Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 137/ШШ2024/00048

 

 

 

 

 

 2024            03           06                                  ...

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч:... хот ... дүүрэг ... тоот, “...” ХХК /.../ -ний нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум ...-р баг Замын-Үүд цогцолбор байр, 0 тоот, “...” ХХК-д холбогдох 

Гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохирол 1,345,104,799 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “...” ХХК-ийн 1,936,025,823.48 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шинжээч С.Э /цахим/ гэрч А.Б, Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ... ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ХХК нь хариуцагч ... ХХК-тай 2022 оны 04 сарын 03-ны өдөр ... тоот гэрээ байгуулж ачаа тээврийн 1,1 км авто замын ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон байдаг. Тус ажлыг хийж гүйцэтгэх явцад талууд ажлын гүйцэтгэл бүрэн дуусахаас өмнө тооцоо нийлж 291,967,803 төгрөгийг гүйцэтгэгч буюу ... ХХК-д төлөхөөр тооцоо нийлсэн акт үйлдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Үүнээс хойш тус гэрээт ажилтай холбоотойгоор 2022 оны 08 сараас 09 сарын хооронд ажил гүйцэтгэсэн боловч гэрээт ажлын хөлсийг төлөөгүй байгаа тус нэхэмжлэлийн дараагийн хэсэгт тусгалаа. Үүний дараагаар талуудын хооронд 2022 оны 07 сарын 05-ны өдөр Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын гэрээг захиалагчийн санал болгосноор давхар гүйцэтгэхээр гэрээлсэн. Тус гэрээний 2.1 дэх хэсэгт заасан нөхцөлөөр буюу 3,900,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Гэтэл тус гэрээний ажил 3.1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 07 сарын 05-ны өдөр эхэлж 2022 оны 08 сарын 31-ний өдөр дуусах зуны цагийн хуваарьтай байсан боловч захиалагчийн зүгээс гэрээг байгуулахдаа 2022 оны 07 сарын 21-ний өдөр гэрээ баталгаажиж ирснээр ажлын гүйцэтгэл эхэлсэн байдаг. Ингээд ажил хэдий захиалагчаас шалтгаалан хойшилж эхэлсэн ч бид 2022 оны 08 сарын 11-ний өдөр гэрээт ажлын дэд суурь, ЦБ суурийн ажлыг дуусгаж, бэлтгэл ажил далан ухаж, гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэлийг тооцож сар бүрийн сүүлээр олгохоор тохирсон боловч төлдөггүйн улмаас тус ажлын дараагийн ажил хийгдэхийн тулд дахин 2022 оны 08 сарын 24-ны өдрийг дуустал санхүүжилтгүй хүлээсэн. Ийм байдлаар захиалагчийн буруугаас удаа дараа хугацаа алдаж байсныг бид гүйцэтгэлтэй холбоотой холбогдох баримтаа шүүхэд гаргаж байна. Ингээд гэрээт ажил хийгдэх явцад тус гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар энэхүү гэрээний нийт үнэ нь өөрчлөгдөхгүй бөгөөд /цемент болон түлшний үнэ өнөөгийн гэрээгээр тохиролцсон зах зээлийн үнээс 10 хувиас дээш өссөн тохиолдолд захиалагч тал 10 хувиас дээш илүү гарсан зардлыг нөхөн олгоно. Гэрээ байгуулсан үеийн түлшний үнэ 3358 төгрөг/литр, цемент 212,073 төгрөг/тонн НӨАТ ороогүй үнэ/ тус тус байна гэж заасан. Гэвч гэрээт ажлын явцад худалдан авалт хийгдсэн нийт 54 удаагийн цемент худалдан авалтын явцад цементийн үнэ огцом өсөж гүйцэтгэгчид 10 хувиас тооцоолоогүй зардал гарч эхэлсэн. Үүний улмаас тооцоолсон зардлаас гүйцэтгэгч нийт 215,654,295 төгрөгийн нэмэлт зардал гэрээнд заасан нөхцөлийн дагуу үүссэн. Талуудын хооронд байгуулсан 2 гэрээт ажил захиалагчийн буруугаас буюу санхүүжилт шийдэгдээгүй нөхцөл байдалтай холбоотойгоор хугацааны хувьд хоцорч эхэлсэнтэй холбоотойгоор гүйцэтгэгч нь гэрээний дагуу туслах ажилчид бригадыг нэмж ажиллуулах, техник тоногт төхөөрөмж түрээслэх, хийцлэлийн ажлыг хийж гүйцэтгэх гэрээний дагуу нийт 41 иргэн хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь учирсан хохирлоо арилгуулах шаардах эрхтэй тул дагуу нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас учирсан хохирлоо шаардах эрхтэй юм. Иймд гэрээнд заасны дагуу гэрээний улмаас учирсан хохирол болох 837,482,701 төгрөг, нийт 1,345,104,799 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч байгууллагаас анх 1,345,104,799 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдөр ч гэсэн энэ байр суурь хэвээрээ байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндсэндээ 3 хэсэгт хуваагдана.

Нэгдүгээрт, ... ХХК нь ... группд 2 удаагийн ажил хийсэн. Энэ 2 удаагийн ажил 1,1, 1,74 километр замыг бүтээн байгуулах байсан. 2022 оны 04 дүгээр сар, 2022 оны 07 дугаар сар гээд 2 удаагийн гэрээ байгуулсны үндсэн дээр гэрээг байгуулсан. Талууд 1,1, 1,74 километр зам дээр гүйцэтгэл 1, 2-оор ажлаа гүйцэтгэж ирсэн. Энэ гүйцэтгэлд хэн хэн нь маргадаггүй. Өөрөөр хэлбэл 2 талын тооцоо нийлсэн актын хүрээнд 1,900,000,000 төгрөгийг талуудын хийж гүйцэтгэсэн ажил юм байна гэж тайлбарлаж, үүний дагуу 2 тал баталгаажуулж, гарын үсэг зурж, санхүүжилтийг олгож эхэлсэн. Энэ санхүүжилтийн хүрээнд гэрээт ажлаас 291,267,802 төгрөгийг талууд 1 дүгээр хавтаст хэргийн 5-р хуудсанд тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, ... групп ... ХХК-д 291, 267,802  төгрөгийн өртэй юм байна гэдэг тооцоо нийлсэн актыг гаргасан. Үүний дагуу өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа учраас бид энэ төлбөрийг нэхэмжилж байгаа. Үүнээс гадна 1,74 километр замын ажлын хүрээнд нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцож гэрээний дагуу 3,900,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнд ямар ажлууд багтаж байгаа талаар гэрээний хавсралтаар буюу 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр талд хавсаргаж өгсөн байгаа. Үүний дагуу бүх ажлаа хийсэн боловч нэг ч удаа санхүүжилт авч үзээгүй. Хариуцагчийн зүгээс та нарыг ажил хийж байхад бараа материалыг өгсөн биз дээ. та нар энүүгээр ажлаа хийгээ биз дээ гэж ярьдаг. Гэвч бодит байдал дээр ... ХХК нэг ч удаа ажил хийсэн төлбөр аваагүй, дан өгсөн бараа материалаар тухайн талбайд ажил гүйцэтгэж байгаад хоосон энэ талбайг орхиод гарцгаасан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1,74 километр зам талбайн ажилд нэхэмжлэгч тал хэдий хэмжээний ажил хийж гүйцэтгэсэн бэ гэдгийг тодорхойлох зорилгоор шинжээч томилуулж  ажиллуулсан. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нийт хийж гүйцэтгэсэн 3,196,981,555 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн байна гэж үзээд тус ажлаас хариуцагчийн бараа материал худалдаж авсан санхүүгийн баримтаар тогтоогдож байгаа 2,168,868,125.45 төгрөгийг хасаж тооцсон. Үүний дараа гэрээт ажлын буюу 1,74 километрийн амын ажлын үлдэгдэл 1,190,641,965.62 төгрөг нь бодит төлбөрийн үлдэгдэл байна гэж тооцсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3 дахь хэсэгт зааснаар талууд энэхүү гэрээнд тохиролцсон цементийн зардлаас 10 хувиас дээш хүсэлт гарвал энэ хүсэлтийн дагуу нэмэгдэл төлбөрийг нэхэмжлэгчид олгоно гэсний дагуу цементийн зардлыг тооцож үзэхэд 25,723,567 төгрөг гарч байгаа. Энэ нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан мөнгөн дүн тооцогдож орж ирж байгаа. Тиймээс нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа гэсэн үг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийж гүйцэтгэсэн нийт 1,74 километрийн замын ажлыг Монгол улсад хийгдэж байгаа зам талбайн стандарт дарааллын дагуу  хийж гүйцэтгэж хэдий хэмжээний ажил гүйцэтгэсэн болохоо дэлгэрүүлж тайлбарласан. Зам талбайн ажил өөрөө шат дараалалтай байсан. Өөрөөр хэлбэл доод талын суурь тавигдаж байж дараагийн зүйл тавигддаг. Дараагийн суурь тавигдаж байж дээд талын хучилт тавигдана. Голд нь ямар нэгэн ажил үлдээх боломжгүй. Шат дараалсан ажил байдаг. Шат дараалсан ажлын аль нэг хэсгийг үлдээвэл дээд талын зүйл тавигдах боломжгүй байдгаараа зам талбайн онцлог ажил байдаг. Энэ ажлын хүрээнд нэхэмжлэгч тал замын чигийг сэргээх ажил, далангийн ажил, дэд суурь буюу нэгдүгээр үе, дэд суурийг байгуулах хоёрдугаар үе, үүний дараа цементээр бэхжүүлсэн буюу буталсан чулууны суурь байгуулах ажлууд явагддаг. Үүний дараа бетон дэвсэгч ашиглан цементэн хучилт барих ажил хийгдэх ажил шат дарааллын дагуу явагддаг. Гэвч хариуцагч талаас танайх ажлаа бүгдийг нь хийгээгүй гээд байдаг мөртөлөө ямар ажил нь дутуу байсан талаар тайлбарладаггүй. Логикийн хувьд өмнөх ажил хийгдээгүй байхад дараагийн ажил хийгдэх боломжгүй байдаг. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс санхүүжилт авах хүсэлтийг гаргаад байхад хүлээж аваагүйгээс өнөөдрийн байдалд хүрч байгаа. Тиймээс гэрээний хавсралтын хүснэгтэд заагдсан ажлаа хийж дуусгасан тул  3,196,986,000 төгрөгийн ажлаа хийж гүйцэтгэсэн байна гэж үзэж байгаа”  гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өнөөдрийн шүүх хуралдаанд ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэмж хэлэхэд тухайн ажлыг 2 улсын Засгийн газраас болон Сангийн яамнаас санхүүжүүлдэг. Сангийн яамнаас санхүүжүүлэхдээ тухайн ажлыг хийж гүйцэтгэснээр авдаг. Тухайн санхүүжилтүүдийг авахын тулд заавал ажлын гүйцэтгэлээ тухайн Сангийн яаманд ... групп танилцуулсны дараа санхүүжилт авдаг. Энэ талаар хэрэгт авагдсан байгаа” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  “...1. ... гэрээний 2.5, 2.6 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэлээс хассан 291,967,803 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын хувьд:

- 1,1 км автозамын ажил гүйцэтгэлийн хувьд 2022 оны 04 сарын 16-наас 2022 оны 05 сарын 24-ний өдөр хүртэл 946,058,483 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс гэрээний дагуу 15 хувь болох 141,908,772.45 төгрөгийг

- 2022 оны 05 сарын 24-өөс 2022 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 1,000,393,537 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснээс гэрээний дагуу 15 хувь болох 150,059,030.64 төгрөг нийт 291,967,803 төгрөгийг 2 удаагийн гүйцэтгэлээс хасаж тооцсон байдаг.

... гэрээний 6.2-т “... гүйцэтгэгч тал нь төслийг хэрэгжүүлэх явцад ажлын төлөвлөгөөг зөрчихгүй, IEC, Монгол улсын авто замын барилгын стандарт, норм дүрмийн дагуу барилгын ажлыг төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул гэрээний 2.5-т “гүйцэтгэлийн баталгаа төлбөр: Төлбөр тооцоо хийх бүрд 5 хувийг баталгаа гэж үзэн хасаж, үүнийг төслийн ажил дууссаны дараа буцаан олгоно” гэж зааснаар олгох боломжгүй юм.

Учир нь туслан гүйцэтгэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан замын ажил түр зогсож, 2023 оны 03 дугаар сард эхлэхэд туслан гүйцэтгэгч компаниас захиалагч компанид замын ажлыг цаашид гүйцэтгэх боломжгүй талаараа мэдэгдэлгүй, холбоо барихгүй боломжгүй нөхцөлд олон хоног захиалагч компанийг сул зогсоож маш их хохироосон мөн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй учир гүйцэтгэлийн баталгаа болгож хассан 97,322,601 төгрөгийг туслан гүйцэтгэгчид буцааж олгохгүй.

Гэрээний 4.1-т “Туслан гүйцэтгэгч ажлыг техникийн шаардлага, ажлын зураг, төсөв, техникийн тодорхойлолтод заасны дагуу ажлыг зохих стандарт, технологийн шаардлага хангаж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ" гэж заасан.

Чанарын баталгааны төлбөрт хасаж тооцсон 194,645,202 төгрөгийн 97,322,601 төгрөгийг гэрээний 2.6-т зааснаар Замын-Үүд боомтын төслийн ажил дууссаны дараа өгөхөөр заасан боловч хийж гүйцэтгэсэн ажил нь стандарт шаардлагад нийцээгүй дахин хийж гүйцэтгэх ёстой гэсэн "..." ХХК-ийн шаардлагын дагуу дахин стандартад нийцээгүй хэсгийг гүйцэтгэсэн. Захиалагч буюу “..." ХХК-ийн хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн "..." ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын зураг, "..." ХХК-ийн хийж гүйцэтгэж буй зургаас туслан гүйцэтгэгч компани нь стандарт, шаардлага хангаагүй зам тавьж, захиалагч компани дахин засварлаж буй нь тодорхой харагдаж Байгаа. Мөн замын ажлын эвдрэл, хагарал, ан цавыг дахин өөрийн хөрөнгөөр засварлаж маш их хэмжээний хохирол амссан учир чанарын баталгааны тал хувь болох 97,322,601 төгрөгийг өгөхгүй. Харин чанарын баталгааны тал хувь болох 97,322,601 төгрөгийг чанарын баталгааны 1 жилийн хугацаа өнгөрсний дараа гүйцэтгэгч компанид өгөх эсэх асуудал яригдах учир дээрх мөнгийг бас одоогоор өгөх боломжгүй.

2. ... гэрээний 1.3-т заасны дагуу цементийн үнийн өсөлттэй холбоотой 215,654,295 төгрөгийн шаардлагын хувьд:

Дээрх гэрээний 1.3-т “Энэ гэрээний үнийн дүн нь өөрчлөгдөхгүй бөгөөд /цемент болон түлшний үнэ өнөөгийн гэрээгээр тохиролцсон зах зээлийн үнээс 10 хувиас дээш өссөн тохиолдолд захиалагч тал 10 хувиас дээш илүү гарсан зардлыг Нөхөн олгоно. Гэрээ байгуулсан үеийн түлшний үнэ 3358 төгрөг /литр, цемент 212,073 төгрөг/ тонн тус тус байна” гэж заасан.

Нэхэмжлэгч компани нэхэмжлэлд хавсаргасан баримтдаа 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл “...” ХХК-иас худалдан авсан цементийн үнийн дүнгээс 212,073 төгрөгнөөс илүү гаргасан нийт төлбөр болох 215,654,295 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч компанийн 1,74 км автозамын гүйцэтгэлийн тайлан №1 гэх тайланд гүйцэтгэлийн хугацаагаа 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн гэж тодорхойлсон учир дээрх баримтаас "..." ХХК нь 1,74 км авто замын ажлыг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн болох нь харагдаж байна. Иймд гэрээний 3.2-т гүйцэтгэлийн ажил дуусах хугацааг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэж заасан, энэ хугацаанд худалдан авсан нийт 186,333,120 төгрөгийн цемент худалдан авсан байна.

Гэрээнд заасан 212,073 төгрөгийн 10 хувь нь 21,207.3 төгрөг бөгөөд 233,280.3 төгрөгөөс илүү гарсан төлбөрийг “...” ХХК нь төлөх үүрэгтэй юм. Гэтэл хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтуудаас харахад 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд цементийн үнэ тонн тутамд 220,800 төгрөгийн үнэтэй байсан байна. Иймд гэрээний 1.3-т зааснаар гэрээний хугацаанд цементийн үнийн дүн 10 хувиас хэтрээгүй учир төлөх үүрэггүй юм.

3. Иргэний хуулийн 219.1-т зааснаар гэрээний улмаас учирсан хохирол 699,482,701 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.2-т “... төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж заасан.

..., ... гэрээний 2.3-т "Ажил гүйцэтгэлийн явцын төлбөр: Сар бүрийн сүүлээр төлбөр гүйцэтгэлээр хийж гүйцэтгэлийг ""..." ХХК-ийн зөвлөхийн багаар ажлын тоо хэмжээг баталгаажуулж, зам барилга угсралтын үе шатны ил, далд ажлын акт, холбогдох бичиг баримт материалыг цаг тухайд нь бүрдүүлж ажиллана. .. Захиалагч баталгаажуулсан ажлын тоо хэмжээ өгснөөс ажлын 7 хоногийн дотор гүйцэтгэгч талын гэрээнд заасан дансанд төлбөрийг хийнэ" гэж заасан.

1.1 км автозамын хувьд 1, 2 дугаар гүйцэтгэлийн төлбөрийг хугацаанд нь төлсөн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,74 км авто замын ажлыг "...” ХХК хийж гүйцэтгэхээр болсноор 1,1 км авто замын ажлын гүйцэтгэл удааширч гүйцэтгэл буурсан. 1,1 км авто замын гүйцэтгэл 3-г 2022 оны 07 сарын 10-наас 2022 оны 09 сарын 10-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авахаар тайлан ирүүлсэн боловч гүйцэтгэл нь гүйцэтгэлийн тоо хэмжээнээс их байсан учир “...” ХХК нь "...” ХХК-ийн инженер Н.Б болон холбогдох хүмүүст нь дахин гүйцэтгэлийн тайланг гаргаж өгөх эсхүл хамтран хэмжилт хийх талаар албан ёсоор мэдэгдсэн боловч хариу өгөөгүй учир “...” ХХК-тай ... гэрээ байгуулан 1,1 км авто замын түвшин хэмжилтийг тогтоолгоход емнө нь гүйцэтгэсэн гэх ажлын тоо хэмжээнээс бага гарсан тул 1,1 км авто замын гүйцэтгэлийн төлбөрийг олгоогүй.

1,74 км авто замын гүйцэтгэлийн хувьд 2022 оны 07 сарын 16-наас 2022 оны 10 сарын 08-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг авахаар тайлан ирүүлсэн боловч гүйцэтгэгч компани нь ажил гүйцэтгэх хугацаандаа захиалагч компаниас зээлж авсан мөнгө, бараа материал, бусад газраас худалдан авсан бараа материалын төлбөрийг төлүүлсэн нийт төлбөрт 1,74 км авто замын гүйцэтгэлийн төлбөр хүрэхгүй байсан учир гүйцэтгэлийн төлбөрийг олгоогүй.

Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 131 дүгээр тушаалын дагуу “Авто зам, замын байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, барих, арчлах, засварлах техник технологийн хяналт тавих зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгох” журам мөрдөгдөж байсан бөгөөд уг журамд ажиллах хүний тоо, шаардлагатай техник тоног төхөөрөмжийг тодорхой зааж өгсөн бөгөөд энэ журмын дагуу "..." ХХК нь өөрийн гэсэн тоног төхөөрөмж, ажиллах ажилтантай байх ёстой гэтэл ZM-047- ажиллах ажилчин, тоног төхөөрөмжийг 3# гэрээ байгуулсан өдрөөс эхлэн түрээсэлсэн, гүйцэтгэлийн төлбөрийг олгоогүйгээс хохирсон гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэрээнүүдийн 1.2-т "... шаардлагатай ажиллах хүчин, машин механизм, тоног төхөөрөмж, хээрийн лаборатори, түр байгууламж, материал, технологи үйлдвэрлэлийг хариуцаж ажиллана. Ажил гүйцэтгэх явцад гарах шаардлагатай туршилт шинжилгээ, баримт материал бүрдүүлэх, цаашлаад ашиглалтад өгөх ажлыг хийх, зам талбайн ажил гүйцэтгэх явцын бүхий л туршилт шинжилгээг хариуцах мөн холбогдох бүх зардлыг гүйцэтгэгч тал хариуцна",

6.4-т “... Гүйцэтгэгч ажилчдын цалин, хоол хүнс, амьдрах байр, нэмэгдэл цалин, тээврийн зардал бүх төрлийн татвар зэргийг дааж хариуцна",

6.13-т Гүйцэтгэгчийн нийлүүлэх материалын худалдан авалт, тээвэрлэлт, буулгах, агуулахад хадгалах бүх зардлыг гэрээний үнэд тусгасан болно."

мөн 6.14-т “Гүйцэтгэгч тал нь бүтээн байгуулалт болон ахуйн хэрэглээний ус, цахилгааны төлбөрийг орон нутгийн ус, цахилгаан түгээх газрын тогтоосон үнээр төлөх үүрэгтэй" гэж заасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Талуудын хооронд байгуулсан 2 гэрээт ажил захиалагчийн буруугаас буюу санхүүжилт шийдэгдээгүй нөхцөл байдалтай холбоотойгоор хугацааны хувьд хоцорч эхэлсэнтэй холбоотойгоор гүйцэтгэгч нь хэрээний дагуу туслах ажилчид бригадыг нэмж ажиллуулах, техник тоног төхөөрөмж түрээслэх, хийцлэлийн ажлыг гүйцэтгэх гэрээний дагуу нийт 41 иргэн, Хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний төлбөрийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч нь учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй тул Хариуцагчаас хохирлоо шаардаж байна" гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж, хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 41 иргэн, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээнүүдийг үзэхэд 2022 оны 04 сарын 10-ны өдрөөс 2022 оны 06 сарын 29-ний өдрийн хооронд байгуулсан 30 гэрээ байгаа юм. Энэ хугацаанд "...” ХХК-иас гэрээний 2.3-т заасны гүйцэтгэлийн төлбөрийн ажлын 7 хоногийн дотор шилжүүлсэн.

... гэрээний хувьд гэрээг 2022 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдож байгаа.

Нэхэмжлэгчийн зүгээс захиалагч гэрээг 2022 оны 07 сарын 21-ний өдөр баталгаажуулж, гүйцэтгэлийн ажил захиалагчаас шалтгаалж хойшилж эхэлсэн гэх боловч 1.74 км автозамын гүйцэтгэлийн тайлан №1-ээс гүйцэтгэлийн ажил 2022 оны 07 сарын 10-ны өдрөөс эхэлсэн мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан 2022 оны 07 сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэлээс ерөнхий гүйцэтгэгч буюу "..." ХХК-иас 1,74 км- ын автозамын ажлыг яаралтай эхлэхийг шаардаж байгаа зэргийг харах боломжтой юм.

2022 оны 07 сарын 01-ний өдрөөс "..." ХХК нь 11 иргэн, хуулийн этгээдтэй тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж түрээсийн гэрээнүүд болон тээвэрлэлтийн гэрээг байгуулсан байгаа юм. “...” ХХК-ийн гүйцэтгэлийн төлбөрийг хугацаанд нь олгоогүйгээс бус “Гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” үүргээ биелүүлээгүйгээс дээрх хохирол учирсан гэж үзэхээр байна. Мөн гүйцэтгэгч компани нь сар бүр гүйцэтгэлийн тайланг ирүүлдэггүй байсан.

4. 2022 оны 07 сарын 25-ны өдөр байгуулсан ... гэрээгээр худалдан авсан хуучин бетон зуурмагийн үйлдвэрийг гаргуулах шаардлагын хувьд:

... гэрээний 2-т “Нийлүүлэгч тал нь худалдан авагчийн гүйцэтгэж байгаа бетон хучилтын гүйцэтгэлийн санхүүжилтээс хоёр хувааж суутгана" гэж заасан боловч гүйцэтгэлийн төлбөрөөс 1 ч төгрөг суутгаагүй, худалдагч талаас ... гэрээг цуцалж байгаа талаараа худалдан авагч "....” ХХК-д бичгээр мэдэгдсэн болно. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 264 дүгээр зүйлийн 264.1-т зааснаар худалдагч тал үүргээсээ татгалзсан тул талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Иймд 138,000,000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийн үйлдвэрийг нэхэмжлэгч компанид өгөх боломжгүй юм. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

      Хариуцагчийн төлөөлөгч Н.Б  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлага анх гарсан нэхэмжлэлийн шаардлагаасаа өөрчлөгдөж орж ирсэн байна гэж ойлголоо. Гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөр 1,190,641,965.62 төгрөг, цементийн зөрүүнд 25,723,567 төгрөг, 1,1 километр замын ажлын гэрээтэй холбоотойгоор гэрээний төлбөрт 15 хувийг суутгахаар заасан учир суутгалын төлбөрт хасаж тооцсон 291,267,802 төгрөг гээд нийт үнийн дүн хэвээрээ гэж ойлголоо. Нэхэмжлэлийн 3 шаардлагатай холбоотойгоор тайлбараа гаргая.

Нэгдүгээрт, 1,1 километр замын үнийн зөрүү болох 291,267,802 төгрөгийн талаар тайлбараа гаргая. 1 километр зам дээр ... ХХК,  ... групп 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрээ байгуулан хамтран ажилласан. Гэрээ байгуулахын өмнө ... ХХК-аас ажлын гүйцэтгэлийн талаар ямар хөлстэй гүйцэтгэх, хэдэн төгрөг шаардлагатай талаар санхүүгийн төсвөө өөрсдөө гаргаж ирж ... группд өгсөн байдаг. Мөн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 1 дүгээр хавтаст хэргийн баримтуудаас тодорхой харагдаж байгаа. 1,1 километр замын 1, 2 дугаар гүйцэтгэлийн хувьд тухайн үед ямар нэгэн маргаангүйгээр гүйцэтгэлийн төлбөрийг олгож байгаад цаг агаарын байдалтай холбоотойгоор, мөн 1,74 километр замын ажил гүйцэтгэж байсантай холбоотойгоор замын ажил 2022 оны 07 дугаар сараас зогссон байгаа. Энэ хугацаанд буюу 07 дугаар сарын 16-ны өдөр хүртэл .... ХХК нь 1,1 километр замын ажлыг гүйцэтгэсэн. Энэ гүйцэтгэлийн хугацаанд ... групп танайх гүйцэтгэсэн ажлын тайлангаа өг, зөрүүтэй байна гэдэг шаардлагыг олон удаа илэрхийлсэн боловч ... ХХК-ийн зүгээс замын инженер байхгүй, эсхүл удирдах албан тушаалтан байхгүй гэх шалтгаанаар ажлын гүйцэтгэлийн тайлангаа өгөхгүй яваад байсан. Үүнтэй холбоотойгоор ... группээс Он сэрвээ гэх компаниар замын хэмжилтийн тайланг хийлгэсэн. Тэр хугацаанд манай компанийн зүгээс ... ХХК-аас өгсөн гүйцэтгэлийн ажил зөрүүтэй гарч ирсэн. Энэ хугацаанд олгосон гүйцэтгэлийн төлбөрөөс 114,000,000 төгрөгийг ... групп олгосон байдаг. Тэгэхээр гүйцэтгэлийг ямар шат дараалалтай хийж байсан бэ гэхээр "..." ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг ... ХХК-ийн зүгээс баталгаажуулсан тохиолдолд гүйцэтгэлийг олгоно гэж гэрээнд заасны дагуу ямар нэгэн хяналт шалгалт хийхгүйгээр, шалгахгүйгээр, баталгаажуулаад ороод ирсэн юм чинь гэх итгэлцлээр олгоод яваад байсан. Тэгтэл 1,1 километр замын ажлаар ямар ажил гүйцэтгэсэн бэ гэдгийг шалгахад мөн ... ХХК-аар ажлын гүйцэтгэлийг гаргахад зөрүүтэй байдал гарсан. Гэрээнд зааснаар 15 хувийн гүйцэтгэлийн шимтгэлийг хасах заалтыг гэрээний 2.5, 2.6 дахь хэсэгт зааж өгсөн байгаа. Гэрээний дагуу тухайн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж дуусгасан тохиолдолд олгоно гэж заасан байгаа. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдөр хүртлээ ямар ч ажил гүйцэтгээгүй байгаа. Энэ ажлаа өөрсдөө дуусгасан гэж үзэж байгаа учраас гүйцэтгэлийн төлбөрийн хассан 5 хувийг өгөхгүй гэж байгаа. Ажлын чанарын баталгаат төлбөр гэж байгаа. Үүнээс суутгасан 10 хувиас чанарын баталгаа буюу төслийн ажил дууссаны дараа 5 хувийг өгнө, үлдсэн 5 хувийг төслийн чанарын баталгаат хугацаа дууссаны дараа олгоно гэж заасан байгаа. Тэгэхээр 5 хувийг авах шаардлага хэзээ үүсэх вэ гэхээр ... ХХК нь ... группд 1,1 километр замыг хүлээлгэж өгснөөр авах боломж нь бүрдэх байсан. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төслийг улсын комисс хүлээж авсан. Үүнээс хойш гүйцэтгэлийн хугацаа дуусаагүй байсан учраас 291,267,802 төгрөгийг бүхэлд нь төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа.

Хоёрдугаарт, Цементийн зөрүү 25,723,567 төгрөгийг нэхэмжлэгч талаас нэхэмжилж байгаа. Анх 1,74 километр замын гэрээг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан. Гэрээний 1.3-т цементийн өсөлтийг 212,073 төгрөгийн 10 хувиас хэтэрсэн тохиолдолд төлнө гэж тохиролцсон. Гэтэл гэрээний 3.1, 3.2-т ажил гүйцэтгэх хугацааг тогтоосон. Энийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээнд заасан хугацаанд ... ХХК болон "..." ХХК-ийн  гаргаж өгсөн цементийн зөрүүг худалдаж авсан нотлох баримтуудаа 2 дугаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 212,073 төгрөгөөс буюу 233,000 төгрөгөөс даваагүй учраас цементийн үнийн зөрүүг төлөхгүй гэж байгаа.  Гүйцэтгэлийн төлөвлөөгөөтэй холбоотойгоор гүйцэтгэлийн төлбөрт 2,168,000,000 төгрөг авах ёстой байхад өгөөгүй гэж нэхэмжилж байна. Тиймээс манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрээнд бүрэн гүйцэтгэж дуусгасны дараа 3,900,000,000 төгрөгийг олгоно гэсэн болохоос гэрээний хугацаа дууссанаар энэ мөнгийг олгоно гэж гэрээ байгуулаагүй. Ямар ажил гүйцэтгэвэл хэдэн төгрөгийн санхүүжилт авах талаар тооцооллоо гаргаад өгчихсөн байгаа. Зам маань зөвхөн бетон цутгаснаараа, цемент цутгаснаараа тооцогдохгүй. Гэрчүүдийн мэдүүлгийг сонсож дууссаны дараа нэмэлт тайлбараа хэлэх бодолтой байна. Бетоныг цутгаснаараа, цемент асгаснаараа манай ажил дуусна, манай гэрээ бүхэлдээ хангагдсан, бид ажил үүргээ гүйцэтгэсэн гээд нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

 Хариуцагч “...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б 2023 оны 12 сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...“...” ХХК нь "..." ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн ... тоот Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,1 км авто замын ажлын гэрээ, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн ... тоот Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1.74 км авто замын ажлын гэрээ байгуулан авто замын ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Дээрх гэрээнүүдийн дагуу "..." ХХК-ийн хүсэлтээр гүйцэтгэлийн төлбөрөөс хасаж тооцохоор тохиролцон олгосон төлбөр, бараа материал зээлээр нийлүүлсэн төлбөр, ажил гүйцэтгэл стандарт шаардлага хангаагүй, чанаргүй хийсэнтэй холбоотой зардал болон гүйцэтгэлд илүү олгосон төлбөрийг дараах байдлаар нэхэмжилж байна. Үүнд:

1. ... гэрээний гүйцэтгэлийн хувьд эхний 2 гүйцэтгэл нь гүйцэтгэлийн тоо хэмжээ ямар нэгэн асуудалгүй гэж “...” ХХК-иас гүйцэтгэлийг баталгаажуулсны дагуу гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлсэн. Харин 3 дахь гүйцэтгэлийн тайлан илтэд алдаатай байсан учир гүйцэтгэгч компаниас засч өгөхийг мөн хэмжилтийг хамтран дахин хийхийг удаа дараа сануулсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй учир 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр "...” ХХК-тай ... /энэ гэрээ нь 3-р хавтаст хэргийн 95-101 хуудас/ гэх “Замын-Үүд боомтын ачаа тээврийн 1,1 км авто замын талбайн 1:500 маштабтай байр зүйн зураг, түвшин хэмжилтийн ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж "..." ХХК-ийн 1,1 км авто замын гүйцэтгэсэн ажлын түвшин хэмжүүлэхэд өмнө нь гүйцэтгэсэн гэх ажлаас бага хэмжилтийн түвшиний тайлан ирсэн учир "...” ХХК-иас дахин өөрсдөө 2022.05.25-ны өдрөөс 2022.09.10 өдөр хүртэлх гүйцэтгэлийн тоо хэмжээг хэмжиж, гүйцэтгэлийн тайланг гаргаж, мөн гүйцэтгэгч компаний гүйцэтгээгүй үлдсэн хэсгийг гүйцэтгэх явцад "...” ХХК нь туслан гүйцэтгэгч компанид гүйцэтгэлийн төлбөрт 312,298,286 төгрөгийг илүү олгосон нь тогтоогдсон. Иймд гүйцэтгэлийн төлбөрт илүү олгосон 312,298,286 төгрөг, мөн "...” ХХК-тай байгуулсан ... гэрээний төлбөр 4,000,000 төгрөгийг,

2. Замын-Үүд хилийн боомтын 1,1 км, 1,74 км авто замын ажлыг гүйцэтгэж байх хугацаандаа "..." ХХК нь захиалагч компаниас ажил гүйцэтгэхэд шаардлагатай бараа материалыг дараах байдлаар зээлж авсан. /Зээлээр бараа авсан сардаа тооцоо нийлсэн акт үйлдэж нягтлан бодогч Г.Б гарын үсэг зурсан байна./

2.1. 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 сарын 23-ны өдөр хүртэл зээлээр авсан бараа 58,527,580 төгрөг, /... хавтаст хэргийн 147/

2.2.2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлээр авсан бараа 43,495,000 төгрөг, /... хавтаст хэргийн 146 хуудас/

2.3. 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын сарын 30-ны өдөр хүртэл зээлээр авсан бараа 61,142,000 төгрөг, /... хавтаст хэргийн 145 хуудас/

2.4. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зээлээр авсан бараа 97,508,300 төгрөг, /... хавтаст хэргийн 144 хуудас/

2.5. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл зээлээр авсан бараа 5,978,000 төгрөг /... хавтас хэргийн 143 хуудас/, нийт 266,650,880 төгрөгийг,

3. "...” ХХК нь "..." ХХК-иас бараа зогссонтой холбоотойгоор худалдан авсан бараа худалдагч компанид хадгалагдаж байх хугацаанд "..." ХХК нь “...” ХХК-д Хадгалагдаж байсан 13,340,000 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг авч явсан байх тул бараа материалын үнэ болох 13,340,000 төгрөгийг,

4. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сар хүртэл "...” ХХК нь автозамын ажлыг гүйцэтгэх явцдаа “...” ХХК-иас 28 удаагийн хүсэлтээр өөрийн компаний данс болон, ажил гүйцэтгэхтэй холбоотой бараа материал худалдан авсан компаний данс руу 3,390,753,730.98 төгрөгийг шилжүүлүүлсэн. /... хавтаст хэргийн 47-191/ “...” ХХК-иас “...” ХХК-г хугацаандаа ажлаа гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангаж санхүүгийн бэрхшээлтэй байх хугацаанд “...” ХХК-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх санхүүгийн дэмжлэгийг туслан гүйцэтгэгч компанид итгэсний үндсэн дээр гүйцэтгэлийн төлбөрөөс хасч тооцох хүсэлтийг хүлээн авч гүйцэтгэлийн төлбөрийг урьдчилан олгож байсан юм.

Иймд "...” ХХК-с гүйцэтгэлийн төлбөрт илүү олгосон 312,298,286 төгрөг, ... гэрээний төлбөр 4,000,000 төгрөг, бараа материалын төлбөр 266,650,880 төгрөг, гүйцэтгэлээс хасахаар тохиролцон урьдчилан өгсөн гүйцэтгэлийн төлбөр 3,390,753,730.98 төгрөг, бараа материалын үнэ 13,340,000 төгрөг нийт 3,987,042,896.98 төгрөгийг нэхэмжилж байгаагаас "..." ХХК-иас 1,74 км авто замын ажил гүйцэтгэлийг тайлан, "...” ХХК-иас хийсэн хэмжилт болон гүйцэтгээгүй үлдсэн гүйцэтгэлийг хийх явцад илэрсэн стандарт шаардлага хангаагүй хэсгийг засварласан зардлыг хасаж тооцож "..." ХХК-д 1,74 км автозамын гүйцэтгэлийн төлбөрт 2,051,017,073 төгрөгийг олгохоор гүйцэтгэл баталгаажсан тул нэхэмжлэлийн шаардлагаас гүйцэтгэлийн төлбөрийг хасаж 1,936,025,823.98 төгрөгийг "..." ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагчийн төлөөлөгч Н.Б сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 1,936,025,823.98 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шүүгч шүүх хуралдаан эхлэхэд үнийн дүнг зөрүүтэй хэлсэн. Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд 4 шаардлага гаргасан.

Нэгдүгээрт, 1,1 километрийн авто замын гүйцэтгэлийг “..." ХХК нь цаашид гүйцэтгэхээргүй болсонтой холбоотойгоор хэмжилт хийхдээ Жун мэй инженеринг групп ... ХХК-тай гэрээ байгуулсан. Түүнтэй холбоотойгоор ... группээс 1,1 километр авто замын засварын ажилд ... ХХК-нд 312,298,286 төгрөгийг илүү олгосон байна. ... ХХК болон гар аргаар хийсэн хэмжилтээр энэ зөрүү гараад ирсэн. Тиймээс энэ мөнгийг нэхэмжилж байгаа. Тухайн гэрээний дагуу ... ХХК нь гүйцэтгэлээ бүрэн хийсэн бол ... ХХК-тай гэрээ байгуулаад 4,000,000 төгрөгийг манайх энэ компанид олгохгүй байсан гэж үзээд нэхэмжилж байгаа. 

Хоёрдугаарт, гэрээнд 1,1, 1,74 километрийн зам дээр урьдчилж төлбөр олгохгүй, бараа материалыг өөрсдийн бараа материалаар ажлыг гүйцэтгэнэ гэж заасан боловч  "..." ХХК нь "..." ХХК-иас бараа материалын дутагдалтай байна, зээлээр олгооч гэж хүсэлт ирүүлж, мөн тухайн компанийн нягтлан бодогч зурж баталгаажуулсан. Зээлийн төлбөрт 2022 оны 04, 05, 07, 08, 09 сард нийт 266,650,880 төгрөгийн бараа материалыг ... ХХК-ны хүсэлтээр олгосон. Тэгэхээр энэ төлбөрийг нэхэмжилж байгаа.

Гуравдугаарт, өмнөх шүүх хуралдаанаар гаргаж өгсөн ... нь ... ХХК-тай бараа материал худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулаад, гэрээний хугацаанд цаг агаарын нөхцөл байдлын улмаас туслан гүйцэтгэгч компанийн ажил зогссон, тухайн барааны үлдэгдэл ... ХХК-д хадгалагдаж байсан. Гэтэл энэ бараа материалыг ... ХХК-ийн захирал Б өөрөө очоод ... группийг төлөөлж ирлээ, танайд үлдсэн 13,340,000 төгрөгийн бараа материалыг авъя гээд авсан байсан. Энэ нь ... ХХК-ийн гүйцэтгэж байгаа замтай холбоогүйгээр ... групп тухайн компанитай гэрээг байгуулж байсан. ... группээс захирал нь ажилтай бол бусад инженерүүд төлөөлж авдаг байсан. Тухайн үед тэгж ирж байна гээд ойлгоод бараа материалыг өгчихсөн байсан. 

Дөрөвдүгээрт, ... группд ... ХХК-аас 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сар хүртэл нийт 28 удаагийн хүсэлт ирүүлсэн байдаг. Хүсэлтээр гэрээний төлбөрийг манайхаас урьдчилан хасаж төлж өгөөч, түлшний санхүүгийн боломжгүй байна, түлшээр олгож өгөөч, цементийн төлбөрийг урьдчилан төлж өгөөч, техникийн түрээсийн төлбөрийг өгөөч гэх бүрд суутгалыг гүйцэтгэлээс хасуулъя гэж тохиролцоод үүний дагуу Жун мэй инженеринг групп хүсэлтийн дагуу тухай бүр хүсэлтэд дурдсанаар гуравдагч этгээдгүй мөнгийг шилжүүлж байсан. Энэ хугацаанд 3,390,753,730.98 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Тэгэхээр нийт сөрөг нэхэмжлэлийн 4 шаардлагад 3,987,042,896.98 төгрөг байгаа. Үүнээс 1.74 километр авто замын гүйцэтгэлийн төлбөрт хэмжилт хийгээд 2,051,017,073 гүйцэтгэлийг баталгаажуулсан байна гэж үзээд 1,936,025,823.98 төгрөгийг ... ХХК-аас нэхэмжилж байна” гэв.

 

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Эхний нэхэмжлэлийн шаардлага 1,1 километр зам дээр бид үндэслэлгүй хохирсон гэх үндэслэлээр 366,000 төгрөгийг нэхэмжилдэг. Энэ нь өөрөө үндэслэлгүй. Яагаад гэвэл ... группд ажил хийсэн хүн болгон хохироод гарах болоод байна. 1, 2 дугаар гүйцэтгэлээр ажлаа бүрэн байна гэж хүлээж авчхаад зайлуулах болонгуутаа явуулчхаад, явуулсныхаа дараа дахиад хувийн компани оруулснаа танай хийж гүйцэтгэсэн ажил өмнөх тооцоо нийлсэн актаас зөрүүтэй худлаа байна гээд өр гаргаад ирсэн. Тэр хувийн компани нь шүүхээс тогтоосон компани биш.  1,1, 1,74 километрийн замын ажилд адилхан явдаг. Яагаад гэвэл 1,1 километр замын ажлыг 2 тал тохиролцоод 2 талын инженер байж хийлцчихээд, тооцооны үлдэгдлийн баталгаа 291,000,000 төгрөгийг өгнө гэж бичиг үйлдчихээд дараа нь бид нар... ХХК-аар хэмжүүлсэн чинь буруу байна гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. ... ХХК-ийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй. Яагаад гэвэл онц сэрвээ ХХК Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас авсан зориулалтын тусгай зөвшөөрөлтэй эсэх баримт энэ хэрэгт байхгүй. Ийм байдлаар 366,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хувийн нэг компанийн оруулж ирсэн дүгнэлтээр манайхаас нэхэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Үүний дараа 266,000,000 төгрөгийг манайхаас бараа материал авсан гэх үндэслэл яриад байна. Энэ баримтын хүрээнд 266,000,000 төгрөгийн бараа материал авсан гэх баримтын шаардлага хангасан баримт хавтаст хэрэгт байхгүй. Үүний дараа 13,000,000 төгрөгийг ... ХХК-аас авсан гээд байгаа. Энэ компаниас авсан нэг ч тохиолдолд байхгүй. нь ... группийн Б гэх хүн төлөөлөөд очиж байхад өөр хүнд өгнө гэж хэзээ ч өгнө гэж байхгүй. ... группээс хүн томилоогүй л бол захын тэр хүнд өгдөг зүйл байхгүй. Жун мэй инженеринг группийн талбайд хийгдэж байгаа ажил, орох гарах бүх хөдөлгөөн хяналт доор явагддаг. Ийм байхад ... ХХК-аас ... ХХК-ийн захирал очоод ... группийн хүн байна гэж хэлээд аваад явсан байх боломж байхгүй. Энийг ... ХХК-аас авсан албан бичгээрээ тайлбарладаг. Тэр албан бичигт танайхаас хүн ирээд аваад явсан гэх тайлбар өгсөн гэдэг. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтын шаардлага хангасан баримт биш. Тийм бичгийг хэн ч хэдэн зуугаар нь үйлдэж чадна. Ийм баримтын хүрээнд 13,000,000 төгрөгийн баримт хангагдахгүй байна. Үүний дараа 28 удаагийн баримтаар 3,390,000,000 төгрөгийн бараа материал гаргасан гэж байна. 28 удаагийн баримт хэрэгт байгаа. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахдаа нэг бүрчлэн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ярина” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “1,1 километр замын ажлыг талууд тухайн үед захиалагч буюу өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байгаа хариуцагч байгууллага, нэхэмжлэгч байгууллага буюу гүйцэтгэж байсан хуулийн этгээд аль аль нь өөрт байгаа баримтаа тулгаад, тооцоолоод 291,000,000 төгрөг байна гэж үнийн хэмжээг эцэслэн тогтоосон. Энэ баримтад баталгааны төлбөр, гүйцэтгэлийн ийм үүрэг гэж огт байгаагүй. Тухайн үед төлөх ёстой байсан төлбөрийн үлдэгдэл байсан гэж баримт үйлдээд, талууд гарын үсэг зурсан байгаа. Яах вэ тоо хэмжээг 5, 10 хувь гээд нийт 15 хувь гэж  харьцуулаад, энэ нь өөр бусад үүрэг юм гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийн төлөөлөгчийн өөрийнх нь ойлгосон үзэл бодол, байр суурь. Түүнээс баримтад тулгуурласан үйл баримтын хүрээнд үүнээс эсрэгээр нь тогтоогддог. Хамгийн гол нь тухайн баримт бичгийг үйлдчихээд, зөвшөөрөөд гарын үсэг зурчхаад, олоон сарын дараа өөр хуувийн этгээдээр хэмжилт хийлгээд маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн үедээ шалгаад, хүлээн зөвшөөрсөн байсан. Бид шалгаагүй, гүйцэтгэгч байгууллагын ажлыг тухайн үед шалгадаггүй байсан ... ХХК шалгадаг байсан болохоор бид зөвшөөрчихдөг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. тухайн үедээ өөрсдөө шалгах, хяналт тавих үүргээ гүйцэтгээгүй байж ингэж тайлбарлаж байгаа нь логикгүй байна. ... ХХК-аар хэмжилт хийлгээд, үнийн дүн нь талуудын хооронд гүйцэтгэсэн ажлыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болно гэж тайлбарлаж байна. Эрх зүйч хүний хувьд энэ бол үндэслэлгүй гэж тайлбарлая. Сүүлд, олон сарын дараа хийж байгаа хэмжилт үр нөлөөний хувьд өмнө дүгнэсэн актыг өөрчлөх, үгүйсгэх, ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэж чадахгүй. Яагаад гэвэл аль хэдийн актаар үйлдсэн байгаа.

Талуудын хооронд байгуулсан аль аль гэрээнд зааснаар сар бүр төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн. Төлбөрийг төлөхдөө шалгаад, төлбөр төлөх байсан. Төлбөр төлөхөөс зайлсхийх буюу татгалзах үүрэг гэрээнд байгаагүй. Огт гүйцэтгэл байхгүй байвал төлбөр төлөхөөс татгалзаж болно. Гүйцэтгээгүй үүрэгт үнэ төлнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Харин тухайн төлбөрийн гүйцэтгэлийг төлөх үед өөр бусад шалтгаан байгаа бол тэрийг баримтад тусгаад, тусдаа шаардлага гаргах боломж хууль зүйн хувьд байгаа. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч бид тухайн үед татгалзсан, тиймээс төлөхгүй гэж тайлбарлаж байна. Энийг нотлох баримт шинжлэн судалсны дараа олоод тогтооно.

Тухайн үед шалтгаан үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй, нотлох баримтад тулгуурлаж заагаагүй. Сар бүр төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байхад гүйцэтгэгч байгууллага яах ёстой вэ. 

Зээлээр авсан бараа материалын талаар тооцоолол нь үндэслэлгүй. Энэ талаар хуулийн шаардлага хангасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа. ... ХХК-аас авсан гэж тайлбарлаж байгаа тайлбар нь нотлох баримтаар хэрэгт авагдаагүй байгаа. 28 удаагийн хүсэлтээр 3,187,042,896.08 төгрөгийг авсан гээд байгаа нь хэрэгт байгаа. Энийг үгүйсгэж нотлох баримтаар шинжлэн судална. Эдгээр үнийн дүнг яаж ингэж тооцоолсныг ойлгоогүй. Ойлголтгүйгээр шүүх хуралдаанд оролцож байна. Үүнээс юу гэж үзээд байна вэ гэхээр хариуцагчийн төлөөлөгчийн үндэслэлгүйгээр тайлбарлаж байгаа юм байна. Энэ нь давхар юугаар нотлогддог вэ гэхээр Б итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх, үүрэг олж аваагүй байх үедээ гаргасан хариу тайлбар хоорондоо зөрүүтэй байгаа. Зөрснөө өөрөө мэдэж байгаа байх.  2023 оны 04, 05 дугаар сард гаргасан хариу тайлбар нь 2023 оны 12, 2024 оны 01 дүгээр сард гаргаж байгаа хариу тайлбар зөрж байгаагаас харагдаж байгаа” гэв.

Хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- ... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,

-2022 оны 07 сарын 05-ны өдрийн Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын гэрээ,

-2022 оны 04 сарын 03-ны өдрийн Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,1 км авто замын ажлын гэрээ,

-Тооцооны үлдэгдлийн баталгааны баримт,

-Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн авто замын төслийн ажлын гүйцэтгэл,

-2022 оны 04 сарын 10-ны өдрийн №... дугаартай хамтран ажиллах гэрээ,

-Замын ажилчдын цалингийн тооцоо,

-2022 оны 04 сарын 10-ны өдрийн №... дугаартай менежментийн гэрээ,

-Өөрөө буулгагч машин түрээслэх гэрээ /1/115/,

-2022 оны 05 сарын 07-ны №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-2022 оны 08 сарын 25-ны №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-№..., ..., ..., ...., ... дугаартай төлбөрийн даалгавар,

-Тооцооны хуудас бүхий баримтууд, кассын зарлагын ордер, тооцооны хуудас,

-Өөрөө буулгагч машин түрээслэх гэрээ /1/112

-Өөрөө буулгагч машин түрээслэх гэрээ /1/120/,

-2022 оны 11 сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

-2022 оны 08 сарын 25-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-Өөрөө буулгагч машин түрээслэх гэрээ /1/119/,

-2022 оны 08 сарын 26-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

-2022 оны 08 сарын 25-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

№..., ... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-Өөрөө буулгагч машин түрээслэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа /1/128/,

-Өөрөө буулгагч машин түрээслэх гэрээ /1/108/,

-2022 оны 04 сарын 27-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

№..., ... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-Өөрөө буулгагч машин түрээслэх гэрээ /1/27/,

-2022 оны 09 сарын 03-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

-2022 оны 08 сарын 25-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-Өөрөө буулгагч машин түрээслэх гэрээ /1/136/,

2022 оны 08 сарын 05-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

-2022 оны 08 сарын 25-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

№..., ...,..., ..., ... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-2022 оны 04 сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ,  тооцоо нийлсэн акт,

-№3242, 3327, 3450, 3502,  дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

2022 оны 04 сарын 15-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

- 2022 оны 06 сарын 29-ний өдрийн №... дугаартай Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах ашиглалтын гэрээ,

-харилцагчийн гүйлгээ,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 04 сарын 23-ны өдрийн ... тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-№..., ..., ..., ..., ... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

2022 оны 04 сарын 23-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

2022 оны 08 сарын 25-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-2022 оны 06 сарын 29-ний өдрийн ... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 10 сарын 01-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-2022 оны 04 сарын 23-ны өдрийн... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 08 сарын 31-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 04 сарын 18-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

- 2022 оны 04 сарын 22-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-2022 оны 04 сарын 23-ны өдрийн ... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 07 сарын 26-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 04 сарын 14-ний өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-2022 оны 04 сарын 23-ны өдрийн ... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 10 сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа

-№...  дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 04 сарын 26-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

- 2022 оны 08 сарын 25-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-2022 оны 04 сарын 30-ны өдрийн ... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа,

-2022 оны 11 сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа

-№.... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 05 сарын 16-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-2022 оны 04 сарын 26-ны өдрийн ... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт,

- 2022 оны 04 сарын 22-ны өдрийн №. дуга..артай бэлэн мөнгөний зарлагын баримт,

- 2022 оны 04 сарын 26-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-2022 оны 07 сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа

-2022 оны 06 сарын 29-ны өдрийн ... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, машин механизмын түрээсийн гэрээ,

- 2022 оны 08 сарын 25-ны өдрийн №...дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 07 сарын 22-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

- 2022 оны 08 сарын 08-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-2022 оны 06 сарын 03-ны өдрийн ... дугаартай машин механизм түрээсийн гэрээ

-2022 оны 08 сарын 13-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-2022 оны 06 сарын 05-ны өдрийн... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 07 сарын 20-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-2022 оны 07 сарын 06-ны өдрийн ... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 09 сарын 29-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 08 сарын 25-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-2022 оны 07 сарын 19-ний өдрийн ... дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ

-2022 оны 10 сарын 02-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

- 2022 оны 08 сарын 27-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-2022 оны 07 сарын 28-ны өдрийн ... дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх,

-№...,  дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-2022 оны 08 сарын 23-ны өдрийн зөвлөх үйлчилгээний гэрээ,

- 2022 оны 10 сарын 07-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

- 2022 оны 09 сарын 05-ны өдрийн . то..от тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 11 сарын 06-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

- 2022 оны 08 сарын 18-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-№...дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 09 сарын 05-ны өдрийн ... тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 11 сарын 06-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

- 2022 оны 09 сарын 28-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

2022 оны 08 сарын 18-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 09 сарын 24-ны өдрийн ... тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 10 сарын 30-ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа,

- 2022 оны 10 сарын 15-ны өдрийн ... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

- 2022 оны 09 сарын 29-ны өдрийн ... тоот тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ,

-2022 оны 08 сарын 07-ны өдрийн ... дугаартай бараа нийлүүлэх гэрээ,  тооцооны үлдэгдлийн баталгаа,

- 2022 оны 10 сарын 03-ны өдрийн №... дугаартай бэлэн мөнгөний зарлагын баримт,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-2022 оны 09 сарын 01-ний өдрийн ... дугаартай тээвэрлэлтийн гэрээ,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-... ХХК-ийн худалдан авсан Цементийн үнийн зөрүү алдагдал,

-№... дугаартай төлбөрийн даалгаврын баримт,

-... ХХК-ний орлого болон бусад баримтууд,

-2022 оны 07 сарын 27-ны өдрийн №... дугаартай угсармал ус зайлуулах лотки худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, нэхэмжлэх

-2022 оны 07 сарын 29-ний өдрийн №...дугаартай арматур худалдах, худалдан авах гэрээ,

-2022 оны 08 сарын 06-ны өдрийн №... дугаартай арматур худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, төлбөрийн баримт, нэхэмжлэх

-2022 оны 08 сарын 10-ны өдрийн хайрга шороо нийлүүлэх гэрээ, нэхэмжлэх, төлбөрийн баримт, тооцоо нийлсэн акт,

- ... ХХК-ний 2023 оны 04 сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

            -2022 оны 08 сарын 10-ны өдрийн хайрга шороо нийлүүлэх гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт,

            -“...” ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт,

-1.1 км авто замын далан хийгдсэн бүдүүвч зураг, 1.1 км авто замын бетон хийгдсэн хэсгийн бүдүүвч зураг,

-1.74 км авто замын далан хийгдсэн бүдүүвч зураг, 1.74 км авто замын бетон хийгдсэн хэсгийн бүдүүвч зураг,

-Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төсөл 2022 оны 08 сарын 29-ний өдрийн №... дугаартай албан бичиг,

-ХЗТ-... ХХК-ний 2023 оны 04 сарын 25-ны №... дугаартай албан бичиг,

-Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц төсөл 2023 оны 06 сарын 22-ны өдрийн №... дугаартай албан бичиг,

-... ХХК-ний 2023 оны 08 сарын 28-ны өдрийн ... дугаартай албан бичиг, зарлагын баримт,

-... ХХК-ний 2023 оны 10 сарын 06-ны өдрийн ... дугаартай албан бичиг,

-Монгол Улсын Сангийн сайдын 2022 оны 04 сарын 27-ны өдрийн... дугаартай жагсаалт батлах тухай тушаал, тушаалын хавсралт,

-... ХХК-ний 2023 оны 10 сарын 10-ны өдрийн... дугаартай албан бичиг,

-... ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай албан бичиг,

- ... ХХК-ний 2023 оны 10 сарын 18-ны өдрийн... дугаартай албан бичиг,

- ... ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээ,

- ... ХХК-ний 2023 оны 11 сарын 13-ны өдрийн ... дугаартай итгэмжлэл,

-“...” ХХК-ий 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-“...” ХХК-ий 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг болно.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “...” ХХК нь хариуцагч “...” ХХК-д холбогдуулан гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохирол 1,345,104,799 төгрөг гаргуулах,  хариуцагч “...” ХХК нь нэхэмжлэгч “...” ХХК-д холбогдуулан 1,936,025,823.48 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “...” ХХК, хариуцагч “...” ХХК-ны хооронд 2022 оны 07 сарын 05-ны өдөр “Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын”, мөн 2022 оны 04 сарын 03-ны өдөр “Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,1 км авто замын ажлын” ажил гүйцэтгэх гэрээнүүд тус тус байгуулагджээ.

 Талуудын хооронд байгуулагдсан авто замын ажлын гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан хоёр гэрээт ажил захиалагч тал  хариуцагч “...” ХХК-ний буруугаас буюу санхүүжилтээ цаг хугацаандаа шийдэж чадаагүйгээс ажлын гүйцэтгэлд доголдол гарсны улмаас дээрх гэрээнүүд хугацаанаасаа өмнө цуцлагдсан байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан. Талууд гэрээнээс татгалзсан талаараа маргаагүй тул талуудыг хугацаанаасаа өмнө гэрээнээс татгалзсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн материалаар заасан ажлыг гүйцэтгэх, харин захиалагч нь хэлэлцэж тохиролцсон хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч тал ажлын хөлс буюу гэрээний улмаас учирсан хохирол 1,345,104,799 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,74 км авто замын ажил, 2022 оны 04 сарын 03-ны өдрийн Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,1 км авто замын ажил гүйцэтгэх гэрээг хариуцагч “...” ХХК-ний буруугаас буюу санхүүжилтээ цаг хугацаандаа шийдэж чадаагүйгээс ажлын гүйцэтгэлд доголдол гарч  гэрээний улмаас учирсан хохиролд нэхэмжлэгчид 432,673,991 /дөрвөн зуун гучин хоёр сая, зургаан зуун далан гурван мянга, есөн зуун ерэн нэг/ төгрөгийн хохирол учруулсан болох нь 2022 оны 07 сарын 05-ны өдрийн Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын гэрээ, 2022 оны 04 сарын 03-ны өдрийн Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,1 км авто замын ажлын гэрээ, Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн авто замын төслийн ажлын гүйцэтгэл, 2022 оны 04 сарын 10-ны өдрийн №... дугаартай хамтран ажиллах гэрээ,  ... ХХК-ийн худалдан авсан цементийн үнийн зөрүү алдагдал, ... ХХК-ний орлого болон бусад баримтууд,  2022 оны 07 сарын 27-ны өдрийн №... дугаартай угсармал ус зайлуулах лотки худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн баримт, 2022 оны 07 сарын 29-ний өдрийн №...дугаартай арматур худалдах, худалдан авах гэрээ, 2022 оны 08 сарын 06-ны өдрийн №... дугаартай арматур худалдах, худалдан авах гэрээ, “...” ХХК-ний 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай шинжээчийн дүгнэлт, 1.1 км авто замын далан хийгдсэн бүдүүвч зураг, 1.1 км авто замын бетон хийгдсэн хэсгийн бүдүүвч зураг, 1.74 км авто замын далан хийгдсэн бүдүүвч зураг, 1.74 км авто замын бетон хийгдсэн хэсгийн бүдүүвч зураг, ... ХХК-ний 2023 оны 10 сарын 06-ны өдрийн... дугаартай албан бичиг, ... ХХК-ний 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн... дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

 

2022 оны 07 сарын 05-ны өдөр байгуулсан  “Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын” гэрээний ажлын хөлсийг 3,900,000,000 төгрөгөөр, 2022 оны 04 сарын 03-ны өдөр байгуулсан “Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,1 км авто замын ажлын” гэрээний ажлын хөлсийг 2,621,302,898 төгрөг байхаар тус тус тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд “нэхэмжлэгч байгууллага нийт 3,196,981,555 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн” гэх боловч гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал гэрээний ажлын гүйцэтгэлд хэдэн хувийн ажлыг хийсэн, хэдэн төгрөгийн ажил хийсэн нь маргаантай байгаа ба нотлох баримтаар нотлогдоогүй боловч нэхэмжлэгч талын гаргасан “Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн автозамын төслийн ажлын гүйцэтгэл” тайланд /3-р хх-ийн 102-103/ 2,575,818,549 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэсэн тайлан гаргасан. Иймд нэхэмжлэгч байгууллагыг дээрх хоёр гэрээний гүйцэтгэлд 2,575,818,549 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагаас 2,168,868,125.45 төгрөгийн бараа материал зээлээр худалдаж авсан, дараа тооцоо нийлэхээр авсан нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна. 

 

Иймд нэхэмжлэгч байгууллагын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын  2,575,818,549 төгрөгнөөс хариуцагчаас зээлээр авсан бараа материалын үнэ 2,168,868,125.45 төгрөгийг хасаж 406,950,424 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

2022 оны 07 сарын 05-ны өдрийн “Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын” ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.3-д талууд “Энэ гэрээний нийт дүн нь өөрчлөгдөхгүй бөгөөд /цемент болон түлшний үнэ өнөөгийн гэрээгээр тохиролцсон зах зээлийн үнээс 10%-аас дээш өссөн тохиолдолд захиалагч тал 10%-аас дээш илүү гарсан зардлыг нөхөн олгоно. Гэрээ байгуулсан үеийн түлшний үнэ 3358 төгрөг /литр/, цемент 212,073 төгрөг /тонн/ (нөат ороогүй үнэ) гэж тохиролцсон байна.

Иймд нэхэмжлэгч байгууллагын 2022 оны 07 сараас хойш ... ХХК болон бусад байгууллагаас цемент нийлүүлсний үнийн өсөлтийн 10%-иас /212,073х10=21,207, 212,073+21207=233,280/ буюу 233,280 төгрөгнөөс дээш давсан нийт цементийн үнэ 25,723,567 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч “санхүүжилтийн хүрээнд гэрээт ажлаас 291,267,802 төгрөгийг талууд 1 дүгээр хавтаст хэргийн 5-р хуудсанд тооцоо нийлсэн актаар баталгаажуулж, ... групп ... ХХК-д 291,267,802 төгрөгийн өртэй юм байна гэдэг тооцоо нийлсэн актыг гаргасан. Үүний дагуу өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа учраас бид энэ төлбөрийг нэхэмжилж байгаа” гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч “Гэрээний дагуу тухайн байгууллага ажлаа хийж гүйцэтгэж дуусгасан тохиолдолд олгоно гэж заасан байгаа. Гэтэл 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдөр хүртлээ ямар ч ажил гүйцэтгээгүй байгаа. Энэ ажлаа өөрсдөө дуусгасан гэж үзэж байгаа учраас гүйцэтгэлийн төлбөрийн хассан 5 хувийг өгөхгүй гэж байгаа. Ажлын чанарын баталгаат төлбөр гэж байгаа. Үүнээс суутгасан 10 хувиас чанарын баталгаа буюу төслийн ажил дууссаны дараа 5 хувийг өгнө, үлдсэн 5 хувийг төслийн чанарын баталгаат хугацаа дууссаны дараа олгоно гэж заасан байгаа. Тэгэхээр 5 хувийг авах шаардлага хэзээ үүсэх вэ гэхээр ... ХХК нь ... группд 1,1 километр замыг хүлээлгэж өгснөөр авах боломж нь бүрдэх байсан. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төслийг улсын комисс хүлээж авсан. Үүнээс хойш гүйцэтгэлийн хугацаа дуусаагүй байсан учраас 291,267,802 төгрөгийг бүхэлд нь төлөхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гэж” мэтгэлцэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2022 оны 07 сарын 05-ны өдөр “Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын”, мөн 2022 оны 04 сарын 03-ны өдөр “Замын-Үүд боомтын төслийн ачаа тээврийн 1,1 км авто замын ажлын” ажил гүйцэтгэх гэрээний 2.5-д “Гүйцэтгэлийн баталгаа төлбөр:            төлбөр тооцоо хийх бүрд 5%-ийг баталгаа гэж үзэн хасаж, үүнийг төслийн ажил дууссаны дараа буцаан олгоно. 2.6-д “Ажлын чанарын баталгаа төлбөр: Төлбөр тооцоо хийх бүрд 10%-ийг ажлын чанарын баталгаа гэж үзэн хасаж, 5%-ийг төслийн ажлыг ашиглалтад өгсний дараа үлдсэн 5%-ийг төслийн 1 жилийн чанарын баталгаат хугацаа дуусахаар буцаан олгоно” гэж тус тус заажээ.

Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагыг санхүүжилтээ цаг хугацаандаа шийдэж чадаагүйгээс ажлын гүйцэтгэлд доголдол гаргасан үндэслэлээр дээрх гэрээнүүдийг хугацаанаасаа өмнө цуцалсан. Талууд гэрээгээ хугацаанаасаа өмнө цуцалж, гэрээгээ дүгнээгүй тул ажлын гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн 5%, ажлын чанарын баталгааны 5%-ийг буюу 291,267,802 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд хариуцагч ...” ХХК-аас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 1,345,104,799 төгрөгнөөс гэрээний улмаас учирсан хохиролд 432,673,991 төгрөг, цементийн үнэ 25,723,567 төгрөг нийт 432,673,991 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “...” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ажлын гүйцэтгэлийн баталгааны төлбөрийн 5%, ажлын чанарын баталгааны 5% буюу 291,267,802 төгрөгийг, илүү нэхэмжилсэн 912,430,808 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохирол 1,345,104,799 төгрөгийг төлөхгүй,нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д ”Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан.

Хариуцагчийн төлөөлөгч нь энэ хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нотлох баримтууд хэрэгт авагдаагүй болно.

 Сөрөг нэхэмжлэлийн хувьд:

Хариуцагч “...” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь нэхэмжлэгч “...” ХХК-ний ажил гүйцэтгэсэн талаар маргаж 1,936,025,823.48 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч “...” ХХК-нд холбогдуулан гаргасан.

Хариуцагч “...” ХХК-ний гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна ...” мөн зүйлийн 7.4-д “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулсан байна”

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь хятад хэл дээр бичигдсэн, бичгийн хуулбар баримтууд нь нотариатаар гэрчлүүлээгүй, гэрэл зургаар ирүүлсэн баримтууд нь хаана, хэний ямар ажил хийж байгаа нь мэдэгдэхгүй зэрэг нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд ирсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзнэ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 432,673,991 төгрөгийн шаардлагыг хангаж, 912,430,808 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,883,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “...” ХХК-иас   432,673,991 /дөрвөн зуун гучин хоёр сая, зургаан зуун далан гурван мянга, есөн зуун ерэн нэг/  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 2,321,320 /хоёр сая гурван зуун хорин нэгэн мянга гурван зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн 1,936,025,823 төгрөгний сөрөг нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  9,838,079 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд илүү төлсөн 9,382,640 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-т  зааснаар хариуцагч “...” ХХК-иас   гэрээний улмаас учирсан хохирол, баталгааны төлбөр, үнийн өсөлтийн улмаас үүссэн хохиролд 432,673,991 /дөрвөн зуун гучин хоёр сая, зургаан зуун далан гурван мянга, есөн зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “...” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 912,430,808 /есөн зуун арван хоёр сая, дөрвөн зуун гучин мянга,найман зуун найман/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 1,936,025,823 /нэг тэрбум,есөн зуун гучин зургаан сая,хорин таван мянга, найман зуун хорин гурав/ төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6,883,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,321,320 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  9,838,079 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд илүү төлсөн 9,382,640 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

 

          3. Хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.Ц