Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар  2022/ДШМ/3

 

     

 

 

 

     2021            12            22                                         2022/ДШМ/3                             

 

 

А.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/1124 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Нт холбогдох эрүүгийн 2008 02683 1075 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт А-ийн Н, .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, ............... дүүргийн ... дугаар хороо, ........... гудамж, ........................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../

 

Шүүгдэгч А.Н нь “байр худалдаж авахад чинь тусална, урьдчилгаа хэрэгтэй байна” гэж Д.Оыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Москва хорооллын Хаан банкны салбараас 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөгийг Хаан банкны 5007321216 тоот дансаар шилжүүлснийг залилан авч нийт 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Аийн Нийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийн 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар буюу 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нийг оршин суудаг Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүгийн 2008026831075 дугаар хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Нээс 20.000.000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.От олгож, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж, 71 дүгээр байрны 11 тоот 62.67 м.кв орон сууцыг битүүмжилсэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, дээрх битүүмжилсэн хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 05 дугаар тогтоолоор битүүмжилсэн Улсын бүртгэлийн Ү-2204067213 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж, 71 дүгээр байрны 11 тоот 62.67 м.кв орон сууцны өмчлөгч Аийн Нт холбогдох өмчлөлийн хэсгээс хохирогч Д.Оын хохирлыг нөхөн төлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.Нт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч А.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 11 сар 23 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Би шийтгэх тогтоолын гэм буруу, зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд маргахгүй. Харин битүүмжилсэн эд хөрөнгийг шийдвэрлэсэн дүгнэлтийн талаар гомдол гаргаж байна. Шүүгдэгч А.Н өөрийн тэтгэвэр бусад орлогоороо хохирогчид учруулсан 20.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 05 дугаар тогтоолоор битүүмжилсэн Улсын бүртгэлийн Ү-2204067213 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/ Токио гудамж, 71 дүгээр байрны 11 тоот 62.67 м.кв орон сууцны өмчлөгч А.Нт холбогдох өмчлөлийн хэсгээс хохирогч Д.Оын хохирлыг нөхөн төлүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгасугай...” гэж дүгнэсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Нийн төрсөн охин Б.Эын өмчлөлийн 62.67 мк орон сууцыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн хураан авч битүүмжилсэн.

Битүүмжилсэн орон сууц нь “Х Б” банкны зээлийн барьцаанд тавигдсан, шүүгдэгч А.Нийн 100 хувь өмчлөлд байдаггүй. Хуульд яллагдагч, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлэх зохицуулалттай ба өмчлөгч Б.Эын өмчлөх эрхийг хязгаарласан мөрдөн шалгах ажиллагааг явуулсан үйл баримтад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болголгүй шийтгэх тогтоол гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 хороолол /13380/ Токио гудамж, 71 дүгээр байрны 11 тоот 62.67 м.кв орон сууцны торгох ялын доод хэмжээгээр шүүгдэгчид торгох ял оногдуулах үндэслэлээр гомдол гаргаж байна.” гэв.

 

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаагаар 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар тухайн эд  хөрөнгө хэний өмчлөлд байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад шүүгдэгч А.Н болон Б.Э нарын өмчлөлд байна гэсэн хариу ирсэн нь хэрэгт авагдсан. Уг лавлагаанд үндэслэн тухайн эд хөрөнгө нь яллагдагчийн  өмчлөлд байна гэж үзэн битүүмжилсэн. 2 жилийн хугацаанд хохирогчийн хохирлыг төлөөгүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар ороод хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага аваад 5.000.000 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүүхээс тухайн нөхцөл байдлуудыг харгалзан үзээд прокурорын битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчид ногдох хэсгээс хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Б.Эын өмчлөх эрхэд халдахгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг тодорхой тусгаж өгсөн. Анхан шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Н нь иргэн Д.Оыг “байр худалдаж авахад чинь тусална, урьдчилгаа хэрэгтэй байна” гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон, улмаар Д.Оаас Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны “Москва” хорооллын Хаан банкны салбар, мөн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны “Москва” хорооллын 97-3 тоотоос 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөгийг, нийт 25.000.000 төгрөг шилжүүлснийг шүүгдэгч А.Н нь Хаан банкинд эзэмшдэг өөрийн 5007321216 тоот дансаар шилжүүлэн авч залилан, Д.От 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Оын “...Н гэх хүнээр дамжуулж байр авах гэж байсан. Н надад хэлэхдээ “байр олчихлоо, урьдчилгаа мөнгөө өгөөрэй” гэхээр нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр 5.000.000 төгрөгийг Нийн ...5007321216 тоот данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш Н “байр удахгүй бэлэн болох гээд байна үлдэгдэл мөнгө өг” гэж хэлэхээр нь 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 20.000.000 төгрөгийг Нийн 5007321216 тоот данс руу шилжүүлсэн. ...Н эгчийг хүлээгээд “байр ашиглалтад орох болж байна уу” гэсэн удахгүй болно гээд байдаг байсан. ...Н эгчид хандаж байр авахгүй, мөнгөө буцааж авъя гэсэн чинь тэр байрыг чинь би өөр хүнд шилжүүлээд өгсөн. Тэр хүнээс мөнгийг нь аваад өгье гэж хэлээд одоог хүртэл мөнгөө авч чадаагүй байна...” /хх 40-41/,

 

гэрч Б.Эгийн “...2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би өөртөө суудлын машин авах болоод ээжид хадгалуулсан мөнгөө авъя гэж яриад өөрийнхөө данс руу хийчих гэсэн. ...ээж миний мөнгө гээд 20.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. ...Би тэр мөнгийг өөрийнхөө л мөнгө гэж бодсон...” /хх 55/,

 

шүүгдэгч А.Нийн “...Д.О надад байрны урьдчилгаа мөнгө гэж 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хаан банкны миний 5007321216 дугаартай данс руу шилжүүлсэн, мөн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр миний данс руу 20.000.000 төгрөг шилжүүлэн өгсөн. ...би өөрийн хүү Эрдэмбилэгээс цувуулж мөнгө авсаар ...нэг мэдсэн хүүдээ 20.000.000 төгрөгийн өрөнд орчихсон байсан. Манай хүү Эрдэмбилэг мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь Оын 20.000.000 төгрөгийг хүүдээ өгчихсөн. ...Би Оаас 25.000.000 төгрөг авч байр худалдан авч өгнө гэж хуурч мөнгийг нь үрсэндээ гэмшиж байна. 5.000.000 төгрөгийг өөрийн хэрэглээнд зарцуулж дууссан...” /хх 67-68/ гэх мэдүүлгүүд,

 

Хаан банкны 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Ард төвлөрсөн тооцооны төв”-ийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх 88/,

Д.Оын Хаан банкинд эзэмшдэг депозит 5003516617 дугаартай данснаас гүйлгээний дэлгэрэнгүй хуулга /хх 104-105/,

Б.Эгийн Хаан банкинд эзэмшдэг депозит 5026501592 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 75/,

Д.Оын гүйлгээ хийсэн газрын байршлыг тогтоосон талаарх Хаан банкны 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 50/10153 тоот албан бичиг /хх 146/,

А.Нийн Хаан банкинд эзэмшдэг депозит 5007321216 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 97,147/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Нийг         “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар буюу 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон, Өршөөл үзүүлэх тухай хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга нь “...Битүүмжилсэн орон сууц нь “Х Б” банкны зээлийн барьцаанд тавигдсан, шүүгдэгч А.Нийн 100 хувь өмчлөлд байдаггүй. ...өмчлөгч Б.Эын өмчлөх эрхийг хязгаарласан. ...орон сууцны торгох ялын доод хэмжээгээр шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ.”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 05 дугаар тогтоол /хх 187-188/-оор битүүмжилсэн Улсын бүртгэлийн Ү-2204067213 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол /13380/ Токио гудамж, 71 дүгээр байрны 11 тоот 62.67 м.кв орон сууцны өмчлөгч Аийн Нт холбогдох өмчлөлийн хэсгээс хохирогч Д.Оын хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд “Х Б” банкны зээлийн барьцаанд тавигдсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул уг шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Мөн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхээс А.Нт оногдуулсан эрүүгийн хариуцлагын талаар маргахгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлын “...орон сууцны торгох ялын доод хэмжээгээр шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн энэхүү хэсэг нь ойлгомжгүй байх тул шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/1124 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Нийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ж.ЭРДЭНЭЧИМЭГ              

           

 

                        ШҮҮГЧ                                                             Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ