| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2022/00527/И |
| Дугаар | 149/ШШ2024/00081 |
| Огноо | 2024-02-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 149/ШШ2024/00081
2024 оны 02 дугаар
сарын 29-ний өдөр Дугаар 149/ШШ2024/00081 Мандал сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Улаанбаатар хот ******* дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг цогцолбор ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* ******* /*******, утас-*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Дархан-Уул аймгийн 10 дугаар баг, 5 дугаар байр тоотод оршин суух, Боржигон овогт ******* *******/рд:*******/
Хариуцагч:Улаанбаатар хот ******* дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хороолол тоотод оршин түр оршин суух, БНХАУ-ын Тун лян хот дүүрэг Дүн-Фан Б1 дүгээр байр тоотод оршин суух, Тун Жөү ХХК-ний /гүйцэтгэх захирал ажилтай Лян /рд:/-д холбогдох
Орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулах, Улсын бүртгэлд бүртгүүлэх, Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын 79 тоотод байрлах 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч ХХК-ний Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын 79 тоот хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч ХХК-ний захирал Лян /онлайн/, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тулга/онлайн/, хариуцагч Р.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.******* би Тунжөү ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, тус компанийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн нутаг дэвсгэрт барьсан 96-н айлын орон сууцнаас 15.78 м.кв хэмжээтэй, 2 өрөө орон сууцыг худалдан авсан. Ингэхдээ Тунжөү ХХК-ийн гүйцэтгэх захирал Лянхуа гэгч нь м.кв-ыг нь 1000000 төгрөгөөр худалдахаар тохирсон боловч бичгээр гэрээ байгуулахдаа баахан шалтаг тоочин, м.кв-ыг нь 1250000 төгрөгөөр тооцож байгуулсан. Тэгээд амаараа болохоор яг төлөхдөө 1000000 тооцож, сар бүр хувааж төлөөрэй гэж хэлсэн. Мөн Лянхуа нь намайг байрны нийт үнийн дүнгийн 30 хувийг төлчхөөд байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаарай гэж хэлсэн. Ингээд и гэрээний дагуу 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 34,390,000 төгрөгийг Тунжөү ХХК-ийн дансанд төлсөн боловч өнөөдрийг хүртэл миний байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа бөгөөд байрны үнээ нэмнэ гэж хэлэлцэн тохирсноос өөр зүйл ярьж, миний эрх ашийг хохироож байна. Мөн тус компанийг төлөөлж, бидэнд зуучлан уг байрыг борлуулж байсан Мандал сумын иргэн Р_*******ыг хамтран хариуцагчаар татаж байна. Р.******* нь Тунжөү ХХК-ийг төлөөлөн бидэнд орон сууц худалдан авах зөвлөгөөг өгч тайлбарлан, бичиг баримтуудыг бүрдүүлж өгч байсан. Р.******* зуучлаагүй бол би уг байрыг худалдан авахгүй байсан учраас түүнийг хамтран хариуцлага үүрэх ёстой гэж үзэж байна. Тунжөү ХХК нь хэдийгээр Улаанбаатар хотын хаягтай хэдийн ч ажил хэргээ голчлон Сэлэнгэ аймгийн Мандал суманд явуулж, тус суманд орон сууц барьж борлуулдаг компани юм. Мөн нэхэмжлэлийн хамтран хариуцагч Р.******* нь тус суманд оршин суудаг учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15-р зүйлийн 15.3 дахь хэсэгт Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн үзэмжээр хариуцагчдын аль нэгний оршин суугаа газрын шүүхэд гаргана, Мөн хуулийн 14.2 дахь хэсэгт Хариуцагч хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага байгаа газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах газрыг сонгон авах боломжтой байх тул Тунжөү ХХК-ийн ажил хэргээ голчлон явуулдаг, мөн 1 хариуцагч нь оршин суугаа газар болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Тунжөү ХХК нь хэлэлцэж тохирсноосоо буцаж, байрны үнийн ихэнх хувийг төлж дууссан байхад өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзан, байрны үнийг дахин нэмнэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир орон сууц захиалан бариулах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Жаргалант хотхоны 96-н айлын орон сууцны 79 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч миний нэр дээр гаргуулж өгнө үү... гэжээ. ...
Нэхэмжлэгч П.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Анх 2015 онд энэ ******* надад анх энэ байрыг санал болгосон. Одоо манай энэ 96 айл ингээд айлууд оруулж байгаа. Манай дээр ийм ийм тоотын ийм байр байгаа. Ингээд манай байрны эзэнтэй уулзаад ингээд байр зээлээр болоод банкаар ингээд хувь лизингээр авах боломжтой гэж анх надад санал болгосон. Тэгээд би тэрнийх нь дагуу гэрээ хийсэн. Гэхдээ би анх би банканд хамрагдах боломжгүй 8%-аар авах боломжгүй учраас хувь лизингээр хийгээд орж болох уу гэхэд болно гэж хэлээд ингээд Ли Лянхуатай намайг холбож өгч, тэгээд гэрээ хийгээд орсон. Тэгээд орсны дараа энэ 2 байнга ээлжлээд л хоёулаа надаас ингээд мөнгө нэхдэг. Одоо тэдэн төгрөг эдэн төгрөг тийм мөнгө өгөөдөх, ийм мөнгөө өгөөдөх гээд л. Би ерөөсөө тэр мөнгөө би ерөөсөө тасралтгүй ингээд 2018 он болтол өгсөн. Тэгээд намайг анх угаасаа хувь лизингээр тохирохдоо нийт байрны мөнгө төлсний урьдчилгааны 17 сая төгрөг 30%-аа төлөөд бүүр цаашилбал 50%-аа төлчих юм бол чамд үл хөдлөхийг чинь гаргаж өгнө гэж хэлээд би мөнгөө төлчхөөд 50 хувьдаа хүргээд үл хөдлөхөө гаргуулъя гэхэд 2018 онд Батцэцэгтэй шүүхийн маргаантай гээд Н.Батцэцэг гэдэг хүн нь болохоор би энэ 96 айлын эзэн нь би байгаа юм. Та нар энэ хүнд Ли Лянхуа гэж хүнд мөнгө төгрөг өгөөд янз бүр болчихсон ийм тохиолдол та нарын хохирлыг би барагдуулахгүй гээд би энэ постууд ороод 96 айл дээр уулзалт хийхэд нь энэ Батцэцэгтэй очиж уулзчихаад би Лянхуа эгчтэй уг нь ярьсан. Ингээд ийм ийм болоод байна шүү дээ. Миний бичиг баримт ингээд гар...таны бичиг баримтыг гаргаж өгнө одоо энэ байр маань битүүмжид орчихсон байгаа. Энэ хүнтэй шүүх хурал дууссаны дараа үл хөдлөхийг чинь гаргаж өгнө гэж хэлээд одоо болтол байхгүй. Тэгээд тэр Батцэцэгтэй нь шүүх хурал нь юм хум нь дууссаны дараа миний бичиг баримтыг ингээд гаргаад өгөөч гэнгүүт өөдөөс над руу ингээд метр квадратыг нь 1250000 төгрөгөөр ав үгүй бол би өгөхгүй гэж хэлсэн. Тэгээд би ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Би одоо ордероо л гаргуулмаар байна. Энэ хугацаанд би нээрээ их юмаараа хохирч бас л хэцүү л байна. Энэ хооронд бас баримт хуурамчаар үйлдсэн гээд цагдаад өгч, намайг бараг эрүүгийн гэмт хэрэгтэн мэтээр цагдаад ажил ч хийлгэхгүй намайг цагдаагаас дуудаж байцааж энэ чинь бас юм болсон. Иймээс би энэ нэхэмжлэлийнхээ шаардлагыг л дэмжиж байна гэжээ.
Хариуцагч Тун Жөү ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...******* *******ын нэхэмжлэлтэй ХХК-д холбогдох Орон сууц захиалан бариулах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Жаргалан хотхоны 96 айлын 79 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болортуул би нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээс татгалзаж байна.
П.******* нь маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Жаргалант хотхоны 96 айлын 79 тоотод байрлах 45.76мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг 1мкв нь 1250000 төгрөгөөр тооцон нийт 57225000 төгрөгөөр худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан. Гэвч гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл буюу 07 жил 10 сар гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд манай компанид нийт 16000000 төгрөгийг төлсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч худалдан авагч тал гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэсэн үндэслэл үүсэж байна. Иймд хариуцагч хуулийн дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ хүлээхгүй тул Орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багийн Жаргалант хотхон 96 айлын 79 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч миний нэр дээр гаргуулахыг даалгах шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Энэхүү татгалзалтай холбогдуулан гэрээний үүргээс татгалзах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж холбогдох шаардлага хангасан баримтуудыг шүүхэд гаргаж өгнө гэжээ.
Хариуцагч Тун Жөү ХХК-ний захирал Лян шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ...2014 оны 10 сарын 28-нд ******* миний ажилд ороод би итгэмжлэл хийж өгөөгүй. Тэр СӨХ-ны дарга болоод нэмээд нэг хэдэн хүний ингээд холбож өгөөд байр авах хүний холбож өгөөд гэрээг нь ингээд хийгээд гээд би гэрээ өгсөн нь бол үнэн итгэмжлэл өгөөд. Тэгээд энэ хүн намайг бас Б бүсэд энэ 79 тоотоос мөнгийг нь аваад гэрээг нь хийж энэ 30% гэж 17 саяыг бол хүн болгонд би хийж өгөх ёстой. Банк шаардаж тэр 17 сая нь юуны учрыг билээ 1 сая 250 мянгаар байрыг үнэлээд эргээд тэр мөнгөө лавлая гээд хүн болгонд хийж өгсөн. Тэгээд одоо ингээд энэнтэй гэрээ хийгээд 2015 оны 2 сард хийгээд мөнгийг нь өгч чадахгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн тайлбарт нэмж тайлбар гаргахдаа: ...Би нэмээд зарим зүйлийг нь хэлье. Шүүхэд компанийн итгэмжилсэн төлөөлөгч Болортуул тайлбар бас гаргаад өгчихсөн байгаа. Энэ гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулаад нэхэмжлэлийг бол бүхэлд нь эс зөвшөөрч бол тайлбар хэлсэн байгаа. Тэр тайлбарыг компани болон өмгөөлөгчийн зүгээс бол дэмжиж байгаа. Ерөнхийдөө тайлбарын гол үндэслэл нь 2015 оны 2 сарын 13-ны өдөр *******тай гэрээ байгуулсан. 45,76м2-ыг талбайг 1м2-ыг нь 1250000 төгрөгөөр тооцож худалдаж худалдан авахаар 57225000 төгрөгөөр ингээд гэрээ байгуулсан. Одоо нийт 7 гаруй жил өнгөрчихсөн байна. Тэгээд иргэний хуулийнхаа 243.1 дээр худалдагч эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгийг хүлээн авах үүргийг бол ингээд хүлээхээр ингээд хуульчилсан байдаг л даа. Одоо компанийн энэ хөрөнгө бол ямар нэгэн эрхийн зөрчил байхгүй. Ингээд байгаад байдаг. Худалдаж авах ёстой хүн маань төлбөрөө төлөхгүй байгаад байгаа учраас одоо компани нь уг гэрээнээсээ татгалзаад, гэрээгээ цуцлаад тэгээд эргүүлээд сөрөг нэхэмжлэлийг гаргаад явж байгаа юм. Тэгэхээр хариуцагч манай компани *******ад тухайн өмчлөх эрхийг бол шилжүүлж өгөх үүрэг хүлээхгүй. Төлбөрөө төлөөгүй учраас. Харин тухайн үл хөдлөх хөрөнгийн хэсэг бол хууль бус эзэмшлээс бол *******ыг албадан гаргаж өгнө үү гэсэн тийм тайлбар гаргаж байгаа юм. 16 сая төгрөг төлсөн байдаг юм байна. Гэрээний үнэ 57225000. Тэгэхээр 16 сая төгрөг төлчхөөд тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах гээд байгааг бол хүлээн зөвшөөрөхгүй байгаад байгаа ийм нөхцөлтэй байгаа гэжээ.
Хариуцагч Р.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: ... Би 2013 оны 4 сард анх энэ лян хуа 2012 онд би анх танилцаад 2013 оны 4 сард эднийд ажилд орж байсан. Тэрнээс хойш одоогоор би дал гаран байрыг худалдсан. Одоо ч 96 айл ноднин 2022 он уржнан 2023 онд 1 сая төгрөгөөр бол худалдагдсан байгаа. Ерөөсөө 1250000 төгрөгийн байр гэж байхгүй. Өөрөө ч түрүүн хэлж байна. Би урьдчилгааны бичиг тэр 17 сая чинь угаасаа *******ад би санаж байна. 30% төлөөд тэгээд үлдэгдлийг нь цувуулж өгөхөөр тохироод 30% 1 сая төгрөгөөр бодоод 13 хавьцаа л мөнгө өгч байсан санагдаж байна. 17 бол биш. Манайх 30%, ******* надаас хүртэл тухайн үед асууж байсан. Яагаад 17 саяын бичиг ирсэн юм бэ надад гэхээр нь хамаагүй. Манайх угаасаа 30%-ийн бичиг өгдөг. Тэгээд 1250000 төгрөгийн гэрээ өгдөг. Одоо тэр миний ажилладаг байсан, ажилладаггүй байсан хамаагүй ажилладаг байсныг бараг 10 жил ажилласан намайг бараг 100 айл тэр чигтээ л гэрчилнэ. Би удаа дараа танай Мандал сумын шүүх хуралд орж байгаа. Тэгээд эднийх бол миний бодлоор бол төлбөр төлсөн. 2022 онд билүү 2021 онд өөр өмгөөлөгчтэй. Одоо энэ Тулга өмгөөлөгч бол одоо сайн мэдэж байгаа хүн. Сая төгрөгөөр олон жил зарж байгаа. Энэ байраа арван хэдэн жил ингэж бусдад 2, 3 удаа дамлаж зарж байгааг мэдэж л байгаа. Тэгээд өөр өмгөөлөгчтэй байсан өөрийнхөө оффисынхоо урд талд нь хэн гэдэг байлаа даа. Тэр өмгөөлөгч нь бид 2-ыг намайг ч дуудаад байж байхад энэ *******ыг ч дуудсан. Тэгээд тухайн үед өр төлбөр тооцоог нь бүгдийг нь хийгээд танайх бол төлбөр тооцоо чинь бол сая төгрөгөөр бол болчихсон юм байна. 1250000 гээд өөрөө орилоод байсан. Би үнээ нэмнэ, би үнээ нэмнэ л гээд байсан. Тэгээд л бид нар маргалдаад л хамгийн сүүлд тэрнээс хойш бол одоо би бол *******ыг бүрэн үл хөдлөхөө авах боломжтой хүн гэж үзэж байгаа. Хуулийнхаа хүрээнд ч гэсэн ер нь 50%-аас дээш өмчлөгч ер нь үл хөдлөхөө авсан л байдаг юм. Тэгээд тухайн үед ******* үл хөдлөхөө надаас удаа дараалан нэхэж байсан. Тэр у лян хуадаа хэлж үл хөдлөхөө авч өгөөч гээд тийм тэр баримтын хувьд бол өөрөө дандаа гар хөлийн үсэг үйлдэж өгдөг. Надад тийм гэрээ гэж нэг ширхэг ч илүү гэрээ байдаггүй. Өөрөө тухай бүрд нь гэрээгээ өгдөг баримтаа өгдөг. Энэ чинь олон жил шүүх цагдаагаар явсан хүн тэгж хүнд илүү баримт ч юм уу илүү гэрээ энэ тэр надад угаасаа байдаггүй байсан гэжээ.
Хариуцагч Тун Жөү ХХК шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ...П.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 96 айлын 79 тоотод байрлах 45.76мкв талбайтай хоёр өрөө орон сууцыг 1мкв нь 1250000 төгрөгөөр тооцон нийт 57225000 төгрөгөөр худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан.Гэвч гэрээ байлгуулснаас хойш өнөөдрийг хүртэл буюу 7 жил 10 сар гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ хугацаанд манай компанид нийт 16 сая орчим төгрөгийг төлсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хийгдсэн боловч худалдан авагч тал гэрээний үүргийг биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн. Иймд хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул манай компани гэрээнээс татгалзаж дээрх үл хөдлөх хөрөнгийг П.*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... Сөрөг нэхэмжлэлийн хувьд Тунжөү компани нь Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 96-79 тоот орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл бол орон сууц захиалгаар бариулах гэрээг 2015 оны 2 сарын 13-нд *******тай байгуулсан. 45,76м2 талбайтай орон сууцыг метр квадратыг нь 1250000 төгрөгөөр тооцон нийт 57225000 төгрөгөөр захиалан барих тийм гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээний дагуу захиалагч ******* 16 орчим сая төгрөгийг бол төлсөн байдаг юм байна. Үүнээс хойш бол үлдэгдэл төлбөрийг бол төлөөгүй. Үлдэгдэл гэдэг нь 41225000 төгрөгийг төлөөгүй байгаад байдаг. Иргэний хуулийн 243.1 дээр захиалагч буюу энэ худалдан авагч нь тал нь бол хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдаж авсан захиалсан хөрөнгөө бол хүлээж авах эрхтэй үүрэгтэй. Төлөх үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас тухайн одоо болтол тухайн 41225000 төгрөг төлөөгүй, одоо болтол өнөөдрийг хүрсэн. Ийм учраас сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа Тун жөу компани бол энэ гэрээг бол цуцлаад гэрээнээсээ татгалзаад *******ыг бол одоо нэгэнт цаашид үлдэгдэл мөнгийг төлөх боломжгүй, чадваргүй юм байна гэж үзээд *******аас тухайн 45,76м2, 79 тоот энэ 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэсэн энэ сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа гэжээ.
Нэхэмжлэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Тулга өмгөөлөгч та яагаад намайг 16 сая төгрөг төлсөн гээд байгаа юм бэ. Би энэ материалдаа уг нь хавсаргаад бүгдийг нь баримтаар оруулчихсан байгаа шүү дээ. Та ер нь энэ хэргийн баримттайгаа ирж танилцсан юм уу. Ер нь яаж ч бодсон би хуулийн дагуу биш байсан бол энэ бүхэл бүтэн энэ байр орон сууцын түлхүүрийг аваад энэ дотор нь амьдраад ингээд байж байх вэ дээ. Ингээд хоорондоо хэрэлдэнгүүтээ энэ *******, Лянхуа гуай 2 хэрэлдэнгүүтээ л ерөөсөө намайг ч танихгүй гээд л цагдаагийн гадаа хүртэл намайг танихгүй гээд л сонин юм яриад л яваад байсан. Би бол ерөөсөө энд хууль бусаар биш хууль ёсны дагуу би энэ байрандаа амьдарч байгаа шүү дээ. Тийм учраас бид нар энэ сөрөг нэхэмжлэлийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Отгонзул нь хариуцагч Тун Жөү ХХК, хариуцагч Р.******* нараас Орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 96 айлын 79 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагч миний нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн,
Хариуцагч Тун Жөү ХХК-ний нэхэмжлэгч П.Отгонзулын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 96 айлын 74 тоот хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд тус тус гаргажээ.
Хариуцагч Тун Жөү ХХК нь нэхэмжлэгч П.Отгонзулын Орон сууц худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалан хотхоны 96 айлын 79 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, П.Отгонзул нь орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй, орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй, манай компаний өмчлөлийн орон сууцанд олон жил амьдарч байгаа учраас нэхэмжлэгч П.*******ын хууль бус эзэмшлээс тус орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэнэ.
Хариуцагч Р.******* нь Тун Жөү ХХК нэхэмжлэгч Ж.Отгонзул болон Тун Жөү ХХК-иас орон сууц худалдан авсан иргэдэд тухайн үед тус компаний Мандал сум дахь төлөөлөгч Р.******* надаар дамжуулан орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан, урьдчилгаа төлбөрийг бэлнээр авч орон сууцны урьдчилгаа 30 хувь төлсөн баримтыг надаар дамжуулж иргэдэд өгдөг байсан учраас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Тун Жөү ХХК нь гаргаж өгөх ёстой гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргана.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Тун Жөү ХХК-ний сөрөг нэхэмжлэлд би орон сууц захиалан бариулах гэрээг Тун Жөү ХХК-ний захирал Лян хуа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******аар дамжуулан байгуулж Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 74 тоот хоёр өрөө орон сууцанд орсон. Би уг орон сууцанд орохдоо байранд өөрийн зардал мөнгөөр засвар хийж орж байсан Лян хуа-д байрны урьдчилгаа төлбөр 17 орчим сая төгрөг бэлнээр өгөөд урьдчилгаа төлбөр төлсөн баримтыг тухайн үед тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******аас авч байсан. Одоогийн байдлаар би орон сууцны төлбөрийн 80 гаран хувийг бэлнээр болон компани дансаар шилжүүлж өгсөн байгаа, үлэгдэл төлбөрийг бичиг баримт гаргаад өгвөл төлөхөд татгалзах зүйлгүй учраас Тун Жөү ХХК-ний байрнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцэнэ.
Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно....гэж зааснаар Тун Жөү ХХК-ний гүйцэтгэх захирал Лян хуа нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын орон сууцыг бусдад түрээслэх, худалдан борлуулах захиалга хүлээн авах, төлбөр тооцоо хүлээн авах эрхийг аман хэлцлийн хүрээн эрх олгож итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан байна.
Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Тун Жөү ХХК/рд:5314356/-тай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ-г Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ. ...гэж зааснаар орон сууцны захиалга хүлээн авагч буюу хариуцагч Тун Жөү ХХК-ний Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт баригдах 96 айлын орон сууцанд орон сууц захиалан бариулах саналыг тус компани итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* нь Мандал сумын иргэдэд өөрийн удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу Тун Жөү ХХК-ний хүсэл зоригийн илэрхийлэл орон сууц захиалан барих саналыг тавьж захиалга авч, орон сууц захиалан бариулагч буюу/иргэд/ П.******* Тун Төү ХХК-ний саналыг хүлээн авч Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулснаас үзвэл Тун Жөү ХХК-ний нэхэмжлэгч П.*******ад гэрээ байгуулах саналыг тавьсан гэж, мөн хуулийн 195.2 дахь хэсэгт Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна. ...195.3.Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ. ...гэж зааснаар талууд Орон сууц захиалан бариулах гэрээнд гэрээний гол зүйл болох орон сууцны хэмжээ, үнэ, орон сууцны үнийг хэрхэн яаж төлөх, эрхийн доголдлын талаар тодорхой зааснаас үзвэл Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болох, зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл/эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. ...гэж, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно....гэж зааснаар талууд орон сууц захиалан барих, бариулах талаар хэн хэнийхээ хүсэл зоригийн илэрхийллээр бичгээр хийгдэж, талууд гэрээний гол зүйл шаардлагыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж хуулийн этгээдийн тэмдэг дарж баталгаажуулснаар хүчин төгөлдөр хэлцэл байна./1 дүгээр хх-ийн 11-14 дүгээр хуудас/
Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. ...гэж зааснаар Иргэний хуульд орон сууц захиалан бариулах талаар тусгайлан нарийвчилсан хуулийн зохицуулалт байгаа учраас хуулийг төсөөтэй хэрэглэж, мөн хуулийн хорин гуравдугаар бүлэг, Худалдах худалдан авах болон арилжааны гэрээний хуулийн зохицуулалтаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. ...Захиалагч буюу нэхэмжлэгч П.******* нь орон сууцны захиалга хүлээн авагч буюу Тун Жөү ХХК-тай 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан бөгөөд энэ гэрээний агуулга нь орон сууц худалдах худалдан авах гэрээний агуулгаар бичгийн хэлбэрээр байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч П.******* нь ХХК-ний эзэмшил өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын /Жаргалан хотхон/ 4 дүгээр орцны 2 давхрын 79 тоотод байрлах 45.78мкв хоёр өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож Орон сууц захиалан бариулах гэрээ-ний 3.1-д Орон сууцны үнэ. ...тухайн орон сууцны 1мкв талбайн үнийг 1250000 төгрөг, нийт 57225000 төгрөг байх ба урьдчилгаа 30 хувийг ...захиалга хүлээн авагчийн Төрийн банкны 3400037617 тоот төгрөгийн дансанд бүрэн шилжүүлнэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч П.******* нь Тун Жөү ХХ-ний гүйцэтгэх захирал Лян -д орон сууцны нийт үнийн 30 хувь болох 17167500 төгрөгийг бэлнээр 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгч кассын орлогын ордерт гүйцэтгэх захиал Лян гарын үсэг зурж нэхэмжлэгчид өгсөн байна.
Тус орлогын ордерыг Тун Жөү ХХК-ний гүйцэтгэх захирал, нягтлан бодогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь тооцоо нийлэх нэрийдлээр авч буцаан өгөөгүй ба нэхэмжлэгч нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхэд гаргаж ирүүлснийг нэхэмжлэгч П.******* түүний өмгөөлөгчийн хүсэлтээр тухайн цаг хугацаанд өөрийн гар утсаар зургийг нь авч хадгалсан HUIWEI P smart-20 загварын гар утаст оролцогч талуудыг байлцуулан хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хариуцагч Р.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ...нэхэмжлэгч П.******* орон сууцны урьдчилгаа төлбөр 17167500 төгрөгийг Лян эгчид бэлнээр өгч орон сууцны урьдчилгаа 30 хувь төлсөн баримтыг буюу орлогын ордерыг П.******* авсан. ...гэх тайлбараар давхар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч П.******* нь орон сууц захиалан бариулах гэрээний 3.1-д зааснаар орон сууцны үнийн 30 хувь болох 17167500 төгрөгийг төлснөөр Тун Жөү ХХК нь гэрээний зүйл болох эд хөрөнгө буюу орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгснөөр 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд тус орон сууцанд нэхэмжлэгч П.******* нь амьдарч байна.
Хэдийгээр орон сууц захиалан бариулах гэрээгээр орон сууцны нийт төлбөрийн үлдэгдэл төлбөрийг хэзээ хэрхэн яаж төлөх талаар тодорхойлоогүй боловч нэхэмжлэгч П.******* энэ хугацаанд:
-Тун Жөү ХХК-д
2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бэлнээр 3000000 төгрөг/орлогын ордер Лян хуа/
2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дансаар 500000 төгрөг/хаан банк Лян хуа/
2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр 500000 төгрөг/орлогын ордер Лян /
2016 оны 06 дугаар сарнын 22-ны өдөр бэлнээр 300000 төгрөг/орлогын ордер Лян /
2016 оны 08 дугаар сарын 29-ны өдөр дансаар 1000000 төгрөг/хаан банк Dai XIAO/
2016 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр дансаар 500000 төгрөг/хаан банк Лян /
2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дансаар 200000 төгрөг/хаан банк Лян /
2016 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр бэлнээр 1000000 төгрөг/ Лян /
2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр бэлнээр 500000 төгрөг/ орлогын ордер Лян хуа/
2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дансаар 500000 төгрөг/хаан банк Лян хуа/
2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр дансаар 1000000 төгрөг/ хаан банк 5133029035/
2017 оны 11 дүгээр сарын 13-нд өдөр дансаар 1000000 төгрөг/хаан банк Лян /
2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дансаар 1000000 төгрөг/хаан банк Лян /
2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр 1000000 төгрөг/орлогын ордер Лян /
2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дансаар 700000 төгрөг/хаан банк Лян хуа/
2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дансаар 1000000 төгрөг/хаан банк Лян хуа/
2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дансаар 1000000 төгрөг/хаан банк Лян хуа/
2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр дансаар 500000 төгрөг/хаан банк Лян /
2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дансаар 1500000 төгрөг/хаан банк Лян /
2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дансаар 1000000 төгрөг/хаан банк Тун Жөү ХХК/
2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр дансаар 1000000 төгрөг/ хаан банк ХХК/. ...нийт 18700000 төгрөг. /1 дүгээр хх-ийн 4-10,122,126,127 дугаар хуудас/
-Тун Жөү ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******д:
2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дансаар 1000000 төгрөг/хаан банк Р.******* 5001549792/
2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр дансаар 2400000 төгрөг/хаан банк Р.******* 5001549792/
2018 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дансаар 1000000 төгрөг/хаан банк Р.******* 5001549792/
2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дансаар 2000000 төгрөг/хаан банк Р.******* 5001549792/...нийт 6400000 төгрөг/1 дүгээр хх-ийн 121, 123, 125, 128 дугаар хуудас/
-Орон сууцны захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт 17165500 төгрөг нийт 42767500 төгрөгийг 26 удаагийн гүйлгээгээр Тун Жөү ХХК-д төлсөн байна./5 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/ гар утаст үзлэг хийсэн тэмдэглэл/
Нэхэмжлэгч П.*******ын шүүхэд нотлох баримтаар гаргаж ирүүлсэн 1 дүгээр хх-ийн 8 хуудаст авагдсан 1500000 төгрөгийг Тун Жөү ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн шилжүүлгийн баримт давхардсан, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр МЗХНН Улаанбаатар Төмөр замд гээд 5044066000 тоот дансанд 500000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт нь хаана ямар зорилгоор уг төлбөрийг шилжүүлсэн байгаа нь тодорхойгүй тул нотлох баримтад тооцохгүй байх нь зүйтэй байна. /1 дүгээр хх-ийн 124 дүгээр хуудас/
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дах хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. ...гэж зааснаар нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Тун Жөү ХХК-ний хүсэл зоригийн илэрхийлэл саналын хүрээнд харилцан тохиролцож өөрийн хүсэлт зоригийн илэрхийлэл болгож бусдын өмчлөл эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг хуулийн дагуу гэрээний үндсэн дээр тодорхой үнийг төлж өмчлөгчөөс өөрийн эзэмшилд шилжүүлж авснаар нэхэмжлэгч П.******* нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын орон сууц 2-79 тоотод байрлах 45.78мкв орон сууцыг эзэмших эрх үүсжээ.
Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ. ...гэж заасан ба нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Тун Жөү ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар тохиролцож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн шударга, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохоор тус орон сууцанд 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн амьдарч байгаа.
Энэ хугацаанд үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны нийт үнээс 427676500 төгрөгийг Тун Жөү ХХК-д шилжүүлсэн, харин хариуцагч Тун Жөү ХХК нь гэрээний 3.2-д Захиалан авагч нь тухайн орон сууцыг банкны зээлээр авах тохиолдолд банкны зээлийн гэрээ үл хөдлөх газарт бүртгүүлснээр банк захиалга авагчид 70 хувийг шилжүүлнэ. ...гэрээний 4.1.5-д Захиалан авагчид орон сууцыг шилжүүлэх өгөх нөхцөлийг бүрдүүлэх өмчлөх эрхийг нотлох өөрөөс хамаарах бичиг баримтыг шилжүүлэн өгөх үүрэгтэй. ...гэж зааснаар нэхэмжлэгч П.*******ыг банкны зээлд хамрагдахад шаардлагатай өөрөөс хамаарах холбогдох бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөөгүй байгаа нь гэрээгээр тохирсон үнийг төлөх боломжийг хариуцагч Тун Жөү ХХК нь хязгаарласан, орон сууцны үнийг өөрийн үзэмжээр нэмж төлөхийг худалдан авагч талаас шаардсан буюу гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Мөн хариуцагч Тун Жөү ХХК нь Иргэний хуулийн 90.2 дахь хэсэгт Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй....гэж зааснаар энэ хугацаанд нэхэмжлэгч П.*******ын хууль бус эзэмшил өмчлөлөөс өөрийн өмч хөрөнгийг шаардах шаардлагыг гаргаж байгаагүй ба нэхэмжлэгч П.******* нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хамгийн сүүлд 1000000 төгрөгийг орон сууцны үнийн төлбөрт шилжүүлсэн байгаагаас үзэхэд Тун Жөү ХХК нь нэхэмжлэгч П.*******ыг компаний үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж өмчилж байна гэж үзвэл 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн дотор буюу гэрээний үүрэг зөрчигдсөн өдрөөс хойш 3 жилийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрхтэй байсан.
Гэвч Тун Жөү ХХК нь бусдын хууль бус эзэмшлээс өөрийн хөрөнгийг чөлөөлүүлэх эрхээ хэрэгжүүлээгүй хуульд заасан хугацаа өнгөрсний дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа нь хуульд заасан хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна гэж шүүх дүгнэлээ.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт Тун Жөү ХХК-ний гүйцэтгэх захирал Лян нь нэхэмжлэгч П.******* 16 орчим сая төгрөгийг орон сууцны төлбөрт төлсөн гэж байгаа боловч өөрийн гаргаж байгаа татгалзалыг нотлоогүй харин нэхэмжлэгч П.*******ын шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтаар орон сууцны үнийн дүнгийн 70 гаран хувь буюу 42727500 төгрөг төлөгдсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн үйл баримтаар тогтоогдож байна.
Харин нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Тун Жөү ХХК-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын орон сууц 2-79 тоотод байрлах 45.78мкв орон сууцны үнийн төлөгдөөгүй 13457500 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар , хариуцагч Р.*******, хариуцагч Тун Жөү ХХК-д нэхэмжлэгч П.*******тай худалдах худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын орон сууц 2-79 тоотод байрлах 45.78мкв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч П.*******ын нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
-хариуцагч Тун Жөү ХХК-ний нэхэмжлэгч П.*******ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 96 айлын 79 тоот хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч П.******* нь хариуцагч Р.*******ыг жинхэнэ хариуцагчаар солих, татгалзах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн шат эхлэхийн өмнө талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүргийг дахин тайлбарлан өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэйг сануулсныг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар , хариуцагч Р.*******, хариуцагч Тун Жөү ХХК-д нэхэмжлэгч П.*******тай худалдах худалдан авах гэрээг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, 96 айлын орон сууц 2-79 тоотод байрлах 45.78мкв орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгч П.*******ын нэр дээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,
-хариуцагч Тун Жөү ХХК-ний нэхэмжлэгч П.*******ын хууль бус эзэмшлээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Жаргалант хотхоны 96 айлын 79 тоот хоёр өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386850 төгрөг, хариуцагч Тун Жөү ХХК-ний сөрөг нэхэмжлэлд 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тун Жөү ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 386850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ