Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 139/ШШ2024/00033

 

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 139/ШШ2024/00033

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Төрийн банк ХК,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 9-р баг, ******* 16-30 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /ЗЮ*******/, овогт ийн /НЭ/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 6881249, 18 / зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг, арван найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 139/2023/00457/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.,

Хариуцагч Б.*******, хариуцагч С. /цахим/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Төрийн банк нь Б.*******, С. нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 6881249, 18 / зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг, арван найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч Төрийн банк ХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Төрийн банк ХК нь зээлдэгч Б.*******, С. нартай 2021 оны 07 дугаар сарып 05-ны өдөр №МN580034220001860774 дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 6,000,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний /цалингийн зээл/ зориулалтаар зээлдүүлж, зээлдэгчийн МN930034221100021297 тоот дансанд олгосон, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр №МN580034220001860774 дугаартай Зээлцйн гэрээ-г байгуулж, нэмэлтээр 1,500,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хэрэглээний /цалингийн зээл/ зориулалтаар зээлдүүлж, зээлийг зээлдэгчийн MN930034221100021297 тоот дансанд зээлийг олгосон бөгөөд нийт олгосон зээлийн хэмжээ 7,500,000 төгрөг, зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүрийн 2-ны өдөр зээлийн болон хүүгийн төлбөрт тогтмол 266,906.77 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож хийсэн. Зээлийн гэрээний хэрэгжилтийн явцад зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй 540 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг нэг талын санаачилгаар цуцлах үндэслэл бүрдсэн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, биечлэн уулзах, мэдэгдэл хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа тухай сануулж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор урьдчилан мэдэгдсэн. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар гэрээг нэг талын санаачилгаар цуцлах ндэслэл бүрдсэн тул Төрийн банк ХК нь зээлдэгч Б.*******, С. нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж Б.*******, С. нараас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5,836,000.61/ таван сая найман зуун гучин зургаан мянган төгрөг жаран нэгэн мөнгө / төгрөг, зээлийн хүү 965,731.39 /есөн жаран таван мянга долоон зуун гучин нэгэн төгрөг гучин есөн мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,517.18 /далан есөн мянга таван зуун арван долоон төгрөг арван найман мөнгө / төгрөг, нийт 6,881,249.18 /зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг арван найман мөнгө / төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Иймд Б. *******, С. нараас 6,881,249.18 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэхийн шаардлагыг хангуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.*******, С. нартай 2021 оны 07 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 6000000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай олгосон. 2021 оны 12 сарын 22-ны өдөр мөн гэрээ байгуулж нэмж 1500000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай нэмж зээл олгосон. Эргэн төлөгдөх хуваарь сар бүрийн 02-ны өдөр 266906,77 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож уг гэрээг байгуулсан. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлөхгүй байх зөрчлийг удаа дараа гаргаж, 540 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн. Банкны зүгээс зээлдэгчтэй тухай бүр утсаар ярих, мэдэгдэл хүргүүлэх, мэдэгдэх хуудас хүргүүлэх зэргээр зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг урьдчилан мэдэгдсэн. Зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцлах үндэслэл бүрдсэн тул 2023 оны 10 сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 5836000,61 төгрөг, зээлийн хүү 965731,39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79517,18 төгрөг, нийт 6881249,88 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжилсэн мөнгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж өгнө үү гэв.

4.Хариуцагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадуур эмчилгээ хийлгэж байгаа. 2024 оны 02 сарын 15-ны өдөр ажилд явна. Түүнээс хойш зээлээ төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна гэв.

5.Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Зээл авсан нь үнэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Төрийн банк ХХК нь Б.*******, С. нараас 6881249, 18 / зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг, арван найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч нар нь 2021 оны 7 сарын 05-ны өдрийн MN580034220001860774 дугаар, 2021 оны 12 сарын 22-ны өдрийн MN580034220001860774 тоот гэрээ, барьцаат зээлийн гэрээ, түүний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн байна.

3.Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэл /хэргийн 1-2 хуудас/, 2021 оны 7 сарын 05-ны өдрийн MN580034220001860774 тоот гэрээ /хэргийн 5-7 хуудас/, 2021 оны 12 сарын 22-ны өдрийн MN580034220001860774 тоот гэрээ /хэргийн 8-10 хуудас/, зээлийн дансны харилцагчийн хуулга /хэргийн 11-13 хуудас/ Төрийн банкны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 14-р хуудас/, 2023 оны 10 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл /хэргийн 16-р хуудас/, 2023 оны 04 сарын 04-ний өдрийн 06 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хэргийн 17-р хуудас/ баримтуудаар Төрийн банк болон Б.*******, С. нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан, зээл төлөгдөхөө больсноос хойш банк зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан болох нь тогтоогдож байна.

4.Талуудын маргааны зүйл нь зээлийн гэрээний 6881249, 18 / зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг, арван найман мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба талууд зээл олгосон эсэх, үнийн дүн зөв эсэх талаар маргаагүй байна.

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. 2021 оны 12 сарын 22-ны өдрийн MN580034220001860774 тоот барьцаат зээлийн гэрээний 6 дахь хэсгийн 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа, дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээ дуусгавар болно гэжээ. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож байгуулсан байх ба гэрээг байгуулсан эсэх талаар хариуцагч маргаагүй байх тул гэрээний дээрх заалтыг үндэслэн нэхэмжлэгч зээлийн нийт төлбөрийг бүрэн төлөхийг шаардах эрхтэй байна.

6.Хариуцагч Б.*******, С. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбарыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч нарт хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар ******* овогт *******ын ******* /ЗЮ*******/, овогт ийн /НЭ/ нараас зээлийн гэрээний үүрэгт 6881249, 18 / зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун дөчин есөн төгрөг, арван найман мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 -д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125050 /нэг зуун хорин таван мянга тавин / төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, С. нараас 125050 /нэг зуун хорин таван мянга тавин / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.*******