Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/00777

 

2024 оны 02 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/00777 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүргийн .....-р хороо, .......-р хороолол, .... гудамж, ... байр ... тоотод байрлах А. ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х дүүрэг, ...-р хороо, ...-р хороолол, ..... давхарт .... тоотод байрлах П. ХХК /РД:/-д холбогдох,

 

Тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 93,948,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч И.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ч

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ангармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А ХХК нь П ХХК-д холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 93,948,574 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ :...А ХХК нь П ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 22/06/001 дүгээр Тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.1 ,-д Тзэвэр зохион байгуулагч нь үйлчлүүлзгчийн Монгол улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх ачааг усан хуурай болон агаарын замаар болон орон нутагт тээвэрлэхэд шаардлагатай тээвэр зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлэх т&лб&р тооцоог барагдуулахтай холбогдон гарах талуудын харилцааг зохицуулахад оршино" гэж заасан. А" ХХК нь үйлчлүүлэгч П ХХК-ийн ачаа тээврийг зохион байгуулж, тээвэрлэлтийг хийж гүйцэтгэхэзр харилцан тохиролцсон болно. Энэ нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна. Тээвэр зохион байгуулах үйлчилгээний 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 22/06/001 дүгээр гэрээ нь тус гэрээний 8.1-д зааснаар 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатайгаар байгуулагдсан. Манай компани П ХХК-ийн ачааг тээвэрлэн гэрээний дагуу БНХАУ-аас Улаанбаатар хот хүртэл удаа дараа тээвэрлэн хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д Энэхүү гэрээний 1.1-д тодорхойлсон тээвэрлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сар бүр нийт тээвэрлэлт болон түүнд зохих тээвэрлэлтийн төлбөрийг тээвэр зохион байгуулагч тооцон баталгаажуулж холбогдох баримтуудын хамт нэхэмжлэх ба үйлчлүүлэгч нь тээвэр зохион байгуулагчид гэрээний 4.9-д заасан хугацаанд гүйцэтгэгчийн дансанд шилжүүлнэ", тус гэрээний 4.9-д Үйлчлүүлэгч нь урьдчилан цахим шуудан болон бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлсийг ачааг эцсийн цэг буюу гаалийн хяналтын бүсээс хүлээн авахаас өмнө бүрэн барагдуулсан байх үүрэгтэй, гэрээний 4,8-д үнийн санал болон нэхэмжлэхэд бичигдсэн төлбөрийг шилжүүлэх өдрийн хаан банкны бэлэн гүйлгээний зарах ханшаар тооцож А ХХК-ийн дараах данс руу шилжүүлнэ 5085491107 /төгрөг/, 5085595264 /юань/, 5085595275 /евро/, 5622910698 /ам.д/-Хаан банк гэж тус тус заажээ. Манай компанид П ХХК тээврийн хөлсийг дараах байдлаар төлсөн. Үүнд: 1.2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 6,844,600 төгрөг, 2. 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2,614,140 төгрөг, 3. 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 17,279,000 төгрөг, 4. 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,098,405 төгрөг, 5. 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 35,150,000 төгрөг, 6. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17,760,000 төгрөг, 7. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 8.2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 40,000,000 төгрөг, 9. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15,022,850 төгрөг, 10. 2022 оны 11дүгээр сарын 02-ны өдөр 1,621,802 төгрөг, 11. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13,694,250 төгрөг, 12. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөг тус тус төлсөн. П ХХК нь манайд төлөх 20,594 ам долларын тээврийн хөлсөө төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Талууд 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр тооцоо нийлэхэд П ХХК нь А ХХК-д 20,594 ам долларын өртэй гарсныг талууд баталгаажуулсан. П ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/11 дугаар албан бичгээр А ХХК-д 4-р сард 6,865$, 5-р сард 6,865$, 6-р сард 6,865$-ийг тус тус төлөхөө мэдэгдсэн. Тус компаниас манайд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн. Тээвэрлүүлэгч П ХХК дахин 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 01/31 дүгээр албан мэдэгдлээр тзэвэрлэлтийн тооцооны үлдэгдэл болох 19,165.42 ам долларыг 2023 оны 8 сарын 30-нд 4,800 ам доллар, 2023 оны 9 сарын 30-нд 4,800 ам доллар, 2023 оны 10 сарын 30-нд 4800 ам доллар, 2023 оны 11 сарын 30-нд 4,765.42 ам долларыг төлөхөөр манай компанид ирүүлсэн. Гэтэл П ХХК манайд төлөх 19,165.42 ам долларыг дээрх хүсэлтүүдэд заасан хуваарийн дагуу ямар ч төлбөр төлөөгүй өдийг хүрээд байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2.9-д Үйлчлүүлэгч энэхүү гэрээний 4.9-р зүйлд заасан хугацаанд тээврийн хөлс, нэмэлт зардлыг төлөх үүрэгтэй, 4.9-д Үйлчлүүлэгч нь урьдчилан цахим шуудан болон бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлсийг ачааг эцсийн цэг буюу гаалийн хяналтын бүсээс хүлээн авахаас өмнө бүрэн барагдуулсан байх үүрэгтэй гэж заасныг П ХХК ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасныг зөрчөөд байна. Түүнчлэн Тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээ-ний 4.7-д Тээвэр зохион байгуулагчийн нэхэмжилсэн тээвэрлэлтийн төлбөрийг хэтрүүлсэн хоног тутамд үйлчлүүлэгч нь тээвэр зохион байгуулагчид нийт нэхэмжлэхийн үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэхүйц алданги тооцон төлнө гэж заажээ. Үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гзж заасныг дагуу гэрээнд тохиролцсон байна. Мөн хуулийн 232.3-д заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан байна. Ингээд П ХХК манай компанид дутуу төлсөн буюу гүйцэтгээгүй үүрэг болох 19,165.42 ам долларын 0.2%-ийн алданги хоногт 38.33 ам доллар болж байгаа ба хамгийн сүүлд төлбөр төлсөн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 213 хоногийн алданги нийт 8,164.29 ам доллар болж байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгэзр зүйлийн 9.4.3, 9.4.6, 380 дугаар зүйлийн 380.1,232 дугаар зүйлийн 232.3, 232.6, Тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээний 3.1.9, 4.6, 4.8, 4.9 дэх хэсэгт заасны дагуу П ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,165.42 ам доллар буюу 65,882,846 төгрөг, алданги 8,164.29 /найман мянга нэг зуун жаран дөрөвөн ам доллар, хорин есөн цент/ буюу 28,065,726 төгрөг, нийт 27,329.54/хорин долоон мянга гурван зуун хорин есөн мянган ам доллар, тавин дөрвөн цент/ буюу 93,948,574 төгрөг гаргуулж А ХХК-д олгуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 7 сар гэхэд ачаа бараагаа гаалийн хяналтын бүсэд өгчихсөн. 2022-12-14 ний өдөр тооцоо нийлэхэд 20,594 ам долларын үлдэгдэлтэй байсан ба 2023-04-20 ний өдөр 5 сая төгрөг төлөгдсөн ингээд 19,165.42 ам доллар үлдсэн , 19,165.42 ам долларын 0.2%-ийн алданги хоногт 38.33 ам доллар болж байгаа ба хамгийн сүүлд төлбөр төлсөн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 213 хоногийн алданги нийт 8,164.29 ам доллар болж байна. Нийт 93,948,574 төгрөг гаргуулж А ХХК-д олгуулж өгнө үү, уг нь шүүгч зөвшөөрөөд бид хэд хурлын дундуур алдангиа багасгаад эвлэрье гэсэн боловч хариуцагч зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа бууруулахгүй гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А ХХК-ийн нэхэмжлэлтэй П ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгчийн зүгээс Тээвэр зуучийн үйлчилгээний дагуу тээврийн төлбөрт 19,165.25 ам.доллар, алдангид 8,164.29 ам доллар буюу нийт 27,329.54 ам.доллар 93,948,574 төгрөгийг нэхэмжилсэн байна. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч байгууллагаар дамжуулан тээвэр зуучийн үйлчилгээ авсан болохоо хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгчээс бидэнд төлбөрийн нэхэмжлэх явуулсан тус цаг үед манай байгууллагад нягтлан бодогч байсан ажилтай байсан. Т.Ү, О.Б нар нь үгсэн тохиролцож тээврийн үйлчилгээний төлбөрийг төлнө гэж компанийн данснаас мөнгө шилжүүлэн авсан байдаг. Бидний зүгээс тухайн үед тээврийн төлбөрөө төлөөд явж байгаа гэж бодсон боловч одоо нэхэмжилж байгаа 19,165.25 ам.доллар буюу 65,852,846 төгрөгөөс огт төлөлт хийгдээгүй болохыг мэдлээ. Нэхэмжлэгчийн шаардаж буй тээврийн төлбөр төлөх ажлыг хариуцаж байсан нягтлан Т.Ү, О.Б нь манай байгууллагаас их хэмжээний мөнгийг харилцагч нарт төлнө гэж өөрийн дансаар гаргаж байсан нь 2023 оны 09 дүгээр сарын сүүлээр мэдэгдэж бид уг асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль хяналтын байгууллагад зохих ёсоор гомдол гаргаад явж байгаа. Иймд манай байгууллага үндсэн төлбөрийг график гаргаж хувааж төлөх саналтай байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн тодорхойлолт, А ХХК-ийн дүрэм, талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан 22/06-001 дугаартай Тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээ, П ХХК-ийн 6,844,600 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 2,614,140 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 17,279,000 1,098,405 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 35,150,000 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 17,760,000 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 50,000,000 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 40,000,000 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 15,022,850 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 1,621,802 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 13,694,250: 5,000,000: 3,000,000 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тооцоо нийлсэн акт, П ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01/11 дугаартай албан бичиг, П ХХК-ийн 5,000,000 төгрөгийн барааны баримт, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хоорондох депозит дансны дэлгэрэнгүй хуулга, П ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01/31 дугаартай албан бичиг, итгэмжлэл, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн.

 

4.Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...А ХХК нь П ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 22/06/001 дүгээр Тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээ байгуулсан. П ХХК нь манайд төлөх 20,594 ам долларын тээврийн хөлсөө төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Талууд 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдөр тооцоо нийлэхэд П ХХК нь А ХХК-д 20,594 ам долларын өртэй гарсныг талууд баталгаажуулсан. П ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01/11 дугаар албан бичгээр А ХХК-д 4-р сард 6,865$, 5-р сард 6,865$, 6-р сард 6,865$-ийг тус тус төлөхөө мэдэгдсэн. Тус компаниас манайд 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн. Тээвэрлүүлэгч П ХХК дахин 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 01/31 дүгээр албан мэдэгдлээр тээвэрлэлтийн тооцооны үлдэгдэл болох 19,165.42 ам долларыг төлөхөөр манай компанид бичиг ирүүлсэн. Гэтэл П ХХК манайд төлөх 19,165.42 ам долларыг дээрх хүсэлтүүдэд заасан хуваарийн дагуу ямар ч төлбөр төлөөгүй өдийг хүрээд байна. Иймд Иргэний хуулийн 9 дүгэзр зүйлийн 9.4.3, 9.4.6, 380 дугаар зүйлийн 380.1,232 дугаар зүйлийн 232.3, 232.6, Тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээний 3.1.9, 4.6, 4.8, 4.9 дэх хэсэгт заасны дагуу П ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 19,165.42 ам доллар буюу 65,882,846 төгрөг, алданги 8,164.29 /найман мянга нэг зуун жаран дөрвөн ам доллар, хорин есөн цент/ буюу 28,065,726 төгрөг, нийт 27,329.54/хорин долоон мянга гурван зуун хорин есөн мянган ам доллар, тавин дөрвөн цент/ буюу 93,948,574 төгрөг гаргуулж А ХХК-д олгуулж өгнө үү гэв.

 

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр үйлчлүүлэгчийн Монгол улсын импорт, экспорт, дамжин өнгөрөх ачааг усан, хуурай болон агаарын замаар болон орон нутагт тээвэрлэхэд шаардлагатай тээвэр зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлэх, төлбөр тооцоог барагдуулахтай холбогдон гарах талуудын харилцааг зохицуулахаар харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурж, харилцан тамга дарж баталгаажуулсан байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан Тээвэрлэлтийн гэрээ, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан Зуучлалын гэрээ тус тус байгуулагдсан буюу холимог гэрээ гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Уг гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг бичиг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасны дагуу байгуулсанд тооцох ба Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хүчин төгөлдөр гэрээ байна.

Талууд гэрээ байгуулагдсан, түүний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй буюу тээвэрлэлтийн болон зуучлалын үйлчилгээг А ХХК-аас авсан болохыг хариуцагч хариу тайлбараараа хүлээн зөвшөөрдөг. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 т Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан Зуучлалын гэрээгээр Зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Уг гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 6,844,600 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2,614,140 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 17,279,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,098,405 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 35,150,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17,760,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 50,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 40,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 15,022,850 төгрөг, 2022 оны 11дүгээр сарын 02-ны өдөр 1,621,802 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 13,694,250 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 8,000,000 төгрөг тус тус төлсөн байна.

Улмаар талууд 2022-12-14 ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, төлөх төлбөрийн үлдэгдэл 20,594 ам доллар байгааг баталгаажуулан харилцан тамга дарж, гарын үсэг зуржээ. Уг тооцоо нийлэх актыг баталгаажуулсны дараа буюу 2023-03-28 ний өдөр хариуцагч нь уг үлдэгдлийг 4 сард 6865 ам доллар, 5 сард 6865 ам доллар, 6 сард 6864 ам доллар төлөх байдлаар төлж дуусгахаар албан бичгийг нэхэмжлэгч талд илгээсэн байна. Түүний дараа 2023-04-20 ний өдөр уг төлбөрөөс 5,000,000 төгрөгийг дансаар хариуцагч нь нэхэмжлэгч рүү илгээж, үлдэгдэл 19,165.42 ам доллар болсон ба үүнийг 2023-08-30 нд 4800 ам доллар, 2023-09-30 нд 4800 ам доллар, 2023-10-30 нд 4800 ам доллар, 2023-11-30 нд 4765 ам долларыг тус тус төлөх замаар төлж дуусгах талаар 2023-08-02 ний өдөр албан бичиг дахин нэхэмжлэгч рүү хариуцагч илгээсэн байна.

Иймээс А ХХК нь тээвэр зохион байгуулсан, тээвэрлэлт хийхэд зуучилсан үйл ажиллагааны төлбөрийн үлдэгдэл 19,165.42 ам доллар буюу 65,882,846 төгрөгийг хариуцагч П ХХК-аас нэхэмжлэх эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан Тээвэр зохион байгуулах үйлчилгээний гэрээний 4.7-д Тээвэр зохион байгуулагчийн нэхэмжилсэн тээвэрлэлтийн төлбөрийг хэтрүүлсэн хоног тутамд үйлчлүүлэгч нь тээвэр зохион байгуулагчид нийт нэхэмжлэхийн үнийн дүнгийн 0.2%-тай тэнцэхүйц алданги тооцон төлнө гэж заажээ. Үүнийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу гэрээнд тохиролцсон байна. Энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасантай нийцэх ба төлбөр төлөх эцсийн хугацааг 2023-6 сард төлж дуусгахаар / 2023-03-28 ний өдрийн албан бичигт дурдсанаар / тохирчээ. Улмаар төлөгдөөгүй үлдсэн 19,165.42 ам долларын 0,2 хувь нь 38,33 ам доллар бөгөөд хугацааг 2023-7-01 ний өдрөөс нэхэмжлэлд дурдсан 2023-11-23 нийг өдөр хүртэлх 146 өдрөөр тооцоход 5596 ам доллар болж байна. Нэхэмжлэгч алдангид 8164.29 ам доллар нэхэмжилсэн ба шаардлагаас 2568 ам доллар буюу 8,832,276 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд төлбөрийг ачааг хүлээн авагчид хүлээлгэн өгснөөр төлөхөөр тохиролцсон байх ба тооцоо нийлэх актад үлдэгдэл төлбөрийг хэдий хугацаанд төлж барагдуулахаа тохироогүй, харин хариуцагчийн 2023-03-28 ний өдрийн албан бичигт төлбөрийг 2023-06 сар гэхэд бүрэн төлж барагдуулах талаар бичсэн байх тул тухайн хугацаанаас нэхэмжлэгч шүүхэд хандах өдрийг хүртэлх хугацааг тоолж тооцоог гаргасан болно.

 

4. Иймд Иргэний хуулийн Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д заасан Тээвэрлэлтийн гэрээ, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасан Зуучлалын гэрээнд тус тус зааснаар хариуцагч П ХХК -иас 85,116,298/ үлдэгдэл 19165 ам доллар буюу 65,882,846 төгрөг, алданги 5596 ам доллар буюу 19, 233,452 төгрөг/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,832,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 583,531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Жич: Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2024-02-19 ний өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон ба хариуцагчаас шүүхийн мэйл хаяг руу 2024-02-19 ний өдрийн 14 цаг 27 минутад хүсэлт илгээснийг мэдээлэл лавлагааны ажилтан 16 цаг 58 минутад хүлээлгэн өгсөн тул хэрэгт хавсаргав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д тус тус зааснаар хариуцагч П ХХК -иас 85,116,298 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,832,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,693 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 583,531 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ