Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2024/01015

 

2024 оны 3 сарын 05-ны өдөр

Дугаар 183/ШШ2024/01015

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:.............................оршин суух А  Б-гын М /РД:............./-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........................тоот хаягт байрлах, "А  Д ХХК /РД:6310907/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 8 245 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь 2022.09.05-ны өдөр А ХХК-тай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ хийж өөрийн эзэмшлийн .......... улсын дугаартай Хово маркийн автомашинаа сарын 9 сая төгрөгөөр нийт 2 сар гаруйн хугацаанд түрээслүүлсэн. Ингээд машиныг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Боомтын автозамын бүтээн байгуулалтын ажилд 2 сар явуулж эхний 1 сарын төлбөрийг хийсэн ба сүүлийн 1 сарын төлбөрийг хийхгүй өнөөдрийг хүрч байна. Нэхэмжлэгч нь түрээслэгч компаниас 8,245,000 төгрөгийн авлагатай болохыг баталгаажуулж тооцоо нийлсэн болно. Иймд А ХХК-иас 8,245,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани нь 2022 оны 04-р сарын 03-ны өдөр №........тоот дугаартай Замын -Үүд боомтын ачаа тээврийн 1,1 км авто замын ажил, 2022 оны 07-р сарын 05-ны өдөр №2М-047-4# тоот дугаартай Замын -Үүд боомтын ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын гэрээг Ерөнхий гүйцэтгэгч Ж ХХК-тай хийж ажлаа эхлүүлсэн билээ. Бид 2023 оны 11-р сарын 01-ны өдөр хүртэл гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн ба 2022 оны 7-р сард гүйцэтгэлийн төлбөр орсоноос хойш ерөнхий гүйцэтгэгчээс гүйцэтгэл ороогүй бөгөөд манай компани өөрийн санхүүгийн бүхий л бололцоог ашиглан ажлаа дуусгахын тулд хичээж ажилсан. Үүний улмаас манай компани санхүүгийн алдагдалд орж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд бид Ерөнхий гүйцэтгэгч Ж ХХК-с гүйцэтгэсэн ажлын төлбөр, гүйцэтгэлийн барьцаа мөнгөө авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжпэл гаргасан болно. Манайхаас нэхэмжлэлтэй шүүх хурлын тов 2023 оны 12 сард багтаан гарахаар байна. Энэ ажилтай холбоотой Иргэн Б.М-тай түрээсийн гэрээ байгуулан 38-54ДАА улсын дугаартай Хово маркын машинаар тээвэр хийлгэсэн ба түрээсийн төлбөрт 12,285,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 8,245,000 төгрөгийг манай тал баталгаажуулан тооцоо нийлсэн болно. Одоогийн байдлаар компани тус төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй байгаа тул ЖХХК-иас гүйцэтгэсэн ажлын төлбөр, гүйцэтгэлийн барьцаа мөнгөө аваад барагдуулах болно гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, итгэмжлэл зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4. Хариуцагч талаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.М би 2022.09.05-ны өдөр А ХХК-тай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ хийж өөрийн эзэмшлийн 000  улсын дугаартай Хово маркийн автомашинаа сарын 9 сая төгрөгөөр нийт 2 сар гаруйн хугацаанд түрээслүүлсэн. Ингээд миний машиныг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Боомтын автозамын бүтээн байгуулалтын ажилд 2 сар явуулж эхний 1 сарын төлбөрийг хийсэн ба сүүлийн 1 сарын төлбөрийг хийхгүй өнөөдрийг хүрч байна. Миний бие нь түрээслэгч компаниас 8,245,000 төгрөгийн авлагатай болохыг баталгаажуулж тооцоо нийлсэн болно. Иймд Ар би си девелопмент ХХК-иас 8,245,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн төлөөлөгч Б.Б  нь нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг ирүүлсэн. Үүнд: Манай компани нь 2022 оны 04-р сарын 03-ны өдөр №..............тоот дугаартай Замын -Үүд боомтын ачаа тээврийн 1,1 км авто замын ажил, 2022 оны 07-р сарын 05-ны өдөр №.............. тоот дугаартай Замын -Үүд боомтын ачаа тээврийн 1,74 км авто замын ажлын гэрээг Ерөнхий гүйцэтгэгч Ж Т ХХК-тай хийж ажлаа эхлүүлсэн билээ. Бид 2023 оны 11-р сарын 01-ны өдөр хүртэл гэрээнд заагдсан ажлыг хийж гүйцэтгэсэн ба 2022 оны 7-р сард гүйцэтгэлийн төлбөр орсноос хойш ерөнхий гүйцэтгэгчээс гүйцэтгэл ороогүй бөгөөд манай компани өөрийн санхүүгийн бүхий л бололцоог ашиглан ажлаа дуусгахын тулд хичээж ажилсан. Үүний улмаас манай компани санхүүгийн алдагдалд орж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон бөгөөд бид Ерөнхий гүйцэтгэгч Жунмэй инженеринг групп ХХК-с гүйцэтгэсэн ажлын төлбөр, гүйцэтгэлийн барьцаа мөнгөө авахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Манайхаас нэхэмжлэлтэй шүүх хурлын тов 2023 оны 12 сард багтаан гарахаар байна. Энэ ажилтай холбоотой Иргэн Б.М-тай түрээсийн гэрээ байгуулан ............. улсын дугаартай Хово маркийн машинаар тээвэр хийлгэсэн ба түрээсийн төлбөрт 12,285,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 8,245,000 төгрөгийг манай тал баталгаажуулан тооцоо нийлсэн болно. Одоогийн байдлаар компани тус төлбөрийг төлөх санхүүгийн боломжгүй байгаа тул Жунмэй инженеринг групп ХХК-айс гүйцэтгэсэн ажлын төлбөр, гүйцэтгэлийн барьцаа мөнгөө аваад барагдуулах болно гэжээ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр Тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ байгуулж, хариуцагч нь Б.М-ын эзэмшлийн ..... улсын дугаартай Хово маркийн автомашиныг түрээслэх, нэхэмжлэгчээс гэрээний хугацаанд 20,530,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцон, гэрээний зүйлийг автозам барих явцад ашигласан үйл баримт тогтоогдсон байна /хх 3-6,7, 17/

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй, талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж шүүх үзэв.

Улмаар талууд гэрээний төлбөрийн үлдэгдлийг харилцан тооцоо нийлэх замаар 8,245,000 төгрөг гэж баталгаажуулсан болох нь хэргийн 17 дугаар талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад ..Б.М  нь төлөгчийн нэрийн өмнөөс нягтлан Т.Батсайхантай тус хоёр байгууллага хооронд 2022-10-01 нээс 2022-10-29 ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бичлэгээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 8,245,000 төгрөгийн өртэй гарсныг батлав гэснээр нотлогдож байна. Тус баримт бичигт талууд гарын үсгээ зурж, хариуцагч байгууллагын санхүүгийн тамга дарагджээ.

Иймээс түрээслүүлэгч нь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,245,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхжаргалд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "А ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 8,245,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 146870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ