Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2024/00338

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 135/ШШ2024/00338

Дархан-Уул аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00317/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, Өлзийт баг, Үйлдвэрийн хэсэг *******,******* оршин суугаа, утас *******, *******, Зааны бор овогт *******  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт *******,******* оршин суугаа, утас *******, Сартуул овогт *******,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 32 дугаар хороо, Алтан өлгий , оршин суугаа, утас , Боржигон овогт нарт холбогдох,

7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч /цахим/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч /цахим/,

Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Алтжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

“... Би гэх хүнтэй 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ачааны HINO маркийн ачааны автомашиныг 45,000,000 төгрөгөөр тооцож, 17,500,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн сар бүр 750,000 төгрөгийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон боловч нэг ч төгрөг өгөөгүй байна.

2021 оны 11 сараас хойш удаа дараа мөнгөө авахаар ******* дугаартай утас руу нь залгахад “...мөнгөтэй болоод өгнө, машинаа барьцаанд тавьсан байсан болохоор өртэй болоод өгч чадахгүй байна” гэдэг байсан боловч 2022 оны 10 сард Улаанбаатар хотод очиж уулзаж үлдэгдэл 7,500,000 төгрөгийг өгөхгүй шүүх, цагдаагийн байгууллагад хандаарай гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд гоос 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс бүрэн хэмжээгээр татгалзаж байгаа дараах үндэслэлүүд байна. Учир нь энэ ачааны машиныг гэдэг хүнээс би худалдаж аваагүй манай хадам аав гэдэг хүн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тай худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлээд 50,000,000 төгрөгөөр худалдан авсан юм. Хадам аав нь уг машиныг худалдаж авахдаа "" Банк бус санхүүгийн байгууллагад 25,000,000 төгрөг байршуулж 25,000,000 төгрөг тус байгууллагаас зээлж зээлийн гэрээг 2021 оны 10 сарын 15-ны өдөр байгуулж мөн өдрөө "" ББСБ-ын Хаан банкан дахь тоот данснаас эзэмшлийн Хаан банкан дахь тоот данс руу 50,000,000 төгрөгийг 2021 оны 10 сарын 15-ны өдөр бэлэн бусаар шилжүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж надтай ачааны автомашин худалдах худалдан авах гэрээг 2021 оны 10 сарын 17-ны өдөр гэрээ хийж 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар, 17,500,000 төгрөгт автомашин оролцуулаад бэлэн 20,000,000 төгрөг аваад үлдэгдэл 7,500,000 төгрөгийг 2022 оны 8 сарын 25-ны дотор төлж барагдуулна гэж тохирсон гэж үндэслэлгүй худал нэхэмжлэл гаргасан байна.

Манай хадам аав ачааны автомашин авах гэрээг тай байгуулах үед миний бие байлцаагүй. Манай хадам аав эхнэр хүүхдийн хамт хөдөө амьдарч байсан утас нь холбогдохгүй байсныг далимдуулж 2022 оны 8 сарын 25-ны өдөр надтай уулзаад танай аав надад 7,500,000 төгрөгийн өртэй чи энэ дээр гарын үсэг зурчих гээд байхаар нь би хадам аав руугаа залгахад утас нь холбогдохгүй болохоор үнэхээр л өртэй юм байх гэж бодоод бичиж өгсөн бичгэнд гарын үсэг зурсан юм. Сүүлд нь хадам аав тай холбоо бариад асуухад автомашины үнийг бүрэн төлсөн ямар ч өр төлбөр байхгүй гэж хэлээд худалдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтыг надад өгсөн юм. Иймд би энэ хэргийн хариуцагч биш гэдэг хүнээс би автомашин худалдаж аваагүй энэ хүнтэй ямар нэгэн өр авлага байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:

“... Миний бие нь тай hino маркийн автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хийж автомашинаа банк бус санхүүгийн байгууллагад тавьж төлбөрөө төлсөн байдаг. Төлөхдөө 20,000,000 төгрөгийг дансаар, 7,500,000 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл 17,500,000 төгрөгөнд өөрийнхөө prius-20 маркийн авто машинаа нэр дээр шилжүүлэн төлбөрөө бүрэн төлж дууссан. Бүх төлбөр тооцоогоо төлөөд дууссан байтал 7,500,000 төгрөг шүүхээр нэхэмжлээд орж ирж байгааг ойлгохгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гийн болон нарын хоорондын ямар гэрээ хийгдсэнийг бол би мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 2/, Баталгаа /хх-ийн 3/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 26/,  зэргийг,

Хариуцагч гоос хариу тайлбартайгаа холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хх-ийн 15/, ХААН банкны шилжүүлгийн баримт /хх-ийн 16/, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 17/, улсын дугаартай тээврийн  хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 18/, зээлийн гэрээ /хх-ийн 19/, зээлийн эргэн төлөлтийн  хуваарь /хх-ийн 21/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилүүлэх гэрээ /хх-ийн 22/, зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр дугаар захирамжаар ХААН банкнаас дансны хуулга /хх-ийн 32-34/, гэрчийн мэдүүлэг /хх-ийн 35-38/, дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Автотээврийн төвөөс Hino Profia маркын автомашины дэлгэрэнгүйг лавлагаа /хх-ийн 116-117/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар шүүх бүрдүүлсэн.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            2.Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар татан оролцуулсан байна.

            3.Хариуцагч нь гэрээгээр үүрэг хүлээгээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хамтран хариуцагч нь автомашины үлдэгдэл төлбөрийг бэлнээр төлсөн үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            4.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг ...Би 2021 оны 10 сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлийн Hino Profia маркийн ачааны автомашинаа зарахаар зар өгсөн. Зарын дагуу , эхнэрийн хамт, хадам аав болох нар ирсэн. Маргааш худалдан авахаар болоход хамт нотариат дээр очиж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Би өөрийн автомашинаа 45 сая төгрөгөөр худалдсан боловч нь ББСБ-д автомашиныг барьцаалж урьдчилгаа мөнгө төлөхөөр гэрээг 50 сая төгрөгөөр хийсэн. Гэрээ байгуулсан өдрөө миний дансанд 50,000,000 төгрөг шилжүүлсэн боловч уг өдрөө буцаагаад 50,000,000 төгрөгөө авсан. Автомашины төлбөрт тооцон Приус маркийн автомашиныг 17,500,000 төгрөг, бэлнээр 20,000,000 төгрөг нийт 37,500,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байсан тул той холбогдоход 750,000 төгрөгөөр 2021 оны 11 сарын 17-ны өдрөөс эхлэн 2022 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл төлөхөөр баталгаа гаргаж өгсөн. Гэвч төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул , нараас 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

            5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2021 оны 10 сарын 15-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр нь өөрийн өмчлөлийн арлын дугаартай, улсын дугаартай, Hino Profia маркийн, 2004 онд үйлдвэрлэгдсэн, ногоон өнгийн ачааны автомашиныг д 50,000,000 төгрөгөөр худалдахаар, төлбөрийг төлж дуусахаас өмнө бүртгүүлнэ, ББСБ-ын зээлээр төлбөрийг тухайн өдрөө төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулжээ.

Дээрх гэрээний дагуу тухайн өдрөө нь автомашиныг Капитал ББСБ-ын өмчлөлд шилжүүлж, Капитал ББСБ-тай байгуулсан гэрээний дагуу нь 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн, улмаар нь буцаан шилжүүлсэн үйл баримт худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбар, Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн лавлагаа, 2021 оны 10 сарын 15-ны өдөр ББСБ, нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, гэрч мэдүүлэг зэрэг нотолгооны хэрэгсэлүүдээр тогтоогдож байна. / хх-ийн 19-22, 33-34, 36-38 дугаар тал, 116-117,122-125 дугаар тал/

6.Хэдийгээр , нар нь гэрээндээ автомашины төлбөрийг 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэж тусгасан боловч уг автомашиныг 45,000,000 төгрөгөөр худалдсан, худалдан авсан, автомашины үнэд нь Приус маркийн автомашиныг 17,500,000 төгрөгөөр тооцож өмчлөлд шилжүүлсэн, бэлнээр 20,000,000 төгрөг өгсөн талаар талууд маргаагүй.

7. Иймд нэхэмжлэгч , хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдан авагчид худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

8.Хариуцагч автомашины үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөгийг дараа нь бэлнээр автомашин дотор бэлнээр өгсөн талаар маргаж байгаа боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

9.Хариуцагч нь гэрээ байгуулаагүй гэрээний нэг тал биш гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа боловч хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан Баталгаагаар ачааны машины үлдэгдэл төлбөр 7,500,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 17-ны өдрөөс 2022 оны 8 сарын 25-ны өдрийг хүртэл 750,000 төгрөгөөр төлж барагдуулах, төлбөрийг сар бүрийн 25-нд төлөөгүй тохиолдолд хоногийн 0,5%-ийн алданги төлөхөөр үүрэг хүлээсэн байна.

10.Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д Үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно, 234.2-т Хуульд өөрөөр  заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ, 234.3-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол баталгаа гаргагч нэг талын санаачлагаар гэрээг цуцалж болохгүй гэжээ.

Дээрх баталгаанд гарын үсэг зурсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул хариуцагч нь гэрээний үүргийг гүйцэтгэхээр үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж өгсөн гэж үзэх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар гэрээний үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагч хариуцагч гоос шаардах эрхтэй байна.

11.Иймд хариуцагч гоос 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д заасныг баримтлан хариуцагч гоос 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч гоос 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА