Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 159/ШШ2023/0039

 

 

 

                          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Хэргийн индекс: 159/2023/0036/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******, ******* нар

Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот дүгнэлтийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, *******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Төгс-Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай 125 мкв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээг Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******, ******* нар ******* дугаартай дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1-т заасныг баримтлан хүчингүй болгожээ.

Дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч ******* ******* дугаар дүгнэлтийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд ханджээ. Нэхэмжлэл гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иргэн ******* нь анх 1994 оноос эхлэн Сэлэнгэ аймаг, Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах Баруунхараад ах дүү нарын хамт хөрөнгө оруулапг хийж 3 давхар зочид буудал, 6 автомашины граж, 1 давхар дэлгүүрийн барилга зэргийг хамтран барьж 1998 онд ашиглалтанд оруулсан байна. Улмааар 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгө оруулагч нарын хурлаар хөрөнгө оруулсан хувь хэмжээг тогтоон иргэи *******д

1. Дэлгүүрийн барилга

2. Зил 130 автомашин

3. Гаднах гэрэлтүүлэг

4. Агаарын АТП

5. Дэлгүүрийн лангуу, тавиур

6. Цахилгаан тогоог өмчлөх эрх олгосноор 2000 оноос хойш өдийг хүртэл иргэн П. өмч болох 125 м.кв дэлгүүрийн барилгыг өөрт нь мэдэгдэлгүйгээр хүчээр хураан авахаар болж, дэлгүүрийг 2003 оноос хойш итгэмжлэлээр ажиллуулж байсан хамаатны дүү ******* эзгүйд нь хаалганых нь цоожийг солиод лацдаад явсан байсныг иргэн ******* эс зөвшөөрч барилга өмчлөх эрхээ шилжүүлж өгөөгүй өдий хүртэл хэвээр байгаа болно. Иргэн М.Баасандагва нь 2003 оноос хойш Улаанбаатарт шилжин суурьшиж амьдарч байгаа бөгөөд ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжид өмчлөх эрхээ шилжүүлэх гэрээ, хэлцэл хийгээгүйгээс гадна “Нээлттэй дуудлага худалдаанд урьж байна” гэсэн зар дээр иргэн П. өмчлөх зрхийн улсын дугаартай 125 м.кв талбай бүхий барилгыг худалдана гэсэн зар байхгүй болно.

Иргэн З.Чинзориг нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тоггоож худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхнйн гэрчилгээг даалгуулах“-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч иргэн нь нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрөө татгалзсаныг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Үүний дараа иргэн нь 2019 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж дахин 2 дахь удаагаа нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 232 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Учир нь тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлах тухай” 04 тоот шүүгчийн захирамж хүчин төгөлдөр хэвээр гэж дүгнэсэн болно. Ийнхүү иргэн нь иргэн П. өмчлөх эрх бүхий Сэлэнгэ аймаг Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах 125 м.кв талбай бүхий улсын бүртгэлтэй Үл хөдлөх хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаас өөрөө татгалзсан тул Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэсээс шаардах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр иргэн П. өмчлөх эрхийг зөрчиж улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******, ******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай иргэн төлөөлөгч *******гийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн хүрээнд дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.Иргэн ******* нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрийн зориулалттай барилгын өмчлөх эрхийг хэн алинд шилжүүлэх гэрээ, хэлцэл хийгээгүй одоог хүртэл өөрийн өмчлөлд байлгаж байгаа тухай мөн нээлттэй дуудлага худалдаагаар худалдах зар дээр П. өмчлөх эрхийн дугаартай, 125 мкв талбай бүхий дэлгүүрийн барилгыг худалдана гэсэн зар байхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Энэ талаар гаргасан шат шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс үүсгэсэн нэхэмжлэгч иргэн *******, нарын нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдох захиргааны хэрэгт нь гуравдагч этгээдээр оролцсон байх ба мөн шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Хариуцагч нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “Эрдэнэт хүнс” ХК-ийн өмчлөлд албан ёсоор шилжээгүй байхад татварын өрөнд тооцон авах тушаал гаргасан буруутай байх боловч, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “Эрдэнэт хүнс” ХК-ийн мэдэлд шилжүүлэхийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн болох нь нотлогдож байх тул Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаар тушаал нь бодит нөхцөл байдалд тохирсон байх захиргааны эрх зүйн зарчимд нийцсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т “Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэсэн заалтын үйлчлэлээс шалтгаалж, улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нэхэмжлэгч нарын нэр дээр, Төрийн өмчийн хороо төрийн өмчийн бүртгэлд давхардуулан бүртгэсэн байх ба төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэж дээрх хуульд заасан байх тул төрийн өмчид давхардуулан бүртгэсэн үндэслэлээр хариуцагчийг буруутгах боломжгүй байна.” гэж дурьдан, Санхүү эдийн засгийн сайдын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” 190 дүгээр тушаалын “Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байгаа үйлдвэр, үйлчилгээний цогцолборыг 292,500,0 төгрөгөөр тооцон татварын өрөнд авсугай.” гэсэн заалтыг хүчингүй болгуулах, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч *******, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0332 дугаартай магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 242 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******, нарын гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн Тамгын газраас 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 2/9330 дугаартай албан тодорхойлолтонд “Иргэн *******, нарын нэхэмжлэлтэй, Сангийн сайдад холбогдох захиргааны хэргийг 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 242 тоот шийдвэр, мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 332 тоот магадлалаар тус тус шийдвэрлэсэн байна. Уг хэрэг Улсын дээд шүүхийн Хяналтын шатанд гомдол гаргаагүй болохыг тодорхойлов.” гэж дурьдсаныг улсын байцаагчийн дүгнэлтэнд тусгасан болно.

2.Иргэн З.Чинзориг нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тогтоож, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг даалгуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Үүний дараа иргэн нь 2019 оны 11 дүгээр сард Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татаж, дахин 2 дахь удаагаа нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 232 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байдаг. Ийнхүү иргэн нь П. өмчлөх эрх бүхий дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаас өөрөө татгалзсан тул Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс шаардах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд дээр дурьдсан үндэслэлээр иргэн П. өмчлөх эрхийг зөрчиж, дугаартай улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэх шаардлагын тухайд

Иргэн нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Хариуцагчийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаа, эс үйлдэхүйг тогтоож, худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж, шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд нэхэмжлэгч нь дээрх Захиргааны хэрэгт 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Нэхэмжлэлээсээ татгалзах тухай” хүсэлтийг бичгээр ирүүлснийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 232 дугаартай захирамжаар ийн гаргасан “Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай. “Баянчандмань АЗЗА” ТӨХК-ын хөрөнгөд бүртгэлтэй байсан худалдаа, үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийг улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг иргэн ийн нэр дээр бүртгэх даалгах тухай” нэхэмжлэлийг нэхэмжлэлийн үйл баримтын талаар өмнө нь гарсан шүүтийн захирамж байгаа гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

-Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4.5 дахь хэсэгт заасны баримтлан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн , өмгөөлөгч н.Баярбаатар нартай цахим хэлбэрээр /зүүм/ сонсох ажиллагааг явуулахад “Одоогийн байдлаар ямар нэгэн байдлаар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа асуудал байхгүй. Бидний зүгээс хөрөнгөө нэр дээрээ бүртгүүлж, гэрчилгээгээ авах хүсэлтэй байгаа. Харин тэр Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь төлөөлбөл зохих этгээд буюу өмгөөлөгч зүгээс хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй, хууль зүйн буруу зөвлөгөө өгснөөс болсон. Түүнээс биш 93 сая төгрөгөөр худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг хүн өөрийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхгүйгээр татгалзаад хаяна гэж байхгүй. Мөн Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4/3177 тоот албан бичгээр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн тухай мэдэгдлийг хүргүүлсэн байдаг. Энийг шалгаж өгнө үү.” гэж тайлбар гаргасан.

Үүний дагуу нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд иргэн нь Захиргааны хэргийн шүүхэд Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан бүртгэл хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан үндэслэлийг тодруулахад тухайн иргэнээс Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хандаж гаргасан Баянгол сумын нутагт байрлах, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай цогцолбор барилгын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэх тухай 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн мэдүүлгийг бүртгүүлэхээр мэдүүлсэн эрхийн талаар маргаан гарч, шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа үндэслэлээр, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлгийг нотлох баримтын бүрдэл дутуу буюу газар эзэмших эрх олгосон шийдвэр, кадастрийн зураг, өмнө нь олгогдсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг ирүүлээгүй үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзсан ба энэ нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2, 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт нийцсэн гэж үзсэн.

Иргэн ийн хувьд бүртгэл хийлгэхийг даалгах эсэх талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлээсээ татгалзсан байх нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэл хийлгэх өргөдөл, хүсэлт, гомдол, мэдүүлэг гаргах эрхийг хөндөхгүй гэж үзэж байна.

Түүнчлэн иргэн ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.2, Засгийн газрын 2018 оны 394 дүгээр тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журам”-ын 3.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлд бүртгэх үндэслэлээр , бүртгэл тус бүрт өмнө нь олгогдсон зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох дүгнэлт гаргасан тул өмчлөх эрхийн дугаартай бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж тайлбарыг гаргаж байна.” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа П. нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу гуравдагч этгээдээр оролцож байгаа ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие өөрт олгогдсон /итгэмжлэлээр/ эрхийн дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Иргэн нь 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр болсон “Нээлттэй дуудлага худалдаа”-нд оролцож Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багт оршин байрлах худалдаа үйлчилгээний цогцолборыг авах ялагч болон 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №18/01-2015 “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж авсан байдаг. нь өөрийн мөнгөн хөрөнгөөр төрөөс үл хөдлөх эд хөрөнгө, түүний доор байрших газрыг хамт худалдаж авсан боловч өнөөдрийг хүртэл тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой өмчлөх эрх олж авч чадахгүй байгаа олон зүйлийн учир шалтгаан байсан болно. Үүнээс уг захиргааны хэрэгт нэхэмжлэл гаргасан иргэн ******* нь өөрт хамааралтай бусад этгээдүүдтэй үгсэн тохиролцож, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчин гэмт хэрэг үйлдэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөнд давхардуулан өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авч өнөөдрийг хүртэл өөрийнхөө өмч хөрөнгө мэт дураар авирлан иргэн ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсаар ирсэн.

Бидний зүгээс өөрт хамаарах өмчлөх эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа маргаанд оролцож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу гомдол гаргасан. Үүний дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явагдаж эрх бүхий байгууллагаас хууль зүйн үндэслэл бүхий тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргагч иргэн ******* нь бусадтай нийлж, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээг хаясан гэж худал мэдээлэп гарган дахин авч бусдыг хуурч мэхэлсэн болохыг тогтоосон боловч тухайн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болно.

Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

              Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай улсын байцаагчийн дүгнэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1-т заасныг баримтлан 2 дахь заалтаар өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байршилтай 125 мкв талбай бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгожээ.

              Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нарын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж маргажээ.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, бусад нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

              Нэг: Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар

              1.Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай иргэн н өмчлөлийн 338 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон нэхэмжлэгч П. өмчлөлийн 125 мкв үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч П. баз хүргэн нь “Эрдэнэт хүнс” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч 2003 оны 12 дугаар сард худалдах худалдан авах гэрээ байгуулж гэрээгээр тохирсон мөнгөн дүнгийн зохих хэсгийг хүлээн авсан энэхүү үйлдэлд нэхэмжлэгч ******* татгалзаагүй бөгөөд тухайн үед үнэ тохирвол зарах зөвшөөрлийг баз хүргэн д олгосон байна.

              2.Монгол улсын Санхүү, эдийн засгийн  сайдын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай “Татварын өрөнд үл хөдлөх хөрөнгө авах тухай” тушаалаар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай цогцолборыг 292.500.0 мянган төгөрөгөөр тооцож “Эрдэнэт хүнс” ХХК-иас улсын төсөвт төлөх 613.597.3 мянган төгрөгийн өмнөх жилүүдийн татварын өрөнд тооцон авахаар шийдвэрлэжээ.

              3.Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө бүртгэлд авах тухай” тогтоолоор “Эрдэнэт хүнс” ХХК-иас улсын төсөвт төлөх татварын өрөнд авсан Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай худалдаа үйлчилгээний цогцолборыг 292.500.000 төгрөгөөр үнэлж төрийн өмчийн бүртгэлд авахыг Төрийн өмчийн бүртгэл хяналтын газарт даалгажээ.

              4.Уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2003 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгч, 2004 оноос хойш Төрийн өмчийн хорооны дуудлага худалдаагаар оруулах хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлж байжээ.

              5.2006 оноос Төрийн өмчийн хорооны шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь орон нутагт байршилтай тул  “Баянчандмань-АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэжээ. /иргэн Д. Нэргүй үргэлжүүлэн түрээсэлсэн/

              6.Төрийн өмчийн хорооны 2014 оны 617, 2015 оны 160, 426, 610 дугаар тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын хараа багийн нутаг дэвсгэрт байрлалтай “Баянчандмань– АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй худалдаа үйлчилгээний цогцолбор барилга байгууламжийг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж зар тавьжээ.

              7.Төрийн өмчийн хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулсан дуудлага худалдаагаар 93.572.532 төгрөгний үний санал өгч дуудлага худалдааны ялагч болсон Улаанбаатар хотын харьяат Баасансүрэнгийн Чинзоригтой Төрийн өмчийн хорооноос 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулжээ.

              8.Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаартай “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоолоор “Баянчандмань-АЗЗА” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлалтай барилга байгууламжийг дуудлага худалдааны ялагч т өмчлөх эрхийг шилжүүлэн олгож, 00545 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ олгожээ.

              9.Иргэн *******, нар нь Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай “Татварын өрөнд үл хөдлөх эд хөрөнгө авах тухай” тушаал, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 698 дугаартай “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ.

              10.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******,

нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

              11.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 221/МА2016/0332 дугаартай магдлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 242 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулж, нэхэмжлэгч *******, нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

              12.Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн Тамгын газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2/9330 дугаартай тодорхойлолтод нэхэмжлэгч *******, нар нь Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй талаар дурдсан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

              13.Иргэн *******, нар нь “Эрдэнэт хүнс” ХХК-нд холбогдуулан гэрээний улмаас учирсан хохирол нэхэмжилж Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 276 дугаартай шийдвэрээр “Эрдэнэт хүнс” ХХК 2005 онд 150.000.000 төгрөгийг , ******* нарт төлж барагдуулснаар гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

              Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч ******* нь баз хүргэн гээр дамжуулан өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө 2003 онд “Эрдэнэт хүнс” ХХК-нд худалдахад татгалзаагүй бөгөөд үнэ тохирвол зарах зөвшөөрөл өгсөн, мөн Санхүү, эдийн засгийн сайд 2004 онд татварын өрөнд авахад ямар нэг гомдол гаргаагүй,  г асуудлыг тухайн үед нэхэмжлэгч ******* мэдэж байсан талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нь тайлбар мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн байна.

              Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны хууль/ 3 дугаар зүйлийн 3.3-т “төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнийг төрийн байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхгүй” гэж заасны дагуу Төрийн өмчийн хороо 2015 он хүртэлх хугацаанд төрийн өмчид бүртгэлтэй маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байх бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий 125 мкв үл хөдлөх эд хөрөнгийг өөрийнх нь өмчлөлийнх гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Төрийн өмчийн хорооны 2004 оны 468 дугаартай тогтоолоор түүний үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгэж авсанаар өмнөх буюу нэхэмжлэгч П. өмчлөх эрх нь дуусгавар болсон байна.

              Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг татварын өрөнд авч, төрийн өмчид бүртгэсэн захиргааны байгууллагуудын /Санхүү эдийн засгийн сайдын тушаал , Төрийн өмчийн хорооны тогтоолууд/ шийдвэрүүд хүчин төгөлдөр хэвээр үлдсэн одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байна.

              Хоёр: ******* дугаартай улсын байцаагч нарын дүгнэлтийн талаар

              Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч *******, ******* нар нь Улаанбаатар хотын харьяат иргэн ийн Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сэлэнгэ аймаг дахь Мандал сумын улсын бүртгэгчид тус тус хандаж гаргасан гомдлыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасан болон 24.2-т “энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны  байгууллага хүлээнэ” гэж зааснаар хариуцагч нар нь бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаануудыг хийж, холбогдох нотлох баримтуудыг цуглуулан үнэлэсний үндсэн дээр ******* дугаартай улсын байцаагчийн дүгнэлтийг гаргажээ.

              Дээрх дүгнэлтийг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийг оролцуулан хийсэн байна.

              Эдгээрээс харахад хяналтын улсын байцаагч нар иргэн ийн гомдлыг  шалгахдаа нотлох баримт цуглуулж, цуглуулсан нотлох баримтыг үнэлэх ,  маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн талаар бодит нөхцөл байдлыг тогтоох, мөн сонсох ажиллагааг явуулж талуудын байр суурийг сонссоны үндсэн дээр дүгнэлт гаргасан нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааг зөрчөөгүй, хуульд нийцсэн гэж дүгнэхээр байна.

              Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-т “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журам, зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, бүртгэлд засвар, өөрчлөлт оруулах түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, зөрчлийг арилгуулах талаар холбогдох иргэн, хуулийн этгээд албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах” үүрэгтэй гэж заасан.

              Дээрх заалтын дагуу хяналтын улсын байцаагч нар нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, Төрийн өмчийн хорооны 2004 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 468 дугаартай тогтоолоор П. өмчлөлд байсан 125 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгэснээр өмчлөх эрх нь дуусгавар болсон П. өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрт байршилтай 125 мкв талбай бүхий худалдаа, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******* дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

              Учир нь дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгох дүгнэлтийг гаргахдаа хяналтын улсын байцаагч нарын зүгээс дээрх хүчин төгөлдөр болсон захиргааны байгууллагуудын шийдвэрүүд /Санхүү эдийн засгийн сайдын тушаал, Төрийн өмчийн хорооны тогтоолууд/, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудад зөв үнэлэлт, дүгнэлт хийж, нэхэмжлэгч П. 2015 онд дахин гаргуулан авсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосныг буруутгах боломжгүй бөгөөд бодит нөхцөл байдалд нийцсэн захиргааны байгууллагын шийдвэр гэж дүгнэв.

              Мөн хариуцагч хариуцагч хяналтын улсын байцаагч нарын зүгээс ******* дугаартай дүгнэлтийг гаргахдаа Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/341 дугаартай тушаалаар батлагдсан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ын 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-т заасан улсын байцаагчийн дүгнэлтэд тусгах асуудлыг бүрэн тусгасныг дурдах нь зүйтэй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, 18.7.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч П. “Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ хүчингүй болгуулах тухай” ******* дугаартай дүгнэлтийн *******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

              2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ОДБААТАР