Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0582

 

Нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ би, Д.Н*******ын нэхэмжлэлтэй, Н*******гад холбогдох "...Н*******гын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Г*******ын Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох... шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Н******* нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Д******* овогтой Н******* миний бие 2023.05.12-ны өдөр Н*******гын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Г.Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэж нэхэмжлэл гаргасан билээ. Учир нь тус нэгж талбар дээр миний бие 2010 оны 10 дугаар сард 500 м.кв газрыг байшингийн хамт О.А******* гэх хүнээс худалдаж авсан билээ. Гэтэл уг байшинтай хэсэг нь миний өөрийн эзэмшлийн нэгж талбар дээр бус байсан бөгөөд уг байшин байсан талбайг Г.Б******* 2014 онд өмчилж авсан байна. Иймд би өөрийн байшингаа алдахад хүрсэн тул нэхэмжлэл гаргасан болно. Зүрх-Уулын ******* тоотын өмчлөгч Г.Б*******тэй ярилцаж тохиролцсоны үндсэн дээр уг газрыг үнэ тохиролцож миний бие худалдаж авсан тул нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Н******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Н******* нь "Н*******гын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Г*******ын Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул түүнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Н******* нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Д.Н******* "Н*******гын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн А/******* дугаар захирамжийн Г*******ын Б*******д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ