зээлийн нийт төлбөрийг зээлдэгчээр эргэн төлүүлэх шаардлагатай бүхий л арга хэмжээг авах... гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.
6.Хариуцагч шүүхэд тайлбар ирүүлээгүй шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
7.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Э.ий эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
8.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 82 дугаар зүйлийн 82.1.1, 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар овогт ын /ЗЖ/-ээс 2173913, 75 / хоёр сая нэг зуун далан гурван мянга есөн зуун арван гурван төгрөг далан таван мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49732 / дөчин есөн мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.ээс 49732 / дөчин есөн мянга долоон зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ Д.