Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2024/01227

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.Б

Нэхэмжлэгч: Б.Ц

 

Нэхэмжлэгч: Н.Э нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ӨБХ ХХК холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 47,419,357 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******(ИБД:), хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.*******(ИБД:), өмгөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Б. *******, Б.*******, Э. нар хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт нийт 47,419,357 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч Э. миний бие ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр технологийн механизм түрээсийн гэрээ байгуулан чиглэлийн хүнд даацын тээврийн авто зам байгуулах төсөлд барилгын ажил гүйцэтгэхэд 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс төсөл дуусах хүртэл 1 сарын 35,00,000 төгрөгөөр автогрейдер түрээсээр ажиллахаар,

Нэхэмжлэгч Б.******* миний бие ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр технологийн механизм түрээсийн гэрээ байгуулан чиглэлийн хүнд даацын тээврийн авто зам байгуулах төсөлд барилгын ажил гүйцэтгэхэд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс төсөл дуусах хүртэл 1 сарын 10,000,000 төгрөгөөр түрээсээр ажиллахаар,

Нэхэмжлэгч Б.******* миний бие ******* ******* ******* ХХК-тай 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр технологийн механизм түрээсийн гэрээ байгуулан чиглэлийн хүнд даацын тээврийн авто зам байгуулах төсөлд барилгын ажил гүйцэтгэхэд 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс төсөл дуусах хүртэл 1 сарын 10,000,000 төгрөгөөр түрээсээр ажиллахаар тус тус тохирсон.

Бид дээрх төслийн ажилд гэрээ байгуулмагц ажлаа эхэлсэн бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн дуустал хугацаанд ажилласан. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 7 сарын дуустал хугацааны түрээсийн төлбөрөө авсан бөгөөд 8 дугаар сарын 01-ний өдрөөс 19-ний өдрийг дуустал хугацааны түрээсийг төлбөрийг ******* ******* ******* ХХК нь бидэнд төлөөгүй. Түрээсийн гэрээний 7.1.1-д заасны дагуу сар бүрийн 15-ны өдрийн дотор төлөх ёстой боловч 6 дугаар болон 7 дугаар саруудад түрээсийн төлбөрийг байнга хоцроож өгдөг байсан. Жишээ нь: 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг 7 дугаар сарын 28-ны өдөр 28-ны /автогрейдерийн 6 сарын түрээсийн төлбөрийг 8 дугаар сарын 19-ний өдөр/ 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг 8 дугаар сарын 19-ний өдөр төлсөн.

******* ******* ******* ХХК-ийн захирал ,инженер зэрэг хүмүүс нь хоорондоо муудалцаж төслийн ажлаа зогсоосон учир бид ажиллах боломжгүй болсон.Мөн ******* ******* ******* ХХК нь түрээсийн төлбөрийг байнга хоцроож өгч байсан, автогрейдерийн түрээсийн төлбөрийг дутуу өгсөн, төсөл удирдаж байгаа захирал гэх нь ажиллах хугацаандаа биднийг байнга дарамталж сүрдүүлдэг байсан *******ыг зодсон зэрэг шалтгаануудаас цаашид түрээсээр ажиллах боломжгүй болсон.

Бид өнөөдрийн байдлаар 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөр болох

Н.- УН улсын дугаартай автогрейдерийн түрээсийн төлбөр 20,322,581 төгрөг, Б.*******- УНТ улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөр 6,774,194 төгрөг, УАА улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөрийг, Б.*******- УНК улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөр 6,774,14 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд Н.ад 20,322,581 төгрөг, Б.*******т 20,322,582 төгрөгийг, Б.*******д 6,774,194 төгрөгийг нийт 47,419,357 төгрөгийг ******* ******* ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа: аймгийн суманд чиглэлийн хүнд даацын тээврийн авто зам байгуулах төсөлд барилгын ажил гүйцэтгэхэд Н. УН улсын дугаартай автогрейдер, Б.******* УНК цагаан өнгийн хово маркийн авто машин, Б.******* УНТ өөрөө буулгагч авто самосвал, УАА цагаан өнгийн өөрөө буулгагч авто самосвал, УНВ улбар шар өнгийн өөрөө буулгагч самосвал авто машиныг 2022 оны 6 дугаар сарын 13 өдрөөс төсөл дуусах хүртэлх хугацаанд нэг машиныг нэг сарын 10,000,000 төгрөгөөр тооцож Авто машин түрээсийн гэрээг ******* ******* ******* ХХК-тай байгуулсан. Түрээслэгч талаас түрээсийн төлбөрийг тохирсон хугацаанд өгөхгүй байсан учраас нэхэмжлэгч нар гэрээний 7.2 дугаар зүйлд заасан эрхийнхээ дагуу ажилд гараагүй. Нэхэмжлэгч нар ажлын талбайг орхих нөхцөл байдлыг түрээслэгч тал өөрсдөө бий болгох буюу түрээсийн төлбөрийг цаг тухайд нь өгөхгүй байсан. Б.*******ыг хариуцагч компанийн гүйцэтгэх захирал зодож, дарамталж, яг ямар ажил хийж гүйцэтгэх эсэх нь ойлгомжгүй байсан учраас эдгээр хүмүүс ажлаа орхин явсан. Б.******* зодуулсны улмаас Улаанбаатар хотод ирж эмнэлгийн тусламж авсан. Бид нарын зүгээс Н.ын ажлын хөлс болох 20,322,581 төгрөг, Б.*******ын ажлын хөлс болох 20,322,582 төгрөг, *******гийн ажлын хөлс болох 6,774,194 төгрөг, нийт 47,419,357 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас талаас шаардаж байна гэв.

 

3.    Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: манай компани нь аймгийн сумын нутаг дэвсгэрт хийгдэж буй Тавантолгой- чиглэлийн ачаа тээврийн авто зам барих LOT-3-ийн SЕСТION-6аас 10 км буюу ПК10оос +000-ПК20+000 хүртэл шороон далангийн ажлыг 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 10 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр 2022 оны 5 дугаар сард ХХК-тай гэрээ байгуулсан.Гэрээний үнийн дүн нь 2.527.505.519 төгрөг бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн гэрээний дагуу ажлыг явуулж эхэлсэн.Уг гэрээг хэрэгжүүлэхийн тулд инженер техникийн ажилчдын баг болох овогтой овогтой *******, геодезийн инженер овогтой , авто замын лабораторийн инженер овогтой нартай манай ******* ******* хайрхан ХХК нь гэрээт ажлын ашгийн 60 хувь, тэд ашгийн 40 хувиар тус тус тооцож ашиг хүртэхээр тохиролцож, хамтран ажиллах гэрээ хэлцлийг хийсэн.. Инженерүүд маань ажлын төлөвлөгөө, тооцооллыг өөрсдөө гарган бид харилцан хүлээн зөвшөөрцгөөсөн.Төслийг гүйцэтгэх явцад зайлшгүй шаардлагатай тоног төхөөрөмж болон геодезийн багаж СНСМАV i50 маркийн 3459289 тоот хувийн дугаартай, дугаарын Геодезийн хэмжил зүйн лабораторийн гэрчилгээтэй, 2 долгионы СNSS хүлээн авагчийг ХХК-н нэр дээр худалдан авсан. Үнэ төлбөрийг зохих ёсоор төлж дуусгасан. Мөн Арина электроникс -аас 2ш нөүт бүүкийг худалдан авсан. Ингээд ажил эхлэх болж гэрээний урьдчилгаа гэж 30,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр аваад, инженерүүд маань машин авах шаардлагатай гэхээр15,000,000 төгрөг өгч , тэд ч машинаа авч, бусад шаардлагатай техник хэрэгслээ манай компани татвар бусад төлбөр тооцоог тухай бүрд нь төлж, ажил үүргийн дагуу ажилласан ба 3 инженерийн нэг болох Д.******* гэх хун огт ирж ажиллаагүй, харин Б..Ө. нар ажилласан.Гэтэл 2022 оны 8 дугаар сарын 19-ны өглөө инженер Ө., Геодезийн инженер Б нар гэнэтхэн компанийн эд хөрөнгө болох геодезийн багаж болох СНСNА\/ i50 маркийн 3459289 тоот хувийн дугаартай 2 долгионы СNSS хүлээн авагч комоороо 30.300.000 төгрөг, невелер хөл 220,000 төгрөг, аккумлятор 290,000 төгрөг Арина компаниас худалдан авсан нөүтбүүк 2ш- нийт үнэ 4,619,700 төгрөг, нийт 35,429,700 төгрөгийн эд зүйлийг мэдэгдэлгүй авч явсан.2022 оны 8 дугаар сарын 18-ний өдөр нь өөрсдийнхөө 45-40 УНТ автомашиндаа 42 литр түлш дүүргэж хийж аваад нууцаар зугтаж явсан.

Ингээд хамгийн гол ажлын багаж хэрэгслийг маань авч ажлаа хаяж болж ХХК-тай байгуулсан Авто замын далангийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлэх ямар ч боломжгүй болсон, хэдийгээр өөр техникийн ажилчид хөлслөөд ажиллуулах боломжтой хэдий ч гол багаж гэг байхгүйгээс болж ажил гүйцэтгэх гэрээгээ хохирол бага дээр нь цуцлахаас өөр аргагүй байдалд хүрсэн.

Дээрх нөхцөл байдлаас болж манай компанийн ажилчид цаашид ажлаа гүүлэн гүйцэтгэх боломжгүйн улмаас 8 дугаар сарыг дуустал сул зогссон.Инженер техникийн ажилчдыг эргэн ирж, төсөлт ажлаа дуусгахыг хүссэн бөгөөд : а-аж төхөөрөмжийг маань эргүүлэн өгөхийг удаа дараа шаардсан, гуйсан зөвшилцөлд хүрч чадаагүй болно.Одоо манай компани багаж хэрэгслээр өөр газар ажил хийж гүйцэтгэж байгааг мэдсэн. Өнөөдрийг хүртэл багаж хэрэгслийг маань буцааж өгөхгүй байгаа. Ажи п гүйцэтгэх гэрээг эдгээр инженер техникийн багийнхан ажлаа хаяж явж, татгалзсанаас болж цаашид үргэлжлэх боломжгүй болж манай компанид хэмжээний хохирол учирсан. Тухайлбал:

Ажил хаяж явснаас хойших сул зогссон, инженерүүдээ буцаад ирнэ гэж хүлээсээр 9 сар гарч арга буюу буулгасан, энэ хугацаанд ажилтан ажилчдаа хооллох , бусад ажлаа хийж байгаад нүүсэн. Зарим техникийн түрээсний төлбөр, цалин хөлсийг олгож чадаагүй.

Гэрээ цуцлагдсан учир ХХК нь манай тооцооноос хийсэн гүйцэтгэлийн 5%-ийн барьцааг суутган авсан. Нийт барьцаа 39,577,938.5 /гучин есөн сая таван зуун далан долоон мянга есөн зуун гучин найман/ төгрөг, багажгүйн улмаас талбай дээр 3000мЗ шороо буулгаад тэгшлээгүй орхисон. Үүний өртөг 31,500,000 /гучин нэгэн сая таван зуун мянган/ төгрөгийн акт тавигдсан.

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа 30.000.000 төгрөгөөс 15.000.000 төгрөг авч автомашин худалдан авсан. Ажлаа орхин явахдаа нийт 1.407 000 төгрөгийн түлш ажлаагүй мөртлөө ямар ч ажил гүйцэтгээгүй болно.

Хэрэв ХХК-тай байгуулсан гэрээг зохих ёсоор хийж гүйцэтгэж дуусгасан бол нийт 485.896.235 төгрөгийн ашигтай ажиллах, үүнээс 60 хувь 291.537.741 төгрөгийн ашгийг ******* ******* хайрхан ХХК, харин 40 %-ийн 194.358.494 төгрөгийн ашгийг Д.******* ,Б., Ө. нар тус тус хүртэх ёстой байсан. Энэ ашиг орлогоо олж чадаагүй хохирсон. Уг тооцооллыг бид анх ажил эхлэх үед инженерүүд маань гаргаж ажлын төлөвлөгөө боловсруулж байсан болно. Ингээд бид зөвшилцөлд хүрэхгүй, компанийн өмч болох багаж техник хэрэгслийг маань өгөхгүй байх тул аргагүй байдлын улмаас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд инженер техникийн ажилтан Б., Д.*******, Ө.Бат-Өлзий нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд иргэний хэрэг үүссэн боловч хараахан шийдвэрлэгдээгүй байгаа болно.

Нэг.Нэхэмжлэгч Н.ын тухайд:

Инженер техникийн ажилтнууд дагуулж ирсэн бөгөөд тэдний хүссэний дагуу /дагуулж ирсэн/ автогрейдрын түрээсийн төлбөрийг бусад техникээс харьцангуй өндрөөр төлөхийг шаардсан учир аль болох уян хатан хандаж ирсэн. 2022 оны 6 дугаар сарын 5-ний өдөр бид автогрейдер түрээсээр ажиллуулах тухай гэрээг байгуулж зах зээлийн ханшаас өндөр сарын 35,000,000 төгрөгөөр ажиллахаар тохирсон.

1.    2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг орж ирэхэд манай компани түрээсэлсэн техникүүдийн түрээсийг чадахаараа төлсөн.

2.    2022 оны 6 дугаар сард Н. нь 4 хоног ажилласан тул 4,666,667 олгож, урьдчилгаа 1,000,000 төгрөг суутган 3,666,667 төгрөг олгосон ба түүний ХААН банк дахь дугаартай дансанд шилжүүлсэн.

3.    Үүний дараа 8 сард орж ирсэн гүйцэтгэлийн мөнгөнөөс 35,000,000 төгрөгөөс 422,000 төгрөгийг суутган 34,578,000 төгрөгийг

4.    2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөгийг

5.    2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 40,578,000 төгрөгийг

6.    2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10.000.000 төгрөг түүний ХААН банкны тоот дансанд шилжүүлсэн. Улмаар Н. нь 2022 оны 7 дугаар сард 19 хоног ажиллаж Үндэсний их баяр наадмаар 10 хоног бүх нийтээрээ амарч ажиллаагүй хэдий ч инженерүүдийн хүссэнээр бүтнээр олгон 8 сарын төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцсон.

Гэтэл Н. нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 156 литр түлш авсан байсан мөртлөө 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 184 литр нэмээд 20 л канистрт дүүргэн нийт 402 литр түлш /402х3500 төгрөгөөр бодоод 1,407,000 төгрөг/ манай компаниас авсан хэдий ч гэрээний ямар ч ажлыг хийж гүйцэтгээгүй.2022 оны 8 дугаар сарын 19-ны өдөр гэнэт Н. нь инженер техникийн ажилчид болох Б., Ө. нартай хамт ажлыг хаяж зугтааж явсан байсан.Манай компанид гэрээ цуцлах талаараа огт хэлээгүй бас мэдэгдээгүй болно.

Хоёр.Б.*******ын хувьд:

2022 оны 6 сарын 13-ны өдөр өөрөө гурван автомашин /хово/ түрээсээр ажиллах гэрээг манай компанитай байгуулсан.

7 дугаар сарынд орж ирсэн урьдчилгаа төлбөрөөс 6 сарын түрээсийн төлбөрт:

-       УАА 76-57 улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөр тооцохдоо -18 хоног ажилласан 6,000,000 төгрөгөөс 566,000 төгрөг суутган 5,434,000 төгрөгийг түүний банкны тоот дансанд,

-       УНВ улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөр тооцохдоо 18 ажилласан 6,000,000 төгрөгөөс 588,000 төгрөг суутган 5,411,500 төгрөг ны тоот дансанд

-       УНВ улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөр тооцохдоо- 18 ажилласан 6 000.000 төгрөгөөс 537,000 төгрөг суутган 5,463,000 төгрөг ны тоот дансанд тус тус шилжүүлсэн.

2022 оны 8 дугаар сард орж ирсэн гүйцэтгэлийн төлбөрөөс 7 сарын түрээсийн төлбөрт:

 

-       УАА улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөр тооцохдоо 22 хоног ажилласан 7096,774 төгрөгөөс 382,000 төгрөг суутган 6,714,774 төгрөгийг түүний ны тоот дансанд,

-       УАА улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөр тооцохдоо 22 хоног ажилласан 7 096.774 төгрөгөөс 33.000 төгрөг суутган 7,063,774 төгрөгийг түүний ны тоот дансанд,

-       УАА улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөр тооцохдоо- 22 хоног ажилласан 7,096,774 төгрөг, түүний ны тоот дансанд тус тус шилжүүлсэн.

2022 оны 8 сарын турээсийн төлбөрийн тухайд:

3 өрөө буулгагч 19 хоног ажиллаж тус бүр 6,129,032 төгрөгөөр тооцож нийт 18,387,096 төгрөг төлөх ёстой байсан. ******* нь 2022 оны 8 дугаар сарын 21 ний өдөр ажлаа орхин явсан болно. Түрээсийн төлбөр төлж чадаагүй нь дээрх инженер техникийн ажилчдын буруутай үйл ажиллагаанаас болсон.

Гурав. *******гийн түрээсийн төлбөрийн тухайд:

2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өдөр манай компанитай өөрөө буулгагч /хово/-г сарын 10,000,00 төгрөгөөр түрээслэх тухай гэрээг байгуулсан.

 

-       УНК улсын дугаартай өөрөө буулгагчийн түрээсийн төлбөр тооцохдоо 18 хоног ажилласан 6,000,000 төгрөгөөс 537,000 төгрөг суутган 5,463,000 төгрөг, түүний ны тоот дансанд 6 дугаар сарын түрээсийн төлбөрийг 7 дугаар сард урьдчилгаа төлбөрөөс 2022 оны 7 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн.

-       УНК улсын дугаартай өөрөө буулгагчийн 7 дугаар сарын түрээсийн төлбөрийг тооцохдоо 21 хоног ажилласан 6,774,194,000 төгрөгөөс 61,500 төгрөг суутган 6,712,694 төгрөгийг түүний ны тоот дансанд шилжүүлсэн.

8 дугаар сарын турээсийн төпбөрийн тухайд:

 

- УНК улсын дугаартай өөрөө буулгагчийн 8 сарын түрээсийн төлбөрийг тооцохдоо 19 хоног ажилласан 6,129,032 төгрөгийг олгохоор тооцсон.

Манай компани Н., Б.*******, Б.******* нар нь 2022 оны 8 дугаар сарын 19, 21-ний өдөр ажлаа орхин явцгаасан.Уг өөрөө буулгагч машинууд төсөвт ажлыг дуусгахаар гэрээ байгуулсан байсан гэтэл өөрсдөө дураар ажлаа орхин бидэнд гэрээ цуцлах, дуусгавар болгох талаар мэдэгдээгүй ажлаа хаяж явцгаасан.2022 оны 6 дугаар сарын 5, 13-ний өдөр тус тус албан ёсоор байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-д Түрээслүүлэгч нь гэрээний хугацаагаа дуусгахгүй ажлын талбайгаас буцсан тохиолдолд түрээсийн төлбөрийг олгохгүй гэж харилцан тохиролцож заасан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Энэ талаар өөрсдөө мэдээд өнөөдрийг хүртэл компаниас нэхэмжлээгүй.

Харин *******, Б., нар нь өөрсдийн гэм бурүуг хаацайлж цаг хугацаа хожиж компанийн техник хэрэгслийг удаан ашиглаж өөрсдөө орлого олох зорилгоор эдгээр нэхэмжлэгч нарын нэрийг барьж итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэл гаргаад байгаа юм байна гэж ойлгож байна.Гэрээний үүргээ зөрчиж компанид хохирол учруулсан инженер техникийн ажилтнуудаас хохирлыг нэхэмжилсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.    Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хариу тайлбартаа: ХХК-тай ******* ******* ******* ХХК нь аймгийн суманд чиглэлийн авто замын далангийн ажлын гэрээг гүйцэтгэхээр 2022 оны 6 сард байгуулж, гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэхийн тулд инженер техникийн ажилчид болох , *******, нартай амаар Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэхдээ Д.******* ажлын талбай дээр нэг ч өдөр ажил хийгээгүй. Харин , нар ажилласан. Н.тай 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр УН автогрейдер түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл уг автогрейдер Н.ын өмчлөлийн зүйл биш ХХК-ийн өмчлөлийн автогрейдер байсан. Манай зүгээс Н.ын 7 сард ажилласан хоногийг 29 гэж бичсэн ч үнэн хэрэгтээ 7 дугаар сард улс орон даяар үндэсний баяр наадам болдог учраас бүх нийтээрээ 9 хоног амарч, 20 хоног ажилласан байсан. инженер техникийн ажилчдын хүсэлтээр 7 сарын ажилласан хоногийг 29 хоног гэж тэмдэглэж, 8 дугаар сарын ажилласан хоногоос хасаж цалинг тооцохоор харилцан тохиролцсон байсан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад ганцхан ийн тэмдэглэл 20 хоног гэж бичиж, бусад ажилчдынх 21-22 хоног ажилласан гэж бичигдсэн байгаа. Наадам болж бүх нийтийн амралт болоод ажлын талбай дээр инженер техникийн ажилчид байхгүй байхад ганцхан Н. газар шорооны ажил хийгээд байна гэж байхгүй. Тийм учраас Н.ын цалингаас 10,000,000 төгрөгийг хасах нь үндэслэлтэй.

Цалингийн үлдэх хэсгийн яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэвэл автогрейдерийн түрээсийн зах зээлийн ханш 30,000,000 төгрөг байхад тал засаж 30,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан байсан. Мөн эдгээр хүмүүс ажлаа хаяж явахдаа автогрейдертээ түлш дүүргэж, геодезийн чухал багажтай хамт авч явсан байсан. 2022 оны 6 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан гэрээний 5.4 дүгээр зүйлд түрээслүүлэгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад ажлын талбайг орхин явбал түрээсийн төлбөрийг олгохгүй гэж заасан байгаа. Д.******* нэхэмжлэгч нар руу ажил гарсан, хурдан ир гэж бичсэн чат байдаг. Б.*******, Б.******* нар ажилласан, гэхдээ гэрээгээ цуцлаагүй, цуцлах талаар мэдэгдээгүй гэнэт ажлаа хаяад явсан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5.    Нэхэмжлэгчээс шүүхэд : итгэмжлэл (хх5-6,56,103,106), Б.гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх7), 2022.06.05-ны өдрийн түрээсийн гэрээ(хх8-14), Э.ын ны депозит хуулга (хх15-16,104-105), 2022.06.13-ны өдрийн түрээсийн гэрээ (хх17-22), 2022 оны 8 дугаар сарын цагийн бүртгэл(хх23-24),эрүүл мэндийн төвийн тодорхойлолт(хх69-70), Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анахн шатны шүүхийн 2023.09.22-ны өдрийн 02858 дугаар шийдвэр(хх78-86), 2022.оны 6, 7 дугаар сарын цагийн бүртгэл(хх107-108) зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

6.    Хариуцагчаас шүүхэд:хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа(хх38, 49),итгэмжлэл(хх48), 2022 оны 7 дугаар сарын цагийн бүртгэл(хх.) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нар хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацааны түрээсийн төлбөрт Б.*******д 6,774,194 төгрөгийг, Б.*******т 20,322,582 төгрөгийг, ад 20,322,581 төгрөг, төгрөгийг нийт 47,419,357 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч ******* ******* ******* ХХК нь түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-д заасан төсөл дуусаагүй байхад ажил хаяж явсан тул нэхэмжлэгч нарын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    Хариуцагч ******* ******* ******* ХХК нь 2022 оны 5 дугаар сард ХХК-тай Авто замын далангийн ажлын гэрээбайгуулж тус компанийн захиалгаар аймгийн сумын нутаг дэвсгэрт - чиглэлийн хатуу хучилттай авто зам барих төсөлд LOT-3-ийн SECTION -6 аас 10 клометр буюу бюу ПК10-с +000-ПК 20+000 хүртэл шороон далангийн ажлыг 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор ******* дуусгаж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

2.    Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал Д. нь:

2.1.       нэхэмжлэгч Н. нь ХХК-ийн эзэмшлийн XGMA XG32001-1 моделийн, СХG32003J001D0150 маркийн, 65-68УН улсын дугаартай, механизм /автогрейдер/-ийг 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс төсөл дустал хугацаанд сарын 35,000,000 төгрөгөөр түрээслэхээр Технологийн механизм түрээсийн гэрээ;

2.2.       нэхэмжлэгч Б.*******тай

-       // ХХК-ийн өмчлөлийн, Sinotruck ZZ3257-M347W маркийн, LZZ5ELMD4DN808446 арлын, УНТ улсын дугаартай, улаан өнгийн, /

-       // ХХК-ийн өмчлөлийн, Sinotruck ZZ3257-M3847А маркийн, арлын, 76-57 УАА улсын дугаартай, цагаан өнгийн,

-       // ХХК-ийн өмчлөлийн, Sinotruck ZZ3257 маркийн, арлын, УНВ улсын дугаартай, улбар шар өнгийн өөрөө буулгагч самосвал зэрэг тээврийн хэрэгслүүдийг тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатайгаар, сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэхээр Автомашины түрээсийн гэрээ;

2.3.       нэхэмжлэгч Б.*******тай / ХХК/-ийн өмчлөлийн, Sinotruck ZZ3257-N3847A маркийн, LZZ5ELИD5MN942834 арлын, УНК улсын дугаартай цагаан өнгийн хово тээврийн хэрэгслийг 2022 оны 6 дугаар сарын13-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 10,000,000 төгрөгөөр түрээслэхээр Автомашины түрээсийн гэрээ-г тус тус байгуулжээ. (хх8-14,17-22)

2.4.       Зохигчдын хооронд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичгээр үйлдэж, талууд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсан тэдгээрийн хоорондох хэлцэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-д нийцсэн байна.

2.5.       Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйл болох машин механизмуудыг хариуцагч ******* ******* ******* ХХКийн гүйцэтгэж буй аймгийн сумын нутаг дэвсгэрт - чиглэлийн хатуу хучилттай авто зам барих төслийн ажилд 2022 оны 6 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл түрээслэн ажиллуулж байсан үйл баримт тогтоогдсон болно.

2.6.       Зохигчдын тайлбар болон талууд хооронд байгуулсан гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэлээс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв

3.    Талуудын хооронд байгуулсан Технологийн механизм түрээсийн гэрээ, Авто машины түрээсийн гэрээ-ний:

         5 дугаар зүйлийн 5.2-т түрээслүүлэгч талын оператор нь ажилласан хугацааны цагийн бүртгэлээ өдөр тутамдаа хөтөлж түрээслэгч талын холбогдох инженер, техникийн ажилтан, албан тушаалтнаар гарын үсэг зурж баталгаажуулж байна.;

         5 дугаар зүйлийн 5.4-д түрээслүүлэгч нь гэрээний хугацаагаа дуусгахгүй ажлын талбайгаас буцсан тохиолдолд түрээсийн төлбөрийг олгохгүй;

         6 дугаар зүйлийн 6.3-д түрээслүүлэгч нь автогрейдерийн түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлөхийг түрээслэгчээс шаардах эрхтэй;

         6 дугаар зүйлийн 6.5-д энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ түрээслэгч тал биелүүлэхгүй бол гэрээг цуцалж учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.;

         7 дугаар зүйлийн 7.2-т түрээслэгч хугацаандаа төлөөгүй төлбөр нь хуанлийн 15 хоногоос хэтэрвэл түрээслүүлэгч ажилд гарахгүй байх эрхтэй;

         10 дугаар зүйлийн 10.2-т гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож нэмэлт өөрчлөлт, нэмэлт гэрээг бичгээр үйлдэж баталгаажуулан энэхүү гэрээнд хавсаргана.Энэ нь гэрээний салшгүй хэсэг болно гэж тохирчээ.

4.    Хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэгч Б.*******, Б.******* нартай байгуулсан Автомашин түрээсийн гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1-д гэрээнд гарын үсэг зурж,тамга тэмдэг даран баталгаажуулснаас хойш автомашиныг ажлын талбайд хүрсэн өдрөөс буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар гэрээг байлгуулав. Жич: талбайд хүрэн болон талбайгаас буцах хоногийг тооцоонд оруулаагүй болно., 4.2-т энэхүү гэрээний 4.1-д заасан хугацааг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт гэрээ байгуулан баталгаажуулж сунгаж болно гэж тохирсноор талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд талууд түрээсийн гэрээг сунгаагүй атлаа 2022 оны 8 дугаар сарын19-ны өдрийг түрээсийн харилцаа үргэлжилсэн байна.

 

5.    Шүүхийн хэлэлцүүлэг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь сарын ажлын цагийг баталгаажуулдаг байсан. 2022 оны 6, 7 8 дугаар сарын тооцоо нийлж, цалин тооцсон акт хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагч компани ажлын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй, байнга хоцроодог, 6 дугаар сарын төлбөрийг 7 дугаар сард, 7 дугаар сарын төлбөрийг 8 дугаар сарын 18-наас 19-ний өдрүүдэд олгосон. Гэтэл 8 дугаар сарын төлбөрийг өгөөгүй. Б.*******ыг компанийн гүйцэтгэх захирал зодож, дарамталж, яг ямар ажил хийж гүйцэтгэх эсэх нь ойлгомжгүй байсан учраас нэхэмжлэгч нар гэрээний 7.2-т заасан эрхийнхээ дагуу ажилд гараагүй. Нэхэмжлэгч нар ажлын талбайг орхих нөхцөл байдлыг түрээслэгч тал өөрсдөө бий болгож, түрээсийн төлбөрийг цаг тухайд нь өгөөгүйгээс эдгээр хүмүүс ажлаа орхин явсан. гэж тайлбарласан.

6.    Хэрэгт авагдсан:

6.1.       нэхэмжлэгч Н.ын ны дансанд

6.2.       2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр данснаас 65-68 УНН утгатай 1,000,000 төгрөгийг;

6.3.       2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр данснаас ******* ******* ******* түрээс 6 дугаар сар утгатай 3,666,667 төгрөгийг;

6.4.       2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 5015534532 данснаас 65-68 утгатай 20,000,000 төгрөгийг;

6.5.       2022 оны 8 дугаар сарын19-ний өдөр данснаас 65-68 түрээс утгатай 4,578,000 төгрөгийг;

6.6.       2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 65-68 утгатай 10,000,000 төгрөгийг нийт 35,944,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ХХК-иас шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нь дээрх мөнгийг шилжүүлсэн талаар хүлээн зөвшөөрсөн болно. (хх15-16,105-106)

7.    Нэхэмжлэгч нар нь талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар хариуцагч хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн захирал Д.ын баталсан, инженер Ө.ийн тооцоог гаргасан 2022 оны 6, 7, 8 дугаар сарын машин, механизмаар гүйцэтгэсэн ажлын цагийн бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн. (хх23-24, 107-108)

7.1. Хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч тухайн саруудад машин механизмуудыг түрээслэж, 2022 оны 6, 7, 8 дугаар сарын түрээсийн төлбөрийн түрээслэгч нарын дахь дансанд хариуцагч шилжүүлж байсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй.

7.2. Хариуцагч тал уг хугацаанд түрээсийн зүйлийг ашиглаагүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримтыг өөр баримтаар үгүйсгээгүй болно.

7.3. Хариуцагч ******* ******* ******* ХХК нь түрээсийн зүйлийг 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 19-ний өдрийн хооронд түрээслэн ашигласан нь хариуцагч 6, 7 дугаар сард ашигласан талаарх маргаангүй тайлбар, машин, механизмаар гүйцэтгэсэн ажлын цагийн бүртгэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7.4. Талууд 6, 7 дугаар сарын түрээсийн төлбөр үүргийн гүйцэтгэлд маргаангүй, хэрэгт авагдсан 8 дугаар сарын түрээсийн зүйл машин, механизмаар гүйцэтгэсэн ажлын цагийн бүртгэлийг үндэслэн ажилласан өдрийн тоог 1 өдрийн хөлсөөр тооцон, нийт ашигласан хугацааг тооцвол:

-       УНК /Б.*******/ тээврийн хэрэгслийг 2022 оны 8 дугаар сарын цагийн бүртгэлд 18.4 өдөр гэж бүртгэгджээ. Гэрээнд зааснаар 1 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг ба 1 хоногт төлөгдөх төлбөрт 333,333 төгрөгийг, 1 цагт 32,258 төгрөгийн түрээсийг төлөхөөр байна. Цагийн бүртгэлд 18.4 өдөр гэж бүртгэгдсэн тул 6,129,026 төгрөгийг;

-       УНТ, 76-57 УАА, УНВ улсын дугаартай өөрөө буулгагч самосвал /Б.*******/ 2022 оны 8 дугаар сарын цагийн бүртгэлд 19 өдөр ажилласан бүртгэгджээ. Гэрээнд зааснаар 1 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг ба 1 хоногт төлөгдөх төлбөрт 333,333 төгрөгийг 19 хоногт тооцоход нийт 20,322,582 төгрөгийг;

-       65-68УН улсын дугаартай, механизм / ХХК/ 2022 оны 8 дугаар сарын цагийн бүртгэлд 18.4 өдөр ажилласан бүртгэгджээ.Гэрээнд зааснаар 1 сарын түрээсийн төлбөр 10,000,000 төгрөг ба 1 хоногт төлөгдөх төлбөрт 333,333 төгрөгийг 19 хоногт тооцоход нийт 20,322,582 төгрөгийг нэхэмжлэгч нар шаардах эрхтэй гэж үзэв.

8.    Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй., энэ хуулийн 227 дугаар 227.1.Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. гэж заажээ.

9.    Талуудын хооронд байгуулсан 2022 оны 6 дугаар сарын 05, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.3, 6 дугаар зүйлийн 6.5, 7.2-д зааснаар хариуцагч ******* ******* ******* ХХК нь гэрээнд зааснаар машин механзмыг түрээсэлсэн түрээсийн төлбөрийг гэрээнд заасны дагуу хугацаандаа төлөх үүргийг хоцроож биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нар гэрээнээс цуцалж, хохирлоо шаардах эрхтэй байна.

10. Нэхэмжлэгчээс түрээсийн зүйлийг шилжүүлж авсан өдөр болох 2022 оны 6 дугаар сарын 05, 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс машин механизмаар ажлын сүүлийн өдрийг хүртэл хугацаанд түрээсийн гэрээний үүрэгт тооцно. Нэхэмжлэгч тал түрээсийн үүргийг тооцохдоо 2022 оны 8 дугаар сард ажилласан хоногоор тооцож нэхэмжилсэн учир уг хугацаагаар үүрэг тооцвол хариуцагч нь түрээсийн хугацаанд нийт 46,774,189 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

Иймд дээрхээс дүгнэхэд хариуцагч ******* ******* ******* ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Н./ ХХК/-д 20,322,582 төгрөгийг, нэхэмжлэгч Б.*******т 20,322,582 төгрөгийг, нэхэмжлэгч Б.*******д 6,129,026 төгрөгийг гаргуулж олгож, нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 645,167 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох 391,821 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-иас түрээсийн гэрээний үүрэгт Н./ ХХК/-д 20,322,582 төгрөгийг, Б.*******/ ХХК/-т 20,322,582 төгрөгийг, Б.*******/ ХХК/-д 6,129,026 төгрөгийг, нийт 46,774,190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 645,167 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 391,821 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн доторшүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ