Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
Хэргийн индекс | 150/2023/00197/и |
Дугаар | 150/шш2024/00073 |
Огноо | 2024-03-15 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 150/шш2024/00073
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *** баг, * дугаар гудамжны ***-р байрны *** тоотод оршин суух, ***** хутагт овогт Э. А (*********)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 4 дүгээр баг, **** тоотод оршин суух, **** овогт Б.О**** (РД:*******)-д холбогдох,
Хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч ***** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов. Хариуцагч ****** нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...******* миний бие 2023 оны 07 дугаар сард иргэн ******* гэх иргэнээс ******* аймаг, ******* сум, 0-р баг, , **** 0-р гудамжны 0-р байрны 27 тоот 24 мкв 2 өрөө байрыг ипотекийн зээлд хамрагдаж худалдаж аваад миний нэр дээр 2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн Ү-***** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.******* гэх хүүхэн нэг залуугийн хамт манай гэрт орж ирээд энэ байр миний байр, та нар хулхидуулсан байна гээд миний өмчийн байрнаас одоог хүртэл гарч өгөхгүй байгаа тул би эхнэр хүүхдийн хамт өөрийн худалдаж авсан ******* аймаг, ******* сум, 4-р баг, , 3-р гудамжны 306-р байрны 27 тоот 2 өрөө байрандаа орж чадахгүй айлаар хэссэн байдалтай байна. Иймд хариуцагч Б.*******ийг хууль бусаар эзэмшээд байгаа миний өмчлөлийн байрнаас албадан гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. *******ээс *******д холбогдуулаад хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь ******* нь 2023 оны 7 сард гэх иргэнээс ******* аймаг ******* сум 4 дүгээр баг, *дугаар гудамжны *** дугаар байрны ** тоот, 24м2, 2 өрөө байрыг ипотекийн зээлд хамрагдаж худалдаж авчихсан Өмчлөх эрхийн гэрчилгээ *******ийн нэр дээр шилжээд ипотекийн зээлийн барьцаанд байгаа. 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Ү*** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байдаг. Гэтэл 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ******* гэх хариуцагч нэг залуугийн хамт гэрт нь орж ирээд энэ байр бол миний байр та нар хүн амьтанд хулхидуулчихсан байна шүү дээ гээд асуудал үүсгэдэг. Хэрүүл маргаан хийгээд гэрт нь ороод гэрээс нь ерөөсөө гарч өгдөггүй. Гарахгүй байсан тул ******* нь эхнэр хүүхдээ аваад айлаар хэссэн байдалтай байсан. Одоо ******* эхнэр хүүхдийн хамт энэ 2 өрөө байрандаа амьдардаг. ******* 2023 оны 9 сарын 25-нд нэхэмжлэл шүүхэд гаргаад ******* нь 2023 оны 9 сарын 27-нд буюу 2 хоногийн дараа явсан байдаг юм. Ингэхдээ тухайн гэрт ор шкаф гэх зэрэг эд хөрөнгүүдээ бол үлдээчихсэн байгаа. Энийгээ аваач гэхээр үгүй, би авахгүй, шүүхийн шийдвэр гарахаар болно гээд ингээд ерөөсөө тэрийгээ ирж авдаггүй. Тийм болохоор ******* нь Иргэний хуулийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ эрхийнх нь дагуу *******ийн хууль бусаар эзэмшээд байгаа өмчлөлийн байрнаасаа шкаф ор эд хөрөнгийн хамт албадан гаргуулъя гэсэн шаардлага гаргаж байгаа. Тэгээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна...” гэв.
Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус шүүхэд миний биед холбогдуулан гаргасан нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг уншиж танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие маргаан бүхий байр болох **** аймгийн**** сум * дүгээр баг *** гудамжны ***-р байрны*** тоот, улсын бүртгэлийн Ү***** дугаарт бүртгэлтэй 24м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нөхөр Б. хамт 2010 оноос эхлэн өмчилж, энэ орон сууцандаа 2 хүүхдийн хамтаар ам бүл дөрвүүлээ амьдарсаар ирсэн. Миний бие тухайн байрыг зарж, үрээгүй, бусдад шилжүүлээгүй өдийг хүртэл амьдарсаар ирсэн. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр манай байрыг худалдаж авсан гээд үл таних хүмүүс орж ирж намайг орон гэрээс маань хөөх болсон. Ингээд ямар учиртайг судлан цагдаагийн газарт хандан шалгуулахад надад мэдэгдэлгүйгээр ур байрны хамтран өмчлөгчөөс намайг хасаж, бусдад худалдсан мэт хууль бус хэлцэл хийсэн болохыг олж мэдсэн. Би ажил хөдөлмөр эрхэлж, ар гэрээ тэжээн тэтгэхээр 2015 оны БНСУ-ыг зорьсон ба 2023 оны 08 сард Монголдоо эргэн ирсэн ба энэ үед гэр орон маань хэвээрээ байж л байсан. миний бие ирснээс хойш гэртээ амьдарсаар байгаа. Нэхэмжлэгч нь надад хэлэхдээ манай байрыг анх авахаар үзэж сонирхож, ярьж хөөрч байхдаа Б. гэх хүнтэй уулзаж ярилцаж байсан боловч яг худалдах, худалдан авах гэрээ хийх болоход Н. гэх хүн гарч ирсэн гэж ярьдаг. Миний өмчлөлийн уг байр миний зөвшөөрөлгүйгээр хэзээ, хэрхэн яаж гэх хүний нэр дээр шилжсэн талаар надад мэдэх зүйл алга байна. Манай том охин одоо 2 дугаар курсийн оюутан. Надад хэлэхдээ “...хотод аавын байсан байранд үлдэгдэл 40 сая төгрөгөө өгчихвөл байрны түлхүүрээ аваад бүрмөсөн орох боломжтой юм аа...” шнэ гэж байсан. тэгэхэд Б. “байраа зарах гээд 2 хүнд үзүүлсэн жаахан хүлээгдээд байгаа...” гэхээр нь би бас түргэн зарах үүднээс зарын групп дээр байраа зарахаар зар оруулж байсан. Одоо ийм асуудал болсон ямар учиртай юм бэ гээд хэлтэл Б. миний утсыг блоклоод ямар ч холбоогүй болсон. Миний бие дээрх өөрийн өмчлөлийн байраа анх амьдарч байсан 1 өрөө байраа зарж урьдчилгаа хийн банкны зээлээр авч байсан юм. Дээрх байр нь бидний гэр бүлийн дундын хөрөнгө бөгөөд миний өмч хөрөнгө тул надад мэдэгдэлгүйгээр бусдад худалдсан байгаад их гайхаж байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна... гэх тайлбарыг гаргасан байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...******* нь 2010 онд анх нөхөртэйгөө хамтраад банкны зээлээр тухайн байрыг худалдаж авсан байдаг. 2014 онд өөрийг нь мэдээгүй байхад нөхөр нь өөрийнх нь өмнөөс гарын үсэг зураад эгчдээ худалдаад эзэмшлийнх болоод энэнээсээ цаашаа нь зээлийн барьцааны гэрээнд өчнөөн тавьж байгаад сүүлдээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хураагдах болох дуудлага худалдаагаар орж гэдэг хүний нэр дээр 2023 онд шилжсэн байдаг юм байна. гийн нэр дээр шилжсэний дараа ******* худалдаж авсан ******* авахдаа итгэмжлэл хийгээд , ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг юм. Эндээс үзэхээр энэ гэрээнүүд болбол зүгээр бичгийн төдий хийгээд худалдах, худалдан авах гэрээ хийгээд өмчлөх эрхийн гэрчилгээг солиулаад байдаг ийм асуудал байгаа. Түүнээс биш 2014 онд өөр хүнд худалдсан бол одоо *******ийн амьдарч байх үеийн тавилга, хувцас хэрэглэл бүх юм 2023 он хүртэл бүтэн арваад жилийн хугацаанд өөр хүний эзэмшил, өмчлөл болчихсон байранд байгаад байх уу. Энэ дээр бодит байдалд тохирсон логиктой талаас нь бодох хэрэгтэй. 2014 онд бусдад худалдчихаад 2023 оны 9 сард тухайн байрандаа яг л өмнөх шиг л амьдраад байсан. Дунд нь Солонгос яваад ирсэн боловч явах хооронд хүртэл тухайн байранд байсан эд хогшил бүх юм байсан. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийг хүртэл хэлж байна. Ор, шкафаа одоо хүртэл авахгүй байна гэж байна. Хэрвээ 2014 онд өөрт нь зарчихсан байсан бол тавилгууд нь гараад өөр хүнийх ороод, тэрний дараа худалдаад авах юм бол дахиад өөр хүний тавилга хэрэгсэл орох боломжтой. Гэтэл яагаад өнөөдөр *******ийн эд зүйл хэвээрээ байгаад байгаа юм. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хамгийн анх *******ийн хүсэл зориг энд ерөөсөө байгаагүй гэдэг нь маш тодорхой харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ асуудлуудыг дүгнэлт дээрээ үндэслэлээр нь нэмж тайлбарлана...” гэв.
Шүүх хуралдаанд зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.******* нь “*******ээс Б.*******д холбогдуулаад хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь ******* нь 2023 оны 07 дугаар сард гэх иргэнээс *** аймаг **** сум * дүгээр баг, **** дугаар гудамжны *** дугаар байрны*** тоот, 24м2, 2 өрөө байрыг ипотекийн зээлд хамрагдаж худалдаж авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээ 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн **** улсын бүртгэлийн дугаартай *******ийн нэр дээр шилжээд ипотекийн зээлийн барьцаанд байгаа. Гэтэл 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.******* гэх хариуцагч нэг залуугийн хамт гэрт нь орж ирээд энэ байр бол миний байр, та нар хүн амьтанд хулхидуулчихсан байна гээд хэрүүл маргаан хийгээд гэрт нь ороод гэрээс нь гарч өгдөхгүй хэрүүл маргаан хийгээд байсан тул ******* нь эхнэр хүүхдээ аваад айлаар хэссэн байдалтай байсан. Одоо ******* эхнэр хүүхдийн хамт энэ 2 өрөө байрандаа амьдардаг. Б.******* 2023 оны 09 дүгээр сарын 25-нд нэхэмжлэл шүүхэд гаргаад Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 27-нд буюу 2 хоногийн дараа явсан байдаг юм. Ингэхдээ тухайн гэрт ор шкаф гэх зэрэг эд хөрөнгүүдээ бол үлдээчихсэн байгаа. Энийгээ аваач гэхээр үгүй, би авахгүй, шүүхийн шийдвэр гарахаар болно гээд авдаггүй. Тийм болохоор ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ эрхийнх нь дагуу *******ийн хууль бусаар эзэмшээд байгаа өмчлөлийн байрнаасаа шкаф, ор эд хөрөнгийн хамт албадан гаргуулъя шаардлага гаргаж байгаа.... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
Хариуцагчийн өмгөөлөгч Д. нь ....******* нь 2010 онд анх нөхөртэйгөө хамтраад банкны зээлээр тухайн байрыг худалдаж авсан байдаг. 2014 онд өөрийг нь мэдээгүй байхад нөхөр нь өөрийнх нь өмнөөс гарын үсэг зураад эгчдээ худалдаад эзэмшлийнх болоод энэнээсээ цаашаа нь зээлийн барьцаанд тавьж байгаад сүүлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хураагдах болж дуудлага худалдаагаар орж гэдэг хүний нэр дээр 2023 онд шилжсэн байдаг. гийн нэр дээр шилжсэний дараа ******* худалдаж авсан. ******* авахдаа итгэмжлэл хийгээд , ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн байдаг юм. Эндээс үзэхээр энэ гэрээнүүд бол бичгийн төдий худалдах, худалдан авах гэрээ хийгээд өмчлөх эрхийн гэрчилгээг солиулаад байдаг ийм асуудал байгаа. Түүнээс биш 2014 онд өөр хүнд худалдсан бол *******ийн амьдарч байх үеийн тавилга, хувцас хэрэглэл бүх юм 2023 он хүртэл бүтэн арваад жилийн хугацаанд өөр хүний эзэмшил, өмчлөл болчихсон байранд байгаад байх уу. Энэ дээр бодит байдалд тохирсон логиктой талаас нь бодох хэрэгтэй. 2014 онд бусдад худалдчихаад 2023 оны 09 дүгээр сард тухайн байрандаа яг л өмнөх шиг л амьдраад байсан. Дунд нь Солонгос яваад ирсэн боловч явах хооронд хүртэл тухайн байранд байсан эд хогшил бүх юм байсан. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийг хүртэл хэлж байна. Ор, шкафаа одоо хүртэл авахгүй байна гэж. Гэтэл яагаад өнөөдөр *******ийн эд зүйл хэвээрээ байгаад байгаа юм. Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хамгийн анх *******ийн хүсэл зориг энд ерөөсөө байгаагүй гэдэг нь маш тодорхой харагдаад байгаа юм. Б.*******ийн нэхэмжлэлтэй Б., Б. нарт холбогдох орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээд хянаад явж байгаа. Тэр хэргийг шийдвэрлэсний дараа, бусад өмчлөх эрх шилжсэн асуудал нь хууль ёсны эсэхийг шалгаж тогтоосны дараа энэ хэргийг шийдвэрлэх ёстой... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлан маргаж, мэтгэлцэж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбараас дараах үйл баримт тогтоогдлоо.
Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.тэй ***** аймгийн** сумын *-р баг 0 гудамжны ***-р байрны ** тоот, 24м2 байрыг 72,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******ийн нэр дээр 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ү-****** дугаартай ******* аймгийн ******* сумын 4-р баг, ****, 3-р гудамжны *** байрны**** тоот хаягт байршилтай 24м2 талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, хууль ёсны өмчлөгч болсон байна. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтууд болох 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ, *******гаас Б. олгосон итгэмжлэл, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. /хх-ийн 82, 83, 86-р хуудасны ар тал/,
Нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн байрандаа ороод байж байхад хариуцагч Б.******* нь “энэ байр бол миний байр, та нар бусдад хулхидуулсан байна...” гээд байрны маргаан үүсгэж эхэлсэн байна.
Хэргийн оролцогчийн буюу хариуцагч талын хүсэлтээр ******* аймгийн ******* сумын улсын бүртгэлийн хэлтсээс улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг шүүхийн журмаар нотлох баримтаар бүрдүүлэн хэрэгт хавсаргасан бөгөөд
Анх Т., Ч., Ц. нараас Б., Б.******* нар нь ******* аймгийн ******* сумын 4-р баг ***** гудамжны ****-р байрны**** тоот, 24м2 байрыг /хуучнаар ******* аймгийн ******* сум 2-р баг 20-27 тоот/ 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Б., Б.******* нарын нэр дээр Ү-***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. /хх-ийн 41-43 хуудас/
2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Б. Б.******* нараас Б.тай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр маргаан бүхий орон сууц Б. нэр дээр шилжиж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байна. /хх-ийн 47 хуудас/
Б. нь уг байрыг 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр банкны зээлийн гэрээний барьцаанд тавьж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байх бөгөөд банкны 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр Б.ыг зээл, зээлийн хүүгээ бүрэн төлсөн тул үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ. /хх-ийн 50-57 хуудас/,
Б. нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ****** ББСБ-д зээлийн барьцаанд тавьсан бөгөөд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас ББСБ-ын нэхэмжлэлтэй Б.т холбогдох 122,091,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг -Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1250 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Захирамжид зааснаар зээлийн хүү болон үндсэн зээлийг 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр талууд тохиролцож, энэ үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 58-60, 62-63 хуудас/
Б. нь захирамжид заасан хугацаандаа сайн дураараа үүргээ биелүүлээгүйн улмаас 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 256 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн дагуу гүйцэтгэх хуудас бичигдэж үүний дагуу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явагдаж ялагчаар тодорч 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр *******гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарчээ. /Хх-ийн 61-62, 66-78, 86 хуудас/,
******* нь 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Б. үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах, гэрээ байгуулах эрхийг олгож итгэмжлэл өгсөн бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ******* нь *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 72,000,000 төгрөгөөр уг байрыг худалдан авсан бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр овгийн *******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна. /хх-ийн 82, 83, 86 ар тал /
Дээрх улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтуудаар ******* нь ******* аймгийн ******* сумын 4-р баг , ** гудамжны ****-р байрны*** тоот, 24м2 байрыг 72,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авч, *******ийн нэр дээр 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авч, хууль ёсны өмчлөгч болсон болох нь тогтоогдож байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар ******* нь хууль бус өмчлөгч болохыг нотолсон нотлох баримт байхгүй, *******гаас хуульд заасан журмын дагуу гэрээ, хэлцлийн үндсэн дээр Улсын бүртгэлд бүртгүүлж хууль ёсны өмчлөгч болсон үйл баримт нь хууль зөрчөөгүй байна.
Хариуцагч Б.******* нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б., Б.*******ээс Б.т худалдсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээн дээр би гарын үсэг зураагүй, байраа бусдад зарагдсаныг мэдээгүйгээр амьдарч байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэсэн тайлбарыг гаргасан байх бөгөөд Б., Б.******* нараас хойш маргаан бүхий байр нь гурван өмчлөгчид шилжсэн /Б., ******* хоёрын өмчлөлөөс Б.т, Б.аас *******д, *******гаас *******эд/ байх ба *******ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчийн өмгөөлөгч Д. нь “тус шүүхэд Б.*******ийн нэхэмжлэлтэй, Б., Б. нарт холбогдох орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба шүүх иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж байгаа” гэж тайлбарлаж байх тул Б.******* нь тусдаа маргаан бүхий асуудлаар нэхэмжлэл гарган өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан шийдвэрлүүлж байгааг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй,
106 дугаар зүйлийн 106.1-т “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй,
106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй… гэж тус тус хуульчилсны дагуу нэхэмжлэгч ******* нь өөрийн байраа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдаж байгаа зөрчлийг арилгуулахаар эрх зөрчигчид шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар **** аймаг***** сумын *-р баг ****, **** 3 дугаар гудамжны 306-р байрны 27 тоот байрнаас эд зүйлээ авч, чөлөөлөхийг ***** даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О******* 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.А***** олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар ******* аймаг ***** сумын 4-р баг **** **** дугаар гудамжны *** байрны *** тоот байрнаас эд зүйлээ авч, байрыг чөлөөлөхийг Б.О**** даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН