Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2023/0381/З |
Дугаар | 128/ШШ2023/0577 |
Огноо | 2023-07-03 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2023/0577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мө******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т******* /РД:*******/,
Хариуцагч: Н*******а
Хариуцагч: Н*******
Хариуцагч: Н*******арт холбогдох Н*******ын гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, автозам барьснаас гэрээ хэрэгжих боломжгүй болж хохирсон нөхөн төлбөр гаргуулах, гэрээ хэрэгжээгүй хугацаанд гарсан зардлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгч Б.Т*******, хариуцагч Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Монгол Улсын иргэн Б.Т******* нь тус шүүхэд хандан Н*******ын гурван талт гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй холбогдох эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хар зам барьснаас гурван талт гэрээ бүрэн хэрэгжих боломжгүй болж, түүнээс хойш 5 жил хохирсон тул уг хохирлыг гаргуулан иргэн Б.Т*******т 500 м.кв газрын нөхөн төлбөрт 130,000,000 төгрөгийг гаргуулах, мөн төрийн албаны ажлыг удаа дараа цалгардуулж мэдээллээр хангахгүйгээр чирэгдүүлж, 2017 оноос хүртэл одоо хүртэл Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн хугацаат үүргийг хэрэгжүүлээгүй ажилласан Н*******раас 20 сая төгрөгийг гаргуулах, мөн Н*******ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын гэрчилгээ, гэрээг нөхөн сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.[1]
1.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө нэхэмжлэгч Н*******а болон Н*******нд холбогдуулан гаргасан Н*******ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын гэрчилгээ, гэрээг нөхөн сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг[2] шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудад холбогдох хэсгийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Б.Т******* нь анх 2000 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2000/1693 дугаартай Газар эзэмших гэрчилгээний[3] дагуу, дараа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 394 дугаартай захирамжаар[4] тус дүүргийн 6 дугаар хороо, 9 дүгээр сургуулийн урд талд байрлах үйлчилгээний зориулалтаар 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авч[5], мөн өдрөө Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулжээ.[6]
2.2. Улмаар 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11/30 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г[7] Х******* ХХК-тай байгуулж, уг гэрээний дагуу өөрийн эзэмших эрхтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 9 дүгээр сургуулийн урд талд байрлах үйлчилгээний зориулалттай 500 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд тус компанийн барих барилгаас 50 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар 2017 оны 3 дугаар улиралд багтаан солихоор тохиролцжээ.
2.3. Мөн нэхэмжлэгч 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/30 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-г төсөл хэрэгжүүлэгч болон Н*******атай байгуулсан.
2.4. Гэвч бодит байдал дээр хоёр талт гэрээгээр шилжүүлэн авахаар тохирсон тухайн орон сууц нь одоог хүртэл баригдаагүй.
2.5. 2014 онд хоёр талт болон гурван талт гэрээг байгуулсны дараа буюу 2018 оноос эхлэн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 9 дүгээр сургуулийн урд талд байрлах үйлчилгээний зориулалттай 500 м.кв газар дээр хороолол доторх автозам баригдаж, 2022 онд барилгын ажил дууссан.
2.6. Нэхэмжлэгчийн зүгээс ... хороолол доторх автозам барих болсон болон барьж байгаа талаар Н*******а 2014 оны 11/30 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний 5.1.4-т заасан Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ... мэдээллийн ажлыг зохион байгуулах үүрэг-ийн дагуу мэдээлэх ёстой атлаа огт мэдээлээгүйгээс болж ямар нэг арга хэмжээ авч чадаагүй, авах боломжийг олгоогүй, улмаар хохирох болсон ... Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Н*******ын холбогдох эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хар зам барьснаас гэрээ бүрэн хэрэгжих боломжгүй болж, түүнээс хойш 5 жил хохирсон ... гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.7. Хариуцагч Н*******ын зүгээс ... 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 11/30 дугаар 2 болон 3 талт гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Засаг даргын эрх үүрэгт иргэний оршин байх орон сууцны түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 394 дүгээр захирамжаар 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр сургуулийн урд байрлах үйлчилгээний 500 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.Т*******т 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Газар эзэмших эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болсон, газар дээр хоосон зориулалтын дагуу ашиглаагүй байсан байна. Б.Т*******ын эзэмшиж байсан газарт авто замын трасст өртсөн буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн орон сууцны хороолол доторх авто замын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд эхэлж 2022 онд хийгдэж дууссан байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй ... гэх агуулгаар тайлбарлаж байна.
2.8. Хариуцагч Нийслэлийн орон сууцны газрын зүгээс ... 2 талт гэрээ дээрээ шийддэг. 3 талт гэрээ дээр Н*******а үүнтэй холбогдолтой ямар нэгэн эрх үүрэг хүлээдэггүй ... 2 талт гэрээгээ иргэн өөрөө зардлыг 100% хариуцна гээд биччихсэн байдаг. Гэр хорооллын дэд бүтцийн газар буюу одоогийн Нийслэлийн Орон сууцны бодлогын газар ямар нэгэн хууль болон нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ дангаараа байгуулаад, гэрээгээр ямар нэгэн мөнгө, зардал өгөх үүрэг хүлээгээгүй ... гэх агуулгаар тайлбарлаж байна.
2.9. Хариуцагч Н*******ны зүгээс ... Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байр суурь нэг байна ... гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1 Нэхэмжлэгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2 ба 3 талт №11/30 тоот гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан бөгөөд Херапропертийз компани болохоор 2017 оны 3 дугаар улиралд багтаан 3 өрөө 50 м.кв байр олгох үүрэгтэй байсан. Гэтэл гуравласан гэрээний 5-д Н*******ын эрх үүргийг зааж мэдээллээр хангахыг зааж өгсөн байтал үүнийг хэрэгжүүлээгүй учраас тэнд хар зам баригдаад хариуцах эзэнгүй болоод хар зам баригдсан учраас Херапропертийз компани байр өгөх боломжгүй болсон. Ингээд нөхөн төлбөрөө олгогдоогүй. Ийм учраас газрынхаа нөхөн төлбөр авах асуудлыг энэ шүүх хуралд тавьж байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Н*******ын холбогдох эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хар зам барьснаас гэрээ бүрэн хэрэгжих боломжгүй болж, түүнээс хойш 5 жил хохирсон тул уг хохирлыг гаргуулан иргэн Б.Т*******т 500 м.кв газрын нөхөн төлбөрт 130,000,000 төгрөгийг олгох шийдвэрийг гаргаж өгнө үү. Мөн төрийн албаны ажлыг удаа дараа цалгардуулж мэдээллээр хангахгүйгээр чирэгдүүлж явсан. 2017 оноос хүртэл одоо хүртэл Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас хугацаат үүрэг өгсөн байхад хэрэгжүүлээгүй ажилласан одоогийн Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас 20 сая төгрөгийг нэхэмжилж байна. Тэрийг дүнг нь бууруулах эрх нь шүүхэд байгаа. Ийм 2 төрлийн нэхэмжлэл гаргаж байна ... П. нарын хүмүүс нэг албан бичигтээ заалтаа ор үндэсгүй гүтгэдэг. Нэгдүгээрт Засаг даргын захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг баталчихсан захирамжаа дурдаад 3 талт гэрээ хийсэн. 3 талт гэрээ өнөөдөр болтол үргэлжилж байгаа. Тэгж байхад газар дуусгавар болсон байна, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байна гэдгийг бичиж шаардагдаж байгаа. Гэтэл өнөөдөр газрын мэдээллийн санд манай нэр дээр байж байгаа. Газрын алба өөрөө тодорхойлсон бичигтэй Б.Т*******ын эзэмшил газар дээр хот Нийслэлийн хөрөнгөөр авто зам баригдсан нөхөн олговор нь олгогдоогүй байна гээд дугаарыг нь бол өөрчлөн бичсэн. Тэгэхээр энэ авцалдаагүй, хуулиа уншдаггүй, ийм буруу байдлаар иргэнийг хохироох гэсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энд хуулиас гадна ёс суртахууны том зөрчил явж байгаа ... Төрийн эс үйлдэхүй авлигатай холбоотой. Хар замын ажлыг урьдчилж эхэлсэн. Урьдчилж эхэлснээс болоод энэ асуудал сунжирч, би хохироод байгаа юм. Хамгийн онц ноцтой нь. Хоёрдугаарт мэдээлэх үүргээ Орон сууцны газар мэдээлж ажиллаагүй. Эднийх мэдээлээд нэг уулзалт зохион байгуулчих юм бол цэгцрээд явчихна шүү дээ. Энийг нь Нийслэлийн захирагчийн ажлын албанд хугацаат үүрэг өгөөд байна шүү дээ. Б.Т*******ыг оролцуулаад Сонгинохайрхан дүүргийн Засаг даргыг оролцуулаад хугацаатай үүрэг өгч байхад хэрэгжүүлээгүй. Дандаа ашиг сонирхол явж байсан. Хар зам барихтай холбоотой ашиг сонирхол явж байсан. Эцэст нь хэлэхэд миний эс үйлдэхүйгээс болж учирсан газрын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэж өгч Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Н*******аас 130 сая төгрөгийг гаргуулж иргэн Б.Т*******т даалгахаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
3.2. Хариуцагч Н*******рын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч байна. Манай орон сууны бодлогын газартай холбогдуулан 20 сая төгрөгийг нэхэмжлээд байна. Үүнтэй холбоотой шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Тодотгож хэлье. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд иргэдтэй 2 болон 3 талт гэрээ байгуулдаг байсан. Энэ нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор зохицуулагддаг байсан. 2015 оноос өмнө буюу 2015 онд Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль батлагдах өдрийг хүртэл. Энэ зохицуулагддаг байсан журмаараа Н*******а газар өмчлөгч болон эзэмшигч иргэд болон төсөл хэрэгжүүлэгчтэй 2 талт гэрээ байгуулсны дараа 3 тал гэрээ байгуулна. Харин үүнийг төлөөлж Н*******а байгуулна. Харин Н*******ыг төлөөлж тухайн үеийн Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, тухайн үеийн нэршил нь тийм байсан. Дэд бүтцийн газар төлөөлж байгуулна гэсэн байсан. Энэ үүднээсээ 3 талт гэрээгээр хүлээсэн үүрэг нь Н*******а хариуцна. Н*******а 3 талт гэрээгээр хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлнэ. Түүнээс биш тухайн үед Н*******ыг төлөөлөн байгуулсан Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар буюу өнөөдрийн Нийслэлийн Орон сууцны бодлогын газруудад гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх үүргийг хүлээхгүй. Тийм учраас 20 сая төгрөг нэхэмжлэх нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нэмэлтээр тайлбарлахад тухайн үед Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газар иргэдтэй байгуулсан 2 талт гэрээг төсөл хэрэгжүүлэгч компани болон иргэн 2 эхлээд байгуулдаг. Энэ гэрээ байгуулсны дараа Н*******а гуравдагчаар орж ирээд 3 талт гэрээ болдог. 2 талт гэрээ дээрээ төсөл хэрэгжүүлэгч компани болон иргэдийн хооронд ямар хэмжээтэй, хаана, хэдэн м.кв орон сууц өгөх авах талаарх асуудлыг зохицуулж шийддэг. Хоёрдугаарт газар чөлөөлөх, нүүлгэхтэй холбоотой зардлыг хэн нь гаргахыг шийддэг. Гуравдугаарт нь түр суурьшуулахын зардал буюу газар чөлөөлснөөс хойш тухайн иргэн ямар нэгэн газарт амьдарна. Түүнтэй холбогдолтой орон сууц түрээсийн зардлыг нь төсөл хэрэгжүүлэгч шийдэх юм уу, иргэн шийдэх юм уу, эсвэл түүнтэй холбоотой тодорхой хэмжээний зардлыг нь сар бүр төсөл хэрэгжүүлэгч өгөх юм уу гэдэг асуудлыг нь шийддэг. 2 талт гэрээ дээрээ шийддэг. 3 талт гэрээ дээр Н*******а үүнтэй холбогдолтой ямар нэгэн эрх үүрэг хүлээдэггүй ... 2 талт гэрээгээ иргэн өөрөө зардлыг 100% хариуцна гээд биччихсэн байдаг. Гэр хорооллын дэд бүтцийн газар буюу одоогийн Нийслэлийн Орон сууцны бодлогын газар ямар нэгэн хууль болон нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээ дангаараа байгуулаад, гэрээгээр ямар нэгэн мөнгө, зардал өгөх үүрэг хүлээгээгүй байна. Тийм учраас үүнийг харгалзаж үзээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. гэжээ.
3.3. Хариуцагч Н*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны 13/2737 дугаар албан бичиг явсан. Энэ дээр болохоор 2017 онд 5 жилийн хугацаатай газрын эзэмших эрхийг суугаад газраа зориулалтын дагуу ашиглаагүй буюу Газрын тухай хуулийн 40.1.6, мөн сунгах хүсэлттэй холбоотой дуудлага болгосон тул тухайн эрхийг ингээд болж байна гэж үзсэн байна. Авто замын ажилтай холбоотой манай байгууллагад ирээгүй байгаа гэсэн албан баримт бичиг явсан.Үүнтэй холбоотойгоор Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байр суурь нэг байна. гэжээ.
3.4. Хариуцагч Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргах нь. Б.Т*******ын нэхэмжлэлтэй Н*******а бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцагчаар татсан захиргааны хэрэг маргаанд хариуцагч Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Н*******ын 2013 оны А/534 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Ханын материал орчим багц Г блокийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Хера Холдинг ХХК төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан. Н*******ын 2013 оны А/1153 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгчийн нэрийг Х******* ХХК болгон өөрчилсөн. 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 11/30 дугаар 2 болон 3 талт гэрээ байгуулагдсан байна. Тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасан Засаг даргын эрх үүрэгт иргэний оршин байх орон сууцны түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 394 дүгээр захирамжаар 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр сургуулийн урд байрлах үйлчилгээний 500 м.кв талбай бүхий газрыг иргэн Б.Т*******т 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Газар эзэмших эрхийн хугацаа 2017 онд дуусгавар болсон, газар дээр хоосон зориулалтын дагуу ашиглаагүй байсан байна. Б.Т*******ын эзэмшиж байсан газарт авто замын трасст өртсөн буюу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хийгдсэн орон сууцны хороолол доторх авто замын ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 онд эхэлж 2022 онд хийгдэж дууссан байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хууль зүйн агуулгаар нь тодруулбал, Н*******ад холбогдуулан гаргасан Н*******ын гурван талт гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй холбогдох эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хар зам барьснаас гурван талт гэрээ бүрэн хэрэгжих боломжгүй болж, түүнээс хойш 5 жил хохирсон тул уг хохирлыг гаргуулан иргэн Б.Т*******т 500 м.кв газрын нөхөн төлбөрт 130 000 000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 дахь заалтад заасан захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн төрөл байна.
2. Н*******арт холбогдуулан гаргасан Төрийн албаны ажлыг удаа дараа цалгардуулж мэдээллээр хангахгүйгээр чирэгдүүлж, 2017 оноос хүртэл одоо хүртэл Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн хугацаат үүргийг хэрэгжүүлээгүй ажилласан Н*******раас 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага нь мөн адил Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2 дахь заалтад заасан захиргааны байгууллага үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн төрөл байна.
3. Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны байгууллагыг үүргээ биелүүлээгүй гэж буруутгахдаа, нэхэмжлэгч Б.Т*******, төсөл хэрэгжүүлэгч Х******* ХХК болон Н*******а нарын хооронд байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/30 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний[8] 5.1.4-т заасан Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ... мэдээллийн ажлыг зохион байгуулах үүрэг буюу мэдээллээр хангах үүрэг-ээ биелүүлээгүйн улмаас хохирсон гэж маргаж байна.
4. Дээрх 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/30 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 1.1-д Гэрээний зорилго нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Нийслэлийн засаг захиргааны байгууллага, иргэн, төсөл хэрэгжүүлэгч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино гэж, 2.1-д Иргэн, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан хоёр талт гэрээг баталгаажуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн тогтоосон байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэ гэрээний зүйл болно гэж тус тус зааснаас үзэхэд гэрээний зүйлийн онолын дагуу энэхүү гэрээ нь нийтийн ашиг сонирхлыг хангах тодорхой зорилготой байх тул захиргааны гэрээ байна гэж шүүх үзлээ.
5. Мөн дээрх гурван талт гэрээний харилцаанд Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам зэрэг нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгодог хууль тогтоомж үйлчлэхээр зааснаас[9] үзэхэд уг гэрээ нь захиргааны гэрээ болохоор байна.
6. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно., мөн зүйлийн 52.2.5 дахь заалтад хуульд заасан бусад харилцаанд. буюу хот дахин төлөвлөлтийн харилцаанд холбоотойгоор байгуулсан захиргааны гэрээ байна.
7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт Төлөвлөлт гэж захиргааны байгууллага дараах асуудлаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах төлөвлөгөө боловсруулах, түүнтэй холбогдон энэ хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулж, саналыг хянан үзэж батлах ажиллагааг ойлгоно: гэж, мөн зүйлийн 73.1.2 дахь заалтад хот байгуулалт болон газар зохион байгуулалт хийх; гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлон маргаж байгаа эрх зүйн харилцааны агуулга нь захиргааны байгууллагын төлөвлөлтийн эрх зүйн харилцаанд хамаарахаар байна.
8. Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч Б.Т*******ын гаргасан нэхэмжлэл нь явцуу утгаараа гурван талт гэрээний үүрэгтэй холбоотой маргаан боловч өргөн утгаараа захиргааны байгууллагын төлөвлөлтийн үйл ажиллагаатай холбоотой нийтийн эрх зүйн маргаан байна.
9. Н*******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:
10. Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Төлөвлөлтийг хэрэгжүүлэх үүрэг бүхий захиргааны байгууллага болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулна., 79.3 дахь хэсэгт Холбогдох захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй., 79.4 дэх хэсэгт Энэ хуулийн 79.3-т заасан арга хэмжээг авах, эсхүл уг төлөвлөгөөг өөрчлөх боломжгүй бол нөхөн төлбөр олгоно., 79.5 дахь хэсэгт төлөвлөлтийн улмаас урьдчилан таамаглаагүй сөрөг нөлөө хожим бий болсон тохиолдолд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдийн шаардсанаар шийдвэр гаргах захиргааны байгууллагаас тухайн сөрөг нөлөөг арилгах болон багасгах арга хэмжээг авах үүрэгтэй. гэж тус тус заажээ.
16. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж буй аливаа захиргааны байгууллага нь төлөвлөлтийн үр дагавар чиглэж буй иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, холбогдох гэрээгээр тохирсон үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, төлөвлөлтөөс үүдэлтэй аливаа сөрөг нөлөөлөл /үр дагавар/-ийг арилгах арга хэмжээг урьдчилан болон хожим нь авах зэрэг үүрэг хүлээж, хэрвээ сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг аваагүйгээс бусдад хохирол учирвал нөхөн төлөх үүргийг хүлээсэн байна.
17. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын хэлсэн тайлбар зэргээс дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Тодруулахад:
18. Нэхэмжлэгч Б.Т******* нь анх 2000 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2000/1693 дугаартай Газар эзэмших гэрчилгээний[10] дагуу, дараа нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 394 дугаартай захирамжаар[11] тус дүүргийн 6 дугаар хороо, 9 дүгээр сургуулийн урд талд байрлах үйлчилгээний зориулалтаар 500 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр авч[12], мөн өдрөө Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулжээ.[13]
19. Улмаар нэхэмжлэгч нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11/30 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г[14] Х******* ХХК-тай байгуулж, уг гэрээний дагуу өөрийн эзэмших эрхтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 9 дүгээр сургуулийн урд талд байрлах үйлчилгээний зориулалттай 500 м.кв газрыг Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд тус компанийн барих барилгаас 50 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар 2017 оны 3 дугаар улиралд багтаан солихоор тохиролцжээ.
20. Гэвч бодит байдал дээр тухайн орон сууц нь одоог хүртэл баригдаагүй болох нь Н*******раас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 01/348 тоот албан бичигт[15] ... Тус хэсэгчилсэн талбай нь 49.3 га газартай, 243 нэгж талбартайгаас 37 нэгж талбарт газар чөлөөлөлт хийгдэж төслийн хэрэгжилт 21.6 хувьтай байна. Иргэн Б.Т******* нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 2014 оны 11/30 дугаар хоёр талт, 11/30 дугаар гурван талт гэрээг тус тус байгуулсан бөгөөд гэрээг дүгнэсэн материал хадгалагдаагүй байна гэснээс тогтоогдож байна.
21. Мөн 2014 онд хоёр талт болон гурван талт гэрээг байгуулсны дараа буюу 2018 оноос эхлэн нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 9 дүгээр сургуулийн урд талд байрлах үйлчилгээний зориулалттай 500 м.кв газар дээр хороолол доторх автозам баригдаж, 2022 онд барилгын ажил дууссан болох нь шүүхээс хийсэн газрын үзлэг[16], Н*******наас тус шүүхэд ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01-13/2737 тоот албан бичиг[17], Нийслэлийн Замын хөгжлийн газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 04/1014 тоот албан бичиг, түүний хавсралтаар[18] тус тус тогтоогдлоо.
22. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс хороолол доторх автозам барих болсон болон барьж байгаа талаар Н*******а 2014 оны 11/30 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ-ний 5.1.4-т заасан Төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ... мэдээллийн ажлыг зохион байгуулах үүрэг-ийн дагуу мэдээлэх ёстой атлаа огт мэдээлээгүйгээс болж нэхэмжлэгч ямар нэг арга хэмжээ авч чадаагүй, авах боломжийг олгоогүй, улмаар хохирох болсон гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
23. Мөн нэхэмжлэгч нь 2014 оны 11/30 тоот хоёрт талт гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэгч Х******* ХХК-ийн өмнө өөрийн эзэмших эрхтэй Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 9 дүгээр сургуулийн урд талд байрлах үйлчилгээний зориулалттай 500 м.кв газрыг солих үүрэг хүлээсэн байхад тус газар дээр нь нийтийн эзэмшлийн автозам буюу хороолол доторх автозам барьснаас нэхэмжлэгч төсөл хэрэгжүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон, мөн энэ талаар гурван талт гэрээгээр мэдээллийн үүрэг хүлээсэн Н*******аас нэхэмжлэгчид ямар нэг байдлаар мэдэгдэж, арга хэмжээ авах боломжоор хангаагүйгээс нэхэмжлэгчид хохирол учрах эрсдэлийг бодитоор бий болгожээ.
24. Түүнчлэн 2014 онд хоёр талт болон гурван талт гэрээг байгуулсны дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон боловч нэхэмжлэгчийн зүгээс дээрх нөхцөл байдлын талаар холбогдох эрх бүхий байгууллагуудад удаа дараа хандан асуудал тавьсан, тухайлбал, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргад хандсан[19] байхад эрх бүхий байгууллагуудаас ямар нэг арга хэмжээ аваагүй, шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.
25. Үүнээс гадна нэхэмжлэгчээс 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших гэрээ, гэрчилгээгээ сунгуулах тухай хүсэлт[20] өгч байсан боловч тухайн үед нь хариу өгч шийдвэрлээгүй байх тул нэг талаас нэхэмжлэгчийн шууд буруутай үйл ажиллагааны улмаас газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацаа сунгагдаагүй гэж үзэх боломжгүй, нөгөө талаас 2014 оны хоёр болон гурван талт гэрээний дагуу газраа орон сууцаар сольж байгаа гэх нэхэмжлэгчид үүссэн хууль ёсны итгэлийг үгүйсгэх боломжгүй.
26. Иймээс нэхэмжлэгчээс шалтгаалахгүйгээр түүний газар эзэмших эрх дуусгавар болсон, үүний улмаас нэхэмжлэгч нь 2014 онд байгуулсан 11/30 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон, түүнчлэн, энэ нь гурван талт гэрээгээр хүлээсэн мэдээллийн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүй Н*******ын буруутай үйл ажиллагааны улмаас үүдсэн энэ нөхцөлд Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас нөхөн төлбөр олгохыг шаардах эрхтэй гэж шүүх дүгнэлээ.
27. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс нөхөн төлбөрийн дүнг 130 000 000 /нэг зуун гучин сая/ төгрөг гэж тодорхойлсон боловч үүнийг ямар тооцооллын аргачлалаар гаргасан нь тодорхойгүй, мөн эрх бүхий үнэлгээний байгууллагаар энэ дүнг баталгаажуулсан акт хийлгэсэн гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгөөгүй, түүнчлэн, шүүх хуралдаан дээр тодруулахад гаргаж өгөөгүй энэ тохиолдолд шүүх энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
28. Тиймээс нэхэмжлэгч нь нөхөн олговрын дүнг холбогдох баримтуудаар нотлон зөв тодорхойлж, энэ талаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдаж байна.
29. Н*******арт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:
30. Нэхэмжлэгчээс Н*******арт холбогдуулан Төрийн албаны ажлыг удаа дараа цалгардуулж мэдээллээр хангахгүйгээр чирэгдүүлж, 2017 оноос хүртэл одоо хүртэл Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн хугацаат үүргийг хэрэгжүүлээгүй ажилласан Н*******раас 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасныг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзэв. Тодруулахад:
31. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ, ... иргэн Б.Т******* намайг бүтэн 7 жил чирэгдүүлсний, 2014 оноос өнөөг хүртэл 9 гаруй жилд орон байр түрээсэлж, өөрийн болон хүүхдийнхээ 2-3 өрхийг хөлсний байранд аж төрүүлсэн зардлын 40 хувь болох 20 000 000 /хорин сая/ төгрөгийг олгохыг даалгах ... гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн агуулга нь өнгөрсөн хугацаанд өөр газар суурьшин амьдарсны улмаас гарсан зардлыг нөхөн гаргуулахад чиглэж байна.
32. Гэвч нэхэмжлэгч Б.Т******* болон төсөл хэрэгжүүлэгч Х******* ХХК-ийн байгуулсан 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11/30 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-ний 2.6-д ... түр суурьшилтын зардлыг иргэн 100 хувь өөрөө хариуцна. гэж зааснаас үзэхэд өөр газар суурьшин амьдарсны улмаас гарах зардлыг гэрээний нэг тал болох иргэн буюу Б.Т******* өөрөө хариуцахаар хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан байна.
33. Өөрөөр хэлбэл, өөр газар суурьшин амьдарсны улмаас гарах зардал, түүний эрсдэлийн хуваарилалтыг иргэнд хариуцуулсан болох нь тогтоогдлоо.
34. Нөгөө талаас хоёр талт гэрээний нөгөө тал нь төсөл хэрэгжүүлэгч Х******* ХХК байгаа энэ тохиолдолд Н*******рыг түр суурьшилтын зардлын асуудлыг хариуцах этгээд гэж үзэх үндэслэлгүй.
35. Тиймээс энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй бөгөөд харин хариуцагч Н*******рын тайлбар үндэслэлтэй байна.
36. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
37. Шүүх хуралдаанд хариуцагч Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч П. ээлжийн амралтаа авсан гэх тайлбартайгаар оролцоогүй болно.
38. Шүүх хариуцагч Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ирүүлсэн ээлжийн амралттай гэх тайлбар нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй тул хүлээн авах боломжгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, хэргийг шийдвэрлэснийг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, 73.1.2 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.4, 79.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т*******оос Н*******а, Н*******арт холбогдуулан гаргасан Н*******ын гурван талт гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй холбогдох эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хар зам барьснаас гурван талт гэрээ бүрэн хэрэгжих боломжгүй болж, түүнээс хойш 5 жил хохирсон тул уг хохирлыг гаргуулан иргэн Б.Т*******т 500 м.кв газрын нөхөн төлбөрт 130 000 000 /нэг зуун гучин сая/ төгрөгийг гаргуулах, Төрийн албаны ажлыг удаа дараа цалгардуулж мэдээллээр хангахгүйгээр чирэгдүүлж, 2017 оноос хүртэл одоо хүртэл Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өгсөн хугацаат үүргийг хэрэгжүүлээгүй ажилласан Н*******раас 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т******* Н*******а болон Н*******нд холбогдуулан гаргасан Н*******ны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газрын гэрчилгээ, гэрээг нөхөн сунгахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч татгалзсан нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдсан болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ