| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэнгийн Алдар |
| Хэргийн индекс | 197/2026/0468/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/452 |
| Огноо | 2026-03-16 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/452
2026 03 16 2026/ШЦТ/452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал,
улсын яллагч С.Энхням /томилолтоор/,
шүүгдэгч А.О******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 10 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, шүдний эмч мэргэжилтэй, “С*******” гоо сайхны салонд маникюр ажилтай, ам бүл 3, эгч, охины хамт, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ******* тоотод оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж шийдвэрлэсэн,
Н******* овогт А*******ийн О******* /РД:Ж*******/.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч А.О******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.О******* нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хохирогч Б.Б*******ийг Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” их дэлгүүрийн орчим явж байхад нь “жолооны курст суухгүйгээр жолооны үнэмлэхийг нь гаргаж өгч чадна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “ХААН” банкны ******* тоот дансаар 1,100,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Б.Б******* нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 онд Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах “С*******” нэртэй салонд маникюр хийдэг А.Н гэх хүнтэй маникюр хийлгэж байх үедээ танилцаж байсан. Тэгээд би Америкт очиж амьдарч байгаад 2025 оны 08 дугаар сард Монголд ирээд өмнө очиж байсан “С*******” салонд дахин очиход өмнө нь танилцаж байсан Н гэх эмэгтэй хүн ажилладаг хэвээрээ байсан. Тэгээд би хумсаа янзлуулж байх үедээ “жолооны сургалтад явмаар байгаа” гэж хэлэх үед “чи үнэмлэхтэй юу” гэж асуухаар нь “надад C-д ашиглаж байсан үнэмлэх байгаа” гэж хэлсэн чинь “тэгвэл чи тэнд тийм олон жил жолоо барьж байсан юм бол энд жолооны сургалтад суух шаардлагагүй, надад жолооны курс ажиллуулдаг таньдаг хүн байгаа. Манай салоны үйлчлүүлэгч байгаа юм. Би өөрөө урьд нь хэд хэдэн удаа өөр өөр ангиллын жолооны эрхийн үнэмлэх гаргуулж байсан болохоор би чамд асуугаад хэлье” гэсэн. Тэгээд Н эгч “тухайн хүнээс асууж үзсэн боломжтой гэж байна” гэхээр нь би итгээд өөрийн “ХААН” банкны тоот данснаас “ХААН” банкны ******* Н А******* гэх данс руу утга дээр нь “joloo” гэж бичээд 1,100,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд Н эгч “нэг сарын дараа жолооны шалгалтдаа орно шүү, тэнцэхгүй байсан ч хамаагүй” гэж хэлэхээр нь би гайхаад “би шалгалтдаа өөрөө бэлдээд бэлэн болсон” гэж хэлсэн. ...Би тухайн хүний тухай асуух үед надад нэг ч удаа юу ч хэлж байгаагүй. Огт мэдээлэл өгөөгүй. Би мөнгөө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” их дэлгүүрийн ойролцоо байхдаа шилжүүлсэн. Би нэг удаагийн гүйлгээгээр 1,100,000 төгрөг шилжүүлсэн. ...2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр утас руу нь залгасан чинь “хүүхдээ салхилуулаад парк дээр байна” гэхээр нь очиж уулзсан. Тэр үед очиж уулзахад “дараа долоо хоногийн нэг дэх өдөр хариугаа хэлье” гээд алга болсон. Би “мөнгөө буцаагаад шилжүүлчихвэл өөрөө сургалтаа олоод суучихъя” гэж хэлсэн ч миний мөнгийг өгөхгүй байсаар байна... Би гомдолтой байна, мөнгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх хуудас/,
- 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18 дахь хуудас/,
- 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20 дахь хуудас/,
- “ХААН” банкны 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 29/16298 дугаартай албан бичиг /хх-ийн 22 дахь хуудас/,
- “ХААН” банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23-29 дэх хуудас/,
- O G гэх нэртэй фейсбүүк хэрэглэгчтэй харилцсан талаарх хуулбар /хх-ийн 31-35 дахь хуудас/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дэх хуудас/,
- Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-61 дэх хуудас/,
- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 86-87 дахь хуудас/,
- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 91-92 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.О******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Б******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч А.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар А.О*******т оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, А.О******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор 450,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.О******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч А.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н******* овогт А*******ийн О******* /РД:Ж*******/-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.О*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар А.О*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.О******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛДАР