Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 86

 


Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон, 
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Шүүгдэгч Б.Хэрлэн нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х-д холбогдох эрүүгийн 2017170001290050 дугаартай хавтаст хэргийг 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат, 1981 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Дорнод аймгийн Сэргэлэн сумын 3-р баг Баян гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорнод аймгийн сум дундын эрүүгийн шүүхийн 2001 оны 01 сарын 12-ны өдрийн 11 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 4 жилийн хорих ял, Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 06 сарын 16-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 6 сар баривчлах ял, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 12 сарын 02-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар 6 сар баривчлах ял оногдуулж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялын заримыг буюу 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 2 жил 9 сарын хорих ял, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар 350000 төгрөгийн үнэ бүхий ухаа зүсмийн охин даагыг хурааж, 5 жил 1 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 350000 төгрөгийн үнэ бүхий ухаа зүсмийн охин даагыг хурааж нийт эдлэх ялыг 8 жил 7 сарын хорих ял, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 7 сарын хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ялаас 1 сарын баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт 8 жил 8 сарын хохир ял шийтгүүлсэн, регистрийн дугаар 9, Түмчүүд овгийн Б.Х. 
Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:
           Шүүгдэгч Б.Х 2017.04.29-ний шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р багийн нутаг дэвсгэр сумын төвийн хойд талд байх засмал замын дэргэд чөдөртэй байсан иргэн Л.Ганболдын сартай хээр зүсмийн давхар саран тамгатай хязаалан насны морийг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 
  ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
  - Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 04 сарын 29-өөс 30 шилжих шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын засмал замын хойд талаас хоёр чөдөртэй морины нэгийг аваад Дорноговь аймаг руу явж байгаад Түвшинширээ сумын цагдаад баригдсан. Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас ачааны машин дээр суугаад Түмэнцогт суманд ирсэн. Тэгээд Дорноговь аймаг руу явах унаа олдохгүй байсан учраас би хөл залгуулах гэж морийг авсан. Манай эхнэр Дорноговь аймагт байдаг юм. Хохирогчид морийг буцааж өгсөн... гэв. 
  - Хохирогч Л.Ганболдын хэрэг бүртгэлтэнд өгсөн:” Миний алга болсон хээр морь болохоор хязаалан насны сартай хээр морь байгаа. Гэр гуян дээрээ дээшээ харсан давхар саран тамгатай юм. Энэ морь миний унаган морь бөгөөд надад ийм хээр морь байдаг талаар манай сумын Хүрэлбаатар гэдэг хүн мэднэ. Би алга болсон морио өөрөө хараад танина. Би морио 500.000 төгрөгөөр үнэлнэ... Би алдсан морио 2017 оны 05 сарын 09-ний өдөр Хэрлэн гэдэг хүнээс бүрэн бүтэн хүлээн авсан бөгөөд одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд суухгүй” ... гэх мэдүүлэг /хх-18-19/,  
 
  - Гэрч Б.Хүрэлбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Ганболдын адуу алга болсон талаар мэдэхгүй байна. Тэднийх гол төлөв хээр, шарга зүстэй 10 гаруй тооны адуутай айл юм. Дээрх сартай хээр зүсмийн адуу гээд байгаа нь өөрийнх нь унаган адуу байгаа юм” ... гэх мэдүүлэг / хх-21 /,
  - Гэрч Э.Батцэнгэлийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Намайг 2017.05.03-ны өглөө 06 цагийн үед Түвшинширээ сумын төвөөр явж байхад зүс үл таних хүн  таарахаар нь шалгахад тэрээр худал яриад байсан. Тэгэхээр нь түүнийг явуулаад араас нь харж байтал тэрээр нэг морь унаад явах гэхээр нь араас нь очоод юун морь юм гэхэд Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас Дорноговь аймаг руу явж байгаа юм аа гээд дахиад худлаа яриад байсан. Тэгээд л би Хөлөнбуйр сумын хэсгийн төлөөлөгч рүү яриад танайхаас морь алдсан юм байна уу гэж тухайн унаж явсан морины зүс тамгыг хэлэхэд хэсгийн төлөөлөгч нь манайхаас наадах морьтой чинь ижил морь алдсан зүйл байхгүй. Харин танай Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хэсгийн төлөөлөгч ахмад Энхбаатар наад морьтой чинь ижил морь сураглаж байсан. Түүнээс асуу гэхээр нь ахмад Энхбаатар руу утсаар залгаж асуухад манай сумын төвөөс алдсан морь мөн байна гэсэн. Тэгээд л би Хэрлэн гэгчийг Түмэнцогт сумаас морь хулгайлсан юм байна гэж мэдээд Энхбаатар ахмадад хүлээлгэн өгсөн. Тэр морь нь сартай хээр зүстэй, давхар саран тамгатай, хязаалан насны морь байсан ...гэх мэдүүлэг / хх- 23/,
- Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2017.08.25-ны өдрийн 63 дугаартай тодорхойлолт /хх-37/
-  Б.Х-ийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/ 
-  Б.Х-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-43/
- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2017 оны 5 сарын эд зүйлийн үнэлгээ /хх-16/
- Шүүгдэгч Б.Х-ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт 2017.10.05-нд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-116 / 
- Дорнод аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 01 сарын 12-ны өдрийн 11 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-47-48/
- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 06 сарын 16-ны өдрийн 32 дугаартай Шийтгэх тогтоолын хуулбар /хх-49-51/,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-55/,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 12 сарын 02-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-56-72/,
- Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 03 сарын 11-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-73-90/
- Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 26-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-91-96/
- Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2017.10.05-ны өдрийн 5/06 дугаартай Прокурорын тогтоол /хх- 118/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул Б.Х-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
  Шүүгдэгч Б.Х нь 2017.04.29-ний шөнө Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р багийн нутаг дэвсгэр сумын төвийн хойд талд байх засмал замын дэргэд чөдөртэй байсан иргэн Л.Ганболдын сартай хээр зүсмийн давхар саран тамгатай хязаалан насны морийг хулгайлж бусдад 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Хэрлэнгийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Л.Ганболд, гэрч Б.Хүрэлбаатар, Э.Батцэнгэл нарын мэдүүлэг, Түмэнцогт сумын 2017 оны 5 сарын эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тодруулбал, шүүгдэгч Б.Хэрлэн нь Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас Дорноговь аймаг явахдаа уналганд хэрэглэхээр иргэн Л.Ганболдын морийг Түмэнцогт сумаас хулгайлсан, улмаар уг морийг унаж яваад Түвшинширээ сумын нутагт цагдаад саатуулагдсан болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Л.Ганболдын ” 2017.04.29-ний орой өөрийн унаж явсан гэр гуян дээрээ дээшээ харсан давхар саран тамгатай, хязаалан насны сартай хээр үрээгээ, цагаан зүсмийн үрээтэй хамт сумын хойд талын засмал замын хойд талд чөдөрлөөд тавьсан. 2017.04.30-ны өглөө очоод авах гэтэл ганцхан цагаан үрээ нь байсан ” гэх, гэрч Э.Батцэнгэлийн “ 2017.05.03-ны өглөө 06 цагийн үед Түвшинширээ сумын төвөөр явж байхад зүс үл таних хүн таарахаар нь шалгахад тэрээр худал яриад байсан. Тэгэхээр нь түүнийг явуулаад араас нь харж байтал тэрээр нэг морь унаад явах гэхээр нь араас нь очоод юун морь юм гэхэд Би Дорнод аймгийн Хөлөнбуйр сумаас Дорноговь аймаг руу явж байгаа юм аа гээд дахиад худлаа яриад байсан. Тэгээд л би Хөлөнбуйр сумын хэсгийн төлөөлөгч рүү яриад танайхаас морь алдсан юм байна уу гэж тухайн унаж явсан морины зүс тамгыг хэлэхэд хэсгийн төлөөлөгч нь манайхаас наадах морьтой чинь ижил морь алдсан зүйл байхгүй. Харин танай Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хэсгийн төлөөлөгч ахмад Энхбаатар наад морьтой чинь ижил морь сураглаж байсан. Түүнээс асуу гэхээр нь ахмад Энхбаатар руу утсаар залгаж асуухад манай сумын төвөөс алдсан морь мөн байна гэсэн. Тэр морь нь сартай хээр зүстэй, давхар саран тамгатай, хязаалан насны морь байсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.
Б.Х-г гэмт хэргийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдын эд хөрөнгийг нууцаар авч буй үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, морийг хулгайлан бусдад зориуд хохирол учруулсан байна.
Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй ба прокуророос ирүүлсэн шүүгдэгч Б.Хэрлэнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 
  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Хэрлэнгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан  хохирол буюу хээр зүсмийн давхар саран тамгатай хязаалан насны морийг буцаан өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 
Б.Х нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
    Шүүгдэгч Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хулгайлсан адууг хохирогчид буцаан өгсөн, хохирогч Л.Ганболд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар ” Би алдсан морио 2017 оны 05 сарын 09-ний өдөр Хэрлэн гэдэг хүнээс бүрэн бүтэн хүлээн авсан, одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй “ гэж мэдүүлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
  1. Шүүгдэгч Түмчүүд овогт Б.Х-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-г 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 5.4 дугээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Х-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 
  4. Ялтан Б.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд хохирогч Л.Ганболдод адуу буцаан олгогдсон, тэрээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 
 
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН