Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 150/ШШ2024/00067

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

              ******* аймгийн ******* сум дахь Сум дундын  шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, .... дүгээр баг ..... тоотод оршин суух иргэн ******* овогт*******ын *******ын (РД:*******) нэхэмжлэлтэй

     Хариуцагч: ******* аймаг, ******* сум,  ******* ..... дугаар баг, Хөдөө оршин суух ******* овогт ийн т (РД:) холбогдох 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг  хянан хэлэлцэв

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.*******, хариуцагч М. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  О.Номин  нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь М.т холбогдуулан 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие С.******* нь М.тай худалдах-худалдан авах гэрээг амаар хийсэн. Учир нь М. ах надад хэлэхдээ “...Хөдөө аж ахуйг дэмжих сангаас миний хүү зээлээр трактор, тармуур, хадуур, хаман боогч авсан байгаа юм. Би нэгэнт ажиллуулж чадахгүй юм чинь чи зээлээр авахгүй биз ..." гэсэн саналыг анх надад тавьсан юм.

Миний зүгээс тухайн зарах гэж байгаа техникүүдийг очиж үзээд боломжийн байсан учраас худалдаж авахаар тохиролцсон. М. ах дээрх техникүүдийг миний өөрийн хүү Хөдөө аж ахуйг дэмжих сангаас гэрээгээр худалдан авсан, гэрээний үүрэгт орон сууц барьцаанд байгаа, чи зээлийг чи өөрийн нэр дээр шилжүүлээд авчих, эхний ээлжинд зээлийн төлөлт 32.000.000 төгрөгийг төлөөд техникүүдээ надаас хүлээгээд авчих, явцын дунд хоёулаа Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр очоод зээлийг чиний нэр лүү шилжүүлье гэж тохиролцсон.

Ингээд тохиролцсон ёсоор өөрийн эхнэрийн ны .......... тоот данснаас М.ын ны .............. тоот данс руу 2022 оны 6-р сарын 2-ны өдөр "............ трактор" гэх утгаар 19.500.000 төгрөгийг, мөн дээрх дансаар хариуцагчийн данс руу 2022 оны 6-р сарын 21-ний өдөр "............р трактор" гэх утгаар 7.000.000 төгрөг төгрөгийг шилжүүлсэн.

Мөн  өөрийн  төрсөн  дүү  ийн  эхнэр  ийн  Хаан  банкны ............  тоот дансаар өдөр "..............." гэх утгаар 8.500.000 төгрөг нийт 35,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Ингээд М.аас 2022 оны 7-р сарын 20-ны өдөр Оросын Холбооны Улсад үйлдвэрлэсэн "Беларусь-81" маркийн трактор, ГВР-630 маркийн тармуур, КДН-210 маркийн хадуур, ППТ-160 маркийн хаман боогчийг тус тус хүлээж авсан.

Ингээд тохироцсон ёсоор Хөдөө аж ахуйн яаман дээр 2022 оны 9-р сард очоод гэрээг өөр дээрээ шилжүүлж авах гэсэн боловч тус яамны холбогдох ажилтан 2021 оны 9­р сарын 09-ны өдрийн "Трактор, хөдөө аж ахуйн техник худалдах, худалдан авах №БелТТ-21/112-04 тоот гэрээ"-гээр Хөдөө аж ахуйг дэмжих сан болон ДМ86112711 регистрийн дугаартай нарын хооронд гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 9-р сарын 9-ны өдөр дуусна, нэгэнт тэй гэрээ байгуулсан учир Хөдөө аж ахуйг дэмжих сан гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй, тантай зээлийн гэрээг байгуулах үндэслэлгүй гэж хэлж татгалзсан.

                  Энэ нөхцөл байдлаас болж анх надад хэлж ойлгуулсан зүйл буруу болсон. Тодруулбал М.ын хүү тухайн зээлийг аваагүй гэдэг нь, мөн зээлийн гэрээг М.ын хүү биш өөр гэдэг хүн авсан болох нь, мөн М.ын хэлснээр "...эхний зээлийг төлөөд гэрээг чиний нэр дээр болгож шинэчилж өгөөд гэрээгээрээ чи цааш нь төлөөд явах боломжтой...." гэж хэлсэн нь худал болж ийм шалтгааны улмаас бидний хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээ бодит байдал дээр гэрээний эрх шилжихгүй болох нь тогтоогдсон.

Ингээд М. нь надад техникүүдээ зарсан мөртлөө Хөдөө аж ахуйн яамнаас гэрээ шилжих боломжгүй болмогц техникээ буцааж авъя гэж хэлээд намайг цагдаагаар шалгуулсан. Мөн надаас дээр дурьдсан бүх техникүүдээ авсан мөртлөө миний түүнд шилжүүлсэн 35.000.000 төгрөгийг надад буцааж өгөхгүй байна. Иймд техник худалдан авах зорилгоор М.т шилжүүлсэн 35.000.000 төгрөгийг надад буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2022 оны 6 сарын 20-ны өдөр би гэж хүнээс МТЗ 82 трактор, хаман боогч, дискэн хадуур, тармуур, иж бүрэн техник аваад 9 сарын 20-ны үед 10 сарын эхээр буцааж техникийг өгсөн. 9 сарын 2-ны өдөр төлөх байсан төлөлт 27,000,000 төгрөгийн араас 32,000,000 төгрөг болгож нэхэмжилсэн. Ингэж наймаа буцсан. 10 сарын эхээр надаас трактороо аваад явсан. 35,000,000 төгрөгийн барьцаанд хаман боогч, дискэн хадуур, тармуур байсан. Цагдаагийн байгууллагад миний юмыг өгөхгүй байна гээд гомдол гаргаад цагдаагаар надаас эдгээр юмаа хүлээж авсан. 2023 оны 10 сарын 16-ны өдөр надад 10,000,000 төгрөг өгнө бусдаар юм өгч чадахгүй гэж хэлсэн. Иргэний хэргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлах дээр эвлэрээгүй тул би шүүхэд өгсөн.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр очиж нэр шилжүүлэх гэхэд та нар анхнаасаа өөрсдөө авч хэрэглэхгүй яасан юм бэ гэсэн. Би төмсөө зараад хотод байхдаа Хөдөө аж ахуйн яам дээр , бид нар уулзахад яамны хүн болохгүй та зөвхөн урьдчилгаагаа өгөөд одоо 4 жилийн төлөлтөө хийж дууссаны дараа та нар наймаагаа хий гэсэн. Та нарын зоргоор байрны ордер чөлөөлөхгүй гэсэн. 9 сарын 2-ны өдрийн төлөлтийг яагаад төлөөгүй вэ гэхээр би руу залгаад евро хэдтэй байгааг асуухад 3,300 төгрөг гэж хэлсэн. Монгол мөнгөнд шилжүүлж үзэхэд эдгээр нь 27,000,000 төгрөг болж байсан. Манай нутгийн хүмүүс бид хоёртой адилхан ийм наймаа хийсэн байсан. надад 32,000,000 төгрөг миний данс руу хий гэсэн. Би хэлэхдээ энэ мөнгө чинь яаманд өгөх мөнгө юм биш үү гэхэд үгүй миний данс руу 32,000,000 төгрөгөө хий гэсэн. Хүмүүс яагаад 27,000,000 төгрөг өгөөд би яагаад 32,000,000 төгрөг төлөөд байгаа юм бэ гэхэд зүгээр дуугүй миний данс руу мөнгөө хий гэсэн. Би яаманд 27,000,000 төгрөг тушаах байхад надаас 32,000,000 төгрөг нэхээд 5,000,000 төгрөг илүү авах гээд байхаар нь бүтэхгүй юм байна гэсэн. 9 сарын 20-ны үед хадлангийн үе дуусаж байхад надаас трактороо ирээд аваад явсан. Би Нямаагийн Батсайхан гэж айлын гаднаас энэ техникүүдийг хүлээж авсан. Одоо надад зургууд нь байгаа. Тухайн үед дарж байсан баримт миний утас дээр байгаа, Манай эхнэр Төмөрцоожийн Цэцэгмаагийн данснаас  мөнгө шилжүүлсэн гэв.

 

     Хариуцагч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тракторыг 7 сарын 20-ны өдөр авсан гэж байна. Манайх 5 сарын 20-ны үед зусландаа буусан. 5 сарын 25-ны үед дүүтэйгээ ******* ирээд надад трактороо зараач гэсэн. Би эхэлж санал тавиагүй. 2 хоногийн дараа хүрээд ир эзэнтэй нь яръя гэж би хэлсэн. Урьдчилгаа 6 сарын 02-ны өдөр 19,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үлдсэнийг нь өгөөгүй тул нөгөө хүн нь надаас мөнгөө нэхээд байсан би *******т хэлэхэд 6 сарын 21-нд 7,000,000 төгрөг шилжүүлсэн. Трактороо авсны дараа бусад техникээ өөрөө авсан. Би хооронд нь зуучилж өгсөн. Энэ миний зүйл биш. Би хүний зүйлийг зарах боломжгүй.

 Өөрийн хүү нь гэрээ хийсэн гэж бичсэн байна. Би өөрийнхөө зээг миний хүү гэж дууддаг. Манай эгчийн хүүхэд байгаа юм. хотод өөрийн зээ хүү г 8 сарын 10-ны үед *******тай уулзуулсан. Шуудай төмс 100,000 төгрөг хүрэх үед ******* төмсөө зарах гээд хотод ирэхдээ уулзсан. Хөдөө аж ахуйн яам дээр очиход анхны төлөлт 9 сарын 2-ны өдөр байсан, анхны төлөлт хийсний дараа нэр шилжүүлнэ гэж яамнаас хэлсэн. Би 3 өрөө байраа барьцаанд тавьсан байсан тул чөлөөлж өг урьдчилгаагаа өгсөн юм чинь ямар ч асуудал байхгүй гэж *******т хэлээд гэрээ хийсэн хүнтэй нь уулзуулж өгсөн.

8 сарын 20-ны үед бид нар уулзахад ******* төмс тариад 100,000,000 төгрөг хийсэн төлөх боломжтой гэж д хэлсэн би хажууд нь байсан. 9 сарын 2-ны өдрийн төлөлтөө хийгээгүй тул Хөдөө аж ахуйн яамнаас над руу яриад зээлээ төл гэхээр нь би д хэлсэн. Эхний төлөлтөө хийгээгүй тохиолдол нэр шилжүүлэхгүй гэсэн. Урьдчилгаа мөнгөө авсан тул барьцаанд байгаа 3 өрөө байрыг чөлөөлөх тухай асуудал тавьсан. Гэтэл төлөлт хийгдээгүй бүх зүйл хойшлоод 11 сар болоод та миний техникийг буцааж өг гэсэн.

Хэдийгээр миний зээ хүү ч гэсэн төлөлттэй холбоотой бас еврогийн алдагдалд орох гээд байна энэний учрыг ол гэсэн. Би *******ыг цагдаад өгсөн. Энэ дээр нарийн ярих зүйл их бий. Миний хүлээлгэж өгсөн хадуур байхгүй, хаман боогч нь шал өөр хаман боогч байсан. Хүмүүс надад хэлэхдээ чи *******аас юу ч олж авч чадахгүй шүү гээд байсан. Өгсөн болгоныг нь хуучин байсан ч хамаагүй би аваад д өгсөн. , ******* хоёрын хооронд би зуучилж өгсөн. хэлэхдээ би техникээ  өгч хавар, намар хэрэглүүлээд үрэн таран болгосон. Би түрээслээгүй, худалдах худалдан авах тохиролцоо хийсэн. Би урьдчилгаа мөнгийг буцааж өгөхгүй гэж надад хэлсэн. Энэ тохиролцооны мөнгийг гийн дансаар өгсөн. гийн өмчлөлд байгаа техник хэрэгсэл энэ маргаан, нэхэмжлэлийг г оролцуулан шийдэж өгөхийг хүсэж байна.

 Би трактороо 11 сарын 20-ны үед авсан. 9 сарын 20-ны үе чинь эд хадлангийн үе байдаг. Тэр үеэр ******* энэ техникээр 10 нуруу хийгээд 65,000,000 төгрөгөөр Хөвсгөл аймаг руу зарсан. 11 сард би эхлээд трактороо дангаар нь авсан. Авах гээд очих би хүргээд өгье гээд ээж, дүү бас нэг эмэгтэй хүнтэй цагаан өнгийн машинтай дагаж ирж өгсөн. Би Баруунбүрэнээс мөнгө авах гээд явж байна трактор түр энд байж байг би мөнгөө өгнө гээд бүгд яваад өгсөн. Ингээд алга болчихсон. 32,000,000 төгрөг хий гэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Би 8 сарын 10-ны үед тэй уулзуулаад энэ учраа та 2 ол гэж хэлсэн. Надад рүү мөнгө шилжүүлсэн баримт байхгүй,бид нар ах дүү хүмүүс оронд нь овьёос авсан билүү санахгүй байна. Бид нар хоорондоо яаж өгч авалцсан нь сонин биш гэв.

 Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан:

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн ******* сумын сум дундын шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 150/ЭТ2024/00001 тоот “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай” тэмдэглэл,

 ны 2022 оны 06 дугаар сарын 02-ний өдөр 19,500,000 төгрөг М.т шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт,

ны 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 7000,000 төгрөг М.т шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, 8,500,000 төгрөг ............ данс руу шилжүүлсэн дансны хуулга,

2023 оны 08 дугаар 16-ний өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №БелТТ-21/112-04 тоот “Трактор, Хөдөө, Аж ахуйн техник худалдах, худалдан авах” гэрээ, фото зураг, ******* аймгийн ******* сум дахь сум дундын прокурорын газрын прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 13-ний өдрийн 146 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, С.*******ын ............тоот гэрлэснийг бүртгэлийн лавлагаа,

Хариуцагчийн гаргаж өгсөн: 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №БелТТ-21/112-04 тоот “Трактор, Хөдөө, Аж ахуйн техник худалдах, худалдан авах” гэрээ, ны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх С.*******ын иргэн М.аас 35,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Иргэн 2021 оны 09-р сарын 09-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сантай трактор, хөдөө аж ахуйн техник худалдах худалдан авах гэрээ хийж "Беларусь-81" маркийн трактор, ГВР-630 маркийн тармуур, КДН-210 маркийн хадуур, ППТ-160 маркийн хаман боогч авчээ. (х.х-ийн 14-26-рт)

Дээрх хөдөө аж ахуйн техникүүдийн иргэн М.  С.*******т зарахаар тохирч урьдчилгаанд 35,000,000 төгрөг өөрийн дансаар хүлээж авсан бөгөөд  зээл төлөлт хугацаандаа хийгээгүй үндэслэлээр иргэн М. өөрийн хөдөө аж ахуйн техникүүдийн буцаан авсан байна. Нэхэмжлэгч С.******* нь 35.000,000 төгрөгийг өөрийн эхнэр болон ийн данснаас шилжүүлсэн байна. нь өөрийн хөдөө аж ахуйн техникээ С.*******аас буцаан авсан болно.

Дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

Хариуцагч М. нь иргэн гийн 2021 оны 09-р сарын 09-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сантай байгуулсан  трактор, хөдөө аж ахуйн техник худалдах худалдан авах гэрээний  үүргийг нэхэмжлэгч С.*******т шилжүүлэхээр амлан өөрийн дансанд 35,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. (х.х-ийн 7-9-рт)

Иргэн нь өөрийн өмч болох хөдөө аж ахуйн техникүүдийг  С.*******т шилжүүлэн өгсөн боловч  урьдчилгаа хугацаандаа төлөөгүй гэсэн шалтгаанаар буцаан авсан.

Нэхэмжлэгч С.******* нь өөрийн хөрөнгө болох 35,000,000 төгрөгийг М.т шилжүүлэн өгөх үүрэгтэй гэж ойлгон шилжүүлсэн байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д “ Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй:

492.1.1 “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон”  гэжээ.

Хөрөнгө олж авсан этгээд болох М., үүрэг гүйцэтгэгч болох С.******* нарын хооронд үүрэг үүсээгүй тул хөрөнгө шилжүүлсэн этгээд болох С.******* нь хөрөнгөө  буцаан шаардах эрхтэй гэж дүгнэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар М.аас 35,000,000 төгрөг гаргуулан С.*******т олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.аас 333,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгов.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч М.аас 35,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч М.аас 333,250  төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.

     3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА