Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/1049

 

 

Ө.Т, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,       

иргэний хариуцагч Н.Уянга, А.Хөхөөхишиг,

шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/955 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Дашдорж, Ш.Жаргалсайхан нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлуудаар Ө.Т, С.Б нарт холбогдох 1702002390192 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Чонос овгийн Өсөхбаярын Т, 1972 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлалын багш мэргэжилтэй, Нийслэлийн 294 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Овоотын 70 дугаар гудамжны 23 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 90а байрны 149 тоотод оршин суух, /РД:ХГ72072401/,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/ДШМ/327 дугаартай магадлалаар Ө.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосон;

            2. Алиа овгийн Содномын Б, 1959 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 348 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ЧТ59031578/;

            1. Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цалингийн цэс дээр бодогдсон өөрийн цалин дээр 2009 онд 220.452 төгрөг, 2010 онд 1.898.800 төгрөг, 2011 онд 5.413.962 төгрөг, 2012 онд 7.969.111 төгрөг, 2013 онд 8.604.314 төгрөг, 2014 онд 7.818.691 төгрөг, 2015 онд 4.247.105 төгрөг, 2016 онд 11.574.581 төгрөг, 2017 онд 3.094.023 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан өөрийн дансаар дамжуулан авч, бусдад 50.841.044 төгрөгийг хохирол учруулан хуурч залилсан,

2. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа цэцэрлэгийн ажилчдаар зээл авахуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан Ц.Пгээр цалингийн зээл авахуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1.955.386 төгрөг, туслах багшаар ажиллаж байгаа Ц.Эаар цалингийн зээл авахуулан 2015 онд цалин дээр нь 20.282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808.746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3.803.581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан авч зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, бусдад 6.587.995 төгрөгийн хохирол учруулан залилсан,

3. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрсийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Л.Дамдинбазарын нэрийг ашиглан 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, иргэн Г.Алтанбаярын нэрийг ашиглан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, иргэн Ш.Туяацэцэгийн нэргийг ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 269.857 төгрөг, иргэн Ч.Ты нэрийг ашиглан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.970.000 төгрөг, иргэн О.Рийн нэрийг ашиглан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 758.934 төгрөг, иргэн М.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 684.031 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.842.360 төгрөг, иргэн Б.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.400.970 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 850.300, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 502.100 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 724.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.622.529 төгрөг, иргэн Э.Аын нэрийг ашиглан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.489.910 төгрөг, иргэн Б.Оын нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.640 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 633.901 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 810.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.668.428 төгрөг, иргэн Б.Энхжаргалын нэрийг ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.125.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.970.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.170.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.490.320 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 901.420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 34.585.701 төгрөгийн хохирол учруулан залилсан,

4. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрсийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Э.Аын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5022781822 дугаарын дансаар 2016 онд 4.327.989 төгрөг, 2017 онд 600.000 төгрөг, иргэн М.Лгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5108080434 дугаарын дансаар 2013 онд 1.100.000 төгрөг, 2014 онд 3.160.000 төгрөг, 2015 онд 479.000 төгрөг, 2016 онд 100.000 төгрөг, 2017 онд 1.600.000 төгрөг, иргэн Б.Оын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006250607 дугаарын дансаар 2014 онд 14.456.210 төгрөг, 2015 онд 16.359.320 төгрөг, 2016 онд 12.447.319 төгрөг, иргэн Н.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5025389105 дугаарын дансаар 2014 онд 4.850.000 төгрөг, иргэн Б.Нгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5020497160 дугаарын дансаар 2014 онд 600.000 төгрөг, иргэн М.Бийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5005086192 дугаарын дансаар 2012 онд 250.000 төгрөг, иргэн С.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5057195893 дугаарын дансаар 2012 онд 142.500 төгрөг, иргэн Д.Мн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5072064179 дугаарын дансаар 2012 онд 90.000 төгрөг, иргэн Т.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5027076778 дугаарын дансаар 2013 онд 1.374.000 төгрөг, иргэн С.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5037244789 дугаарын дансаар 2013 онд 600.000 төгрөг, иргэн Г.Ггийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5022549233 дугаарын дансаар 2013 онд 150.000 төгрөг, иргэн Р.Хын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5063167529 дугаарын дансаар 2013 онд 1.000.000 төгрөг, иргэн Б.Цын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5025302713 дугаарын дансаар 2013 онд 1.500.000 төгрөг, иргэн О.Рийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5429058299 дугаарын дансаар 2015 онд 5.589.486 төгрөг, 2016 онд 8.133.357 төгрөг, 2017 онд 5.357.250 төгрөг, иргэн М.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5020311267 дугаарын дансаар 2015 онд 6.154.401 төгрөг, 2016 онд 10.302.984 төгрөг, 2017 онд 2.749.500 төгрөг, иргэн З.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5007819482 дугаарын дансаар 2016 онд 14.736.362 төгрөг, 2017 онд 3.050.240 төгрөг, иргэн Т.Нын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5031632653 дугаарын дансаар 2015 онд 700.000 төгрөг, иргэн Б.Эийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5005309314 дугаарын дансаар 2014 онд 4.730.000 төгрөг, иргэн М.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5072144919 дугаарын дансаар 2013 онд 1.936.594 төгрөг, 2014 онд 2.786.706 төгрөг, 2015 онд 6.992.030 төгрөг, иргэн Б.Мийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006829627 дугаарын дансаар 2014 онд 7.690.493 төгрөг, 2015 онд 20.687.532 төгрөг, 2016 онд 16.201.419 төгрөг, 2017 онд 7.413.547 төгрөг, иргэн Б.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006633736 дугаарын дансаар 2013 онд 12.652.700 төгрөг, 2014 онд 15.312.525 төгрөг, 2015 онд 11.200.973 төгрөг, 2016 онд 11.498.525 төгрөг, 2017 онд 1.100.000 төгрөг, иргэн М.Бгийн нэрийг ашиглан хүү Б.Мийн эзэмшлийн Хаан банкны 5006829627 дугаарын дансаар 2013 онд 7.686.999 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтэст 127 дугаар цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 249.849.966 төгрөгийн хохирол учруулан залилсан,

5. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.Огийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 200.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

6. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа бүлгийн багш Ч.Оийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 1.475.656 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч авч, бусдад 1.475.656 төгрөгийн хохирол учруулан залилсан,

7. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа нярав ажилтай Л.Аын нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 1.086.411 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 1.086.411 төгрөгийн хохирол учруулан залилсан,

8. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгийн цэвэр бохир усны тээврийн рейсийн тоо жилд дундаж нь 175 байх ёстой байхад “Мандах гарам” ХХК-ийн гүйцэтгэж байх хугацаанд дундаж рейсийн тооноос хэт өндрөөр буюу 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд 641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 142.268.796 төгрөгийн хохирол учруулан залилж, бусдад нийт 486.895.569 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан;

1. Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цалингийн цэс дээр бодогдсон өөрийн цалин дээр 2008 онд 108.000 төгрөг, 2009 онд 2.834.488 төгрөг, 2010 онд 4.854.656 төгрөг, 2011 онд 3.098.780 төгрөг, 2012 онд 35.746.496 төгрөг, 2013 онд 32.467.548 төгрөг, 2014 онд 20.237.564 төгрөг, 2015 онд 21.655.169 төгрөг, 2016 онд 22.146.820 төгрөг, 2017 онд 10.218.995 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан өөрийн дансаар дамжуулан авч, бусдад 153.368.519 төгрөгийн хохирол учруулан хуурч залилсан,

2. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан Ц.Пгээр цалингийн зээл авахуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1.955.386 төгрөг, туслах багшаар ажиллаж байгаа Ц.Эаар цалингийн зээл авахуулан 2015 онд цалин дээр нь 20.282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808.746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3.803.581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, бусдад 6.587.995 төгрөгийн хохирол учруулан залилсан,

3. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрсийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Л.Дамдинбазарын нэрийг ашиглан 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, иргэн Г.Алтанбаярын нэрийг ашиглан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, иргэн Ш.Туяацэцэгийн нэрийг ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 269.857 төгрөг, иргэн Ч.Ты нэрийг ашиглан 2016 оны 6 дугаар сарын 15-ний өдөр 1.970.000 төгрөг, өөрийн бэр О.Рийн нэрийг ашиглан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 758.934 төгрөг, өөрийн эхнэр М.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 684.031 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.842.360 төгрөг, өөрийн охин Б.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.400.970 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 850.300 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 502.100 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 724.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.622.529 төгрөг, өөрийн хүргэн Э.Аын нэрийг ашиглан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.489.910 төгрөг, өөрийн охин Б.Оын нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.640 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 633.901 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 810.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.668.428 төгрөг, иргэн Б.Энхжаргалын нэрийг ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.125.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.970.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.170.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.490.320 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 901.420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5005308923, 5166134905 тоот данснуудаар дамжуулан авч, бусдад 34.585.701 төгрөгийн хохирол учруулан залилсан,

4. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн хүргэн Э.Аын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5022781822 дугаарын дансаар 2016 онд 4.327.989 төгрөг, 2017 онд 600.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Лгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5108080434 дугаарын дансаар 2013 онд 1.100.000 төгрөг, 2014 онд 3.160.000 төгрөг, 2015 онд 459.000 төгрөг, 2016 онд 100.000 төгрөг, 2017 онд 1.600.000 төгрөг, өөрийн төрсөн охин Б.Оын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006250607 дугаарын дансаар 2014 онд 14.456.210 төгрөг, 2015 онд 16.359.320 төгрөг, 2016 онд 12.447.319 төгрөг, иргэн Н.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5025389105 дугаарын дансаар 2014 онд 4.850.000 төгрөг, иргэн Б.Нгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5020497160 дугаарын дансаар 2014 онд 600.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Бийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5005086192 дугаарын дансаар 2012 онд 250.000 төгрөг, иргэн С.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5057195893 дугаарын дансаар 2012 онд 142.500 төгрөг, иргэн Д.Мн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5072064179 дугаарын дансаар 2012 онд 90.000 төгрөг, иргэн Т.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5027066778 дугаарын дансаар 2013 онд 1.374.000 төгрөг, иргэн С.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5037244789 дугаарын дансаар 2013 онд 600.000 төгрөг, иргэн Г.Ггийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5022549233 дугаарын дансаар 2013 онд 150.000 төгрөг, иргэн Р.Хын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5063167529 дугаарын дансаар 2013 онд 1.000.000 төгрөг, иргэн Б.Цын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5025302713 дугаарын дансаар 2013 онд 1.500.000 төгрөг, өөрийн бэр О.Рийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5429058299 дугаарын дансаар 2015 онд 5.589.486 төгрөг, 2016 онд 8.133.357 төгрөг, 2017 онд 5.357.250 төгрөг, өөрийн эхнэр М.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5020311267 дугаарын дансаар 2015 онд 6.154.401 төгрөг, 2016 онд 10.302.984 төгрөг, 2017 онд 2.749.500 төгрөг, иргэн З.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5007819482 дугаарын дансаар 2016 онд 14.736.362 төгрөг, 2017 онд 3.050.240 төгрөг, иргэн Т.Нын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5031632653 дугаарын дансаар 2015 онд 700.000 төгрөг, иргэн Б.Эийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5005309314 дугаарын дансаар 2014 онд 4.730.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5072144919 дугаарын дансаар 2013 онд 1.936.594 төгрөг, 2014 онд 2.786.706 төгрөг, 2015 онд 6.992.030 төгрөг, өөрийн төрсөн хүү Б.Гармаадожийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006829627 дугаарын дансаар 2014 онд 7.690.493 төгрөг, 2015 онд 20.687.532 төгрөг, 2016 онд 16.201.419 төгрөг, 2017 онд 7.413.547 төгрөг, өөрийн төрсөн охин Б.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006633736 дугаарын дансаар 2013 онд 12.652.700 төгрөг, 2014 онд 15.312.425 төгрөг, 2015 онд 11.200.973 төгрөг, 2016 онд 11.498.525 төгрөг, 2017 онд 1.100.000 төгрөг, иргэн М.Бгийн нэрийг ашиглан хүү Б.Мийн эзэмшлийн Хаан банкны 5006829627 дугаарын дансаар 2013 онд 7.686.999 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтэст 127 дугаар цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 249.849.966 төгрөгийн хохирол учруулан залилсан,

5. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.Огийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 200.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

6. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа бүлгийн багш Ч.Одонтунгалагийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, брдит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 1.475.656 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч авч, бусдад 1.475.656 төгрөгийн хохирол учруулан залилсан,

7. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа нярав ажилтай Л.Аын нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 1.086.411 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч авч, бусдад 1.086.411 төгрөгийн хохирол учруулан залилсан,

8. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгийн цэвэр бохир усны тээврийн рейсийн тоо жилд дундаж нь 175 байх ёстой байхад “Мандах гарам” ХХК-ийн гүйцэтгэж байх хугацаанд дундаж рейсийн тооноос хэт өндрөөр буюу 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд 641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан хуурч авч, бусдад 142.268.796 төгрөгийн хохирол учруулан залилж, бусдад нийт 589.423.044 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ө.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө.Т, С.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ө.Тд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, шүүгдэгч С.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, С.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тын цагдан хоригдсон 7 хоног, шүүгдэгч С.Бын цагдан хоригдсон 7 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Баас 519.671.303 төгрөг, иргэний хариуцагч С.Түвшинжаргалаас 1.351.628 төгрөг, Э.Энхсаруулаас 177.724 төгрөг, Х.Батцэцэгээс 32.962 төгрөг, Ч.Чулуунцэцэгээс 7.600 төгрөг, Д.Мижигсүрэнгээс 135.210 төгрөг, Г.Таас 25.343 төгрөг, Г.Цэрэнбадамаас 11.038 төгрөг, Т.Оюунбаяраас 176.398 төгрөг, Б.Сүнжидмаагаас 88.942 төгрөг, Э.Энхцэцэгээс 83.287 төгрөг, Д.Отгонжаргалаас 119.359 төгрөг, Д.Галсанпүрэьвээс 124.210 төгрөг, Л.Цэнгэлмаагаас 123.662 төгрөг, Н.Баярсайханаас 467.074 төгрөг, Ц.Энхжаргалаас 124.574 төгрөг, Д.Цаас 439.997 төгрөг, Б.Ууганзаяагаас 327.134 төгрөг, С.Байгалмаагаас 8.776 төгрөг, Д.Дамдинбазараас 309.413 төгрөг, Н.Уянгаас 35.626 төгрөг, Г.Цэрэндолгороос 69.614 төгрөг, А.Хөхөөхишигтээс 121.541 төгрөг, Ц.Эрдэнэхүүгээс 33.131 төгрөг, М.Баялагмаагаас 152.000 төгрөг, Т.Болорцэцэгээс 5.030.979 төгрөг, Б.Өнөрмаагаас 1.246.890 төгрөг, Ө.Эээс 16.468.548 төгрөг, Т.Сүрэнхорлоогоос 11.675 төгрөг, С.Төмөрчөдөрөөс 26.243 төгрөг, Ш.Туяацэцэгээс 29.487 төгрөг, М.Отгончимэгээс 523.110 төгрөг, Г.Дэлгэрмаагаас 146.902 төгрөг, Т.Отгонжаргалаас 78.075 төгрөг, Ч.Цэцэгсүрэнгээс 96.211 төгрөг, В.Цээс 167.668 төгрөг, Ж.Болдбаатараас 167.675 төгрөг, Д.Батдэлгэрээс 248.009 төгрөг, Ж.Мөнхзулаас 89.680 төгрөг, Д.Мөнхгэрэлээс 350.949 төгрөг, Д.Батбаяраас 1.000.974 төгрөг, Х.Хандхүүгээс 99.949 төгрөг, Г.Энхтуяагаас 50.999 төгрөг, Х.Огээс 820.941 төгрөг, Ч.Оаас 1.886.383 төгрөг, Л.Ааас 107.173 төгрөгийг тус тус гаргуулан төрийн санд олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ө.Таас 6.400.000 төгрөг, шүүгдэгч С.Баас 6.400.000 төгрөгийг тус тус гаргуулж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгт 7.800.000 төгрөг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 5.000.000 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Нотлох баримтгүй, цалингийн баримтыг шалгаж үзээгүй, хувь хүний өөрийн карт болон дансыг үндэслэл болгон баримт нотолгоогүй мөнгөн дүн тавьсан. Ө.Тд баяр ёслол, засвар, ажил явдал зэрэг бүхий л зүйл дээр тухайн байгууллагын ажилчдын хураасан бэлэн мөнгийг өөрийн дансанд төвлөрүүлэн бэлэн мөнгө удаа дараа өгдөг байсан. Шүүх хуралдаанд Ө.Т нь “С.Б нь баяр ёслол болон санхүүжилт ороогүй үед хувийн мөнгөөрөө цалин олгодог байсан нь үнэн” гэж баталсан. Ажиллаж байгаагүй хүмүүсийн нэрийг ашиглан цалин бодуулж авсан нь гүтгэлэг юм. Хэрвээ эдгээр хүмүүс цалин авсан бол Нийгмийн даатгалын болон цалингийн цэсэн дээр байх ёстой. Үүнийг он, сар, өдрөөр нь нотолж өгнө үү. Байгууллагын жил бүрийн Нийслэлийн аудит, Мэргэжлийн хяналтын дүгнэлт нь цалин болон харилцах дансанд үдээтэй байдаг ба баримт алга болсон. Уг баримт нь 2007-2017 оны шалгалтын баримт юм. Тухайн алга болсон баримтыг байцаагчаас асуухад “хэрэгтэй материалыг чинь сугалаад авцан юм байна шүү, Б ах аа” гэж хэлсэн. Цалингийн санхүүжилт орж ирэхгүй үед удаа дараа өөрийн хувийн мөнгөөр тавьдаг байсан. Жишээ нь: 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 37 сая төгрөгийг хувиасаа тавьж олгосон цалинг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон Нийслэлийн Аудитаар тогтоогдсон байдаг. Олгосон мөнгөө авахын тулд уг хүмүүсийн нэр, дансыг ашиглан хувийн дансандаа мөнгөө авсан. Дүүрэг болон байгууллагын шагнал, урамшуулал, тушаалыг шалгаж үзээгүй, илүү цалин авсан мэт гүтгэсэн. Байгууллагын болон бохирын тээвэрт 3-4 жолооч явдаг байсан нь замын хуудас, гарын үсэг зурсан баримтууд тухайн байгууллагын харилцах дансанд он, сар, өдөртэйгөө байгаа. Үүнийг харгалзан үзэлгүй ганцхан жолооч явдаг байсан мэтээр дүгнэсэн. Мөн хүүхдийн тоог харгалзаж үзээгүй. 2017 онд тухайн орчинд улсын 2 цэцэрлэг, хувийн 3 цэцэрлэг байгуулагдсан учраас хүүхдийн тоо эрс буурсан. Иймд хэргийг дахин баримт нотолгоонд үндэслэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Дашдорж, Ш.Жаргалсайхан нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Дашдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ...Өмгөөлөгч нарын зүгээс шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий гараагүй, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдэх ёстой ажиллагаа хийгдээгүй, хохирлыг үнэн зөв тогтоогоогүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” тогтоохоор тус тус хуульчлан заасан боловч уг хэргийн хүрээнд хэт нэг талыг барьж хохирлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүйд уг гомдлыг гаргах үндэслэл болсон.

Шүүхийн шинжилгээний дүгнэлт үндэслэл бүхий гараагүй талаар анхан шатны шүүх Санхүүгийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 168 дугаартай шинжээч С.Сийн дүгнэлтийг баримтлан хохирлын хэмжээг 519.671.303 төгрөг гаргуулахаар шүүхээс тогтоосон. Гэтэл шинжээч нь 127 дугаар цэцэрлэгийн санхүүгийн баримтад бүрэн дүүрэн шинжилгээ хийгээгүй бөгөөд өмнө нь хийгдсэн аудитын дүгнэлтийг хуулбарлан бичсэн болох нь уг дүгнэлтээс шууд харагддаг. Нөгөө талаас 2015 оны цалингийн баримт огт байхгүй байхад санхүүгийн дүгнэлт гаргасан ба нөгөө талаас 2009 оноос 2017 он хүртэл уг цэцэрлэгт “Төрийн сан”, “Төрийн аудит”-аас жил бүр шалгалт орсон байхад уг баримтуудыг гаргуулан дүгнэлт гаргаагүй. Мөн 2008 оноос 2017 он хүртэл “Мандах гарам” ХХК нь 127 дугаар цэцэрлэгийн бохирыг зөөсөн үйл баримтад санхүүгийн шинжилгээ хийсэн ч уг шинжилгээг хийхдээ рейсийн тоог харьцуулан гаргасан ч тухайн үед хэдэн тоннын машинаар зөөдөг байсан болохыг нарийвчлан судлаагүй нь уг дүгнэлт үндэслэлгүй гарах шалтгаан болсон. С.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Манайх 5 тонн, 3 тонн машинаар зөөж байсан. Гэтэл Сонгинохайрхан захирагчийн алба 20 тонн даацтай машинаар зөөхөөр рейсийн тоонд огцом зөрүү гарах нь тодорхой.” гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд дээрх нөхцөл байдалд хийсэн шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2, Шүүх шинжилгээний тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Мөрдөн шалгах ажиллагаанд хийгдэх ёстой ажиллагаа хийгдээгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасан байхад мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьсан болох нь хавтаст хэргээс харагдаж тодорхой харагддаг. Энэ нь 2008 оноос 2017 он хүртэл “Мандах гарам” ХХК нь 127 дугаар цэцэрлэгийн бохирыг зөөхдөө ямар маркийн хэдэн тонн даацтай машинаар зөөж байсан болохыг, 2007 оноос 2017 оны хооронд 127 дугаар цэцэрлэгийн бүтэц, орон тоо хэд байсан, хэрхэн, яаж өөрчлөгдөж байсан эсэх, 2007 оноос 2017 оны хооронд 127 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоо хэрхэн өөрчлөгдөж байсан, түүнийг дагаад ашиглалтын зардалд өөрчлөлт орж байсан эсэх, С.Баас 127 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид мөнгө зээлдэг байсан эсэх, зээлдэг байсан бол буцаан хэрхэн, яаж төлдөг байсан эсэх, шинжээчийн дүгнэлтээс үзэхэд Ө.Т 50.841.044.68 төгрөг, С.Б 187.954.220.76 төгрөг, Ш.Нямсүрэн 42.629.662.62 төгрөг өөрсдийн дансаараа оруулсан талаар тусгасан байна. Мөрдөгчийн зүгээс 7 дугаар хавтаст хэрэгт Ш.Нямсүрэнгийн дансаар орсон мөнгө 42.629.662.62 төгрөг хэрхэн данснаас гарсан болох нөхцөл шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож уг мөнгө нь цалин гэж нэр бүхий гэрч нарт өгөгдсөн болохыг тогтоосон. Гэтэл С.Б, Ө.Т нарын орсон мөнгө хэрхэн юунд зарцуулагдсан талаар огт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б нь “Ажилчид банкны зээлтэй байсан. Сар бүрийн 20-нд банкны зээл татах ёстой. Цалин сарын 5-наас 10-ны хооронд бууна. Гэтэл уг мөнгө ажилчдын дансаар орвол банк татчих гээд байдаг байсан. ...Ажилчид болон байгууллагаас манай хувийн цэцэрлэгээс мөнгө зээлдэг байсан. Заримдаа төсвөөс цалин тавьж чадахгүй үед би өөрийн хувийн цэцэрлэгээс мөнгө авч ирээд тавьдаг байсан. ...” гэх мэдүүлгийг өгдөг бөгөөд уг дансаар оруулсан мөнгийг хэрхэн юунд зарцуулсан болохыг зайлшгүй тогтоох учиртай. 2007 оноос 2017 оны хооронд “Төрийн аудит”-аас жил бүр шалгалт орох хуулийн зохицуулалттай. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.”, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Төрийн аудитын үндсэн зорилт нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ.”, хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ.” гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас төсвийн байгууллагад жил бүр төрийн дотоод аудит орох зохицуулалттай байхад уг баримтуудыг хэрэгт баримтаар оруулахгүй орхигдуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2017 оны шалгалтаар илэрсэн 59.000.000 төгрөгийн асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар С.Быг татсан байдаг. Уг 59.000.000 төгрөгийн асуудалтай өөрийн алдаагаа С.Бын хувьд хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн боловч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэх 519.671.303 төгрөгийн учир шалтгаан нөхцөл байдлын талаар огт мэдүүлэг аваагүй. 2007 оноос 2017 оны хооронд 127 дугаар цэцэрлэг “Хаан” банкаар цалингаа шилжүүлэн авдаг байсан. Гэтэл хавтаст хэрэгт “Хаан” банкнаас хэрхэн санхүүжилт байсан эсэх, “Хаан” банк болон 127 дугаар цэцэрлэг хооронд байгуулсан гэрээг хэрэгт хавсаргаагүй. Нэгдүгээр хавтас хэргийн 150 дугаар талд гэрч Батцэцэг “... хянуулсан баримт “Хаан” банканд очдог” гэх мэдүүлгээс үзэхэд уг баримт бүрэн эхээрээ очиж байсан эсэх, Ө.Т болон С.Б нарын үйлдлийн арга хэлбэрийг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан. Хохирлыг үнэн зөв тогтоогоогүй талаар мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагааг бүрэн дүүрэн хийгдээгүй тул хохирлын хэмжээ үнэн бодитой тогтоогдож чадаагүй. Учир нь, С.Бын данс хамаарал бүхий этгээдүүдийн дансанд орсон мөнгөний зарцуулалтыг бүрэн дүүрэн тогтоосон бол “Мандах гарам” ХХК-ий рейс хийсэн машины тонн хэмжээг гаргасан бол дээрх хохирол шууд багасах нь ойлгомжтой байсан. Нөгөө талаас уг хэргийн хүрээнд С.Баас мөнгө зээлж авч байсан, цалингаа урьдчилан авч байсан ажилчид үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал үүсэж байна. Иймд уг хэргийн хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Ш.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цэцэрлэгийн хүүхдийн тооноос хамаарч хог хаягдал, усны асуудал яригддаг. Хоёр улсын цэцэрлэг, гурван хувийн цэцэрлэг байгуулагдаж, хүүхдийн тоо буурсан. Ө.Т анхан шатны шүүх хуралдаанд “С.Б заримдаа ажилчдын цалинг өгдөг байсан, уг мөнгийг өөрийнхөө дансаар авдаг байсан, уг асуудлыг зөвхөн орлогынх нь баримтад үндэслээд ял өгсөн” гэж мэдүүлсэн. Хэрвээ нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал шүүгдэгч нарыг хувийн батлан даалтад гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Тын гэм буруугийн асуудал дээр маргаагүй, зөвхөн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан ... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасны дагуу түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү хэмээн гомдол гаргаж байна. Ө.Т нь шүүх хуралдаанд өөрийн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруутай үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрч байсан ба энэ нь хурлын тэмдэглэлд авагдсан байгаа. Хохирлын хувьд Ө.Тыг анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсонтой холбогдуулан хуульд заасан үндэслэлээр авсан 5 хоногийн хугацаандаа Төрийн санд гаргуулахаар заасан 61.187.108 төгрөгийг төлсөн. Ө.Т нь 52 настай, эрх толгойлсон эмэгтэй, хоёр хүүхэдтэй бөгөөд 18 настай эрэгтэй хүүхэд нь 13 настай дүүгээ эхийн дайнд авч чадахгүй. Гурван сарын хугацаанд өмгөөлөгч нар 2 удаа очиход сэтгэл эмзэглэмээр байдалтай байсан ба хариуцлагагүй байдал харагдсан. Ө.Т нь өндөр настай, хорт хавдартай эхийгээ асардаг байсан. Эх нь өмгөөлөгч нараас “Ө.Тыг гаргаад өгөөрэй” гэж гуйсан. Иймд анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулж, Ө.Тд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Ч.Содончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ө.Тын 13 настай хүүхэд болон эхийнх нь биеийн байдал нь сайнгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ө.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2009 оноос 2018 он хүртэл 127 дугаар цэцэрлэгт ажиллаж байхдаа байгууллагынхаа санхүүд хайхрамжгүй хандаж, хяналт тавьж ажлаагүй байна. Өөрийн буруугаа хүлээж, 61.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Цаашид дахин алдаа дутагдал гаргахгүй гэдгээ илэрхийлж байна. Сургуулийн өмнөх боловсорлын байгууллагад 27 жил ажиллахдаа бага насны хүүхдүүдийг хөгжүүлж сургах, багш ажилчдынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ээлтэй орчинг хөгжүүлэх, байгууллагадаа хөрөнгө оруулалт хийхийн тулд өөрийнхөө сурсан, мэдсэн зүйлийг дайчилж, сурган хүмүүжүүлэх тал руу нь анхаарч ажилласан. Байгууллагын санхүүгийн байдалд хяналт тавихгүй алдаа гаргасандаа буруугаа хүлээж хүлцэл өчиж байна. Багш сурган хүмүүжүүлэгч гэдэг үүднээсээ хүүхдүүдийн төлөө сэтгэл гаргаж ажилласан. Ингэж ажиллаж байхдаа Японы засгийн газар, Швейцарийн засгийн газар, олон улсын байгууллагууд, хандивлагч улсуудтай өөрийн оролцоотойгоор улсын төсвөөс гадна 900.000.000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Үүнийгээ Нийслэлийн өмчийн харилцааны газарт бүртгүүлж, үндсэн хөрөнгөд оруулсан. 2010 онд Японы засгийн газартай хамтран өөрийнхөө хүчээр 127 дугаар цэцэрлэгийг өргөтгөлд оруулсан. НҮБ, БШУЯ, Дэлхийн зөн гэх байгууллагуудтай хамтран 2017-2018 онд 400.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Миний бие 3 сарын хугацаанд маш их зүйлийг ойлгосон гаргасан ажлын амжилтыг харгалзан үзэж, энэрэнгүй шүүх минь өршөө. ...” гэв.

Иргэний хариуцагч Н.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...127 дугаар цэцэрлэгт 2014 оноос хойш бүлгийн багшаар ажиллаж байсан. Арга зүйн дэмжлэг туслалцааг Ө.Т нь маш сайн өгдөг, маш сайн манлайлдаг байсан. Ямар нэгэн мөнгөний асуудал гаргаж байгаагүй. Цалин зохих ёсоор цалингийн дансанд ордог байсан. ...” гэв.

Иргэний хариуцагч А.Хөхөөхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...127 дугаар цэцэрлэгт 2014 оноос хойш ажилласан. Ажиллаж байх хугацаандаа цалингийнхаа дансаар тогтмол цалингаа авдаг байсан. ...” гэв.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шинжээчийн дүгнэлт гаргуулахын тулд 2 удаа аудитын дүгнэлт хийлгэсэн. Тухайн байгууллагын цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын баримт болон Хаан банкны дансны хуулга зэрэг 2007 оноос 2018 он хүртэлх бүх баримтыг тухайн байгууллагын архиваас хурааж аваад, дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр 71 хүний нэр дээр хохирол гарч ирсэн. Түүнээс шүүгдэгч нарыг хасаад үлдсэн 69 хүнээс шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан нэг бүрчлэн мэдүүлэг авсан. Тухайн байгууллагад огт ажиллаж байгаагүй 22 хүнээс 240.000.000 төгрөг, 10 хүн нэр дээр С.Б өөрийнхөө дансыг тавиад 34.000.000 төгрөг, өөртөө илүү цалин бодуулж авсан 150.000.000 төгрөг, “Мандах гарам” ХХК-аас илүү рэйс бодуулж авсан 140.000.000 төгрөг, ажилчдаараа цалингийн зээл авахуулаад сар бүрэн цалин дээр нь илүү бодуулсан 6.000.000 төгрөг, нэг ажилчнаас цалин илүү орсон байна гэж татаж авсан 200.000 төгрөг, нийт 589.000.000 төгрөг болсон. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлыг нэг бүрчлэн холбогдох хүмүүсээс нь асуугаад баримттай тулгасан учраас шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Шинжээчийн дүгнэлтээр жилд дунджаар 175 рэйс хийх ёстой байсан байна гэж дүгнэсэн. 2009 онд 180 рэйс байсан бол түүнээс хойш байнга нэмэгдсэн байдаг. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дахин ажиллагаа хийсэн. 2008 оноос 2018 оны хооронд рэйс тоолж, бүртгэл хийдэг байсан У гэх хүнээс мэдүүлэг авсан. Сардаа дунджаар 17, ихдээ 20 рэйс хийдэг байсан гэж мэдүүлсэн. 2008 оноос 2017 оны хооронд бохирыг зөөдөг байсан Гоос мэдүүлэг авахад “сард дунджаар 15-17 рэйс хийдэг байсан” гэж мэдүүлсэн. Сард дунджаар 17 удаа гэж үзвэл жилд 182 рэйс, сард дунджаар 16 удаа гэж үзвэл жилд 172 рэйс хийдэг байсан. Жилд 800, 900 рэйс хийдэггүй байсан гэдэг нь гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. С.Баас ажлыг нь хүлээж авсан Д нь “сард дунджаар 3.200.000 төгрөгөөс 3.500.000 төгрөг төлдөг байсан бол одоо уг ажил “Мандах гарам” ХХК-аас Сонгинохайрхан дүүргийн захирагчийн албанд шилжсэнээс хойш сард дунджаар 840.000 төгрөг төлдөг болсон” гэж мэдүүлсэн. Сард дунджаар 2.000.000 гаруй төгрөгийг үндэслэлгүйгээр авдаг байсан нь тогтоогддог. Ш.Нямсүрэн, А нарын дансаар орсон мөнгийг шалгасан. Ш.Нямсүрэн нь тэтгэвэртээ гарсан, А нь одоо нярвын ажлаа хийж байгаа. Картгүй олон шинээр орсон хүмүүсийн цалинг бодуулаад өгдөг байсан асуудал нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Цалин авсан хүмүүсээс нэг бүрчлэн асуусан. Шинжээчийн мэдүүлгээр Ш.Нямсүрэнгийн дансаар орсон мөнгө хэрхэн зарцуулагдсан талаар тогтоосон. С.Б нь өөрийн хувийн цэцэрлэгийн ажилчдын цалинг олгодог, цахилгаан, түрээсийн мөнгө болон бусдаас зээлсэн, архи авсан мөнгөө төлдөг байсан гэдгийг шалгаж тогтоосон. 2007 оноос 2018 оны хооронд гарсан аудитын дүгнэлт хэрэгт авагдсан. Аудитын дүгнэлтээр яагаад тухайн зөрчил илэрдэггүй байсан бэ гэдгийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Ө.Т нь тушаал гаргаад ирцийн бүртгэлийг хуурамчаар бүрдүүлдэг байсан тул аудитын шалгалтаар тухайн зөрчил илрэх боломжгүй. Тухайн асуудал мөрдөн шалгах ажиллагаагаар илэрсэн. 2017 оны дүгнэлтээр 59.000.000 төгрөгийн хохирол гарсан. Уг дүгнэлт нь 2007 оны 1 дүгээр сараас 2007 оны 7 дугаар сарын хугацааны баримтад хийсэн дүгнэлт байсан. Прокурорын зүгээс С.Б, Ө.Т нарын ажиллаж байсан хугацаа буюу 2007 оноос 2018 оны хүртэлх хугацааны аудитын дүгнэлтийг гаргуулаад, эдийн засгийн шинжээчээр дахин дүгнэлт гаргуулсан. Дахин хийсэн дүгнэлтээр хохирлын хэмжээ 589.000.000 төгрөг болсон. Уг дүгнэлтэд үндэслээд ял өөрчилж сонсгосон. Б.Дашдорж өмгөөлөгчөөс бусад өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн шүүгдэгч нарын өмгөөлөгчөөр оролцож байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлттэй танилцаад эргэлзээтэй гэж үзвэл гомдол гаргаад, прокуророос дахин шинжээч томилох боломжтой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй атлаа шүүхээс гэм буруутайд тооцонгуут шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байсан гэж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн цэцэрлэгт огт ажиллаж байгаагүй хүмүүс болох С.Бын хүүхэд, хүргэн, найз гэх хүмүүсийн дансаар дамжуулан мөнгө авсан болох нь тухайн хүмүүсийн мэдүүлгээр тогтоогдсон. Тухайн хүмүүсийн карт нь С.Бд байдаг, уг дансуудаар нийт 240.000.000 төгргөг, мөн хүмүүсийн нэр дээр өөрийнхөө дансыг байршуулаад 40.000.000 гаруй төгрөг авсан байдаг. С.Бын дүү гэх Ц нь “надаас 1.500.000 төгрөг зээлсэн, түүнийгээ буцааж өгөхдөө Төрийн сангаас өгсөн” гэж мэдүүлсэн. Мөн байшин бариулсан хүнд мөнгийг нь Төрийн сангаас олгосон, хувийн цэцэрлэгийнхээ ажилчдын цалинг Төрийн сангаас олгосон байдаг. Хохирлыг нэг бүрчлэн асууж, тогтоосон. Иймд шүүгдэгч С.Б болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс Ө.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, хохирол, хор уршиг, яллагдагчийн хувийн байдлыг харгалзаад 2 жилийн хорих ял оногдуулсан. Огт ажиллаж байгаагүй хүмүүсийн тушаалыг Ө.Т гаргасан байдаг. Түүний уг буруутай үйлдлийн улмаас улсад 600.000.000 гаруй төгрөгийн хохирол учирсан гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Цалингийн баримтыг бүгдийг шалгасан. Баяр ёслолын үед олгосон шагналыг илүү цалин гэж ойлгосон гэх асуудлаар шинжээч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр шагнал урамшууллыг илүү цалин авсанд оруулан тооцоогүй гэдгээ тайлбарласан. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

1. Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цалингийн цэс дээр бодогдсон өөрийн цалин дээр 2009 онд 220.452 төгрөг, 2010 онд 1.898.800 төгрөг, 2011 онд 5.413.962 төгрөг, 2012 онд 7.969.111 төгрөг, 2013 онд 8.604.314 төгрөг, 2014 онд 7.818.691 төгрөг, 2015 онд 4.247.105 төгрөг, 2016 онд 11.574.581 төгрөг, 2017 онд 3.094.023 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан өөрийн дансаар дамжуулан авч, бусдад 50.841.044 төгрөгийг хохирол учруулан хуурч залилсан,

2. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа цэцэрлэгийн ажилчдаар зээл авахуулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан Ц.Пгээр цалингийн зээл авахуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1.955.386 төгрөг, туслах багшаар ажиллаж байгаа Ц.Эаар цалингийн зээл авахуулан 2015 онд цалин дээр нь 20.282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808.746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3.803.581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан авч зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч, өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, бусдад 6.587.995 төгрөгийн хохирол учруулан залилсан,

3. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрсийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Л.Дамдинбазарын нэрийг ашиглан 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, иргэн Г.Алтанбаярын нэрийг ашиглан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, иргэн Ш.Туяацэцэгийн нэргийг ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 269.857 төгрөг, иргэн Ч.Ты нэрийг ашиглан 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1.970.000 төгрөг, иргэн О.Рийн нэрийг ашиглан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 758.934 төгрөг, иргэн М.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 684.031 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.842.360 төгрөг, иргэн Б.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.400.970 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 850.300, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 502.100 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 724.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.622.529 төгрөг, иргэн Э.Аын нэрийг ашиглан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.489.910 төгрөг, иргэн Б.Оын нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.640 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 633.901 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 810.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.668.428 төгрөг, иргэн Б.Энхжаргалын нэрийг ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.125.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.970.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.170.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.490.320 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 901.420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 34.585.701 төгрөгийн хохирол учруулан залилсан,

4. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрсийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Э.Аын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5022781822 дугаарын дансаар 2016 онд 4.327.989 төгрөг, 2017 онд 600.000 төгрөг, иргэн М.Лгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5108080434 дугаарын дансаар 2013 онд 1.100.000 төгрөг, 2014 онд 3.160.000 төгрөг, 2015 онд 479.000 төгрөг, 2016 онд 100.000 төгрөг, 2017 онд 1.600.000 төгрөг, иргэн Б.Оын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006250607 дугаарын дансаар 2014 онд 14.456.210 төгрөг, 2015 онд 16.359.320 төгрөг, 2016 онд 12.447.319 төгрөг, иргэн Н.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5025389105 дугаарын дансаар 2014 онд 4.850.000 төгрөг, иргэн Б.Нгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5020497160 дугаарын дансаар 2014 онд 600.000 төгрөг, иргэн М.Бийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5005086192 дугаарын дансаар 2012 онд 250.000 төгрөг, иргэн С.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5057195893 дугаарын дансаар 2012 онд 142.500 төгрөг, иргэн Д.Мн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5072064179 дугаарын дансаар 2012 онд 90.000 төгрөг, иргэн Т.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5027076778 дугаарын дансаар 2013 онд 1.374.000 төгрөг, иргэн С.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5037244789 дугаарын дансаар 2013 онд 600.000 төгрөг, иргэн Г.Ггийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5022549233 дугаарын дансаар 2013 онд 150.000 төгрөг, иргэн Р.Хын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5063167529 дугаарын дансаар 2013 онд 1.000.000 төгрөг, иргэн Б.Цын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5025302713 дугаарын дансаар 2013 онд 1.500.000 төгрөг, иргэн О.Рийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5429058299 дугаарын дансаар 2015 онд 5.589.486 төгрөг, 2016 онд 8.133.357 төгрөг, 2017 онд 5.357.250 төгрөг, иргэн М.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5020311267 дугаарын дансаар 2015 онд 6.154.401 төгрөг, 2016 онд 10.302.984 төгрөг, 2017 онд 2.749.500 төгрөг, иргэн З.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5007819482 дугаарын дансаар 2016 онд 14.736.362 төгрөг, 2017 онд 3.050.240 төгрөг, иргэн Т.Нын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5031632653 дугаарын дансаар 2015 онд 700.000 төгрөг, иргэн Б.Эийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5005309314 дугаарын дансаар 2014 онд 4.730.000 төгрөг, иргэн М.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5072144919 дугаарын дансаар 2013 онд 1.936.594 төгрөг, 2014 онд 2.786.706 төгрөг, 2015 онд 6.992.030 төгрөг, иргэн Б.Мийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006829627 дугаарын дансаар 2014 онд 7.690.493 төгрөг, 2015 онд 20.687.532 төгрөг, 2016 онд 16.201.419 төгрөг, 2017 онд 7.413.547 төгрөг, иргэн Б.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006633736 дугаарын дансаар 2013 онд 12.652.700 төгрөг, 2014 онд 15.312.525 төгрөг, 2015 онд 11.200.973 төгрөг, 2016 онд 11.498.525 төгрөг, 2017 онд 1.100.000 төгрөг, иргэн М.Бгийн нэрийг ашиглан хүү Б.Мийн эзэмшлийн Хаан банкны 5006829627 дугаарын дансаар 2013 онд 7.686.999 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтэст 127 дугаар цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 249.849.966 төгрөгийн хохирол учруулан залилсан,

5. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.Огийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 200.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

6. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа бүлгийн багш Ч.Оийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 1.475.656 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч авч, бусдад 1.475.656 төгрөгийн хохирол учруулан залилсан,

7. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа нярав ажилтай Л.Аын нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 1.086.411 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 1.086.411 төгрөгийн хохирол учруулан залилсан,

8. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Бтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгийн цэвэр бохир усны тээврийн рейсийн тоо жилд дундаж нь 175 байх ёстой байхад “Мандах гарам” ХХК-ийн гүйцэтгэж байх хугацаанд дундаж рейсийн тооноос хэт өндрөөр буюу 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд 641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 142.268.796 төгрөгийн хохирол учруулан залилж, бусдад нийт 486.895.569 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан,

шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цалингийн цэс дээр бодогдсон өөрийн цалин дээр 2008 онд 108.000 төгрөг, 2009 онд 2.834.488 төгрөг, 2010 онд 4.854.656 төгрөг, 2011 онд 3.098.780 төгрөг, 2012 онд 35.746.496 төгрөг, 2013 онд 32.467.548 төгрөг, 2014 онд 20.237.564 төгрөг, 2015 онд 21.655.169 төгрөг, 2016 онд 22.146.820 төгрөг, 2017 онд 10.218.995 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан өөрийн дансаар дамжуулан авч, бусдад 153.368.519 төгрөгийн хохирол учруулан хуурч залилсан,

2. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан Ц.Пгээр цалингийн зээл авахуулан улмаар 2013 онд цалин дээр нь 1.955.386 төгрөг, туслах багшаар ажиллаж байгаа Ц.Эаар цалингийн зээл авахуулан 2015 онд цалин дээр нь 20.282 төгрөг, 2016 онд цалин дээр нь 808.746 төгрөг, 2017 онд цалин дээр нь 3.803.581 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч өөрийн болон бусдын дансаар дамжуулан авч, бусдад 6.587.995 төгрөгийн хохирол учруулан залилсан,

3. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрсийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, иргэн Л.Дамдинбазарын нэрийг ашиглан 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 150.000 төгрөг, иргэн Г.Алтанбаярын нэрийг ашиглан 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 200.000 төгрөг, иргэн Ш.Туяацэцэгийн нэрийг ашиглан 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 269.857 төгрөг, иргэн Ч.Ты нэрийг ашиглан 2016 оны 6 дугаар сарын 15-ний өдөр 1.970.000 төгрөг, өөрийн бэр О.Рийн нэрийг ашиглан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 758.934 төгрөг, өөрийн эхнэр М.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 684.031 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.842.360 төгрөг, өөрийн охин Б.Мгийн нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.400.970 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 850.300 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 502.100 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 724.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.622.529 төгрөг, өөрийн хүргэн Э.Аын нэрийг ашиглан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.489.910 төгрөг, өөрийн охин Б.Оын нэрийг ашиглан 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.500.640 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 750.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 400.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 633.901 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1.400.000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 810.500 төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.668.428 төгрөг, иргэн Б.Энхжаргалын нэрийг ашиглан 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.125.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 2.100.000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 2.970.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 950.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.170.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 450.000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 1.490.320 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 500.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 901.420 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан хуурч авч өөрийн эзэмшлийн Хаан банкны 5005308923, 5166134905 тоот данснуудаар дамжуулан авч, бусдад 34.585.701 төгрөгийн хохирол учруулан залилсан,

4. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн хүргэн Э.Аын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5022781822 дугаарын дансаар 2016 онд 4.327.989 төгрөг, 2017 онд 600.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Лгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5108080434 дугаарын дансаар 2013 онд 1.100.000 төгрөг, 2014 онд 3.160.000 төгрөг, 2015 онд 459.000 төгрөг, 2016 онд 100.000 төгрөг, 2017 онд 1.600.000 төгрөг, өөрийн төрсөн охин Б.Оын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006250607 дугаарын дансаар 2014 онд 14.456.210 төгрөг, 2015 онд 16.359.320 төгрөг, 2016 онд 12.447.319 төгрөг, иргэн Н.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5025389105 дугаарын дансаар 2014 онд 4.850.000 төгрөг, иргэн Б.Нгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5020497160 дугаарын дансаар 2014 онд 600.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Бийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5005086192 дугаарын дансаар 2012 онд 250.000 төгрөг, иргэн С.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5057195893 дугаарын дансаар 2012 онд 142.500 төгрөг, иргэн Д.Мн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5072064179 дугаарын дансаар 2012 онд 90.000 төгрөг, иргэн Т.Бын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5027066778 дугаарын дансаар 2013 онд 1.374.000 төгрөг, иргэн С.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5037244789 дугаарын дансаар 2013 онд 600.000 төгрөг, иргэн Г.Ггийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5022549233 дугаарын дансаар 2013 онд 150.000 төгрөг, иргэн Р.Хын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5063167529 дугаарын дансаар 2013 онд 1.000.000 төгрөг, иргэн Б.Цын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5025302713 дугаарын дансаар 2013 онд 1.500.000 төгрөг, өөрийн бэр О.Рийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5429058299 дугаарын дансаар 2015 онд 5.589.486 төгрөг, 2016 онд 8.133.357 төгрөг, 2017 онд 5.357.250 төгрөг, өөрийн эхнэр М.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5020311267 дугаарын дансаар 2015 онд 6.154.401 төгрөг, 2016 онд 10.302.984 төгрөг, 2017 онд 2.749.500 төгрөг, иргэн З.Эгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5007819482 дугаарын дансаар 2016 онд 14.736.362 төгрөг, 2017 онд 3.050.240 төгрөг, иргэн Т.Нын нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5031632653 дугаарын дансаар 2015 онд 700.000 төгрөг, иргэн Б.Эийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5005309314 дугаарын дансаар 2014 онд 4.730.000 төгрөг, өөрийн эхнэрийн төрсөн дүү М.Бгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5072144919 дугаарын дансаар 2013 онд 1.936.594 төгрөг, 2014 онд 2.786.706 төгрөг, 2015 онд 6.992.030 төгрөг, өөрийн төрсөн хүү Б.Гармаадожийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006829627 дугаарын дансаар 2014 онд 7.690.493 төгрөг, 2015 онд 20.687.532 төгрөг, 2016 онд 16.201.419 төгрөг, 2017 онд 7.413.547 төгрөг, өөрийн төрсөн охин Б.Мгийн нэрийг ашиглан түүний эзэмшлийн Хаан банкны 5006633736 дугаарын дансаар 2013 онд 12.652.700 төгрөг, 2014 онд 15.312.425 төгрөг, 2015 онд 11.200.973 төгрөг, 2016 онд 11.498.525 төгрөг, 2017 онд 1.100.000 төгрөг, иргэн М.Бгийн нэрийг ашиглан хүү Б.Мийн эзэмшлийн Хаан банкны 5006829627 дугаарын дансаар 2013 онд 7.686.999 төгрөгийг тус тус Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтэст 127 дугаар цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан хуурч авч, бусдад 249.849.966 төгрөгийн хохирол учруулан залилсан,

5. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт цэцэрлэгийн арга зүйчээр ажиллаж байсан Х.Огийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 200.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч авч, бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

6. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа бүлгийн багш Ч.Одонтунгалагийн нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, брдит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 1.475.656 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч авч, бусдад 1.475.656 төгрөгийн хохирол учруулан залилсан,

7. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгт одоо ажиллаж байгаа нярав ажилтай Л.Аын нэрийг ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, түүний цалин дээр 2017 онд 1.086.411 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан өөрийн дансаар дамжуулан хуурч авч, бусдад 1.086.411 төгрөгийн хохирол учруулан залилсан,

8. Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 127 дугаар цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Ө.Ттай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан тус цэцэрлэгийн цэвэр бохир усны тээврийн рейсийн тоо жилд дундаж нь 175 байх ёстой байхад “Мандах гарам” ХХК-ийн гүйцэтгэж байх хугацаанд дундаж рейсийн тооноос хэт өндрөөр буюу 2009 онд 181, 2010 онд 292, 2011 онд 440, 2012 онд 641, 2013 онд 790, 2014 онд 833, 2015 онд 937, 2016 онд 835, 2017 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарын хооронд 440 удаа тус тус рейс хийсэн мэтээр нэмэгдүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү бодуулан хуурч авч, бусдад 142.268.796 төгрөгийн хохирол учруулан залилж, бусдад нийт 589.423.044 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Б.Ц /1хх 130, 19хх 61/, гэрч Ж.П /6хх 91-92/, П.Э /6хх 103/, Ц.Э /6хх 136/, Б.Д /6хх 140/, М.Б /6хх 115/, Б.М /6хх 187/, Б.М /7хх 56/, Э.А /8хх 221/, С.Э /8хх 229/, Б.Ц /9хх 3/, М.Л /9хх 13/, Д.М /9хх 40/, О.Р /9хх 45/, Б.О /9хх 58/, Т.Б /9хх 84/, М.М /9хх 95/, Н.Б /9хх 107/, З.Э /9хх 122-124/, Б.Н /7хх 56-60, 9хх 127/, Г.Г /9хх 32/, М.Б /9хх 137/, Р.Х /9хх 150/, Б.Э /9хх 155/, Т.Н /9хх 167/, Ж.Д /9хх 169/, М.Б /10хх 144/, С.Б /9хх 112-113/, М.Б /9хх 137/, Ч.Т /6хх 229/, Д.Д /6хх 219/, Б.У /19хх 39-40/, С.Г /19хх 43-44/, Н.Д /1хх 131-132/, Т.А /1хх 143-144/, шинжээч С.С /19хх 45-47/, Л.О /1хх 152/, иргэний хариуцагч В.Ц /7хх 59-60/, Ч.О /6хх 160-161/, Х.О /6хх 119-120/, Л.А /6хх 207-208/, яллагдагч С.Б /2хх 22-23/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 227-250, 2хх 1-3/, “Пантермидланд аудит” ХХК-ийн аудиторын дүгнэлт /1хх 196-200/, шинжээчийн тооцооллын хүснэгт /19хх 52-60/, Ж.Пгийн гаргаж өгсөн зээлийн буцаан төлөлтийн хуваарь, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 100-101/, Ц.Эын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 147-156/, О.Рийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 47-55/, Б.Мгийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан дансны хуулга /6хх 188-197/, Б.Мгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /6хх 199-201/, Э.Аын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 222-232/, Б.Оын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 59-75/, М.Мгийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 96-100/, О.Рийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх47-55/, Б.Цын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 6/, М.Лгийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 14-27/, Н.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 108-110/, Б.Мийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон түүний банкны дансны хуулга /7хх 61-98/, С.Эгийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /8хх 241-242/, М.Бийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 139-140/, С.Бгийн нийгмийн даатгалын лавлагаа /9хх 114-116/, иргэний хариуцагч Х.Огийн дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан дансны хуулга /6хх 132-133/, З.Эгийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй уулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 122-124/, Т.Нын эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /9хх 161/, Б.Эийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /9хх 157-159/, М.Бгийн эзэмшлийн Хаан дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /10хх 145-162/, шинжээчийн тооцооллын хүснэгт /19хх 52-60/, Ч.Оийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /6хх 178/, Л.Аын дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, дансны дэлгэрэнгүй хуулга /6хх 213-216, 7хх 1-21/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 цэцэрлэгийн архивын баримт 19 хавтас, шинжээч С.Соос гаргаж өгсөн ажлын баримт бүхий сиди 1 ширхэг, Хаан банкнаас ирүүлсэн сиди 1 ширхгийг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /19хх 37/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан хүмүүст илүү цалин олгосон жагсаалтад байх 71 хүний хохирлын тооцоо /2хх 38-44/, дүгнэлтэд тусгагдаагүй, цэцэрлэгт ажиллаж байгаагүй хүмүүсийн хохирлын тооцоо /9хх 192-193/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Залилах гэмт хэрэг нь эд зүйл өмч хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын өмчлөх эрхэд халддаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг нь нийтийн ашиг сонирхлын эсрэг, алба тушаалын эрх мэдлээ хувийн сонирхолдоо ашиглан хууль бус шийдвэр гаргадгаараа ялгаатай болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авч, эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг шинжээрээ бусад гэмт хэргээс ялгардаг.

Нийтийн албан тушаалтан гэдэгт нийтийн албанд удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулан ойлгох бөгөөд нийтийн албыг тухайн албан тушаалын шалгуур үзүүлэлтэд тэнцэж, улмаар сонгогдсон буюу томилогдсон хүмүүс хашдаг бөгөөд түүнийг нийтийн албан тушаалтан гэх ойлголтод хамруулдаг.

Шүүгдэгч Ө.Т нь Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг бөгөөд тус албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т тус тус зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” гэж заасны дагуу нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгоно.

Ө.Т нь нийтийн албан тушаалтан буюу Сонгинохайрхан дүүргийн 127 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болохын хувьд Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу багшийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлыг үнэлэх, цалин хөлс, шагнал, урамшуулал олгох, хариуцлага тооцох ажлыг холбогдох эрх зүйн баримт бичиг, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд нийцүүлэн бодитой, шударга, үр өгөөжтэй гүйцэтгэх эрх хэмжээтэй бөгөөд тэрээр энэхүү албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ тус байгууллагын нягтлан бодогч С.Бтай үгсэн нэгдэж тус цэцэрлэгийн ажилчдын цалингийн цэс дээр илүү мөнгө бодуулан Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс өөрийн дансаар дамжуулан авсан, мөн цэцэрлэгийн ажилчдаар зээл авахуулж, илүү цалин бодуулан Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтсээс авсан, мөн тус цэцэрлэгт ажиллаж байсан болон ажилладаггүй хүмүүсийн нэрсийг ашиглан Сонгинохайрхан дүүргийн Төрийн сангийн хэлтэст 127 дугаар цэцэрлэгт ажилладаг мэтээр тайлагнаж, илүү цалин бодуулан авсан, мөн тус цэцэрлэгийн цэвэр бохир усны тээврийн рейсийн тоо жилд дундаж нь 175 байх ёстой байхад “Мандах гарам” ХХК-ийн гүйцэтгэж байх хугацаанд дундаж рейсийн тооноос хэт өндрөөр нэмэгдүүлэн Сонгинохайрхан дүүргийн төрийн сангийн хэлтсээс илүү цалин бодуулан тус тус авсан нь тэдний хоорондын ашиг сонирхлын нэгдлийг илэрхийлжээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ө.Тыг “өөрт олгогдсон эрхээ урвуулан ашиглаж, албан үүрэг, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх байдлаар эрх мэдлээ хэтрүүлж, их хэмжээний хохирлыг нягтлан бодогчтойгоо бүлэглэн учруулсан, шүүгдэгч Ө.Т нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдэх боломжгүй бөгөөд шүүгдэгч С.Бын идэвхтэй үйлдэл буюу хоёрдугаар гарын үсэг зурах, гэмт хэрэг үйлдэж олсон орлогын дийлэнхийг нягтлан бодогч нь өөртөө ашиг болгон авах зэргээр бүлэглэн үйлдсэн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Анхан шатны шүүх, прокуророос Ө.Т, С.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүх “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл нь өөрөө өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Ө.Т, С.Б нарын үйлдсэн хэрэг нь өмчлөх эрхийн тэр дундаа залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна. ...” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ө.Т, С.Б нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ө.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Ө.Т, С.Б нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцоо, тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Тд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Бд нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тэдэнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд шүүгдэгч С.Б “...Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд хэргийг дахин баримт нотолгоонд үндэслэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нар хамтран “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Тд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заасан бөгөөд уг заалт нь шүүхэд эрх олгосон заалт юм.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зохих заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарч байх тул шүүх уг хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал болохгүй.

Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Ө.Т нь үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг алдагдуулсан, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хууль бусаар тогтоосон зэргээс дүгнэвэл шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Дашдорж, Ш.Жаргалсайхан нар хамтран “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв тогтоолгох хууль зүйн үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч С.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Нөгөөтэйгүүр, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хохирлын асуудлыг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байх тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Дашдорж, Ш.Жаргалсайхан нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/955 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Тын өмгөөлөгч Ч.Содончимэг, Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.Бын өмгөөлөгч Б.Дашдорж, Ш.Жаргалсайхан нарын хамтран гаргасан, шүүгдэгч С.Бын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, С.Б нар нь тус бүр 95 /ерэн тав/ хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ