Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/01332

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/01332

Улаанбаатар хот

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч  Ц.Э нэхэмжлэлтэй

 

Хариуцагч  “Т” ХХК-д холбогдох 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 317.983.965 төгрөгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2023 оны 05 дугаар сарын  08-ны өдөр  хүлээн авч хянаад    

                         

           Шүүх хуралдаанд оролцогчид:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж

            Хариуцагчийн өмгөөлөгч М.А, С.Б

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      1.Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч “Т” ХХК-д холбогдуулан 317.983.965 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

 

      2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараахь үндэслэлээр тодорхойлж байна. Үүнд:

 

      3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      3.1.Нэхэмжлэлийн шаардлага орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх нэртэй, арилжааны гэрээнээс Т ХХК үндэслэлгүйгээр татгалзсанаас учирсан хохирол 317.983.965 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл иргэн Ц.Э, Т ХХК-ийн захирал н.Батбилигтэй харилцан тохиролцож, ................дугаартай Орон сууц захиалгах, захиалга гүйцэтгэх гэрээ байгуулсан. Дээрх 68.7 метр квадрат талбайтай орон сууцны төлбөрт Сүхбаатар дүүрэг, Монгол улсын Боловсролын их сургуулийн ойролцоо бид нарын хэлж заншсанаар Багшийн дээд сургуулийн хажууд байрлаж байсан 450 метр квадрат талбайтай канад модон барилгыг буулгаад Т ХХК-ийн Т урд байрлах Т ХХК-ийн ажлын талбайн хашаанд буулгасан. Гэрээнд зааснаар Т ХХК зардал гаргаж, зөөвөрлөх ёстой байсан боловч Ц.Э өөрийн зардлаар тухайн үедээ брэнд гэж нэрлэж болохоор “Иза хаус” гэх компанийн канад технологиор барьсан рестораны иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгсөн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан. Хүлээж авсан эсэх талаар хариуцагч Т ХХК өмнөх шүүх хуралдаанд удаа дараа оролцохдоо хүлээн зөвшөөрч, маргадаггүй бөгөөд одоо ч маргахгүй байна гэж ойлгож байна. Ингээд Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Данзангийн гудамжинд байрлах 68.7 метр квадрат талбайтай, 2 өрөө байрыг гаргаж өгөхийг удаа дараа шаардсан. Т ХХК-ийн барилга баригдаж байх явцад Ц.Этай хамтран ажиллаж байсан н.Одгэрэл гэх хүн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон. н.Одгэрэл барилга баригдаж байна, ашиглалтад ороогүй байна, барилгын талбайд оруулахгүй гээд оруулдаггүй байсан учраас орж үзэж чадаагүй. Ингээд “Т” ХХК-ийн захиралтай гар утсаар ярьж холбогдоход удахгүй орно шалтаг тоочсоор удаан хугацаа өнгөрсөн. Ц.Э гэрээний харилцаа үргэлжлэхгүй худлаа болох нь гэж бодоод шүүхэд хандсан. Шүүхэд хандан шаардлага гаргасны дараа дээрх Баянзүрхийн дүүргийн 16 дугаар хороонд байрлалтай, гэрээнд тусгагдсан 2 өрөө байр бусдын өмчлөлд шилжиж, өмчлөх эрхийн гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулж,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шилжсэн талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдсэн. Талуудын гэрээгээр тохиролцсоноор нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдсан ресторан,тоног төхөөрөмжийг иж бүрнээр нь “Тт” ХХК-д хүлээлгэж өгөх. “Т” ХХК тухайн рестораныг барих газрын асуудлыг шийдвэрлээд нэхэмжлэгчтэй эргэж холбогдож хэлэх, нэхэмжлэгч анх “И ХХК-д захиалан бариулж байсан рестораны барилгыг дахин бариулж өгөх үүрэг хүлээсэн. Харамсалтай нь цаг хугацааны явцад “Т ХХК-ийн хашаанд ресторан хураалттай 10 жил шахам байсаар муудан ашиглах боломжгүй болсон гэх зүйл яригдсан. Хариуцагч гэрээнээсээ татгалзаж мөн нэхэмжлэгчийг рестораны зааж өгсөн газарт бариагүй гэх худал тайлбарыг шүүхэд удаа дараа гаргасан байдаг боловч үүнийгээ нотолдоггүй. Тухайн байр нэгэнт өөр иргэдийн нэр дээр шилжиж, хариуцагч гэрээнээс татгалзсан талаар хэлсэн тул гэрээнээс татгалзснаас учирсан хохиролд 317.983.965 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хуульд заасан хугацаагаар хариуцагч хариу тайлбарын нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор өгөх үүрэгтэй. Хариуцагч “Тэгш плант” ХХК-ийн зүгээс шүүх хуралдаанд хариу тайлбар ирүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч байгаа хариу тайлбарыг хариуцагчийн өмгөөлөгч нар гаргаж өгч байгаа тайлбар гэж ойлгосон гэжээ.

 

     4.Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа:

     4.1.Нэхэмжлэгч Ц.Этай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 00- 000 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний 1 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт “захиалагч нь захиалсан орон сууцны төлбөрт 450 метр квадрат талбайтай, канад модон барилгыг тооцож өгөхөөр тохиролцов. гэж төлбөрийн нөхцлийг тодорхой заасан боловч нэхэмжлэгч тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Т ХХК-д шилжүүлж өгөөгүй, гэрээ байгуулагдсанаас хойш огт харилцаа холбоогүй байж байгаад 2021 онд шүүхэд хандсан байдаг. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг холбогдохыг хүлээж өнөөдрийг хүртэл манай хашаанд буулгасан эд зүйлийг нь хадгалж, хамгаалж байгаа бөгөөд гэрээнд зааснаар 2015 онд захиалгын барилгыг Улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Гэтэл гэрээ байгуулах санал тавьсан боловч бүхэл бүтэн 10 жилийн дараа гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Хэрвээ арилжааны гэрээг биелүүлэх хүсэл сонирхол байсан бол барилга ашиглалтад орох үеэс буюу 2015 оноос шаардах эрх нээлттэй байхад эрхээ хэрэгжүүлээгүй. Бидний зүгээс 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг зөрчих үүргээ биелүүлэхгүй байх сонирхол байхгүй ба гэрээний санал тавьж 7 жил алга болсон хүнийг гэрээгээ цуцалсан гэж ойлгож өөрийнхөн эд хөрөнгийг хадгалж, хамгаалж ирсэн. Тодруулбал гэрээ хэрэгжээгүйд Т ХХК буруугүй буюу одоо ч Ц.Э эд хөрөнгөө буцаан авахад татгалзах зүйлгүй мөн буцаан авах эрх нээлттэй байна. Харин хашаандаа 10 жил хадгалж, хамгаалсны зардлыг бид нэхэмжлэх эрхтэй тул гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзснаас учирсан хохиролд 317.983.965 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

     5.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд:

 

      6.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 000 дугаартай итгэмжлэл, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 000 дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ, Захиалсан орон сууцны давхар, хаалганы дугаар өрөөний тоо сууцны нийт талбай, нэгж талбайн үнэ, орон сууцны нийт төлбөр, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 0 дугаартай Шүүхийн ший000двэр, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 0008 дугаартай “Итгэмжлэл”, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0 дуга0артай “Итгэмжлэл”, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

 

      7.Хариуцагчаас 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 408 дугаартай “Итгэмжлэл”, Т ХХК-ийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 534 дугаартай “Итгэмжлэл”, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1108 дугаартай Магадлал, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн000 дугаартай “Итгэмжлэл”, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 22 дугаартай “Итгэмжлэл”, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0000 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт,

 

       8.Шүүхийн журмаар 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 000 дугаартай 0 дугаартай “Албан бичиг”, 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Итгэл эстимэйт” ХХК-ийн Үнэлгээний тайланг өгчээ.

 000000

ҮНДЭСЛЭХ нь:

 

     1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

     2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй мөн гэрээнээс татгалзсан учраас нэхэмжлэгч учирсан хохирлоо нэхэмжилсэн. Гэрээнд тусгагдсан захиалсан орон сууцаа авах боломжгүй болж бусдын өмчлөлд шилжсэн, гэрээний төлбөрт хариуцагчид шилжүүлэн өгсөн ресторан, тоног төхөөрөмж иж бүрдэл алга болсон. Канад модон хаус хариуцагчийн үйлдвэрийн хашаанд ашиглагдаагүй 10 жил болж байгаа тул хохирлоо барагдуулах нэхэмжлэлээ дэмжиж байна” гэж тайлбарлав.

 

     3.Хариуцагч Т ХХК-ийн өмгөөлөгч С.Б “Захиалгын орон сууц бусдад худалдан борлуулагдсныг хүлээн зөвшөөрнө. Мөн хариуцагч гэрээнээс татгалзсан. Харин канад модон хаус “Л” рестораны барилга ашиглалтын шаардлага хангасан хэвээр байгаа. Шинжээч дүгнэлтэндээ энэ тухай бичсэн. Тоног төхөөрөмжийн талаар сайн мэдэхгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Канад модон хаус барилгыг буцаан өгч төлбөрт тооцуулах хүсэлтэй байна” гэж татгалзлаа илэрхийлж байна.     

        

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 13 цаг 30 минутанд товлогдсон шүүх хуралдааны товтой өөрийн биеэр танилцан “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтан дээр гарын үсгээ зурж баталгаажуулан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй түүний өмгөөлөгч нар эзгүйд нь шүүх хуралдааныг хийлгэх тайлбарыг гаргасан тул нэхэмжлэгчийн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

       5.Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

         6.Нэхэмжлэгч Ц.Э, хариуцагч Т ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  дугаартай Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээг байгуулж, грөгөөр тооцож нийт 99.999.700 төгрөгөөр 1 өрөө орон сууцыг захиалж, нэхэмжлэгч орон сууцны төлбөрт өөрийн өмчлөлийн бүрэн тавилга, тоног төхөөрөмжтэй, 450 метр квадрат талбайтай, канад модоор баригдсан “Лагуна” рестораныг өгч, Багшийн дээдээс Т ХХК-ийн асфальтын үйлдвэр буюу Т урд хүртэл тээвэрлэх, буулгах, хураах зардлыг бүрэн хариуцаж, хариуцагчийн захиалсан хугацаанд заасан байршилд рестораныг буцаан барьж, угсрах ажлыг хийхээр харилцан тохиролцжээ.

 

        7.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд арилжааны гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

        8.Зохигчдын тайлбар, бичгийн баримтаас үзэхэд, нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлж харин хариуцагч гэрээнээс татгалзаж, үүргээ биелүүлээгүй, ажлаа бүрэн хийхэд шаардлагатай нөхцлийг бүрдүүлсэн гэх тайлбарыг гаргаж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

        9.Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хариуцагч Т ХХК өгөөгүй бөгөөд тухайн орон сууцыг бусдад худалдсан болохоо хариуцагчийн өмгөөлөгч зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, орон сууцны өмчлөгчөөр иргэн Ш.Б, Ж.Д нар бүртгэгдсэн нь баримтаар тогтоогдож байна.

 

       10.Иймээс Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

       11.Нэхэмжлэгч Ц.Э нэгэнт гэрээний дагуух худалдан авахаар тохиролцсон орон сууцаа ашиглах, өмчлөлдөө бүртгүүлэх, шаардах эрхгүй болсон нь талуудын тайлбар, бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, 205 дугаар зүйлийн.205.2.1 дэх хэсэгт “гүйцэтгэсэн үүргийн шинж чанараас шалтгаалан биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй;”, 205.2.3 дахь хэсэгт “үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан” гэж заасны дагуу хариуцагч шинжээчийн дүгнэлтээр рестораны иж бүрэн тоног төхөөрөмж, эд хогшлыг дутааж гэмтээсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх үүрэгтэй байна.

 

     12.Дээрх үндэслэлээр хариуцагчийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээнээс татгалзсны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирлыг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “Итгэлт эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 2015 оны байдлаар тогтоосон “Лагуна” рестораны тоног төхөөрөмж, эд хогшлын үнийг 39.477.370 төгрөг, канад модон хаус барилгын үнийг 278.506.600 төгрөг нийт 317.983.965 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

     13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.905.820 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.905.820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

            115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.1 хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т ХХК-аас 317.983.965 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Эт олгосугай.

 

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.905.820  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1.905.820 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

       

         4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.АРИУНАА