Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2021/ДШМ/1050

 

                                                            Ц.Б, Б.О, Н.У нарт

         холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ц.Б, Б.О, Н.У нарт холбогдох 2002 000000 0177 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б.......... овгийн Б................. О..........., 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр ........ аймгийн ......... суманд төрсөн, ... настай, ........., дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл ......, нөхрийн хамт .......... дүүргийн ............ дугаар хороо, ... дүгээр байр, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:............../;

2. А....... овгийн Ц........... Б.............., 19..... оны ........ дугаар сарын .......-ны өдөр .......... аймгийн ............. суманд төрсөн, ........... настай, ..........., дээд боловсролтой, .............. мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл ........., хүүхдүүдийн хамт ........... дүүргийн ........... дугаар хороо, ........... .... дүгээр хэсэг, ........... дүгээр гудамжны ....... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

3. Б.......... овгийн Н............ У............., 19...... оны ... дугаар сарын ...-ний өдөр ......... хотод төрсөн, ...... настай, ........, бүрэн дунд боловсролтой, ...... мэргэжилтэй, ам бүл ..., ......, .......ийн хамт ......... дүүргийн ...... дүгээр хороо, .......ын ..... дүгээр гудамж, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..................../,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан;

 

1. Шүүгдэгч Б.О нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр:

Ч.Амартүвшинтэй бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүүхдийн төрсний гэрчилгээнд эцгийнх нь нэрийг оруулж өгнө” гэж хуурч, иргэн М.Байгалмаагаас 10.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Ц.Б нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн Д.Ган-Эрдэнээс 20.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Ц.Б нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн С.Алтантуяагаас 210.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн А.Ерболоос 10.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Хүчитбаатараас 33.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяа, Б.Оюундалай нараар зуучлуулж, иргэн Г.Жавхлан, Н.Оргил нараас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн М.Амарсайханаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн Т.Биндэръяагаас 16.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Баттүвшинээс 60.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхжаргалаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн А.Ганболдоос 40.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарсанаагаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалай, Т.Нарантуяа нараар зуучлуулан, иргэн Ц.Батдоржоос 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшин, А.Оюундалай нараар зуучлуулж, иргэн Ё.Хэрлэнцогоос 60.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авна” гэж хуурч, Ч.Амартүвшингээр зуучлуулж, иргэн Д.Оргилбаяраас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарбаясгалангаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Мөнхтөрөөс 29.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, иргэн Б.Гантөмөрөөс 36.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.Оргилбаяр нараар зуучлуулж, 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45.500.000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийг иргэн Б.Наранбаатараас авч, нийт 55.500.000 төгрөгийг залилсан,

А.У, Ц.Б нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, иргэн Б.Отгонжаргалаас 79.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Д.Гантуяагаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Болорчимэгээр зуучлуулж, У.Алтангэрэлээс 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, С.Энхбаатараас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулан, иргэн Б.Хүрэлбаатараас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Энхбаяраар зуучлуулж, иргэн С.Энхбаяраас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэн, иргэн С.Төгсжаргалаас 20.000.000 төгрөгийг залилсан,

Ц.Бтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10.000.000 төгрөгийг залилсан,

Ц.Бтэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, иргэн Э.Амарсайханаас 10.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгор, Ж.Ганбат нараар зуучлуулж, иргэн Д.Баярсайханаас 20.000.000 төгрөгийг залилсан,

Ц.Бтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.Баярмаа, Д.Долгор нараар зуучлуулж, иргэн И.Отгонбатаас 10.000.000 төгрөгийг залилсан,

 

2. Шүүгдэгч Ц.Б нь удаа дараа үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж:

М.Атай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн орчим Э.Амарзаяагаар зуучлуулж, иргэн Л.Эрдэнэцогтод “барилга барих тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37.500.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймагт Дулааны цахилгаан станц”-н далангийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.Амаржаргалаас 65.000.000 төгрөгийг Р.Базарбек, Б.Ганхөлөг нарын дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн Д.Ган-Эрдэнээс 20.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн С.Алтантуяагаас 210.000.000 төгрөгийг залилсан,

Б.О, А.У нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, иргэн Б.Отгонжаргалаас 79.000.000 төгрөгийг залилсан,

Б.Отэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10.000.000 төгрөгийг залилсан,

Б.Отэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, иргэн Э.Амарсайханаас 10.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, иргэн М.Баярмагнайгаас 3 удаагийн үйлдлээр буюу нийт 60.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус авч залилсан,

А.Утай бүлэглэн 2018 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Н.Жамбалаас 4.500.000 төгрөгийг залилсан,

Б.Отэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.Баярмаа, Д.Долгор нараар зуучлуулж, иргэн И.Отгонбатаас 10.000.000 төгрөгийг залилсан,

ганцаараа 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говь алтай аймгийн Алтай суманд баригдах сургуулийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, М.Эрдэнэжаргалаар зуучлуулж, “Тулга констракшн” ХХК-ийн ня-бо Б.Төр-Эрхээс 54.000.000 төгрөгийг залилсан,

2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэрэлтүүлэг тавих ажил олж өгнө” гэж хуурч, А.Амартайвангаар зуучлуулж, иргэн С.Дэлгэрмөрөнгөөс 34.000.000 төгрөгийг залилсан,

“Барилга угсралт, нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн А.Амартайвангаар зуучлуулан зээлийн гэрээ байгуулуулан, 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр иргэн Ш.Батнасангаас 8.000.000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Баяртаас 8.000.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Т.Баярсайханаас 16.000.000 төгрөг, А.Амартайвангаас өөрөөс нь 7.750.000 төгрөг, нийт 39.750.000 төгрөгийг залилсан,

2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “барилгын буулгалтын ажил авч өгнө” гэж хуурч 7.500.000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “замын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч 20.000.000 төгрөгийг иргэн Ц.Ариунтамираас авч, нийт 27.500.000 төгрөгийг залилсан,

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.Янжинлхамаас 2 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр хуурч, 40.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Баянгол дүүргийн 6 дугаар эмнэлгийн барилгын төвийн барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, иргэн Ү.Цэлмэгтэнгэрээс 30.000.000 төгрөгийг залилсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Ариунтамир, Ц.Батсайхан нараар зуучлуулан, “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Лхамхүүгээс дансаар шилжүүлүүлэн, 6.000.000 төгрөгийг,

мөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.Энхбаатараас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр өгсөн 3.500.000 төгрөгийг тус тус залилсан,

2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ү.Лайжхандаас 2.000.000 төгрөгийг залилсан,

3. Шүүгдэгч Н.У нь бүлэглэн болон ганцаараа үйлдлээр:

А.У, З.Ц нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.Угийн “Хас банк”-ны дансанд 45.000.000 төгрөгийг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаасаа гарган авч залилсан,

ганцаараа 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн Н.Алтанцэцэгээс 2.200.000 төгрөгийг залилсан,

2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн А.Бат-Эрдэнээс 500.000 төгрөгийг залилсан,

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Болормаагаас “банкны зээлд зуучилж, зээлийн материал бүрдүүлж өгнө” гэж 800.000 төгрөг залилсан,

2014 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Эрдэнэчимэгээс “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 600.000 төгрөгийг залилсан,

2014 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Цогбилэгээс “автомашины зээлд зуучилна” гэж хуурч, 300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Энхсайханаас “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 1.500.000 төгрөгийг залилсан,

2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, иргэн П.Цогтбаатараас 3.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас 50 сая төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Болдоос 1.400.000 төгрөгийг залилсан,

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “авто машины лизингийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ц.Мөнхгэрэлээс 600.000 төгрөгийг залилсан,

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.Ганболдоос 200.000 төгрөгийг залилсан,

2015 оны 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “зээл гаргаж өгнө” гэж хуурч, С.Алтантуяагаас 2 удаагийн үйлдлээр нийт 550.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо болон 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Д.Тэмүүжингээс 400.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.О, Ц.Б, Н.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Б... овгийн Б..... О......г үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, А.... овгийн Ц...... Б...., Б.... овгийн Н...... У..... нарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Б.О, Н.У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Бийг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Бт оногдуулсан 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О, Н.У нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, Ц.Бт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 150 хоног, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоног, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 273 хоног, нийт 602 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Б.О 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл 14 хоног, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 49 хоног, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 119 хоног, нийт 182 хоног, Н.У 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 17 хоног, 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 32 хоног, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 45 хоног, 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 43 хоног, нийт 137 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж,

Б.Оийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029341 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 9 дүгээр байрны 11б тоот орон сууцыг захиран зарцуулах, Ц.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031193 дугаартай бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43/Б-84 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Оээс 9.000.000 төгрөг гаргуулан хохирогч У.Алтангэрэлд, 18.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Баттүвшинд, 9.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхжаргалд, 4.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаатарт /Ж.Эрдэнэтоль/, 9.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батдоржид, 15.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаярт, 9.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд, 9.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Амарсайханд, 4.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Гантуяад, 5.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ган-Эрдэнэд, 12.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Оргилбаярт, нийт 103.000.000 төгрөг,

шүүгдэгч Ц.Бээс 70.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Алтантуяад, 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд, 7.000.000 төгрөг гаргуулан хохирогч И.Отгонбатад, 40.000.000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Амаржаргалд, 17.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Дэлгэрмөрөнд, 54.000.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Шаравжамцад /Тулга констракшн ХХК-д/, 10.000.000 төгрөг гаргуулан хохирогч Э.Амарсайханд, 23.750.000 төгрөг гаргуулан хохирогч А.Амартайванд, 16.000.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Баярсайханд, 8.000.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ган-Эрдэнэд, 60.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Баярмагнайд, 40.000.000 төгрөг гаргуулан хохирогч О.Янжинлхамд, 2.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Лхайжхандад, 1.250.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Жамбалд, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Лхамхүүд, 3.000.000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаатарт, нийт 365.500.000 төгрөг,

шүүгдэгч Н.Угаас 5.055.000 төгрөг гаргуулан хохирогч О.Наранбаатарт, 800.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Болормаад, 600.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Эрдэнэчимэгт, 300.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Цогбилэгт, 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Энхсайханд, 3.200.000 төгрөг гаргуулан хохирогч П.Цогтбаатарт, 1.400.000 төгрөг гаргуулан хохирогч С.Болдод, 600.000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Мөнхгэрэлд, 550.000 төгрөг гаргуулан хохирогч С.Алтантуяад, 200.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ганболдод, 400.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Тэмүүжинд, нийт 14.605.000 төгрөг тус тус олгож,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.У нарт холбогдох 2012 0105 1319 дугаартай хэргээс шүүгдэгч Б.О, Ц.Б, Н.У нарт холбогдох энэ 2002 000000 0177 дугаартай хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Н.Угийн хуурамч иргэний үнэмлэхийг устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О, Н.У нарт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Ц.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхээс зүйлчилсэн зүйл ангитай би огт маргахгүй ба харин хорих ялын хэмжээг тогтоохдоо дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэнгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хурлаас өмнө “Төрд туслая” санд төслийн удирдагчаар ажиллаж байсан. Тус сангийн нэр дээр 3 томоохон төсөл хэрэгжүүлж, амжилттай хэрэгжиж эхэлсэн ба энэхүү төслийг санаачилсан, төслийг удирдаж хэрэгжүүлж эхлүүлсэн ажлын хөлсөөр хохирлоо төлж барагдуулах бүрэн боломжтой юм. Иймээс хохирлоо төлж барагдуулах бодитой илэрхийлэл гаргасан. Хохирлоос шүүх хурлын өмнө 67.500.000 төгрөг төлж барагдуулсан ба энэ нь цаашид хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа үзүүлэлт болно. Гэм буруугаа хүлээж, гэм буруугийн асуудалд огт маргаагүй, гэмт хэрэгт холбогдсондоо үнэхээр гэмшиж байна. Цаашид гэмт хэрэгт холбогдохгүй өөрийн эзэмшсэн мэргэжлээр улс, эх орондоо ихийг хийж бүтээхийн төлөө хичээнгүйлэн зүтгэхээ илэрхийлж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, 7-12 насны насанд хүрээгүй 2 хүүхэдтэйгээ амьдарч байсан. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх бүрэн дүүрэн, бодитой үнэлэлгүй 2-оос 8 жилийн хорих ялын санкцтай хэрэгт 6 жилийн хорих ял оногдуулсан нь учир дутагдалтай гэж үзэж байна. Би хохирлоо аль болох эрт төлж барагдуулбал хохирогчийн эрх ашигт нийцэх болов уу. Иймээс 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 634 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жилийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...шүүгдэгч Ц.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба 2021 оны 9, 10 дугаар саруудад 3 хохирогчид 67.500.000 төгрөгийн хохирол төлсөн байдлыг харгалзан түүнд 6 жилийн хорих ял оногдуулж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов. ...” гэжээ. /хуудас 82/ Шүүгдэгч Ц.Бийн өмгөөлөгчийн хувьд 634 дугаартай шийтгэх тогтоолд дурдагдсан гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Ц.Б ч мөн адил гэм буруугаа хүлээж, хохирогч нараас уучлалт гуйсан. Мөн шийтгэх тогтоолд дурдагдсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Бт 6 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогч нараас уучлалт гуйсан, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа тул түүнд оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү.” гэжээ.

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...А.У нарын 11 хүнд холбогдох хэргээс Ц.Б, Б.О, Н.У нарын хэргийг тусгаарлаж хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шүүгдэгч Ц.Бийн удаа дараагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч залилсан үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ц.Бийг 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.О, Н.У нарын хувьд тухайн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Ц.Бийн зүгээс өөрт оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү гэсэн агуулга бүхий гомдол гаргасан. Шүүхээс оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэрэг болон нийгмийн аюулын хэр хэмжээ зэрэгт тохирсон гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Шийтгэх тогтоолын 9 дэх заалтад Ц.Бийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 43б-84 тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан. Мөн шүүгдэгч Б.Оийн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 100 айл гудамжны 9 дүгээр байр 11б тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг нь хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх заалтыг өөрчилж, тухайн орон сууцыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгаж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

1. Шүүгдэгч Б.О нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр:

Ч.Амартүвшинтэй бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүүхдийн төрсний гэрчилгээнд эцгийнх нь нэрийг оруулж өгнө” гэж хуурч, иргэн М.Байгалмаагаас 10.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Ц.Б нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн Д.Ган-Эрдэнээс 20.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Ц.Б нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн С.Алтантуяагаас 210.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн А.Ерболоос 10.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Хүчитбаатараас 33.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяа, Б.Оюундалай нараар зуучлуулж, иргэн Г.Жавхлан, Н.Оргил нараас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн М.Амарсайханаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн Т.Биндэръяагаас 16.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Баттүвшинээс 60.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхжаргалаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн А.Ганболдоос 40.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарсанаагаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалай, Т.Нарантуяа нараар зуучлуулан, иргэн Ц.Батдоржоос 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшин, А.Оюундалай нараар зуучлуулж, иргэн Ё.Хэрлэнцогоос 60.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авна” гэж хуурч, Ч.Амартүвшингээр зуучлуулж, иргэн Д.Оргилбаяраас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарбаясгалангаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Мөнхтөрөөс 29.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, иргэн Б.Гантөмөрөөс 36.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.Оргилбаяр нараар зуучлуулж, 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45.500.000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10.000.000 төгрөгийг иргэн Б.Наранбаатараас авч, нийт 55.500.000 төгрөгийг залилсан,

А.У, Ц.Б нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, иргэн Б.Отгонжаргалаас 79.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Д.Гантуяагаас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Болорчимэгээр зуучлуулж, У.Алтангэрэлээс 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30.000.000 төгрөг, нийт 60.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.А нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, С.Энхбаатараас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.Ө нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулан, иргэн Б.Хүрэлбаатараас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Энхбаяраар зуучлуулж, иргэн С.Энхбаяраас 30.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэн, иргэн С.Төгсжаргалаас 20.000.000 төгрөгийг залилсан,

Ц.Бтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10.000.000 төгрөгийг залилсан,

Ц.Бтэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, иргэн Э.Амарсайханаас 10.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгор, Ж.Ганбат нараар зуучлуулж, иргэн Д.Баярсайханаас 20.000.000 төгрөгийг залилсан,

Ц.Бтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.Баярмаа, Д.Долгор нараар зуучлуулж, иргэн И.Отгонбатаас 10.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч У.Алтангэрэл /1хх 112/, хохирогч Н.Төмөр /3хх 16-17/, хохирогч Ц.Баттүвшин /3хх 81-82/, хохирогч Б.Мөнхжаргал /6хх 84-85/, хохирогч С.Энхбаатар /1хх 115/, хохирогч Ж.Эрдэнэтоль /3хх 167-168/, хохирогч А.Ганболд /1хх 103, 3хх 177/, хохирогч Д.Амарсанаа /3хх 179-180/, хохирогч Д.Амарбаясгалан /1хх 119/, хохирогч Ц.Батдорж /1хх 120-121, 3хх 202-203/, хохирогч Д.Мөнхтөр /1хх 111/, хохирогч С.Энхбаяр /1хх 113/, хохирогч Ё.Хэрлэнцог /4хх 79/, хохирогч Ш.Энх-Амгалан /4хх 111-113/, хохирогч Ц.Отгонбаатар /4хх 116/, хохирогч М.Амарсайхан /4хх 144-145/, хохирогч Б.Гантөмөр /1хх 108, 15хх 249/, хохирогч Д.Гантуяа /1хх 117/, хохирогч А.Ербол /7хх 29/, хохирогч С.Төгсжаргал /12хх 124/, хохирогч Б.Наранбаатар /8хх 34/, хохирогч Б.Хүрэлбаатар /8хх 74/, хохирогч Д.Баярсайхан /8хх 122/, хохирогч Д.Оргилбаяр /31хх 164-165/, хохирогч Т.Биндэръяа /17хх 243/, хохирогч М.Байгалмаа /10хх 215/, хохирогч Г.Жавхлан /11хх 6-7/, хохирогч Н.Оргил /11хх 13/, хохирогч Э.Хүчитбаатар /13хх 151-152/, иргэний хариуцагч Д.Болорчимэг /9хх 243/, гэрч Р.Жаргалсайхан /3хх 86/, иргэний хариуцагч Т.Нарантуяа /10хх 3/, иргэний хариуцагч А.Оюундалай /15хх 208-209/, гэрч Б.Ууганбаяр /3хх 213/, иргэний хариуцагч Д.Болорчимэг /9хх 243/, гэрч Ч.Амартүвшин /17хх 17-18/, гэрч Ц.Норжмаа /9хх 242/, гэрч Б.Ганхөлөг /6хх 41/, иргэний хариуцагч Т.Базарханд /17хх 68-69/, иргэний хариуцагч Д.Оргилбаяр /17хх 64-65/, гэрч П.Дэлгэрсайхан /8хх 79/, иргэний нэхэмжлэгч Ж.Ганбат /8хх 127-128/, гэрч Ч.Амартүвшин /17хх 244/, гэрч Ц.Хонгорзул /15хх 185-186/ нарын мэдүүлгүүд, Д.Мөнхтөр, Б.О нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /10хх 210/, Б.Хосбаяр, Б.О нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /3хх 217/, Ц.Отгонбаатар, Ш.Энх-Амгалан, Б.О нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /4хх 95/, М.Амарсайхан, Б.О нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /4хх 142/ зэрэг нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Ц.Б нь удаа дараа үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж:

М.Атай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн орчим Э.Амарзаяагаар зуучлуулж, иргэн Л.Эрдэнэцогтод “барилга барих тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37.500.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймагт Дулааны цахилгаан станц”-н далангийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.Амаржаргалаас 65.000.000 төгрөгийг Р.Базарбек, Б.Ганхөлөг нарын дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн Д.Ган-Эрдэнээс 20.000.000 төгрөгийг залилсан,

А.У, Б.О нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн С.Алтантуяагаас 210.000.000 төгрөгийг залилсан,

Б.О, А.У нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, иргэн Б.Отгонжаргалаас 79.000.000 төгрөгийг залилсан,

Б.Отэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10.000.000 төгрөгийг залилсан,

Б.Отэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, иргэн Э.Амарсайханаас 10.000.000 төгрөгийг залилсан,

А.Утай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 9 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, иргэн М.Баярмагнайгаас 3 удаагийн үйлдлээр буюу нийт 60.000.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус авч залилсан,

А.Утай бүлэглэн 2018 оны 2 дугаар сараас 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Н.Жамбалаас 4.500.000 төгрөгийг залилсан,

Б.Отэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.Баярмаа, Д.Долгор нараар зуучлуулж, иргэн И.Отгонбатаас 10.000.000 төгрөгийг залилсан,

Ганцаараа 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говь алтай аймгийн Алтай суманд баригдах сургуулийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, М.Эрдэнэжаргалаар зуучлуулж, “Тулга констракшн” ХХК-ийн ня-бо Б.Төр-Эрхээс 54.000.000 төгрөгийг залилсан,

2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэрэлтүүлэг тавих ажил олж өгнө” гэж хуурч, А.Амартайвангаар зуучлуулж, иргэн С.Дэлгэрмөрөнгөөс 34.000.000 төгрөгийг залилсан,

“Барилга угсралт, нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн А.Амартайвангаар зуучлуулан зээлийн гэрээ байгуулуулан, 2015 оны 6 дугаар сарын 4-ний өдөр иргэн Ш.Батнасангаас 8.000.000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Баяртаас 8.000.000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 20-ноос 22-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Т.Баярсайханаас 16.000.000 төгрөг, А.Амартайвангаас өөрөөс нь 7.750.000 төгрөг, нийт 39.750.000 төгрөгийг залилсан,

2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “барилгын буулгалтын ажил авч өгнө” гэж хуурч 7.500.000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн, 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “замын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч 20.000.000 төгрөгийг иргэн Ц.Ариунтамираас авч, нийт 27.500.000 төгрөгийг залилсан,

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.Янжинлхамаас 2 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр хуурч, 40.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Баянгол дүүргийн 6 дугаар эмнэлгийн барилгын төвийн барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, иргэн Ү.Цэлмэгтэнгэрээс 30.000.000 төгрөгийг залилсан,

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Ариунтамир, Ц.Батсайхан нараар зуучлуулан, “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Лхамхүүгээс дансаар шилжүүлүүлэн, 6.000.000 төгрөгийг,

мөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.Энхбаатараас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр өгсөн 3.500.000 төгрөгийг тус тус залилсан,

2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ү.Лайжхандаас 2.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Эрдэнэцогт /1хх 193-194/, хохирогч С.Алтантуяа /4хх 3-7/, хохирогч Б.Отгонжаргал /4хх 130/, хохирогч Б.Оргилбаяр /4хх 134/, хохирогч И.Отгонбат /5хх 135/, хохирогч Ж.Амаржаргал /9хх 194/, хохирогч С.Дэлгэрмөрөн /5хх 218/, хохирогч Б.Төр-Эрх /5хх 237/, хохирогч Э.Амарсайхан /6хх 13-14/, хохирогч А.Энхбаяр /15хх 176-177/, хохирогч А.Амартайван /6хх 130-131/, 136-137, 17хх 26-27/, хохирогч Ц.Ариунтамир /6хх 133/, хохирогч Д.Ган-Эрдэнэ /6хх 156-160/, хохирогч М.Баярмагнай /7хх 53/, хохирогч О.Янжинлхам /15хх 170-171/, хохирогч Ү.Цэлмэгтэнгэр /15хх 183-184/, хохирогч Ү.Лайжханд /11хх 59/, хохирогч Н.Жамбал /17хх 248-250/, хохирогч С.Лхамхүү /13хх 25-26/, хохирогч С.Энхбаатар /12хх 75-77/, гэрч Т.Лхагважав /1хх 201-202/, иргэний хариуцагч Д.Долгор /9хх 249/, гэрч Р.Базарбек /5хх 170-171/, гэрч Б.Анхбаяр /5хх 192-193/, гэрч М.Эрдэнэжаргал /17хх 21/, гэрч Ж.Ганбат /6хх 21/, гэрч О.Баянтуул /7хх 56/, гэрч Г.Ганцэцэг /15хх 250, 17хх 1-2/, гэрч М.Батболд /15хх 172/, гэрч М.Пүрэвсүрэн /11хх 63-64/, гэрч Ц.Батсайхан /12хх 79-81/, гэрч Ц.Ариунтамир /12хх 86-87/ нарын мэдүүлгүүд, И.Отгонбат, Д.Долгор, Н.Баярмаа нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /5хх 140/, С.Дэлгэрмөрөн, А.Амартайван нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /17хх 239/, Б.Төр-Эрх, М.Эрдэнэжаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /5хх 234/, Э.Амарсайхан, Д.Долгор нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ /6хх 15/, А.Энхбаяр, Д.Долгор нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /15хх 175/ зэрэг нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Н.У нь бүлэглэн болон ганцаараа үйлдлээр:

А.У, З.Ц нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Н.Угийн “Хас банк”-ны дансанд 45.000.000 төгрөгийг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаасаа гарган авч залилсан,

ганцаараа 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн Н.Алтанцэцэгээс 2.200.000 төгрөгийг залилсан,

2014 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн А.Бат-Эрдэнээс 500.000 төгрөгийг залилсан,

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Болормаагаас “банкны зээлд зуучилж, зээлийн материал бүрдүүлж өгнө” гэж 800.000 төгрөг залилсан,

2014 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Эрдэнэчимэгээс “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 600.000 төгрөгийг залилсан,

2014 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Цогбилэгээс “автомашины зээлд зуучилна” гэж хуурч, 300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Энхсайханаас “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 1.500.000 төгрөгийг залилсан,

2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, иргэн П.Цогтбаатараас 3.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас 50 сая төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Болдоос 1.400.000 төгрөгийг залилсан,

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “авто машины лизингийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ц.Мөнхгэрэлээс 600.000 төгрөгийг залилсан,

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.Ганболдоос 200.000 төгрөгийг залилсан,

2015 оны 6 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “зээл гаргаж өгнө” гэж хуурч, С.Алтантуяагаас 2 удаагийн үйлдлээр нийт 550.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо болон 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Д.Тэмүүжингээс 400.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Наранбаатар /1хх 29-31/, хохирогч Н.Алтанцэцэг /1хх 212-214, 227/, хохирогч А.Бат-Эрдэнэ /1хх 236-237/, хохирогч Т.Болормаа /2хх 82-83/, хохирогч Д.Эрдэнэчимэг /1хх 114/, хохирогч Л.Цогбилэг /2хх 88-89/, хохирогч Ч.Энхсайхан /2хх 154-155/, хохирогч П.Цогтбаатар /2хх 160-161/, хохирогч С.Болд /2хх 183/, хохирогч Ц.Мөнхгэрэл /2хх 218/, хохирогч С.Алтантуяа /7хх 191-192/, хохирогч Г.Ганболд /7хх 144/, хохирогч Д.Тэмүүжин /8хх 139-145/, гэрч Т.Билгүүн /1хх 32-34/, гэрч А.Энхманлай /1хх 41-43/, гэрч С.Алтанцэцэг /1хх 196, 225/, гэрч С.Батчулуун /1хх 219/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 2984 дугаартай дүгнэлт /1хх 50/, шүүгдэгч Н.Угийн Хас банкны дансны хуулга /1хх 31/, П.Цогтбаатараас Н.Уд 3.200.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /2хх 165/, Н.Алтанцэцэг, Н.У нарын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /1хх 224/, Н.У, Д.Эрдэнэчимэг нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан харилцан тохиролцсон гэрээ /2хх 73/, Н.У, Э.Ургамал нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ /2хх 156/, С.Болд, Н.У нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /2хх 65/, Н.У, С.Батчулуун нарын хооронд мөнгө хүлээн авсан тэмдэглэл /2хх 81-82/, Г.Ганболд, Н.У нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ /7хх 198/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Оийг үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Ц.Б, Н.У нарыг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Б нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, 18 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний буюу 743.250.000 төгрөгний хохирол учруулсан,

Б.О нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, 32 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний буюу 1.207.850.000 төгрөгний хохирол учруулсан,

Н.У нь үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, 12 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний буюу 54.050.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нар нь “...хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Ц.Б нь 2013 оноос 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүртэл ганцаараа болон бусадтай бүлэглэн, шунайхан сэдэлтээр 23 удаагийн үйлдлээр бусдыг залилж, нийт 743.250.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан 365.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заажээ.

Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь хувьд хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Н.Уг 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оноож, 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан гэж дүгнэсэн боловч 2014 оны 01 дүгээр сарын 22 өдөр тус шүүхээр 3 жилийн хорих ял оноож, 2 жилийн хугацаагаар хойшлуулсан шийтгэх тогтоолд дүгнэлт өгөөгүй байна.

Шүүгдэгч Н.У нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсны дараа мөн шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил 6 сарын хорих ял оноож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хойшлуулжээ.

Мөрдөн байцаагч нь 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Н.Уд холбогдох эрүүгийн 201525040494 дугаартай хэргийн Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар” эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорт хүргүүлж байсан байна.

2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Н.Уг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байсан бөгөөд Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар “Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал”-д хамаарч байх тул анхан шатны шүүх Н.Угийн ял хойшлуулсан шийтгэх тогтоолыг тус Өршөөл үзүүлэх тухай хуулиар хэрэгсэхгүй болсон байна гэсэн нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай дүгнэлт хийжээ.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох ба шүүгдэгч Н.Угийн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл, шүүгдэгч Б.О 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд тус тус гэмт хэрэг үйлдсэн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар сүүлчийн гэмт хэрэг үйлдсэнээс хойш “таван жил өнгөрсөн” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь хуулийн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б бусдад их хэмжээний буюу 743.250.000 төгрөгний хохирол учруулснаас 365.500.000 төгрөгний хохирлыг нэр бүхий хохирогч нарт, Б.О бусдад их хэмжээний буюу 1.207.850.000 төгрөгний хохирол учруулснаас 103.000.000 төгрөгний хохирлыг нэр бүхий хохирогч нарт, Н.У бусдад их хэмжээний буюу 54.050.000 төгрөгний хохирол учруулснаас 11.405.000 төгрөгний хохирлыг нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тооцоо зөв байна.

Анхан шатны шүүхээс Б.Оийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029341 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 9 дүгээр байрны 11б тоот орон сууцыг захиран зарцуулах, Ц.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031193 дугаартай бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43/Б-84 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр битүүмжлэлийг хэвээр үлдээж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О, Ц.Б, Н.У нарт холбогдох эрүүгийн хэрэг нь нийт 18 хавтас бүхий 4496 хуудас бөгөөд мөрдөн байцаагч нь хавтаст хэргийг дугаарлахдаа алдаа гаргаж 15 дугаартай хавтаст хэргийг 16 гэж, 16 дугаартай хавтаст хэргийг 15 гэж буруу дугаарласан байдлыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/634 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтын “Б.Оийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029341 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 9 дүгээр байрны 11б тоот орон сууцыг захиран зарцуулах, Ц.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031193 дугаартай бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43/Б-84 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.” гэснийг “Б.Оийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029341 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 9 дүгээр байрны 11б тоот орон сууц, Ц.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031193 дугаартай бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43/Б-84 тоот орон сууцуудыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр битүүмжлэлийг хэвээр үлдээж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийн 2021 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

            4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ