Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/00759

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2024/00759 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б...... дүүрэг, ... дугаар хороо, ..-р хороолол, .... дугаар байр, .... тоот хаягт оршин суух Б... овогт Ж......-ийн Ө........ /РД:......../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х...... дүүрэг, ...дугаар хороо, ........-р байр, .... тоот хаягт оршин суух Б.....овогт Б.....-ийн М...... /РД:........./-д холбогдох,

 

40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч Ж.Ө.........,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.Ө........ нь хариуцагч Б.М......... 40 000 000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие хариуцагч Б.М......-тай амьдраад 7 жил болж байна. Би Солонгос улс руу яваад 2 жил болоод ирэхэд Б.М....... өөр хүнтэй болсон байсан. 2 жилийн хугацаанд гэр бүлийн хүний үүднээс Б.М..........-т байрны урьдчилгаа, машины урьдчилгаа гэж мөнгө шилжүүлж байсан. Тэгээд ирэхэд тусдаа амьдралтай болсон байсан учраас тэр хугацаанд шилжүүлсэн мөнгө болох 40 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч Б.М.......... нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.06.23-ны өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамж, Ж.Ө.........-ын иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Б.М......-ын гараар бичсэн тайлбар, Ж.Ө.....-ын Х.... банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.06.13-ны өдрийн О.Э....... гэх хүний гараар бичсэн тайлбар зэрэг нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн. /хх 2-12 тал/

 

4. Хариуцагчаас: 2023.10.10-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгт ирүүлсэн байна. /хх 21 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Ж.Ө......... нь хариуцагч Б.М........-т холбогдуулан 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ Б.М.......-тай хамтран амьдрагч байсан бөгөөд цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлнэ гэсэн итгэлээр байр болон автомашины урьдчилгаа төлбөрт 40 000 000 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлж байсан. Гэтэл намайг Солонгос улсад ажиллаж байх хугацаанд өөр эмэгтэйтэй болсон учир түүнд шилжүүлж байсан мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч Б.М........ нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 Ж.Ө........ нь хариуцагч Б.М......-ын Х..... банк дахь ........... тоот данс руу 2020.01.26-ны өдөр 3 927 000 төгрөг, 2020.02.02-ны өдөр 390 000 төгрөг, 2020.02.10-ны өдөр 200 000 төгрөг, 2020.04.09-ний өдөр 50 000 төгрөг, 2020.04.22-ны өдөр 600 000 төгрөг, 2020.05.18-ны өдөр 100 000 төгрөг, 2020.05.31-ний өдөр 70 000 төгрөг, 2020.06.09-ний өдөр 30 000 төгрөг, 2020.06.20-ны өдөр 5 500 000 төгрөг, 2020.07.09-ний өдөр 100 000 төгрөг, 2020.07.10-ны өдөр 100 000 төгрөг, 2020.07.13-ны өдөр 60 000 төгрөг, 2020.07.17-ны өдөр 100 000 төгрөг, 2020.07.27-ны өдөр 460 000 төгрөг, 2020.07.29-ний өдөр 300 000 төгрөг, 2020.07.30-ны өдөр 550 000 төгрөг, 2020.07.31-ний өдөр 150 900 төгрөг, 2020.08.27-ны өдөр 7 250 000 төгрөг, 2020.09.16-ны өдөр 200 000 төгрөг, 2020.10.01-ний өдөр 130 000 төгрөг, 2020.10.30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2020.11.03-ны өдөр 20 000 төгрөг, 2020.11.05-ны өдөр 50 000 төгрөг, 2020.11.30-ны өдөр 1 100 000 төгрөг, 2020.12.04-ний өдөр 200 000 төгрөг, 2020.12.25-ны өдөр 100 000 төгрөг, 2020.12.30-ны өдөр 1 400 000 төгрөг, 2021.01.30-ны өдөр 570 000 төгрөг, 2021.01.30-ны өдөр 1 530 000 төгрөг, 2021.02.12-ны өдөр 350 000 төгрөг, 2021.03.03-ны өдөр 2 100 000 төгрөг, 2021.04.03-ны өдөр 650 000 төгрөг, 2021.04.21-ний өдөр 100 000 төгрөг, 2021.05.06-ны өдөр 750 000 төгрөг, 2021.06.28-ны өдөр 100 000 төгрөг, 2021.06.29-ны өдөр 50 000 төгрөг, 2021.07.26-ны өдөр 20 000 төгрөг, 2021.08.17-ны өдөр 80 000 төгрөг, 2021.08.31-ний өдөр 740 000 төгрөг, 2021.09.09-ний өдөр 1 120 700 төгрөг, 2021.09.27-ны өдөр 328 000 төгрөг, 2021.10.14-ний өдөр 1 200 000 төгрөг, нийт 33 826 600 төгрөгийг шилжүүлсэн /хх 6-11 тал/

 

4.2 2022.04.17-ны өдөр хариуцагч Б.М........ нь өөрийн гараар Б....... овогтой Ө........... миний бие Ж.Ө........... 5 дугаар сарын 25-ны өдөр 12 000 000 төгрөг өгөхөөр болов мөн энэ зун 40 000 000 төгрөг өгнө гэж тайлбар бичсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 5 тал/

 

5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй байхаар заасан.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаарх тайлбар, холбогдох баримтаа ирүүлээгүй.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч Ж.Ө.......-ын эзэмшлийн .......... дугаарын данснаас 2020.01.26-ны өдрөөс 2021.10.14-ний өдрийн хугацаанд 33 826 600 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан байна.

 

Иймд хэргийн баримтаар тогтоогдож байгаа үйл баримтын хүрээнд буюу 33 826 600 төгрөгийг хэсэгчлэн шилжүүлсэн нь тогтоогдож байна гэж дүгнээд үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагч Б.М..........-с 33 826 600 төгрөгийг гаргуулан Ж.Ө.........-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 173 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.........овогт Б.....-ийн М....... /РД:........./-аас 33 826 600 /гучин гурван сая найман зуун хорин зургаан мянга зургаан зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б......... овогт Ж......-ийн Ө.......... /РД:.........../-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 173 400 /зургаан сая нэг зуун далан гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М........-с 327 083 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ө........-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ